Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2021/0608

 

 

 

 

 

 

2021 09 29 128/ШШ2021/0608

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн хоёрдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: АБ ХХК, НВТ ХХК, СУОТ ХХК, ЛМ ХХК,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч нараас 2021 онд Б аймгийн агнуурын бүс нутгуудад тусгай зориулалтаар агнуулах угалзын тоо толгойг тогтоохоос эрх зүйн үндэслэлгүйгээр татгалзаж буй Байгаль орчин, аялал жуулчлалын яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Б аймгийн Ө сумын ББ, БХ хишиг агнуурын бүс нутагт тус бүр У 2, Ж хайрхан агнуурын бүс нутагт У 2, БЦ сумын Улаан аргалант агнуурын бүс нутагт У 2, БЦ сумын БЦ агнуурын бүс нутагт У 2, Б сумын ХХХ агнуурын бүс нутагт У 2, Г сумын БН агнуурын бүс нутагт У 2 толгойг агнуулахыг даалгуулахыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч НВТ ХХК-ийн төлөөлөгч М.О, нэхэмжлэгч АБ ХХК-ийн төлөөлөгч Х.З, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар У.П нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч компанийн хувьд 2014 оноос 2019 оны хооронд Б аймгийн агнуурын бүс нутгуудын, сумуудын Засаг дарга болон аймгийн Байгаль орчны газартайАгнуурын бүс нутгийн менежментийг хариуцах, хамтран ажиллах гэрээ байгуулж, тухайн агнуурын бүс нутгийг хариуцаж ажиллаж байгаа компаниуд юм. Тухайн компаниуд агнуурын бүс нутгийн менежментийг хариуцаж, Амьтны тухай хууль, Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 16-ны өдөр батлагдсанХовор амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журам-ын дагуу гурван талт гэрээ байгуулан ажиллаж байна.

Тухайн 93 дугаар тогтоолд заасны дагуу гэрээний талууд тус бүрдээ тодорхой эрх, үүрэг хэрэгжүүлдэг. Үүний нэг нь тухайн жилд Засгийн газраас тогтоож, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хуваарилсан агнуурын тоо толгойд нийцүүлэн ан агнах тухай эрх зохион байгуулах эрх эдэлдэг. Энэхүү эрхийн хүрээнд 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2021 онд агнах, барих амьтны тоо толгойг тодорхой хэмжээнд тогтоосон. Тухайн тогтоолд 2021 онд улсын хэмжээнд нийт 100 тооны угалз агнуулна гэж заасан.

Ховор амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журам-ын 4 дүгээр зүйлийн 4.5-д Тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг Засгийн газар баталснаас хойш ажлын 14 хоногт багтаан байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараа онд тусгай зөвшөөрлөөр агнах, барих амьтны тоо толгойг агнуурын бүс нутгаар хуваарилан баталнагэж заасан. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд нь 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс өмнө агнуурын бүс нутаг буюу агнуурын ан амьтны байршил, тархац газар нутгуудад 2021 онд агнуулах амьтны тоо толгойг хуваарилах ёстой байсан. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь агнуурын бүс нутаг болох Б аймагт Угалз агнуулах тоо толгойг одоог хүртэл хуваарилаагүй. Иймд хуваарилахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэлд дурдсан тоо хэмжээгээр агнуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.З: Тусгай зориулалтаар ан агнадаг хуваарь Засгийн газрын 93 дугаар тогтоолоор зохицуулагддаг. Тухайн бүс нутгийн ерөнхий болон нарийвчилсан агнуур зохион байгуулалтын тайланд жил бүр тухайн агнуурын бүс нутгаас агнаж болох амьтны тоо толгойн дээд хязгаарыг тогтоож өгсөн. Батлагдсан төлөвлөгөөнд тусгагдсан тоо хэмжээнд бариулан хариуцагч аймагтаа агнуулах амьтны санал хүргүүлдэг. Саналыг 2020 оны 10 дугаар сард ирүүлсэн. Агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөөг Байгаль орчин, аялал жуулчлалын яам баталдаг. Агнуурын нөөцтэй, боломжтой гэж үзсэн төлөвлөгөөнд тулгуурлан санал хүргүүлдэг. Дээрх саналд үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яам шийдвэр гаргадаг. Хариуцагчийн ан агнуулахгүй, хуваарилахгүй байгаа нь анхны удаагийн тохиолдол юм гэв.

