Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1646

 

 

 

 

 

 

2022         11          07                                        2022/ШЦТ/1646

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярбат,

Улсын яллагч Н.Уранбайгаль,

Шүүгдэгч Г.Цнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г.*******д холбогдох 2203 00466 0489 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, 2002 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 6 дугаар гудамжны 226-А тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ч овогт Гын Ц/РД: /.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Г.Цнь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 21 цаг 00 минутын үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн урд замд “Huindai Sonata” маркийн 16-35 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй), 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12. Тээврийн хэрэгслийн хурд 12.4. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Д.Анхдаваагийн жолоодон явсан “Zoomlion Q50” маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч 28 настай, эрэгтэй М.Энх-Амгалангийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, “Саусгоби Брендс” ХХК-й эзэмшлийн “Zoomlion” маркийн тээврийн хэрэгслийн эвдрэлд нийт 333.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Цул-Эрдэнийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Дуудлага лавлагааны хуудас /хх.03/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх.04-10/,

Согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хх.11-12/,

Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /хх.16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Энх-Амгалангийн өгсөн: “... Би өөрөө Соната 5 клубт сонирхлоороо элссэн гишүүн байна. Энэ загварын машинд сонирхолтой залуучуудтай хамт нийлж нөхөрлөдөг хүн байгаа юм. Харин осол гаргасан Цнь манай клубт хамт байдаг найз дүү минь байгаа юм. Осол болдог өдөр бид нар бөөндөө клуб дээрээ цугларч байж байгаад тарсан. Харин бид 2 тарсныхаа дараахан утсаар холбогдоод БЗД-ийн Дүнжингарав захын зогсоол дээр машинтайгаа уулзсан. Тэгээд бид хоёр 1 литрийн шилтэй архи авч Цул-Эрдэнийн машинд ууцгаасан. Бид 2 оройн 18 цаг өнгөрч байхад уулзсан. Ингээд архи ууж байхдаа 2-лаа машинаа дуудлагын жолоочоор хүргүүлнэ гэж ярьж байгаад дуудсан. Ингээд 1 цаг гаран хүлээгээд ирээгүй, тэгээд миний санаж байгаагаар би жолоочийн хажууд талын буюу баруун гар талын суудал дээр сууж байсан, Ц“дуудлагын жолооч ирэхгүй юм шиг байна, ойрхон машинаа зогсоол дээр аваачиж өөрөө байрлуулахаас” гэж байсан. Тэгээд хальт санаж байгаагаар машины тоормосны чахрах дуу гараад түс хийгээд л явсан, би түүнээс хойш юу ч санахгүй, шөнийн 03-04 цагийн үед сэргэсэн чинь ГССҮТ-д сэргэсэн. Ингээд би эмнэлэгт 14 хоног хэвтсэн. Ослын талаар санаж байгаа зүйл минь энэ л байна... ослын улмаас надаас гарсан зардал байхгүй. Харин Цул-Эрдэнийн талаас 1.200.000 орчим төгрөг эмчилгээнд гаргасан...гэх мэдүүлэг /хх.20-22/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Н.Дуламсүрэнгийн өгсөн: “... “Zoomlion” маркийн тээврийн хэрэгсэл “Саус Гоби Брендс” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй машин байгаа юм... үнэлгээгээр 333.000 төгрөг, үнэлгээний төлбөр болох 35.000 төгрөг, журмын хашааны төлбөр 120.000 төгрөг, оношилгооны 80.000 төгрөг, Хэнтий аймагт дахин оношилгоонд ороход 200.000 төгрөг нийлээд 768.000 төгрөгийн хохирол учирсан байгаа юм...гэх мэдүүлэг /хх.26/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Эрдэнийн өгсөн: “... 2022 оны 08 дугаар сарын 03-ны орой 21 цагийн үед Дүнжингарав худалдааны төвийн урдуур Улиастай явах замаар баруунаас зүүн чиглэлтэй явж байгаад Жанжин клуб салдаг уулзвараас зүүн тийш өнгөрөөд явж байх үед зүүн тийш явах хөдөлгөөний 1-р эгнээнд авто кран зогсож байсан. Тэр автокраныг хараад би 1-р эгнээнээс 2-р эгнээ шилжээд тэр зогсож байгаа тээврийн хэрэгслийн хажуугаар өнгөрөх үед гэнэт миний хойд хэсгээс өөр нэг тээврийн хэрэгсэл 40-50 м орчмоос тоормос гишгэж байгаа бололтой чихрах чимээ гарч байгаад миний хажуугаар өнгөрч байсан автокраны хойноос нь мөргөсөн. Тэр автокраны хойноос нь нэлээд ноцтой мөргөхөөр нь би автокраны урд гарч тээврийн хэрэгслээ зогсоогоод өөрийн автомашинаас бууж намайг очих үед хар өнгийн суудлын автомашины урд хэсгээс нь утаа гараад тосол нь гоожоод байхаар нь дэлбэрч магадгүй гээд хурдан туслахаар бодсон. Жолоочийн талын хаалгаар очоод нэлээд оролдож байж хаалгыг онгойлгоход архи согтууруулах ундааны төрлийн зүйл нэлээд үнэртэж байсан... Би 1 дүгээр эгнээгээр уг автомашин руу ойртож ирэх үед хараад 2 дугаар эгнээ рүү шилжсэн. Тийм болохоор аваарын гэрэл асаасан байсан болоод би эгнээ шилжсэн байх...гэх мэдүүлэг /хх.31/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Анхдаваагийн өгсөн: “... 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хуучнаар 22-ын товчооны орчмоос крантай том оврын тээврийн хэрэгслийг жолоодоод Улиастайд байгууллагын хашаанд байрлуулж тавихаар явж байсан юм. 22-ын товчоо орчмоос 17 цаг 40 минутын орчимд хөдөлсөн тэгээд түгжрэлд явсаар байгаад оройн 21 цаг 05 минутын орчим миний жолоодож явсан тээврийн хэрэгсэл яаж байгаа нь мэдэгдэхгүй гэнэт унтарсан. Энэ үед би Баянзүрх дүүргийн нутаг Дүнжингарав худалдааны төвийн урд замаар баруунаас зүүн зүгт явж байсан. Тэгээд машины хөдөлгүүр унтрахаар нь баруун гар талдаа шахаж аль болох зорчих хэсгийг чөлөөлж зогссон. Тэгээд өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийг шалгахаар тээврийн хэрэгслийн тэвш дээр нь гараад байж байтал гэнэт өөр нэг тээврийн хэрэгсэл тоормос гишгэх чимээ гарсан. Гэхдээ тэр чимээ нэлээд холоос гишгэсэн урт дуу байсан. Удалгүй миний тээврийн хэрэгслийн хойд хэсгээс өөр нэг тээврийн хэрэгсэл мөргөсөн. Тэгээд би өөрийн тээврийн хэрэгсэл дээрээс буугаад хойд хэсгээрээ тойроод очих үед миний автомашины араас нь өөр суудлын автомашин мөргөсөн байдалтай байсан. Тэр машин дотор хоёр хүн байсан... аваарын дохиогоо асаагаад машинаас буусан. Энэ осол намайг машинаас буугаад тэвш дээр гарахад хүртэл 10 орчим секундийн дотор л осол хэрэг гарсан...гэх мэдүүлэг /хх.34, 36/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Цул-Эрдэнийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн: Би тухайн өдрийн оройн 18 цагийн үед өөрийн эзэмшлийн 16-35 УБХ улсын дугаартай Х.Сонота-5 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод БЗД-ийн нутагт байрлах Дүнжингарав захын урд талын зогсоол дээр очсон. Тухайн газарт очих Энх-Амгаланг дуудсан найз маань өөрөө бас машинтай ирсэн. Тэгээд бид 2 уулзаад миний машин дотор суугаад 1 литрийн том шилтэй архи уусан. Тэгээд ууж дуусахаасаа өмнө нь дуудлагын жолооч дуудсан чинь ирэхгүй байж байснаа 1 цаг 30 минутын дараа дуудлагын жолооч очиж амжихгүй гэсэн. Ингээд би за за гайгүй байх ойрхон машины байрлуулаад алхаад харина гээд машинаа өөрөө жолоодоод хажууд талын суудал дээр Энх-Амгаланг суулгаад тус захын урд төв замаар баруунаас зүүн зүгийг чиглээд явсан. Би зорчих хэсгийн 2-р эгнээнд явж байсан ба миний урд талд том оврын ачааны машин явж байхаар нь би тэр машиныг гүйцэж түрүүлэх гээд 1-р эгнээ рүү дараад орсон чинь урд талд бас нэг том машин зогсож байсныг гүйцэж тэр машины хойноос мөргөсөн. Тухайн үед 80 орчим км цагийн хурдтай явж байсан. гадаа бороо орсон үзэгдэх орчин муу байсан. Ингээд торомз гишгээд ямар ч нэмэргүй тэр машины хойноос мөргөж осол гаргасан. Ингээд би ухаан алдаад нэг сэргэсэн чинь хамаг бие өвчин болсон ба удалгүй манай аав ирсэн хойноос нь 103 эмнэлэг ирээд Энх-Амгалан бид ГССҮТ-рүү авч явсан. Түүнээс цааш юу болсныг нь би мэдэхгүй байна. Тухайн үед 80 орчим км цагийн хурдтай явж байсан. Би жолооч хүн биш юм. Миний буруу би архи уугаад машин барьж яваад осол гаргасан...”,

“миний хувьд анхнаасаа л энэ хэрэгт өөрийн буруутай гэдгээ ухамсарлаж байгаа. Иймээс надад холбогдох хэргийг нааштай түргэн шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх.38, 122/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Т.Сэлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 10812 дугаартай:

“1. М.Энх-Амгалангийн биед баруун дунд чөмөгт яс болон шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал, баруун чамархайн хуйх, нүүр, дээд, доод мөчинд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.47-48/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч цагдаагийн дэслэгч М.Арвижихын 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 3849 дугаартай:

“Ц20/эр гэж хаягласан цусанд 1.8 промилли  спирт илэрсэн” гэх дүгнэлт /хх.56-57/,

“Сүлд Үнэлгээ” ХХК-й 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 190 дугаартай Авто техникийн үнэлгээний тайлан, гэрэл зураг /хх.67-68/,

Мөрдөгчийн магадалгаа /хх.93-95/,

Авто тээврийн үндэсний төвийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 999421 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх.88-94/,

“Цагаан Шонхорын жигүүр НҮББ” Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээч Т.Түвшинбаатарын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 22/134 дугаартай дүгнэлт /хх.107-108/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх.115-118/,

Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.121/,

Шүүгдэгч Г.Цул-Эрдэнийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.134-140/,

Хохирол 768.000 төгрөг төлсөн тухай ХААН банкны депозит дансны хуулга /хх.141-142/,

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.143/,

Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлсэн тухай хохирогч М.Энх-Амгалангийн Өвчний түүх /хх.146-154/,

Хохирогчид М.Энх-Амгаланд хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх.155/,

Иргэний нэхэмжлэгч А.Дуламсүрэнд хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх.156/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгч Г.Цул-Эрдэнийн хүсэлт /хх.159/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол /хх.160-161/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Г.Цнь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 21 цаг 00 минутын үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн урд замд “Huindai Sonata” маркийн 16-35 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй), 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12. Тээврийн хэрэгслийн хурд 12.4. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Д.Анхдаваагийн жолоодон явсан “Zoomlion Q50” маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч 28 настай, эрэгтэй М.Энх-Амгалангийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, “Саусгоби Брендс” ХХК-й эзэмшлийн “Zoomlion” маркийн тээврийн хэрэгслийн эвдрэлд нийт 333.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Дуудлага лавлагааны хуудас /хх.03/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх.04-10/,

Согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хх.11-12/,

Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /хх.16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Энх-Амгалангийн өгсөн: “... би жолоочийн хажууд талын буюу баруун гар талын суудал дээр сууж байсан, Ц“дуудлагын жолооч ирэхгүй юм шиг байна, ойрхон машинаа зогсоол дээр аваачиж өөрөө байрлуулахаас” гэж байсан. Тэгээд хальт санаж байгаагаар машины тоормосны чахрах дуу гараад түс хийгээд л явсан, би түүнээс хойш юу ч санахгүй, шөнийн 03-04 цагийн үед сэргэсэн чинь ГССҮТ-д сэргэсэн...гэх мэдүүлэг /хх.20-22/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Н.Дуламсүрэнгийн өгсөн: “... “Zoomlion” маркийн тээврийн хэрэгсэл “Саус Гоби Брендс” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй машин байгаа юм. ... үнэлгээгээр 333.000 төгрөг, үнэлгээний төлбөр болох 35.000 төгрөг, журмын хашааны төлбөр 120.000 төгрөг, оношилгооны 80.000 төгрөг, Хэнтий аймагт дахин оношилгоонд ороход 200.000 төгрөг нийлээд 768.000 төгрөгийн хохирол учирсан байгаа юм...гэх мэдүүлэг /хх.26/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Эрдэнийн өгсөн: “... 2022 оны 08 дугаар сарын 03-ны орой 21 цагийн үед ... миний хойд хэсгээс өөр нэг тээврийн хэрэгсэл 40-50 м орчмоос тоормос гишгэж байгаа бололтой чахрах чимээ гарч байгаад миний хажуугаар өнгөрч байсан автокраны хойноос нь мөргөсөн. Тэр автокраны хойноос нь нэлээд ноцтой мөргөхөөр нь би автокраны урд гарч тээврийн хэрэгслээ зогсоогоод өөрийн автомашинаас бууж намайг очих үед хар өнгийн суудлын автомашины урд хэсгээс нь утаа гараад тосол нь гоожоод байхаар нь дэлбэрч магадгүй гээд хурдан туслахаар бодсон. Жолоочийн талын хаалгаар очоод нэлээд оролдож байж хаалгыг онгойлгоход архи согтууруулах ундааны төрлийн зүйл нэлээд үнэртэж байсан... Би 1 дүгээр эгнээгээр уг автомашин руу ойртож ирэх үед хараад 2 дугаар эгнээ рүү шилжсэн. Тийм болохоор аваарын гэрэл асаасан байсан болоод би эгнээ шилжсэн байх...гэх мэдүүлэг /хх.31/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Анхдаваагийн өгсөн: “... гэнэт өөр нэг тээврийн хэрэгсэл тоормос гишгэх чимээ гарсан. Гэхдээ тэр чимээ нэлээд холоос гишгэсэн урт дуу байсан. Удалгүй миний тээврийн хэрэгслийн хойд хэсгээс өөр нэг тээврийн хэрэгсэл мөргөсөн. Тэгээд би өөрийн тээврийн хэрэгсэл дээрээс буугаад хойд хэсгээрээ тойроод очих үед миний автомашины араас нь өөр суудлын автомашин мөргөсөн байдалтай байсан. Тэр машин дотор хоёр хүн байсан”... аваарын дохиогоо асаагаад машинаас буусан. Энэ осол намайг машинаас буугаад тэвш дээр гарахад хүртэл 10 орчим секунд дотор л осол хэрэг гарсан...гэх мэдүүлэг /хх.34, 36/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Цул-Эрдэнийн яллагдагчаар өгсөн: “... миний хувьд анхнаасаа л энэ хэрэгт өөрийн буруутай гэдгээ ухамсарлаж байгаа...” /хх.122/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Т.Сэлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 10812 дугаартай:

“1. М.Энх-Амгалангийн биед баруун дунд чөмөгт яс болон шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал, баруун чамархайн хуйх, нүүр, дээд, доод мөчинд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.47-48/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч цагдаагийн дэслэгч М.Арвижихын 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 3849 дугаартай:

“Ц20/эр гэж хаягласан цусанд 1.8 промилли  спирт илэрсэн” гэх дүгнэлт /хх.56-57/,

“Сүлд Үнэлгээ” ХХК-й 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 190 дугаартай Авто техникийн үнэлгээний тайлан, гэрэл зураг /хх.67-68/,

Мөрдөгчийн магадалгаа /хх.93-95/,

Авто тээврийн үндэсний төвийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 999421 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх.88-94/,

“Цагаан Шонхорын жигүүр НҮББ” Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээч Т.Түвшинбаатарын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 22/134 дугаартай дүгнэлт /хх.107-108/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Цул-Эрдэнийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Г.Цул-Эрдэнийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтуудад заасан гэмт хэрэгт Г.Цул-Эрдэнийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалтад заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах болон мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Г.Цул-Эрдэнийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүгдэгч Г.Цул-Эрдэнийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Г.Цнь хохирогч М.Энх-Амгаланд эмчилгээний зардлын 1.200.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч А.Дуламсүрэнд 768.00 төгрөгийг тус тус нөхөн төлсөн байх бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

Гэвч хохирогч М.Энх-Амгалан нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн цаашид гарах бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Г.*******эс жич нэхэмжлэх эрхтэй юм.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Г.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Г.Цул-Эрдэнийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах болон мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авахаар шийдвэрлэв.

Г.*******д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж, мөн хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж тус тус заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Г.*******д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл шинээр гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Г.Цнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Ч овогт Гын Цул-Эрдэнийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч Г.*******д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтыг тус тус баримтлан, шүүгдэгч Г.*******д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах болон мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар, хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Г.*******д сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Цнь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч М.Энх-Амгаланд 1.200.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч А.Дуламсүрэнд 768.00 төгрөг тус тус нөхөн төлсөн байх бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Хохирогч М.Энх-Амгалан нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Г.*******эс жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ              С.ӨСӨХБАЯР