Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар   2022/ШЦТ/1702

 

 

 

 

 

 

 

 

  2022         11         17                                        2022/ШЦТ/1702

           

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Дэлгэр,

улсын яллагч Б.Өлзийжаргал,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Байгалмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлийн 2.1-д зааснаар гэмт хэрэгт холбогдуулан У овгийн Б Ц-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 06167 0633 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 27-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Булган аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 эхнэрийн хамт ............ тоотод орших суух хаягтай, бие эрүүл, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй овогт *******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн......................................тоотод хохирогч Ц.Ж-ийн гэрийн хаалгыг эвдэн орж эд зүйл хулгайлан 182,400 төгрөгийн хохирол учруулсан,

 -2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн.......................... тоотод оршин суух иргэн Т.Б-ийн байшингийн цонхоор нэвтрэн орж 2 ширхэг хөөрөг, суран бугуйл зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 600,000 төгрөгийн хохирол учруулсан" гэмт хэрэгт холбогджээ.                                                                 /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Ж-ийн өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 11-12 ны хооронд шилжих шөнө буйдан дээр өөрийн эзэмшлийн wide-2 загварын гар утсаа тавиад утасны хажууд хар ангийн жижиг лидрин түрийвч байсан Хаан банкны виза карт 2 ширхэг 5000 төгрөг зэрэг эд зүйл байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,

- Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Б.Ганцолмонгийн өгсөн: “манай хажуу талд Булган аймгийн хүмүүс амьдардаг. ******* нь Булган аймгийнх гэж байсан, хааяа манай хажуу талын айлд ирээд явдаг, 2019 оны 10 дугаар сарын 12-ны өглөө 10 цагт гэртээ байж байхад ******* ах хар өнгөтэй Эл си Ди дэлгэцтэй самсунг галакси wide 2 загварын гар утас барьчихсан орж ирсэн утсыг форматлаад өгөөч гэхээр нь утсыг нь аваад форматлаад өгчихөөд буцаагаад өгсөн, надад бол энэ утсыг хаанаас нь авсан талаараа хэлээгүй, би хулгайн гар утас гэдгийг нь мэдээгүй гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

- Дамно ХХК-ний унэлгээний газрын 2019 оны 10 дугаар сарын 24-ний 589 191 одрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 34-35/,

 - Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Б-ийн өгсөн: “өнөөдөр 12 цаг 30 минутад гэрээсээ гарсан бөгөөд 23 цаг 20 үед гэртээ орж ирээд зурагт асаагаад буйдан дээр сууж байтал манай 3 настай хүүхэд дотор нь 2 ширхэг хөөрөг байсан ногоон өнгөтэй хайрцагыг нь гайхаад чи яахаараа наадхаа бариад явж байдаг юм гээд жижиг бариад орж ирэхээр нь хайрцаг дотор өрөөнд ортол цонхны салхивчны талын цонхыг хагалан хулгайч байсан 1 ширхэг их гарын бор өнгөтэй, дотор талын нь гэрэлтдэг ясан халбагатай хөөрөг, 1 ширхэг бага гарын шар халтар манан хөөрөг алдагдсан байна, мөн хананд байсан суран бугуйл зэрэг эд зүйл алдагдсан гэх мэдүүлэг /хх-ийн 73-74/,

- Хэргийн газраас яллагдагч *******-ын гар мөр илэрсэн талаарх Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 06/089 дугаартай дүгнэлт /хх-ийн 80-94/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь  2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Моносын 1 дүгээр гудамжны 2 тоотод хохирогч Ц.Ж-ийн гэрийн хаалгыг эвдэн орж эд зүйл хулгайлан 182,400 төгрөгийн хохирол учруулсан,

 -2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн ...........................  тоотод оршин суух иргэн Т.Б-ийн байшингийн цонхоор нэвтрэн орж 2 ширхэг хөөрөг, суран бугуйл зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 600,000 төгрөгийн хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн болох нь

- Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Ж-ийн өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 11-12 ны хооронд шилжих шөнө буйдан дээр өөрийн эзэмшлийн wide-2 загварын гар утсаа тавиад утасны хажууд хар ангийн жижиг лидрин турийвч байсан Хаан банкны виза карт 2 ширхэг 5000 төгрөг зэрэг эд зүйл байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,

- Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Б.Ганцолмонгийн өгсөн: “манай хажуу талд Булган аймгийн хүмүүс амьдардаг Б Цэнд-Аюуш нь Булган аймгийнх гэж байсан, хааяа манай хажуу талын айлд ирээд явдаг 2019 оны 10 дугаар сарын 12-ны өглөө 10 цагт гэртээ байж байхад ******* ах хар өнгөтэй Эл си Ди дэлгэцтэй самсунг галакси wide 2 загварын гар утас барьчихсан орж ирсэн утсыг форматлаад өгөөч гэхээр нь утсыг нь аваад форматлаад өгчихөөд буцаагаад өгсөн, надад бол энэ утсыг хаанаас нь авсан талаараа хэлээгүй би хулгайн гар утас гэдгийг нь мэдээгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

 - Дамно ХХК-ний үнэлгээний газрын 2019 оны 10 дугаар сарын 24-ний 589 191 одрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 34-35/,

 - Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Б-ийн өгсөн: “өнөөдөр 12 цаг 30 минутад гэрээсээ гарсан бөгөөд 23 цаг 20 минутын үед гэртээ орж ирээд зурагт асаагаад буйдан дээр сууж байтал манай 3 настай хүүхэд дотор нь 2 ширхэг хөөрөг байсан ногоон өнгөтэй хайрцагыг нь гайхаад чи яахаараа наадхаа бариад явж байдаг юм гээд жижиг бариад ирэхээр орж хайрцаг дотор өрөөнд ортол цонхны салхивчны талын цонхыг хагалан хулгайч байсан 1 ширхэг их гарын бор өнгөтэй, дотор талын нь гэрэлтдэг ясан халбагатай хөөрөг, 1 ширхэг бага гарын шар халтар манан хөөрөг алдагдсан байна, мөн хананд байсан суран бугуйл зэрэг эд зүйл алдагдсан гэх мэдүүлэг /хх-ийн 73-74/,

 - Хэргийн газраас яллагдагч *******-ийн гар мөр илэрсэн талаарх Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сай сарын 15-ны өдрийн 06/089 дугаартай дүгнэлт /хх-ийн 80-94/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******ийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн .................................  тоотод хохирогч Ц.Ж-ийн гэрийн хаалгыг эвдэн орж эд зүйл хулгайлан 182,400 төгрөгийн хохирол учруулсан,

- 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн ............................  тоотод оршин суух иргэн Т.Б-ийн байшингийн цонхоор нэвтрэн орж 2 ширхэг хөөрөг, суран бугуйл зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 600,000 төгрөг, бусдад нийт 782,400 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч *******-д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч *******-д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 2 жилийн хорих ял оногдуулж

Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийг ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг “2015 оны 12 дугаар  сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 ... дэх заалт/... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан ... бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасны дагуу *******-д оногдуулсан 2  жилийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч *******-ын хулгайлах гэмт хэргийг үйлдсэн цаг хугацаа нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д 2021 оны 6 сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн учир хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байна.

Хохирогч Ц.Ж-д учирсан 182,400, хохирогч Т.Б-д учирсан 600,000 төгрөгийг шүүгдэгч төлөөгүй байх тул Иргэний хуульд зааснаар хохирлыг гаргуулж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.  Шүүгдэгчийн цагдан хоригдсон 21 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ....... овогт ******* хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******-д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар *******-д оногдуулсан 2 жилийн хугаацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газар болох Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Сонгинохайран дүүргээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 2 жилийн хугацаанд хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ийн цагдан хоригдсон 21 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.0

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******-аас 182,400 төгрөг гаргуулж хохирогч Ц.Ж-д, 600,000 төгрөг гаргуулж хохирогч Т.Б-д олгосугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.МӨНХТУЯА