Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/152

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:Ц.Баттулга,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаа,

Шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Б.Б,

Шүүгдэгч Ж.Н-ийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Б.Л,

Шүүгдэгч Ж.М-ийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Д.Д,

Шүүгдэгч: Б.Б, Ж.Н, Ж.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Б.Б, Д овогт Ж.М, Э овогт Ж.Н нарт  холбогдох эрүүгийн 2235000000120 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 08-нд хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын  биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1999 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн ............суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, Увс аймгийн ............сумын ........багт оршин суух хаягтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг,  урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, И овогтой Б-ийн Б /регистрийн дугаар: ........,/

2. Монгол Улсын иргэн, 2000 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Увс аймгийн .........................суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, малчин, Увс аймгийн ........................сумын  .........багт оршин суух хаягтай, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, урьд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хүмүүжлийн чанартай  албадлагын арга хэмжээ авагдаж байсан, Э овогт Ж-ын Н, /регистрийн дугаар: ........../

3. Монгол Улсын иргэн,  1996 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймгийн ...............суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн ...........хороонд оршин суух хаягтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,  Д овогт Ж-ын М, /регистрийн дугаар: ........../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б, Ж.Н, Ж.М нар нь бүлэглэн 2022 оны 5 дугаар сарын 08-ны орой 22 цагийн үед Увс аймгийн Зүүнхангай сумын Даланбулаг багийн нутаг Эрээн Цахир гэх газраас тус багийн иргэн Т.Б-ийн 6 тооны үхрийг (олон тооны мал) машин механизм ашиглан хулгайлж, хохирогчид 5.500.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч Б.Б, Ж.Н, Ж.М нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, дүгнэлтийн агуулга:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “... Шүүгдэгч Б.Б, Ж.Н, Ж.М нар нь бүлэглэн 2022 оны 05 дугаар сарын 08-ний шөнө Увс аймгийн Зүүнхангай сумын Даланбулаг багийн баг “Эрээний цахир ” гэх газраас тус багийн иргэн Т.Б-ийн 6 тооны буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлж нийт 5.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна” гэх дүгнэлтийг,

2. Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: ”Шүүгдэгч Б.Б нь мал хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар маргахгүй гэдгээ илэрхийлсэн тул түүнийг уг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй. Харин Б.Б нь энэ гэмт хэргийг илрүүлэхэд бодит туслалцаа үзүүлсэн тул түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү” гэх дүгнэлтийг,

3. Шүүгдэгч Ж.Н-ийн өмгөөлөгч Б.Л шүүхийн хэлэлцүүлэгт: ”...Шүүгдэгч Ж.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн асуудлаар маргаагүй. Хохирогчид төлөх хохирол төлбөргүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү” гэх дүгнэлтийг,

4 Шүүгдэгч Ж.М-ийн өмгөөлөгч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний үйлчлүүлэгч нь гэм буруугийн асуудлаар маргаж байгаа. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Ж.М нь уг 6 тооны үхрийг машинтай ирээд ачаад явсан нь тогтоогдож байгаа. Гэхдээ шүүгдэгч Ж.М нь тухайн үед Б.Б-ийн өгсөн 6 тооны үхрийг хулгайн үхэр гэдгийг мэдээгүй, маргааш нь мэдсэн байдаг. Сая шүүхийн хэлэлцүүлэгт Б.Б тухайн 6 үхрийг хулгайн гэдгийг Мягмарсүрэн мэдээгүй гэж хэлсэн. Түүнчлэн Б.Б нь хохирогч Т.Б-тай уулзаж, 6 тооны үхрийг  буцааж өгөхдөө ганцаараа очсон гэдгийг хохирогч тодорхой мэдүүлсэн. Мал хулгайлах гэмт хэргийг Б.Б, Ж.Н нар үйлдсэн нь тогтоогдож байгаа. Ж.М-ийн үйлдэл эргэлзээтэй. Нөгөөтэйгүүр Ж.М нь уг 6 тооны үхрийг хулгайн гэдгийг мэдсээр байж авсан бол энэ нь мал хулгайлах гэмт хэрэг биш, мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй байна. Шүүгдэгч Ж.Н яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ 6 тооны үхрийг Ж.М хулгайн үхэр гэдгийг мэдсэн, мэдээгүй эсэхийг мэдэхгүй, бид нарыг үхрийг ачиж байхад хулгайн үхэр гэж ярьж байгаагүй гэсэн. Ж.М ч ялгаагүй хулгайн үхэр гэдгийг мэдээгүй гэдэг. Харин Б.Б нь Ж.М уг 6 тооны үхрийг хулгайн гэдгийг мэдэж байсан гэж мэдүүлдэг. Ийм байдлаар шүүгдэгч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байгаа. Шүүгдэгч Ж.М-г мал хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэнийг мөрдөн байцаалтын шатанд хангалттай нотолж чадаагүй тул хэргийг шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж, түүнийг цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

5. Хохирогч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт:  “2022 оны 5 дугаар сарын 08-нд алга болсон миний 6 тооны үхрүүдийг Б.Б нь аавтайгаа хамт тууж авч ирж өгсөн. Намайг үхрээ хайж байтал нэг орой Б.Б манайд ирээд Зандаа ахаа би танай үхрийг авсан. Танд авч ирж өгье гэж хэлээд маргааш нь авч ирж өгсөн. Надад одоо нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй. Тиймээс хэргийг  аль болох хөнгөн байдлаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлгийг,

6. Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Т.Б-гийн 6 тооны үхрийг хулгайлсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх мэдүүлгийг,

7. Шүүгдэгч Ж.Н шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад оногдуулах шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх мэдүүлгийг,

8. Шүүгдэгч Ж.М шүүхийн хэлэлцүүлэгт:  “2022 оны 05 дугаар сарын 01-нд Улаанбаатар хотоос ирж Далантүрүү багийн Даланбулаг гэдэг газар гар утас зарсан. Эхний удаа 7 утас зарсан ба бүгдийг нь бэлэн мөнгөөр өгсөн. Утаснуудаа зарчихаад Улаанбаатар хот явж дахиж утас авч ирсэн. Урьд өмнө нь Б.Б-т 650.000 төгрөгийн үнэтэй нэг утас өгчихсөн байсан. Надад 150.000 төгрөг өгөхөд би гэрт очоогүй байсан болохоор 50.000 төгрөгийг хүүхдэд нь өгөөд 500.000 төгрөг үлдсэн. Сантад худалдан борлуулсан утасны үнэд мал цуглуулаад явж байгаад өдөр 3 цагийн үед сумын төв рүү орж ирээд Б.Б рүү залгаж утасныхаа төлбөрийг авъя гэхэд намайг хүрээд ир гэсэн. Надад байсан утаснаасаа 2 утсыг нь энэ хоёрт нэг нэг өгсөн. Энэ утас нь тухай үед 200.000 төгрөгийн үнэтэй утас байсан.  Үүний дараа Note 9  гэдэг цагаан өнгөтэй утсыг Б.Б-т өгсөн. Тэр утас нь одоо Зүүнхангай сумын хэсгийн төлөөлөгчид байгаа, Ж.Н-д үнэтэй S20 гэдэг утас байна гэхэд автобусанд дайгаад явуулчих гэж хэлсэн. Би тухайн 6 тооны үхрийг хулгайн гэдгийг мэдээгүй. Утасныхаа төлбөрт авсан. Авсныхаа дараа хулгайн гэдгийг мэдээд буцааж өгсөн. Иймд хэргийг үнэн зөвөөр нь шийдвэрлэж, намайг цагаатгаж өгнө үү” гэх мэдүүлгийг тус тус гаргав.

