Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/221

 

 

                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Б.Гантөгс даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  С.Аззаяа

Улсын яллагч Б.*******

Шүүгдэгч Б.******* түүний өмгөөлөгч Б.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******оос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* ургийн овгийн *******ы ******* холбогдох эрүүгийн 2136000820256 дугаартай, 178/2022/0192/Э индекстэй хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

                                                                                            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, малчин, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 1 дүгээр /Баянгол/ багт оршин суух хаягтай,  ял шийтгүүлж байгаагүй гэх, ******* ургийн овогт *******ы *******, регистрийн дугаар: ПО*******;

 

             Яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б. ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 01- ний өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хар-Ус багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн улсын дугааргүй БНХАУ-д үйлдвэрлэсэн Мустанг-5 маркийн мотоциклийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж эсрэг чиглэлээс ирж байсан 77-82 ХОҮ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас мотоцикльд зорчиж явсан Ш.*******ийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдожээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

- Хохирогч Ш.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...Б.******* мотоцикль жолоодоод би хойд талаар нь сууж явсан юм. Миний бодож байгаагаар нэг их хурдтай явж байгаагүй байх ойролцоогоор 40-45 км цагийн хурдтай явж байсан. Миний зүүн хөлний дунд чөмөг хугарч, зүүн хөмсөг язарсан байсан. Надаас гарсан зардлыг Б.******* бүрэн төлж барагдуулсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-39 дүгээр хуудас/

Иргэний нэхэмжлэгч С.*******гийн “...Тухайн мотоциклийн жолооч эрүүл мэндээрээ их хохирсон, эмнэлэг эргэж зардал их гарч байгаа гэсэн тул эмчилгээгээ хийлгээд аваг гэж бодож байна. Миний зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл алга байна. Эвдэрсэн эд зүйлийг би өөрөө засуулаад авчихна...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 42 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 13 дугаар хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-22 дугаар хуудас/

Тоёота Приус-20 маркийн 77-82 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-26 дугаар хуудас/

БНХАУ-д үйлдвэрлэсэн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-29 дүгээр хуудас/

Мөрдөгчийн зам тээврийн осол дээр тогтоосон “БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугааргүй Мустанг-5 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.6-д заасан “Суурин газрын гаднах замд болон 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээ чөлөөтэй байхад (зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд) түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно.” гэх, мөн дүрмийн 3.7.А-Д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл”-тэй байх гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэх” 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн магадалгаа /хх-ийн 110-111 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 5688 дугаартай “...Ш.*******ийн биед зүүн дунд чөмөгний далд хугарал, зүүн хөмсөгт шарх гэмтэл тогтоогдлоо. Тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна ” гэх  дүгнэлт /хх-ийн 93-94 дүгээр хуудас/

Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн №ХЦ22-98 дугаартай “С.*******гийн эзэмшлийн Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд 1,015,000 төгрөгийн хохирол учирсан” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 103-106 дугаар хуудас/

Яллагдагч Б.*******ийн  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /ХХ-ийн 117 дугаар хуудас/

Яллагдагч Б.*******ийн Иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 127-128 дугаар хуудас/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Top of Form

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.******* нь тээврийн хэрэгсэл жолооодох эрхгүй үедээ мотоцикль жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний холбогдох заалтыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан  үйлдлээ  хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба тухайн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

 

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 04 дүгээр сарын 01- ний өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хар-Ус багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн улсын дугааргүй БНХАУ-д үйлдвэрлэсэн Мустанг-5 маркийн мотоциклийг “А” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж эсрэг чиглэлээс ирж байсан 77-82 улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас мотоцикльд зорчиж явсан зорчигч Ш.*******ийн биед хүндэвтэр хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож  байна.

Тухайн хэрэг учралын үед шүүгдэгч Б.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй болох нь шинжээчийн 64 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба шүүгдэгч өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол учирч болно гэдгийг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч, мэдэлгүй бусдын эрүүл мэндэд хохирол учирсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрт хамаарч байна.

 

Хэдийгээр тухайн хэрэг учралын үед шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр мотоцикль жолоодож замын хөдөлгөөнд оролцсон, эгнээ байрлалаа зөв сонгож оролцоогүйгээс гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ш.*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь  шинжээчийн дүгнэлтүүдээр  тогтоогдсон.

Хохирогч Ш.*******, иргэний нэхэмжлэгч С.******* нараас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

           Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Б.******* нь “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:

Шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /хэргийн 117-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.*******ийн хувийн байдлын талаар гэрч Н.Уугантогтохын өгсөн: “...Б.******* нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол багт эхнэр хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. Өөрийн нэр дээр 250 орчим бог мал тоолуулсан. Мөн нэг мотоцикльтой. Урьд өмнө хэрэг зөрчилд холбогдож байгаагүй залуу болно./хх-53х/гэх баримтууд болно.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсон тул мөн хууулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил 2 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суугаа газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдах, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх гэх  санал, дүгнэлт

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганзориг шүүхийн хэлэлцүүлэгт: шүүгдэгч Б.******* нь хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, улсян яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байгаа.Улсын яллагчийн саналыг зөвшөөрсөн гэх, дүгнэлт тус тус гаргасан болно.

Шүүгдэгч Б.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т  заасныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүхээс: Шүүгдэгч Б.*******ид тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож  Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн  хувийн байдлыг харгалзан, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд  түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 -т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1/нэг/ жил 2/хоёр/ сарын хугацаагаар тэнсэж,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суугаа газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарлаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 34.2, 36.2, 36.6-36.8 дугаар зүйл 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******ы *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт *******ы *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1/нэг/ жил 2/хоёр/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох үеэс эхлэн тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.*******ид “оршин суугаа газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Б.*******ид мэдэгдсүгэй.

6.Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт үгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.*******ид тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэнд  хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах  шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

 

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Б.*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ГАНТӨГС

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Яллагдагч Б.*******ийн үйлдсэн гэмт хэрэгт 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ба Б.*******ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох