| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2018/04385/и |
| Дугаар | 489 |
| Огноо | 2019-02-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 489
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 4 дүгээр хороо тоотод байрлах Ж б с с ББСБ ХХК /РД: , утасны дугаар: /
Хариуцагч: Баянгол дүүрэг 14 дүгээр хороо тоотод оршин суух А овогт Р Б /утасны дугаар: /
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 35,717,950.47 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б
хариуцагчийн төлөөлөгч О.Б
хариуцагчийн өмгөөлөгч Б.Б
нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.
Нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж б с с ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж б с с ББСБ нь 2017 оны 06 дугаар сарын 08 өдөр иргэн Р.Бтай 1330000384 тоот үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан Зээлийн болон Барьцааны гэрээ байгуулж сарын 3,5 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай Бизнесийн зориулалтаар 35,000.000 төгрөгийг олгож Зээлийн барьцаанд Баянгол дүүрэг 12 хороо, 17-р байр, 50 тоот хаягт байрлалтай ЗО м.кв талбайтай 2 өрөө, орон сууцны зориулалттай, Ү-*дугаарт бүртгэлтэй нэг хүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээлийн гэрээний 2.1.8-д Зээлийн хүү, үндсэн зээлийг хувиарын дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг хэтрүүлсэн хугацаанд ноогдуулан нэмж төлнө 2.9-д Зээлийн гэрээний хугацаа дууссан гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй зээлдэгчийн зээл, түүний хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээлийн хүү, зээлийн нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээлийн хүү, зээлийн нэмэгдүүлсэн хүүг тооцно гэж заасан. Зээлдэгч Р.Б нь 2017 оны 7 сарын зээлийн графикт төлөлтөө төлөөгүйгээс зээлийн графикт зөрчил үүссэн бөгөөд зөрчилөө зээлийн гэрээний хугацаанд арилгаагүйгээр 2018 оны 06 сарын 08 өдөр зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон. Зээлийн гэрээний хугацаа дууссан болон зээлээ төлж барагдуулах талаар удаа дараа мэдэгдэж 2018 оны 10 сарын 04 өдөр 5,000,000 /таван сая/ төгрөгийн төлөлт хийсэн ч зээлийн төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй бөгөөд үлдэгдэл төлбөрөө удахгүй төлж дуусгана гэсэн боловч өнөөг хүртэл ямар нэгэн үйлдэл хийгээгүй байх тул 1330000384 тоот үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан Зээлийн болон Барьцааны гэрээг 2018 оны 11-р сарын 20 өдрөөр дуусгавар болгож үндсэн зээл 30022307.91 төгрг, зээлийн хүүний үлдэгдэл 532690891 төгрөг, торгуулийн хүүний үлдэгдэл 368733.65 төгрөг, нийт 35717950.47 төгрөгийг гаргуулж өгнө үү. Дээрх төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд барьцааны Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 17 дугаар байр, 50 тоот хаягт байрлалтай, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай, Ү-*дугаарт бүртгэлтэй нэг хүний өмчлөлийн үл хөдлөх л хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж б с с ББСБ нь 2017 оны 6 дугаар сарын 08 өдөр иргэн Р.Бтай 1330000384 тоот үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ байгуулж сарын 3,5 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай бизнесийн зориулалтаар 35000000 төгрөгийг олгож, зээлийн барьцаанд Баянгол дүүрэг 12 дугаар хороо, 17 дугаар байр, 50 тоот хаягт байрлалтай ЗО м.кв талбайтай 2 өрөө, орон сууцны зориулалттай, Ү-*дугаарт бүртгэлтэй нэг хүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.8-д зээлийн хүү, үндсэн зээлийг хувиарын дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг хэтрүүлсэн хугацаанд ноогдуулан нэмж төлнө 2.9-д зээлийн гэрээний хугацаа дууссан гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй зээлдэгчийн зээл, түүний хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээлийн хүү, зээлийн нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээлийн хүү, зээлийн нэмэгдүүлсэн хүүг тооцно гэж заасан. Зээлдэгч Р.Б нь 2017 оны 7 дугаар сарын зээлийн графикт төлөлтөө төлөөгүйгээс зээлийн графикт зөрчил үүссэн бөгөөд зөрчлөө зээлийн гэрээний хугацаанд арилгаагүйгээр 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон. Зээлийн гэрээний хугацаа дууссан болон зээлээ төлж барагдуулах талаар удаа дараа мэдэгдэж уулзаж ярилцдаг байсан, зээлийн гэрээний хугацаа дуусаад үлдэгдэл төлбөрийг ойрын хугацаанд төлөөд зээлээ хаана гэж байсан ч 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 5,000,000 төгрөгийн төлөлт хийж зээлийн төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй учраас шүүхэд хандсан. Иймд 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөр дуусгавар болгож үндсэн зээл 30,022,307.91 төгрөг, зээлийн хүүний үлдэгдэл 5,326,908.91 төгрөг, торгуулийн хүүний үлдэгдэл 368,733.65 төгрөг, нийт 35717950.47 төгрөгийг гаргуулж өгнө үү. Дээрх төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд барьцааны хөрөнгө Баянгол дүүрэг 12 дугаар хороо 17 дугаар байр 50 тоот хаягт байрлалтай, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай, Ү-*дугаарт бүртгэлтэй нэг хүний өмчлөлийн үл хөдлөх л хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү
Хариуцагчийн төлөөлөгч О.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Ж б с с ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Р.Б нь тус компаниас 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр улсын бүртгэлийн Ү-*дугаарт буртэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд барьцаалан 35.000.000 төгрөгийг 1 сарын 3,5 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний хугацаанд нийт 21.429.300 төгрөгийг төлсөн бөгөөд дээрх мөнгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4. Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж заасны дагуу зээлийн үндсэн дүнгээс хасуулах хүсэлтэй байна. 282.2.Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно. Зээлийн гэрээний 1 жилийн хүү 42 хувь байгаа хэтэрхий өндөр байгаа бөгөөд зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой байх тул зээлийн хүүг багасгаж өгнө үү. Нийт зээлэнд 21.429.300 төгрөгийг төлсөөр байхад дахиад 35.717.950.47 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хариуцагчийн төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Р.Б нь 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Ж б с с ББСБ-тай зээлийн гэрээ байгуулж, 35000000 төгрөг зээлсэн. Зээлийн гэрээний хугацаанд 21,429,300 төгрөгийг төлсөн. Дээрх мөнгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасны дагуу үндсэн зээлээс хасуулах хүсэлтэй байна. Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасны дагуузээлийн хүүг багасгуулах хүсэлтэй байна. Зээлийн гэрээний 1 жилийн хүү нь 42 хувь байгаа бөгөөд зээлийн хүүг хэт өндөр байна гэж үзэж байна. Иймд зээлийн хүүг багасгаж, төлсөн төлбөрийг үндсэн зээлээс хасаж тооцуулах хүсэлтэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 5,000,000 төгрөг зээлдэгч төлсөн. Гэрээний хугацаа 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр дууссан. 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 30,022,307.91 төгрөг байгаа. Энэ дүнгээсээ 5,000,000 төгрөгийг зээлийн үндсэн төлөлтөөс хасуулах шаардлагатай. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар тоот Улсын дээд шүүхийн тайлбараар зүйл, заалтыг тайлбарласан. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаандаа төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүүг төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгч гэрээнд заасан хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнд ногдох хүүг, түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ гэж байгаа. Зээлийн үүргээ бүрэн төлж дуусах хүртлээ хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй. Харин төлөх хугацаанд болсон зээлийн өрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасны дарааллын дагуу эхлээд үндсэн зээл, дараа нь хүүг төлүүлнэ гэж заасан. Энэ Улсын дээд шүүхийн тайлбарын дагуу бид нар 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 5,000,000 төгрөгөө үндсэн зээлийн төлөлтөөс хасуулах хүсэлтэй байна. Тэгэхээр үндсэн зээлийн төлөлт 25,022,307.91 төгрөг үлдэж байгаа. Нэхэмжлэгч тал хүү тооцооллын хүснэгтээ ойлгомжгүй гаргаж өгсөн. Хэд хоногт ямар хүү бодож байгаа нь ойлгомжгүй. Үндсэн зээлийн төлөлт 25,022,307.91 төгрөг, 1 өдрийн зээлийн хүү нь 29,192 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нийт 27 хоног байгаа. 29,192 төгрөгийг 27 хоногоор тооцохоор 788,202 төгрөг болж байна. Мөн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 20 хоног болж байгаа. 20 хоногийг 29,192 төгрөгөөр тооцоход 583,857 төгрөг болж байна. Нийтдээ төлөх дүн маань 26,394,366.91 төгрөг болж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 9,323,583 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:
1. Нэхэмжлэгч Ж б с с ББСБ ХХК нь хариуцагч Р.Баас 35,717,950.47 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргажээ.
Хариуцагч Р.Б нь Ж б с с ББСБ ХХК-иас 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1330000384 тоот зээлийн гэрээгээр 35,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлж, зээлийн гэрээг бичгээр хийж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Р.Бын өмчлөлийн Баянгол дүүрэг 12 дугаар хороо 17 байрны 50 тоотод байршилтай 30м2 талбай бүхий эрх улсын бүртгэлийн Ү-*дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцаар хангуулахаар талууд тохирч 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 1330000384 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бичгээр хийж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлж, нотариатчаар гэрчлүүлж гарын үсэг зуржээ. Уг гэрээнүүд талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн, хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна. Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан байна.
Дээрх гэрээнүүд байгуулагдсан эсэх болон зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд төлөгдсөн нийт мөнгөний хэмжээнд хариуцагч маргаагүй бөгөөд харин 2018 оны 10 дугаар сарын 04-ний төлсөн мөнгийг үндсэн зээлээс хасаж тооцох байтал хүү, нэмэгдүүлсэн хүүгээс хассан нь үндэслэлгүй, мөн нийт төлсөн төлбөрийг үндсэн зээлээс хасаж тооцуулахаар маргаж, зээлийн хүүг багасгах хүсэлт гаргажээ. Тухайн зээлийн гэрээгээр зээлдэгч нь эхний 3 сар зээлийг ашигласан хоногоор хүүг сар бүрийн 8-ны өдөр төлөх, зээлийн үндсэн төлбөрийг 4 дэх сараас эхлэн сар бүр 3,888,888 төгрөгөөр хүүгийн хамт сарын 8-ны өдөр төлөхөөр тохиролцжээ. Уг хуваарийн дагуу зээлдэгч зээлийн үндсэн төлбөр болон хүүгээ төлөөгүй зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн байх тул Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргээ тогтоосон хугацаанд, зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй гэрээний үүргээ зөрчсөн гэж үзнэ. Зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаанд 16,429,300 төгрөг төлснөөс 4,977,692.09 төгрөгийг зээлийн үндсэн төлбөрт, 10,946,215.8 төгрөгийг хүүгийн төлбөрт, 505,392.07 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт нийцэж байна. Иймд зээлдэгчийн нийт төлсөн 16,429,300 төгрөгийг бүхэлд нь зээлийн үндсэн төлбөрөөс хасаж тооцох үндэслэлгүй болно. Харин зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 5,000,000 төгрөгийг хүү болон нэмэгдүүлсэн хүүгээс хасаж тооцсон нь үндэслэлгүй тул Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар үндсэн зээлийн үлдэгдэл 30,022,307.91 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг хасаж зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөрт 25,022,307.91 төгрөг төлөх үүрэгтэй байна.
Ийнхүү үндсэн зээлийн төлбөр 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 25,022,307.91 төгрөг болсноор зээлдэгч нь 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл бодогдсон хүүд 7,194,062.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,379,300.11 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 4 хоногийн хүүд 138,184.87 төгрөг /42:365 хоног х 4 хоног х төлөөгүй зээл 30,022,307.91 төгрөг :100%/, нэмэгдүүлсэн хүүд 27,636.97 төгрөг /0.7х12:365 х 4 хоног х төлөөгүй зээл 30,022,307.91 төгрөг:100%/, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 20 /нэхэмжлэл гаргасан өдөр/-ны өдөр хүртэл 47 хоногийн хугацаанд хүүд 1,353,261.25 төгрөг /42:365 х 47 хоног х төлөөгүй зээл 25,022,307.91 төгрөг : 100%/, нэмэгдүүлсэн хүүд 270,652.25 төгрөг /0.7х12:365 x 47 хоног х төлөөгүй зээл 25,022,307.91 төгрөг :100%/ төлөхөөр байна.
Иймд хариуцагч Р.Баас зээлийн үндсэн төлбөр 25,022,307.91 төгрөг, хүү 8,685,509.1 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,677,589.33 төгрөг нийт 35,385,406.34 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 332,544.13 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн хүүгээ Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.3 дахь хэсэгт Зээлдүүлэгч зээлийн хүүгийнхээ хэмжээг нийтэд мэдээлэх үүрэгтэй, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, хүүгийн хэмжээ, хугацаа болон бусад нөхцөлийг тогтоон нийтэд мэдээлнэ гэж зааснаар нийтэд мэдээлэх ба уг мэдээллийн дагуу зээлдэгч нь зээлдүүлэгчтэй зээлийн гэрээ байгуулах эсэхээ шийдвэрлэнэ. Харин Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар иргэд хоорондын зээлийн гэрээний хүүгийн хэмжээг талууд харилцан тохиролцож тогтоох бөгөөд уг хүүгийн хэмжээ зээлдэгчид илт хохиролтой тогтоогдсон гэж үзвэл зээлдэгчийн хүсэлтээр шүүх багасгах эсэх асуудлыг шийдвэрлэдэг болно. Өөрөөр хэлбэл банк бус санхүүгийн байгууллагаас нийтэд мэдээллэж нэгэнт тогтоосон хүүгийн хэмжээгээр зээлийн гэрээ байгуулагддаг бол иргэд хоорондын зээлийн гэрээний хүүг тухайн этгээдүүд тохиролцож тогтоодог болно. Иймд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт зааснаар Ж б с с ББСБ ХХК-ийн хүсэл зоригийн илэрхийллийг Р.Б нь хүлээн авч, гэрээний талуудын чөлөөт байдлын хүрээнд зээлийн гэрээ байгуулагдсан байх тул хүүг багасгах үндэслэлгүй гэж үзлээ.
Зохигчид барьцааны гэрээний 2.6-д барьцаа хөрөнгөөс зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулахаар тохирсон, энэ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.6 дахь хэсэгт заасантай нийцсэн, Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах эрх үүссэн байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй байна. Иймд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Айжуу овогт Рэнчиндэжидийн Баас 35,385,406.34 /гучин таван сая гурван зуун наян таван мянга дөрвөн зуун зургаан төгрөг гучин дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж б с с ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс 332,544.13 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Р.Б шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг 12 дугаар хороо 17 дугаар байр 50 тоотод байршилтай 30 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-*дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 406,739 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Р.Баас улсын тэмдэгтийн хураамжид 405,077 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж б с с ББСБ ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМААМОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 4 дүгээр хороо 2 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө 62 тоотод байрлах Ж б с с ББСБ ХХК /РД: 6006787, утасны дугаар: 93109310, 99006860/
Хариуцагч: Баянгол дүүрэг 14 дүгээр хороо 3 дугаар хороолол Хасбаатар гудамж, 10 дугаар байр 35 тоотод оршин суух Айжуу овогт Рэнчиндэжидийн Б /утасны дугаар: 89818799/
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 35,717,950.47 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Баярсайхан
хариуцагчийн төлөөлөгч О.Баяржаргал
хариуцагчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ
нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.
Нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж б с с ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж б с с ББСБ нь 2017 оны 06 дугаар сарын 08 өдөр иргэн Р.Бтай 1330000384 тоот үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан Зээлийн болон Барьцааны гэрээ байгуулж сарын 3,5 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай Бизнесийн зориулалтаар 35,000.000 төгрөгийг олгож Зээлийн барьцаанд Баянгол дүүрэг 12 хороо, 17-р байр, 50 тоот хаягт байрлалтай ЗО м.кв талбайтай 2 өрөө, орон сууцны зориулалттай, Ү-*дугаарт бүртгэлтэй нэг хүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээлийн гэрээний 2.1.8-д Зээлийн хүү, үндсэн зээлийг хувиарын дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг хэтрүүлсэн хугацаанд ноогдуулан нэмж төлнө 2.9-д Зээлийн гэрээний хугацаа дууссан гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй зээлдэгчийн зээл, түүний хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээлийн хүү, зээлийн нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээлийн хүү, зээлийн нэмэгдүүлсэн хүүг тооцно гэж заасан. Зээлдэгч Р.Б нь 2017 оны 7 сарын зээлийн графикт төлөлтөө төлөөгүйгээс зээлийн графикт зөрчил үүссэн бөгөөд зөрчилөө зээлийн гэрээний хугацаанд арилгаагүйгээр 2018 оны 06 сарын 08 өдөр зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон. Зээлийн гэрээний хугацаа дууссан болон зээлээ төлж барагдуулах талаар удаа дараа мэдэгдэж 2018 оны 10 сарын 04 өдөр 5,000,000 /таван сая/ төгрөгийн төлөлт хийсэн ч зээлийн төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй бөгөөд үлдэгдэл төлбөрөө удахгүй төлж дуусгана гэсэн боловч өнөөг хүртэл ямар нэгэн үйлдэл хийгээгүй байх тул 1330000384 тоот үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан Зээлийн болон Барьцааны гэрээг 2018 оны 11-р сарын 20 өдрөөр дуусгавар болгож үндсэн зээл 30022307.91 төгрг, зээлийн хүүний үлдэгдэл 532690891 төгрөг, торгуулийн хүүний үлдэгдэл 368733.65 төгрөг, нийт 35717950.47 төгрөгийг гаргуулж өгнө үү. Дээрх төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд барьцааны Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 17 дугаар байр, 50 тоот хаягт байрлалтай, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай, Ү-*дугаарт бүртгэлтэй нэг хүний өмчлөлийн үл хөдлөх л хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Баярсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж б с с ББСБ нь 2017 оны 6 дугаар сарын 08 өдөр иргэн Р.Бтай 1330000384 тоот үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ байгуулж сарын 3,5 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай бизнесийн зориулалтаар 35000000 төгрөгийг олгож, зээлийн барьцаанд Баянгол дүүрэг 12 дугаар хороо, 17 дугаар байр, 50 тоот хаягт байрлалтай ЗО м.кв талбайтай 2 өрөө, орон сууцны зориулалттай, Ү-*дугаарт бүртгэлтэй нэг хүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.8-д зээлийн хүү, үндсэн зээлийг хувиарын дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг хэтрүүлсэн хугацаанд ноогдуулан нэмж төлнө 2.9-д зээлийн гэрээний хугацаа дууссан гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй зээлдэгчийн зээл, түүний хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээлийн хүү, зээлийн нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээлийн хүү, зээлийн нэмэгдүүлсэн хүүг тооцно гэж заасан. Зээлдэгч Р.Б нь 2017 оны 7 дугаар сарын зээлийн графикт төлөлтөө төлөөгүйгээс зээлийн графикт зөрчил үүссэн бөгөөд зөрчлөө зээлийн гэрээний хугацаанд арилгаагүйгээр 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон. Зээлийн гэрээний хугацаа дууссан болон зээлээ төлж барагдуулах талаар удаа дараа мэдэгдэж уулзаж ярилцдаг байсан, зээлийн гэрээний хугацаа дуусаад үлдэгдэл төлбөрийг ойрын хугацаанд төлөөд зээлээ хаана гэж байсан ч 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 5,000,000 төгрөгийн төлөлт хийж зээлийн төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй учраас шүүхэд хандсан. Иймд 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөр дуусгавар болгож үндсэн зээл 30,022,307.91 төгрөг, зээлийн хүүний үлдэгдэл 5,326,908.91 төгрөг, торгуулийн хүүний үлдэгдэл 368,733.65 төгрөг, нийт 35717950.47 төгрөгийг гаргуулж өгнө үү. Дээрх төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд барьцааны хөрөнгө Баянгол дүүрэг 12 дугаар хороо 17 дугаар байр 50 тоот хаягт байрлалтай, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай, Ү-*дугаарт бүртгэлтэй нэг хүний өмчлөлийн үл хөдлөх л хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү
Хариуцагчийн төлөөлөгч О.Баяржаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Ж б с с ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Р.Б нь тус компаниас 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр улсын бүртгэлийн Ү-*дугаарт буртэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд барьцаалан 35.000.000 төгрөгийг 1 сарын 3,5 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний хугацаанд нийт 21.429.300 төгрөгийг төлсөн бөгөөд дээрх мөнгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4. Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж заасны дагуу зээлийн үндсэн дүнгээс хасуулах хүсэлтэй байна. 282.2.Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно. Зээлийн гэрээний 1 жилийн хүү 42 хувь байгаа хэтэрхий өндөр байгаа бөгөөд зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой байх тул зээлийн хүүг багасгаж өгнө үү. Нийт зээлэнд 21.429.300 төгрөгийг төлсөөр байхад дахиад 35.717.950.47 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хариуцагчийн төлөөлөгч О.Баяржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Р.Б нь 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Ж б с с ББСБ-тай зээлийн гэрээ байгуулж, 35000000 төгрөг зээлсэн. Зээлийн гэрээний хугацаанд 21,429,300 төгрөгийг төлсөн. Дээрх мөнгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасны дагуу үндсэн зээлээс хасуулах хүсэлтэй байна. Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасны дагуузээлийн хүүг багасгуулах хүсэлтэй байна. Зээлийн гэрээний 1 жилийн хүү нь 42 хувь байгаа бөгөөд зээлийн хүүг хэт өндөр байна гэж үзэж байна. Иймд зээлийн хүүг багасгаж, төлсөн төлбөрийг үндсэн зээлээс хасаж тооцуулах хүсэлтэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 5,000,000 төгрөг зээлдэгч төлсөн. Гэрээний хугацаа 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр дууссан. 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 30,022,307.91 төгрөг байгаа. Энэ дүнгээсээ 5,000,000 төгрөгийг зээлийн үндсэн төлөлтөөс хасуулах шаардлагатай. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар тоот Улсын дээд шүүхийн тайлбараар зүйл, заалтыг тайлбарласан. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаандаа төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүүг төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгч гэрээнд заасан хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнд ногдох хүүг, түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ гэж байгаа. Зээлийн үүргээ бүрэн төлж дуусах хүртлээ хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй. Харин төлөх хугацаанд болсон зээлийн өрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасны дарааллын дагуу эхлээд үндсэн зээл, дараа нь хүүг төлүүлнэ гэж заасан. Энэ Улсын дээд шүүхийн тайлбарын дагуу бид нар 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 5,000,000 төгрөгөө үндсэн зээлийн төлөлтөөс хасуулах хүсэлтэй байна. Тэгэхээр үндсэн зээлийн төлөлт 25,022,307.91 төгрөг үлдэж байгаа. Нэхэмжлэгч тал хүү тооцооллын хүснэгтээ ойлгомжгүй гаргаж өгсөн. Хэд хоногт ямар хүү бодож байгаа нь ойлгомжгүй. Үндсэн зээлийн төлөлт 25,022,307.91 төгрөг, 1 өдрийн зээлийн хүү нь 29,192 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нийт 27 хоног байгаа. 29,192 төгрөгийг 27 хоногоор тооцохоор 788,202 төгрөг болж байна. Мөн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 20 хоног болж байгаа. 20 хоногийг 29,192 төгрөгөөр тооцоход 583,857 төгрөг болж байна. Нийтдээ төлөх дүн маань 26,394,366.91 төгрөг болж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 9,323,583 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:
1. Нэхэмжлэгч Ж б с с ББСБ ХХК нь хариуцагч Р.Баас 35,717,950.47 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргажээ.
Хариуцагч Р.Б нь Ж б с с ББСБ ХХК-иас 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1330000384 тоот зээлийн гэрээгээр 35,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлж, зээлийн гэрээг бичгээр хийж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Р.Бын өмчлөлийн Баянгол дүүрэг 12 дугаар хороо 17 байрны 50 тоотод байршилтай 30м2 талбай бүхий эрх улсын бүртгэлийн Ү-*дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцаар хангуулахаар талууд тохирч 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 1330000384 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бичгээр хийж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлж, нотариатчаар гэрчлүүлж гарын үсэг зуржээ. Уг гэрээнүүд талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн, хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна. Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан байна.
Дээрх гэрээнүүд байгуулагдсан эсэх болон зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд төлөгдсөн нийт мөнгөний хэмжээнд хариуцагч маргаагүй бөгөөд харин 2018 оны 10 дугаар сарын 04-ний төлсөн мөнгийг үндсэн зээлээс хасаж тооцох байтал хүү, нэмэгдүүлсэн хүүгээс хассан нь үндэслэлгүй, мөн нийт төлсөн төлбөрийг үндсэн зээлээс хасаж тооцуулахаар маргаж, зээлийн хүүг багасгах хүсэлт гаргажээ. Тухайн зээлийн гэрээгээр зээлдэгч нь эхний 3 сар зээлийг ашигласан хоногоор хүүг сар бүрийн 8-ны өдөр төлөх, зээлийн үндсэн төлбөрийг 4 дэх сараас эхлэн сар бүр 3,888,888 төгрөгөөр хүүгийн хамт сарын 8-ны өдөр төлөхөөр тохиролцжээ. Уг хуваарийн дагуу зээлдэгч зээлийн үндсэн төлбөр болон хүүгээ төлөөгүй зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн байх тул Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргээ тогтоосон хугацаанд, зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй гэрээний үүргээ зөрчсөн гэж үзнэ. Зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаанд 16,429,300 төгрөг төлснөөс 4,977,692.09 төгрөгийг зээлийн үндсэн төлбөрт, 10,946,215.8 төгрөгийг хүүгийн төлбөрт, 505,392.07 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт нийцэж байна. Иймд зээлдэгчийн нийт төлсөн 16,429,300 төгрөгийг бүхэлд нь зээлийн үндсэн төлбөрөөс хасаж тооцох үндэслэлгүй болно. Харин зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 5,000,000 төгрөгийг хүү болон нэмэгдүүлсэн хүүгээс хасаж тооцсон нь үндэслэлгүй тул Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар үндсэн зээлийн үлдэгдэл 30,022,307.91 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг хасаж зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөрт 25,022,307.91 төгрөг төлөх үүрэгтэй байна.
Ийнхүү үндсэн зээлийн төлбөр 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 25,022,307.91 төгрөг болсноор зээлдэгч нь 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл бодогдсон хүүд 7,194,062.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,379,300.11 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 4 хоногийн хүүд 138,184.87 төгрөг /42:365 хоног х 4 хоног х төлөөгүй зээл 30,022,307.91 төгрөг :100%/, нэмэгдүүлсэн хүүд 27,636.97 төгрөг /0.7х12:365 х 4 хоног х төлөөгүй зээл 30,022,307.91 төгрөг:100%/, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 20 /нэхэмжлэл гаргасан өдөр/-ны өдөр хүртэл 47 хоногийн хугацаанд хүүд 1,353,261.25 төгрөг /42:365 х 47 хоног х төлөөгүй зээл 25,022,307.91 төгрөг : 100%/, нэмэгдүүлсэн хүүд 270,652.25 төгрөг /0.7х12:365 x 47 хоног х төлөөгүй зээл 25,022,307.91 төгрөг :100%/ төлөхөөр байна.
Иймд хариуцагч Р.Баас зээлийн үндсэн төлбөр 25,022,307.91 төгрөг, хүү 8,685,509.1 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,677,589.33 төгрөг нийт 35,385,406.34 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 332,544.13 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн хүүгээ Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.3 дахь хэсэгт Зээлдүүлэгч зээлийн хүүгийнхээ хэмжээг нийтэд мэдээлэх үүрэгтэй, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, хүүгийн хэмжээ, хугацаа болон бусад нөхцөлийг тогтоон нийтэд мэдээлнэ гэж зааснаар нийтэд мэдээлэх ба уг мэдээллийн дагуу зээлдэгч нь зээлдүүлэгчтэй зээлийн гэрээ байгуулах эсэхээ шийдвэрлэнэ. Харин Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар иргэд хоорондын зээлийн гэрээний хүүгийн хэмжээг талууд харилцан тохиролцож тогтоох бөгөөд уг хүүгийн хэмжээ зээлдэгчид илт хохиролтой тогтоогдсон гэж үзвэл зээлдэгчийн хүсэлтээр шүүх багасгах эсэх асуудлыг шийдвэрлэдэг болно. Өөрөөр хэлбэл банк бус санхүүгийн байгууллагаас нийтэд мэдээллэж нэгэнт тогтоосон хүүгийн хэмжээгээр зээлийн гэрээ байгуулагддаг бол иргэд хоорондын зээлийн гэрээний хүүг тухайн этгээдүүд тохиролцож тогтоодог болно. Иймд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт зааснаар Ж б с с ББСБ ХХК-ийн хүсэл зоригийн илэрхийллийг Р.Б нь хүлээн авч, гэрээний талуудын чөлөөт байдлын хүрээнд зээлийн гэрээ байгуулагдсан байх тул хүүг багасгах үндэслэлгүй гэж үзлээ.
Зохигчид барьцааны гэрээний 2.6-д барьцаа хөрөнгөөс зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулахаар тохирсон, энэ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.6 дахь хэсэгт заасантай нийцсэн, Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах эрх үүссэн байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй байна. Иймд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А овогт Р Баас 35,385,406.34 /гучин таван сая гурван зуун наян таван мянга дөрвөн зуун зургаан төгрөг гучин дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж б с с ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс 332,544.13 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Р.Б шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг 12 дугаар хороо 17 дугаар байр 50 тоотод байршилтай 30 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-*дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 406,739 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Р.Баас улсын тэмдэгтийн хураамжид 405,077 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж б с с ББСБ ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА