Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
Хэргийн индекс | 104/2019/00051/И |
Дугаар | 51 |
Огноо | 2019-02-18 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 51
2019 оны 02 сарын 18 өдөр | Дугаар 104/ШШ2019/00051 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******од оршин суух,******* М.С /РД:*******/
Хариуцагч: *******,*******од оршин суух,******* О.Д /РД:*******/-т холбогдуулан
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сонинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч М.С, О.Д нар 2004 онд танилцаж, 2007 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Тэдний дундаас 2007 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүү төрсөн. О.Д 2008 онд улс руу ажиллахаар явсан. Одоо тэндээ амьдарч байгаа.
Эхнэр М.С улс руу явах гэж олон удаа хөөцөлдсөн боловч виз нь бүтээгүй учир 2010 онд ь улс руу суралцахаар явсан. О.Д, М.С нар тус тусдаа амьдраад олон жил болсон тул бие биеэ гэх хайр сэтгэлгүй болж, өөр өөрийн гэсэн амьдралтай болсон.
М.С өөр хүнтэй суугаад саяхан хүүхэд төрүүлсэн. Иймд цаашдын амьдралаа бодож гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн.
М.С визний асуудалтай байгаа болохоор*******д ирвэл буцаж явах боломжгүй тул шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцоогүй. Одоо М.С, О.Д нар эвлэрэх боломжгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. Мөн энэ бүх хугацаанд хүү миний асрамжид байсан. Гэхдээ эцэг, эх нь байнга анхаарал халамж тавьж, хэрэгтээ зүйлээр нь дутаагаагүй. Одоо эх нь хүүгээ өөр дээрээ авах гэж байгаа. Энэ талаар эцэг О.Д татгалзаагүй тул хүү ыг эх М.Сгийн асрамжид байлгаж өгнө үү. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Тэдний дунд эд хөрөнгө байгаагүй тул эд хөрөнгийн маргаангүй гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний хүү О.Д эхнэр М.Стай 2004 онд танилцаж, 2007 онд гэрлэлтээ батлуулсан. 2007 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүү төрсөн. 2008 оны 6 сард О.Д улс руу ажиллахаар явсан. М.С улс руу явах гэж 2 удаа визинд орсон боловч гараагүй. Тэгээд М.С ь улс руу явсан. Ингэхдээ хүү ыг өөрийн эцэг, эх дээрээ үлдээсэн. Бид хүүтэй ойр дотно байдаг. Эцэг, эх нь байнга холбоотой байж, хэрэгтэй зүйлээр нь хангаж байгаа. Харин О.Д, М.С нар одоо өөр өөрийн гэсэн амьдралтай болсон. О.Д, М.С нар хааяа нэг хүүхдийнхээ талаар санал солилцох гэж ярьдаг. Өөр бусдаар харьцаад байдаггүй гэсэн. Мөн О.Д тус тусдаа амьдраад удсан болохоор үзэл бодол нийлэхгүй болсон байна гэж байсан. Одоо энэ хүмүүс өөр өөр оронд байгаа болохоор буцаж эвлэрээд суух боломжгүй болсон учир гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгаа.
Мөн М.С хүү ыг өөр дээрээ авах гэж байгаа тул түүний асрамжид өгөхөд татгалзах зүйлгүй гэсэн.
Миний хүү О.Д нойр булчирхайн хорт хавдартай болж 2018 оны 3 сард өвдөөд 11 сард хагалгаанд ороод хэсэг хугацаанд хэцүү байсан. Одоо гайгүй болсон. М.С энэ байдлыг харгалзаад тэтгэлэг тогтоолгохгүй гэж байгаа ч эцэг нь үр хүүхдээ боломжтой үедээ тэтгээд явах байх. Харин О.Д, М.С нар эд хөрөнгөтэй байгаагүй учир маргаангүй гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.С хариуцагч О.Дт холбогдуулан гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Хариуцагч О.Д нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй.
Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалахаар Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д заасан. Иймд Гадаад улсад байнга оршин суугаа******* Улсын иргэн гэрлэлтээ******* Улсад захиргааны ба шүүхийн журмаар цуцлуулж болох юм. /Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.11./
Гадаад улсад байнга оршин суудаг гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй ч бага насны хүүхэдтэй тул нэхэмжлэгч М.С гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-д заасны дагуу хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй.