Хоёр. нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Амьтны тухай хууль, Засгийн газрын 2013 оны 93 дугаар тогтоолоор батлагдсан Ховор амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журам болон холБох бусад хууль тогтоомжид зааснаар тухайн жилд агнах ангийн тоог дараах журмын дагуу баталдаг. Агнуурын нөөцийг хамгаалах зорилго бүхий мэргэжлийн байгууллага нь ан агнуурын менежментийн төлөвлөгөөг боловсруул, Байгаль орчин, аялал жуулчлалын яам тус төлөвлөгөөг батална. Агнуурын бүс нутгийн менежментийг хариуцагч дараа онд тусгай зөвшөөрлөөр агнах амьтны тоо хэмжээний саналыг батлагдсан ан агнуурын менежментийн төлөвлөгөө, хяналтын үнэлгээг үндэслэн жил бүрийн 10 дугаар сарын 10-ны дотор аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллагад хүргүүлнэ. Аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллага менежментийг хариуцагчийн саналыг үндэслэн дараа онд агнах амьтны тоо хэмжээний саналыг аймгийн хэмжээнд нэгтгэн жил бүрийн 10 дугаар сарын 15-ны дотор хүргүүлнэ. Байгаль орчин, аялал жуулчлалын яам менежментийн төлөвлөгөөг харгалзаж агнах амьтны тоо хэмжээний саналыг 11 дүгээр сарын 15-ны дотор Засгийн газарт хүргүүлнэ. Засгийн газар тоо хэмжээг баталснаас хойш 14 хоногт багтаан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд дараа онд агнах амьтны тоо толгойг агнуурын бүс нутгаар хуваарилна. Захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагааны журам нь ийм юм. 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Б аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ж сумын Засаг дарга нартай Б аймгийн Ж сумын Ж хайрхан, Хавцгайт агнуурын бүс нутгуудын менежментийг сайжруулахад хамтран ажиллах гэрээ байгуулж, агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөөг 10 жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр тохирсон. АБ ХХК нь 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Б аймгийн Ө сумын Засаг дарга нартай 04/40 дугаартай Б аймгийн Ө сумын ББ агнуурын бүс нутгуудын менежментийг сайжруулахад хамтран ажиллах гэрээ байгуулж, агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөөг 10 жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр тохирсон. аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт хүргүүлсэн. Тус газраас 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Б аймгийн 10 сумын 13 агнуурын бүс нутагт 14 угалз, 32 тэх, 4 халиу буга агнуулах саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн. Үүний дараа 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 2020 онд агнуулахаар батлагдсан байсан ч кoвид цар тахлын улмаас агнаж чадаагүй 16 тэх, 9 угалз, 2 буга 2021 оныхтой нийлүүлээд 23 угалз, 48 тэхийг 2021 онд агнуулах саналаа гаргасан. Энэ хүртэлх бүх процесс хууль тогтоомжид нийцсэн үйл ажиллагаа байсан. Гэтэл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас санал авах хугацаа өнгөрсний дараа Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2020 оны 12 дугаар сард Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон 4 сумаас санал авч, тэдгээр сумууд орон нутагтаа амьтан агнуулахгүй, Экологийн сургалт, судалгааны төв ТББ-ын саналыг дэмжиж байгаа тул Б аймагт амьтан агнуулах хуваарь батлаагүй.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас баталсан менежментийн төлөвлөгөөнд үндэслэн Б аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, сумдын Засаг дарга нар нэхэмжлэгчид тус бүртэй байгуулсан агнуурын бүс нутгуудийн менежментийг сайжруулахад хамтран ажиллах гэрээнүүдэд хүртэл зөвхөн нэхэмжлэгчдэд 10 жилийн хугацаанд амьтан агнуулна гэж заасан атлаа тэдэнд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн байхад хэрэгжүүлэхгүй байгаа нь хууль ёсны итгэлийг зарчмыг үгүйсгэсэн, мөн ийнхүү шийдвэрлэхдээ шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн байна. Тиймээс сайдын эс үйлдэхүйг тогтоож, даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Гурав. хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т хууль тогтоомжийн дагуу жил бүр ашиглаж болох ой, ургамал, амьтны тоо хэмжээг тодорхойлж, экологийн шаардлага, нөөцийг харгалзан тухайн бүс нутагт байгалийн зарим төрлийн баялгийн ашиглалтыг хязгаарлах буюу тодорхой хугацаагаар хориглох гэж заасны дагуу 2021 онд тусгай болон ахуйн зориулалтаар амьтан агнах, барих хуваарийг баталсан.

Нэхэмжлэлийн шаардлага нь Б аймагт угалз агнах тоо хэмжээг тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох гэсэн байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Б аймагт ийм хэмжээний угалз, А аймагт ийм хэмжээний гэх мэтчилэн тогтоох үүргийг хүлээдэггүй. Амьтны тухай хууль тогтоомжид заавал тоо хэмжээг тогтооно гэсэн хуулийн зүйл заалт байхгүй учир Байгаль орчин, аялал жуулчлалын яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох гэсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм.

Амьтны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.2-т агнуурын нөөц бүхий аймаг болон ангийн аж ахуйн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг батлах, хэрэгжилтэд хяналт тавих, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Төрийн захиргааны төв байгууллага тухайн жилд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг, энэ хуулийн 5.3.2, 5.8.1-д заасан агнуурын амьтны нөөц, хэрэгцээг харгалзан аймаг, нийслэл тус бүрээр тогтооногэж заасны дагуу уг хуваарийг баталсан. Б аймгийн хувьд аялал жуулчлалын газар, орон нутгийн байгууллагаас тухайн аймагт зун, намартаа хур бороо ороогүй, гантай, өвөлдөө цас их хэмжээгээр орж зудын байдалтай байгаа тулЭкологийн сургалт судалгааны төв НҮТББ-ын амьтан агнахгүй байх саналыг ирүүлсэн. Амьтны тоо, судалгааг жил бүр орон нутгийн байгаль орчны газар гаргадаг. Үүний дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2021 онд агнах угалзын тоо хэмжээг тогтоохгүй байх үндэслэлтэй гэж үзэн хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд 2021 онд тусгай болон ахуйн зориулалтаар амьтан агнах, барих хуваарийг баталсан. Иймд нэхэмжлэгчийн заавал батлах ёстой гэх тайлбар үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

Дөрөв. хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар 2021 оны хуваарийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр баталсан. 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Засгийн газрын 244 дүгээр тогтоол нь тухайн жилд аргал, угалз, тэх агнах тоог бүхэлд нь баталдаг. Байгаль орчин аялал жуулчлалын сайд хуулийн хугацаандаа 14 хоногийн дотор баталсан. Нэхэмжлэгч аймаг тус бүр, компани тус бүрд аргал, угалз агнуулах хуваарь батлах үүрэг хүлээдэггүй. Тухайн агнуурын бүс нутгийн нөөц, амьтны тархац, сүргийн бүтцийг харгалзан үзэж хуваарь баталдаг. Б аймгийн хувьд сүүлийн 3 жилд ган, зудтай, амьтад маш ихээр хорогдсон. 2012 оны Амьтны тухай хуулийн зарчим нь ашиглагч нь хамгаалагч байх зарчимтай. Гэтэл амьтад хорогдсоор байхад менежментийн төлөвлөгөөнд заасан тоо хэмжээг хэтрүүлэн санал хүргүүлсэн, тухайлсан хуульд амьтны төлөв байдал, сүргийн бүтцийг харгалзан Байгаль орчин, аялал жуулчлалын яам хориглох шийдвэр гаргаж болно гэж зааж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй юм гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа 2021 онд Б аймгийн. агнуурын бүс нутгуудад тусгай зориулалтаар агнуулах угалзын тоо толгойг тогтоохоос эрх зүйн үндэслэлгүйгээр татгалзаж буй Байгаль орчин, аялал жуулчлалын яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Б аймгийн Ө сумын ББ, БХ хишиг агнуурын бүс нутагт тус бүр У 2, Ж хайрхан агнуурын бүс нутагт У 2, БЦ сумын Улаан аргалант агнуурын бүс нутагт У 2,БЦ сумын БЦ агнуурын бүс нутагт У 2, Б сумын ХХХ агнуурын бүс нутагт У 2, Г сумын БН агнуурын бүс нутагт У 2 толгойг агнуулахыг даалгуулах гэж тодруулсан байна.

