| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2024/05122/и |
| Дугаар | 102/ШШ2024/04424 |
| Огноо | 2019-01-10 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 102/ШШ2024/04424
2019 оны 01 сарын 10 өдөр Дугаар 102/ШШ2019/00173 Улаанбаатар хот
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
Биелүүлснийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,
Нэхэмжлэгч Чингэлтэй дүүрэг, 0 дугаар хороолол, 0 дугаар хороо, Лааган оранж плаза төвийн 0 дугаар давхарт байрлах С ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Баянгол дүүрэг,0 дугаар хороолол, 0 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, Гааль-0 дугаар байрны 00 тоотод байрлах Г ХХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 9.427.500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн аваад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Манай байгууллага офисс түрээсийн үйл ажиллагаа явуулдаг.
Гэтэл "Г" ХХК 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нэг жилийн хугацаатай, манай өмчлөлийн 000 тоот, 00 метр квадрат талбайн 1 метр квадрат талбайг 26 316 төгрөгөөр тооцон 1 сарын түрээсийн төлбөрт 1.500.000 төгрөгийг төлөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулсны үндсэн дээр ажлын байрыг түрээслэсэн.
Иймээс 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх түрээсийн төлбөрт 8 400 000 төгрөг. Алданги 1 027 000 төгрөг нийт 9 427 500 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т шүүхэд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Г ХХК нэхэмжлэлийн шаардлага 9.427.500 төгрөгийг бүрэн төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т хариуцагч Г ХХК нэхэмжлэлийн шаардлага 9.427.500 төгрөгийг төлсөн гэх тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн
123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 270.900 төгрөгийг хариуцагч Г ХХК төлж биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166.990 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 83.495 төгрөг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 83.495 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АРИУНАА