Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/182

 

МОНГОЛ УЛСЫН НЭРН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж,

Улсын яллагч Б.,

Шүүгдэгч Б.*******, Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.*******, Л.******* нарт холбогдох 2223000000203 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Завхан аймгийн сумын багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******гийн *******, регистрийн дугаар *******.

2. Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Завхан аймгийн сумын багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* ******* овогт *******гийн *******, регистрийн дугаар .

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр  Завхан аймгийн сумын Хужирт багийн нутаг “Хатгуурантайн ам” гэх газарт хохирогч Л.*******тай үл ялих зүйлээс болж маргалдаж улмаар түүнийг цохиж, түүний биед духны хөндийн урд хана цөмөрсөн хугарал, баруун нүдэнд цус хуралт, хамрын нуруунд хавдар, духны урд хэсэгт зулгаралт гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

2. Шүүгдэгч Л.******* нь 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Завхан аймгийн сумын Хужирт багийн нутаг “Хатгуурантайн ам” гэх газарт хохирогч Б.*******тай үл ялих зүйлээс болж маргалдаж улмаар түүнийг  цохиж, зүүн талын шанаа руу нэг удаа, цээж болон нуруу хэсэгт хоёр удаа өшиглөж, түүний биед тархи доргилт, баруун, зүүн хацар, зүүн чихний дэлбээнд зулгаралт гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. Шүүгдэгч нарын холбогдсон дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.  

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг. Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох:

- Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр  Завхан аймгийн сумын Хужирт багийн нутаг “Хатгуурантайн ам” гэх газарт хохирогч Л.*******тай үл ялих зүйлээс болж маргалдаж улмаар түүнийг цохиж, түүний биед духны хөндийн урд хана цөмөрсөн хугарал, баруун нүдэнд цус хуралт, хамрын нуруунд хавдар, духны урд хэсэгт зулгаралт гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

- Шүүгдэгч Л.******* нь 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр  Завхан аймгийн сумын Хужирт багийн нутаг “Хатгуурантайн ам” гэх газарт хохирогч Б.*******тай үл ялих зүйлээс болж маргалдаж улмаар түүнийг  цохиж, зүүн талын шанаа руу нэг удаа, цээж болон нуруу хэсэгт хоёр удаа өшиглөж, түүний биед тархи доргилт, баруун, зүүн хацар, зүүн чихний дэлбээнд зулгаралт гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийг үйлдсэн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

- Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 02-05-р хуудас/,

- Л.*******ын хохирогчоор өгсөн: “...Тухайн өдөр ******* бид хоёр хөдөө явж үхрээ тариулчхаад буцаад явж байсан чинь сумын төвийн доод талд ахтай таарсан чинь “ах нь хөдөө явж байна гаргаж өгөхгүй юм уу дүү” гэж хэлэхээр нь ******* сумын төв рүү явахаар нь “ганц шил архи аваад ирээч” гэж гуйсан. Тэгээд бид гурав тэр архийг хувааж уугаад сууж байсан чинь ах хөдөөнөөс ирээд бид нар ууж сууж байгаад сумын төв рүү ороод ахиад нэг шил архи авчирсан. Тэгээд бид хэд тэр архийг хувааж уугаад сууж байсан чинь ах намайг “чи уул нь миний дүү байсан мөн том болжээ” гээд намайг арагш нь дараад унагахаар нь би уначхаад босохдоо *******ы мөрөн дээрээс татаж босож ирээд шээчхээд ийг машинд суулгаж өгчхөөд буцаад *******ы хажууд суусан чинь ******* үгийн зөрүүгүй тэнд байсан задлаагүй 0,75 литрийн хэмжээтэй архиар миний духан хэсэг рүү цохиод авахаар нь би “ чи яаж байгаа юм бэ миний духыг зад цохиод хаячихлаа ш дээ, чи энийг бариад үз” гэж хэлсэн чинь , хоёр миний духыг барьж үзээд байсан. Тэгээд би тонгойгоод духаа бариулахад гийн гарт нь хутга гялалзаж харагдах шиг болохоор нь намайг сая шилээр цохчихлоо одоо хутгалж алах юм байна гэж бодоод маш их айгаад босоод зугтах гэсэн чинь толгой эргээд нүд харанхуйлаад босож чадахгүй байсан болохоор хажуу талд байсан архийг нь аваад уучихсан хоосон архины шилийг аваад *******ы шилийг нь дамнуулаад цохисон чинь доошоо нугдайж сууж байгаад утсаар нэг хүн рүү яриад “цагдаа дуудаарай намайг алах гээд байна” гэж хэлэхээр нь би “чи муу пизда түрүүлж намайг шилээр цохио биз дээ” гэж хэлээд сууж байгаад бөгс рүү нь хоёр гурван удаа жийсэн. Тэгээд босоод явах гэсэн чинь энд тэнд гишгээд газар хөдлөөд байгаа юм шиг болоод байхаар нь г гуйгаад гэртээ хүргүүлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 06-12-р хуудас/,

- Б.*******ы хохирогчоор өгсөн: “...Тухайн өдөр ******* бид хоёр хөдөөнөөс сум руу орох гээд явж байсан чинь сумын төвийн доод талд ахтай таараад тэгээд би үхэр буулгах гээд гэр рүүгээ явсан. Тэгээд гэртээ ирээд байж байсан чинь ******* над руу утсаар залгаад чи нэг шил архи аваад буцаад хүрээд ирээч гэж хэлэхээр нь би нэг шил архи аваад тэр хоёр дээр очсон юм. Тэгээд буцаад яваад очсон чинь ах ирчихсэн тэр гурав юм яриад сууж байсан. Бид дөрөв нөгөө архиа хувааж ууж дуусчхаад байж байсан чинь ******* ийг ахиад сумын төв рүү архинд явуулах шиг болсон. Тэгээд ах, , ******* бид дөрөв тэнд архи уугаад сууж байсан чинь манай сумын гээд залуу сумын төв рүү орох гээд мотоциклтойгоо явж байсан чинь ******* дуудаад ахиад хоёр гурван шил архи авхуулах шиг болсон. Тэгээд бид нар нилээд согтоод юм яриад сууж байсан чинь *******, хоёр хоорондоо муудалцаад зодолдоод ахын хамарнаас нь цус гоожчихсон байх шиг байсан. Тэгээд байж байсан чинь ахын эхнэр бид нар дээр хүрч ирээд ахыг аваад явсан. Тэгээд бид нарыг явснаас хойш би согтоод тасарчихсан нэг мэдсэн чинь ******* миний толгой руу архины шилээр цохиж аваад, зүүн талын шанаа руу өшиглөөд цээж болон нуруу руу нэг нэг удаа өшиглөсөн чинь миний чих хамарнаас зэрэг цус гоожоод толгой эргээд босож чадахгүй байсан болохоор ахын машины урд талд хэвтэж байгаад гэр рүүгээ утсаар ярьсан чинь манай эхнэр , хадам ах хоёр ирээд намайг аваад явсан. Тэгээд гэртээ ирээд бие зүгээр болохгүй болохоор нь Цагдаагийн байгууллагад хандсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-17-р хуудас/,

- Гэрч Л.ийн “...Тухайн өдөр би хөдөөнөөс сумын төв орж хуримд суух гээд явж байсан чинь сумын төвийн доод талд , *******, *******, нар архи уугаад сууж байсан. Тэгээд би тэд нар дээр очоод сууж байсан чинь ийн эхнэр нөхрөө авах гээд ирсэн. Тэгээд ******* ийг түшиж машинд суулгаж өгчхөөд буцаж ирээд суусан чинь ******* *******ын дух руу архитай шилээр цохиод авсан. Тэгээд ******* доошоо харж хэсэг сууж байснаа бас нэг архины шил аваад *******ы шилэн хүзүү рүү нь цохиж аваад унангуут нь сууж байгаад нуруу хэсэг рүү нь хоёр гурван удаа өшиглөсөн. Тэгээд би та хоёр одоо боль гэж хэлсэн чинь “ахаа миний толгой эргээд уначих гээд байна та намайг гэрт хүргээд өгөөч” гэж гуйхаар нь би *******ыг мотоциклд суулгаад гэрт нь хүргэж өгчхөөд харьж амарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20-р хуудас/,

- Гэрч Ш.гийн “...Тухайн өдөр манай нөхөр хөдөө нүүнэ гээд явсан. Тэгээд шөнө гэртээ байж байсан чинь *******ы эхнэр над руу утасдаад “танай нөхөр сумын төвийн доод талд архи уугаад тасраад уначихсан хэвтэж байна та очиж аваарай” гэж надад хэлэхээр нь би нэг ахыгаа гуйгаад сумын төвийн доод талаас очиж авсан. Тэгээд очсон чинь аймар их согтчихсон тасраад уначихсан байхаар нь машиндаа суулгаж аваад гэртээ авчирсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,

- Гэрч А.ийн “...Тухайн өдрийн шөнө гэртээ унтах гээд хэвтэж байсан чинь ******* гаар хүргүүлээд гэртээ хүрч ирсэн. Тэгээд ******* орж ирсэн чинь дух нь хавдчихсан байхаар нь юу болсон талаар асуусан чинь ******* намайг архитай шилээр цохчихлоо гэж хэлсэн. Тэгээд хамарнаас нь цус гоожоод байхаар нь бид хоёр хамжаад угааж цэвэрлээд цусыг нь тогтоочхоод унтаад өгсөн. Тэгээд маргааш өглөө нь болсон чинь ах эхнэртэйгээ утсаа авах гээд манайд орж ирэхдээ ахын эхнэр *******ыг чи *******ыг урьд шөнө зодчихсон байна ш дээ гэж хэлсэн чинь ******* урдаас нь би ч гэсэн зодуулчихсан тэр хүн чинь эхлээд намайг архитай шилээр цохчихоор нь би зөрүүлээд архины шилээр цохисон ш дээ гэж хэлсэн. Тэгээд байж байсан чинь ******* би босож чадахгүй байна толгой эргээд байна гэхээр нь би айгаад эмч дуудсан чинь жаахан байж байгаад гээд эмч сумын хэсгийн төлөөлөгчтэй орж ирээд *******аас юу болсон талаар асууж тодруулчхаад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-26-р хуудас/,

- Гэрч Б.ын “...Тухайн өдөр эмнэлэг дээр дуудлагын ээлжтэй байж байсан чинь ******* босож чадахгүй бие нь өвдөөд байна яаралтай ирээд үзээч гэсэн дуудлага ирэхээр нь *******ы гэрт нь явж ороод биеийг нь үзээд өөрөөс нь юу болсон талаар асуусан чинь “урьд шөнө *******д зодуулчихлаа” гэж надад хэлэхээр нь “юунаас болоод яагаад зодсон юм бэ” гэж асуусан чинь “архи уугаад хоорондоо зодолдсон” гэж надад хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32-р хуудас/,

- Гэрч Л.ийн “...Тухайн өдөр ажлаасаа ирээд гэртээ байж байсан чинь ахын эхнэр над руу утсаар залгаад “манай нөхөр хөдөө тасраад уначихсан байна танай нөхөр *******ыг ******* зодоод цус нөжтэй нь хутгаад хаячихсан босож чадахгүй байна. Би айгаад ойртож чадахгүй байна” гэж надад хэлэхээр нь би сумын төвийн доод талд яваад очсон чинь манай нөхөр ******* газар уначихсан нүүр ам нь дүүрэн цус болчихсон байхаар нь гэртээ авч ирээд хэвтүүлж цусыг нь угааж цэвэрлээд маргааш өглөө болгосон. Тэгээд маргааш өглөө нь болсон чинь бие нь дээрдэхгүй босож чадахгүй юм ярьж чадахгүй болохоор айгаад эмч дуудчихаад цагдаад хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-38-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т.ын  2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 000000534 дугаартай “...1. Иргэн Б.*******ы биед гэмтэл учирсан байна.

2. Иргэн Б.*******ы биед: Тархи доргилт, баруун, зүүн хацар, зүүн чихний дэлбээнд зулгаралт гэмтэл учирсан байна.

3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

4. Тухайн гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Иргэн Б.*******ы биед: Тархи доргилт, баруун, зүүн хацар, зүүн чихний дэлбээнд зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 54-55-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т.ын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 0000005 дугаартай “...1. Иргэн Л.*******ын биед: Гэмтэл учирсан байна.

2. Иргэн Л.*******ын биед: Духны хөндийн урд хана цөмөрсөн хугарал, баруун нүдэнд цус хуралт, хамрын нуруунд хавдар, духны урд хэсэгт зулгаралт гэмтэл учирсан байна.

3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

4. Тухайн гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Иргэн Л.*******ын биед: Духны хөндийн урд хана цөмөрсөн хугарал, баруун нүдэнд цус хуралт, хамрын нуруунд хавдар, духны урд хэсэгт зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 68-69-р хуудас/,

- Л.*******ын шүүгдэгчээр өгсөн “...Өмнө нь өгсөн мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байхгүй. Би өмнө нь өгсөн мэдүүлэгтээ тодорхой ярьсан байгаа. ...Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Бид хоёр бие биенээсээ хохирол нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 81-85-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Б.*******ы шүүгдэгчээр өгсөн “ ...Өмнө нь өгсөн мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байхгүй. Би өмнө нь өгсөн мэдүүлэгтээ тодорхой ярьсан байгаа. ...Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Хохирол нэхэмжлэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 107-108-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, тэдгээрийн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, мэдүүлгүүд нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгч нарын үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгч Б.*******, Л.******* нар нь бие биенийхээ Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж харилцан зодолдсон үйлдлийн улмаас хэн хэнийх нь эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч нар нь өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь уг гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.

Иймд шүүгдэгч Б.*******, Л.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн мэдлэг дутмаг, бие биенээ хүндэтгэх, хүлээцтэй хандах хандлагагүй, нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн, архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

- Хохирлын талаар:

Уг гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.*******, Л.******* нар нь харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “хохирогчийн хувьд нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгүүдээр хэн хэнээсээ хохирол нэхэмжлээгүй болох нь тогтоогдож байна. Иймд шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.   

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Шүүх шүүгдэгч Б.*******, Л.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

Шүүгдэгч Б.*******, Л.******* нар урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. /хх-ийн 88, 111-р хуудас/

Шүүгдэгч Б.*******, Л.******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй тул холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокуророос хүлээн авч шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгч нарт прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй, шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна.         

Түүнчлэн Эрүүгийн хуулийн  5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан  эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд тус бүр 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж  шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.*******, Л.******* нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарлах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.*******, Л.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж,

Шүүгдэгч Б.*******, Л.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******, ******* ******* овогт *******гийн ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Л.******* нарыг тус бүр 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Л.******* нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Л.******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай. 

5. Шүүгдэгч Б.*******, Л.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.*******, Л.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 П.ДОРЖБАЛ