Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1590

 

 

 

 

 

 

  2022         10           24                                        2022/ШЦТ/1590

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярбат,

Улсын яллагч Г.Ууганбаатар,

Хохирогч Б.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч Б.Шихихутаг /ҮД:5276/, Д.Ганхуяг /ҮД:4287/,

Гэрч Ж.Алтансүх, Н.Бишгарав, Б.Чинзориг,

Шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ж.Ганболд /ҮД:2352/, Т.Золбаяр /ҮД:2340/,

Шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Ц.Цэрэнням /ҮД:0897/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 26.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Э.Бийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Эыг тус тус  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2106 02385 1813 дугаартай 6 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Төв аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дизайнер, хэвлэлийн эх бэлтгэгч мэргэжилтэй, “Тэгш чанар” ХХК-д маркетингийн менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Хаппи тауны 73-11 тоотод оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Эгийн Б /РД:/,

2 Монгол Улсын иргэн, 1997 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш орчуулагч мэргэжилтэй, Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх судалгааны багт судлаач ажилтай, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 2-1-1а тоотод оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Т овогт Бын Э /РД: /.

Хэргийн товч агуулга:

1. Э.Б нь 2021 оны 07 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Кино үйлдвэрийн 82 дугаар байрны 1 тоотод байхдаа кибер орчинд хууль бусаар халдаж Майтволлет /Myethwallet/ криптовалют арилжааны бирж дээр байрлах Б.Эрдэнэбатын данснаас 32.7 итириум /ethereum/ буюу 182.476.307 төгрөгтэй тэнцэх хэмжээний криптовалютыг шилжүүлэн авч, Б.Эрдэнэбатын дижитал хөрөнгийн зах зээл дээр чөлөөтэй гүйлгээ хийх мэдээллийг хуулбарлаж авсан, ашиглах боломжгүй болгосон,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдэх зорилгоор мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай программ болох Спайрекс Кийлоггер /Spyrix Keylogger/ нэртэй хортой программыг зориудаар ашиглаж Кибер орчинд хууль бусаар халдах программ хангамжийг ашигласан,

мөн үргэлжилсэн үйлдлээр 23.45 итириумыг /ethereum/ Британийн Виржинийн аралд бүртгэлтэй Байненс /Binance/ холдинг лимитед компанийн Байненс /Binance/ криптовалют арилжааны биржийн 62963063 дугаартай Монгол Улсын иргэн Э.Бийн эзэмшлийн дансанд 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлж, тус хөрөнгийг криптовалютын нэгэн төрөл болох 60.279 стэбл /Stable/ койн болгон эх үүсвэрийг нь өөрчилж 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Байненс /Binance/ криптовалют арилжааны биржийн 198487907 дугаартай Монгол Улсын иргэн Э.Дөлгөөний данс руу 3 удаагийн гүйлгээгээр 19.970 стэбл /Stable/ койн шилжүүлж мөнгө угаасан,

2. Б.Э нь Э.Бийн 2021 оны 07 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Кино үйлдвэрийн 82 дугаар байрны 1 тоотод байхдаа кибер орчинд хууль бусаар халдаж Майтволлет /Myethwallet/ криптовалют арилжааны бирж дээр байрлах Б.Эрдэнэбатын данснаас 32.7 итириум /ethereum/ буюу 182.476.307 төгрөгтэй тэнцэх хэмжээний криптовалютыг шилжүүлэн авч, Б.Эрдэнэбатын дижитал хөрөнгийн зах зээл дээр чөлөөтэй гүйлгээ хийх мэдээллийг хуулбарлаж авсан, ашиглах боломжгүй болгосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдэх зорилгоор мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай программ болох Спайрекс Кийлоггер /Spyrix Keylogger/ нэртэй хортой программыг зориудаар ашиглаж Кибер орчинд хууль бусаар халдах программ хангамжийг ашигласан гэмт хэргийг үйлдсэн буюу гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж өөрийн бусдаас зээлсэн зээлийг төлөхийн тулд 2021 оны 08 дугаар сард Э.Бээс 25.000 ам.доллар үнэлгээ бүхий etherum-ыг binance арилжааны сайтаар дамжуулан өөртөө шилжүүлэн авч арилжаалан, төрсөн эгч Б.Эрдэнэтуяа, үеэл Б.Отгонцэцэг нарын дансаар дамжуулан ашигласан, бэлнээр 65.000.000 төгрөгийг өөртөө авч мөнгө угаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б өгсөн мэдүүлэгтээ: “Би ямар ч байсан энэ хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. гэхдээ нэг талаас харахад би бүгдийг нь гардан хийсэн гэж харагдсан боловч би одоо яг шүүгч, прокурор, өмгөөлөгч та нарын өмнө үүргээ хүлээж яг эхнээс нь үнэн зөвийг яръя. Би 2021 оны 11 дүгээр сарын үед крипто валют маш оргил үедээ хүрээд маш их өсөлттэй байх үед нь крипто валютыг олборлоё гэж төлөвлөн цалингийн зээл аван крипто валютын төхөөрөмжийг худалдан авч угсарч эхэлсэн Тухайн үед би эхнэр 1 хүүхдийн хамт амьдардаг, манай эхнэр жирэмсэн байсан. “Тэгш Чанар” ХХК-д маркетингийн менежерийн ажил хийдэг байсан. Би цалингийн зээл аваад 2,3  төхөөрөмж угсарсан. Энэ нь 2020 оны сүүл 3 дугаар улирал. Тэгээд 2021 оны 3, 4 дүгээр сар хүртэл би крипто валют олборлож байх явцдаа монголын крипто валют олборлодог, төхөөрөмж угсардаг залуучуудын группт элсэж орон тэнд үзэл бодлоо илэрхийлж, туршлагаа ярилцдаг байсан. Тэгэхэд Эрдэнэбат гээд залуу байсан. Тэгээд бид хоёр интернэтийн араас зарим нэг зүйлсээ туршлага мэдлэгээ хуваалцаж, харилцдаг байсан. Тэрнээс илүүтэйгээр Эрдэнэбатыг таньдаг байсан. Тэгээд би Энхтүвшиний хамт цалингийн зээлээрээ авсан төхөөрөмжөөрөө олсон мөнгөөрөө дахин крипто валютын төхөөрөмж нэмэхийг хүссэн. Тэгээд би интернэт дээрээс зар харсан. Энэ зар болохоор крипто валютын төхөөрөмж, карт болон зарим сэлбэгийг зарна гэсэн байсан. Энэ хаяг нь Зузук фэйс гэсэн хаяг байсан. Зузук фэйс гэсэн нь Эын хаяг гэсэн үг. Тэгээд би тус хаяг руу хандаж холбогдоод төхөөрөмж авсан. Эхний нэг удаад төхөөрөмж авахад Зузук фэйс гэсэн хаягтай эмэгтэй хүн байсан. Тухайн үед Тоёота хариер машинтай ирсэн. Надад төхөөрөмжөө өгөхдөө зах зээлийн үнээс хямд өгсөн. Тэгээд надад дахиад надад хямд өгөх төхөөрөмж байгаа шүү гэсэн. Тэгээд би хэд хоног дахин мөнгө төгрөг цуглуулж байгаад ширхэг ширхгээр төхөөрөмж, компьютерын ворд зэргийг цувруулж авсан. Энэ нь авч байх явцдаа Э надад хямд өгч байсан. Тийм учраас би Эаас авсан. Тэгээд би 4 дүгээр сараас эхлэн 5,6,7 дугаар сар хүртэл Эаас нэлээн хэдэн удаагийн худалдан авах явцдаа Этай танилцсан. Тэгээд би эмэгтэй хүн болохоор нь танилцаж явцад Э нь форекс/forex/-ээр арилжаанд орж, 7 хоногт 1500 доллар хийдэг, мөн урьд сургууль төгссөн, англи хэлтэй бас крипто валют олборлодог гэх зэргийг мэдэж аваад ерөнхийдөө гайхаж эмэгтэй хүн байж чамд яагаад төхөөрөмж байдаг талаар асууж, сонирхоход нэг хүний талаар гарч ирсэн. Тэр нь  болохоор Э надад би нэлээн сайн найзтайгаа крипто валют хамтран хөрөнгө босгож олборлож байсан юм. Тэгээд тэрнийхээ үлдэгдлийг зарж байгаа юм гэсэн. Тэгэхээр нь би Эд хандан чи энэ оргил үед мөнгө олох боломжтой байхад яагаад төхөөрөмжөө зарж байгаа юм гэхэд манай тэр найз миний байр машин бүгдийг заруулж, тавиулаад төхөөрөмж хамт  угсарсан боловч намайг маш их хэмжээний өр ширэнд унагаагаад  өөрөө төхөөрөмжтэй болоод алга болсон, тэгээд миний төхөөрөмжүүд шатаад эвдрээд  ямар ч хэрэггүй болоод би өөрөө ашиглаж чадахгүй болоод дээрээс нь намайг байнгын дарамталж, ирж төхөөрөмжийг маань унтраадаг болохоор нь би больж байгаа юм тэгээд би энэ төхөөрөмжүүдээ зарж байна гэсэн. Тэгээд Э нь Эрдэнэбатыг тэр үеэс надад ярьж эхэлсэн. Эрдэнэбат бол ерөөсөө намайг хэцүү байдалд оруулсан гэж Э надад ярьсан. Тэгэхээр нь би Эыг өрөвдсөн. Эрдэнэбат Эыг их өрөнд оруулж, самарч хаяад орхичихсон гэж ойлгосон. Түүнээс хойш Эрдэнэбатын талаар ярихдаа байнга муулж ярьдаг байсан. Тэгээд 07 дугаар сарын 16-ны өдөр Э Porsche машинтай ирсэн. Тэгээд тэр машинд сууж байх үед дахин Эрдэнэбатын талаар ярьсан. Тэгж ярихдаа би Эрдэнэбатыг ямар нэг байдлаар хорломоор байна, ямар нэг байдлаар өшөөгөө авмаар байн гэсэн. Тухайн үед Э маш их шаралхсан, өш зангидсан байдалтай байсан. Эрдэнэбатыг төхөөрөмж нь шатчихаасай гэх зэргээр надад ярьж байгаад Э надад хандан би Эрдэнэбатын түрийвчнийх нь бүх мэдээллийг авмаар байна, та компьютерын мэдлэг сайтай чинь чадна гэсэн. Тэгэхээр нь би чадахгүй, компьютероос тэгж амархан мэдээлэл авах боломжгүй, тэнэг хүн биш койноо алддаг хүн гэж байхгүй гэхэд Э надад хандан тэр бол амархан зүйл, койн авах боломжтой, яагаад гэвэл би Эрдэнэбатын бүх юмыг мэднэ гэж хэлээд Эрдэнэбатын талаар надад нэлээд их мэдээлэл өгсөн. Энэ нь нэгдүгээрт Эрдэнэбат маш их койнтой, маш их крипто валют хадгалж байгаа, хоёрдугаарт олон газар буюу 3,4 дүгээр хороолол, кино үйлдвэр, Москва хороолол зэрэг газруудад крипто валютын төхөөрөмж ажиллуулж байгаа, гуравдугаарт Эрдэнэбат тракжсан буюу хулгайн  Windows 7 ашигладаг юм, системд нэвтрэхэд боломжтой амархан, дөрөвдүгээрт Эрдэнэбат Майитирволлет /Myetherwallet гэдэг түрийвч ашигладаг, тэр түрийвчийг би ч гэсэн ашигладаг гэж Э надад өөрийнхөө түрийвчийг үзүүлсэн. Би тэгэхээр нь Эд хандан наад чинь болохгүй, утсанд мэдээлэл ирнэ зэрэг их асуудал байдаг гэхэд энэ түрийвч тэгдэггүй юм, ямар нэг мэдээлэл мессенжер утсанд ирдэггүй, two ethereum буюу хоёрдогч код ирдэггүй, зүгээр send дарвал шууд шилждэг, энэ wallet бол ийм сул талтай гэж хэлсэн. Тэгсэн Э надад Эрдэнэбат кино үйлдвэрийн байранд процессор дээр бүх юмаа хадгалдаг гэж хэлсэн. Мөн надад крипто валютыг зохицуулдаг хууль эрх зүйн орчин байхгүй, алдах нь алдаж хохино болдог гэж хэлсэн. Дөрөвдүгээрт Э надад хандан бүр асуудал үүслээ гэхэд би ах нартай, артай, манай ах бол Залуучуудын холбооны ерөнхийлөгч Гэрэлт-Од гэж хүн байдаг. Энэ нам засгийн үед шүүгч прокурор зэрэг хүмүүсийг таньдаг гэсэн. Хамгийн гол нь Э надад крипто валют алдсан бол хэзээ ч олддоггүй гэх зэрэг зүйлсийг надад хэлсэн. Би тухайн үед Эд тэгье гэж хэлээгүй, наад чинь болохгүй, боломжгүй гэж хэлсэн. Тэгсэн Э надад хандан та ч гэсэн байрны өр зээл зэрэг мөнгөний хэрэг их байгаа биз дээ гэх зэргээр намайг ятгаж эхэлсэн. Тэгэхлээр нь би үгүй гэж хэлээд гэр лүүгээ орсон. Тэгээд би орсон хойноо ямар ч эрхзүйн орчин байхгүй нээрээ ч Эын яриад байгаа нь үнэн талтай юм уу гэсэн бодол орж ирсэн. Тэгээд л би тэр үед алдсан. Удалгүй би Эын тавьсан саналыг зөвшөөрөн надад гаднын программ хангамж хэрэгтэй гэсэн. Тэгээд би өөрөө гаднын программ хангамж худалдан авч үздэг юм уу гэтэл надад төлбөрийг нь хийх валютын данс байгаагүй. Харин Э форекс/forex/-ээр арилжаа хийдэг байсан болохоор гаднын валютын карттай байсан. Тэгээд би Эын валютын картаа ашиглан программ ав гэсэн. Тэгсэн Э надад картын дугаар зэрэг бүх юмаа явуулсан. Тухайн үед би мөнгөтэй байсан болохоор би өөрийн мөнгөө Эын валютын дансанд шилжүүлж худалдан авалт хийсэн. Тэгээд би Спайрекс Кийлоггер /Spyrix Keylogger/ нэртэй программ авч бэлдчихээд байж байсан чинь 07 дугаар сарын 19-ны шөнө Эрдэнэбат миний юм эвдэрчихлээ гээд намайг дуудсан. Тэр үед би Эрдэнэбатын компьютер дээр хортой программ суулгасан. Тэгээд 2,3 хоногийн дараа 07 дугаар сарын 22-ноос 07 дугаар сарын 23-нд шилжих шөнө би гэрээсээ Эрдэнэбатын компьютероос пассворд/password/-ыг  зэрэг бүх мэдээллийг хуулж авснаар Эрдэнэбатын дансанд байсан 32.7 итириум /ethereum/-ыг өөрийн дансанд шилжүүлж авсан. Тэгээд шилжүүлж авсны дараа би юу хийчхэв дээ гэж бодож байгаад ерөөсөө хөдөлгөөгүй түрийвчинд хадгалаад байлгаж байсан. Тэгсэн чин 3 хоногийн дараа Э ах аа би их өөр зээлтэй байсан, өр зээлд миний байр болон машин хураагдах гээд байна мөнгө хэрэгтэй байна наад мөнгөнөөсөө гаргаад өгөөч гэсэн. Тэгэхээр би болохгүй гээд байвал энэ хүн байр, машинаа алдчих юм болов уу гээд чи өөрөө аятайхан гаргаарай, уг нь ингэж болохгүй л байсан юм гээд 25.000 долларыг 9.25 итириум /ethereum/-ээр тооцон Эын данс руу шилжүүлсэн. Тэрийг Э гаргаад эгч ах нартаа өгөөд, өр зээлээ төлсөн юм билээ. Үлдсэн итириум/ethereum/ нь миний дансанд хөдөлгөөнгүй байж байсан. Би Э руу 9.25 итириум /ethereum/ шилжүүлсний дараа миний сэтгэл санаа ерөөсөө тайван байхгүй байсан. Би тэгээд Э руу утсаар залгаад буцаагаад өгчихье гэсэн. Цагдаад шалгагдаж эхэлсэн мэдээллийн талаар Э надад хэлсэн. Яагаад гэвэл Эын найз нь Эрдэнэбатын хажууд байж байсан юм билээ. Тэгээд цагдаагаар шалгагдаад эхэлчихлээ, би өргөдөл бичээд өглөө гэхээр нь би Эд хандан наад чинь биш ээ наадахыг чинь буцаагаад өгчихье, Эрдэнэбат хүн л юм байна ойлгоно ш дээ гэж бодоод Эрдэнэбаттай уулзаад эр хүн байна өгчихье гэсэн чинь Э Эрдэнэбат тийм хүн биш ээ эцсийг нь тултал явна, яасан ч байсан та гүрий, энэ бол олдохгүй зүйл, би ар талтай би аргалаад өгнө гээд намайг Э тэнд үлдээсэн. Тэгээд хэд хоногийн дараа наадмын дараа Э надад 65.000.000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь би яах гэж байгаа юм гэтэл энэ цагдаа өгсөн хэрэг төвгийг чинь дарах юм байна, бүгдийг нь хаагаад өгье гээд яаруулсан. Тэгэхээр нь би хэрэг үүсчихсэн явж байхад ингэж болохгүй ш дээ гэж эргэлзэж байгаад би үнэндээ хүний юм авчихсан гэж бушуухан гаргаад өгье гэж  сандраад 07 дугаар сарын 30-нд 65.000.000 төгрөг босгохын тулд найз дээрээ, дүү дээрээ Байненс /Binance/-ын данс нээгээд 3 хувааж шилжүүлж Байненс /Binance/ дээр зараад 65.000.000 төгрөгийг босгож өгсөн. Эдгээр хүмүүс нь Ганхөлөг, Дөлгөөн, Барсүрэн гээд 3 хүн юм. Тэгээд би Ганаагийн данс руу 20.794.000 төгрөг, Бараагийн данс руу 31.793.000 төгрөг Дөлгөөний дансаар 37.690.000 төгрөг гээд 80.000.000 орчим төгрөг босгоод намайг ковидтой байх үед 08 дугаар сарын 16-ны үед Э манай гэрийн  гадаа машинтайгаа ирээд 65.000.000 төгрөг бэлнээр аваад явсан юм. Тэгээд үлдсэн валютыг Дөлгөөний дансанд тэр чигээр нь байлгасаар байгаад цоожлогдсон. Тэгэхээр миний мөнгө угааж, баахан хүний дансаар мөнгө шилжүүлсэн нь бүгдийг нь би Эд гарган өгсөн. Би одоо хоёр нялх хүүхэдтэй. Би болсон зүйлээ үнэн зөвөөр нь хэлэх нь зүйтэй. Ийм зүйлүүд болсон. Яг үнэндээ би Эрдэнэбатыг интернэтээр таньдаг байсан ч Эрдэнэбатад хар буруу санах, янз бүрийн аргаар хорлох, юмыг авах хүсэл сонирхол надад байгаагүй. Би өөрийн гэсэн амьдралтай, ажил мэргэжилтэй, албан тушаалтай, эхнэр хүүхэдтэй, байр савтай сайхан амьдарч байсан. Ингээд ямар нэг хатгаас орж ирсний улмаас энэ бүгдэд оролцсон. Үйлдсэн хэрэгтээ би өдийг хүртэл үнэхээрийн харамсаж явдаг. Үүнээс болж миний ажил, амьдрал, карьер, миний хүүхдүүдийн ирээдүй, Эрдэнэбат гээд залуугийн хамтрагч, хөрөнгө оруулагч  хүмүүсийн бүх юм, эрх ашиг хөндөгдөж, орвонгоор эргээд өнөөдөр би ийм байдалтай байж байна. Тэгээд би хавтаст хэрэгт цуглуулах гээд түрүүн яригдаж байгаа юмнууд нь миний сая хэлж ярьсан талаас яригдахгүй байна. Зүгээр би хулгайлж аваад Эд өгөөд тэгээд Э буцаагаад зээлээ төлж байгаа юм шиг юм яриад байна. Энэ бол анхнаасаа зохион байгуулалттай, захиалж, хатгаж, яаруулж, ар талаараа аргална гэж итгүүлж, үнэмшүүлж байгаад хийлгэсэн юм...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э өгсөн мэдүүлэгтээ: “Миний хувьд болохоор гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ямар нэг маргах зүйл байхгүй, хохирол төлбөрт эхний удаад 50.000.000 төгрөг өгсөн, одоо үлдсэн хохирол төлбөртөө газар өгөх байж байна. Саяны Бийн хэлсэн юман дээр болохоороо би эхнээсээ яръя. Манай ээж 2 дугаар зэргийн элэгний хорт хавдартай. Эрдэнэбат бид хоёр 2016 оноос хойш найзууд байсан. Миний хувьд компьютерын мэдлэг болон одоо энэ яригдаад байгаа крипто валютын талаар огт мэдлэг байхгүйгээр 2020 оны 09 дүгээр сараас авхуулаад Эрдэнэбатаас би тусламж гуйж эхэлсэн. Мөнгө олох хэрэгтэй байна. Манай ээжийн эмчилгээний зардал сард наад зах нь 6.000.000 төгрөг гардаг гэхэд надад Эрдэнэбат одоо миний олборлоод байгаа итириум/ethereum/ нь маш их ашигтай, төхөөрөмжийг нь нэгийг 1.000.000 төгрөгт авна, хэрвээ чи мөнгөө босгож чадах юм бол 10-20 төхөөрөмжтэй байхад чамд хангалттай болчихно, яваандаа ээжийнхээ элгийг солиулж чадах хэмжээний мөнгөтэй болно гэсэн. Тэгээд би 2020 оны 10 дугаар сард Эрдэнэбаттай ярилцсаны эцэст өөрийнхөө нэр дээрх нэг өрөө байрыг банк бус санхүүгийн байгууллагад 50.000.000 төгрөгт тавьсан. Тэгээд Эрдэнэбат бид хоёр төхөөрөмжийн эрэлд гараад 11 дүгээр сарын сүүлээр гэхэд бид хоёрт нийлээд миний мөнгөөр босгосон 6 төхөөрөмж, энэ нь итириум/ethereum/-ыг олборлодог 6 төхөөрөмж байсан. Эрдэнэбат өөрөө надад бүх юмаа зааж өгсөн. Ер нь тэр мэдлэгийг Эрдэнэбат надад олгосон. Тэгээд 11 дүгээр сарын сүүлээр Эрдэнэбат хоёр хоорондоо маргалдаад 12 дугаар сарын 01 гэхэд бид хоёр огт харилцаагүй болчихсон байсан. Тэгээд Эрдэнэбаттай маргалдсанаас хойш надад авч өгсөн, олж өгсөн 6 төхөөрөмжийг би өөрөө ажиллуулж чадахгүй улмаас зарах шийдвэр гаргасан. Зарах шийдвэр гаргаж олборлодог хүмүүсийн групп дээр төхөөрөмжийн зургийг нь тавиад зарахад Б надаас 3 төхөөрөмж ирж авсан. Тэрийг бол яг зах зээлийн үнээс хямд байна уу, үнэтэй байна уу гэдгийг би огт мэдээгүй, ямар ч байсан Бт зарсан 1 төхөөрөмжийн мөнгөн болох 4.000.000 төгрөгийг буцааж байрныхаа төлбөрт өгсөн. Тэгж явахдаа Бтэй танилцсан. Бийн сая ярьснаар Эрдэнэбат бид хоёрыг асуудалтай хүн гэсэн. Яг үнэндээ тийм юм байгаагүй. Эрдэнэбат бид хоёр мөнгө төгрөгөөс биш хүнээс болж хоорондоо маргалдсан. Тэгээд 4 сар гэхэд крипто валютыг 4 сар гэхэд огт хэрэглэхээ больсон. Ямар ч төхөөрөмж надад байхгүй, сүүлийн төхөөрөмжөө Бт 4 дүгээр сарын 20-н хэднээр 4.000.000 төгрөгөөр зарсан. Тэгээд би крипто валютаас огт нэрээ татаад гарчихсан байсан. Бийн ярьж байгаагаар тэр форекс/forex/ арилжаа, байрны лизинг, Эрдэнэбат намайг ингэж хохироосон, тэгж хохироосон тийм зүйл огт байхгүй. Яагаад гэвэл би Бтэй 7 сард танилцахад миний байрны лизингийг манай эгч өөрийнхөө мөнгөнөөс төлчихсөн, надад өөр зүйл байгаагүй. Авснаас илүү би харин ч ашигтай зарсан учраас миний алданги бол зүгээр л цаг хугацаа байсан. Яг тийм Бийн хэлээд байгаа шиг Эрдэнэбат аваад ингэж сүйрүүлсэн, тэгж сүйрүүлсэн, эсхүл би тийм их өртэй болсон нөхцөл байдал Бтэй танилцаж байх үед надад байгаагүй. Яагаад гэхээр манай эгч тухайн үед өөрийнхөө байрыг 4 дүгээр сард зарчихсан байсан. Тэгээд өөрийнхөө байрны үлдэгдлийг эгчээсээ би хүү төлөх болчхоод байна гэж гуйсаар байгаад эгчийнхээ байр зарсан мөнгөнөөс төлчихсөн байсан. Би  Эрдэнэбатыг би их үзэн ядсан зүйл байгаагүй. Яагаад гэвэл Б надаас гадна Эрдэнэбатаас төхөөрөмжийн кейс гэдэг зүйлийг худалдаж авсан, мөн төхөөрөмжийн боард гэдэг зүйлийг худалдаж авсан гэж Б надад ярьсан. Тэгэхдээ юу гэж ярьсан гэхлээр Эрдэнэбат гэдэг залуу аягүй олон төхөөрөмжтэй юм байна, надад эвдэрхий юм зарчихсан хогийн залуу юм гэсэн. Тэгээд би Эрдэнэбатыг мэддэг хүнийхээ хувьд ер нь Эрдэнэбатаар оролдож хэрэггүй гэдгийг би өөрөө мэднэ. Тэгээд би Бт ч гэсэн тухайн үед Эрдэнэбат бол юм болгоны эцсийг үзнэ гэж хэлж байсан. Тэгээд Б тэр Майитирумволлет /Myethereumwallet/-ыг намайг гаргаж өгсөн гэж ярьж байна. Яг үнэндээ бол тэр талын мэдлэг надад аль нь ч байгаагүй. Эрдэнэбат надад зааж өгсөн. Бийн өөрийнх нь судалгаа шинжилгээгээр олсон асуудал болохоос биш би Бт Майитирволлет /Myetherwallet-ын талаар зааж өгөөгүй. Надад Эрдэнэбат Майитирволлет /Myetherwallet-ыг өөрөө нээж өгсөн. Одоо тэр цахим валютыг хадгалдаг хэтэвчийг Майитирволлет /Myetherwallet гэж байгаа юм. Тэгээд Эрдэнэбат надаа ганц удаа нээж өгсөн. Би тэгээд бүх төхөөрөмжүүдийг нь зарсан болохоор огт хэрэглэхээ больсон байсан. Тэгээд 7 дугаар сарын 10-н хэднээр болсон зүйлийг хэлье. Яг үнэндээ Б өөрөө миний дансанд мөнгө хийгээд хортой файл/file/ татаж авсан. Тэр үед би форекс/forex/ арилжаа хийж байгаагүй. Өмнө нь Эрдэнэбаттай найз байхдаа хийж байгаад больчихсон байсан. Тэгээд миний хувьд өөрийнхөө гэм бурууг хүлээж байгаа. Би авсан нь үнэн. Буцаагаад төлөх гэж маш их хичээж байгаа. Тэгээд би мөнгөтэй болсныг яаж мэдсэн бэ гэхлээр Бийн өөрийнх нь хэлж байсан юм нь одоо тэр 7 дугаар сараас 10 дугаар сар хүртэл Эрдэнэбат бид хоёр ямар ч найз нөхдийн холбоо, сүлбээ байгаагүй. Би найзуудтайгаа хамт байх үед Б өөрөө над дээр ирж уулзаад Эрдэнэбатынд өчигдөр шөнө очсон, Эрдэнэбат 32.7 итириум/ethereum/ байна гэдгийг Б өөрөө хэлж байсан. Тэрнээс өмнө би Эрдэнэбатыг койн хураадгийг мэднэ, гэхдээ би хэмжээг нь мэдэхгүй, утсаар яриагүй, хоорондоо холбоогүй бид хоёр бараг 7,8 дугаар сар хүртэл байсан...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Эрдэнэбат өгсөн мэдүүлэгтээ: “Би энэ хоёртой найзууд байсан. Би Бтэй найзууд байгаагүй. Эыг бол 2014 оноос мэднэ. Эын аав, ээжтэй нь найзууд, би аав, ээжийнх гэр орноор орж гардаг байсан. Хамгийн сүүлд Этай 2014, 2015 онд Этай найзууд байж байгаад Э гэнэт холбоо тасраад 2020 онд гэнэт гарч ирэн надад манай аав, ээж хоёр Ганц зам гээд төрийн бус байгууллага ажиллуулдаг юм. Тэр төрийн бус байгууллага дээрээ камержуулалт тавихгүй бол манайх асуудалд орчхоод байна гэхээр нь би камерыг тавьж өгсөн. Тэгээд би 4 дүгээр сард 4.300.000 төгрөгийн ажлын зардалтай зүйлийг төрийн бус байгууллагад нь үнэгүй хийж өгсөн. Тэгээд Э дахин алга болчихсон. Дараа нь 9 дүгээр сард Э гэнэт гарч ирэн, Драгоны тэнд уулзахдаа надад манай ээж элэгний хорт хавдартай, өнөө маргаашгүй болсон, хэцүү байна, би мөнгө олох хэрэгтэй байгаа болохоор чи найздаа туслаач гэсэн. Эын хэлж байгаагаар би форекс/forex/ арилжаатай холбоотой зүйлсийг зааж өгөөгүй. Харин би Этай хамт Их койны Мөнхжингийн хичээлийг үзсэн юм. Тэр үед шивээстэй эмэгтэй гэх Цэнгүүн, Уртнасан зэрэг хүмүүстэй Москва хорооллын байранд нь проектор ашиглан тус хичээлийг үзсэн. Би тухайн үед төхөөрөмж ажиллуулж орлого олж байгаа учраас нөгөө төхөөрөмжүүд нь байнгын ажиллагаатай учир шатаж гэмтчихдэг учир байнгын очиж хяналт тавьж, засаж янзалдаг байсан. Тэгээд би тус хичээлд суудаггүй байсан. Тэгсэн чинь Э намайг чи яагаад хичээлд суухгүй байгаа юм гэхээр нь би хангалттай орлого олж байна гэхэд Э надаас төхөөрөмжид чинь орчихъё гэж хэлсэн. Тэгэхээр нь би эмэгтэй хүн болохгүй, хэцүү  гэхэд Э болно ш дээ би компьютерт сонирхолтой, чамайг дагаж байгаад сурчихна гэсэн. Тухайн үед Э надад тавьсан санал нь надад аав, ээжийн эзэмшлийн 30 метр квадрат 1 өрөө байр байгаа. Тус байрыг барьцаанд тавьчихъя гэхээр нь би айсан юм. Тэгээд би Эд хандан би аав, ээжийг чинь таньдаг, наад байрыг чинь барьцаанд тавьж болохгүй гэхэд Э болно гэхээр нь би арга ядаад төрсөн эгч Эрдэнэтуяаг хамт байлцуулж байгаад ярилцсан юм. Тэгээд би тэр хоёрт хандан ерөнхийдөө крипто олборлох ашигтай, би үүнийг хууль ёсны дагуу болохоор нь хийж байна, тэгэхдээ тэр крипто валют гэдэг зүйл хулгайлагдаж янз бүрийн зүйл болох юм бол олддоггүй, эрсдэлтэй, энэ араа даагаарай гэхэд Э хүлээн зөвшөөрч байраа барьцаанд тавьж 20.000.000 төгрөг гаргаж өгсөн. Тэгээд би Эын өмнөөс байнгын зар тавьж, бүхий л зүйлийг нь хийж, төхөөрөмжүүдийг нь авч өгсөн. Тэгээд 6,7 төхөөрөмжтэй болчхоод Эд хандан за чи төхөөрөмжөө залгах газраа ол  гэсэн чинь байхгүй шүү дээ, за яах вэ ахтайгаа чамайг танилцуулъя гэсэн. Тэгээд би Залуучуудын холбооны ерөнхийлөгч Отгоны Гэрэлт-Од гэх ахтай нь гар бариад өөд өөдөөсөө харж сууж байгаад ярилцаж суусан.  Тэгээд би Эын ахад хандан ахаа би крипто валют олон жил олборлож байгаа юм, Эын асуудлыг та сонссон байх, би Эд тусална гээд хэлчихсэн, одоо бид хоёрт дутагдаад байгаа нь төхөөрөмжөө залгах газар хэрэгтэй байна гэсэн чинь ах нь бодож байснаа Шадивланд уулын оройд манай нэг зуслангийн байшин байгаа та хоёр тэнд очоод төхөөрөмжөө залга гэхээр нь тэр даруйд нь бид хоёр баярласандаа шууд тэр газар нь очсон. Тухайн үед өвөл 11, 12 дугаар сарын үед байсан. Бид хоёр тухайн үед Приүс 30 машинтай байсан. Тэгээд машин маань цастай учраас халтираад дээшээ гарч чаддаггүй, тэгээд Эын ах гэх залуучуудын холбооны ерөнхийлөгч О.Гэрэлт-Одын дүү Лутаа гээд залуу Пажеро машинтайгаа ирэн төхөөрөмжүүдийг дээш гаргаж өгөн би бүгдийг залгаж өгсөн.