Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/180

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж,

Улсын яллагч Б.,

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.*******д холбогдох 22200000204 дугаартай эрүүгийн хэргийг хянан *******элцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Завхан  аймаг суманд төрсөн, настай, эмэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, Ерөнхий боловсролын ******* ******* сургуульд *******, ******* ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Завхан аймгийн сумын ******* баг ******* ******* ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт гийн ******* регистрийн дугаар .

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн сум багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газарт нарын баяр тэмдэглэж байх үедээ иргэн Ч. руу хундага шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.  

Шүүх хуралдаанаар *******элцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн *******элцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн сум багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газарт нарын баяр тэмдэглэж байх үедээ иргэн Ч. руу хундага шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар *******элцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Тухайлбал:

- Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07-09-р хуудас/,

- Хохирогч Ч.ын “...2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн сум багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газарт манай сургуулийн нарын үйл ажиллагаа болсон. Тэгээд 22 цаг минутын орчимд ажлын газрын 1 хүнтэй маргалдаж байхад Д.******* бид хоёрын маргааныг таслах гээд дундуур ороод ирэхээр нь маргалдаж байсан хүн рүүгээ дунд хуруу гаргахад ******* “чи над руу дунд хуруу гаргалаа” гэж *******ээд надтай маргалдаж миний үснээс зулгаагаад авахаар нь тэнд байсан хүмүүс салгаж холдуулсан. Тэгтэл ширээн дээр байсан зүйлүүдийг над руу авч шидээд цацаад байсан. Тэгтэл түүний над руу шидсэн архины хундага миний зүүн талын нүдийг оносон. Түүнээс болж зүүн нүдэндээ гэмтэл авсан. Тухайн үйл явдлыг , нар сайн харж байсан. Бусад хүмүүс нь сайн хараагүй байхаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-13-р хуудас/, 

- Гэрч Ж.ийн “...Би 2022 оны 10 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө гэсэн дугаараас найз Д. над рүү залгаад “ хүнд зодуулсан гээд над дээр ирсэн байна чи хүрээд ирээч, нүднээс нь цус гоожоод байна. Эмнэлэг явах хэрэгтэй байна” гэхээр нь сумын ******* багийн хойд талын байрны орчим очиход ын зүүн талын хөмсөг орчмоос нь цус гарсан байдалтай зүүн талын шанаа нь хавдаад хөхөрсөн байсан. Түүнээс дээрх гэмтлээ яаж байгаад авсан талаар асуухад ажлын газрын ******* гэх нь нарынхаа баярыг тэмдэглэж байхдаа маргалдаад толгой руу нь гараараа хэд хэдэн удаа цохиод дараа нь архины хундага авч шидээд зүүн талын хөмсөг, шанааг нь гэмтээсэн гэж *******сэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19–р хуудас/,

- Гэрч Ч.ийн “...2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн сум багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газарт нарын баяр тэмдэглэсэн. Би тухайн үйл ажиллагааг зохион байгуулж байсан бөгөөд хажуу талын гал тогооны гэрт хорхог хийж байхаар нь түүнийг болсон болов уу? гэж үзэх гээд гэрээс гараад буцаад ороод ирэхэд уйлчихсан эгчээ гээд над руу хүрээд ирэхээр нь “яасан бэ” миний дүү гээд *******тээ тэврээд толгойг нь илж байхад уйлаад байсан. Тэгтэл гэрийн зүүн талын хатавчны ширээн дээр ******* сууж байснаа ширээн дээр байсан эд зүйлүүдийг бүтээлэгтэй нь цацсан. ******* ширээн дээр байгаа бүтээлэгтэй эд зүйлийг авч цацахад ын биед гэмтэл учирсан үгүйг бол мэдэхгүй байна. Би ******* нарыг ямар шалтгааны улмаас маргалдсан талаар мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22-р хуудас/,

- Гэрч Г.гийн “...2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн сум багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газарт нарын баяр тэмдэглэж байсан. Би гэрийн хийморьт сууж байсан. Тэгтэл доор хэрүүл зодоон болоод байна гээд ерөнхийдөө ахмад нар бие биенийгээ дуудаад байсан. Би тухайн үед хэн нь хэнтэй хэрэлдэж маргалдаж байгааг мэдээгүй. Тэгээд үүд рүү очтол уйлсан “намайг эд нар дээрэлхээд байна” гэж *******эхээр нь “хэн бэ” гэхэд “*******” гэсэн.” гэх мэдүүлэг, /хх-ийн 23-25-р хуудас/

- Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч П.ийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 000000527 дугаартай “...1. Ч.ын зүүн нүдний гадна хэсэгт шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг үйлдэгдсэн гэх 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр үүссэн байх боломжтой.

4. Бие үүссэн гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 24-28-р хуудас/, 

- Шүүгдэгч Б.*******гийн “...2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг амралтын газарт ажлын хамт олонтойгоо нарын баярыг тэмдэглэж өнгөрүүлсэн. Тэгтэл 23 цагийн орчимд сургуулийн эмч над дээр ирээд намайг янз бүрээр *******ээд доромжлоод байна, түүнийг алгадчих уу гэж асуухаар нь эмэгтэй хүн алгадаж болохгүй, одоо үйл ажиллагаа тарах гэж байна гэж *******ээд дээр очоод ойр зуурын юм ярьсан. Гэтэл яриан дундуур над руу олон удаа дунд хуруугаа гаргаад байхаар нь түүнээс холдож яваад бүжиглэж байхад “чи наад хэдэн халтар юмнуудтайгаа юу ярьдаг юм бэ” гээд миний хормойноос татаад байхаар нь би эргэж очоод “халтар гэж юу яриад байгаа юм бэ, яагаад байгаа юм бэ” гэж асуухад “сая төгрөгийн цалинтай нарын баяр ч гэж дээ” гээд ширээн дээр байсан тавагтай чихэр, жимс няслаад байхаар нь “чи ч гэсэн адилхан сая төгрөг аваад дунд нь ажиллаж байгаа биз дээ, юу гэсэн үг вэ” гэхэд “танай сургуульд би зүгээр ороогүй шүү, май” гээд дунд хуруугаа гаргахаар нь түүний үснээс нь зулгаахад хүмүүс салгасан. Би түүнээс холдсон байхад над руу дунд хуруугаа гаргаад орилж чарлаад байхаар нь ширээн дээр бүтээлэгтэй зүйлүүдийг аваад түүн рүү цацсан. Тэгтэл түүний нүднийх нь зүүн талаас нь цус гараад э*******сэн. Тэгээд би гэр рүүгээ харьсан. ...Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Мөн прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд оролцохгүй талаараа тайлбар өгсөн байна.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй, оролцохгүй гэдгээ илэрхийлсэн учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Хүний эрүүл мэнд халдашгүй байх талаар Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан бөгөөд уг эрхийг зөрчсөн тохиолдолд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.

Шүүгдэгч Б.******* нь хохирогчийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг зөрчиж түүнийг зодсон үйлдлийн улмаас хохирогч Ч.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь уг гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.

Иймд шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, зөв боловсон харьцаа, бие биенээ хүндлэх хүндлэл, нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн, архи согтууруулах ундааны зүй бус хэрэглээ, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг баримталдаггүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Хохирлын талаар:

Шүүгдэгч Б.******* гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь шүүгдэгчийн шүүх хуралдааны *******элцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тайлбар зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Шүүх шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

Шүүгдэгч Б.******* урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. /хх-ийн 42-р хуудас/

Прокуророос шүүгдэгч Б.*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянахад бүрэн хангагдсан байна.

Мөн түүнд хүлээлгэх прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн *******бэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзлээ. 

Иймд шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 460,000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Б.*******гийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 460 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 460,000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Харин шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г 460 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 460,000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай. 

5. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          П.ДОРЖБАЛ