Шүүх хуульд заасан журмаар хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, болон нэхэмжлэгч, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг дараах байдлаар дүгнэлээ.

Амьтны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Засгийн газрын баталсан Ховор амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгох тухай журмын 4.5 дахь хэсэг, Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Тусгай зориулалтаар 2020 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоох тухай 439 дүгээр тогтоол, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/817 тоот тушаалыг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газраас Б аймгийн бүс нутагт нэхэмжлэгч компаниудтай спорт болон олзворын агнуурын чиглэлээр ан амьтан агнуулах гэрээ 2020 онд байгуулан ажилласан үйл баримттай талууд маргаагүй.

Харин 2021 онд Засгийн газраас улсын хэмжээнд нийт 100 тооны Угалз агнуулахаар тогтоосон байхад түүнийг хуваарилахдаа Б аймгийн агнуурын бүс нутгуудад тусгай зориулалтаар агнах амьтдын тоо толгойг хуваарилалгүй хууль бусаар орхигдуулсантай холБуулан маргасан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Тусгай болон ахуйн зориулалтаар амьтан агнах, барих хуваарь батлах тухай А/701 дугаартай тушаалаар Тусгай зориулалтаар 2021 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоох тухай Засгийн газрын 2020 оны 244 дүгээр тогтоолыг үндэслэн тусгай зориулалтаар 2021 онд агнах угалзын тоо хэмжээг агнуурын бүс нутагт хуваарилсан хуваарийг хавсралтаар баталж, үүнд Б аймгийн агнуурын бүс нутагт агнах амьтдын тоо хуваарилаагүй үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгчээс захиргааны байгууллага шийдвэр гаргах үйл ажиллагаандаа тусгай журам баримтлах ёстой бөгөөд бодит нөхцөл байдлыг тогтоохгүйгээр Б аймгийн ан агнуурын бүс нутгийг ган зудтай, хуурайшилт, бэлчээрийн хомсдол үүссэн гэж мөн үндэслэлгүйгээр аргаль хонь устах аюулд орсон, хууль бусаар угалз агнуулж байгаа гэж үзэн өөрсдийн баталсан менежментийн төлөвлөгөөгөө үгүйсгэн агнуурын тоо толгойг тогтоохоос татгалзсан нь хууль бус гэж хариуцагчаас 2021 онд тусгай болон ахуйн зориулалтаар амьтан агнах, барих хуваарийг батлахдаа агнуурын амьтны нөөцийг харгалзан ан амьтан агнахыг хориглох эрхтэй, мөн Төрийн бус байгууллагаас Б аймагт амьтан агнуулахгүй байх санал ирж, тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон холБох сумдуудаас ирүүлсэн санал, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын албан бичгийг харгалзан үзсэн гэж маргажээ.

Байгаль орчин хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4 дэх хэсэгт Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь хууль тогтоомжийн дагуу жил бүр ашиглаж болохамьтны тоо хэмжээг тодорхойлж, экологийн шаардлага нөөцийг харгалзан тухайн бүс нутагт зарим төрлийн баялгийн ашиглалтыг хязгаарлах буюу тодорхой хугацаагаар хориглох бүрэн эрхтэй, Амьтны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Төрийн захиргааны төв байгууллага тухайн жилд үйлдвэрийн болон ахуйн зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг энэ хуулийн 5.3.2, 5.8.1-д заасан агнуурын амьтны нөөц, хэрэгцээг харгалзан аймаг, нийслэл тус бүрээр тогтооно, мөн хуулийн 5.8.1 дэх хэсэгт аймгийн байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага батлагдсан ан агнуурын менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан агнуурын нөөцөд тулгуурлан жил бүр ашиглах агнуурын амьтны төрөл, тоо хэмжээний талаар санал боловсруулж, төрийн захиргааны төв байгуулагад жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор хүргүүлэх бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэсэн хуулийн заалтуудыг тухайн тохиолдолд холБуулан үзвэл Б аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 357 дугаартай албан бичгээр тус 2021 онд тус аймгийн 10 сумын 13 агнуурын бүс нутагт 14 угалз, 32 тэх, 4 халиу буга агнуулах саналыг хуулийн хугацаанд Байгаль орчин,аялал жуулчлалын яаманд хүргүүлж, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дахин 2020 онд батлагдсан агнуурын ажил цар тахалын улмаас агнаж чадаагүй тул нэмж тусгаалах саналыг хариуцагчид хүргүүлсэн байна.

Үүний дараа Байгаль орчин аялал жуулчлалын яаманд ирүүлсэн Экологийн сургалт судалгааны төв ТББ-иас ирүүлсэн саналыг үндэслэн хуульд заасан хугацаа дууссан байхад агнуурын бүс нутгийн сумдуудаас дахин санал авч дээрх хуулийг зөрчжээ.

Хариуцагчаас тухайн бүс нутагт зудын давтамж ихтэй, бэлчээрийн хомстол бий болсон, аргаль хонь устах аюул орсон гэж тайлбарлаж байгаа хэдий ч энэ нь мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн судалгаа, өөрсдийнх нь баталсан ан агнуурын менежментийн төлөвлөгөө, Б аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын санал,агнуурын бүс нутгийн сумд болох Г, Ж, БЦ, Б сумын албан бичиг зэрэг баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Мөн Засгийн газрын 2013 оны 93 дугаар тогтоолоор батлагдсан Ховор амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журманд зааснаар тухайн жилд агнах ангийн тоог мэргэжлийн байгууллагын ан агнуурын менежментийн төлөвлөгөөг боловсруулан, Байгаль орчин ,аялал жуулчлалын яамаар батлуулж, түүнийг болон хяналтын үнэлгээг үндэслэн жил бүрийн 10 дугаар сарын 10-ны дотор аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллагад хүргүүлж, үүний дагуу дараа онд агнах амьтны тоо хэмжээний саналыг аймгийн хэмжээнд нэгтгэн жил бүрийн 10 дугаар сарын 15-ны дотор Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлж, төрийн захиргааны төв байгууллага менежментийн төлөвлөгөөг харгалзан агнах амьтны тоо хэмжээний саналаа 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор Засгийн газар хүргүүлж, засгийн газрын тогтоолын дагуу 14 хоногт багтаан Байгаль орчин,аялал жуулчлалын сайд дараа онд агнах амьтны тоо толгойг агнуурын бүс нутагт хуваарилахаар заажээ.

Нэхэмжлэгчид 2014-2018 оны хооронд агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөө, агнуурын бүс нутгийн нарийвчилсан агнуур зохион байгуулалтын баримт бичгүүдийг мэргэжлийн байгууллагад захиалан боловсруулж батлуулах, агнуурын бүс нутгийн менежментийг сайжруулах хамтран ажиллах гэрээ байгуулж, тус гэрээний дагуу менежментийг сайжруулах санхүүжилтийг жийж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хамтран баталсан менежментийн төлөвлөгөө, санхүүгийн баримт, Байгаль орчны яамтай байгуулсан 2020 оны олзворын агнуурын чиглэлээр амьтан агнуулах гэрээ, агнах амьтны тоо толгойн хүсэлт зэрэг баримтуудаар нотлогдож байх тул хариуцагчийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/701 дүгээр тушаал нэхэмжлэгч компаниудын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Хариуцагчаас 2020 онд Б аймгийн агнуурын бүс нутагт 16 тэх, 9 угалз, 2 буга агнуулахаар 2019 онд шийдвэрлэсэн атлаа 2021 онд тус аймагт амьтан агнуулах хуваарь батлаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэг хуульд үндэслэх, 4.2.5 дахь хэсэг зорилгодоо нийцсэн, бодит байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг бодит нөхцөл байдлыг тогтоох зэрэг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд тавигдах хуулийн зохицуулалтыг зөрчжээ.

Хариуцагч Б аймгийн агнуурын бүс нутгийн сумдаас орон нутагтаа ан агнуулахгүй байх саналаа ирүүлснийг үндэслэл болгож тус аймагт хуваарь батлаагүй гэж тайлбарлаж байгаа хэдий ч хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Б сумын засаг даргаас ирүүлсэн албан бичиг нь 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн буюу нэхэмжлэгч нарт агнуурын хуваарь батлах боломжгүй тухай албан бичиг хүргүүлсэн өдөртэй давхацсан, 2020 оны 12 сард сумдуудаас санал авсан нь хуульд заасан хугацаа хэтэрсэн, санал авахаар хууль, журманд заагаагүй албан тушаалтан зэрэг байгаа болохыг дурдах нь зүйтэй.

Агнуурын бүс нутгийн нарийвчилсан төлөвлөгөөний дагуу мэргэжлийн байгууллагын судалгаагаар Ө суманд жил бүр 2 угалз, Ж сумын Жхайрхан агнуурын бүс нутагт жил бүр 1 угалз агнах БЦ сумын Улаан аргалант агнуурын бүс нутагт жил бүр янгир ямааны нөөц 7, аргал хонь 2, тэх 2, угалз 1, Г сумын Булагийн нуруунд жил бүр У 2, тэх 3-ыг агнах боломжтой гэж дүгнэсэн байна.

Нэхэмжлэгч компаниудын Б аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 92 дугаар тогтоолыг үндэслэн Байгаль орчин,аялал жуулчлалын яам, Б аймгийн ан агнуурын 2018-2022 он хүртэлх менежментийн төлөвлөгөөг баталсан тул 2013-2018 онуудад орон нутгийн төсөвт 1,050,272.000 төгрөгийг төвлөрүүлж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай 2020 онд байгуулсан Спорт болон олзворын агнуурын чиглэлээр амьтан агнах гэрээний дагуу гадаад улсын анчидтай гэрээ байгуулж урьдчилгаа төлбөр авч орон нутагт төлбөрийн 30 хувийг шилжүүлсэн гэсэн тайлбарыг буруутгахгүй, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн амьтан алж төсөв бүрдүүлээгүй, орон нутгийн төсөвт төлбөрөө урьдчилан төл гэж хэлээгүй гэж тайлбарлаж байгааг зөвтгөх боломжгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2021 онд Агнуурын бүс нутгуудад тусгай зориулалтаар агнуулах угалзын тоо толгойг тогтоохдоо холБох хууль, журманд заасан урьдчилсан нөхцөлийг биелүүлэхгүйгээр Б аймгийн агнуурын бүс нутгуудад тусгай зориулалтаар агнуулах угалзын тоо толгой тогтоохоос татгалзсан хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох нь зүйтэй байна.

Харин нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага болох Б аймгийн Ө сумын ББ, БХ хишиг агнуурын бүс нутагт тус бүр У 2, Ж хайрхан агнуурын бүс нутагт Угалз2, БЦ сумын Улаан аргалант агнуурын бүс нутагт У 2,БЦ сумын БЦ агнуурын бүс нутагт У 2, Б сумын ХХХ агнуурын бүс нутагт У 2, Г сумын БН агнуурын бүс нутагт У 2, толгойг агнуулахыг даалгуулах шаардлагаа өөрчлөхгүй, яг энэ шаардлагын хүрээнд хариуцагчид даалгуулна гэж тайлбарлаж байгаа тул шүүхээс нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах боломжгүй байна.

Учир нь захиргааны байгууллагад хуулиар олгогдсон эрх хэмжээнд шууд халдах эрх шүүхэд олгогдоогүй тул агнуурын бүс нутагт агнуулах угалзын тоо толгойг шууд тогтоохгүй бөгөөд харин төрийн захиргааны төв байгууллага холБох хууль журам болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас баталсан менежментийн төлөвлөгөөг үндэслэн тус агнуурын бүс нутагт агнуулах угалзын тоо толгойг тогтоохыг нь зүйтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.4, 106.3.13 дахь хэсэгт заасныг үндэслэн ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4, Амьтны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8.1, 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг тус тус баримтлан АБ ХХК, НВТ ХХК, СУОТ ХХК, ЛМ ХХК нарын нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холБуулан гаргасан 2021 онд Б аймгийн Агнуурын бүс нутгуудад тусгай зориулалтаар агнуулах угалзын тоо толгойг тогтоохоос эрх зүйн үндэслэлгүйгээр татгалзаж буй Байгаль орчин, аялал жуулчлалын яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох Б аймгийн Ө сумын ББ, БХ хишиг агнуурын бүс нутагт тус бүр У 2, Ж хайрхан агнуурын бүс нутагт У 2, БЦ сумын Улаан аргалант агнуурын бүс нутагт У 2, БЦ сумын БЦ агнуурын бүс нутагт У 2, Б сумын ХХХ агнуурын бүс нутагт У 2, Г сумын БН агнуурын бүс нутагт У 2 толгойг агнуулахыг даалгуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч нараас тус бүртээ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тус бүр 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