Эрүүгийн 2235000000120 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч хэргээс:

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 05-09 дэх тал);

2. Үхэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 10-14 дэх тал);

3. Мотоцикль, автомашин, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 27-36 дахь тал);

4. Хохирогч Т.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Эрээний арын цахир гэх газарт очиж, өөрийн  үхрийг бүрэн байгаа эсэхийг үзэхэд манай үхэрнээс 6 тооны үхэр байхгүй байсан. Тэгээд манай эхнэр бид хоёр Далантүрүү баг болон сумын төвийн орчмоор, хадам аав, ээж хоёр Завхан аймгийн Сантмаргац сумын чиглэлд алдсан үхрээ хэдэн өдөр хайсан юм. Тухайн үед хадам аав Д.Д нь Завхан аймгийн Сантмаргац сумын иргэн Б.П-той уулзаж, түүнээс үхэр харсан эсэхийг асуухад “Намайг малаа хариулаад явж байхад танай үхэр бэлчиж байсан газарт бага оврын ачааны машины мөр гарсан байсан” гэж хэлсэн байсан, тэгээд би тэр мөрийг очиж үзэхэд манай үхэр бэлчиж байсан Эрээний цахир гэх газарт бага оврын ачааны машины мөр бүдэг гарсан байсан. ...Ингээд 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Зүүнхангай сумын цагдаагийн хэсэгт очиж,  өөрийн эзэмшлийн 6 тооны үхрээ хулгайд алдсан талаар бичгээр өргөдөл гаргаж мэдүүлэг өгчихөөд ойр орчмын айлуудаар явж үхрээ асууж сураглаад байж байтал манай сумын иргэн  Б.Б гэх залуу манай гэрт ирж надтай уулзаад “Би танай 6 тооны үхрийг хулгайлж авсан юм. Танай үхэр тоо ёсоороо байгаа, би танд буцааж авч ирж өгнө” гэж хэлээд уучлалт гуйгаад явсан. Удалгүй 2022 оны 5 дугаар сарын 19-ний орой манай гэрийн гадна 6 тооны үхрийг авч ирж өгсөн юм. Хулгайд алдсан 6 тооны үхрийг Б.Б авч ирж өгөхөд манай үхэр холоос туугдаж ирсэн шинжтэй, гэдэс муутай байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44, 47 дахь тал);

5. Гэрч Б.П-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...6 хоногийн өмнө буюу өнгөрсөн ням гарагийн шөнө цас шуурч хоносон бөгөөд өглөө босоод ирэхэд манай бэлчээрт байсан мал хоёр хэсэг тасарсан байсан. Тэгээд би бэлчээрт мотоцикльтой очиж хонио эргүүлээд явж байтал Далантүрүүгээс Завхан аймгийн Сантмаргац явдаг шороон замын баруун талын эрээн уул руу салсан давхар дугуйтай бага оврын ачааны машины мөр гарсан байсан. Би ямар учиртай машин явчихав, арай хэн нэгэн манай малаас юм авсан болов уу гэж бодоод уг бага оврын машины мөрийг дагаж явахад тухайн машин Эрээн уулын зүүн хойд талын ам руу орж дээш өгсөж яваад зогсож, машины хоёр талын хаалгаар буусан хоёр хүний мөр олноор гарсан байсан. Машин уг газраас ухарч эргээд ирсэн зүг рүү буюу анх салсан зүг рүү явсан байсан, тэр машины мөр хойд зүгт буюу Зүүнхангай сумын Далантүрүү чиглэлд явсан байсан...”гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дахь тал);

6. Гэрч Ч.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Нямдорж, манай нөхөр Б.Б нар гарч явах гэхээр нь би хаачих гэж байна гэсэн чинь манай нөхөр Б.Б-г бид хоёр гол явж морио услаад ирье гэж хэлээд гараад явсан. Тэгээд нилээн орой би гэрийнхээ хаалга цоожилчихоод хоёр хүүхэдтэйгээ унтаж байтал хаалга цохисон, нээхэд манай нөхөр Б.Б, найз Ж.Н нар нэлээн орой болсон байхад ирсэн... Б.Б нь өөрөө Т.Б ахад очиж үхрийг ачуулсан талаар хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62, 67-68 дахь тал);

7. Гэрч М.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...манай нөхөр Жалба нэг өдөр мал усалж ирчихээд манай хүү Ж.Н, Б.Б нар Т.Б-ийн үхэр авчихсан юм шиг байна. Б.Б очиж Т.Б-тай уулзаад үхэр авсан гэж хэлсэн байна. Т.Б-ийн хадам аав Д.Д ахын гэрт очиход юм ярихгүй байна. Энэ хүүхдүүд үхрийг нь авсан байсан гэж хэлж байсан гэж хэлсэн. Тэгээд би Ж.Н-оос асуухад манай хүү Б.Б өөрөө намайг яваад өгөөч гэж хонь хариулж байхад гуйгаад байсан Б.Б янз бүрийн асуудал гарвал би өөрөө даана гэж хэлсэн гэсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60 дахь тал);

8. Шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 193 дугаартай “...2022 оны 5 дугаар сарын байдлаар Увс аймгийн Зүүнхангай суманд алдагдсан 6 тооны малын зах зээлийн үнэ цэнийн баримжаа нийт 5.500.000 /таван сая таван зуун мянга / төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 88 дахь тал),

9. Шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Намайг гэртээ очсоны дараа орой 20 цагийн үед Ж.Н морьтой ирэхээр нь бид хоёр цуг Д ахын өвөлжөө рүү явсан. Учир нь тухайн өдөр салхитай байсан учир Т.Б ахын үхэр хашаа руу орсон байх гэж бодоод очиход Т.Б ахын үхэрнүүд нь хашааны дотор болон хашааны гадна байсан. Хашаанд очоод би М рүү залгаж хаана байгаа талаар асуухад Д гэх айлын өвөлжөөний ойролцоо явж байна гэхээр нь бид хоёр зам дээр утасны гэрэл тусгая гэж хэлээд утсаа тасалсан. Удалгүй машины гэрэл гараад ирэхээр нь замын тосож очоод утасны гэрэл тусгахад М нь портер машинаар ганцаараа хүрээд ирсэн. Мягмарсүрэнг бид хоёр дагуулж өвөлжөөн дээр очиж хашаан дотор байсан 6 тооны үхрийг ачиж өгөөд явуулсан. Ачиж дууссаны дараа Ж.Н бид хоёр манайд очиж хоносон...М нь тухайн үед хөх өнгийн вонго Ж2 загварын 46-52 ЗАА улсын дугаартай бүхээгтэй шинэвтэр машинтай ирсэн. Сүүлд цагдаагийн байгууллагад шалгагдаад хамт байж байхдаа тухайн үед Г гэх хүний машинтай явж байсан талаар хэлсэн..." гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 126-127 дахь тал),

Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Б.Б хэргээс:

  1. Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол (хавтаст хэргийн 39 дэх тал),
  2. Хохирогч Т.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”Надад  санал гомдол байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дахь тал);

3. Гэрч Ч.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 5 дугаар сарын 08-ны орой Ж.Н нь манай гэрт морьтой ирсэн. Тэгээд Ж.Н, манай нөхөр Б.Б хоёр хоол идсэний дараа гадагш гараад явахаар нь хаашаа явж байгааг асуухад хол явахгүйгээр хурдан хүрээд ирнэ гэж хэлсэн. Гэрээс гарахдаа Ж.Н нь өөрийн мотоциклиор яваад шөнө дунд ирсэн. ...2022 оны 5 дугаар сарын эхээр манай аавын дүүгийн хүүхэд нь болох Маамаа буюу М нь утас зарж явахад манай нөхөр надад А32 маркийн утсыг 600.000 төгрөгөөр худалдаж авч өгсөн, гэхдээ эхлээд 100.000 төгрөг бэлнээр өгөөд үлдэгдлийг нь дараа өгнө гэж хэлсэн. Тухайн утас нь халаад байхаар нь2022 оны 5 сарын 12-13-ны үед М-г манайд ирээд хонь аваад буцаж явахад нь би утсыг нь буцааж өгөхөд дахин нэг цагаан утас өгөөд үүнийг түр барьж бай гэж өгсөн. Би тэр утсыг барьж байхад манай нөхөр хэд хоногийн дараа над руу яриад цагаан утасны төлбөрийг өгөөрэй гэж хэлээд М-н дансыг өгөхөөр нь би уг данс руу 300.000 төгрөг шилжүүлсэн. Харин манай нөхөр аймгийн төв рүү баригдаад явахад нь би цагаан утсыг нь өгөөд явуулсан, бас 2022 оны 5 дугаар сарын 08-ны шөнө Б.Б, Ж.Н хоёр ирэхдээ Samsung S8 маркийн саарал өнгийн утас гаргаж ирээд зарах утас шүү, авдарт хийчих гэж хэлээд хийлгэсэн. М над руу утсаар холбогдож, “Б.Б хаана байгаа вэ, надад өгсөн үхрээ ирж авахгүй юм” гэхэд нь би “та нар яах гэж хүний туранхай үхэр хулгайлж авдаг юм бэ, та нарт ямар хоол болдог юм, Б.Б хаана байгааг би мэдэхгүй гэж хэлээд утсаа тасалсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62, 67-68 дахь тал);

4. Гэрч Б.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ Б.Б 1999 онд төрсөн, манай 2 дахь хүүхэд, нэг эгч, нэг дүүтэй айлын ганц залуу. Сумын ерөнхий боловсролын сургуульд 3 дугаар анги хүртэл сураад сургуулиас гарч, тэр үеэс хойш мал маллаж байгаа. 2017 онд цэргээс ирээд 2018 онд гэр бүлтэй болсон. Одоо эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Ж.Н байнга нөхөрлөдөг, төрөл садангийн холбоотой, зан харилцааны хувьд тусархуу, үгнээс гардаггүй, эелдэг, хувьдаа 300 гаруй малтай, шинэ мотоцикльтой. Б.Б нь амьдралын хувьд бололцоотой атлаа яагаад хулгай хийснийг нь сайн мэдэхгүй байна, саяхан айлын үхэр хулгайлсныг нь мэдээд юу дутсан гэж хулгай хийж байгаа юм бэ гэхэд ёстой хэрэггүй хулгай хийлээ гэж хэлсэн” гэх мэдүүлэг   (хавтаст хэргийн 76 дахь тал),

5. Шүүгдэгч Б.Б-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 126-127 дахь тал),

6. Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий шинжээчийн 193, 235 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 88, 102 дахь тал);

7. Увс аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 395 дугаартай  тодорхойлолт (хавтаст хэргийн 164 дэх тал ) зэрэг баримтуудыг,

Шүүгдэгч Ж.М-ийн өмгөөлөгч Д.Д хэргээс:

1. Хулгайд алдагдсан гэх 6 тооны үхэрт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 10-14 дэх тал) ,

2. Ж.М-гийн нэр дээр бүртгэлтэй Мобикомын 99564259 дугаарын утасны ярианы дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 18-26 дахь тал),

3. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 30-33 дахь тал),

4. Хохирогч Т.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ойр орчмын айлуудаар үхрээ сураглаад байж байтал Б.Б надтай уулзаад “Би танай 6 тооны үхрийг хулгайлж авсан юм. Таны үхэр тоо ёсоороо байгаа, би танд буцааж авч ирж өгнө” гэж хэлээд уучлалт гуйгаад яваад 2022 оны 5 дугаар сарын 19-ний орой манай гэрийн гадаа 6 тооны үхрийг авч ирж өгсөн. Б.Б миний 6 тооны үхрийг ганцаараа авч ирж өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-49 дэх тал),

5. Шүүгдэгч Ж.Н-ийн гэрчээр, мөн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58, 135 дахь тал),

6. Гэрч Б.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 09-ний өглөө Ж.М нь ганцаараа давхар дугуйтай, хөх өнгийн бүхээгтэй, портертой төстэй машинаар 6 тооны хар зүсмийн эх үхэр, хар алаг улаан зүсмийн 2 бяруу, улаан зүсмийн шүдлэн үхэр ачиж ирээд  “Зүүнхангай сумын хүнээс авсан, аав, ээж Улаанбаатар хот шилжсэн учраас та малтайгаа ижилсүүлээд байж бай” гэж хэлээд машинаас буулгаж, улаан өнгийн будаг түрхэж, тэмдэглэсэн. Тэгээд би уг 6 тооны үхрийг өөрийн малд нийлүүлээд байж байтал орой нь М манай эхнэр лүү залгаж, “Миний авч ирсэн 6 үхэр хулгайн үхэр байна, алдалгүй хадгалж байгаарай” гэж хэлсэн. Түүнээс 2 хоногийн дараа Зүүнхангай сумын иргэн Б.Б миний баз болох залуутай хамт хөх өнгийн мотоциклиор ирж авахад манай ээж У Б.Б-т уурлаж, “чи хулгайн үхэр хүнд өгсөн байна” гэж хэлэхэд Б.Б “би өөрөө мэдэж байгаа, та нарыг чирэхгүй хэлсэн” гэх   мэдүүлэг (хавтаст хэргийн 80 дахь тал),

7. Шүүгдэгч Б.Б-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 126-127 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгч Ж.Н-ийн өмгөөлөгч Б.Л хэргээс: 

1. Шүүгдэгч Ж.Н-ийн хувийн байдлын талаар гэрч П.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 70 дахь тал),

2. Хувийн байдлын талаар гэрч М.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 78 дахь тал),

3. Шүүгдэгч Ж.Н-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 134-135 дахь тал)

4. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 178 дахь тал),

5. Ам бүлийн тодорхойлолт (хавтаст хэргийн 184 дэх тал),

6. Малын А дансны хуулбар (хавтаст хэргийн 191 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч нарт холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Б.Б, Ж.Н, Ж.М нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, үйл баримт

1. Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг шүүх өөр хооронд нь харьцуулан дүгнэж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход:

2. Шүүгдэгч Б.Б-ийн эхнэр Ч.Б болон шүүгдэгч Ж.М нар ах дүүсийн хүүхдүүд буюу шүүгдэгч Ж.М, Б.Б нар нь хоорондоо төрөл садангийн  холбоотой болох нь тэдний мэдүүлгээр нотлогдож байх бөгөөд шүүгдэгч Ж.М нь 2022 оны 5 дугаар сарын эхээр Б.Б-ийн 8......... дугаарын утсанд холбогдон “Надад 5-6 тооны үхэрний хэрэг байна, олоод өг ” гэж ярьсан талаар шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлжээ. (хавтаст хэргийн 126-127 дахь тал),

3. Улмаар шүүгдэгч Ж.М нь 2022 оны 5 дугаар сарын 05-ны үед Зүүнхангай суманд гар утас зарж байгаад Б.Б-ийнд очих үед Б.Б түүнээс А-32 маркийн 600.000 төгрөгийн үнэтэй гар утсыг зээлээр худалдан авч, 100.000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэх 500.000 төгрөгийг дараа өгөхөөр тохиролцон,  уг утсыг өөрийн эхнэр Ч.Б-д өгсөн талаар шүүгдэгч Ж.М, Б.Б, гэрч Ч.Б нар мэдүүлсэн байна. (хавтаст хэргийн 62, 67-68, 126-127, 144-145 дахь тал),

4. Үүний дараа 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн үдээс хойш 16:00 цагийн үед шүүгдэгч Ж.М нь өөрийн эзэмшлийн 99564259 дугаарын утаснаас Б.Б-ийн 89439007 дугаарын утсанд холбогдож, “Гар утасныхаа өртгийг авахаар өнөө орой очно” гэж хэлснээр шүүгдэгч Б.Б, Ж.Н нар нь цагаан өнгийн портер маркийн машинаар тус сумын Цахирын ар гэх газарт очиж, хохирогч Т.Б-гийн үхэр Д гэх айлын өвөлжөөний ойролцоо байгааг дурандаж мэдээд, улмаар орой 20 цагийн үед шүүгдэгч Б.Б, Ж.Н нар Д гэх айлын өвөлжөө рүү Б.Б-ийн эзэмшлийн мотоциклиор очиж, өвөлжөөний хашаанд үхэр орсон байгааг хараад хашааны хаалгыг хөндлөн модоор түгжиж, Б.Б нь Ж.М-тэй холбогдож, түүнийг Д гэх айлын өвөлжөөн дээр хүрээд ир гэж хэлсний дараа Б.Б, Ж.Н нар Ж.М-гийн замыг тосож, гэрэл тусгахад Ж.М нь хөх өнгийн, Bонго ж2 маркийн ЗАА 46-52 улсын дугаартай тээврийн хэрэгслээр Д-ийн өвөлжөөнд ирсэн,  шүүгдэгч Ж.Н, Б.Б нар тус өвөлжөөний хашаан дотор байсан Т.Б-гийн 6 тооны үхрийг Ж.М-гийн машинд ачсан, Ж.М нь Б.Б, Ж.Н нарт “Үхэр олж өгсөнд баярлалаа” гэж хэлээд тус бүрт нь Samsung  S-7 маркийн ухаалаг утас өгсөн талаар шүүгдэгч Б.Б, Ж.Н нар мэдүүлсэн, 2022 оны 5 дугаар сарын 08-ны шөнө Б.Б, Ж.Н нар гэртээ Samsung маркийн гар утас авч ирсэн талаар гэрч М.С, Ч.Б нар мэдүүлсэн байна. (хавтаст хэргийн 60, 67-68,  126-127, 134-135 дахь тал),

5. Тухайн хэрэг учрал болсны дараа хохирогч Т.Б нь өөрийн үхэрнээс 6 тооны үхэр хулгайд алдагдсаныг мэдэж, цагдаад мэдэгдэн үхрээ эрж хайх үед шүүгдэгч Б.Б нь хохирогч Т.Б-гийн гэрт очиж, түүний 6 тооны үхрийг хулгайлж авсан талаараа хэлж, улмаар шүүгдэгч Ж.М-тэй утсаар ярьж, “Чамд өгсөн 6 тооны үхрийг эзэн нь хайгаад байна, чи буцаагаад ачаад ир” гэж хэлэхэд Ж.М нь “Би унаагүй болчихлоо, 6 тооны үхэр Завхан аймгийн Цэцэн-Уул суманд хүргэн ахынд байгаа” гэж хэлснээр шүүгдэгч Б.Б нь өөрийн эзэмшлийн мотоциклиор Завхан аймгийн Цэцэн-Уул суманд очиж, шүүгдэгч Ж.М-гийн хүргэн Б.Н-ын малд нийлүүлсэн байсан  Т.Б-гийн 6 тооны үхрийг мотоциклиор буцааж туун, Увс аймгийн Зүүнхангай сумын 1 дүгээр багийн малчин, хохирогч Т.Б-д 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээлгэн өгсөн гэх үйл баримт эргэлзээгүй нотлогдон тогтоогджээ. (хавтаст хэргийн 49, 51-528 67-68, 80, 126-127, 134-135 дахь тал)

6. Дээрхээс дүгнэхэд 2022 оны 5 дугаар сарын 08-ны шөнө Увс аймгийн Зүүнхангай сумын Даланбулаг багийн нутаг Эрээн Цахир гэх газраас алдагдсан хохирогч Т.Б-гийн 6 тооны үхрийг шүүгдэгч Ж.М, Ж.Н, Б.Б нар авсан үйл баримт тогтоогдож байна.

Нотлох баримтын үнэлгээ

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 15-д зааснаар хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ” гэж заажээ.

2. Шүүх хуралдаанаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон ба улсын яллагчаас яллах дүгнэлтдээ тусгаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, нэг нь нөгөөгөө нотолсон шинжтэй, харилцан хамаарал бүхий, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул тэдгээрийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох үндэслэлтэй гэж үзлээ.

3. Тодруулбал: Шүүгдэгч Б.Б, Ж.Н нар нь 2022 оны 5 дугаар сарын 08-ны шөнө Ж.М-тэй бүлэглэж, Увс аймгийн Зүүнхангай сумын Даланбулаг багийн нутаг Эрээн Цахир гэх газраас тус багийн иргэн Т.Б-гийн 6 тооны үхэр буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлж, 5.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн асуудлаар маргаагүй.

4. Харин шүүгдэгч Ж.М нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаж, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ “Б.Б нь миний зарж байсан гар утаснуудыг үзэж байгаад  А-32 маркийн гар утсыг авна гэж хэлэхээр нь  юу өгөх юм гэж асуухад байгаа нь 100.000 төгрөг байна, үлдэгдэл 500.000 төгрөгийг дараа өгье гэж хэлэхээр нь дараа мал өгч болно шүү гэж хэлээд өгсөн, 2022 оны 5 сарын 08-ны өдөр би Завхан аймгийн Сантмаргац суманд байхдаа  өөрийн 99564259 дугаарын утаснаас Б.Б-ийн 88439007 дугаарын утсанд холбогдож, зарсан утасныхаа өртгийг авья гэхэд хүрээд ир гэсэн. Би Б.Б-т өөрийн зарж байсан 3 утсыг нийт 1.270.000 төгрөгөөр зарна гэхэд тэр авна, өртөгт нь үхэр ачуулна гэж хэлсэн. Мөн надаас анх авсан А-32 маркийн утас нь унтарч асаад байна гэхээр нь буцааж аваад оронд нь Улаанбаатар хотод S-20 маркийн 1.800.000 төгрөгийн үнэтэй утас байна гэхэд хотоос авч ирээд өг, би авна гэж хэлсэн. Би тухайн үед Б.Б, Ж.Н нартай 5 төрлийн 3.570.000 төгрөгийн утасны наймаа хийж, өртөгт нь 6 тооны үхрийг 3.300.000 төгрөгөөр тооцож авсан. Тухайн үед би уг 6 тооны үхрийн хулгайн гэж мэдээгүй, Б.Б, Ж.Н нартай бүлэглэж, хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй ” гэж,

5. Шүүхийн хэлэлцүүлэгт Ж.М нь шүүгдэгчийн хувиар мэдүүлэг өгөхдөө: “... Урьд өмнө нь Б.Б-т 650.000 төгрөгийн үнэтэй нэг утас өгчихсөн байсан. Надад 150.000 төгрөг өгөхөд би гэрт нь очоогүй байсан болохоор 50.000 төгрөгийг хүүхэд нь өгөөд 500.000 төгрөг үлдсэн. Сантад утасны үнэд мал бөөгнүүлээд явж байгаад өдөр 3 цагийн үед сумын төв рүү орж ирээд Б.Б рүү залгаж утасныхаа төлбөрийг авъя гэхэд намайг хүрээд ир гэсэн. Надад байсан утаснаас 2 утсыг нь энэ хоёрт нэг нэг өгсөн. Энэ утас нь тухайн үед 200.000 төгрөгийн үнэтэй утас байсан.  Үүний дараа Note 9  гэдэг цагаан өнгөтэй утсыг Б.Бт өгсөн. Тэр утас нь одоо Зүүнхангай сумын хэсгийн төлөөлөгчид байсан, би утсаа авмаар байна гэж хэлж авсан. Ж.Н-д би надад  S20 гэдэг үнэтэй утас байна гэхэд автобусанд дайгаад явуулчих  гэж хэлсэн, би гэмт хэрэг үйлдээгүй, 6 тооны үхрийг хулгайн гэдгийг мэдээгүй,Б.Б-ээс утасныхаа өртгийг авсан ” тус тус мэдүүлжээ.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-д ”Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол  тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй” гэж заажээ.

7. Шүүгдэгч Ж.М нь 6 тооны үхрийг хулгайн гэдгийг мэдээгүй, Б.Б-т худалдан борлуулсан утасныхаа өртөгт 6 тооны үхрийг 3.300.000 төгрөгт тооцож авсан” гэж мэдүүлсэн боловч түүний энэ мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

8. Тодруулбал: Шүүгдэгч Б.Б-ийн эхнэр, гэрч Ч.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ Ж.М-гээс нөхөр Б.Б-ээр дамжуулан А32 маркийн гар утсыг 600.000 төгрөгөөр худалдаж аваад 100.000 төгрөгийг бэлэн өгч, үлдэх 500.000 төгрөгийг дараа өгөхөөр тохирон, гар утсыг хэрэглэж байгаад халаад байхаар нь Ж.М-д буцаан өгч, цагаан өнгийн өөр утсаар сольж аваад 2022 оны 5 дугаар сарын 12, 13-ны өдрөөс хойш Ж.М-гийн данс руу сольж авсан, утасны өртөг болгож 300.000 төгрөг хийсэн. ....Ж.М-г надруу ярихад нь би та нар яах гэж хүний туранхай үхэр хулгайлж авдаг юм бэ, та нарт ямар хоол болдог юм гэж хэлсэн” гэж,

9. Шүүгдэгч Б.Б нь Ж.М-гээс А32 маркийн утсыг 600.000 төгрөгөөр худалдан авч, 100.000 төгрөгийг бэлэн өгөөд 500.000 төгрөгийг дараа өгөхөөр тохирсон. Сүүлд Ж.М-гээс 6 тооны үхэр очиж буцааж авахдаа түүнд утасны үнэ 300.000 төгрөг өгсөн. Өмнө нь 2022 оны 5 сарын эхээр Ж.М залгаж, 5-6 тооны үхэрний хэрэг байна, олоод өг гэсэн, тэгээд Ж.М 2022 оны 5 сарын 08-ны өдөр надруу залгаж, өнөөдөр очно гэхээр нь Д гэх айлын өвөлжөөний хашаанд орсон байсан Т.Б-гийн 6 тооны үхрийг Ж.М-гийн унаж ирсэн машинд ачуулаад явуулсан, Ж.М нь үхэр олж өгсөн гэж Ж.Н бид хоёрт нэг нэг ухаалаг гар утас өгсөн. Ж.М 6 тооны үхрийг хулгайн гэдгийг мэдэж байсан” гэж тус тус мэдүүлснээс үзэхэд шүүгдэгч Б.Б түүний эхнэр Ч.Б, шүүгдэгч Ж.Н нар нь Ж.М-д 5 төрлийн гар утасны үнэ буюу 3.570.000 төгрөгийг төлөх төлбөртэй болох нь тогтоогдоогүй байна.

10. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.М-гийн мөрдөн байцаалтын шатанд  болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудтай харьцуулж, эх сурвалжийг нь магадлах аргаар шалгаж үзэхэд Ж.М нь “Б.Б-ээс утасны өртөг болгож, 3.300.000 төгрөгт тооцож, 6 тооны үхэр авсан, уг 6 тооны үхрийг хулгайн гэдгийг мэдээгүй” гэх мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүйгээс гадна түүний мэдүүлэг үнэн зөв эсэх, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхэд эргэлзэх бодит үндэслэл тогтоогдож байх тул тухайн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, Ж.М-г цагаатгах үндэслэлгүй байна.

11. Түүнчлэн гэрч Б.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Орой нь Мягмарсүрэн манай эхнэр лүү залгаж, миний авч ирсэн үхэр хулгайн үхэр байна, та алдахгүй хадгалж байгаарай” гэж хэлсэн. 2 хоногийн дараа 6 тооны үхрийг Б.Б авахаар манайд ирэхэд манай ээж У, Б.Б-т уурлаж, чи хулгайн үхэр хүнд өгсөн байна гэж хэлэхэд Б.Б би өөрөө мэдэж байна, та нарыг чирэхгүй гэж хэлсэн” гэх мэдүүлгийг дангаар нь үнэлж, Ж.М-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйд тооцож, цагаатгах нь хангалтгүй юм.

12. Улсын яллагчаас шүүгдэгч Ж.М-г мал хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллахдаа шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн нь үндэслэлтэй байна.

13. Учир нь Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Ж.М нь надтай утсаар холбогдож, 5-6 тооны үхэр олоод өг гэж хүссэн, үүний дагуу Б.Б нь хохирогч Т.Б-гийн 6 тооны үхрийг Ж.М-д зааж өгч, шөнө оройн цагаар түүний унаж ирсэн тээврийн хэрэгсэлд ачуулсан, үхэр зааж өгч, ачуулсны төлөө Б.Б, Ж.Н нар нь Ж.М-гээс тус бүр нэг нэг гар утсыг шан харамжид авсан” гэх агуулга бүхий мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Б-ийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжтой.

14. Тодруулбал: Шүүгдэгч Б.Б 2022 оны 5 сарын эхээр Ж.М надруу залгаж, 5-6 тооны үхэрний хэрэг байна, олоод өг гэсэн, тэгээд 2022 оны 5 сарын 08-ны өдөр надруу залгаж очно гэж хэлэхээр нь би Ж.Н-ийн машинаар хамт явж мал харахад Д гэх айлын өвөлжөөний хашааны ойролцоо Т.Б-гийн үхэрнүүд байсан гэж мэдүүлсэн бөгөөд хавтаст хэргийн 17-26 дахь талд авагдсан Ж.М-гийн эзэмшлийн 99564259 дугаарын утасны дуудлагын түүхээс харахад шүүгдэгч Ж.М нь өөрийн эзэмшлийн 99564259 дугаарын утаснаас шүүгдэгч Б.Бийн 89439007 дугаарын утас руу 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 22 цаг 05 минутад залгаж, 02 минут 53 секунд, 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 16 цаг 35 минутад залгаж, 12 минут 14 секунд, 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдөр буюу гэмт хэрэг гарахаас өмнө 16 цаг 29 минутад залгаж, 03 минут 51 секунд, 16 цаг 34 минутад залгаж, 03 минут, 11 секунд, 19 цаг 03 минутад залгаж, 01 минут 25 секунд, 22 цаг 00 минутад залгаж, 01 минут 03 секундын хугацаанд Б.Б-тэй ярьсан,

 15. Б.Б тухайн өдөр Ж.Н-ийн эзэмшлийн “Портер” маркийн машинаар түүнтэй хамт явж, Эрээний цахир гэх газарт очиж мал харсан гэж мэдүүлсэн нь Ж.Н-ийн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

 16. Б.Б, Ж.Н нар Ж.М-д 6 тооны үхэр олж өгсний хариуд түүнээс Samsung S7 загварын нэг нэг гар утсыг  үнэ төлбөргүй авсан гэж мэдүүлсэн бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн шөнө шүүгдэгч Б.Б нь дээрх загварын гар утас авч ирснийг түүний эхнэр гэрч Ч.Б,

17. Шүүгдэгч Ж.Н нь тухайн орой Б.Б-ийн гэрт хоноод маргааш нь буюу 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр гэртээ ирэхдээ гар утастай ирснийг түүний ээж М.С нар гэрчилсэн, мөрдөн байцаалтын шатанд Б.Б-ээс Samsung S7 маркийн 2 ширхэг андройд утсыг хураан авч, үзлэг хийж бэхжүүлсэн нь хэргийн 30-33 дахь талд авагдсан, шүүгдэгч Б.Б нь 2022 оны 5 дугаар сарын 08-ны орой Ж.М-г хөх өнгийн Вонго ж2 маркийн 46-52 ЗАА улсын дугаартай, С.Галсанбуу гэх хүний тээврийн хэрэгслээр ирж, 6 тооны үхэр ачаад явсан гэж мэдүүлсэн нь хавтаст хэргийн 18-26 дахь талд авагдсан Мобикомын 99564259 дугаарын дуудлагын түүх, 99 дэх талд авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг баримтуудаар тус тус нотлогдож байна.

18. Ийм байдлаар шүүгдэгч Б.Б-ийн мэдүүлгийн эх сурвалж хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэж, нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзэв.

19. Шүүгдэгч Ж.М, Ж.Н, Б.Б нарын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 14-д заасан Монгол Улсын иргэний “....өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй” байх үндсэн эрхийг зөрчсөн байх тул тэдгээрийг хууль зөрчиж авсан нотлох баримт гэж үзэж үнэлээгүйг дурдах нь зүйтэй.

Хууль зүйн дүгнэлт:

1. Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Б.Б, Ж.Н, Ж.М нар нь бүлэглэн 2022 оны 5 дугаар сарын 08-ны шөнийн 22 цагийн үед Увс аймгийн Зүүнхангай сумын Даланбулаг багийн нутаг Эрээн Цахир гэх газраас тус багийн иргэн Т.Б-гийн 6 тооны үхрийг машин механизм ашиглан хулгайлж, бусдад 5.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.

2. Прокуророос шүүгдэгч Б.Б, Ж.Н, Ж.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “бусдын олон тооны малыг хулгайлсан” гэх, мөн хэсгийн 2.2-т заасан “мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх, 2.4-т заасан “мал хулгайлах гэмт хэргийг машин, механизм ашиглаж үйлдсэн” гэх шинжээр тус тус зүйлчлэн ирүүлжээ.

3. “Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүй авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг гэмт хэрэг юм. 

4. Шүүгдэгч Ж.М, Ж.Н, Б.Б нар нь хохирогч Т.Б-гийн 6 тооны үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар буюу тухайн малын эзэн өмчлөгчид мэдэгдэхгүйгээр бэлчээрээс авсан үйлдэл нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна.

5. Увс Финанс Аудит ХХК-ийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 193 дугаартай “2022 оны 5 дугаар сарын байдлаар Увс аймгийн Зүүнхангай суманд алдагдсан 6 тооны малын зах зээлийн үнэ цэнийн баримжаа нийт 5500000 /таван сая таван зуун мянган/ төгрөг болохыг тодорхойлов.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 88 дахь тал/-ээр шүүгдэгч нарын хулгайлсан 6 тооны үхэр нь 5.500.000 төгрөгийн үнэтэй болох нь тогтоогдож байна.

6. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно” гэж тодорхойлсон ба шүүгдэгч нар нь хохирогчийн 6 тооны үхэр буюу 6 тооны бод малыг хулгайлсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “бусдын олон тооны малыг хулгайлсан” гэх шинж хангагдаж байна.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж зааснаар шүүгдэгч Ж.М, Ж.Н, Б.Б нарыг хохирогч Т.Б-гийн 6 тооны бод малыг бүлэглэж хулгайлсан гэж үзнэ.

8. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1-д” гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэнэ” гэж заасан байх ба шүүгдэгч Ж.М нь 2022 оны 5 дугаар сард өөрийн 99564259 дугаарын утаснаас шүүгдэгч Б.Бийн 89439007 дугаарын утсанд удаа дараа холбогдож, 5-6 үхэрний хэрэг байна, олоод өгөөч, гэсний дагуу шүүгдэгч Б.Б, Ж.Н нар нь хохирогч Т.Б-гийн 6 тооны үхрийг түүнд зааж өгч, мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь тогтоогдсон тул Ж.Мг уг гэмт хэргийн зохион байгуулагч, гүйцэтгэгчээр, шүүгдэгч Ж.Н, Б.Б нарыг гэмт хэргийн гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэж үзэх үндэслэлтэй.

9. “Машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх, буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зэрэг зориулалттай машин механизмууд хамаарах бөгөөд “Машин механизмыг хэрэглэсэн” гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгоно.

10. Шүүгдэгч Б.Б, Ж.Н нар нь хохирогч Т.Б-гийн үхрийг шүүгдэгч Ж.М-д зааж өгч, хулгайлах, мал байгаа газартаа хурдан хүрэхийн тулд үйлдлээ хөнгөвчилж, түргэтгэх зорилгоор шүүгдэгч Б.Б-ийн эзэмшлийн 2021 онд үйлдвэрлэгдсэн, улбар шар өнгийн Gold super-150 загварын, улсын дугааргүй мотоциклийг,

11. Шүүгдэгч Ж.М, Б.Б, Ж.Н нар нь 6 тооны үхрийг биеэр авч чадахгүй тул үйлдлээ түргэтгэх, хөнгөвчлөх зорилгоор ИК76102815 регистртэй, Сайннямбын Галсанбуугийн нэр дээр бүртгэлтэй, 46-52 ЗАА улсын дугаартай, 2008 онд БНСУ-д үйлдвэрлэгдсэн, Kia Bongo маркийн хөх өнгийн тээврийн хэрэгслийг ашиглан, 6 тооны үхэр тээвэрлэж, Завхан аймгийн Цэцэн-Уул суманд хүргэж,гэрч Б.Нанжидын малд нийлүүлсэн нь тогтоогдсон тул тэдгээрийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ “машин механизм ашигласан” гэж үзэх үндэслэлтэй байна.

12. Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Б.Б нь “Шүүгдэгч Б.Б, Ж.Н нар мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ мотоцикль ашигласан нь тогтоогдоогүй” гэж маргасан боловч субьектив санаа зорилгын хувьд мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр хохирогчийн үхэр байгаа газарт очихын тулд Gold super-150 мотоцикль ашигласан нь тогтоогдсон тул тэдгээрийг гэмт хэрэг үйлдэхдээ мотоцикль ашигласан гэж үзэх үндэслэлтэй,  өмгөөлөгчийн энэ талаарх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

13. Шүүгдэгч Ж.М нь Завхан аймгийн Сантмаргац сумаас шөнө оройн цагаар Увс аймгийн Зүүнхангай сумын Даланбулаг багийн нутаг Эрээн Цахир гэх газарт тээврийн хэрэгсэлтэй ирж, айлын өвөлжөөнөөс 6 тооны үхэр ачиж авахдаа Б.Б, Ж.Н нараас уг 6 тооны үхрийн гарал үүслийг асууж тодруулаагүй, үхрээ авсны дараа Б.Б, Ж.Н нарт шан харамж болгож тус бүрт нь Samsung S7 маркийн гар утас үнэ төлбөргүйгээр өгсөн нь Ж.М-гийн гэмт хэрэг үйлдэх субьектив санаа зорилгыг хангалттай нотолж байна.

14. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б, Ж.Н, Ж.М нар нь гэмт хэрэг үйлдэлдээ шунахай сэдэлттэй, шууд санаатай хандсан байх ба өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж мэдсээр байж, хүсч үйлдэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул  тэдгээрийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

15. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Д-гээс “Хэрэв Ж.М нь 6 тооны үхрийг хулгайн гэдгийг мэдсэн атлаа авсан гэж үзвэл түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д заасан “Мөнгө угаах” гэмт хэргээр зүйлчилж шийдвэрлэж өгнө үү” гэх дүгнэлтийг гаргасан.

16. Мөнгө угаах гэмт хэргийн үндсэн шинж нь аливаа гэмт хэрэг үйлдэгдэж төгссөний дараа тухайн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлогыг хууль бус гэдгийг мэдсээр байж авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх сурвалжийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зэрэг үйлдлээр илэрдэг.

17. Шүүгдэгч Ж.М, Ж.Н, Б.Б нарын үйлдсэн мал хулгайлах гэмт хэргийг Ж.М санаачлан зохион байгуулж, бүлэглэн гүйцэтгэсэн, хохирогчийн 6 тооны үхрийг Ж.М тээврийн хэрэгслээр Завхан аймгийн Цэцэн-Уул сум руу тээвэрлэж, өөрийн үзэмжээр захиран зарцуулах боломж бүрдүүлснээр гэмт хэрэг төгссөн тул Ж.М-гийн  үйлдлийг “Мөнгө угаах” гэмт хэргээр зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй.

18. Иймд шүүгдэгч Ж.М болон түүний  өмгөөлөгч Д.Д нараас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “Ж.М-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгуулж, цагаатгуулах, шүүхээс Ж.Мг хохирогчийн 6 тооны үхрийг хулгайн гэдгийг мэдсэн атлаа авсан гэж үзвэл түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д заасан “Мөнгө угаах” гэмт хэргээр зүйлчилж шийдвэрлэх санал, дүгнэлтийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай

1. Шүүгдэгч Ж.М, Ж.Н, Б.Б нарын гэм буруутай үйлдлийн улмаас  хохирогч Т.Б нь 6 тооны үхрээ алдаж, түүнд  5.500.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан болох нь шинжээчийн 193 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 88 дахь тал)-ээр  тогтоогдож байна.

2.Хохирогч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хулгайд алдсан 6 тооны үхрээ 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Б.Б-ээс биет байдлаар хүлээж авсан. Малаа эрж хайсны зардалд 2.000.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч нараас бэлнээр болон мал оролцуулан авсан тул одоо надад ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгийг өгсөн тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараас гаргуулах хор уршиггүй гэж үзэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Б.Б, Ж.Н, Ж.М нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бүлэглэж бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас: “...Шүүгдэгч Б.Б, Ж.Н, Ж.М нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар тус бүрт нь 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2,4 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Gold super-150 загварын улсын дугааргүй мотоциклийг улсын орлого болгох, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Kia Bongo  загварын автомашиныг эзэмшигч С.Г буцаан олгож, автомашины үнийг шүүгдэгч нараас хуваан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх, гэмт хэрэг үйлдэж олсон ашиг болох 2 гар утасны үнэ болох 360.000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж улсын төсөвт шилжүүлэх” дүгнэлтийг,

3. Хохирогч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт “...Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” хүсэлтийг,

4. Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Б.Б эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан гэмт хэрэг үйлдсэний дараа учирсан хохирлыг төлсөн, 1.5-д заасан өөрийгөө илчилсэн, бусдын үйлдсэн гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг олоход тусалсан гэх хөнгөрүүлэх нөхцөл байгааг харгалзан үзнэ үү. Б.Б өөрийгөө илчилж, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн шүүх хуралдаан хүртэл гэм буруугаа тууштай хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал тогтоогдож байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,

5. Шүүгдэгч Ж.М-гийн өмгөөлөгч Д.Д эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Ж.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, гэм буруугийн асуудлаар маргасан гэж эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх зохицуулалт хуульд байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу хохирлоо төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон гэж үзэж байна. Иймд Ж.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан ялын доод хэмжээ оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,

6. Шүүгдэгч Ж.Н-ийн өмгөөлөгч Б.Л эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүгдэгч Ж.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирол, хор уршгийг арилгасан. Урьд гэмт хэрэгт холбогдож байсан боловч хариуцлагаа хүлээж дуусгавар болсон тул эрх зүйн байдлыг нь дордуулах үндэслэл болохгүй. Ж.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байхгүй. Түүний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх нөхцөлийг хангаж байна. Иймд шүүгдэгч Ж.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

7. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-д заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарна.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

9. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

10. Шүүгдэгч Ж.Н нь урьд Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагджээ.

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь .... хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан байх бөгөөд Ж.Нид урьд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан 1 жилийн хугацаа дууссан байна.

12. Иймд шүүгдэгч Ж.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөлийг хэрэглэх үндэслэлгүй, түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй, харин Ж.Нийн урьд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан нөхцөл байдлыг түүний хувийн байдалд хамааруулж үзэх нь зүйтэй.

13. Шүүгдэгч Ж.М, Ж.Н, Б.Б нар нь бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “бүлэглэж” гэх шинжийг уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгож хуульчилсан тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “бүлэглэж” гэх хүндрүүлэх нөхцөлийг хэрэглэх үндэслэлгүй гэж үзэв.

14. Шүүгдэгч Ж.М, Ж.Н, Б.Б нарын хэн аль нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх боловч санаатай гэмт хэргийг урьдаас төлөвлөж, үгсэн тохиролцож үйлдсэн байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөлийг хэрэглэх үндэслэлгүй байна.

15. Шүүгдэгч Ж.М, Ж.Н, Б.Б нар нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч Т.Б-гийн 6 тооны үхрийг биет байдлаар буцааж өгч, хохирогчоос эрлийн зардалд нэхэмжилсэн 2.000.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ энэ нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “ гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

16. Түүнчлэн шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч Т.Б-тай биечлэн уулзаж, өөрийгөө илчилж, шүүгдэгч Ж.Н, Ж.М нарын үйлдсэн гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслийг олж тогтоох, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг олоход бодит туслалцаа үзүүлсэн нь нотлогдсон тул Б.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан “өөрийгөө илчилсэн, бусдын үйлдсэн гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг олоход тусалсан” гэх хөнгөрүүлэх нөхцөлийг хэрэглэх үндэслэлтэй байна.

17. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээс гадна тэдний хувийн байдлыг харгалзан үзэхээр Эрүүгийн хуульд заажээ.

18. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

19. Шүүгдэгч Б.Бийн хувийн байдлын талаар гэрч Ч.Б, Б.Г нар мөрдөн байцаалтын шатанд “...Б.Б нь эхнэр 2 хүүхдийн хамт Увс аймгийн З суманд мал маллаж амьдардаг, хувьдаа бод, бог нийлсэн 300 гаруй малтай, бага боловсролтой, цэргийн алба хаасан, төлөв даруу хүнд тусархаг, бусадтай аль болох эвтэй найртай ханддаг, бусадтай маргалдаж байгаагүй, аав ээжийн үгнээс зөрдөггүй, багаасаа хөдөө мал маллаж өссөн болохоор мал аж ахуйн ажилдаа сайн, урьд хэрэг зөрчилд холбогдож байгаагүй” гэх мэдүүлгийг,

20. Шүүгдэгч Ж.Н-ийн хувийн байдлын талаар гэрч П.Б, М.С нар мөрдөн байцаалтын шатанд:”... Ж.Н нь гэрлээгүй, зунд наадамд морь уядаг, төлөв даруу зантай учраас хүн юм гуйхаар үгүй гэж хэлдэггүй, бага боловсролтой буюу 3 дугаар анги төгсөөд сургуулиас гарч малын ажилд туслах болсон, багаасаа мал дээр гарсан болохоор ажилсаг тусч, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, цэргийн албыг 2019 онд хаасан, түүний аав мянгат малчин тул Ж.Н аав, ээждээ туслан мал ахуй эрхлэн амьдардаг” гэх мэдүүлгийг,

21. Шүүгдэгч Ж.М-гийн хувийн байдлын талаар гэрч Б.П, А.Б нар мөрдөн байцаалтын шатанд“...М нь төлөв даруу зантай, олон хүнтэй харьцаж сурсан, бие дааж хөдөлмөр эрхэлж амьдрахын төлөө хичээдэг. Ж.М нь энэ хавраас Улаанбаатар хотоос утас авч ирж Сантмаргац суманд зарж, худалдаа наймаа эрхэлж байгаа. 2022 оны хавар З сумаас эхнэр авах гэж байгаа бөгөөд энэ жил хурим найрыг нь хийх талаар аав ээж нь ярьж байсан... М нь өөрөө бие дааж амьдрах гэж төрөл бүрийн хөдөлмөр эрхэлж байна.” гэх мэдүүлгийг тус тус өгснийг тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх үндэслэлтэй.

22. Хавтаст хэргийн 159-176 дахь талд авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Б нь 1..... онд Увс аймгийн З....... суманд төрсөн, .... настай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт сумандаа мал маллаж амьдардаг, боловсрол, мэргэжилгүй, хувьдаа ямар нэгэн үл хөдлөх хөрөнгөгүй, амьжиргааны  хувьд бод, бог нийлсэн 331 тооны малтай гэх хувийн байдал тогтоогдож байна.

23. Б.Б-ийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаас үзэхэд түүнийг  урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэж тэмдэглэсэн байх боловч хэзээ, ямар хэрэгт, хэр хэмжээний ял шийтгүүлж байсан талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй байна.

24. Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 133 дугаартай яллах дүгнэлтэд шүүгдэгч Б.Б-ийг урьд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан гэж бичсэн байх бөгөөд хавтаст хэргийн 180 дахь талд авагдсан Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолын хуулбараас үзэхэд уг тогтоолоор Ж.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болох нь нотлогдож байна.

25. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б нь “урьд Ж.Н-той хамт хэрэгт холбогдож, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй” гэж, шүүгдэгч Ж.Н “Урьд Б.Б-тэй хамт гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй” гэж тус тус мэдүүлсэн тул шүүх хуралдаан дээр энэ талаар улсын яллагчаас тодруулахад “Б.Бийн биеийн байцаалтыг яллах дүгнэлтийн “Тэмдэглэх” хэсэгт тусгахдаа техникийн шинжтэй алдаа гаргаж, Б.Б-ийг Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан гэж ташаа бичсэн байна. Б.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна” гэх тайлбарыг гаргасан.

26. Иймд шүүгдэгч Б.Б-ийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд түүний энэ байдлыг хувийн байдалд хамааруулж үзэх нь зүйтэй байна.

27. Хавтаст хэргийн 178-193 дахь талд авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ж.Н нь 2000 онд төрсөн, 22 настай, гэрлээгүй, бага боловсролтой, мэргэжилгүй, жилийн эцсийн байдлаар түүний эцэг Ж.Ж-ын нэр дээр 1193 толгой мал тоологдсон, одоо тэрээр Увс аймгийн Зүүнхангай сумын 1 дүгээр багт, ам бүл 7 аав, ээж, ах,эгч дүү нарын хамт мал ахуй эрхлэн амьдардаг, урьд 2019 онд шүүхээр мал хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан гэх хувийн байдал,

28. 195-206 дахь талд авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ж.М нь 1996 онд Завхан аймгийн Сантмаргац суманд төрсөн, 26 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдлууд тус тус тогтоогдсоныг мөн тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй байна.

29. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Гуравдугаар бүлэгт гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг хуульчилсан ба 3.7 дугаар зүйлд гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэж хамтран оролцсон шүүгдэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулахаар заасан байна.

30. Шүүгдэгч Ж.М, Ж.Н, Б.Б нар нь бусдын мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэхдээ шүүгдэгч Ж.М нь гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, зохион байгуулсан нь тогтоогдсон тул  түүнд уг гэмт хэргийн гүйцэтгэгч Ж.Н, Б.Б нараас ялгамжтайгаар эрүүгийн хариуцлага үндэслэлтэй гэж үзлээ.

31. Иймд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Ж.М, Ж.Н, Б.Б нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн нараас үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага,  хүндрүүлэх нөхцөл байдалгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч Б.Бийн хувьд өөрийгөө илчилсэн, бусдын үйлдсэн гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг олоход тусалсан хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч Б.Б, Ж.М нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ж.Н-ийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан хувийн байдлууд шүүгдэгч тус бүрийн гэмт хэрэгт оролцсон оролцоо, гүйцэтгэсэн үүрэг  зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар шүүгдэгч Ж.М-д 2 жил 8 сарын хорих ял, шүүгдэгч Б.Б, Ж.Н нарын тус бүрт 2 жил, 1 сарын хорих ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.

32. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ял тус бүрийг тэдгээрийн хувийн байдал, гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгасан зэргийг харгалзан, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

33. Шүүгдэгч нар нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, тэдгээрээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч тус бүрт хорих ял оногдуулж, биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй гэж үзэв.

34. Шүүгдэгч Ж.Нийн өмгөөлөгч Б.Л, шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Б.Б нар нь шүүгдэгч Ж.Н, Б.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлаж, оногдуулах ялыг багасгуулах дүгнэлт гаргасныг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

35. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” журмыг зохицуулсан ба тус зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан бөгөөд шүүхээс тодорхой нөхцөл хангагдсан үед дээрх зохицуулалтыг заавал хэрэглэхийг хуулиар үүрэг болгож зохицуулаагүй байна.

36. Шүүгдэгч Ж.Н, Б.Б нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон ба шүүгдэгч Ж.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх боловч Ж.Мг танихгүй, Ж.М нь тухайн 6 тооны үхрийг хулгайн гэдгийг мэдсэн эсэхийг мэдээгүй гэж мэдүүлж, Ж.М, Б.Б нартай бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнээ бүрэн хүлээн зөвшөөрөөгүй, хувийн байдлын хувьд урьд мал хулгайлах гэмт хэрэгт холбогдож, шүүхээр гэм буруутайд тооцогдож байсан, шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.М тухайн 6 тооны үхрийг хулгайн гэдгийг мэдээгүй гэж өмнөхөөсөө зөрүүтэй мэдүүлсэн зэрэг нь тэдгээрийг хэний ч дарамт, шахалтгүйгээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа ухамсарлан ойлгож, бүрэн хүлээн зөвшөөрсөн гэж үзэхэд эргэлзээ төрүүлэхүйц байна.

37. Иймд шүүгдэгч Ж.Н, Б.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж, хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэх өмгөөлөгч нарын дүгнэлтийг хүлээн авах   өгнө үү гэж шүүх үзэв.

Хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ нь эрүүгийн хариуцлагын нэг төрөл юм.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах, мөн гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор тухайн этгээдийн хувьд ногдох хөрөнгийг албадан гаргуулах”-аар тус тус зохицуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах гэдгийг  гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ цэнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг гэм буруутай этгээдээс шууд хураан авч улсын төсөвт шилжүүлэх гэж ойлгохоор хуульд заажээ.

3. Шүүгдэгч Б.Б, Ж.Н нар нь хохирогч Т.Б-гийн үхрийг хулгайлах, мал байгаа газарт очих зорилгоор шүүгдэгч Б.Б-ийн эзэмшлийн мотоциклийг ашигласан нь тогтоогдсон тул 2021 онд үйлдвэрлэгдсэн, улбар шар өнгийн Gold super-150 загварын, 2.875.000 төгрөгийн албан ёсны үнэлгээ бүхий, улсын дугааргүй мотоциклийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл гэж үзэж, Б.Бийн эзэмшлээс шууд хурааж улсын орлогод оруулж шийдвэрлэв.

4. Шүүгдэгч Ж.М, Ж.Н, Б.Б нар нь 2022 оны 5 дугаар сарын 08-ны орой 22 цагийн үед хохирогч Т.Б-гийн 6 тооны үхрийг ....... ЗАА улсын дугаартай, 2008 онд БНСУ-д үйлдвэрлэгдсэн, Kia Bongo маркийн хөх өнгийн тээврийн хэрэгсэлд ачиж, Завхан аймгийн Цэцэн-Уул суманд хүргэсэн нь нотлогдож, тэдгээрийг мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилж, гэм буруутайд тооцон, ял шийтгэсэн тул уг тээврийн хэрэгслийг мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл гэж үзэж, хурааж улсын орлогод оруулах үндэслэлтэй байна.

5. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан дээрх тээврийн хэрэгсэл нь .......... регистртэй, С.Г-ийн нэр дээр бүртгэлтэй байгаа болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байх тул .......ЗАА улсын дугаартай, 2008 онд БНСУ-д үйлдвэрлэгдсэн, Kia Bongo маркийн хөх өнгийн тээврийн хэрэгслийг хууль ёсны өмчлөгч С.Г-д буцаан олгож, түүний албан ёсны үнэ 8.000.000 (найман сая) төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Ж.М, Ж.Н, Б.Б нарын тус бүрээс нь 2.666.700 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

6. Шүүгдэгч Ж.Н, Б.Б нар нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэний хариуд шан харамж болгож, шүүгдэгч Ж.М-гээс тус бүр Samsung S7 маркийн гар утас үнэ төлбөргүй авсан нь нотлогдсон тул тэдгээрийг гэмт хэрэг үйлдэж, хууль бусаар орлого олсон гэж үзэх үндэслэлтэй.

7. Иймд шүүгдэгч Б.Б-ийн хувьд ногдох хөрөнгөөс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох Samsung S7 маркийн гар утасны үнэ 180.000, шүүгдэгч Ж.Нийн хувьд ногдох хөрөнгөөс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох Samsung S7 маркийн гар утасны үнэ 180.000 төгрөгийг тус тус албадан гаргуулж улсын орлогод оруулж, шүүгдэгч Б.Б, Ж.Н нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, 2021 онд үйлдвэрлэгдсэн, “Super 5g Gold” маркийн, улсын дугааргүй, 2.875.000 төгрөгийн үнэлгээ бүхий, улбар шар өнгийн мотоциклийг битүүмжилсэн Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаартай тогтоолыг хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

8. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нараас 2 ширхэг гар утас гаргуулан авч, үзлэг хийж, гэрэл зургаар бэхжүүлсэн нь хэргийн 30-33 дахь талд авагдсан байх боловч уг 2 утсыг эд мөрийн баримтаар тооцож шүүхэд хэргийн хамт ирүүлээгүй, эзэмшигчид нь буцааж өгсөн эсэх нь тодорхойгүй байна.

9. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.М нь “Samsung S7 маркийн 2 ширхэг гар утсыг цагдаа хурааж аваад өгөөгүй” гэх гомдлыг гаргасан тул цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогч нараас эд зүйл хураан авч үзлэг хийж, хэрэгт нотлох баримтаар бэхжүүлэхдээ тухайн эд зүйлийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, тэмдэглэл үйлдэн хавсаргаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг нэг мөр хэрэгжүүлэх  шаардлагатайг тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И овогт Б.Б, Д овогт Ж.М, Э овогт Ж.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан “бүлэглэж бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар шүүгдэгч Ж.М-д 2 (хоёр) жил, 8 (найм) сар хорих ял, шүүгдэгч Ж.Н, Б.Б нарын тус бүрт нь 2 (хоёр) жил, 1(нэг) сарын хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б, Ж.Н, Ж.М нарын тус бүрт  оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Ж.М, Ж.Н, Б.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг  дурдаж, тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Ж.М, Ж.Н, Б.Б нарын эдлэх хорих ялыг 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.

5. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ж.М, Ж.Н, Б.Б  нараас гаргуулах хохирол, төлбөргүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4-д зааснаар шүүдэгч Ж.М, Ж.Н, Б.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 46-52 ЗАА улсын дугаартай, 2008 онд БНСУ-д үйлдвэрлэгдсэн, Kia Bongo маркийн хөх өнгийн тээврийн хэрэгслийг хууль ёсны өмчлөгч, .......... регистртэй, С.Г-д буцаан олгож, түүний үнэ 8.000.000 (найман сая) төгрөгийг хувь тэнцүүлэн, шүүгдэгч Ж.М-гийн хувьд ногдох хөрөнгөөс 2.666.700 (хоёр сая зургаан зуун жаран зургаан мянга долоон зуун) төгрөг, шүүгдэгч Б.Б-ийн хувьд ногдох хөрөнгөөс 2.666.700 (хоёр сая зургаан зуун жаран зургаан мянга долоон зуун) төгрөг, шүүгдэгч Ж.Н-ийн хувьд ногдох хөрөнгөөс 2.666.700 (хоёр сая зургаан зуун жаран зургаан мянга долоон зуун) төгрөг тус тус гаргуулж улсын орлогод,

-шүүгдэгч Б.Б-ийн хувьд ногдох хөрөнгөөс гэмт хэрэг үйлдэж олсон орлого 180.000 (нэг зуун наян мянган) төгрөг, шүүгдэгч Ж.Н-ийн хувьд ногдох хөрөнгөөс гэмт хэрэг үйлдэж олсон орлого 180.000 (нэг зуун наян мянган) төгрөгийг тус тус албадан гаргуулж улсын орлогод тус тус оруулж, шүүгдэгч Б.Б, Ж.Н нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, 2021 онд үйлдвэрлэгдсэн, Gold super-150 загварын, улбар шар өнгийн, 2.875.000 (хоёр сая найман зуун далан таван мянган) төгрөгийн албан ёсны үнэлгээ бүхий, улсын дугааргүй мотоциклийг шүүгдэгч Б.Б-ээс гаргуулан улсын орлогод оруулж, уг мотоциклийг битүүмжилсэн Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаартай тогтоолыг хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

7. Шүүгдэгч Ж.М, Ж.Н, Б.Б нараас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БОЛОРМАА