Тэгээд би Эд хандан би нэг эмэгтэй хүнд чин сэтгэлээсээ хайртай болчхоод би араас нь гүйж байгааг чи мэдэж байгаа, би чамд бүгдийг нь хийгээд өглөө, чи надад хариуд нь хийж өгөх зүйл юу байна гэхэд Э болгоно ш дээ, болж байгаа ш дээ гэж хэлсэн. Тэгээд би Эаас тэр эмэгтэйтэй уулзуулаад өг гэж  2,3 сар гуйж байгаад, тэр эмэгтэйн байрных нь гадаа байдаг хаалтын чипийг надад өгсөн. Одоо миний машинд байгаа. Тэгсэн чинь Э би чамд юмаа өгчихлөө одоо төхөөрөмжөө ажиллуулъя гэхээр нь би тухайн төхөөрөмжүүдийг ажиллуулах гэхэд Эын ахынх нь зуслангийн байрны цахилгааны хүчдэл нь төхөөрөмжүүдийг ажиллуулахад хүрэхгүй байсан. Тэгээд төхөөрөмж нь унтраад байсан. Тэгсэн чинь Э төхөөрөмж ахиад шатаачихсан. Тэгээд надад энэ төхөөрөмжүүдийг яах юм бэ, өр төлбөр нэхэгдээд хэцүү байна гээд шантаачлаад байхаар нь би Москва хорооллын байранд чинь залгаад өгье гээд залгаж өгсөн. Тэгэхэд хамгийн азтай нь тухайн үед Ковидын үеийн хууль дүрэм гээд цахилгааны төлбөр үнэгүй болсон нь Эд боломж болсон. Тэгсэн чинь Э би өөрөө ажиллуулаад сурчихсан гээд тараа таниулаад эхэлсэн. Тэгээд би Эд юмнуудаа нуугаарай, алга болчихвол эргэж олддоггүй гээд виза картын хэмжээтэй цагаан чипэнд файлыг нь хийж өгөөд энийг худалдаж аваад цааш нь зардаг хүнийг хүртэл зааж өгсөн. Тухайн үед би Эд Кино Үйлдвэрт байдаг толгой компьютер дээр бүх зүйлээ хадгалсан байгаа гэж хэлж байсан. Тэгээд би бүгдийг нь зааж өгсөндөө би буруудаад энэ хүн орлогын эх үүсвэрээ олоод тараа таниулж эхэлсэн. Чи надад хэрэггүй гэж байгаа юм. Тэгэхээр нь би Эаа чи хэлсэндээ хүрэхгүй юм,  би чамд гомдож байна. Гэхдээ гомдож байгаа ч гэсэн миний хэрэг байвал надад хэлээрэй, би байгаа шүү гэж хэлсэн. Тэр харилцсан чат байгаа. Тэгээд би өөрийн үндсэн ажлаа хийгээд явж байсан. 7 дугаар сар гараад наадам өнгөрөөд энэ хоёрын яриад байгаа асуудал болж байгаа юм. Энх-Амгалан юмаа алдчихлаа гэсэн. Надад 900.000 гаруй төгрөгийн койн өгчихсөн байсан юм.  Түүнийгээ өдөр шөнөгүй нэхээд эхлэнгүүт би өөрөө найзынхаа амьдралыг сайн мэддэг болохоор би олон хүмүүсийн хөрөнгийг хадгалж байгаа, жоохон байж байгаад болохгүй юу гэхэд Энх-Амгалан би 900.000 төгрөгөөс болж эхнэрээсээ салах гээд байна гээд би өөрийн биеэр хамт явъя гээд аваад явсан. Тэр үедээ би Бээс Энх-Амгалан гээд найзынхаа юмыг наашаа илгээхдээ гацаачихлаа туслаач гээд тусламж хүссэн. Тэгсэн Б би судалж байна гээд байсан. Тэгээд судалж байгаа нь гэсэн надаас доор судалгаатай ирэнгүүтээ юүтүб /Youtube/-ээс нэг хогийн юм татаж авч ирчхээд болохгүй юм байна гээд үүрийн 04 цаг хүртэл миний компьютер дээр юм хийж байгаад гараад явсан. Тэр үед би ийм их хэмжээний итириум /ethereum/  байгаа талаар мөн 0.2 хувийг  Энх-Амгаланд өгөх нь зөв  гэж үзээд салцгаасан. Тэгээд явсны дараа миний данснаас 32.7 итириум /ethereum/  алга болчихсон байсныг 2021 оны 07 дугаар сарын 24-ны өглөө мэдсэн. Би тэгээд шууд шокт ордог юм байна лээ. Би сандраад Компьютер ландад лангуу ажиллуулдаг дотнын найз Цогтбаатар дээрээ очсон юм. Тэгсэн чинь манай найз чи хашир толгой баахан найзуудынхаа мөнгийг авч, амьдралыг нь дээшлүүлнэ гэчхээд юу гээд худлаа тоглоод яриад байгаа юм гэсэн. Тэгээд би салганаад байсан болохоор тамхилж ярьж байгаад гараад явсан. Манай тэр найзын хууль хүчний байгууллагад ажилладаг ах нар байдаг юм. Тэгээд тэд нар луу манай найз ярьж хэлсэн. Тэгсэн чинь тэд нар дотроос нэг хүн нь авсан байна. Чи наад компьютерынхоо Hard disc-ийг аваад Эрүүгийн Цагдаагийн газар өргөдөл бичээд өг гэсэн. Би тэгээд 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ажил дээр ирээд эрүүгийн цагдаад hard-аа өгнө бодож байсан. Тэгсэн чинь Эаас надад чи нөгөө хаягдсан газраа байгаа юу, хэзээ ч хамаагүй дуудахад ирнэ гэсэн хэвээрээ юу гэсэн  мессеж ирсэн. Тэгэхээр нь би тийм ээ юу болсон гэсэн чинь Э би хүнд хүчиндүүлчихлээ гэхээр нь би юу яриад байгаа юм гэхэд Э надад уулзаж байгаад яръя, намайг машинтай хүмүүс дагаад байна, би айгаад байна гэхээр нь уулзах гээд очиход Э намайг нэг тагнуулын дарга хүнд хүчиндүүлчихлээ, одоо яах вэ,  гэхээр нь би Эд хандан өө яана аа чи аймаар зүйлд холбогдсон юм бэ, чи одоо чимээгүй өнгөрөөч дээ ямар аймар зүйл яриад байгаа юм гэсэн чинь Э чиний ажил амьдрал сайн уу, чи чинь одоо бараг зайсанд  байр аваад тансаг амьдарч байгаа биз дээ гэхээр нь би Эд хандан үгүй, үгүй би их хэмжээний мөнгө алдчихлаа гэсэн чинь өө яана аа чиний асуудал миний асуудлаас том юм байна, би чамд тусалъя, тэр намайг хүчиндсэн тагнуулын хүн нь Эын ах Отгоны Гэрэлт-Одын дотнын найз гэж ярьж байсан. Тэгээд ярихаар нь би Эд хандан тэгвэл чи найздаа туслаач, би өчнөөн өрөнд орчхоод, найз нөхдөдөө ч хэлж чадахгүй хэцүү байна гэсэн чинь за тэгвэл орой уулзъя, хаана уулзах юм гэхээр нь би өөрийн 3,4 дүгээр хороололд байдаг гэртээ дуудсан. Тэгэхэд Э манай гэрт түрүүлж оччихоод гэрт маань гахайн мах шараад, бүгдийг нь бэлдээд, намайг амьхандаа тансаглуулж байсан. Тэгсэн хамгийн гомдолтой нь Э үнэндээ намайг тагнаж байсан юм байна лээ. Тэгээд миний бүх зүйлийг мэдчихээд за за гээд гэнэт алга болчихсон. Тэгснээ 2021 оны 07 дугаар сарын 29-ны өдөр гэнэт гарч ирчхээд манай ажил дээрээ ирсэн, сайн уу Эрдэнэбатаа гээд бичиг баримтын зураг зэргийг бүгдийг нь хуулж авчхаад дахин алга болсон. Тэгэхэд манай найз Алтангэрэл байсан. Үүний талаар гэрчилнэ. Тэгээд Э надтай харьцахгүй алга болсон. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын үед хэрэг байдал бишидлээ гээд 2 өмгөөлөгч хөлсөлж авч, тухайн үед ямар мөнгөгүй арга ядаад байж байсан. Тэгээд би 2022 оны 01 дүгээр сард хэргийн материалтай танилцаж байх үед Э гэнэт гараад ирсэн. Тэр үед надаас Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч Нямбаяр гээд цагдаа надаас чи Э гэж таних уу гэхээр нь би танина, саяхан хүнд хүчиндүүлчихлээ гээд дуудсан манай дотнын найз байгаа юм гэсэн чинь Э энэ хэрэгт холбоотой юм байна, та хоёр ямар харилцаатай юм бэ гэхээр үгүй гэтэл Э Бээс их хэмжээний мөнгө авчихсан байна гэхээр нь би энэ хоёр хүнийг холбоотой юм байна гэж мэдсэн. Одоог  хүртэл сунжраад, заваараад явж байна. Эхнээсээ миний мөнгийг өгнө гээд худлаа яриад яваад байна. Э эхлээд надад газар өгнө гээд Нямбаяр цагдаа санал болгохоор нь би баярлаад хүлээж аван наад газраа зараад миний мөнгийг бэлнээр нь гаргаад өгөөч гэсэн бас юу ч хэлэхгүй алга болсон. Тэгээд би сүүлд нь Эаас мөнгөө өгөөч гэтэл надад Мазда машин санал болгосон. Тэгээд баярлаад тэгье гээд байж байтал бас өгөхгүй больчихсон. Тэгсэн дахин надад 8888- тай дугаар санал болгохоор нь нөгөөдхийг нь би хойд талын орон нь ямар юм, үүгээрээ үнэд хүрдэг юм байна гээд бүх оронтой цуг интернэтэд тавьсан чинь 53.000.000 төгрөгийн үнэд хүрсэн. Тэгсэн надад Э уурласан. Чи яагаад ингээд зар тавьж байгаа юм ах уурлаад дугаараа өгөхөө  больчихлоо гэсэн.  Тэгвэл гаргаад өгчих гэсэн чинь би 53.000.000 төгрөгөөр зарах гэсэн чинь 73.000.000 төгрөгөөр ченжид өгөх гэж байна гээд худлаа хэлээд больчихсон. Би анх эрүүгийн цагдаагийн газарт өргөдөл бичихдээ 69.000 доллар алдчихлаа гээд өгсөн. Учир нь энэ өргөдөл дээр буруу бичих ямар ч эрх байхгүй, хариуцлага хүлээн гээд үнэн зөвөөр нь бичиж өгсөн. Энэ нь тухайн үед монгол мөнгөөр 203.000.000 төгрөг болж байна. 20.000.000 орчим төгрөгийн алдагдалтай... Нийт 69.000 долларыг нэхэмжилж байна. Уг долларыг монгол мөнгөөр шилжүүлбэл 2022 оны 10 сарын 23-ны өдрийн Монгол банкны долларын ханшаар 1 доллар нь 3376.51 төгрөг тэнцэх хэмжээтэй байна. Тэгэхээр 3376.51 төгрөгийг 69.000 доллароор үржүүлэхээр 232.979.190 төгрөг болж байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Н.Бишгарав өгсөн мэдүүлэгтээ: “Бид хоёр оюутны дотуур байрны найзууд. Анх оюутны дотуур байранд танилцаж, хамт нэг өрөөнд амьдарч байсан. Би 2021 оны ковидын хорионы үеэр интернэтээс судалж үзэж байгаад найз Эрдэнэбатын койн олборлодог төхөөрөмж ажиллуулдаг гэдгийг мэдэн холбогдсон юм. Тэгээд 2021 оны 07 дугаар сард би өөрийн байраа зарчхаад хөрөнгө оруулалт хийсэн. Би 8.613.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Хохирогчийн данснаас мөнгө алдагдах үед 1 итириум /ethereum/-нь хэдэн тухайн үед 2100 доллар орчим байсан. Би иргэний нэхэмжлэгчээр оролцох шаардлагагүй гэж бодож байна. Би Эрдэнэбатад итгэж хөрөнгө оруулалт хийсэн. Эрдэнэбатын хэрэг нь шийдэгдэж явж байгаа учраас шаардлагагүй гэж үзэж байна. 8.613.000 төгрөг тухайн үеийн ханшаар хэдэн итириум /ethereum/ 1.5 итириум /ethereum/ болно. 2021 оны 07 дугаар сард наадмын үеэр Эрдэнэбат руу шилжүүлсэн. Тэр үед итириум /ethereum/-ын ханш нь 2200 доллар байсан. Би Эрдэнэбатад хөрөнгө оруулах зорилгоор мөнгө шилжүүлсэн. Миний хувьд Эрдэнэбатад би хөрөнгө оруулсан учраас өнөөдөр хохирогчоор биш гэрчээр оролцож байна. Ерөнхийдөө хохироосон зүйл байна. Би байраа зараад хөрөнгө оруулсан болохоор надад хохирсон зүйл бий. Миний дансанд хууль бусаар нэвтрэн орж мөнгийг зүйл байхгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Чинзориг өгсөн мэдүүлэгтээ: “Дотнын найзууд, хохирогчийг олон улсын хэмжээнд крипто валют олборлодог талаар мэднэ. Би 2020 оны 06 дугаар сарын сүүлээр Эрдэнэбатад 1.8 итириум /ethereum/ койн хөрөнгө оруулсан. Тухайн үед 1 итириум /ethereum/ нь 2500 долларын ханштай байсан. Монгол мөнгөөр тооцвол 17.000.000 орчим төгрөг болно. Би Эрдэнэбатын ажил дээр нь бид нар шөнө компьютер засаж байсан юм. Эрдэнэбатын хамаатны нэг залуугийн компьютерыг зассан. Тэр нь инсталл суулгаад нэлээн удсан. Тэгээд шөнийн 00 цаг өнгөрч байх үед Эрдэнэ батын өөрийнх нь компьютерыг асаачихсан юүтүб/Youtube/ оруулаад дуу сонсоод нөгөө компьютероо засаад байж байх үед юүтүб/Youtube/ явахаа болиод гацаад байсан. Тэгэхээр нь орой болоод гацаж байна даа гэж бодож байсан. Бид нар ч гэсэн нэлээн орой болтол юм ярьцгаагаад сууж байсан. Тэгээд бид нар компьютероо засаж дуусаад Эрдэнэбатын оффисоос нь гараад явж байсан чинь Эрдэнэбат надад хандан өчигдөр шөнө 00 цагийн үед компьютер гацаад байсан тэр үед миний дансанд байсан койн алга болсон байна гэж ярьж байсан. Би бол өөрт учирсан хохирлоосоо нэг ч төгрөг аваагүй байна. Би Эрдэнэбатаас асуухаар хулгай хийсэн хүмүүсийг олсон байгаа, тэд нар хохирол барагдуулахаар би чиний хохирлыг барагдуулна гэж хэлсэн. Би найзаасаа л мөнгөө авна. Би яахыг сайн мэдэхгүй байна. Манай найз өмгөөлөгч авчихсан, миний хохирлын барагдуулна, санаа зоволтгүй гэсэн. Энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцох хүсэлт байхгүй. Би найзтайгаа хохирлоо барагдуулах тал дээр тохиролцсон байгаа. Тийм учраас өөр хүнээс хохирлоо нэхэмжлэх шаардлагагүй гэж үзэж байна. Аман тохиролцоо хийсэн байгаа...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ж.Алтансүх өгсөн мэдүүлэгтээ: “Бид хэд чинь 32.7 итириум /ethereum/ бүрдүүлээд Эрдэнэбатын дансанд бүгдийг нь цуглуулчихсан байсан юм. Тухайн үед би Баян-Өлгий рүү Алтай таван богд үзэх гээд аяллаар явж байхад Эрдэнэбат надад дансанд байсан мөнгөө алдчихлаа гэж ярьж байсан. Миний хувьд тодорхой хэмжээний итириум /ethereum/ оруулсан байгаа. Тэгэхээр миний хувьд бас хохиролтой байна. Яг одоо миний хувьд гомдолтой байна. Эрдэнэбат ямар шийдвэр гаргана. Тэр шийдвэрийг дагана гэж бодож байна. Миний хувьд Эрдэнэбатад хөрөнгө оруулалт хийсэн. Тэгэхээр Эрдэнэбатын данснаас мөнгө алдагдсан учир би бас хохирсон гэж ойлгож байна. Энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцох хүсэлтийн талаар би сайн мэдэхгүй. Би Эрдэнэбатыг миний өмнөөс оролцчих байх гэж бодож байна...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.1.14/,

Хохирогч Б.Эрдэнэбатын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх.1.15/,

Компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт     /хх.1.18-55/,

Эрүүгийн мөрдөгчийн тэмдэглэл /х.1.56-59/,

Хөрөнгийн шилжилт хөдөлгөөн хязгаарлах тухай прокурорын тогтоол /х.1.67-68/,

Арилжааны банкнуудын депозит дансны хуулга /хх.1.73-250, хх.2.01-143/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Эрдэнэбатын өгсөн: “... 32.7 итириум хадгалагдаж байсан данс Myetherwallet.com цахим валют хадгалдаг сайт дээр миний нэр дээр бүртгэлтэй. Анх би 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр данс нээсэн. Худалдаж авсан олборлосон аль аль нь байгаа, мөн миний найз нөхдийн оруулсан хөрөнгө ч бас байгаа. Ирээдүйд ethereum өсөх судалгаанд үндэслээд бид хамтраад ethereum авч миний дансанд хадгалсан. Н.Бишгарав надад 2021 оны 07 дугаар сард 8.5 сая төгрөг, Б.Чинзориг 9.7 сая төгрөг, Т.Чулуунцэцэг 20 сая төгрөг, Ж.Алтансүх 0.5 ethereum буюу тухайн үеийн ханшаар 3 сая орчим төгрөг, Х.Цогтбаатар 1 бүхэл ethereum тухайн үеийн ханшаар 6 сая төгрөг тус тус 2021 оны 7 дугаар сард авсан. Нийт 32.7 ethereum-аас 7.7 ethereum тухайн үеийн ханшаар 60 орчим сая төгрөг нь дээр нэр дурдсан найзуудынх. Үлдсэн 25 ethereum нь минийх байсан. Тухайн үеийн зах зээлийн ханшаар 170 орчим сая төгрөг. Ганцхан миний компьютероос орох боломжтой. Учир нь нууц үгийг заавал дуудаж уншдаг. Өөрөөр хэлбэл нууцлалтай түлхүүр файл ашиглан нэвтрэн орох боломжтой. Дээрх түлхүүр нууц үг миний компьютерын С дискийн даунлоад дотор хадгалагдаж байгаа. Манай найз болох Энх-Амгалан, Б гэх 2 залуу манай ажил дээр ирж миний компьютерыг ашигласан. Учир нь би 2021 оны 07 дугаар сарын 15, 16-ны өдөр өөрийн найз Энх-Амгалангаас 0.2 ethereum тухайн ханшаар 900.000 төгрөг орчим түр зээлээч гэхэд Энх-Амгалан тухайн өдрөө над руу шилжүүлсэн. Гэвч 0.198 ethereum-ийг bmbtoken криптовалютыг дэмждэггүй учир тухайн гүйлгээ гацсан. Миний дансанд орж ирээгүй. Гэвч Энх-Амгалан өдөр шөнөгүй надаас залгаад “би өөрийн биеэр шалгаж үзмээр байна, чиний компьютерыг шалгаж үзмээр байна, чи авчихсан юм биш үү” гэх зэргээр байнга ярих болсон. Тэгэхээр нь би Энх-Амгаланд “надад чиний мөнгө хэрэггүй, би аваагүй, болохгүй бол би эргүүлээд өгч чадна, миний компьютер дээр бүхэл бүтэн 32.2 ethereum байгаа, тиймээс би хамаагүй хүн ойртуулмааргүй байна” гэж хэлж байсан. Тэгээд 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр оройн 21 цагийн үед намайг гэртээ байх үед Энх-Амгалан залгаад “хөгшөөн юу болж байна, нөгөө гацааныхаа учрыг олж байна уу” гэсэн. Тэгэхээр нь би тэр үед ажил явах шаардлага байсан тул “за чи хүрээд ир” гэж Энх-Амгаланг дуудаад дагуулаад ажил руу явсан. Тэгээд бид ажил дээр орой 22 цагийн үед очсон. Тэгээд би Энх-Амгалангийн хажууд би бүх түлхүүр файлаа дуудаж хийгээд өөрийн дансанд нэвтэрч орсон. “За чи, гацсан байна уу, үгүй юу шалга” гээд Энх-Амгаланг өөрийн компьютер дээрээ суулгаад ажлынхаа арын өрөөнд орж засварын ажил хийсэн. Тэгээд бид шөнийн 01 цаг хүртэл хамт байсан. Тэгээд би тусламж хүсэж өөрийн найз Б гэх залууг дуудсан. Б 02 цаг дөхөж байх үед манай ажил дээр ирсэн. Тэгээд миний компьютерын ард суугаад ажиллаж эхэлсэн. Тэгээд би Бийн хажуугаас нэг их холдоогүй. Учир нь Энх-Амгалантай адил би нэг их дотно биш. Тэгээд бид үүрийн 04 цаг хүртэл суугаад амжилтгүй тарсан. Тэгээд би Бийг Кино үйлдвэрийн ард буулгаад, Энх-Амгаланг хорооллын эцэст байрлах гэрийнх нь гадаа буулгасан...” гэх мэдүүлэг /хх.3.2-5/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2364 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн компьютерын процессор нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн компьютерын хатуу дискт Spyrix Free Keylogger гэх нэртэй программ суулгасан байна. Шинжилгээнд ирүүлсэн компьютерын хатуу дискт 2021 оны 07 дугаар сарын 21-нд Spyrix Free Keylogger гэх нэртэй программыг суулгасан байна...” гэх дүгнэлт /хх.3.30-38/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Энх-Амгалангийн өгсөн: “... Бид хоёр ажлаар уулзаж байхад Эрдэнэбат надад криптовалют олборлох талаар хэлж байсан, би тухайн үедээ өөрт хадгалж байсан мөнгөө алдана гэж айгаад зориглож чадахгүй байсан. Тэгээд нэг өдөр гэртээ хэвтэж байгаад өөрт хадгалж байсан 5.000.000 төгрөгөөр криптовалют олборлох талаар бодоод алдвал алдаад, олбол олъё гэж шийдээд эхнэртэйгээ ярилцаад олборлох чиглэлээр ажиллахаар болсон. Тэгээд Эрдэнэбаттай ярьж байгаад төхөөрөмж авахаар болсон. Тухайн үед надад хэрэгтэй төхөөрөмж 6.000.000 төгрөг болж байсан, тэр үед надад 5.000.000 төгрөг байсан болохоор өөр хүнээс нэмж мөнгө зээлээд тухайн төхөөрөмжийг худалдаж авсан. Уг төхөөрөмжийг Эрдэнэбаттай хамт явж авсан. Тэгээд шууд ханын материалын эцэст байх хадмындаа төхөөрөмжөө ажиллуулж эхэлсэн. Төхөөрөмжийг 2 сар гаран ашиглаж олборлолт хийсний ашиг гэж 2.000.000 төгрөгийг таталтаар аваад их урамшсан. Тэгээд тэр үедээ найз нартайгаа зугаалгаар явах талаар ярилцаж тохиролцоод, би өөрөө амралтын газрыг нь даахаар болсон. Тэгсэн Эрдэнэбат над руу залгаад “найзад нь 32 ethеrum бүрдүүлэх гэсэн 0,2 ethеrum хэрэг болоод байна, чи өөрийнхийгөө над руу явуулчих” гэж хэлсэн. Би тэр үед олборлолт хийж сурч байснаас явуулж үзээгүй байсан болохоор нарийн сайн мэдэхгүйгээр арай хямд зардалтай гэдгийг нь сонгоод явуулчихсан. Тэгээд Эрдэнэбат руу “явуулчихсан шүү” гэж хэлэхэд “орж ирэхгүй байна” гэж байсан. Тэрнээс хойш хэд хэдэн удаа залгаад “орж ирэхгүй байна” гэж хэлсэн. Би тэр үед учрыг нь олох гээд youtube сайтаас хэрхэн буцаалт хийж авах талаар судалж үзээд чадаагүй. Тэр өдөртөө Эрдэнэбат над руу залгаад “манай ажил руу очиж үзье” гэж хэлээд Кино үйлдвэр лүү дагуулаад явсан. Бид хоёр ажил дээр нь очоод учрыг нь олохоор ярилцаад Эрдэнэбат компьютер дээрээ суугаад хайж эхэлсэн. Тэгээд чадахгүй болоод ирэхээрээ надад “Их багшийг дуудаж учрыг нь олно” гэж хэлсэн. Би тэр үед нь их мэдлэгтэй хүн ирнэ гэж бодоод дотроо их найдвар тээж байсан. Удалгүй гаднаас нэг залуу ирсэн. Тэр залууг Б гэж байсан. Тэр залуу Эрдэнэбатын компьютер дээр суугаад надтай адилхан youtube сайтаас хайж үзээд учрыг нь олж чадаагүй. Тэгээд бид нар гэр лүүгээ харихаар болоод тэр залууг замаараа гэрт нь кино үйлдвэрт буулгаж өгөөд, дараа нь Эрдэнэбат намайг гэрт буулгаж өгсөн...”  гэх мэдүүлэг /хх.4.113/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Бишгаравын өгсөн: “... 2021 оны 07 дугаар сард Ethereum олборлодог хүмүүс дэлхий нийтээрээ Ethereum 2,0 систем рүү шилжиж байсан. Ethereum 2,0 систем нь хамгийн багадаа 32,75 Еthereum байх ёстой гэсэн шаардлага тавьсан байсан. Эрдэнэбаттай уулзахад хэдэн жилийн хугацаанд Ethereum цуглуулсан, одоо хэдэн бүхэл хэрэгтэй байна. Хэрэв миний найз энэ тал дээр хөрөнгө оруулалт хийвэл 6 сарын дотор мөнгөө гаргаад авчихна, мөн олборлолт хийх төхөөрөмжтэй болж чадна гэж байсан. Тэгэхээр нь би тухайн үед байраа зараад эхнэрийн цалингийн зээлийг хаасан. Миний санаж байгаагаар 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр би өөрийн 5845307515 тоот данснаас Эрдэнэбатын 5365039877 тоот данс руу 8.613.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд аав, ээжтэйгээ, гэрийнхэнтэй зугаалгаар Архангай аймаг руу явсан. Хөдөөгүүр 10 гаруй хоног яваад буцаад Улаанбаатар хотод ирэхэд Эрдэнэбат нь фейсбүүк нь хүн уйлж байгаа эможи пост оруулсан байсан. Тэр үед нь би Эрдэнэбат руу залгахад “зүгээрээ, ямар нэгэн зүйл болоогүй” гэж байсан. Эрдэнэбат нь “хүнээс 0,2 Ethereum авсан чинь буруу гүйлгээ хийгээд гацчихлаа” гэх зүйл ярьж байсан. Тэгээд хэд хоногийн дараа Эрдэнэбат руу утсаар залгаад “Нөгөө Ethereum юу болж байна, найз нь нэмж цалингийн зээл авч өгөөд төхөөрөмж авах уу?” гэж хэлсэн чинь намайг ажил дээрээ яваад ирээч гэсэн. Тэгээд Эрдэнэбатын ажил болох Кино үйлдвэрт байх байранд очсон чинь Эрдэнэбат нэлээн гундуу царайтай, “нөгөө цуглуулсан байсан 32,7 Ethereum-аа алдчихлаа” гэж хэлэхээр нь “сэжиглэж байгаа хүн байна уу? гэж асуухад “манай ажил дээр Энх-Амгалан, Б нар ирсэн. Тэр хоёрыг авсан байх гэж бодож байна” гэж хэлж байсан...”  гэх мэдүүлэг /хх.4.119/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Алтансүхийн өгсөн: “... Ethereum 1.0 гэх систем тогийн зарцуулалт их, тоног төхөөрөмжийн зардал өндөр байсан учраас хариуцсан аж ахуй нэгжээс Ethereum 2.0 системийг туршиж үзэхээр болсон. Уг системийг ажиллуулж эхлэхэд хамгийн багадаа 32 Ethereum байх шаардлагатай юм байна гэж Эрдэнэбат санаачилга гаргаад найзуудаараа нийлж хамтарч ажиллахаар болоод Эрдэнэбатын нэр дээр бүртгэлтэй дансанд Ethereum цуглуулж эхэлсэн. Тэр үед надад 0,5 Ethereum байсныгаа Эрдэнэбатын данс руу шилжүүлсэн. Тэр даруй Эрдэнэбаттай холбогдоод хоёр талаас орлого, зарлагаа шүүж үзэхэд ямар нэгэн асуудалгүй шилжүүлэг хийгдсэн байсан. Тэгсэн бид нарын зорьж байсан 32 Ethereum бүрдэхгүй байхаар нь Эрдэнэбат өөрөө хүмүүсээс мөнгө зээлээд үлдэгдэл Ethereum гаргаж авч  бүрдүүлсэн байдаг. Би 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймаг руу өөрийн унаагаар яваад очих газраа хүрээд 10 хоног амарч байгаад ирсэн. Тэгээд буцаад Улаанбаатар хот руу явж байх замд Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрээр дайрч өнгөрч байхад Эрдэнэбат миний утас руу залгаад Ethereum-аа алдчихлаа гэж хэлсэн. Тухайн үедээ би Эрдэнэбатыг надаар тоглож байна гэж бодоод ач холбогдол өгөөгүй. Улаанбаатар хотод орж ирээд гэртээ амраад маргааш өглөө нь Эрдэнэбатын ажил дээр очиж дансыг нь шалгахад үнэнээсээ алдагдсан байсан. Тэгээд цагдаа сэргийлэхээр асуудлаа шалгуулж эхэлсэн...”  гэх мэдүүлэг /хх.4.126/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Цогтбаатарын өгсөн: “... Ethereum 1.0 гэх систем Ethereum 2.0 систем рүү шилжих мэдээлэл гарсан. Тухайн шилжилтийн үед данс эзэмшигчдэд 32 бүхэл Ethereum-тай байх шаардлага тавьсан. 32 бүхэл Ethereum-тай хэрэглэгчдийг шинэчлэгдсэн систем рүү шилжүүлэхдээ тодорхой бус урамшуулал олгохоор мэдээлэл тараагдсан байсан. Тэгээд бид нар найзуудаараа нийлээд босго Ethereum-д хүрэхийн тулд хамтарсан. Бид нар дундаас арай илүү Ethereum-тай байсан Эрдэнэбатын данс руу Ethereum хэлбэрээр болон бэлэн мөнгийг шилжүүлж байсан. Миний хувьд өөрийн данснаас хоёр удаагийн гүйлгээгээр 1 бүхэл Ethereum шилжүүлсэн. Тодруулбал эхлээд 0,6 Ethereum шилжүүлээд, дахиж 0,4 Ethereum шилжүүлсэн. Тэгээд шинэ систем рүү нэвтэрсний дараа Ethereum хариуцсан компаниас зарласан урамшуулал нь бид нарт ашиггүй гэж үзсэн. Тэгээд ямар нэгэн гүйлгээ, орлого, зарлага хийгээгүй байж байхад Эрдэнэбатын данснаас дээрх 32,7 Ethereum нь алдагдсан байсан. Тэр даруй бид нар хоорондоо холбогдож ярилцаж байгаад цагдаад хандаж асуудлаа шалгуулахаар болсон...”  гэх мэдүүлэг /хх.4.132/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Чинзоригийн өгсөн: “... Миний зүгээс Ethereum-ыг олборлож худалдаж авдаггүй байсан. 2021 оны 07 дугаар сард найз Эрдэнэбаттай холбогдоход “шинээр ажил хийхэд Ethereum хэрэг болоод байна, хамтарч ажиллах уу?” гэхээр нь зөвшөөрөөд өөрөөсөө 9.468.500 төгрөгийг Эрдэнэбатын 5365039877 дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгээд Эрдэнэбат цааш таньдаг хүнээсээ тэр мөнгөөр Ethereum худалдаж авсан. Тэгсэн хэсэг хугацааны дараа дансандаа байсан Ethereum-аа алдчихлаа гэж байсан...” гэх мэдүүлэг /хх.4.136/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч З.Барсүрэнгийн өгсөн: “... Б бид хоёр ерөнхийдөө утсаар болон фейсбүүкээр холбоо барьж харилцдаг байсан. 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Б над руу утсаар залгаад “данс байна уу? найз нь мөнгө гаргуулж авах гэсэн юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө өдөр бүр ашиглаад байдаггүй Худалдаа хөгжлийн банкны 499259567 тоот дансны интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг Бт өгсөн. Тэгсэн тэр өдөртөө 20.244.679 төгрөгөөр нэг удаа, 3 саяар 3 удаа нийт 9 сая төгрөг, 2.249.164 төгрөгөөр нэг удаа, нийт 5 удаагийн үйлдлээр 31.493.843 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн байсан. Тэгээд тэр өдөртөө эхнэр 6.495.000 сая төгрөгийг, 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 25.000.000 төгрөгийг гаргуулж авсан. Үүнээс өөрөөр миний дансаар дамжуулж мөнгө оруулж гаргаж авсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.4.141/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Ганхөлөгийн өгсөн: “... Дээрх мөнгийг Б нь миний данс руу хийлгэсэн. Тэгээд надад данс явуулаад орж ирсэн мөнгийг шилжүүлж авдаг байсан. Хаанаас орж ирж байгаа мөнгө болох талаар нь асуухад “хүний мөнгө, хүн рүү нь өгч байгаа юмаа” гэхээс өөр зүйл хэлдэггүй. Надад данс явуулаад “сургалтын төлбөр, төхөөрөмжийн үнэ гэх утгатай шилжүүлээрэй” гэж хэлдэг байсан. Би тэгэхээр нь нөгөө койнтой нь холбоотой мөнгө байна даа гэж бодоод л өнгөрдөг байсан. Надад нэг ч төгрөг өгч байгаагүй. Харин 2021 оны цагаан сарын үеэр Бт би 4 хүчтэн бүхий зүү ороосон даалин өгч байсан. Тэгээд уг даалингийн төлбөр гэж 700.000 төгрөгийг авсан. Бид хоёр ярьж тохирсноор 1 сая төгрөгөөр худалдаж авах байсан ч мөнгө муутай байна гэж хэлээд 700.000 төгрөг өгч байсан...” гэх мэдүүлэг /хх.4.161/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Бийн яллагдагчаар өгсөн: “... Би сайтын сул талыг нь ашиглаад 7 данс нээгээд Эрдэнэбатын etherum-ыг хадгалж байсан данснаас 0,05-15 хүртэл хэмжээтэйгээр шилжүүлж авсан. Тэгээд тухайн данснууд руу хийсэн байсан etherum-ыг нэгтгэж нэг дансанд оруулсан. 2-3 хоногийн дараа Э над руу яриад “ахаа өр зээл нэхэгдээд хэцүү байна, та над руу хэдийг нь явуулах боломжтой байна уу? гэхээр нь би 50-60 орчим сая төгрөгийн дүнтэй etherum-ыг нь шилжүүлж өгсөн. Тэгээд үлдэгдэл etherum-ыг төрсөн дүү Дөлгөөн, найз Ганхөлөг, найз Барсүрэн нарын нэр дээр binance сайтад данс нээж etherum-ыг шилжүүлээд арилжиж төгрөг рүү шилжүүлж сайтад бүртгүүлсэн дансаар нь гаргуулж авсан. Дөлгөөний нэр дээр 11.000 ам.доллар буюу 30 орчим сая төгрөг, Барсүрэнгийн нэр дээр 31 орчим сая төгрөг, Ганхөлөгийн нэр дээр 20 орчим сая төгрөгийг тус тус гаргуулж аваад Эд бэлнээр өгсөн. Харин үлдсэн 32.000 ам.доллар нь binance сайтад байх Дөлгөөний нэр дээрх дансанд байгаа. Харин уг дансыг цагдаагийн байгууллагаас ямар нэгэн шилжилт хөдөлгөөн хийлгэхгүйгээр хориг тавьсан байгаа...” гэх мэдүүлэг /хх.4.95-96/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Отгонцэцэгийн өгсөн: “... 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Э, Эрдэнэтуяа хүүхдүүдтэйгээ хамт байсан. Тэгсэн Э миний данс болохгүй байна таны дансаар мөнгө аваад Эрдэнэтуяа эгч рүү шилжүүлчихье гэхээр нь зөвшөөрсөн. Тэгээд Э миний 5025862903 дансны дугаарыг аваад мөнгө хийчихлээ гэхээр нь харахад 3 сая төгрөгөөр 6 удаа, нийт 18 сая төгрөг, 2.783.911 төгрөгөөр нэг удаа нийт 20.783.911 төгрөгийг миний данс руу хийсэн байсан. Тэр даруй Эрдэнэтуяагийн 5006483155 дугаарын данс руу 10.000.000 төгрөг, 5068356577 дугаарын данс руу 5.500.000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Эрдэнэтуяагийн 5006483155 дугаарын данс руу 5.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Э надаас 250.000 төгрөг зээлсэн байсныгаа өгөөд орж ирсэн мөнгө нь гараад таарсан...” гэх мэдүүлэг /хх.5.134/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Эрдэнэтуяагийн өгсөн: “... Миний Хаан банкны 5006483155 тоот дансаар мөнгө гаргаж авсан. Би хэдэн төгрөг гаргаж авсан талаар нь сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар 45 сая гаруй төгрөг, манай нөхөр Э.Отгонжаргалын дансаар 15 сая төгрөг, эгч Отгонцэцэгийн дансаар бас 15 сая орчим төгрөг гаргуулж авч байсан. “Юун мөнгө хаанаас ороод ирэв” гэж асуухад Э надад “Би Б гэх хүнээс авсан юмаа, гаргах гэсэн чинь данс маань картгүй болохоор болохгүй байна” гэж хэлж байсан. Тэгээд би өөрийн дансаар орж ирсэн мөнгийг бэлэн болон дансаар шилжүүлж байсан. Тухайн үед мөнгө миний дансанд орж ирэхийн тулд binance.com арилжааны сайт дээр бүртгэл нээх ёстой гээд байхаар нь эгч Отгонцэцэгийн нэр дээр уг сайтад данс нээсэн. Уг цахим данс руу мөнгө орж ирсний дараа арилжааны сайт дахь бүртгэлүүдээ устгасан. Яагаад гэвэл мөнгө шилжүүлсэн гэх Б нь тухайн бүртгэлүүдээ устгаарай гэж Эд хэлсэн байсан... Эын хувийн хэрэгцээндээ ашигладаг Харриер маркийн тээврийн хэрэгсэл, СХД-ийн нутаг дэвсгэрт байдаг 1 өрөө байр нь зээлийн барьцаанд байгаа. Би зээлээс нь сарын төлбөр хийж өгдөг байсан. Тэрнээс өөрөөр зээлийг хааж өгч байгаагүй. Э нь “Гоулд Капитал инвест” ББСБ-д өөрийн байрыг барьцаанд тавьсан байсан. Тэгээд зээлийн төлөлтийг хийхгүй бол болохгүй байна, байраа хураалгах гээд байна гэж гуйгаад байхаар нь би өөрөөсөө мөнгө гаргаад зээлийг нь хааж өгч байсан. Тухайн үед би өөрөөсөө төгрөг гаргаж байсан...” гэх мэдүүлэг /хх.4.211/,

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн “... Шинжилгээнд ирүүлсэн гар утас нь хэвийн ажиллагаатай байна. Шинжилгээнд ирүүлсэн гар утас нь системд нэвтрэх кодтой. Шинжилгээнд ирүүлсэн гар утас нь ямар нэг файл,программ татаж суулгасан байсныг хавсралтаар хүргүүлсэн. Шинжилгээнд ирүүлсэн гар утсанд Yahoo Messenger, Viber мөн хэд хэдэн цахим харилцааны хэрэгслүүд суулгагдаагүй байна. Шинжилгээнд ирүүлсэн гар утаснаас 2 ширхэг файлыг сэргээж, хүргүүлэн авсан...” гэх дүгнэлт /хх.5.164-167/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Энхтуулын гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Б.Э нь өөрийн нэр дээрх Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 87Б байрны 14 тоотод байрлах 1 өрөө 30м2 байрыг 20 сая төгрөгийн барьцаанд тавьсан. Уг зээлийн хамтран зээлдэгчээр төрсөн эгч Бын Эрдэнэтуяа гэх эмэгтэй орсон байдаг. Уг зээлийг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр баталгаажуулж Эын данс руу 20.000.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Тэгээд зээлийн эргэн төлөлт 2020 оны 11 дүгээр сард 650.000 төгрөг төлсөн. Үүнээс үндсэн зээлд 97.671 төгрөг, хүүд 552.329 төгрөгийг авсан. 12 дугаар сард Э нь төлбөр хийж чадаагүй. Тэгээд 2021 оны 01 дүгээр сарын 13-нд 150.000 төгрөг, 03 дугаар сарын 28-нд 2.206.000 төгрөгийг зээлийн хүүд төлсөн. 2021 оны 07 дугаар сарын 05-нд 17.000.000 төгрөг төлснөөс үндсэн зээлд 15.115.987 төгрөг, хүүд 1.884.013 төгрөг төлсөн. 07 дугаар сарын 10-ны өдөр 3.000.000 төгрөг төлснөөс 2.802.715 төгрөг хүүд 197.285 төгрөг, 08 дугаар сарын 09-ний өдөр 1.983.627 төгрөгийг үндсэн зээлд төлснөөр уг зээлийг хааж гэрээгээр хүлээсэн үүргийг хангасан...” гэх мэдүүлэг /хх.5.200/,

“... Би тогтоолтой танилцсан. Дээрх ангиудыг хүлээн зөвшөөрч байна. Надад ямар нэг санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх.5.205/,

“... Би 50.000.000 төгрөгийг Бийн данс руу 2022 оны 02 сарын 16-ны өдөр шилжүүлсэн. Үлдсэн хохирлын төлбөрийг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх.5.231-238/,

 “... Би хохирлын төлбөрт 50.000.000 төгрөг нөхөн барагдуулсан. Үлдэгдэл төлбөрийг нь нөхөн барагдуулна...” гэх мэдүүлэг /хх.5.245-247/,

Э.Бийг яллагдагчаар цагдан хорих тухай шүүгчийн захирамж /хх.3.46-70/,

Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж /хх.3.71-73/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /хх.3.118-119/,

Мөрдөн байцаалт явуулах болон прокурорын хяналтын харьяалал өөрчлөн тогтоох тухай Улсын ерөнхий прокурорын газрын прокурорын тогтоол /хх.3.221-222/,

Хөдөө аж ахуйн банкны депозит дансны хуулга /хх.4.52-158, 162-166/,

Арилжааны банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх.5.1-20,51-114/,

Цахим сайтад үзлэг хийсэн тэмдэглэл /хх.5.121/,

СиДи-д үзлэг хийсэн тэмдэглэл /хх.5.159-161/,

Прокурорын яллах дүгнэлт /хх.6.56-64/,

Цахим сайтад үзлэг хийсэн тэмдэглэл /хх.6.13-17, 20-27/,

Хохирлоос нөхөн төлсөн баримтууд /хх.6.93/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Э.Бийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.3.133-159, 189-199, шинээр гаргаж өгсөн 4 хуудас/,

Шүүгдэгч Б.Эын хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.5.208, шинээр гаргаж өгсөн 20 хуудас/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

          Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

          Үйл баримтын талаарх дүгнэлт:

1. Э.Б нь:

2021 оны 07 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Кино үйлдвэрийн 82 дугаар байрны 1 тоотод байхдаа кибер орчинд хууль бусаар халдаж Майтволлет /Myethwallet/ криптовалют арилжааны бирж дээр байрлах Б.Эрдэнэбатын данснаас 32.7 итириум /ethereum/ буюу 182.476.307 төгрөгтэй тэнцэх хэмжээний криптовалютыг шилжүүлэн авч, Б.Эрдэнэбатын дижитал хөрөнгийн зах зээл дээр чөлөөтэй гүйлгээ хийх мэдээллийг хуулбарлаж авсан, ашиглах боломжгүй болгосон,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдэх зорилгоор мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай программ болох Спайрекс Кийлоггер /Spyrix Keylogger/ нэртэй хортой программыг зориудаар ашиглаж Кибер орчинд хууль бусаар халдах программ хангамжийг ашигласан,

Үргэлжилсэн үйлдлээр 23.45 итириумыг /ethereum/ Британийн Виржинийн аралд бүртгэлтэй Байненс /Binance/ холдинг лимитед компанийн Байненс /Binance/ криптовалют арилжааны биржийн 62963063 дугаартай Монгол Улсын иргэн Э.Бийн эзэмшлийн дансанд 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлж тус хөрөнгийг криптовалютын нэгэн төрөл болох 60.279 стэбл /Stable/ койн болгон эх үүсвэрийг нь өөрчилж 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Байненс /Binance/ криптовалют арилжааны биржийн 198487907 дугаартай Монгол Улсын иргэн Э.Дөлгөөний данс руу 3 удаагийн гүйлгээгээр 19.970 стэбл /Stable/ койн шилжүүлж:

2. Б.Э нь Э.Бийн 2021 оны 07 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Кино үйлдвэрийн 82 дугаар байрны 1 тоотод байхдаа кибер орчинд хууль бусаар халдаж Майтволлет /Myethwallet/ криптовалют арилжааны бирж дээр байрлах Б.Эрдэнэбатын данснаас 32.7 итириум /ethereum/ буюу 182.476.307 төгрөгтэй тэнцэх хэмжээний криптовалютыг шилжүүлэн авч, Б.Эрдэнэбатын дижитал хөрөнгийн зах зээл дээр чөлөөтэй гүйлгээ хийх мэдээллийг хуулбарлаж авсан, ашиглах боломжгүй болгосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдэх зорилгоор мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай программ болох Спайрекс Кийлоггер /Spyrix Keylogger/ нэртэй хортой программыг зориудаар ашиглаж Кибер орчинд хууль бусаар халдах программ хангамжийг ашигласан гэмт хэргийг үйлдсэн буюу гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж өөрийн бусдаас зээлсэн мөнгийг төлөхийн тулд 2021 оны 08 дугаар сард Э.Бээс 25.000 ам.доллар үнэлгээ бүхий etherum-ыг binance арилжааны сайтаар дамжуулан өөртөө шилжүүлэн авч арилжаалан, төрсөн эгч Б.Эрдэнэтуяа, үеэл Б.Отгонцэцэг нарын дансаар дамжуулан ашигласан, бэлнээр 65.000.000 төгрөгийг өөртөө авч тус тус мөнгө угаасан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан үйл баримтын нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дээрх нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.

Эрх зүйн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 26.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Э.Бийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Эыг тус тус  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн. /Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1, 26.2 дугаар зүйл ангиудыг өөрчлөн найруулж, нэмэлт оруулсан байх тул дээрх хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор Э.Бийн зүйлчлэлийг тухайн хуулийн өөрчлөлтөд нийцүүлэн ял, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхгүйгээр өөрчилжээ/.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж,

 

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар иргэний өмчлөх эрхийг баталгаажуулсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг хуулбарлаж авсан, ашиглах боломжгүй болгосон” гэмт хэргийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлд “Кибер орчинд хууль бусаар халдах” гэмт хэргийг тусган хуульчилж,

1 дэх хэсэгт нь “Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсан” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг,

2 дахь хэсэгт нь “Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, нуусан, нэмж оруулсан, хуулбарлаж авсан, ашиглах боломжгүй болгосон” гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тус тус тодорхойлжээ.

Кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэрэг гэдэг нь мэдээллийн аюулгүй байдал, төр, хуулийн этгээд, иргэний мэдээллээ өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан; Эрүүгийн хуулийн 26.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл болно.

Мэдээллийн аюулгүй байдал гэж мэдээлэл, мэдээлэл боловсруулах хэрэгсэл, холбогдох бүтцийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжтэй байдал, тасралтгүй ажиллагаа, найдвартай байдлыг тодорхойлох, бий болгох, хадгалахтай холбоотой бүх асуудлыг ойлгоно. Өөрөөр хэлбэл, мэдээллийн аюулгүй байдал гэж төр, байгууллага, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангахын тулд мэдээллийн орчныг бий болгох, ашиглах, хөгжүүлэх явдлыг хангаж буй түүний хамгаалагдсан байдал юм.

Компьютерын мэдээллийн сүлжээнд хадгалагдаж байгаа мэдээлэл гэж тэдгээрийн санд агуулагдаж байгаа, сүлжээгээр дамжуулагдах, цацагдах үйлдэлд ороогүй мэдээллийг хэлнэ.

Кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэргийн халдлагын зүйл болох компьютерын мэдээллийг материаллаг зүйлд хамааруулах боломжгүй. Материаллаг бус зүйл болох мэдээлэл нь агуулагч биетийн тусламжтай халдлагын зүйл болно. Өөрөөр хэлбэл, компьютерын мэдээллийн физик шинж нь мэдээллийг агуулагчид оршино. Мэдээлэл агуулагчид компьютерын мэдээллийг боловсруулах, хадгалах, дамжуулахын тулд ашигладаг дискет, оптик болон хатуу диск зэрэг компьютерын мэдээлэл агуулагчийг ойлгоно.

Кибер орчинд хууль бусаар халдаж компьютерын өгөгдөл, системд нэвтэрсэн, танилцсан идэвхтэй үйлдэл байна. Цахим мэдээлэлд хууль бусаар халдах гэмт хэрэг нь хохирол учирсан байхыг шаардахгүй, цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж компьютерын өгөгдөл, системд нэвтэрсэн, танилцсанаар төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

Кибер орчинд хууль бусаар халдаж компьютерын өгөгдөл, системд нэвтэрсэн, танилцсан гэж мэдээллийг эзэмшигчид мэдэгдэхгүйгээр нууц далд аргаар, дур мэдэн цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд халдаж, компьютерын өгөгдөл, системд нэвтэрсэн, танилцсаныг ойлгоно.

Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, хуулбарлаж авсан, мэдээлэл нэмж оруулсан, программ хангамж, сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан; компьютерын өгөгдлийг нуусан, хандалтад хязгаарлалт тогтоосон, компьютерын системд санаатайгаар хууль бусаар мэдээлэл дамжуулсан, үйл ажиллагааг хязгаарласан; мэдээлэл хадгалагдаж байгаа төхөөрөмжийг устгасан, гэмтээсний улмаас бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учирсан бол хүндрүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, хуулбарлаж авсан, мэдээлэл нэмж оруулсан гэж цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, мэдээллийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр устгасан, гэмтээсэн, өөрчлөлт оруулсан, засварласан, хуулбарласан, мэдээлэл нэмж оруулсан үйлдлийг ойлгоно.

Программ хангамж, сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэж цахим мэдээлэлд хууль бусаар халдсаны улмаас компьютерын программ хангамж, сүлжээг бүрмөсөн ажиллагаагүй болгож, гэмтээсэн, эсхүл ажиллагааг тодорхой хугацаанд тасалдуулсан, хэвийн ажиллагааг алдагдуулсан байхыг,

Компьютерын мэдээлэл, программыг ашиглах боломжгүй болгосон гэж тухайн мэдээлэл, программыг сэргээн засварлах ямар ч боломжгүйгээр гэмтээсэн байхыг тус тус ойлгоно.

Э.Б нь 2021 оны 07 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Кино үйлдвэрийн 82 дугаар байрны 1 тоотод байхдаа кибер орчинд хууль бусаар халдаж Майтволлет /Myethwallet/ криптовалют арилжааны бирж дээр байрлах Б.Эрдэнэбатын данснаас 32.7 итириум /ethereum/ буюу 182.476.307 төгрөгтэй тэнцэх хэмжээний криптовалютыг шилжүүлэн авч, Б.Эрдэнэбатын дижитал хөрөнгийн зах зээл дээр чөлөөтэй гүйлгээ хийх мэдээллийг хуулбарлаж авсан, ашиглах боломжгүй болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг хуулбарлаж авсан, ашиглах боломжгүй болгосон” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Кибер орчинд хууль бусаар халдах программ хангамжийг бэлтгэсэн, ашигласан” гэмт хэргийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.2 дугаар зүйлд “Кибер орчинд хууль бусаар халдах программ хангамж, техник хэрэгслийг бүтээх, бэлтгэх, борлуулах, ашиглах, тараах” гэмт хэргийг тусган хуульчилж,

1 дэх хэсэгт нь “Кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэргийг үйлдэх зорилгоор мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай программ, техник хэрэгслийг бэлтгэсэн, борлуулсан; программ хангамжийг тусгайлан зохиосон, зориудаар ашигласан, санаатай тараасан” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлжээ.

Цахим мэдээллийн аюулгүй байдал гэж иргэд, байгууллага, төрийн ашиг сонирхлын үүднээс мэдээллийн орчин бий болгох, ашиглах, хөгжүүлэх явдлыг хангаж буй түүний хамгаалагдсан байдал юм.

Кибер орчинд хууль бусаар нэвтэрч тусгай программ, техник хэрэгслийг бэлтгэсэн, борлуулсан идэвхтэй үйлдэл байна. Энэ гэмт хэрэг нь хохирол учирсан байхыг шаардахгүй, цахим төхөөрөмж, мэдээллийн хамгаалалттай сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай программ, техник хэрэгслийг бэлтгэсэн, борлуулснаа; төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

Компьютерын мэдээлэлд нэвтрэн орох гэдэгт компьютерын техник хэрэгсэл ашиглаж мэдээллийн эх сурвалжид нэвтрэн орох бүх хэлбэрийг ойлгоно. Ингэж орсноор компьютерын мэдээлэл, компьютерын программ, мэдээллийн сүлжээг өөрчлөх, эвдэх, сүйтгэх үйлдлүүдийг хийж болно.

Кибер орчинд хууль бусаар нэвтрэх тусгай программ гэж цахим сүлжээгээр дамжин мэдээлэл өгөх, өөрчлөх, дамжуулах, устгах, зорилгоор тусгайлан боловсруулсан программыг хэлнэ.

Кибер орчинд хууль бусаар нэвтрэх техник, хэрэгсэл гэдэгт цахим төхөөрөмж, сүлжээний болон тэжээлийн шугамаас мэдээлэл олзлох, замаас барьж авах, хуулах, өөрчлөх, дамжуулах, устгах зорилгоор бүтээсэн техник, хэрэгслийг,

Кибер орчинд хууль бусаар нэвтрэх тусгай программ, техник хэрэгслийг бэлтгэсэн гэж тухайн цахим төхөөрөмж, тусгай программ, техник хэрэгслийг зохион бүтээсэн, засаж тохируулсныг тус тус ойлгоно.

Э.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдэх зорилгоор мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай программ болох Спайрекс Кийлоггер /Spyrix Keylogger/ нэртэй хортой программыг зориудаар ашиглаж Кибер орчинд хууль бусаар халдах программ хангамжийг ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Кибер орчинд хууль бусаар халдах программ хангамжийг бэлтгэсэн, ашигласан” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөнгө угаах”  гэмт хэргийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд “Мөнгө угаах” гэмт хэргийг тусган хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалсан” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлжээ.

Түүнчлэн уг гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Мөнгө угаах гэж гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласныг, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлснийг, эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсныг ойлгоно.

Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан үйлдэл эс үйлдэхүй байна.

Мөн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэж гэмт хэргийн замаар олсон мөнгө гэдгийг лавтай сайн мэдсээр байж зориуд авч ашигласан, өөрийн эзэмшилд оруулсан байхыг,

Хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах гэж тухайн мөнгө, эд хөрөнгийг эх үүсвэр хууль бус гэдгийг мэдсээр хууль ёсны мэт болгож эргэлтэд оруулсан, эх үүсвэрийг нь өөрчилсөн байхыг хэлнэ.

Э.Б нь кибер орчинд хууль бусаар халдаж Б.Эрдэнэбатын данснаас 32.7 итириум /ethereum/ буюу 182.476.307 төгрөгтэй тэнцэх хэмжээний криптовалютыг шилжүүлэн авч, Б.Эрдэнэбатын дижитал хөрөнгийн зах зээл дээр чөлөөтэй гүйлгээ хийх мэдээллийг хуулбарлаж авсан, ашиглах боломжгүй болгосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдэх зорилгоор мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай программ болох Спайрекс Кийлоггер /Spyrix Keylogger/ нэртэй хортой программыг зориудаар ашиглаж Кибер орчинд хууль бусаар халдах программ хангамжийг ашигласан гэмт хэргийг үйлдсэн буюу гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж, үргэлжилсэн үйлдлээр 23.45 итириумыг /ethereum/ Британийн Виржинийн аралд бүртгэлтэй Байненс /Binance/ холдинг лимитед компанийн Байненс /Binance/ криптовалют арилжааны биржийн 62963063 дугаартай Монгол Улсын иргэн Э.Бийн эзэмшлийн дансанд 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлж тус хөрөнгийг криптовалютын нэгэн төрөл болох 60.279 стэбл /Stable/ койн болгон эх үүсвэрийг нь өөрчилж 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Байненс /Binance/ криптовалют арилжааны биржийн 198487907 дугаартай Монгол Улсын иргэн Э.Дөлгөөний данс руу 3 удаагийн гүйлгээгээр 19.970 стэбл /Stable/ койн шилжүүлсэн,

Б.Э нь Э.Бийн кибер орчинд хууль бусаар халдаж Майтволлет /Myethwallet/ криптовалют арилжааны бирж дээр байрлах Б.Эрдэнэбатын данснаас 32.7 итириум /ethereum/ буюу 182.476.307 төгрөгтэй тэнцэх хэмжээний криптовалютыг шилжүүлэн авч, Б.Эрдэнэбатын дижитал хөрөнгийн зах зээл дээр чөлөөтэй гүйлгээ хийх мэдээллийг хуулбарлаж авсан, ашиглах боломжгүй болгосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдэх зорилгоор мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай программ болох Спайрекс Кийлоггер /Spyrix Keylogger/ нэртэй хортой программыг зориудаар ашиглаж Кибер орчинд хууль бусаар халдах программ хангамжийг ашигласан гэмт хэргийг үйлдсэн буюу гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж өөрийн бусдаас зээлсэн мөнгийг төлөхийн тулд 2021 оны 08 дугаар сард Э.Бээс 25.000 ам.доллар үнэлгээ бүхий etherum-ыг binance арилжааны сайтаар дамжуулан өөртөө шилжүүлэн авч арилжаалан, төрсөн эгч Б.Эрдэнэтуяа, үеэл Б.Отгонцэцэг нарын дансаар дамжуулан ашигласан, бэлнээр 65.000.000 төгрөгийг өөртөө авсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалсан” буюу “Мөнгө угаах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

Товчоор хэлбэл Э.Б, Б.Э нар нь бүлэглэж гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалсан үйлдэл нь “Мөнгө угаах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.

Гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэдэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэргийг хоёр ба түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл уг гэмт хэргийг 2-оос дээш олон хүн санаатай нэгдэж үйлдсэн байхыг ойлгоно. Гэмт хэргийг бүлэглэж үйлдэх нь нийгмийн аюулыг ихэсгэдэг ба бүлэглэж үйлдэх талаар урьдчилан тохиролцсон, тохиролцоогүй аль нь ч байж болно.

Гэм буруугийн талаар:

Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 26.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг, Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч Б.Э болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.  

Харин Б.Э нь Э.Бийн кибер орчинд хууль бусаар халдаж, Б.Эрдэнэбатын данснаас 32.7 итириум /ethereum/ буюу 182.476.307 төгрөгтэй тэнцэх хэмжээний криптовалютыг шилжүүлэн авч, түүний дижитал хөрөнгийн зах зээл дээр чөлөөтэй гүйлгээ хийх мэдээллийг хуулбарлаж авсан, ашиглах боломжгүй болгосон, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай программ ашигласан үйлдэлд хамтран оролцсон талаар нэмж шалгахыг шүүгдэгч Э.Б болон түүний өмгөөлөгч нар хүсжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж заасан байх бөгөөд мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт 6.15 дахь заалтын дагуу мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлгүй юм.

Б.Э нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж өөрийн бусдаас зээлсэн мөнгийг төлөхийн тулд Э.Бээс мөнгө өгөхийг гуйх, шаардах хэлбэрээр хувьдаа ашигласан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон ба түүнийг өөр гэмт хэрэгт яллах дүгнэлтийг шүүхэд ирүүлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.

Э.Б, Б.Э нарын үйлдсэн гэмт хэргүүд нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой, шунахайн сэдэлттэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт “их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” буюу 50.000.000 төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгохоор заасан байдаг ба шүүгдэгч Э.Б нь кибер орчинд хууль бусаар халдаж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай программ ашиглан, хохирогч Б.Эрдэнэбатын 182.476.307 төгрөгтэй тэнцэх хэмжээний криптовалютыг шилжүүлэн авч, улмаар Э.Б, Б.Э нар нь бүлэглэж гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаах гэмт хэрэг тус тус үйлдэж бусдын өмчлөх эрхэд их хэмжээнээс дээш хохирол учруулжээ.

Иймд шүүгдэгч Э.Бийг “Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг хуулбарлаж авсан, ашиглах боломжгүй болгосон”,

“Кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэргийг үйлдэх зорилгоор мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай программ, техник хэрэгслийг бэлтгэсэн, зориудаар ашигласан”,

“Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авсан, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор шилжүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.Эыг “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авсан, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор шилжүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Э.Б, Б.Э нар нь хохирогч Б.Эрдэнэбатад учруулсан эд хөрөнгийн хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 145 дугаартай: “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан цахим сайтад үзлэг хийсэн тэмдэглэлүүдээр:

Coinmarketcap.com арилжааны сайтад 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01 цагт 1 бүхэл Ethereum нь ойролцоогоор 1958.64 ам.доллар буюу тухайн өдрийн Монгол банкны ханшаар /1 ам.доллар=2849.10 төгрөг/ төгрөгт хөрвүүлбэл 5.580.361 төгрөг бүхий үнэлгээтэй,

fx-rate.net арилжааны сайтад 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 1 бүхэл Ethereum нь 1976.48 ам.доллар буюу тухайн өдрийн Монгол банкны ханшаар /1 ам.доллар=2849.10 төгрөг/ төгрөгт хөрвүүлбэл 5.631.189 төгрөг бүхий үнэлгээтэй,

coinhub.mn арилжааны сайтад 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 1 бүхэл Ethereum нь 5.951.517 төгрөг бүхий үнэлгээтэй,

trade.mn арилжааны сайтад 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 1 бүхэл Ethereum нь 5.733.647 төгрөг бүхий үнэлгээтэй болохыг тус тус тогтоожээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн зарчмын дагуу үзлэг хийсэн 4 биржийн хамгийн хямд үнэлгээтэй байсан буюу Coinmarketcap.com арилжааны сайтад 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01 цагт 1 бүхэл Ethereum 1958.64 ам.доллартой тэнцэж байгааг 32.7 Ethereum-аар үржүүлж, тухайн дүнг 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Монгол банкны хаалтын ханш болох нэг АНУ-ын долларыг 2849.10 төгрөгтэй дүйцүүлэн, хохирогчид учирсан бодит хохирлын хэмжээг тогтоож шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл хохирогч Б.Эрдэнэбатад 32.7*1958.64=64.047 ам.доллар, 64.047*2849.10=182.476.307 /Нэг зуун наян хоёр сая дөрвөн зуун далан зургаан мянга гурван зуун долоон/ төгрөгийн хохирол учирсан гэж үзлээ.

Э.Бээс Б.Эын бэлнээр авсан 65.000.000 төгрөг, мөн түүнд өгсөн 7 бүхэл итириум /ethereum/-ийг өмнөх байдлаар тооцвол 39.062.528 төгрөг, нийт 104.062.528 төгрөгийг Б.Э, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын бүгд 182.476.307 төгрөгөөс үлдэх 78.413.779 төгрөгийг Э.Б тус тус хариуцна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтын дагуу “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгох бөгөөд шүүгдэгч Э.Б, Б.Э нар нь хохирогч Б.Эрдэнэбатад их хэмжээний хохирол учруулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Эрдэнэбат өгсөн мэдүүлэгтээ: “... Нийт 69.000 долларыг нэхэмжилж байна. Уг долларыг монгол мөнгөөр шилжүүлбэл 2022 оны 10 сарын 23-ны өдрийн Монгол банкны долларын ханшаар 1 доллар нь 3376.51 төгрөг тэнцэх хэмжээтэй байна. Тэгэхээр 3376.51 төгрөгийг 69.000 доллароор үржүүлэхээр 232.979.190 төгрөг болж байна...” гэсэн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй юм.

Иймд  гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлын 182.476.307 төгрөгөөс шүүгдэгч Э.Б нь өөрт ногдох 79.113.779 төгрөгийг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, харин шүүгдэгч Б.Э нь өөрт ногдох 104.062.528 төгрөгөөс 50.000.000 төгрөгийг нөхөн төлсөн учир түүнээс үлдэх 54.062.528 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Эрдэнэбатад олгох нь зүйтэй.

Хохирогч Б.Эрдэнэбат нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Э.Б, Б.Э нараас жич нэхэмжлэх эрхтэй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд:

1.Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.

2.”Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.

3.Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.

4.Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.

5.Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ.

6.Шүүх хөрөнгө, орлого хураан авахдаа хураан авах хөрөнгө, орлогыг шийдвэртээ нэг бүрчлэн заана” гэж хуульчилсан байдаг.

Иймд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 146 дугаартай прокурорын зөвшөөрлөөр, Британийн Виржинийн аралд бүртгэлтэй “Винанс холдинг лимитед” компанийн Винанс криптовалют арилжааны биржийн 198487907 тоот, шүүгдэгч Э.Бийн төрсөн дүү Э.Дөлгөөний эзэмшлийн дансны 19.970 стэбл /Stable/ койны хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, тус данснаас гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг албадан гаргуулж, хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд үлдэх хэсгийг улсын төсөвт шилжүүлэх учиртай.

          Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байна.

Э.Б, Б.Э нар гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Э.Б, Б.Э нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюул, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэгт хамтран оролцогчдын гүйцэтгэсэн үүрэг, ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.

          Шүүгдэгч Э.Бт:

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, 2 жилийн хугацаагаар хорих ял,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж,

Шүүгдэгч Э.Бт оногдуулсан хүнд ялд хөнгөнийг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд:

          “1.Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно...

          3.Хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан нэг төрлийн ялыг нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ нь тухайн бүлэгт заасан хамгийн хүнд ялтай гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй.

          4.Хэд хэдэн бүлэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэсэн нийт хэмжээ нь хамгийн хүнд ялтай бүлгийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй” гэж тус тус заажээ.

          Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад шүүгдэгч Э.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлыг төлсөн” гэж, мөн хэсгийн 1.5 дахь заалтад “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг олоход тусалсан” гэж тус тус заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэж заасныг ял хүндрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэж заасныг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон бөгөөд шүүгдэгч Б.Эд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Э.Бт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах, эсхүл торгох ялын доод хэмжээг оногдуулахыг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар хүссэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн бол хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болохгүй, мөн шүүгдэгч өрх толгойлсон эцэг гэдэг нь тогтоогдоогүй учир шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах үндэслэлгүй бөгөөд түүний үйлдсэн гэмт хэргүүд нийгмийн аюул, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээгээр их байх тул шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зохимжгүй юм.

          Б.Эд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хүссэн боловч гэмт хэргийн улмаас бусдад учруулсан их хэмжээний хохирлыг нөхөн төлж барагдуулаагүй учир тэдгээр хүсэлтийг хангах үндэслэлгүй байна.

          Бусад асуудлаар:

          Шүүгдэгч Э.Бийг 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл цагдан хорьсон 72 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан Дивиди 1 ширхгийг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч Б.Э урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шүүгдэгч Э.Б, Б.Э нарт тус бүр урьд нь авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ талаар холбогдох байгууллагад мэдэгдэхийг шүүгчийн туслахад даалган, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Б овогт Эгийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг хуулбарлаж авсан, ашиглах боломжгүй болгосон”,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэргийг үйлдэх зорилгоор мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай программ, техник хэрэгслийг бэлтгэсэн, зориудаар ашигласан”,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авсан, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор шилжүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Т овогт Бын Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авсан, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор шилжүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          2. Шүүгдэгч Э.Бт:

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, 2 жилийн хугацаагаар хорих ял,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял,

          Шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх заалтад тус тус заасныг баримтлан, шүүгдэгч Э.Бт:

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Э.Бт оногдуулсан нийт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Э.Бийг урьд нь цагдан хорьсон 72 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

          6. Шүүгдэгч Э.Бт урьд нь авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ талаар Хил Хамгаалах Ерөнхий Газарт мэдэгдэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

          7. Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, 50.000.000 төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгч Э.Б нь хохиролд 79.113.779 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Дивиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

          9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 146 дугаартай прокурорын зөвшөөрлөөр, Британийн Виржинийн аралд бүртгэлтэй “Винанс холдинг лимитед” компанийн Винанс криптовалют арилжааны биржийн 198487907 тоот, шүүгдэгч Э.Бийн төрсөн дүү Э.Дөлгөөний эзэмшлийн дансны 19.970 стэбл /Stable/ койны хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, тус данснаас гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг албадан гаргуулж, хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд үлдэх хэсгийг улсын төсөвт шилжүүлсүгэй.

          11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.Эаас 54.062.528 төгрөг гаргуулж хохирогч Б.Эрдэнэбатад олгосугай.

        12. Хохирогч Б.Эрдэнэбат нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Э.Б, Б.Э нараас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          13. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          14. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Б, Б.Э нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                               С.ӨСӨХБАЯР