| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Баярмаа |
| Хэргийн индекс | 186/2017/0841/э |
| Дугаар | 2022/ШЦТ/920 |
| Огноо | 2022-11-23 |
| Зүйл хэсэг | 13.10.2.1., 13.11.1., 17.6.1., 26.1.2., |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 2022/ШЦТ/920
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Буянхишиг,
Улсын яллагч: Р.Энх-Оюун,
Шүүгдэгч: **** /өөрөө өөрийгөө өмгөөлж/,
Шүүгдэгч **** түүний өмгөөлөгч ****
Хохирогч **** түүний өмгөөлөгч **** нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** нарт холбогдох эрүүгийн 2111 00870 0959 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
****, /РД: /, Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Монгол Улсын багшийн их сургуульд 4 дүгээр курсийн оюутан, , урьд ял шийтгэлгүй,
****, /РД: Монгол Улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Олон улсын сэтгүүлч мэргэжилтэй, , урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч ****ын хохирогч **** ашигладаг “****” нэртэй фейсбүүк хаяг, [email protected] нэртэй и-майл хаяг руу 2021 оны 4 дугаар сараас эхлэн хууль бусаар нэвтэрч хувь хүний нууцтай танилцан, улмаар 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр иргэн **** төрсөн өдөр тэмдэглэж буй үйл явц болон бусад бичлэгүүд болох хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг цахим хэрэгсэл ашиглаж, хууль бусаар олж аван, урьд иргэн ****д санасан өш хонзонгийн улмаас өөрийн ашигладаг lphone-7 загварын гар утсанд хуулан авч, фейсбүүкийн Factnews.mn нэртэй цахим хуудас руу бусдад дамжуулсан гэмт хэргийг,
Мөн 2021 оны 05 дугаар сараас эхлэн **** ашигладаг “****” нэртэй фейсбүүк хаяг, [email protected] нэртэй и-майл хаяг болох цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, улмаар 2021 оны 07 дугаар сарын 19- ний өдөр иргэн **** төрсөн өдөр тэмдэглэж буй үйл явц болон бусад бичлэгүүд болох мэдээллийг хуулбарлаж авсан гэмт хэргийг,
****ын 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр өөрийн 91918221 дугаарын утаснаас хохирогч ****тай холбогдож, 2.000.000 төгрөг шилжүүлэхгүй бол ****гийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Парфект” нэртэй караокед өөрийн эхнэр **** төрсөн өдрийг түүний найз ****, **** нарын хамт тэмдэглэх үйл явцын “караокед дуулж, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаа 16 секунд, тухайн хүмүүстэй усан тамхи татаж байгаа 19 секунд, пабад сууж байгаа 3 секунд”-ын бичлэгүүдийг цахим орчинд цацна, олон нийтэд дэлгэнэ гэж бусдыг эд хөрөнгө шилжүүлэн өгөхийг шаардаж, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн, заналхийлсэн гэмт хэргийг,
Мөн ****гийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Парфект” нэртэй караокед өөрийн эхнэр **** төрсөн өдрийг түүний найз ****, **** нарын хамт тэмдэглэх үйл явцын “караокед дуулж, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаа 16 секунд, тухайн хүмүүстэй усан тамхи татаж байгаа 19 секунд, пабад сууж байгаа 3 секунд”-ын бичлэгүүд болох хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдэн, өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр “Factnews.mn” сайтад байршуулан задруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн 2111008700959 дугаартай хэргээс:
Шүүгдэгч **** нь шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Шүүгдэгч **** нь шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хохирогч **** нь шүүхийн хэлэлцүүлэгт: Миний хувьд бурхан багшийн сургаал номлолыг Монголынхоо нийт ард иргэдэд дэлгэрүүлэхийг хичээж явдаг хүн юм. Анх удаа надаас мөнгө төгрөг нэхсэн. Би анх удаа ийм байдалд орсон учраас эмзэглэж хүлээж авсан. Би анх удаа ийм байдалд орсон учраас сандарсан байдалтай байсан. **** над руу яриад 2.000.000 төгрөг өгөх юм бол энэ мэдээллийг тавихгүй гэж хэлсэн. Тухайн үед манай гэр бүлийн хүний төрсөн өдөр болоод төрсөн өдрөө тэмдэглэж байсан үйл явдал тухайн бичлэг дээр байдаг. Би маргааш нь ****д гэм буруугүй байж мөнгө төлөх боломжгүй гэдгээ хэлсэн. Бичлэг нь маш давлагаалж олон сараар давлагаалж байсан. Надад итгэдэг байсан хүмүүс итгэхээ больсон. Миний шавь нараас зарим нь надтай холбоогоо тасалсан. Бурханы шашныг дэлгэрүүлдэг хүнийг бааранд архи уугаад явж байна гэх сөрөг мессежийг олон нийтэд өгсөн. Сэтгэгдлүүд нь маш аймшигтай зүйл байсан. Намайг маш ихээр доромжилсон сэтгэгдлүүд байсан. Би ****аас бичлэг устгачхаач гэж гуйсан. Тухайн бичлэгийг устгахгүй байсаар байж байгаад 1-2 сар байлгаж байгаад устгасан. Тухайн бичлэгийг ****ын тавьсан сайт дээрээс өөр жижиг сайтууд нь шийрлэж авсан байсан. Одоо хүртэл тухайн бичлэг нь жижиг сайтууд дээр явж байна. Хоёроос гурван сайт дээр байгаа тухайн мэдээллийг устгахыг ****аас хүсэж байна. Нөгөө бичлэгүүд нь одоо болтол хоёр, гурван сайт дээр явж байна. Миний хувьд нэр төрөөрөө хохирч байна. Үүнийг мөнгөн дүнгээр авч үзэх юм бол ямар нэгэн байдлаар мөнгөн дүнгээр үнэлэх боломжгүй байна. Олон нийт намайг шоучин хүн юм юм байна. Баар саваар хэсэж зугаацаж явдаг хүн юм байна гээд буруугаар ойлгосон. Миний хувьд сүүлийн 15 жилийн хугацаанд баар саванд орж үзээгүй хүн. Бусдад зөв үлгэр дуурайлал үзүүлэх ёстой хүний хувьд ёс зүйтэй байх ёстой гэж үзэж байна. Анх удаа миний хайртай бүсгүй гуйсан учраас бичлэг нь алдагдаад ийм зүйл болсон. Миний хувьд ****ыг уучлалт гуйгаад албан бичиг өгөөрэй гэж хэлсэн боловч өнөөдрийн хүртэл ямар нэгэн байдлаар уучлалт гуйгаагүй. Би өөрөө Буддын шашин шүтдэг хүн болохоор ****ын тухайд эх хүн, эмэгтэй хүн учраас түүнийг мууг үзэх шаардлага байхгүй байна. Миний нэр төрийг сэргээх алхмыг хийж өгнө үү. Миний нэр төрийг сэргээх боломж байхгүй гэж үзэж байна. Тухайн асуудлыг залруулж тавилаа гэхэд тухайн асуудал сөхөгдөөд залруулснаасаа дор зүйл болох талаар **** нь ярьж байна. Хэрвээ ямар нэгэн байдлаар залруулахгүй бол би нийгэмд хар бараан чигээрээ дурсагдах учраас ямар нэгэн байдлаар залруулах хүсэлттэй байна. Би энэ асуудал дээр эргэлзэж байна. Надад албан бичгээр уучлалт гуйсан бичиг өгнө үү. ****ыг сэтгүүлд ажиллаж байхад миний сайн сайхан ажил хийсэн талаар бичиж өгөөд телевизэд нэвтрүүлэг хийлгүүлж. Миний нэр төрийг сэргээх алхмыг хийж өгнө үү.****ын хувьд залуу хүүхэд ээж нь миний ном нь дээр ирж суудаг байсан. Яагаад миний бичлэгийг тэр утаснаас аваад тавьсныг би мэдэхгүй байна. Энэ үйл явдлаас хойш над дээр ирж уучлалт гуйсан. ****т гомдол байхгүй. ****ын ээж нь ч бас надаас ирж уучлалт гуйсан. ****ыг би уучилсан гэв.
Хохирогч **** “...Би 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр өөрийн ашиглаж байсан lphone-7 загварын гар утсыг 20 гаран насны эрэгтэй хүнд худалдсан ба тухайн гар утсыг бүтэн Resert буюу бүх мэдээллүүдийг нь устгахгүй өгсөн юм шиг байна. Тэр утаснаас миний “****” нэртэй фейсбүүк хаяг болон [email protected] нэртэй и-майл хаяг руу тухайн худалдаж авсан хүн нэвтрээд найз **** төрсөн өдрийг тэмдэглэж байсан бичлэгийг татан авч бусдад тараасан юм шиг байна. Би тухайн өдөр нөхөр рүүгээ найз ****гийн төрсөн өдрийг тэмдэглэж байна гэж ойлгуулах зорилгоор бичлэг хийж явуулж байсан юм. Миний фейсбүүк хаяг руу нэвтэрсэн хүн нөхөр бид хоёрын хувийн чатаас уг бичлэгийг авсан гэж бодож байна. Би саяхан нөхөртэйгөө харилцаж байсан фейсбүүк чатуудыг шалгаж байхад 2020 оны 07 дугаар сард өөрийн ашиглаж байсан lphone-7 загварын сериал код харагдах хэсгийн скрийн шот буюу зургийг нь дарж нөхөр рүүгээ явуулсан байсан. Сериал код нь F4GSPGWCHG7F Гэж байсан ба уг сериал кодыг интернэтээр шалгахад 353843088610120 дугаартай имей код гарч ирсэн. Энэ кодууд нь миний ашиглаж байсан lphone-7 загварын гар утасны үндсэн бүртгэлтэй дугаарууд юм. Миний фейсбүүк хаяг болон мэйл хаяг руу нэвтэрсэн этгээд нь миний хувийн нууц руу халдсан, миний бүх хувийн нууцуудыг олон cap тасралтгүй харсан байж таарна. Мөн О.Аптантуяа, **** нарт энэ бичлэгүүдийг би тараасан мэт ойлголт төрүүлсэн, алдагдсан бичлэг нь олон нийтэд хүрч миний нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа тул гомдолтой байна.” гэх мэдүүлэг, /хх-ийн 10-13-р ху/
Хохирогч ****гийн “...Өнөөдөр буюу 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 17 цаг 56 минутад миний 99199529 дугаартай утас руу 91918221 дугаартай утаснаас нэг эмэгтэй хүн “...Би Factnews сайтаас ярьж байна, таны бага насны 2 охинтой шоудаж байгаа бичлэг ирлээ, энийг сайт дээрээ байршуулчих уу..." гэхээр нь би "... Юун 2 охин бэ? би тийм ёс зүйгүй үйлдэл хийдэггүй, манай эхнэр надаас хэдэн насаар дүү байдаг юм, юу ч гэсэн наад бичлэгийг явуулчих...” гэж хэлэхэд ‘****” гэдэг фейсбүүк хаягаас миний “****” гэсэн фейсбүүк хаяг руу 16, 18, 4 секундийн 3 ширхэг бичлэг явуулсан. Уг бичлэгийг үзэхэд манай гэр бүлийн хүний төрсөн өдөр буюу 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Парфект” нэртэй лоунж караокед эхнэр ****, эхнэрийн найз ****, **** нарын хамт дуулж байгаа бичлэг байсан. Уг бичлэгийг харчхаад буцаж 91918221 дугаарын утас руу залгаж “..Энэ манай гэр бүлийн хүн байна, хамт байгаа эмэгтэйчүүд нь манай эхнэрийн 2 найз мөн байна, энэ бичлэгт ямар ч ёс бус зүйл алга байна, энийг байршуулж болохгүй шүү дээ..." гэхэд нөгөө эмэгтэй "...энэ танай эхнэр чинь биш юм биш үү? фейсбүүк цахим орон зайд арай өөр зураг яваад байсан шүү дээ гэхэд би тэр миний хуучин эхнэрийн зураг байгаа юм..." гэхэд тухайн эмэгтэй “...тэгвэл энэ эхнэрийн чинь зургийг олон нийтэд дэлгэнэ, та тэгвэл мөнгө өгчих, тэгээд энэ бичлэгийг устгалаа, хэрэв энэ бичлэг нийтэд цацагдах юм бол олон хандалт авна, таны нэр хүнд тэр хэмжээгээр унах болно, энэ бичлэгийг Factnews сайтад байршуулсны дараа холбогдох, байршуулаагүй үед холбогдох хоёр ялгаатай шүү дээ, танд 1 цагийн хугацаа өглөө..." гэж надад хэлсэн. Ингэж дарамталсны дараа би өөрийн хэвлэлийн төлөөлөгч **** сэтгүүлчийг учрыг нь олоод өг гэж тухайн хүнтэй яриулахад 2 сая төгрөг өгчихвөл энэ мэдээллийг Factnews сайтад байршуулахгүй гэж хэлсэн байна лээ. Уг бичлэгийг манай эхнэрийн найз **** нь эхнэрийн төрсөн өдөр буюу 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр бичсэн байсан ба **** манай эхнэр холбогдоход яана тийм үү? миний утас сонин болчихсон байсан, чиний фейсбүүкийг блок хийсэн байна, өөр хүмүүсийг мөн блок хийсэн байна бас гацаад байсан, тийм болохоор нь би сандраад өнөөдөр фейсбүүкийнхээ нууц үгийг сольсон. lphone-7 загварын гар утас миний гар утас руу давхар нэвтэрсэн мэдээлэл ирсэн байна. Би чам руу фейсбүүкээр өөрийн фейсбүүк рүү нэвтэрсэн төхөөрөмжийн жагсаалтыг явуулъя гээд удалгүй надад lphone-7 загварын гар утсаар нэвтэрсэн гэсэн зураг явуулсан. Сүүлд тэр явуулсан зургийн **** устгачихсан байна. Намайг маш ихээр дарамталсан, сүрдүүлсэн, мөнгө нэхсэн учраас миний сэтгэл зүй маш хүнд байдалд орж байна. Уг асуудал нь ямар ч гэр бүлээс гадуур харьцаа биш байтал ингэж дарамталж байгаад маш их гомдолтой байна. Энэ үйл явдлаас болж манай эхнэр **** нь сэтгэлийн хямралд орж, хүн амьтнаас ичиж гэрээсээ 1 cap орчим гарч чадаагүй. Зүрх нь муу учраас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Гар утас болон цахим орчинд манай эхнэрийг маш ихээр доромжилж, нэр хүндийг гутаасан. Мөн ажил хэргийн холбогдолтой найзууд нь холбоогоо тасалж, хамаатны хүмүүс нь ээж аав руу нь залган дарамталж ээжийнх нь бие нь муудаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Миний хувьд би өөрөө олонд танигдсан бурхан урлаач хүн, сүсэгтэн олон надаас бурхан захиалж бүтээлгэдэг, тус сүсэгтнүүдийн 50 орчим хувь нь алга болсон. Мөн би олныг хамарсан Бурхан шашны лекц хийдэг ба уг асуудал гарахаас өмнө 2000 орчим хүн лекцэд оролцдог байснаас 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр болсон Бумбаны их тахилгад 500 орчим хүн ирсэн. Над дээр ирж үзүүлж харуулдаг шавь нар ташаа буруу мэдээллээс болж ирэхээ больсон. Миний болон манай сүмийн үйл ажиллагааг дэмждэг ХХК, байгууллага ихэнх нь харилцаа холбоогоо тасалсан. Ингэж надад болон сүмийн үйл ажиллагаанд минь эдийн засгийн хувьд маш их хохирол учирсан байна. Намайг нийгэмд цэнгээн, зугаанд дуртай мэтээр асар буруу ойлголтыг түгээсэн. Би сүүлийн 20 жил баар, цэнгээний газар ороогүй, гэтэл намайг байнга ордог мэтээр нийгэмд миний эсрэг маш буруу ойлголт төрүүлсэн. Цацагдсан бичлэг нь хувь хүн болон миний бурхны сургаалыг дэлгэрүүлдэг ажил үйлд ямар ч хамааралгүй зүгээр эхнэрийгээ төрсөн өдрөөр нь баярлуулсан үйлдэл байсан. Энэ нь ямар ч буруу зүйл гэж бодохгүй байна. Иймээс миний гэр бүлийн нууц, нэр хүнд, бурхны сургаал түгээх ажилд дахин нөхөгдөхгүй ноцтой хохирол учирсан гэж үзэж байгаа тул гомдолтой.” гэх мэдүүлэг, /хх-ийн 9-10-р ху/
Мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч **** ****гаас гаргаж өгсөн 11.6 MB эзлэхүүн бүхий флаш дискийг “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол, /хх-ийн 27-р ху/
****гаас гаргаж өгсөн фейсбүүкийн “****” нэртэй хаягаас “****” нэртэй хаяг руу явуулсан зурвасуудын гэрэл зураг, /хх-ийн 28-29-р ху/
Мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч **** “Интернэт орчинд үзлэг хийсэн тэмдэглэл” /хх-ийн 30-34-р ху/
Мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч **** [email protected] нэртэй и-майл хаягт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, /хх- ийн 41-45-р ху/
Мобиком корпорац ХХК-ний 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 4/4455 дугаартай “353843088610120 имэй кодтой утсанд ашигласан 99265536 дугаарын эзэмшигчийн мэдээллийг хүргүүлэв” гэх албан бичиг /хх-ий 59-р ху/
Юнивишн ХХК-ний 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 21191 дугаартай албан бичиг /хх-ийн 64-65-р ху/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч **** нь хохирогч **** ашигладаг “****” нэртэй фейсбүүк хаяг, [email protected] нэртэй и-майл хаяг руу 2021 оны 4 дугаар сараас эхлэн хууль бусаар нэвтэрч хувь хүний нууцтай танилцан, улмаар 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр иргэн **** төрсөн өдөр тэмдэглэж буй үйл явц болон бусад бичлэгүүд болох хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг цахим хэрэгсэл ашиглаж, хууль бусаар олж аван, урьд иргэн ****д санасан өш хонзонгийн улмаас өөрийн ашигладаг lphone-7 загварын гар утсанд хуулан авч, фейсбүүкийн Factnews.mn нэртэй цахим хуудас руу бусдад дамжуулсан гэмт хэргийг, Мөн 2021 оны 05 дугаар сараас эхлэн **** ашигладаг “****” нэртэй фейсбүүк хаяг, [email protected] нэртэй и-майл хаяг болох цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, улмаар 2021 оны 07 дугаар сарын 19- ний өдөр иргэн **** төрсөн өдөр тэмдэглэж буй үйл явц болон бусад бичлэгүүд болох мэдээллийг хуулбарлаж авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь,
Шүүгдэгч **** нь 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр өөрийн 91918221 дугаарын утаснаас хохирогч ****тай холбогдож, 2.000.000 төгрөг шилжүүлэхгүй бол ****гийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Парфект” нэртэй караокед өөрийн эхнэр **** төрсөн өдрийг түүний найз ****, **** нарын хамт тэмдэглэх үйл явцын “караокед дуулж, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаа 16 секунд, тухайн хүмүүстэй усан тамхи татаж байгаа 19 секунд, пабад сууж байгаа 3 секунд”-ын бичлэгүүдийг цахим орчинд цацна, олон нийтэд дэлгэнэ гэж бусдыг эд хөрөнгө шилжүүлэн өгөхийг шаардаж, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн, заналхийлсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь,
Мөн ****гийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Парфект” нэртэй караокед өөрийн эхнэр **** төрсөн өдрийг түүний найз ****, **** нарын хамт тэмдэглэх үйл явцын “караокед дуулж, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаа 16 секунд, тухайн хүмүүстэй усан тамхи татаж байгаа 19 секунд, пабад сууж байгаа 3 секунд”-ын бичлэгүүд болох хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдэн, өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр “Factnews.mn” сайтад байршуулан задруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч **** мэдүүлэг, /хх-ийн 10-13-р ху/, Хохирогч ****гийн мэдүүлэг, /хх-ийн 9-10-р ху/, Мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч **** ****гаас гаргаж өгсөн 11.6 MB эзлэхүүн бүхий флаш дискийг “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол, /хх-ийн 27/, ****гаас гаргаж өгсөн фейсбүүкийн “****” нэртэй хаягаас “****” нэртэй хаяг руу явуулсан зурвасуудын гэрэл зураг, /хх-ийн 28-29/, Мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч **** “Интернэт орчинд үзлэг хийсэн тэмдэглэл” /хх-ийн 30-34/, Мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч **** [email protected] нэртэй и-майл хаягт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, /хх- ийн 41-45/, Мобиком корпорац ХХК-ний 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 4/4455 дугаартай “353843088610120 имэй кодтой утсанд ашигласан 99265536 дугаарын эзэмшигчийн мэдээллийг хүргүүлэв” гэх албан бичиг /хх-ий 59/, Юнивишн ХХК-ний 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 21191 дугаартай албан бичиг /хх-ийн 64-65/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч **** нь “цахим хэрэгсэл ашиглаж хувь хүний нууцад халдсан” гэмт хэргийг, мөн “цахим мэдээлэлд хууль бусаар халдаж хуулбарлаж авсан” гэмт хэргийг,
Шүүгдэгч **** нь “баримт мэдээлэл тараахаар сүрдүүлсэн заналхийлсэн” гэмт хэргийг, мөн “хувь хүний нууцыг задруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэсэн болно.
Хохирогч ****, **** нар нь хохирол, хор уршигт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч ****, **** нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч ****, **** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
шүүгдэгч ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 5.400.000 /таван сая дөрвөн зуун/ төгрөгийн торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 5.400.000 /таван сая дөрвөн зуун/ төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгээд нийт 10.800.000 мянган төгрөгийн торгох ялаар,
-шүүгдэгч ****д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 10.000.000 /арван сая / төгрөгийн торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгээд нийт 10.450.000 төгрөгийн торгох ялаар тус тус тогтоож, уг торгох ялаа 1 жилийн хугацаанд төлөхөөр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****, **** нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулав.
Бусад асуудал:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж зааснаар шүүгдэгч ****, **** нар нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч
****, **** нар нь хохирол, хор уршигт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгч ****, **** нар нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ****, **** нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг 11.6 МВ эзлэхүүн бүхий флаш дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар тогтов.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2, дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар цахим хэрэгсэл ашиглаж хувь хүний нууцад халдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар цахим мэдээлэлд хууль бусаар халдаж хуулбарлаж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
-Шүүгдэгч ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар баримт мэдээлэл тараахаар сүрдүүлсэн заналхийлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд
-Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хувь хүний нууцыг задруулах гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ****ыг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 5.400.000 /таван сая дөрвөн зуун/ төгрөгийн торгох ялаар ялаар,
мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 5.400.000 /таван сая дөрвөн зуун/ төгрөгийн торгох ялаар тус тус,
- Шүүгдэгч ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 10.000.000 /арван сая / төгрөгийн торгох ялаар,
мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 5.400.000 /таван сая дөрвөн зуун/ төгрөгийн торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 5.400.000 /таван сая дөрвөн зуун/ төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгээд нийт 10.800.000 мянган төгрөгийн торгох ялаар,
-шүүгдэгч ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 10.000.000 /арван сая / төгрөгийн торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгээд нийт 10.450.000 төгрөгийн торгох ялаар тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****, **** нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****, **** нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
6. Шүүгдэгч ****, **** нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Хохирогч **** нь цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг 11.6 МВ эзлэхүүн бүхий флаш дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****, **** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэ13.1