| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2022/0082/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/188 |
| Огноо | 2022-10-13 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Ж.Энхбат |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/188
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: ,
Улсын яллагч: ,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ******* ******* овогт *******ын *******, регистрийн дугаар; *******
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 20-ноос21-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн сумын 3 дугаар багийн нутаг Тээг гэх газраас иргэн *******ын 2 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлан авч 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ
...Надад сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. Би тус хэрэгт өмгөөлөгч гийн хамт гэрчийн мэдүүлэг өгсөн, бүгдийн үнэн зөвөөр мэдүүлсэн тул яг одоо хуулинд заасан яллагдагчийн эрхийн хүрээнд мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Хохирогч бид хоёрын дунд одоо төлбөр тооцооны асуудал байхгүй .... гэх мэдүүлэг /хх-ийн 99-100/,
Хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ
... гэх айлд 2021 оны 12 дугаар сарын 20-ноос 21-ний шилжих шөнө очиход гэх айлын гадаа миний зээрд гүү, хээр гүү хоёр байсан. Тухайн үед би тамга тэмдгээр нь таньсан. Намайг очих үед ******* гэх залуугийн гарыг хүлсэн байсан. Манай 22 тооны адуу байснаас 2 тооны адууг тастаад хөөж яваад баригдсан байсан. Тухайн залуугийн хөөж явсан гэх хоёр тооны адууг бол би хүлээж авсан.. Миний хоёр тооны адууг нэг хүн морьтой хөөгөөд явж байсан гэж хэлсэн. Яг би хараагүй болохоор мэдэхгүй байна... Тухайн хэрэг гардаг шөнө гэх айлд очиход шийр цагаан хээр гүү, цулгай зээрд гүү хоёрыг хулгай хийсэн байсан....” гэх мэдүүлэг/хх-ийн 13-14, 17-18/,
Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ
...Би өөрийн нөхөр *******ын хамт суманд байх гэртээ амарч байхад гэх залуу шөнө манай нөхрийн гар утасруу залгахаар нь би тухайн үед утсыг нь авсан чинь гэх залуу байна уу, танай адууг хүмүүс хөөж байна хүрээд ир гэсэн, ...би бага насны хүүхдийн хамт явж байсан учир машинаас буугаагүй юм. Харин тэр айлын гадаа 3 тооны адуу байсан. Үүний 2 нь манайх, 1 тооны адуу болохоор хулгай хийсэн гэх залуугийн унаж явсан морь юм шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19, 46, 225/,
Гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ
...Би 2021 оны 12 дугаар сарын 20-ны шөнө Баянхонгор аймгийн сумын 1 дүгээр багийн гэх газарт байдаг хуурай ах Төрсайхан гэх ахын гэрээс 23 цагийн үед гараад сумын төвийн зүг явж байх замд хээр морь унасан 20 гаран насны нэг залуу 2 тооны адуу туугаад явж байсан. Тэгэхээр нь би юун хүн явж байгаа юм бол гэж бодоод машинаа эргүүлээд харах гэхэд нөгөө залуу морьтойгоо зугтаасан. Тэгэхээр нь араас нь хөөж барьж аваад ямар учиртай адуу тууж явж байгаа юм гэхэд юу ч ярьж чадахгүй байхаар нь энэ хулгай хийж яваа байна гэж бодоод сумын 1 дүгээр багийн гэх газарт байх хөдөө гэртээ өөрийн машинд суулгаад авч ирсэн. Би сумын адуучин ******* гэх хүн рүү өөрийн гар утсаар залгаад дуудсан чинь ******* эхнэрийн хамт машинтай манай хөдөө гэрт ирсэн. Тухайн үед Бат-Очир манай гэрт орж ирээд танай гадаа байгаа хоёр адуу манай адуу мөн байна, гээд надтай анх таарсан залуутай манай гэрт уулзаад чи хаанаас манай адууг туусан гэсэн чинь нөгөө залуу сумын араас туусан гэж байсан, ....тэгээд тууж явсан гэх залуугаас хоёр адуугаа хүлээж авсан. ...Баянхонгор аймгийн сумын 1 дүгээр багийн гэх газар 2021 оны 12 дугаар сарын 20-ны 23 цагийн орчимд адуу тууж явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42, 216-217/
Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ
...Би 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянхонгор аймагт эмнэлэгт хэвтэх гээд өөрийн эхнэрийн төрсөн дүү *******ийг 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Бөмбөгөр сумаас Галуут сумын 2 дугаар багт байх мал дээрээ байлгах гээд дуудсан. Тухайн үед ******* нүүрсний машин дээр суугаад Бөмбөгөр сумаас манай гэрт ирээд манай мал дээр манай сургуулийн насны жоохон хүүхэдтэй үлдээд би эхнэрийн хамт Баянхонгор аймагруу явсан. Тэгээд Баянхонгор аймаг дээр явж байтал 2021 оны 12 дугаар сарын 20-ны орой манай хүүхэд над руу гар утсаар залгаад ******* ах үхэрт яваад ирэхгүй байна би ганцаараа айгаад байна гэсэн. Тэгээд би маргааш нь өөрийн эхнэрээ гэрлүүгээ явуулсан. ******* манай малд унадаг ганц хивэгний морийг унаад явсан байсан. Тухайн морь нь миний нэр дээр бүртгэлтэй байдаг хээр зүсмийн морь байгаа юм...., ...Тус морь үхсэн. Их туранхай, жижгэвтэр биетэй байсан , 500.000 төгрөгөөр үнэлнэ. Би өөрийнхөө морийг буцаан аваад үхсэн тус *******өөс нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38, 45-46/,
Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ
...2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр сумын 1 дүгээр багийн гэх газарт гэртээ байхад орой 22-23 цагийн үед над руу ******* утсаар залгаж яриад “манайд хүрээд ир адуу тууж явсан хүн барьчихлаа хэний адууг үзээд өгөөч” гэхээр нь гэрээсээ машинаар яваад удалгүй *******ийнд очиход *******, ******* байсан. ******* надад хэлэхдээ гадаа байгаа адуу хэний адуу гэхээр нь би гэрээс гарч харахад адууны захад байсан зээрд, шар цагаан хээр зүсмийн адуу байхаар нь харчихаад гэрт ороод танай гадаа байгаа 2 тооны адуу Т.Бат- Очирынх байна гэж хэлсэн. ТэгсэнТ. дорж утсаар ******* руу залгаад хэлсэн. Тэгээд удалгүй ******* эхнэрийнхээ хамтаар ирээд тэр 2 тооны адууг үзчихээд манай адуу мөн байна гэсэн,...сүүлд би *******той уулзахад ******* тухайн үед адууг нь бүрэн хүлээлгэж өгсөн гэсэн. *******ийн гэрийн хажууд адууны захад *******ын 2 тооны адуу байсан. Тэр өдөр сартай гэгээтэй байсан. ******* надад хэлэхдээ *******ийг 2 тооны адуу туугаад явж байхад нь барьлаа гэж хэлсэн. *******ийг тухайн үед морьтой явсан гэж ******* хэлсэн...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 223-р тал/,
Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаар шинжээчийн ...хохирогч *******ийн хулгайд алдсан гэх гүү 900,000 төгрөг, хонгор зүсмийн морь 1,000,000 төгрөг, нийт 1,900,000 төгрөг... гэх дүгнэлт /хх-ийн 48-49/
Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 114 дугаар шинжээчийн ... нас гүйцсэн хөгшин, туранхай, тэжээлийн морины зах зээлийн үнэ 500,000 төгрөг .... гэх дүгнэлт /хх-ийн 51-52/,
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01-02/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, /хх-ийн 93-95/, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тухай прокурорын тогтоол /хх-ийн 114/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 69-75/, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын ерөнхий боловсролын сургуулийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 15 дугаар албан бичиг /хх-ийн 55/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 58, 68/, депозит дансны хуулганууд /хх-ийн 60-64/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65/, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 247 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 107-111/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ
Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 20-ноос21-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн сумын 3 дугаар багийн нутаг Тээг гэх газраас иргэн *******ын 2 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлан авч 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргээ мөрдөн байцаалтын шатанд хүлээн мэдүүлсэн шүүгдэгч *******ийн мэдүүлэг /хх-ийн 99-100 /, хохирогч *******ын мэдүүлэг /хх-ийн 13-14, 17-18 /, гэрч *******гийн мэдүүлэг /хх-ийн 19-20, 46,225-226 /, гэрч *******ийн мэдүүлэг /хх-ийн 41-42, 216-217/, гэрч гийн мэдүүлэг /хх-ийн 37-38, 45-46/, гэрч ийн мэдүүлэг / хх-ийн 39-40 /, Баянхонгор аймгийн“Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №03 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-49 /, Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 31-ны өдрийн №114 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51-52/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 20-ноос21-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн сумын 3 дугаар багийн нутаг Тээг гэх газраас иргэн *******ын 2 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлан авч 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Уг гэмт хэрэгт 2 тооны адууг 1,900,000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч хэн аль нь маргаагүй, шүүгдэгч ******* нь бусдын 2 тооны адууг хулгайлж авсан өөрийн үйлдэл болон авсан эд зүйлийн тоо, хэмжээ болон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь хулгайлах гэмт хэргийг хууль бус гэдгийг ухамсарлаж байсан ч түүнийг өөрөө зориуд хүсч үйлдсэнээс хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ийн бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь хохирогч ын 2 тооны адууг хүлээлгэж өгсөн / хх-ийн 13-14/, хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна
Шүүхээс шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т заасан шаардлагыг хангаж байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан шүүгдэгч *******ийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныш журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүгдэгч ******* нь зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж заасан ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан улсын яллагч, шүүгдэгч өмгөөлөгч нарын санал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 19-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 123 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэв.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 1, 4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******ийг бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******ийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 19-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 123 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМА