Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1697

 

 

 

 

 

 

 

 

    2022       11         17                                        2022/ШЦТ/1697

           

  

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Дэлгэр,

улсын яллагч Х.Эрдэнэтуяа,

шүүгдэгч Л.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлийн 2.1-д зааснаар гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогт Лувсандагвын Санчирт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 04360 2962 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 25 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ............ тоотод оршин суух хаягтай, урьд - 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны Шүүхийн 743 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн Б овогт Л.С.

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Л.С нь 2022 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25-330 тоотод байх П.Д-ын байшингийн цонхоор нэвтэрч, авдранд нь байсан 500,000 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                 /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.С мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11- 14/

- Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Д-ын өгсөн:“... 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр цалин буусан ба 500,000 төгрөгөө бэлнээр нь авдрандаа хийгээд ганцаараа гэртээ хоносон. Өглөө 10 цагийн үед гэрээсээ гараад 15 цагийн үед гэртээ ирээд авдарнаасаа мөнгөө авах гэтэл байхгүй байсан. Гэрийн хаалганы цоож зүгээр, цонх онгорхой байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд “.... бичлэгт 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 14 цаг 03 минутад цамц, десант өмд, цагаан өнгийн пүүз өмссөн. 30 орчим настай богино үстэй эрэгтэй хүн байшингийн зүүн талаас гарч ирэн хулгай орсон гэх тоот руу чиглэн алхаж орсноор бичлэг 07 секундэд дуусав" гэсэн /хх-ийн 16-21/

- Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Л.С-ын өгсөн: "... Би тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хамт архи уусан залуугийн гэрийн цонхоор орж авдранд нь байсан мөнгийг нууцаар авсан. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна" гэх мэдүүлэг /хх-ийн 38/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Л.С нь 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25-330 тоотод байх П.Д-ын байшингийн цонхоор нэвтэрч, авдранд нь байсан 500,000 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, хүн амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрсэн болох нь

          - Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11- 14/    - Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Д-ын өгсөн: “... 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр цалин буусан ба 500,000 төгрөгөө бэлнээр нь авдрандаа хийгээд ганцаараа гэртээ хоносон. Өглөө 10 цагийн үед гэрээсээ гараад 15 цагийн үед гэртээ ирээд авдарнаасаа мөнгөө авах гэтэл байхгүй байсан. Гэрийн хаалганы цоож зүгээр, цонх онгорхой байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд “.... бичлэгт 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 14 цаг 03 минутад цамц, десант өмд, цагаан өнгийн пүүз өмссөн. 30 орчим настай богино үстэй эрэгтэй хүн байшингийн зүүн талаас гарч ирэн хулгай орсон гэх тоот руу чиглэн алхаж орсноор бичлэг 07 секундэд дуусав" гэсэн /хх-ийн 16-21/

- Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Л.С-ын өгсөн: "... Би тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хамт архи уусан залуугийн гэрийн цонхоор орж авдранд нь байсан мөнгийг нууцаар авсан. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна" гэх мэдүүлэг /хх-ийн 38/зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Л.С-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 500,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Л.С-т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч дүгнэлт: “Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай.” гэв.

Шүүх шүүгдэгч Л.С-т ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирлоо бүрэн төлж барагдуулсан байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч П.Д учирсан 500,000 төгрөгийг бүрэн төлсөн, хохирогч гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Л.С хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.С-т 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Л.Ст оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4 Л.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.С-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.МӨНХТУЯА