Харин хариуцагч О.Д 2008 он, М.С 2010 оноос хойш өнөөдрийг хүртлэх хугацаанд Гадаад улсад байнга оршин сууж байгаа ч нэхэмжлэгч М.С нь өөрийн болон хариуцагчийн албан ёсны бүртгэлтэй газрын шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хэргийн харьяалал зөрчөөгүй байна. Мөн зохигчид гэр бүлийн маргаанаа шийдвэрлүүлэхтэй холбоотой шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох үүрэгтэй ч нэхэмжлэгч М.С ь улсад, хариуцагч О.Д улсад байгаа, визний зөрчлийн улмаас ирэх боломжгүй нөхцөл байдал үүссэн нь Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн 2/751 тоотод “...М.С нь Буянт-Ухаа агаарын замын боомтоор 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр чиглэлийн ТК-343 дугаар аялалын онгоцоор гарсан. ...О.Д Буянт-Ухаа агаарын замын боомтоор 2008 оны 6 дугаар сарын 03-ны өдөр УБ-Сөүл чиглэлийн Ом-301 дүгээр аялалын онгоцоор улсын хилээр гарсан бүртгэлд тус тус авагдсан байна” гэсэн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Иймд шүүх хуралдаанд зохигчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг оролцуулан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
Шүүх хэргийн үйл баримтыг үнэлвэл, нэхэмжлэгч М.С, хариуцагч О.Д нар 2004 онд танилцаж, 2007 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас 2007 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүү төрсөн байх ба хүүхэд одоо эрүүл бойжиж байгаа болох нь гэрлэгчдийн №0068137-132 дугаар гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн 0067735-306 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, 119 дүгээр лаборатор сургуулийн тодорхойлолт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна. /хх-8-10/
Нэхэмжлэгч М.Сгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгааныг “...О.Дтай 2008 оноос хойш тусдаа амьдарсан... одоо бие биенээ гэх хайр сэтгэлгүй болсон...өөр хүнтэй хамтран амьдарч, хүүхэд төрүүлсэн” гэж тайлбарласан, хариуцагч О.Дын итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Бид 2008 оноос хойш тусдаа амьдарсан...би өөр эмэгтэйтэй танилцан хамтран амьдарч байгаа...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн зэргээс үзвэл, гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан нь Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “...Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг аливаа хэлбэрээр зөрчихгүй байх...”-аар заасан үүргээ биелүүлээгүйгээс болжээ.
Шүүхээс гэрлэгчдийг тус тусдаа амьдарч байгааг шууд гэрлэлт цуцлах нөхцөл байдал гэж үзэхгүй ч нэхэмжлэгч М.С, хариуцагч О.Д нар бие биеэ гэх хайр сэтгэлгүй, эр, эмийн харьцаагүй болсон, хэн хэн нь өөр бусадтай хамтын амьдралтай болж, нэхэмжлэгч М.С хүүхэд төрүүлсэн зэргээс шалтгаалан зохигчид эвлэрэхээс татгалзсан. Мөн******* улсад ирэхгүй байгаа зохигчдыг шүүхэд дуудан ирүүлж эвлэрүүлэх арга хэмжээ авах боломжгүй байна.
Иймд гэрлэлт цуцлахыг хориглох үндэслэл байхгүй байгаа тул шүүх нэхэмжлэгч М.С, хариуцагч О.Д нарыг гэр бүлийн харилцаагаа цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ.
Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй ч шүүх хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс хүү ын “...эхийн асрамжид байна” гэсэн санал, ь улсад оршин сууж байгаа М.С хүү ыг өөрийн асрамжид авах гэж байгаа байдал зэргийг харгалзан үзэж, 2007 оны 6 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү ыг эх М.Сгийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч О.Д бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй ч хүүхэд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхаарах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэрээр гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болж байгаа ч эцэг, эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэнэ”, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д “эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэг хүлээнэ”, энэ хуулийн 12 дугаар зүйлийн 2-т “эцэг эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаар хэвээр хадгалагддаг.
Иймээс нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэгийн талаар шаардлага гаргаагүй ч хүү тэжээн тэтгүүлэх эрх нээлттэй.
Харин зохигчид хуваах эд хөрөнгө байхгүй гэсэн үндэслэлээр дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болно.
Нэхэмжлэгч М.Сгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч О.Даас 140.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Сд олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.11.-т заасныг баримтлан 2007 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр гэрлэлтээ батлуулсан нэхэмжлэгч******* М.С, хариуцагч******* О.Д нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан 2007 оны 6 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү ыг эх М.Сгийн асрамжид байлгасугай.
3.Зохигчид хүүхдийн тэтгэлэгийн талаар шаардлага гаргаагүй, эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч М.Сгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч О.Даас 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Сд олгосугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Батцэцэгт даалгасугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ З.ТҮВШИНТӨГС