Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1711

 

 

 

 

  2022        11       18                                2022/ШЦТ/1711

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж, шүүгч Б.Бээжин, М.Түмэннаст нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,

Улсын яллагч Э.Энх-Эрдэнэ,

Хохирогч Б.Анхбаяр,

Шүүгдэгч АА, түүний өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун,

Шүүгдэгч СС, түүний өмгөөлөгч Б.Баттулга,

Иргэдийн төлөөлөгч С.Батнасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  3.1,   мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Соёл-Эрдэнийн СС,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  эрүүгийн 1818 00522 0517 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүүхдийн их эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 2, эхийн хамт Дархан-Уул аймгийн 15 дугаар хороо 9 дүгээр байр 34 тоотод оршин суух,  эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй3/.

 

2. Монгол Улсын иргэн, 1981 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд  төрсөн, 41 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөдөө аж ахуйн  инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг 2 дугаар хороо, 12 дугаар хэсэг 2-1 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 220 дугаар байрны 6 тоотод оршин суух,

урьд Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2006 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөгдсөн,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдөр шүүгчийн захирамжаар хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, Боржиги

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч СС нь  2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Т.Алтанцэцэгээс “Улсын дээд шүүхээр хүүд чинь оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгөхөд тусална” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 5,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

  2018 оны 01  дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Рокмон буйлданг” төвийн гадна хохирогч Б.Лувсанванданд Тоёота Аллион маркийн тээврийн хэрэгсэл худалдана гэж хуурч, эд зүйл ашиглан 10,000,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

Дархан-Уул аймгийн Дархан сумын нутагт 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хохирогч Д.Чинбатыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, түүний эзэмшлийн Ланд Круйзер-100 маркийн 00-62 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг 25,000,000 төгрөгөөр зарж өгнө гэж эзэмших эрхийг шилжүүлэн авч залилсан,

 Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол 37 байрны 06 тоотод 2018 оны 06 дугаар сарын 26-наас 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хохирогч А.Нямдаваад “Да хүрээ” зах дээр Япон авто машины сэлбэг зардаг гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон тээврийн хэрэгслийн обуд, дугуй хямд үнээр авч өгнө гэж цахим банкны үйлчилгээ ашиглан 2,900,000 төгрөгийг Голомт банкны 43055110082 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

Дархан-Уул аймгийн Дархан сум, Хөтөл хорооллын 20-40 тоот Б.Зоригтбаатарын хашаанаас 2018 оны 08 дугаар сард хохирогч Б.Тулгаагийн эзэмшлийн 60-75 СЭҮ улсын дугаартай “Ниссан Экстрал” маркийн тээврийн хэрэгслийг  засварлаж өгнө гэж  хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч залилан 5,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

 Дархан-Уул аймгийн Дархан сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Их Мөнх Наран” ХХК-ийн 68 зээлийн төвд ажилтан Т.Батдэлгэрийг хуурч, хуурамч эд зүйл ашиглаж 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Айпоне 8 плас гар утсыг 1,200,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Айпоне Х маркийн гар утсыг 1,400,000 төгрөгийн зээлийн барьцаанд шилжүүлж, нийт  2,600,000 төгрөг залилсан,

 Дархан-Уул аймгийн Дархан сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Их Мөрөн Наран” ХХК-ийн 68 зээлийн төвийн ажилтан Т.Түмэнжаргалыг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хуурч, хуурамч эд зүйл ашиглаж, I phone X загварын 3 ширхэг гар утсыг тус тус 1,300,000 төгрөгийн зээлийн барьцаанд шилжүүлж, нийт 3,900,000 төгрөг залилсан,

 Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, 10 дугаар хэсэг 5-02 тоотод 2018 оны 11 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Ц.Алтансүхэд Тоёота коруан-171 маркийн автомашин зарна гэж хуурч, эд зүйл ашиглаж, 2,800,000 төгрөгийг Хаан банкны 5132032673 тоот харилцах дансаар шилжүүлэн авч залилсан,

 Дархан-Уул аймгийн Дархан сумын нутагт 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хохирогч Ж.Мөнхнаранг “...манай ээж П.Долгормаа Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ компанид ажилладаг, байгууллагаас манай ээж П.Долгормаад хоёр өрөө орон сууц өгсөн, манайх орох шаардлагагүй тул өөр хүнд энэ байранд орох боломжийг олгоё...” гэж  хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж,  урьдчилгаа төлбөрт нийт 18,700,000 төгрөгийг Хаан банкны 5132032673 тоот харилцах дансаар шилжүүлэн авч залилсан,

 Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутгаас хохирогч Г.Хүрэлчулууныг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Итали улсад хөдөлмөр эрхлэх урт хугацааны эрх  гарсан, зорчих тийз захиалж өгнө гэж 2019 оны 07 дугаар сарын 23, 24-ний өдөр нийт 1,982,000 төгрөгийг Хаан банкны 5025928490 тоот харилцах дансаар шилжүүлэн авч залилсан,

 Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгоны нутгаас хохирогч  Б.Батбаатараас 2019 оны 8 дугаар сарын 4-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн хооронд Г.Шүрэнцэцэгийн эзэмшлийн Хаан банкны 5045436142 дугаарын дансаар Итали улсад хөдөлмөр эрхлэх урт хугацааны эрх гарсан, зорчих тийз захиалж өгнө гэж 1,430,000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж шилжүүлэн авч залилсан, 

 Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их цайз”  захын орчмоос хохирогч Н.Доржпаламыг Унгар улс руу ажиллах хүч гаргана гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 385,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 260,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “эмчийн бичиг авна” гээд 60,000 төгрөг нийт 705,000 төгрөгийг Хаан банкны 5046062810 дансаар шилжүүлэн авч залилсан,

 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр фэйсбүүк нийгмийн сүлжээнд “Dominoc Torett” гэх нэрээр 4 ижил тээврийн хэрэгслийн дугаар зарна гэж зар байршуулж, улмаар уг зарын дагуу хохирогч Б.Анхбаяртай уулзаж өөрийгөө Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтэст ажилладаг гэж танилцуулан, Г.Даваанямын эзэмшлийн Тоётота Приус-30 маркийн 99-99 УАА улсын дугаартай авто машиныг ашиглан, уг тээврийн хэрэгслийн 99-99 УАА улсын дугаарыг 21,000,000 төгрөгөөр худалдана гэж хуурч, Нийслэлийн нутгаас 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн хооронд 13 удаагийн үйлдлээр нийт 15,820,000 төгрөгийг шилжүүлэн авч байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон, нийт 95,837,000 төгрөгийн хохирол учруулсан залилах  гэмт хэрэгт,

 

2018 оны  11 дүгээр сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 18 дугаар байрны урд хохирогч П.Цэнд-Аюушийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “дагзны хуйханд шарх” бүхий гэмтэл хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч СС, АА нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Оросын Холбооны улсын хилээр нэвтэрч Монгол Улс руу зорчин ирэхдээ ССыг Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн бичиггүйгээр 51-33 УНВ улсын дугаартай Тоёота Альфард маркийн тээврийн хэрэгслийн тээш дотор нууж Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч АА шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдаад энд зогсож байна. 2019 оны 09 дүгээр сарын 14-нөөс 15-ны үед танихгүй фейсбүүкээр надтай СС холбогдсон. Найзаасаа дугаарыг чинь авлаа ахаа таныг наашаа цаашаа Орос улсын хилээр гардаг гэсэн ба тантай уулзъя гэсэн. Тухайн үедээ тиймэрхүү яриа болж өнгөрөөд 2019 оны 10 сарын 1-ний өдөр Улаан-Үдийн Централын Реник гэх нэртэй хүнсний захын үүдэнд СС ирсэн байсан. ССтой уулзаад дүү нь хүний нутагт ядарч байна. Монгол руу орох гэсэн мөнгө төгрөг асуудалтай байна. Монголын хил дээр гаальтай машин орсон байгаа би өөрөө орж чадахгүй байна. Та надад жижиг тус болооч Орос улсын хэлээр нэвтрэхэд бага хэмжээний туслаач гэсэн. Би үр хүүхэдтэйгээ явж байна мест байхгүй боломжгүй гээд салсан. Тэгээд хүмүүстэйгээ дэлгүүр хоршоо ороод буцаад хил дээр иртэл СС түрүүлээд ирсэн танаас өөр хүн байдаггүй та туслаач гэж байсан. Би олон жил тээвэр хийж байгаа зам дээр гараа өргөсөн хүнд туслах бодолтой байдаг. Тэр журмаар СС хүний нутагт ядарч явна ахаа туслаач. Орос улсын гаальд миний паспортыг үзүүлэхгүйгээр гаргаж туслаач өөр асуудалгүй Монголын хил дээр миний гаальтай машин орж ирсэн гэсэн. Тухайн үед надтай Багануур дүүргийн төрийн албан хаагч нар явж байсан. Би ССыг суулгаад Орос улсын хилийн гааль руу орсон. Би 4-5 жил Орос улсын хилээр явсан. Би хил гаалиар явж амьдралаа залгуулдаг байсан учир Орос улсын гаалийн байцаагч нартай ихэнхтэй нь зүс мэднэ. Орос улсын байцаагч нараас 80% нь надад итгэлтэй болчихсон байсан учраас би бичиг баримтаа өгөхөд Орос улсын гаалийн байцаагч нар өөрийнхөө үзэмжээр Алтанбаяр гэдэг хүн ямар ажил хийдэг, ямар зорчигч нарыг авч явдаг вэ гэдгийг мэддэг учир миний зорчигч нарын паспортыг гаалийн байцаагч нар шалгаагүй. Ард нь маш их очер дараалал үүссэн байсан учир зөвхөн декларация авч шивээд миний паспортыг тулгаж үзээд зорчигчдын паспортыг буцааж өгсөн. Тэр нь ССод тусалсан болов уу гэж бодсон. Монголд ингэж залилангийн хэрэг төвөгт орооцолдоно гэж мэдээгүй. Тэгээд Монгол улсын гааль руу ороод ном журмаар нь эхлээд нарийн хуудас авна, урагшлаад Хилийн цэргийн цагаан зураасан дээр машинаа тавина, зорчигч нар цүнх саваа аваад гааль руу ороод штамп даруулаад рентгенээр цүнх саваа үзүүлээд мэдүүлэг бичих шаардлагатай бол бичээд цаад урд талын хаалгаар гараад бүрэн дууссан нь цагаан зураасны хажууд зорчигч нар хүлээдэг зарчимтай. Жолооч нар нь зорчигч нараас тусдаа шалгуулдаг. Машин тэргээ тусдаа мэргэжлийн хяналт гааль зэргээр тусдаа шугамаар шалгуулдаг. Би буугаад зарчмын дагуу зорчигч нараа буулгаад машин тэргээ бүрэн шалгуулсан. Машинаа урагшлуулж тавиад буцаж ороод нарийн хуудсаа тамга даруулаад гараад ирэхэд манай зорчигч нар бүгдээрээ штамп даруулаад ирсэн байсан. Зарим нэг нь нойл ороод байж байтал СС дотор муухайраад байна гээд хамгийн хойно сууж байсан. Прокурор ярихдаа багааждаа нуусан гэж байна. Альфард машин нь микро шиг салон нь үргэлжилдэг, жижиг тэрэг шиг тусдаа ангилалтай гэсэн юм байхгүй. Суудлыг бүрэн хойшлуулахад хүн байтугай чемодан багтахгүй нарийн зайтай СС дотор муухайраад гээд түрүүлээд суусан. Дараа нь Багануур  дүүргийн төрийн алба хаагч нар суусан. Урагшлаад паспорт шалгуулах гэж байтал Монгол утасны сүлжээ орж ирээд яг паспорт шалгаж байхад утас дуугараад өөрийнхөө паспортыг хамгийн түрүүнд шалгуулаад утсаар ярьж байх хооронд Хилийн цэрэг хойшоо зорчигчдын паспорт шалгадаг үүрэгтэй тэгээд шалгаад за болсон гээд дууссан. Хил гараад СС колонк дээр буугаад Алтанбаяр ахаа танд маш их баярлалаа дансаа өгчих гээд миний дансыг авсан. Тухайн үед наашаа цаашаа явж байгаа хүнд түс болсон гээд баярлаан сэтгэлээ илэрхийлээд мөнгө хийх гэж байгаа болов уу? гэж бодсон. Би хил гааль дээр наашаа цаашаа явж амьдралаа залгуулж амьдардаг. Эхнэр маань гэртээ 3 хүүхдээ хараад байж байдаг. Хүүхэд маань төлбөртэй сургуульд сурдаг, орон сууцны төлбөртэй тийм мөнгөний шаардлагатай ажил хийдэг учраас ССод дансаа өгөхөд 500 000 төгрөг миний дансанд хийсэн. Тухайн үед маш их баярлаж байсан, сайн залуу байна болж дээ л гэж бодсон. Хамгийн чухал нь  2015 оноос хойш ганц амьдралаа залгуулж байгаа ажлын местэнд хэзээ ч зөрчил гаргаж болохгүй гэдгээ үргэлж боддог. Хэрвээ СС Орос улсаас суухдаа би Монголд ийм асуудалтай гээд үнэнээ хэлсэн бол би ганц амьдралаа залгуулж байгаа ажил дээрээ ийм алдаа гаргахгүй байсан.Би хийсэн  хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч СС шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “..Алтанбаяртай 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-ны үед фейсбүүкээр холбогдоод тухайн үед хилийн хориг тавиулсан байгаа хилээр нуугдаж орох гэж байгаа та надад туслаач гэдэг зүйлийг яриагүй зүгээр уулзъя гэсэн. 10 дугаар сарын 1-нд Централ Реник дээр ирсэн байна надтай ямар ажил ярих гэж байгаа вэ хүрээд ирээч гэсэн. Би машин тэрэг оруулах гэж байна Орос улсын хил дээр аваад гараач гэж яриагүй. Би Монголд асуудалд холбогдсон байгаа тэр нь залилан гэж хэлээгүй зодоон цохион хийсэн байгаа хилээр гарахад асуудал гарах вий таны машинд суувал найдвартай гэж байна гэж ярьсан болохоос та намайг зохицуулаад өг  гэж хэлээгүй.Намайг  Оросын Холбооны улсад байх 30 хоногийн эрх хэтрээд Улаан-Үд хотын шүүхээр орсон юм байна, тэгээд 5 жил Оросын холбооны улс руу нэвтрэх эрхээ хасуулсан юм байна ийм асуудлаар удаж байгаа гэдгийг эдгээр хүмүүс бүгд ойлгосон байсан. Монголын хил зөрчинө гэдгийг Алтанбаяр мэдээгүй байсан. Монголын хил дээр очиход Алтанбаярт ахаа би Монголын хил дээр асуудалтай ороход хилийн хориг байгаад намайг хорьчихож магадгүй гэхэд би тэр талыг чинь мэдэхгүй би чамайг ямартай ч хил нэвтрүүлээд оруулна чи өөрөө тэрийгээ мэдээд зохицуул гэхэд нь би  за ойлголоо гээд тухайн үед нойл руу  ороход манай машины зорчигч нар гарч ирсэн байсан.Би зорчигч нарынхаа хажууд нэгдээд Алтанбаяр гуай болсон уу  гэхэд болсон гэж хэлсэн.Алтанбаяр  ах чиний энэ асуудалгүй юм байна гэхэд харин тийм байна ахаа баярлалаа гээд би зүгээр штампаа даруулчихлаа гэсэн.Тухайн үед Алтанбаярт өгсөн ямар нэгэн  бичиг баримт байгаагүй. Би Оросын Холбооны улсын хилээр орж ирэхдээ хавтаст хэрэгт авагдсан байгаа түр зорчих үнэмлэхээр орж ирсэн. Би гадаад паспортоо Оросын Холбооны улсад хаяад түр зорчих үнэмлэхээр орж ирэхдээ Алтанбаярт би ийм үнэмлэхтэй орох гэж байгаа гэснээс Оросын Холбооны улсын хилийг аргалаад өг  гээгүй. Хилээр орж ирэхэд хилийн цэрэг дээр би өөрөө алдаа гаргасан Алтанбаяр ах хамаагүй. Би хамгийн арын суудал дээр суучихъя гэсэн. Альфард автомашин цахилгаан хөшигтэй учир Алтанбаярт та хөшгөө татчих гэсэн. Хамгийн арын суудал дээр зорчигчдын цүнх чемоданы хажууд суугаад орсон . Зорчигч хэд вэ? гэхэд тухайн үед Алтанбаяр ах утсаар ярьж байгаад 7 гээд хэлсэн би 8 дахь зорчигч болж таарсан учраас намайг хилийн цэрэг анзаараагүйгээр бусад хүний паспортыг шалгаад оруулсан. Алтанбаяр нэг зүйл ярьсан үнэ хөлс тохироогүй гэж.  Улаан-Үдэд бид хоёр нэг сая төгрөгөөр тохирсон. Би хэрвээ янз бүрийн асуудалгүй орчихвол танд нэг сая төгрөг өгье гэсэн. Тэрнээс биш та нуугаад оруулаад өг, та хил зөрчүүлээд өг гэж яриагүй. Хилээр орж ирээд Сод Монголын бензин колонк дээр Алтанбаярт ээжийнхээ ашигладаг Голомт банкны данснаас 500.000 төгрөг шилжүүлсэн. Алтанбаяр миний түр үнэмлэх буюу Монгол улсад нэвтэрсэн паспортыг хурааж авсан байдаг. Үлдэгдэл 500.000 төгрөгөө өгөөд паспортоо аваарай гэсэн. Тэрнээс биш Алтанбаяр ах бид 2-ын хооронд үгсэн тохиролцоод Алтанбаяр ахыг би хэрэгт хийгээд та намайг авч явлаа гэсэн зүйл байхгүй. Би өөрийнхөө улсын хил нэвтэрсэн хэрэг дээр нууж хилээр орж ирэхдээ энэ хүнийг ашиглаад энэ хүнийг хэрэгтэн болгож байгаадаа гэмшиж байна. Хөнгөн гэмтэл  учруулсан хэрэг дээр 2018 онд өөрийн найз Цэнд-Аюуштай муудалцаад хэрүүл болоод 1 цохисон хөнгөн гэмтэл учруулсан тэрийгээ хүлээн зөвшөөрч байгаа найз маань хохирол гомдолгүй гээд хүлээн зөвшөөрсөн  маргах зүйл байхгүй.

 

Чинбат тухайн үед 00-62 дугаартай 2000 оны Ланд Круйзер 100 маркийн автомашиныг 2016 оны 9 дүгээр сард надтай цуг яваад Шар хадны захаас авсан. Тухайн үед Улсболд гэдэг хүнээс 26 саяар худалдаж аваад Дарханд очсон. Чинбат 1 жил тухайн машиныг унаж байгаад миний машин асуудалтай байна утаа хаяад байна Орос улс руу явж янзлах гэхээр 10 сая төгрөг болоод байна гэж надад хэлэхэд нь би ахаа та зарсан дээр байх Шар хадны зах дээр авчраад заруулчих гэж ярьж байсан. Гэхэд Чинбат  эсвэл намхан машинаар солиод өг гэсэн. Уг машиныг зохиомол байдлыг зориудаар бий болгоод Залилж авч яваагүй миний аавын найз бөгөөд намайг миний хүү гэдэг байсан учраас  Ланд Круйзер 100 маркийн автомашиныг  Улаанбаатар хотод авчираад  16 сая төгрөгөөр зарсан лавлагаа хавтаст хэрэгт авагдсан байгаа.  Мэндсайхан гэдэг хүнд зарсан тэр хүн цаашаагаа дамлаад зарсан засвар үйлчилгээ хийсэн гэсэн. Тухайн үед хавтаст хэрэгт авагдсан мөн гэрчийн мэдүүлэгт байгаа Булгаа гэх эгчээс 14.800.000 төгрөгөөр приус-30 маркийн автомашин худалдаж авсан. Гаалийн бичгийг Чинбат ахад өөрт нь өгөөд цагаан сараар шилжүүлээд аваарай гэсэн. Цагаан сарын үеэр Чинбатын эхнэр Тулга нь унаж яваад хойд гуперийг нь мөргөлдүүлээд ахад нь намхан машин болохгүй нь чи наад машинаа аваад хотод аваачаад зараад мөнгийг нь ахдаа гаргаж өг эсвэл том өндөр машин болгож өг гэсэн. Тэгье гээд би Улаанбаатар хотод авчирсан байхад гэрчийн мэдүүлэг дээр байх манай хамаатны үеэл болох Лхагважаргалын Ариунаа приус-30 маркийн автомашиныг надад хэлэхгүй өглөө 06 цаг 30 минутын үед унаж яваад багшийн дээдийн уулзвар дээр мөргөлдүүлсэн. Чинбатад юу гэж хэлэх вэ? Ариунаа яах вэ гэхэд Чи засуулаад өгөх юм уу, зараад мөнгийг нь өг гэсэн зүйл яригдсан. Тэгээд тухайн машиныг би задалж зараад Чинбат гуайд 7 сая  гаран төгрөг өгсөн. Тухайн үед мөрдөгчид Чинбат ахын Хаан банкны данснаас лавлагаа ав гэхэд огт аваагүй. Чинбат ахын Хаан банкны дансан дээр ССоос гэсэн 14 гүйлгээ байсан. Эдгээрийн тухайн үед Дархан-Уул аймгийн мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч Отгонбаяр дэслэгч мөрдөж байсан авч огт лавлагаа аваагүй. Ингээд Чинбатын хэрэг дээр хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ намайг залилах гэмт хэрэг хийсэн гэсэн Улсын яллагч бас яллах дүгнэлтэд бичсэн байна. Чинбатын машины эрхийг шилжүүлж авсан гээд яллах дүгнэлт дээр бичсэн байна. Би эрхийг нь шилжүүлж аваагүй итгэмжлэл гаргуулж авсан. 2 дахь хэрэг гэхээр Алтанцэцэгийн хэрэг дээр миний найз Оюунсүрэнгийн ээжийнх нь дүү  Эрүүгийн хуулийн  145.2-т  заасан гэмт хэрэгт холбогдоод 5 жилийн хорих ял  авсан яах вэ? гэж байсан. Тэр үед би шар хадны зах дээр машин зардаг. Миний мэддэг Давааням гээд нотариат бий уулзаад үз уг хүнд мэддэг өмгөөлөгч байж магадгүй гэсэн. Уг нотариатч нь  Баярбат гэх өмгөөлөгчтэй зуучилж уулзуулсан. Алтанцэцэгийн мэдүүлэгт байгаа тэр мэдүүлгийг улсын яллагч миний хэлснийг ойшоогоогүй.  Алтанцэцэгийн мэдүүлэгт Баярбат гэдэг хүнтэй 10-р хороололд уулзаж гэрээ контракт хийсэн. Би Баярбат ахтай уулзаад манай найзын хэрэг дээр туслаад өгөөч өмгөөллийн хөлс хэд болох вэ  гэхэд 5 сая төгрөг болно. Одоо наад хүүхэд чинь Тахир-Соёотын хорих ангид хоригдож байгаа юм байна. Чи  эмээг нь авч очиж  уулзуулна, ойр зуурын зараалд явна. Чи 2 500 000 төгрөгийг нь ав  би зөвхөн Улсын Дээд Шүүх дээр оролцох учраас 2 500 000 төгрөгийг нь авъя гээд Баярбат авсан. Тэгээд уг асуудалд Баярбат хуралд нь оролцоогүй байсан огт хөөцөлдөөгүй байсан. Алтанцэцэг өргөдөл өгөхөд би 2 500 000 төгрөг авсан үнэн би энийгээ өгчихье та нар Баярбат ахтай уулзаарай гэж хэлээд явсан. Гэвч Баярбат гэдэг хүнтэй уулзахгүй чамтай уулзсан болохоор чи хариуцна гээд байсан. Алтанцэцэг гэдэг хүн өөрөө Баярбаттай уулзсан гэрээ хийсэн гэдгээ мэдүүлэг дээр өгсөн байгаа боловч гэрээгээ хавсаргаж өгөөгүй байгаа. Би Монгол улсад ирээд баригдсаныхаа дараа Тулгаагийн үйлдэл дээр мэдүүлэг өгсөн.Тулгаагийн хохирлыг барагдуудсан.Би Тулгааг залилаагүй. Гэхдээ Тулгаа өөрөө машинаа олоод хохиролгүй гэсэн бичиг бичээд өгсөн энэ хэрэг ингээд болсон. Их Мөнх Наран компанийн 68 зээлийн төвийн утаснуудыг зээлийн мэргэжилтэн авахдаа би шалгаж авсан ориг утас байсан гээд мэдүүлсэн байдаг. Намайг лангууны араар ороход СС сольсон гэж мэдүүлэг байдаг. Эдгээр нь ориг эсвэл хулхи эсэхийг өөрөө шалгаад Гранд марк 2 машинаар сольсон гэдгээ мэдүүлсэн байдаг. Мөрдөгчийг би гранд марк 2-ийг зарлуулаад энэ машиныг надаас авсан хүнээс эдгээр утаснуудыг хаанаас авсан гарал үүслийг нь тодорхойлооч  гэж хэлж байсан. Уг зүйл дээр маш эргэлзэж байна. Хохирогч Түмэнжаргал Батдэлгэр 2-ын хэргийг хүлээн зөвшөөрөхгүй. Алтансүхэд холбогдох хэрэг Тоёота Кроун 90-31 гээд дугаартай автомашин байна. Манай хамаатны Батболд гээд тухайн машиныг намайг Монголоос явсны дараа Алтансүхээс аваад зарчихсан байсан. Батболдтой учраа олж болно гээд ээжийнхээ Төрийн бус байгууллагаас мод өгөөд Алтансүхэд хохиролгүй гэсэн бичиг авсан. Хохирогч Мөнхнаранд хийсэн хэргийг би 100 хувь хүлээн зөвшөөрч байгаа хохирол гомдлыг 100 хувь төлнө. Хүрэлчулуун,  Батбаатар,  Доржпалам,  Нямдавааг гэх хүмүүст хийсэн хэргээ хүлээн зөвшөөрнө. Анхбаяр гэдэг хүний хэрэг дээр  Цагдаагийн Ерөнхий Газрын Хар Тамхитай тэмцэх газрын нэгдүгээр тасгийн дарга Г.Давааням гэх хүнтэй 2019 оны 10 сард холбогдсон байдаг. Тухайн үед 2019 оны 11 сард Турк улсаас ирэх нислэгт АЦЕТ гэх сэтгэцэд нөлөөлөх бодис их хэмжээгээр орж ирэх юм байна. Энэ мэдээллийг өгч тусалвал миний хэрэгт нөлөөлөх эсвэл хамтран ажиллах зүйл байдаг уу гэж холбогдсон. Давааням ах ТБД Андууд төвийн урд талын бензин колонк дээр уулзаад ах нь санаа бодлыг ойлголоо би үүн дээр ажиллая үнэхээр үнэн бол цаашаа мэдэгдье гэж бид 2 ярилцсан байдаг. Тухайн үед би Монгол улсад орж ирээд Давааням ахаа би  цагдаа шүүхийн асуудалтай гэдгээ хэлсэн. Чи залилан мэхлэх гэмт хэрэгт холбогдоод явж байгаа юм байна. Гэртээ байж бай би хэрэглээний мөнгө өгье гэсэн. Тэдгээр нь дансны хуулган дээр авагдсан байгаа. Анхбаяр гэдэг хүнтэй танилцахаас өмнө Давааням гэдэг хүнтэй танилцсан байсан. Миний данс руу мөнгө шилжүүлээд хэрэглээнийхээ мөнгийг хийгээд байж бай наадах чинь үнэтэй мэдээлэл байна гэсэн. Давааням гэх хүн чи машин зардаг байсан юм байна. Манай эхнэр Сувдаа нь цирк дээр байрлах Авто тээврийн газар мэргэжилтэн хийдэг юм. 33-33 УАЕ, 99-99 УАА гэх машины 2 дугаар байна  чи зараад өгч чадах уу гэхэд хүнээс асууя гэсэн. 99-99 УАА дугаарыг зарж өгөөд чи Приус-30 машиныг нь ав гэсэн.Ингээд би фейсбүүк дээр зар байршуулсан. Тэрнээс биш би надад огт үндэслэлгүй зүйлийг зарна тавина гэж байхгүй. Анхбаяр мэдэж байгаа. Даваанямын Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг барьчихсан бичиг баримтыг нь барьж очоод зургийг нь даруулж байсан. Энэ нь ийм хүний нэр дээр байгаа Хар Тамхитай Тэмцэх Хэлтэст гээд Анхбаяр зургийг нь дараад надад тухайн уулзсан өдрөө 1  500 000 төгрөгийг  шилжүүлж өгсөн байдаг.  Би аваад  1 300 000 төгрөгийг Даваанямын данс руу шилжүүлсэн байгаа гэх мэтчилэн би Анхбаяр гэх хүнээс авсан мөнгөнүүдийг Давааням гэх хүний данс руу шилжүүлсэн болон бэлэн мөнгөөр өгсөн баримтууд байгаа. Нийтдээ 15 800 000 төгрөгөөс 8 900 000  төгрөгийг Давааням гэх хүнд өгсөн. Яагаад шилжүүлэхгүй байсан гэхээр Анхбаяр бид 2-ын тохирсон үнэ 21  000 000 төгрөгөөс  тохироод 18 000 000 төгрөг хүртэл буулгасан. Давааням гэх хүн намайг яаруулаад энэ улсын дугаар асуудал болох гээд байна Авлигатай Тэмцэх Газраас шалгаад манай эхнэр бид 2 асуудалд орох гээд байна хурдан зараадах тэгээд чи Приус-30 автомашинаа ав. Би бодсон приус-30-ыг нь зараад Чинбатынхаа хохиролд ч болтугай өгчихье гээд. Тэгье гээд Анхбаяр бид 2-ын харилцаа явж байсан. Би баригдаад цагдан хоригдохоор Анхбаяртай холбоо тогтоож чадахаа больсон. Тэр үед Анхбаяр өргөдөл өгсөн. Давааням намайг огт мэдэхгүй гэсэн угтаа миний машиныг унаад явсан гэж яриад байдаг. Огт танихгүй хүндээ 2 улсын дугаар зараад өг хэлэх үү,  огт танихгүй хүндээ мөнгө шилжүүлээд ахын дүү гэж хэлээд  байхгүй. Анхбаярын өгсөн мөнгийг 99-99 УАА гүйлгээний утгатай Давааням руу шилжүүлсэн байдаг. Анхбаяр бид 2-ын  хооронд үл ойлголцол үүссэн. Залилан хийх байсан бол Анхбаярын Баянзүрх дүүргийн 26-р хорооны Олимп хотхонд байрлах хүнсний дэлгүүрийн зөвшөөрлийг би хөөцөлдөж байгаад гаргаж өгөх үү. Хэрвээ залилан хийх байсан бол зөвшөөрлийг гаргаж өгөхгүй байсан. Бусад гомдол дээр хүлээн зөвшөөрнө. Лувсанвандангийн хэрэг дээр 33-50 УНН Тоёота Алион маркийн цэнхэр өнгийн автомашиныг манай ээжийн дүү П.Отгонбаяр надад  чи боломжийн үнээр аваад цаашаа зарчих гэсэн. Би тухайн автомашиныг Шар хадны зах дээр тавиад зарах гээд фейсбүүк дээр зар тавьчихсан байсан чинь Лувсанвандан  ах нь мөнгөгүй байгаа 2-уулаа баруун 4 зам дээр байрлах Рокмон  Буйлдингийн 9 давхарт байрлах Есөн Финанс дээр очоод автомашиныг 10.000.000 төгрөгийн барьцаанд тавья чи надад 10.000.000 төгрөгөөр зарж байгаа гэж хэл гэсэн. Тэгээд очтол Лувсанвандан дээр 7.000.000 төгрөгийн зээл гарахаар болоод зээл гарсан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тухайн автомашиныг надаас итгэмжлэл хийлгэж аваад итгэмжлэлээсээ банк бус руу худалдан авах гэрээ хийгээд банк бусын нэр дээр шилжүүлсэн. Лувсанвандан мэдүүлэг дээр 2 хоногийн дараа машиныг нь буцааж өгсөн гээд уг явдал 2 сар үргэлжилсэн. Миний ЭСҮ Финанс руу шилжүүлсэн дансны хуулга байгаа. Тухайн автомашин болохгүй байна засвар үйлчилгээ хиймээр байна та надаас зүгээр авч яваад сар болж байна. Тэгэхэд эвдрэл гарна гэж юу байдаг юм бэ  гэхэд би Баянгол дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Говь сауны гадаа автомашиныг чинь хаячихсан очиж аваарай.  ЭСҮ финансийн 7 сая төгрөгийн зээлийг чи төлөөрэй гээд явсан. Лувсанвандан өгсөн мэдүүлэг дээр СС надад 2.800.000 төгрөг төлсөн гэж ярьсан байдаг. Гэхдээ би Лувсанванданд төлөөгүй ЭСҮ Финанс гээд банк бус руу төлсөн. Яагаад гэвэл би тухайн автомашиныг авчихсан учраас төлсөн. Хохирлын хэмжээн дээр маргах бөгөөд хийсэн гэмт хэрэг дээр маргахгүй. Баасанням , Шинэбаяр 68 зээлийн төвийн хуулийн зөвлөх Батдэлгэр, Түмэнжаргал 2-ын хэрэг дээр Батдэлгэрийн өгсөн мэдүүлэг бий. Батдэлгэр ССоос утсыг нь шалгаж авсан гэсэн мөртлөө СС хуурамч утсаар сольчихлоо гэж ярьсан байдаг бөгөөд үнэхээр миний өмнөөс тухайн зээлийг төлснийг гайхаад байдаг бас надаас хувиараа нэхээд байдаг. Батдэлгэр, Түмэнжаргал 2-ын аль нэг нь хуурамч утас авч ажлын хариуцлага алдчихаад СС залилангийн хэрэгт шалгагдаж байгаа гэхээр нь ийм асуудал үүсгэсэн юм уу? би ойлгохгүй байна. Би уг 2 хүнд хэлсэн танай байгууллага намайг үнэхээр утас сольсон гэж үзэж байгаа бол камерын бичлэг гаргаад үзүүл гэхэд камергүй гээд байдаг. Эдгээр хэргүүдийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний 100 хувь хүлээн зөвшөөрч байгаа хэргүүд дээр хохирогч Мөнхнаран, Нямдаваа, Хүрэлчулуун, Батбаатар, Доржпалам эдгээр хүмүүсийн хэргийг зөвшөөрнө. Лувсанвандангийн  хэрэг дээр төлбөр тооцооны хувьд маргаж байгаа. Хохирогч Чинбатын хэрэг дээр итгэмжлэл хийлгэсэн шилжүүлж аваагүй гэдэг дээр маргаантай байгаа.Би Чинбатад 20 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Хохирогч Анхбаярын хэрэг дээр Давааням гэх хүн болон өөрийн дансаа шалгуулах хүсэлтэй байна. Давааням гэх хүнтэй нүүрэлдэж мэдүүлэг өгмөөр байна. Хохирогч Цэнд-Аюушийн хэргийг хүлээн зөвшөөрч байгаа. Алтанбаяртай  холбогдсон хэргийг хүлээн зөвшөөрч байгаа” гэх мэдүүлэг,

 

Хохирогч А.Анхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:”... 2019 оны 11 сард шинэ машин авч байсан болохоор гайгүй номер хийе гээд СС руу фейсбүүкээр мессеж бичсэн чинь над руу залгасан. Уулзаад үзсэн энэ хүний ярианд автаад нэг мэдсэн авах болчихсон байсан. Дараа нь энэ номерыг авах дэмий гэж бодсон. Тэгээд нэгэнт мөнгө өгсөн болохоор авъя даа гэсэн. Энэ хүний ярьж байгаа  бүх юм зөрүүтэй. Дандаа өөр юм ярьж байна.  Давааням гэх хүнтэй уулзсан тэр хүн номер заръя гэж огт хэлээгүй. Давааням нь ССын талаар хэлэхдээ баруун тийшээ хотоос гарах газар хонь ирлээ машинаа өгчихөөч гэсэн номер зарна гэж яриагүй манай алба руу өөр асуудлаар юм ярьсан гэсэн. 15.800.000 цувуулж өгөөд нэг ч төгрөгийн хохирол барагдуулаагүй байгаа” гэв.

 

Эрүүгийн 1818 00522 0517 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч ААын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тогтоолыг уншиж танилцлаа. Прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолын үндэслэлийг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /8 хх-ийн 125-127 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч ССын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...Би Цагдаагийн газарт эрүүгийн хэрэгт шалгагдаж байх хугацаанд гадаад улс руу явсны улмаас над дээр хилийн хориг тавьсан байсан. Тухайн үед хилээр орж ирэхэд шууд барьж аваад хорьдог гэж сонссон тул үүнээс айгаад хууль бус аргаар орж ирэхээр болсон. Надад холбогдолтой цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа эрүүгийн хэргүүдийг нэгтгэж шалгаж өгнө үү” гэх мэдүүлэг /8 хх-ийн 191 дүгээр хуудас/,  

 

            Хохирогч Д.Чинбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Миний 10 жилийн ангийн хүүхэд Соёл-Эрдэнийн хүү болох СС нь машин зардаг ченж хийдэг гэхээр нь би өөрийн эзэмшлийн 00-62 ДАР улсын дугаартай Ланд крузер 100 маркийн тээврийн хэрэгслийг зармаар байна гэж хэлсэн. Тэгсэн 2018 оны 1 дүгээр сарын сүүлээр Дархан ирж уулзаад ахаа одоо цагаан сарын өмнө хурдан зарагдана гэж хэлэхээр  нь машинаа заруулах гээд явуулсан. Тэгээд цагаан сарын өмнөхөн ирээд машин зарагдахаар боллоо одоо нэр дээр шилжүүлэг хийгээд өгчих гэхээр би автовокзалын байранд байдаг нотариат дээр очоод итгэмжлэл хийлгээд явуулсан. Тэгээд цагаан сарын урьд өдөр нь надад Приус 30 маркийн улсын дугааргүй машин авчраад та энэ машиныг цагаан сараар унаж бай хэрэв сонирхож байгаа бол аваа би наад машин дээр чинь 5,000,000 төгрөг өгье гэхээр нь би тэгье гэж хэлээд аваад үлдсэн. Тэгээд цагаан сараар унаж байгаад нэр дээр шилжүүлэх гээд хот руу өгөөд явуулсан. Тэрнээс хойш одоо ингээд аваад очлоо гэж худлаа ярьсаар байгаад өнөөдрийг хүргэсэн. Тэгээд би цагдаад хандах болсон......таны машинаар л бүх ажлаа  амжуулж байна, би тэнд байна, энд байна дансны дугаараа өг, би мөнгө хийе та  дансаа шалга мөнгө орсон гэх мэтээр байнга худлаа ярьдаг. Тухайн үед 2018 оны 1 дүгээр сард өгч явуулахдаа 25,000,000 төгрөгөөр тохирч өгч явуулсан. Одоо надад 25,000,000 төгрөгийн хохирол учирсан”  гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 12-15 дугаар хуудас/,

 

            Д.Чинбат, СС нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх-ийн 25-27 дугаар хуудас/

 

            “Капитал зууч” ХХК-ий 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн “...Тоёота ланд круйзер 100 маркийн 2000 онд үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл 28,000,000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /1 хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

 

            2018 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн Тоёота ланд круйзер 100 маркийн 2000 онд үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл худалдан борлуулах итгэмжлэл болон худалдах, худалдан авах гэрээ /1 хх-ийн 38-45 дугаар хуудас/,

 

            Гэрч Г.Мэндсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр намайг гэртээ байж байхад манай дүүгийн нөхөр З.Ганхуяг би хотоос зайтай явж байна ах та СС гэдэг хүнтэй утсаар ярьж байгаад машиныг нь үзэж харж байгаад би ССтой үнээ тохирчихсон байгаа гэхээр нь би ССтой утсаар ярьж байгаад Сансарын хойд талын шунхлай бензин клонк дээр уулзаж 00-62 ДАР улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Ланд крузер 100 маркийн машиныг 16,000,000 төгрөгөөр авахаар тохирч улмаар Саруул захын урд байрлах Монгол Глобал компаний байранд байдаг нотариат дээр очиж худалдах, худалдан авах гэрээ хийж мөнгийг З.Ганхуяг нь ССын  хэлсэн Хаан банкны 5045516197 дугаарийн данс руу шилжүүлсэн юм. Тэгээд би З.Ганхуягтай авто тээврийн газар очиж уг машиныг хүргэн дүү З.Ганхуягийн нэр дээр шилжүүлж уг машин нь 06-72 УНР гэсэн дугаартай болсон.” гэх мэдүүлэг/1хх-ийн 73-74 дүгээр хуудас/,

 

            Гэрч З.Ганхуягийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр фэйсбүүк дээр Ланд 100 маркийн машин зарна гэсэн зарын дагуу СС гэдэг хүнтэй утсаар ярьж уг машины үнийг асуухад бэлэн 16,000,000 төгрөгөөр яг одоо худалдаж авбал өглөө гэсэн. Тэгэхээр нь  би хотоос хол явж байсан болохоор өөрийн эхнэрийн ах Г.Мэндсайхан руу яриад уг машиныг үзэж хараад аваадхаач гэж гуйсан. Үүний дагуу манай эхнэрийн ах Г.Мэндсайхан нь ССтой уулзаж 00-62 ДАР улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Ланд крузер 100 маркийн машиныг худалдах, худалдан авах гэрээ хийж ах Мэндсайханаар авахуулсан. Уг машины үнэ болох 16,000,000 төгрөгийг өөрийн данснаас ССын хэлсэн 5045516197 дугаарын Хаан банкны данс руу шилжүүлсэн. Би ССоос худалдаж авсан 06-72 УНР улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Ланд Крузер 100 маркийн машиныг 7 сар гаран унаж байгаад 2018 оны 8 дугаар сард 16,800,000 төгрөгөөр зарчихсан. Би одоо уг машиныг худалдаж авсан хүнийг мэдэхгүй байна. Хөдөөний бололтой хүн надаас худалдах, худалдан авах гэрээ хийж нотариатаар батлуулаад худалдан авсан юм.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 76 дугаар хуудас/

 

            Хаан банкны 5011227956 тоот данс эзэмшигч З.Ганхуягийн 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 16,000,000 төгрөг Хаан банкны 5045516197 тоот харилцах данс руу шилжүүлсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 77 дугаар хуудас/,

 

            Гэрч Л.Ариунаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2018 оны 1 сарын сүүлээр болов уу даа гэрээс 100-н айл руу хичээлдээ явах гээд үеэл дүү ССын машиныг жолоодоод явж байсан юм тэгээд замын гулгаан дээр нэг машины араас мөргөсөн. Ямар ч байсан цагаан өнгийн машин байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 242 дугаар хуудас/,

 

            Гэрч Б.Булганхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...СС гэдэг залуу Приус-30  байна уу гэж ирэхээр нь манай өөрийн Приус-30 алга, хүний тавиулсан Приус-30  байна гэхэд би банк бусын зээлээр авах гэж байгаа юм. Таньд би урьдчилгаа 4,500,000 төгрөг өгөөд би зээлээ хөөцөлдөөд  ирье гэж хэлээд унаад явсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 243-244 дугаар хуудас/,

           

Хохирогч А.Нямдаваагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр би интернетээс 2012 оны цагаан Wrangler jeep машин зарна гэсэн зар харсан.  91000910 гэсэн дугаар луу залгаж надад 2010 оны Wrangler jeep машин байна. Энэхүү машинаа тоноглох гэж байгаа юм. Тоноглож цаг алдаж байхаар зарцуулагдах мөнгөн дүнтэй ойролцоо байвал зөрүү хийж машинаа солих уу гэдэг санал тавьсан. Гэтэл СС гэх залуу надтай сольж байхаар би чамд тоног аваад өгье. Би “Да хүрээ” дээр япон  машины сэлбэг зардаг юмаа. Би яг одоо хил гарах гэж байна. 5 ширхэг обуд авах гэж байгаа юм. Чи авах бол надад захичих хямдрах гээд байна гэж хэлсэн. Тэгээд машиндаа хэрэглэгдэх сонирхож байгаа бүх тоноглолыг  чинь захиад өгье гэж хэлсэн. Би тэгэхээр нь чамд итгэхгүй  байгаадаа бишээ зүгээр огт танихгүй хүн болохоор асууж байна. Би тэгээд мөнгө төгрөг яана гэсэн үг гэж асуухад зүгээрээ чи өөрөө мөнгөөрөө аваад ирье үзэж байгаад аваарай гэж хэлсэн. Харин обудь  бол тэгж авч чадахгүй чи урьдчилгаа өг гэсэн. Би хэдийг өгөх вэ гэхэд 600,000 төгрөг байхад  болох байх гэсэн. Тэр үед нь би Монгол залуучууд бие биедээ итгэж нэгнээ дэмждэг байх хэрэгтэй гэж бодоод итгээд өгсөн. Тухайн үед би гэрээсээ интернет банкаар 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 20 цаг 11 минутанд Голомт банкны 4305110082 Соёл-Эрдэнэ СС гэсэн дансанд Хаан банкны 5099191913 гэсэн данснаас хэлсэн мөнгийг нь шилжүүлсэн. Мөн гэрээсээ интернет банкаар тухайн дансанд Голомт банкны 2709294849 данснаас 400,000 төгрөг нэмж шилжүүлсэн. Дугуй бас авна гэхэд би урдаас ирээд Монголоос аваад өгье хямд дугуй байгаа гэсэн. Ингээд маргааш нь буюу 2018 оны 6 дугаар 27-ны өглөө  залгаад энд хямд сайн дугуй байна. Би бүх бараагаа авсан болохоор мөнгө байхгүй байна. Чи авна гэвэл 1,250,000 төгрөг шилжүүлчих гэж надад хэлсэн. Би тэр үед танихгүй хүн болохоор мөнгө нэмж өгөхдөө эргэлзэж шалгаж үзэх гээд надад явуулсан дугуйны зургийг ажлын түнш хятадад хэлж судлуулсан. Хэлсэн үнэ нь бараг ижил байсан болохоор итгээд ахиж дугуйны мөнгө гэж 1,100,000 төгрөг болно гэхээр нь 2018 оны 6 дугаар сарын  27-ны өглөө 11 цагаас өмнө шилжүүлсэн. 2018 оны 7 дугаар сарын 1-нд гаалийн мөнгө хэрэгтэй байна обудныхаа үлдэгдэл мөнгийг шилжүүлчих гэсэн. Тэгээд Голомт банкны данснаасаа 400,000 төгрөгийг 2 удаа 800,000 төгрөгийг явуулсан.  Тэгэхэд би цаашаа явж байна. Обуд нь ирсэн байна би чиний нэр дээр төмөр замын гаальд явуулчихья чи авчихаарай гэсэн. Ингээд нийт 2,900,000 төгрөг өгсөн байна. Тэгээд 2018 оны 7 дугаар сарын 02-нд ирнэ гэсэн бараа ирээгүй, мөн дараагийн өдөр нь ч ирээгүй.  Гэтэл 3 хоногийн дараа би цаашаа яваад ирлээ. Бараа татварын асуудлаас болоод яваагүй байна. Мөн бусад бараа ч цаанаас ирсэн байна. Би өөрөө ачуулаад аваад очъё. Орой уулъзя захисан юмаа хараарай гэсэн энэ өдөр нь 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр байсан.”  гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 135-137 дугаар хуудас/

 

Хаан банкны 5099191913 тоот хохирогч Б.Нямдаваагийн эзэмшлийн харилцах данснаас 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 600,000 төгрөг интернет банк үйлчилгээ ашиглан Голомт банкны 4305110082 тоот Соёл-Эрдэнэ СС харилцах данс руу шилжүүлсэн болон Голомт банкны 2709294849 тоот харилцах данснаас мөн данс руу 2,300,000 төгрөг 4 удаагийн шилжүүлгээр шилжүүлсэн талаарх баримт /1хх-ийн 140-144 дүгээр хуудас/

 

Хохирогч А.Нямдаваа, шүүгдэгч СС нарын гар утсаар ярьсан гэх ярины бичлэг, мессежний зураг зэргийг хуулбарласан 1 ширхэг Сиди-г эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, 1 ширхэг Сиди-д үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 147-152 дугаар хуудас/

 

Хохирогч А.Нямдаваа, шүүгдэгч СС нарын хоорондоо харилцсан чат /мессеж/ /1хх-ийн 153-198 дугаар хуудас/

 

Гэрч Ш.Билгүүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би өнгөрсөн 2018 оны  3 дугаар сарын дунд үеэс эхлэн ССтой хамтран 3 ширхэг приус 20, 1 ширхэг приус-30 машиныг бусдад борлуулж байсан. Эдгээрээс өөрөөр би ССын машин болон тэдгээрийн сэлбэг хэрэгслийг худалдаалах явдалд оролцож байгаагүй. 2018 оны 8 сард би одоогийн энэ ажилдаа орчихсон хөдөө уурхайд ажиллаж байсан. Би ССын хэлснээр Хятадаас оруулж ирсэн машины дугуй, обудыг тэр Баянхошуунд аваачиж байсан тохиолдол бол байгаагүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 245-247 дугаар хуудас/

 

Шүүгдэгч ССын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хятад улсаас Ви чатаар захиалга авдаг Ван Жанжин гэх нэртэй хэрэглэгчээс захиалга авсан. Захиалга өгснөөс хойш 41-42 хоног гээд бодоод үзэхээр 8 дугаар сарын 1-2-ны өдрүүдийн орчим ирсэн. Манай найз Билгүүн хүлээж аваад Баянхошуунд авч очиж тавьсан...” гэсэн мэдүүлэгт /1 хх-ийн 226-228 дугаар хуудас/

 

Хил хамгаалах Ерөнхий газрын 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 2-5а/347 тоот ...СС Алтанбулаг авто замын боомтоор 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр гарсан, 9-ний өдөр улсын хилээр орсон бүртгэлтэй байна... гэсэн лавлагаа/1 хх-ийн 240 дүгээр хуудас/,

 

“Есөн финанс” ХХК-ий 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 95 дугаартай “...Лувсанвандангийн иргэн ССтой хийсэн автомашин худалдах, худалдан авах гэрээний 70 хувийн лизингийн санхүүжилтэд манай байгууллагаас 7,000,000 төгрөгний зээл олгосон. Лувсанвандан энэ хугацаанд 2,209,000 төгрөг төлсөн.” гэсэн лавлагаа /12хх-ийн 42 дугаар хуудас/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Содномдамбын “Алтанцэцэгийн төрсөн хүү болох Балжинням нь найзуудтайгаа гадуур явж байгаад хүмүүсийн хэд хэдэн гар утсыг дээрэмдэж авсан хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 хэлтэс дээр шалгагдсан бөгөөд 5 жил 1 сарын хорих ялаар 2017 оны 6 дугаар сард шийтгүүлсэн юм. Ингээд хүүхдийнхээ ялыг багасгуулах зорилгоор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж ялыг хэвээр үлдээсэн. Тэгэнгүүт Улсын  дээд шүүхэд хандъя энэнээс нь өмнө өмгөөлөгч авъя гээд ярилцаж байтал Алтанцэцэгийн төрсөн эгч Ариунцэцэгийн охин нь гадаад улсад амьдардаг бөгөөд энэ асуудлыг мэдсэн учраас надад таньдаг өмгөөлөгч байгаа түүнтэй  уулзаад үз гэж хэлсэн. Тэгээд Алтанцэцэг нь СС гэж хүнтэй уулзахад би өмгөөлөгч хийдэггүй харин өмгөөлөгч олж өгье гээд Баярбат гэж хүнийг зааж өгсөн байдаг. Ингээд Баярбат гэж хүнтэй уулзаж өмгөөлөгчөөр авч өмгөөллийн хөлсийг 5,000,000 төгрөгөөр тохирч СС нь  урьдчилгаа болгож 2,500,000 төгрөг 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Улсын 3 дугаар эмнэлгийн дотор байдаг АТМ-аас мөнгийг шилжүүлсэн.  2017 оны 11 дүгээр сард Улсын дээд шүүхээр ороод 5 жил 1 сар хорих ялыг нь хөнгөрүүлээд 2 жил 5 сарын хорих ял болгочихлоо үлдэгдэл мөнгөө өгөөрэй гэж байгаад нийт 5,000,000 төгрөгийг СС нь авсан. Тэгсэн боловч Улсын дээд шүүхээр орж ял нь хөнгөрөөгүй болж тэр ч бүү хэл шүүхээр ч ороогүй байдаг. Тэгээд би энэ асуудлыг нь мэдчээд СС гэж хүнийг дуудаж уулзаад 3 дугаар эмнэлэг дээр уулзахад Баярбат гэж хүнийг би эгчээрээ дамжуулж олсон Баярбат гэж хүн өмгөөлсөн эсэхийг мэдэхгүй байна. Би мөнгийг нь Баярбатад өгсөн, би Баярбатаас асуудлыг тодруулж байгаад та нараас авсан 5,000,000 төгрөгийг 2 хуваагаад эргүүлээд өгье гэж хэлсэн. Тэгээд өгөх байх гэж бодоод цагдаад хандаагүй ба өмгөөлөл хийсэн эсэхийг Баярбат болон СС нараас асуугаагүй ба 2018 оны 2 дугаар сард Алтанцэцэгт СС нь 2,500,000 төгрөгийг өгсөн байдаг.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 12-17 дугаар хуудас/,

 

Гэрч Т.Алтанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Миний төрсөн хүү Ариунцэцэгийн Балжинням 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2, 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял авч, 61 грамм гараад хаягийг санахгүй байна хорих ангид ял эдэлж байгаа юм. Хорих 461 ангид хэрэгт шалгагдаж хоригдож байх хугацаанд ээж Түмэннасан, эгч Ариунцэцэгийн төрсөн охин Оюунсүрэн нь хамт эргэж очдог байсан. Ингэж байхдаа замдаа машин нь шаварт суугаад машинаа гаргах гэж байгаад Сүхбат /СС/ гэдэг хүнтэй танилцаж, уг хүн шаварнаас машиныг гарган өгч туслахдаа хүүгийнхээ холбогдох хэргийн талаар ярилцахад надад сайн таньдаг өмгөөлөгч байгаа, өмгөөлөгч байхгүй бол би өмгөөлөгч  олоод өмгөөлөөд өгье гэж хэлсэн юм. Тухайн үед хүү Балжинням нь хорих ял  авчихсан  байсан ба тухайн үед өмгөөлж байсан өмгөөлөгч нь муу ажилласан байх гэж бодож байсан учраас Сүхбат /СС/ нь таньдаг хүнд хэлж гуйж байгаад өмгөөлүүлээд ялаас хасуулаад өгье гэж хэлсэн байдаг. Хүү Балжинням  шүүхээр орж хорих ял аваад 2-3 хонож байсан юм. Тэгээд Оюунсүрэн нь Сүхбат /СС/ гэж хүнтэй танилцлаа таньдаг сайн өмгөөлөгч байдаг гэж байна хүүхдийн чинь ялаас хөнгөрүүлээд өгье гэж байна ах нь Нийслэлийн прокурорын газарт ажилладаг гэж байна гэхээр нь хүүхдийнхээ ялаас хөнгөрүүлье гэж бодоод Оюунсүрэнгээс Сүхбат /СС/ гэж хүний утасны дугаар авч  байгаад утсаар ярьж уулзахаар болж яг он сар өдрийн санахгүй байна. 2017 оны 08 сард шиг санагдаж байна Сүхбаттай /Сүхбод/ 10 хорооллын Хөх хот нэртэй рестораны урд талд Оюунсүрэн бид хоёр уулзаж ярилцахад сайн таньдаг  өмгөөлөгч гээд Баярбат гэж хүнийг танилцуулж хүүхдийн хорих ялаас хөнгөрүүлж өгөх болно, өмгөөлөлийн хөлс 5,000,000 төгрөг болно урьдчилгаа байдлаар эхлээд 2,500,000 төгрөгийг өгнө сүүлд нь ял хөнгөрсний дараа 2,500,000 төгрөгийг авах болно гэхээр нь тохиролцож Сүхбат /СС/ нь зуучилж өгч Баярбат нь өмгөөлөл хийхээр болсон. Ингээд ярилцаж тохиролцсон хүүгийн хорих ялаас хөнгөрүүлж өгөх байх гэж итгээд миний бие 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдөр тэтгэврийн зээл тэжээгчээ алдсаны тэтгэмж авч 2,500,000 төгрөгийг ямар нэгэн асуудал болоход хэрэглэе гээд бэлдчихсэн байсан учраас өмгөөллийн хөлсний мөнгөө өгөөрэй гээд Сүхбат /СС/ нь утсаар залгаад байсан учраас Сүхбатын өгсөн банкны дансруу 2,500,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5096045738 дугаарын данснаас мөнгийг шилжүүлсэн. Ингээд өмгөөлөлийн үйл ажиллагаа хийж байгаа байх гэж бодоод юу гэж хэлэхийг нь хүлээгээд байж байтал 2017 оны 11 сард Сүхбат нь залгаад Улсын дээд шүүх дээр гомдол гаргаж байгаад шүүх хурлаар хэлэлцэж хүү тань авсан 5 жил 1 сарын хорих ялаас 2 жил, 5 сарыг нь хасуулчихлаа одоо үлдэгдэл 2,500,000 төгрөгөө өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгээд дахин өмнө авсан байсан цалингийн зээл дээр нэмж 2,500,000 төгрөгийг авч байгаад дахин Сүхбатын өгсөн байсан дансруу 2,500,000 төгрөгийг 3 эмнэлэг дотор байдаг Хаан банкны АТМ-ээс өөрийн данснаасаа шилжүүлсэн. Ингээд ялаас нь хасагдсан байх гэж бодоод хүү Балжинням хоригдож байгаа хорих анги дээр ээж Түмэннасан очиж уулзаад ялаас хасагдсан эсэх талаар асуухад ялаас хасагдсан зүйл байхгүй, шүүхийн шийдвэр гарсан бол манайд ирэх ёстой, шүүхийн шийдвэр ирээгүй, шүүхийн шийдвэр гарлаа ч та нар 1 хувийг өгөх ёстой гэж хэлсэн. Тэгэхээр нь нь Сүхбат гэж хүний ярьсан зүйл бүгд худлаа байна гэж бодоод Сүхбаттай холбогдож Улсын дээд шүүхийн шийдвэр гарсан бол шийдвэрийн 1 хувийг бид нарт өгдөг гэж байна авья гэхэд за байж бай гарахаар аваад очъё гэж хэлсэн. Тэгээд Сүхбатаас шүүхийн шийдвэр авахаар удаа дараа холбогдох болгонд янз янзын” миний бие өвдөөд байна, хөдөө ажилтай явчихлаа, аавын бие муудаад хөдөө байна шүүхийн шийдвэрийн хувьд хэвлэгдэж гарч ирээгүй” гэх зэргээр шалтаг хэлээд байсан.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

 

Хохирогч Т.Алтанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би одоо 2,500,000 төгрөгийг нэхэмжилж байна. Би өөрөө ажилтай тул ээжийн талын хамаатны ахдаа итгэмжлэл хийлгэж өгч байсан юм. Дээрх мөнгөнүүдийг би өөрөө данснаасаа шилжүүлдэг байсан...” гэсэн мэдүүлэг /4 хх-ийн 179 дүгээр хуудас/

 

Гэрч У.Түмэннасангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний зээ хүү Балжинням нь хулгай, дээрмийн хэргээр 5 жил 1 сарын хорих ял аваад одоо хорих ялаа эдэлж байгаа бөгөөд 2017 оны 08 сарын эхээр 461 анги орох санаатай явж байтал машин шаварт суугаад өөрийгөө СС гэж танилцуулсан хүүхдийн машинд суугаад 461-р анги орсон ба энэ үед зээ хүү Балжиннямд холбогдох хэргийн талаар болон авсан ялынх талаар ярьсан. Тэгэхэд Сүхбат манай ээжийн бага дүү нь Нийслэлийн прокурорын газрын орлогч дарга хийдэг, сайн өмгөөлөгч олж өгч байгаад хүүхдийг чинь ялаас хөнгөрүүлж өгье гэсэн утгатай зүйл ярихаар нь нээх тоохгүй орхисон байж байгаад үнэн хэлсэн байж магад гэж бодоод маргааш нь Сүхбатын өгсөн 90000910 дугаарын утсаар холбогдож ярихад боломжтой, өмгөөллийн хөлс нь 5,000,000 төгрөг болно, урьдчилгаа гэж 2,500,000 төгрөгийг яаралтай өгөөрэй ял хөнгөлсний дараа үлдэгдэл 2,500,000 төгрөгийг өгөөрэй гэж хэлэхээр нь итгэсэн. Тэгээд Сүхбат нь би ахаараа хэлүүлж байгаад Батбаяр гэж өмгөөлөгчийг оллоо, яаралтай мөнгөө өгөөрэй гэж ярихаар нь 2,500,000 төгрөгийг өгсөн. Ингээд бид нар шүүх хурал болохыг хүлээгээд байж байтал 461 ангиас согоотын хорих анги руу шилжсэн гэж сонсоод шүүх хурал хийгээгүй байж яагаад шилжиж байгаа юм бэ гээд Сүхбатаас нь холбогдоод 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улсын дээд шүүхэд гомдол гаргаж хурал хийлгээд хүүхдийг чинь 5 жил 1 сарын хорих ялаас 2 жил 5 сарын хорих ялыг хасуулчихлаа үлдэгдэл мөнгөө өгөөрэй, хүүхдийг чинь хоёулаа эргэж очьё гээд баахан эргэлтийн бараа аваад очиж уулзсан. Тэгэхэд Сүхбат нь Балжиннямд хорих ялаас нь хасагдсан байгаа гэж хэлсэн. Ингээд тухайн үед үлдэгдэл 2,500,000 төгрөгийг Сүхбатын өгсөн данс руу охин Алтанцэцэг хийсэн. ...ингээд Содномдамба хөөцөлдөж явсаар байгаад Сүхбатаас 2,500,000 төгрөгийг эргүүлж авсан байсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 20-21 дүгээр хуудас/

 

Гэрч Т.Баярбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Би зургийг нь харлаа энэ хүнийг танихгүй, надад тийм өмгөөлсөн зүйл болон урьдчилгаа авч байсан зүйл байхгүй, би огт мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /4 хх-ийн 181 дүгээр хуудас/

 

Гэрч Ж.Даваанямын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Уг зургийг би харлаа. Энэ хүнийг би огт танихгүй мэдэхгүй хүн байна. Ямар нэгэн харилцаа холбоо байхгүй уулзаж байгаагүй. Би өмгөөлөгчөөр ажилладаг Баярбат гэж хүнийг танихгүй байна. ...Би Ариунцэцэгийн Балжинням РД:ФБ97091819 гэсэн хүний зургийг харлаа. Би энэ хүнийг танихгүй. Баярбат, Сүхбат гэх хүмүүсийг танихгүй 2017 оны 6 дугаар сард болсон шүүх хурлын талаар мэдэхгүй байна. Би 2002 оноос эхлэн өмгөөлөгчийн ажил хийдэг байсан бөгөөд 2007 оны 3 дугаар сараас эхлэн нотариатын ажил хийж эхэлсэн. Би хүмүүсийг танихгүй хүмүүс намайг таниад байдаг юм...” гэсэн мэдүүлэг /4 хх-ийн 184 дүгээр хуудас/

 

Шүүгдэгч ССын гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тиймээ би энэ мөнгөнүүдийг өмгөөлөгчийн хөлс гэж авсан. Баярбат гэдэг хүнтэй би Давааням гэх нотариат хийдэг байсан өөрийн танил хүнээр дамжуулж танилцаад Баярбатад шүүхийн тогтоолыг 2017 оны 7 дугаар сард 10-р хороололд уулзаж Алтанцэцэгээс бэлнээр 2,500,000 төгрөгийг авч Баярбатад 1,500,000 төгрөгийг өгөөд өөртөө 1,000,000 төгрөгийг авч үлдсэн.” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 59-61 дүгээр хуудас/

 

 Монголын Өмгөөлөгчдийн холбооны mglbar.mn сайтад 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр мөрдөгч үзлэг хийсэн “...Баярбат гэж бичиж үзэхэд Баярбатын Батмандах, Төмөрбаатарын Баярбат гэж 2 хүний мэдээлэл гарч ирсэн бөгөөд фото зургаар бэхжүүлэн авч, үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргав. “Төмөрбаатарын Баярбат /утас:99948928, 98488928/...” тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /12 хх-ийн 77-80 дугаар хуудас/

 

Шийтгэх тогтоол, Давж заалдах шатны шүүхийн магадлалын хуулбар /5 хх-ийн 67-83 дугаар хуудас/

 

Хохирогч Ж.Мөнхнарангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би хамгийн сүүлд ССтой 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр уулзсан. Тэгээд тухайн байрны урьдчилгаа мөнгө гэж би ССод 15.000.000 төгрөгийг Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх станцын данс руу шилжүүлэх гэж байтал СС надад хандан эгчээ дүү нь машины ченж хийдэг юм аа та энэ мөнгөө миний данс руу хийчээч дүүгийнх нь данс руу их мөнгө орж гарвал дараа нь дансны хуулга авахад хэрэг болдог юм аа гэж хэлсэн. Тэгээд СС за та маргааш байрандаа ороорой гэж хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ССын утас руу залгахад таны залгасан дугаар мессеж рүйминг үйлчилгээнд хамрагдсан байна гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш өдийг хүртэл уулзаж чадахгүй мөнгөө авч чадахгүй явж байна. ССын ээж болох Долгормаатай уулзахаар надад хамаагүй гэсэн байдлаар хандсан. Анх 2019 оны 1 дүгээр сард Дархан-Үл хөдлөх гэсэн фэйсбүүк зарын групп дээр уян хатан нөхцөлтэй байр зарна гэсэн ССын зар байсан. Тэрний дагуу би ССтой холбогдон байр авах талаар ярьж тохирсон.

Надаас тэр хүн дэнчин гээд 700,000 төгрөг, тэрний байрыг авахын тулд зуучилж өгсөн гээд 3,000,000 төгрөгийг авсан. Хамгийн сүүлд 15,000,000 төгрөгийг байрны урьдчилгаа гэж авсан. Ингээд нийт 18,700,000 төгрөгийг яг өгсөн.” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 125-128 дугаар хуудас/

 

Хаан банкны 5361068075 тоот Жаргалсайханы Мөнхнарангийн эзэмшлийн дансны 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 2,000,000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 15,000,000 төгрөгийн зарлага Хаан банкны 5132032673 тоот дансны хуулга  /2 хх-ийн 118-120 дугаар хуудас/

 

Хаан банкны 5132032673 тоот Алтаны Идэрбатын эзэмшлийн дансны 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 700,000 төгрөг, 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ Хаан банкны 5361072820 тоот данснаас, 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 2,000,000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 15,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ Хаан банкны 5361068075 тоот данснаас хийгдсэн талаар дансны хуулга /2 хх-121-122 дугаар хуудас/,

Гэрч А.Идэрбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “СС нь 2018 оны намраас хойш миний дансыг ашиглаж байгаа. Надад анх хэлэхдээ шүүхийн шийдвэрээс өөрийнх нь дансыг ашиглаж болохгүй байна картаа хэрэглүүлээч гэж гуйж байсан. Тэгээд би зөвшөөрөөд картаа ССод өгсөн нэг ёсондоо 2018 оны намраас хойш Хаан банкны дансыг ашиглаж байсан.” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 132-133 дугаар хуудас/

 

Гэрч П.Долгормаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ундралд би тухайн байранд орохоо больсон шүү гэж хэлсэн. Тухайн үед Ундрал намайг байрны захиалгад болилоо гэсэн өргөдөл бичиж өг гэхэд нь би өргөдөл бичилгүй орхисон. ...Надад ерөөсөө миний нэр дээр бусдад манай байгууллагын ажилчдын байрнаас авч өгөх гэж байгаа гэж мэдээгүй сүүлд мөнгө өгч залилуулсан гэх эмэгтэйгээс л сонсож мэдсэн.” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 136-137 дугаар хуудас/

 

Гэрч Б.Ундралын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “СС, Мөнхнаран гэх хүмүүсийг танихгүй. П.Долгормааг танина. Долгормаа Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-д Дархан хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ашиглалт борлуулалтын байцаагч ажилтай. Нэг байгууллагад хамт ажилладаг. ...Долгормаа нь манай хэлтэст журам батлагдахаас өмнө болон журам батлагдсаны дараа 2 удаа өргөдөл гаргаж холбогдох материалыг бүрдүүлж өгч байсан. Долгормаа нь журам батлагдсаны дараа захирлын зөвлөлийн хурлаар 49 настай шалгуур үзүүлэлт хангахгүй гээд хасагдсан. Долгормаа нь хүсэлт дээ 49.5 мкв хэмжээтэй 2 өрөө байранд урьдчилгаа 10 сая төгрөгийг өгнө гэж бөглөсөн байсан. ...Энэхүү байр нь зөвхөн ажилтнуудад зориулсан байр болохоор тийм хүн ямар ч хүсэлт гаргаагүй, би тийм хүн танихгүй сонсож ч байгаагүй.” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 138-139 дугаар хуудас/

 

Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн ажилтанд орон сууц хөнгөлттэй нөхцөлөөр олгох журам /2 хх-ийн 144-154 дүгээр хуудас/

 

Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн захиргаа удирдлагын хэлтэст ажилтан П.Долгормаагийн орон сууцанд орох хүсэлт /2 хх-ийн 155-156 дугаар хуудас/

 

Хохирогч З.Баасаннямын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр “Их Мөнх Наран” ХХК-ийн зээлийн мэргэжилтнээр ажилд орсон. Тухайн үед ХХК нь Дарханд 3 салбартай үйл ажиллагаа явуулж байсан. ...Олон улсын салбар дээр ажиллаж байх үед 5 ширхэг хуурамч гар утас барьцаанд тавьсан байсан. Манай ажилчид тухайн үед хуурамч гэж мэдээгүй 5 ширхэг гар утсыг барьцаанд авсан байдаг. Т.Батдэлгэр 2,600,000 төгрөг төлсөн гэсэн. Одоо манай компани 3,900,000 төгрөг гаргуулж авах ёстой...” гэсэн мэдүүлэг /2 хх 234-235 тал/

 

Иргэний нэхэмжлэгч Т.Батдэлгэрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 10 дугаар сард СС гэх залуу орж ирээд I phone 6 маркийн гар утас, монет бөгж зэрэг эд зүйл тавьж аваад явдаг байсан бөгөөд сүүлд нь итгээд 2018 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр I phone 8 plus маркийн гар утас тавина би яарч явж байна, удахгүй авна гэхээр нь тухайн үед хүн ихтэй байсан учир шалгаж амжилгүй өмнө нь үйлчлүүлдэг байсан учир итгээд авсан бөгөөд тус I phone 8 plus маркийн гар утасны авах хугацаа дуусаагүй байхад 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр мөн СС гэх залуу өөрийн гадаад паспортыг барьж орж ирээд надад I phone X маркийн гар утас байна 256 гигабайт багтаамжтай, хар өнгийн гэртэй гар утас байна гэхээр нь энэ гар утсыг барьцаанд тавих гэсэн юм. Би тээврийн хэрэгслийн наймаа хийдэг учир машинаа зарчихвал утсаа авчихна гэж хэлэхээр нь би өөрийн чадвараараа тухайн гар утсыг шалгаж авдаг байсан. Тэр гар утас нь кодтой байна гэж хэлээд буцааж өгсөн бөгөөд ширээний доор сим картаа авч кодоо гаргасан бөгөөд хуурамч гар утсаар сольсон гэж бодож байгаа юм. Би 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр “Их Мөнх Наран” ХХК-д 2,600,000 төгрөг төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 239-240 дүгээр хуудас/

 

Шүүгдэгч ССын гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2018 оны 10-р сарын орчим 2004 онд үйлдвэрлэгдсэн, 2010 онд Монголд орж ирсэн. Grand mark 2 тээврийн хэрэгслийг зарах гэж фээсбүүкэд зар тавьж сар орчмын дараа үл таних хүн ирээд тухайн тээврийн хэрэгслийг I phone маркийн 6 утас оролцуулж 1 утсыг 1 сая төгрөгөөр үнэлж тус I phone X маркийн утсыг өөрөө барьж байтал хулхи хуурамч утас гэдгийг мэдсэн бөгөөд борлуулахын тулд фээсбүүкэд гар утас зарна гэж тавьсан.  I phone X, I phone 8 plus маркийн гар утсыг 68 зээлийн төвд тус утаснуудыг тавихаар санал болгож тухайн өдрийн зээлийн мэргэжилтэн Батдэлгэр байсан.” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 243-244 дүгээр хуудас/

Гэрч Г.Даваадоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тус гар утаснууд зарагдах боломжгүй гар утас юм...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 245 дугаар хуудас/

 

Гэрч Б.Цэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... тухайн гар утас Хятад улсад 150.000-200.000 төгрөгийн үнэтэй байдаг...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 246 дугаар хуудас/

 

Капитал зууч ХХК-ийн 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн “I phone X 200,000 төгрөг, I phone 8 plus 150,000 төгрөг, нийт 350,000 төгрөг гэсэн гар утасны үнэлгээний тайлан” /2 хх-ийн 249-250 дугаар хуудас/

 

-“Их Мөнх Наран” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 0003257, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 0003281 дугаар Соёл-Эрдэнийн ССтай байгуулсан 2 ширхэг гар утасны буюу 2,600,000 төгрөгийн барьцаат зээлийн гэрээ /2 хх-ийн 225-226 дугаар хуудас/

 

Эд зүйл “2 ширхэг гар утас Их Мөнх Наран ХХК-ийн ажилтан Т.Батдэлгэрээс хураан авсан тэмдэглэл /2 хх-ийн 228 дугаар хуудас/

 

Хохирогч М.Түмэнжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 11 дүгээр  сарын 13-ны өдөр СС гэх залуу өөрийн гадаад паспортыг барьж орж ирээд би гар утас зардаг юм аа гээд надад I phone X маркийн гар утас 256 гигабайт багтаамжтай, цагаан өнгийн гэртэй кодгүй 2 ширхэг гар утас, нөгөө нь хар өнгийн  I phone маркийн 256 гигабайт багтаамжтай гар утас барьж орж ирсэн бөгөөд эхний 2 гар утсыг манай найз ирээд авчихна, нөгөө гар утсыг удахгүй авна гэж хэлсэн. Тэгэхээр нь би нэг гар утсыг 1,300,000 төгрөгөөр, цагаан өнгөтэй 2 ширхэг Iphone X маркийн гар утсыг нийлээд 2,600,000 төгрөгөөр авсан. Анх утас авахдаа шалгаж авдаг байсан гэхдээ би гар утас оригинал нь ямар байдаг талаар мэдэхгүй юм. Сүүлд нь манай байгууллага дээр гар утсыг хэрхэн оригнал, хуурамчийг мэдэх талаар сургалт ороод мэдсэн юм. Надад нийт 3,900,000 төгрөгийн хохирол учирсан...” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 34-35 дугаар хуудас/

 

Гэрч Б.Цэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Тус гар утаснууд дуураймал гар утаснууд байх ба асахдаа андройд үйлдлийн системтэй дотор үзэхэд аливаа үйлдэл хийхэд хүндрэлтэй байна. Харин оргинал гар утаснууд IOS үйлдлийн системтэй байдаг. Гадна талаас харахад камер болон оргинал гар утас дээр байдаг зарим таних тэмдэгтүүд байхгүй байна. Тус гар утаснуудыг ашиглах боломжтой бөгөөд ярих, фэйсбүүк зэрэг эд зүйлээр  ашиглах боломжтой ч зарим үйлдлийн систем төхөөрөмж татаж авах боломжгүй байдаг. Тухайн гар утаснууд Хятад улсад 150,000-200,000 төгрөгний үнэтэй байдаг бөгөөд оригинал гар утаснууд Айпоне Х 1,500,000, Айпоне плас 8 нь 1,100,000 төгрөгний  үнэтэй байдаг ба анх гарч үйлдвэрлэж эхлэхдээ буюу 2019 оны эхээр дунджаар 2,300,000 төгрөгний үнэтэй байсан.”  гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 43 дугаар хуудас/

 

“Их Мөнх Наран” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 0003285, 0003286 дугаар Соёл-Эрдэнийн ССтой байгуулсан 3 ширхэг гар утас буюу 3,900,000 төгрөгийн барьцаат зээлийн гэрээ /3 хх-ийн 26-27 дугаар хуудас/

 

Эд зүйл буюу 3 ширхэг гар утас Их Мөнх Наран ХХК-ий ажилтан М.Түмэнжаргалаас хураан авсан тэмдэглэл /3 хх-ийн 30 дугаар хуудас/

 

-Капитал зууч ХХК-ийн 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн “I phone X маркийн 256 кв хүчин чадалтай гар утас 150,000 төгрөг, нийт 450,000 төгрөг гэсэн үнэлгээний тайлан” /3 хх-ийн 48 дугаар хуудас/

 

Хохирогч Б.Тулгаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2018 оны 8 дугаар сарын дундуур санаж байна миний төрсөн ах Зоригтбаатар нь миний эзэмшлийн 60-75 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Дархан-Уул аймаг руу унаж гэр рүү гээ явсан юм. Тухайн үед ах Б.Зоригтбаатар замд машин эвдрээд Дарханд байдаг аавын ах Батчулуун гэх хүний хашаанд тавьсан гэж байсан юм. Тэгээд хэд хоногийн дараа манай хамаатан С.Сүхээ буюу СС гэх залуу манай ахтай уулзаж машиныг чинь засаад өгье гэж хэлээд аваад явсан байсан. СС нь миний аавын талын хамаатны хүүхэд юм. Би машинаа 5 сая төгрөгөөр худалдаж авч байсан...” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 90-91 дүгээр хуудас/

 

Гэрч Б.Зоригтбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2018 оны 8 дугаар сарын дундуур санаж байна. Би Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд аав Батхүүгийнд байж байгаад өөрийн дүү Б.Тулгаагийн эзэмшлийн 60-75 СЭҮ улсын дугаартай Ниссан экстрайл маркийн тээврийн хэрэгслийг Дархан-Уул аймаг руу засуулахаар авч явсан юм. Тэгээд тухайн тээврийн хэрэгсэлтэй Хөтөл хороололд байдаг аавын төрсөн ах Д.Батчулуун гэх айлд аваачиж орхисон юм. Тэгээд хэд хоногийн дараа манай хамаатан гэх СС гэх залуу над руу залгаж таны засуулах машин чинь хаана байгаа юм бэ? би мотор олчихлоо засаад өгье, түлхүүр нь хаана байгаа бэ гэж хэлэхээр нь машин түлхүүрийг СС авч машин асаагаад явсан гэж байсан юм. Тэгээд 2019 оны 11 сард ССтой уулзсан чинь машиныг мөргөлдүүлээд унах аргагүй болгосон хэд хоногоос мөнгийг чинь төлнө гэж хэлсэн юм. Тэгээд тэрнээс хойш СС хаана байгаа нь мэдэгдэхгүй, ээж Долгормаагаас асуухад гараад явсан ирж байгаад учраа олно биз гэж хэлж байсан. ...тэр машины мотор болохгүй байснаас бусдаар зүгээр байсан...” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 93-95 дугаар хуудас/

 

Гэрч Д.Батчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2018 оны 8 дугаар сарын дундуур санаж байна намайг Дархан-Уул аймаг Хөтөл хороолол 2-р гудамжны 01 тоотод байхад миний төрсөн дүүгийн хүү Б.Зоригтбаатар манай хашаанд өөрийн дүү Б.Тулгаагийн эзэмшлийн Ниссан экстрайл маркийн тээврийн хэрэгсэл эвдэрсэн, засварт оруулахаар авч ирсэн юм гэж хэлээд түлхүүрийг нь надад үлдээсэн юм. Тэгээд хэд хоногийн дараа Б.Зоригтбаатар над руу ярьж СС машин засуулах юм байна машин өгөөд явуулчихаарай гэж хэлсэн юм. Тэгээд СС ганцаараа ирээд манай хашаанд байсан машин аваад явсан.” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 96 дугаар хуудас/

 

 Гэрч Д.Батхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...СС өөрөө санаагаараа ярьж байгаагүй, гэхдээ янзалж байгаа удахгүй машиныг чинь сольж өгье гэх мэтээр ярьж байсан зүгээр л хугацаа хожиж байсан...” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 98 дугаар хуудас/

 

6075 СЭА улсын дугаартай Nissan X-Trail маркийн автомашиныг эрэн сурвалжилж ажилласан материалууд /3 хх-ийн 114-118 дугаар хуудас/

 

Капитал зууч ХХК-ий 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн “Ниссан экстрайл /Nissan X trail/ маркийн  2003 онд үйлдвэрлэгдсэн хуучин тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 5,000,000 төгрөг гэсэн үнэлгээний тайлан” /3 хх-ийн 121 дүгээр хуудас/

 

Хохирогч Ц.Алтансүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...СС гээд манай хадам дүү Ганзоригийн найз байдаг юм дүүгээрээ дамжуулж ССтой танилцаж байсан. СС надаар машин тэргээ засуулаад явдаг байсан. 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр СС над руу залгаад асахгүй 171 кровн байна, та худалдаж авах уу би 2,500,000 төгрөгөөр авч байсан юм та 2,800,000 төгрөгөнд авах уу гээд залгасан. Тэгээд би машиныг эхэлж үзэхэд 9031 ДАХ улсын дугаартай гайгүй машин байхаар нь би ССын өгсөн данс болох Идэрбатын 5132032673 дугаартай дансанд 2,800,000 төгрөгийг шилжүүлж авсан. Тэгээд би тухайн машиныг 7 хоногийн дотор асаагаад байж засаж байсан чинь СС граж дээр ирээд наад машиныг чинь Болдоо ахдаа өгчихий. Тэгээд таньд би энэ машиныг зарахаараа 3,200,000 төгрөг гаргаад өгье гээд унаж явсан машинаа хэлсэн тэр үед өөрөө бас нэг 171 кровон маркийн машин жолоодож явсан юм. Тэгэхээр нь би итгээд машиныг буцааж өгөхөөр болсон тэр үед СС хэлэхдээ Болдоо ахад худалдаж авсан гэж битгий хэлээрэй би таньд мөнгийг чинь найдвартай өгнө гээд байсан. Уг нь надаас мөнгө авахдаа нэрээ шилжүүлчих гэж байсан. Би нэрээ шилжүүлж амжаагүй явж байсан юм. Тэр машин нь ССын хамаатан Идэрбатын нэр дээр итгэмжлэхтэй байсан. СС унаж явсан машинаа зараад өгнө гээд аваад явсан. ...Би урьд нь ССоос 2-3 удаа машин худалдаж авч байсан ямар нэгэн асуудал гарч байгаагүй тэр машиныг буцаан авч Болдоо гэж ахдаа өгчхөөд надад өөрийнхөө унаж байсан 171 кровон маркийн машиныг зараад 3,200,000 төгрөг болгоод өгье гэхээр нь итгээд тэр машиныг буцаан өгсөн...” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 141 дүгээр хуудас/

 

Гэрч А.Идэрбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би энэ мөнгийг аваагүй, СС миний нэр дээр тэр машиныг шилжүүлсэн байсан одоо хэний нэр дээр байгаа тэр машиныг мэдэхгүй.” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 143 дугаар хуудас/

 

Гэрч Б.Ууганбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн үед 9031 ДАХ дугаартай 171 маркийн кровн машиныг худалдаж авсан юм. Тухайн хүнээс итгэмжлэх хийлгэж аваад тэгээд асахгүй болохоор утсаар яриад нөгөө хүнд хэлсэн чинь чамд би асдаг машин өгсөн юу яриад байгаа юм гээд хэлэхээр нь хэсэг асаах гэж оролдоод асахгүй болохоор нь хямд зарна гэж зар тавьсан. 2018 оны 11 сард байхаа сайн санахгүй байна ямар ч байсан цас орсон байсан тэгэхэд СС ирж үзэж хараад тохиролцож ойлголцоод 2.200.000 төгрөгөөр зарахаар болоод бэлэн 2,000,000 төгрөг аваад 200,000 төгрөгийг нь СС удахгүй өгье гэж хэлээд авсан...” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 146 дугаар хуудас/

 

Гэрч С.Батболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Он сарыг нь сайн санахгүй байна. Ямар ч гэсэн манай дүү СС над руу утсаар яриад нэг хямдхан машин байна худалдаж авах уу гэхээр нь би ССын хамтаар очиж үзсэн. Тэгэхэд энэ 90-31 ДАХ улсын дугаартай тоёота 175 кровон маркийн машин байсан. Тэр машины мотор гэмтэлтэй асахгүй байсан болохоор 2,000,000 гаруй төгрөгөөр авсан. Би мөнгийг нь бэлнээр ССод өгсөн. СС тэр машиныг дүү Идэрбатын нэр дээр шилжүүлээд Алтансүхийн граш дээр засуулахаар аваачиж өгсөн. Би түүнээс хойш нэлээд хэд хоногийн дараа Алтансүхээс нөгөө машинаа авахад уг нь наад машиныг чинь СС надад зарсан байсан юм гэж Алтансүх хэлэхээр нь тоглож байгаа юм байх гээд бодож байсан чинь надад хэлэхгүйгээр Алтансүхэд тэр машиныг зарж байгаа юм гээд 2,800,000 төгрөг авсан байсан юм байна лээ, би бүр сүүлд тэрийг нь мэдсэн. Энэ машиныг Ууганаа гэж хүнээс худалдаж авсан.” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 147 дугаар хуудас/

 

Хаан банкны 5045332212 тоот Ц.Алтансүхийн эзэмшлийн харилцах дансны 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2,800,000 төгрөгийн зарлагын гүйлгээ Хаан банкны 5132032673 тоот харилцах данс руу шилжүүлсэн хуулга /3 хх-ийн 132 дугаар хуудас/

 

Хаан банкны 5132032673 тоот А.Идэрбатын эзэмшлийн харилцах дансны 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2,800,000 төгрөгийн орлогын гүйлгээ Хаан банкны 5045332212 тоот харилцах данснаас хийгдсэн хуулга /3 хх-ийн 135-138 дугаар хуудас/

 

Дархан-Уул аймаг тойргийн нотариатч Д.Болорчулууны баталсан 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн худалдагч Д.Даваадоржийг төлөөлж Б.Ууганбаяр, худалдан авагч А.Идэрбат нарын хооронд байгуулсан автомашин худалдах, худалдан авах гэрээ / 12 хх-ийн 111-112 дугаар хуудас/

 

Дархан-Уул аймаг тойргийн нотариатч Ц.Энхтүвшингийн баталсан 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн худалдагч А.Идэрбат, худалдан авагч С.Батболд нарын хооронд байгуулсан автомашин худалдах, худалдан авах гэрээ / 12 хх-ийн 114-115 дугаар хуудас/

 

Хохирогч Б.Лувсанвандангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр фэйсбүүкээр дамжуулан зарын грүпп дээр Тоёота аллион маркийн машин зарна гэж зар байсан бөгөөд зарын дагуу манай гэрийн гадаа СС гэх залуу өөрийн гэх усан цэнхэр өнгийн Тоёота аллион маркийн машинтай ирсэн. Тэгээд машиныг үзээд маргааш нь 10,000,000 төгрөгөөр авахаар болоод салсан. Тэгээд би 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр өөрөөсөө 3,000,000 төгрөг, банк бусаас уг машиныг барьцаалж 7,000,000 төгрөг зээлээд уг машиныг авахаар болсон. СС бид хоёр хамтдаа Баруун 4-н замын Рокмон буйлданг төв дотор Есөнфинанс банк бус санхүүгийн байгууллага дээр уг машиныг барьцаалж 7,000,000 төгрөг аваад  би өөрөөсөө 3,000,000 төгрөг гаргаад машиныг авсан. Би 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр өөрөөсөө 3,000,000 төгрөг гаргаад, банк бус санхүүгийн байгууллагаас Тэгээд машиныг унаад явж байтал машины пар хүйтэн үлээгээд байсан, тэгэхээр нь хүйтэн үлээгээд байна гэж ССод хэлтэл та өөрөө янзлуулчих гэсэн тэгэхээр нь 150.000 төгрөгөөр засуулаад зүгээр болсон. Тэгээд 2, 3 хоног машин зүгээр унаад явсан. Тэгсэн машины кроп нь эвдрээд араандаа орохоо байсан. Тэгэхээр нь би дахиад СС руу залгаад хэлсэн, тэгэхэд эвтэйхэн явж байгаад Говь саун дээр машиныг аваачин СС надаас машин аваад 3 хоногийн дотор засаад өгнө гэж хэлээд авсан. Тэгээд бараг 10 гаран хоног засуулаагүй байна гээд яваад байсан. Тэгсэн уг асуудлаас 20 хоногийн дараагаар нэг дугаараас залгаад гэрийн тань гадаа яваад очий гэсэн. Тэгсэн 2 үл таних залуу ирээд миний авсан машины бичиг баримтыг барьчихсан бид нар СС гэх хүнээс уг Тоёота аллион машин худалдаж авсан юм. Тэгсэн нэр дээрээ шилжүүлж өгнө гэчихээд СС алга болчихлоо гэсэн. ...Машин бол Дарханд тэр хүүхдүүдэд байгаа гэж хэлж байсан юм. Тухайн үед СС өөрөө утсаар надтай холбогдоод би машиныг зарчихлаа, таны мөнгийг өгнө, банк бусыг чинь төлчихнө ахаа гээд байсан. Тэгээд би тэр 2 залууд наад машин чинь банк бус дээр өртэй байгаа дээрээс нь уг СС надад өртэй байгаа учраас нэр дээр шилжүүлж өгөхгүй гэж хэлээд явуулсан. Ахин тэр залуус ирээгүй, тэрнээс хойш цувуулж байгаад надад СС 2,800,000 төгрөг өгсөн. ...Би бол гэрээ л хийсэн болохоос нэр дээрээ яг шилжүүлээгүй, шууд банк бусын нэр дээр шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 164-165 дугаар хуудас/

 

Хохирогчоор Б.Лувсанвандангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...нийт 10,000,000 төгрөг авах ёстой байснаас 2,800,000 төгрөг авсан одоо Есөнфинанс ББСБ үлдэгдэл мөнгийг гаргуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 239 дүгээр хуудас/

Гэрч С.Баярхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Зээлдэгч Лувсанванданд холбогдуулж иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2019 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 101/ШШ2019/00690 дугаар шүүхийн шийдвэр гарч,  иргэн Лувсанвандангаас 7,767,870,68 төгрөг манай байгууллагад төлөхөөр  шийдвэр гарсан...” гэсэн мэдүүлэг /5 хх-ийн 85 дугаар хуудас/

 

2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн иргэн СС, иргэн Б.Лувсанвандан нарын хооронд байгуулсан 33-50 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, Есөн финанс ББСБ-ийн зээлийн гэрээ /3 хх-ийн 166-178 дугаар хуудас/

 

Хохирогч Г.Хүрэлчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2019 оны 7 дугаар сарын орчим найз Батболдтой холбогдож байсан бөгөөд Батболд надад манай дүү СС Италид байдаг цуг Итали явах уу гэхээр нь тэгье гэж хэлээд бид хоёр цуг СС гэх дүүгээр нь дамжуулан Итали явахаар болсон юм. Тэгээд би ССтой фэйсбүүк чатаар холбогдож эхэлсэн бөгөөд бид хоёрт надтай хамт миний байранд бай, ажил олж өгнө гэж хэлэхээр нь итгэсэн бөгөөд надад Итали явах тийз захиалж өгнө, амьдрах эрх чинь 1 жилийн хугацаатай гарсан байгаа тийзний мөнгө 1,240,000 төгрөг гэж хэлэхээр нь 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Гантиг гэх хүний 5025928490 дугаарын данс руу 400,000 төгрөг шилжүүлж, 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 840,000 төгрөгийг шилжүүлж, нийт 1,240,000 төгрөгийг Гантиг гэх хүний данс руу шилжүүлсэн. ...Би СС руу нийт бэлэн 1,240,000 төгрөг шилжүүлж Хөвсгөл аймаг Ханх суманд 20 орчим хонохдоо 100 доллар /монгол мөнгөөр 256,000 төгрөг/, Орос улс руу очихдоо мөн 100 ам.доллар түүний хамт Самсунг эс-7 маркийн гар утас зэргээр хохирч залилуулсан...” гэсэн мэдүүлэг /4 хх-ийн 22-23 дугаар хуудас/

 

Хохирогч Г.Хүрэлчулууны мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Тухайн үед Монгол улсад ажилтай Италиас машин явуулсан чинь Алтанбулагийн хил дээр гацсан байна энэ машиныг 14 хоногийн дотор шийдчихээд буцаад Итали улс руу явъя гэж хэлэхээр нь итгээд очиж авсан бөгөөд замд явж байхдаа надаас Самсунг Эс-7 маркийн гар утас болон 100 ам.доллар авсан. Тухайн үед хоол ундгүй болсон тул мөнгө төгрөг дараа нь өгөөрэй гэж хэлээд би 100 ам.доллараа өгсөн юм. СС надад хариуд нь маргааш Монгол банк онгойхоор таны Монгол данс руу шилжүүлээд өгье гэхээр нь би зөвшөөрсөн. Харин өмнө нь Хөвсгөл аймгийн Ханхын хил дээр ирж аваач гэж хэлэхэд ундаа хоолны мөнгө гэж 100 ам.доллар зарцуулсан ба нийт 200 ам.доллар Самсунг Эс-7 маркийн гар утас байгаа юм...” гэсэн мэдүүлэг /4 хх-ийн 24-25 дугаар хуудас/

 

Гэрч С.Батболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...СС над руу чатаар харилцаж би Итали улсад байна ахаа гэхдээ Монгол улсад очоод цагдаагийн байгуулагад асуудалтай байгаа бөгөөд тухайн асуудлыг шийдээд буцаад Итали улсад ирмээр байна. Би тухайн газар ирээд хөлөө олчихлоо таны мөнгийг болон бусад хүний мөнгийг өгчихье гэж хэлэхээр нь хамаагүй ахын дүү ирээд асуудлаа шийдчих гэж хэлсэн чинь та надтай цуг явах уу гэж хэлэхээр нь би хамаагүй хамт явъя гэж хэлсэн. За тэгье ахаа би таны Итали явах тийзийг сарын дараа захиалчихъя, тэгээд асуудал шийдэгдэх байх гэж бодоод зөвшөөрсөн. Тэгээд надад хэлэхдээ за тийзийг чинь захиалчихлаа сарын дараа ниснэ гэж хэлээд миний чат руу тийзний зураг явуулсан. Тухайн зургийг манай найз руу нэгэн адил явуулсан юм шиг байна лээ. Тэгээд би найз нөхөддөө ийм асуудал болсон Итали явлаа тийз нь ингэж захиалсан гээд чатны зургаа үзүүлэхэд манай найз Хүрэлчулуун хамт явах санаагаа хэлсэн бөгөөд надаар дамжуулж ССтой чатаар холбогдож 1,240.000 төгрөг Гантиг гэх хүний данс руу мөнгө шилжүүлсэн байдаг.” гэсэн мэдүүлэг /4 хх-ийн 27-28 дугаар хуудас/

 

Гэрч Б.Гантигийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр манай үеэл ах буюу миний аав Бямбацогтын эгч Долгормаагийн хүү болох СС над руу инстаграм хаягаараа миний дүү ах руугаа дансаа явуулчих чам руу нэг хүн мөнгө явуулна. Тэр мөнгийг чи энэ данс руу явуулчих гээд нэг дансны дугаар явуулсан. Тэгээд уг мөнгийг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /4 хх-ийн 30 дугаар хуудас/

 

Гэрч П.Долгормаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би энэ талаар мэдэхгүй байна. Голомт банкны нийт 2-3 данс байгаа олон улсын карт ч байгаа СС нээлгэж байсан юм...” гэсэн мэдүүлэг /4 хх-ийн 31 дүгээр хуудас/

 

Гэрч А.Идэрбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Намайг СС нь би Итали улсад байна. Чи хүрч ирэх юм уу. Ажил төрөл бэлэн байна. Амьдралаа дээшлүүл, би Итали  улсын иргэнээр онгоцны буудал дээр тосоод авахаар цагаан хуудсаар шууд нэвтэрч орж болдог талаар хэлэхээр нь надаас тийзний  мөнгө гэж 1,400,000 төгрөг нэхэхээр нь би ээжид хэлсэн чинь ээж хийчихлээ гэж хэлсэн...” гэсэн  мэдүүлэг /4 хх-ийн 33 дугаар хуудас/

 

 Хаан банкны 5046525633 тоот П.Баярцэцэгийн эзэмшлийн харилцах дансны лавлагаа, Хас банкны  4335100319 тоот Д.Долгормаагийн эзэмшлийн харилцах дансны лавлагаа /4 хх-ийн 44, 51, 56 дугаар хуудас/

 

Капитал зууч ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн “Самсунг Эс-7 маркийн гар утас ашиглаж байсан 230,000 төгрөг гэсэн үнэлгээний тайлан” /4хх-ийн 38-39 дүгээр хуудас/

 

Хаан банкны 5046525633 тоот П.Баярцэцэгийн эзэмшлийн харилцах дансны 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 400,000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 840,000 төгрөг Хаан банкны 5025928490 тоот харилцах данс руу шилжүүлсэн зарлагын гүйлгээний хуулга /4 хх-ийн 44 дүгээр хуудас/

 

Голомт банкны 4335100319 тоот П.Долгормаагийн эзэмшлийн харилцах дансны 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Бямбацогт Гантиг гэсэн 350,000 төгрөг,  2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Бямбацогт Гантиг гэсэн 840,000 төгрөгийн орлогын гүйлгээний хуулга / 4 хх-ийн 56 дугаар хуудас/

 

Хохирогч Б.Батбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2019 оны 7 дугаар сарын сүүлээр ээлжийн амралтаа аваад Дархан-Уул аймагт очсон. Тэгээд өөрийн их сургуулийн найз Соёлоогийн Батболдынд очсон бөгөөд юм яриад сууж байтал манай дүү СС Итали улс руу гаргадаг болсон. Би гарах гэж байгаа билетээ захиалсан байгаа. Хамт явах уу гэхээр нь найдвартай юм бол надад татгалзах зүйл байхгүй гэхэд Батболд надад дүүтэйгээ чаталсан чатаа харуулаад. Дүүгийнхээ Итали улсад байгаа зургийг нь үзүүлсэн. Тэгээд би Баянтооройдоо ирээд удалгүй байж байхад 2019 оны 8 дугаар сарын 4-ний өдөр над руу 99951313 дугаарын утаснаас С.Батболд залгаад виз захиалах гээд байна. Мөнгөө явуул гэхээр нь би Батболдын эхнэрийн данс руу эхлээд 300,000 төгрөг, 2 хоногийн дараа 1,130,000 төгрөгийг мөн Шүрэнцэцэгийн данс руу шилжүүлсэн. Тэгээд Би Баянтоорой дахь ажлаа өгөөд 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Дархан-Уул аймагт очоод СС руу чат бичихэд “та Болдоо ахтай уулз” гэхээр нь Батболд руу залгахад 2-3 хоногоор виз хойшлогдсон. Би Хөвсгөлд явж байна гэж хэлэхээр нь Сэлэнгэ аймагт байдаг гэртээ очоод 2-3 хоног хүлээж байгаад дахиад Батболд руу залгахад, дахиад 7 хоног хойшлогдсон. Билет гарна гэж хэлэхээр нь миний итгэл алдраад мөнгөө буцааж авъя гэж хэлэхэд Батболд би сайн мэдэхгүй ээ. Манай дүү ССоос асуу гэхээр нь ССтой фэйсбүүк чатаар холбогдоход таны билетийг буцаая, 7 хоногийн дараа таны мөнгө буцаад дансанд чинь орно гэж хэлэхээр нь буцаад Баянтооройдоо ирээд өөрийн үндсэн ажилдаа орсон. Миний хохирлыг барагдуулаагүй...” гэсэн мэдүүлэг / 10 хх-ийн 28 дугаар хуудас/,

 

Гэрч Шүрэнцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн үед Батбаатарыг Итали улс руу гаргаж өгнө гэж хэлээгүй. Харин манай хуучин нөхөр Батболд нь Итали улс руу дүү СС руу явах гэж байсан. Тухайн үед Батбаатар нь манай нөхрийн хамт Итали улс руу явах гэж байсан. Тэгээд онгоцны тийз захиалах 1,100,000 төгрөг миний эзэмшлийн Хас банкны 5002571601 дугаарын данс руу 500,000 төгрөг, Хаан банкны  5045436142 дугаарын данс руу 600,000 төгрөг шилжүүлсэн. Би Батбаатараас авсан мөнгийн ССын ээж Долгормаагийн Голомт банкны 4315113790 дугаарын данс руу 1,100,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг / 10 хх-ийн 31 дүгээр хуудас/,

 

Гэрч С.Батболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2019 оны 7 дугаар сард Батбаатарт Итали улс руу явах гэж байна. Тэгээд тухайн үед Батбаатар хамт явахаар болсон. Тэгээд онгоцны зардал болох 1,100,000 төгрөгийг манай эхнэр Шүрэнцэцэгийн данс руу 2 хувааж шилжүүлсэн. Тэр шилжүүлсэн мөнгийг би дүү ССын ээж Долгормаад дансаар шилжүүлсэн.

Би ССтой холбогдоод Батбаатарын тийзний мөнгийг хаашаа, ямар данс руу шилжүүлэх ёстой вэ гэж асуухад манай ээж Долгормаагийн данс руу шилжүүлчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би Батбаатарын явуулсан мөнгийг нь өөрийн эхнэр Шүрэнцэцэгийн 5045436142 данснаас Долгормаагийн данс руу Мобайл банкаар шилжүүлсэн. Би өөрийн хамаатны дүү Сүхболтой холбогдоход Италид байна, энд ганцаардаж байна. Та энд хүрээд ирээч гэж ярьдаг байсан. Тэгээд л Батбаатар бид хоёр хамт явахаар болж Батбаатар тийзний мөнгөө над руу шилжүүлээд, би тэрийг нь ССын ээж рүү нь шилжүүлсэн.  Тухайн үед СС онгоцны тийз захиалсан зураг явуулж байсан...” гэсэн мэдүүлэг / 10 хх-ийн 30, 54 дүгээр хуудас/,

 

Хаан банкны 5045436142 тоот Ганболдын Шүрэнцэцэгийн эзэмшлийн харилцах дансанд 2019 оны 8 дугаар сарын 3-ны өдөр 5335001407 тоот харилцах данснаас  Батбаатар гэсэн гүйлгээний утгатай 300,000 төгрөгийн орлого, интернет банк үйлчилгээ ашиглан 300,000 төгрөгийг Батбаатар гэсэн зарлагын гүйлгээ, 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдөр 99059548 С.Батаа 1,130,000 төгрөгийн орлого, 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Батаа гэсэн гүйлгээний утгатайгаар 600,000 төгрөгийн зарлагын гүйлгээний хуулга /10 хх-ийн 92 дугаар хуудас/,

 

Хас банкны 5002571601 тоот Ганболдын Шүрэнцэцэгийн эзэмшлийн харилцах дансны 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн интернет банк үйлчилгээ ашиглан Батаа гэсэн гүйлгээний утгатайгаар 500,000 төгрөгийн зарлагын гүйлгээний лавлагаа /10 хх-ийн 96 дугаар хуудас/,

 

Голомт банкны 4315113790 тоот Пагвагийн Долгормаагийн эзэмшлийн харилцан дансны 2019 оны 8 дугаар сарын 4-ний өдөр 300,000 төгрөгийн Батбаатар Ганболдын Шүрэнцэцэг, 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдөр 500,000 төгрөгийн Батаа Ганболдын Шүрэнцэцэг, 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдөр 600,000 төгрөгийн Батаа Ганболдын Шүрэнцэцэг гэсэн зарлагын гүйлгээний лавлагаа /10 хх-ийн 110 дугаар хуудас/,

Мөрдөгчийн 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Г.Шүрэнцэцэгийн эзэмшлийн Хаан банкны 5045436142 тоот, Хас банкны 5002571601 тоот, П.Долгормаагийн эзэмшлийн Голомт банкны 4315113790 тоот харилцах дансуудын 2019 оны 8 дугаар сарын орлого, зарлагын гүйлгээнд үзлэг хийсэн тэмдэглэл /10 хх-ийн 127 дугаар хуудас/,

 

Хохирогч Н.Доржпаламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2019 оны 9 дүгээр сарын эхээр фэйсбүүкээр Унгар улс руу ажиллах хүч гаргана гэсэн зарын дагуу Пүрэвсүрэн гэх эмэгтэйтэй 94445001 дугаараар холбогдож тухайн үед надад ажиллах хүч гаргаж байгаа таныг Монголоос Улаан-Үүд явуулаад тэндээс Улаан-Үүдээс Москва нисээд тэнд уулзахаар болсон. Тэгээд 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр эмчийн бичиг авна гээд 60,000 төгрөгийг дүүгээрээ дамжуулж  шилжүүлсэн ба дараа нь 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Улаан-Үүдээс Москва орох билетийн мөнгө гэж 385,000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Москвагаас Франц нисэх билетийн мөнгө гэж 260,000 төгрөгийг 5046062810 гэх дансаар авсан. ...Ш.Пүрэвсүрэн гэх хүн надад энэ хүн явуулдаг юм шиг байна iban ibanovich гэх хаягтай урьд нь 2 хүн гаргасан гэж байна,  найдвартай байж магадгүй холбогдоод үз гэсэн. Тэгээд би тэр хүнтэй холбогдсон. Надад таны Швейд рүү гаргах материалуудыг бүрдүүлчихлээ, та Москвад хүрээд ир гэсэн. Би зардлын мөнгө гэж надаас нийт 705,000 төгрөг Пагвын Долгормаа гэх хүний Хаан банкны 5046062810 дугаарын данс руу шилжүүлсэн. Ингээд би өөрөөсөө зардал гаргаж Улаан-Үүд рүү очсон. Тэгээд очиход нөгөө хүн утсаа авахгүй чатаа нээхээ байсан. Би тэнд газар мэдэхгүй баларсан ба тэндээсээ буцаад ирсэн. Тийшээ явсан зардал 295,000 төгрөг болсон. Ингээд нийт 1,000,000 төгрөгийн хохирол учирсан...” гэсэн мэдүүлэг /4 хх- 95-98 дугаар хуудас/

 

Гэрч Ш.Пүрэвсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би өөрөө Унгар, Польш улс руу хувиараа виз гаргадаг юм. Гэтэл Доржпалам гэх хүн ажил дээр ирээд Испани улс руу гармаар байна гэхээр нь манайх гаргадаггүй гэхэд чи ахдаа тус болоод гаргаад өгөөч гэхээр нь би фэйсбүүк дээр нэг зар байна гэхдээ би энэ хүнийг танихгүй шүү гээд iban ibanovich гэх хаягийг өгсөн ба тэгээд тэр хүн Швед, Испани руу явуулдаг гэж байхаар нь би Доржпалам гэх хүнд хэлж дамжуулсан юм.” гэсэн мэдүүлэг /4 хх-ийн 100-102 дугаар хуудас/

 

Хаан банкны 5046062810 тоот П.Долгормаагийн эзэмшлийн харилцах данс руу 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 385,000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 360,000 төгрөг Нэргүй Доржпаламаас шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт /4 хх-113 дугаар хуудас/

 

Хохирогч Б.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “9999 УАА дугаарын 21,000,000 төгрөгөөр авахаар болоод, би яаг одоо бол мөнгө байхгүй байна гэхэд тэр хүн та тэгвэл урьдчилгаа 1,500,000 төгрөг өгөөд энэ машины гэрчилгээг авчих. Тэгээд СС өөрийгөө Тагнуулын ерөнхий газарт хар тамхитай тэмцэх хэлтэст ажилладаг гэж гэж танилцуулж байсан.

...Миний бие дээр 15,820,000 төгрөгийг нийт 13 удаагийн үйлдлээр өөрийн эзэмшлийн гар утаснаас интернет банкаар шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /7хх-ийн 35-42 дугаар хуудас/

 

Хохирогч Б.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...13 удаагийн үйлдлээр 15,820,000 төгрөг авсан. Уг мөнгөнөөс надад төлсөн зүйл байхгүй байгаа.  2020 оны 2 дугаар сарын 7-ны өдөр 5046191711 дугаарын харилцах данс руу 480,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед СС машины эзэнтэй архи ууж байна, тооцоо хийх гэсэн юм, мөнгө дутаад байна гэж хэлээд надаас мөнгө авсан. Би уг 480,000 төгрөгийг  шилжүүлэхэд 4 дүгээр цахилгаан станцын урд талд замаар явж байсан. Тухайн үед 16-17 цаг болж байсан. Би тэр үед 5 дахь өдрийн ажил алж байгаа юм байна даа гэж бодож байсан юм. СС нь утсаар ярьж мөнгө хэрэгтэй байна гэдэг байсан, биечлэн уулзаж байгаагүй. Эхний удаа дугаар худалдан, худалдан авах талаар ярилцах гэж Гэмтлийн эмнэлгийн урд уулзсан. Тэр үед надад машины гэрчилгээ өгсөн юм...” гэсэн мэдүүлэг / 12 хх-ийн 121 дүгээр хуудас/

 

Хаан банкны 5034570690 тоот Батсайханы Анхбаярын эзэмшлийн харилцах дансны 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн Хаан банкны 5045555331 тоот харилцах данс руу 1,500,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр 1,000,000 төгрөг, 50460062810 тоот харилцах данс руу 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 500,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 2,400,000 төгрөг шилжүүлсэн гүйлгээний хуулга /6 хх-ийн 194-197 дугаар хуудас/

 

Тоёота Приус-30 маркийн 99-99УУ улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн маягт /6 хх-ийн 207 дугаар хуудас/

             

Гэрч Г.Даваанямын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би машины дугаар заруулах талаар хэлсэн зүйл байхгүй. Миний өөрийн эзэмшлийн 9999 УАА  улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн дугаарыг өөр хүнд зарна гэж хэлээд мөнгө авчихсан байсан.” гэсэн мэдүүлэг /7 хх-ийн 44 дүгээр хуудас/

 

Гэрч Д.Саруулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Уг мөнгө СС надад ах та хаана явж байна, ийш тийш явах гэсэн юм, та хүрээд ир гэж дууддаг байсан. Тэгээд надаар ийш, тийш хүргүүлээд таксины мөнгөн дээр мөнгө нэмж өгдөг байсан. Мөн намайг гадуур явахад ах таны дансанд мөнгө хийчихлээ та KFC ороод тахиа аваад ир, эсвэл дэлгүүр ороод хүнс аваад ир гэж явуулдаг байсан. Дээрх мөнгөө Сүхээ гуйж миний дансаар авдаг байсан.” гэсэн мэдүүлэг /7 хх-ийн 67 дугаар хуудас/

 

Хохирогч П.Цэнд-Аюушийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө СС, Түмэнбаяр, Идэрбат бид гурав 10 цагийн орчим шинэ автовокзалын хажууд уулзаад шинэ хорооллын 21-р байрны орчим машин дотор 2 шил архи уусан. Архи ууж байхад СС бид хоёр маргалдсан тэгэхэд СС” би танай хоёр охиныг шаана шүү” гэж хэлэхээр нь миний уур хүрээд СС руу дайраад СС бид хоёр машинаас гараад барилцаад авсан чинь СС намайг мөргөөд унагаасан, би унахдаа асфальтан дээр толгойгоороо унаад толгойгоо хагалсан юм. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг/1 хх-ийн 86-р хуудас/

 

Гэрч Т.Түмэнбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...СС, Цэнд-Аюуш 2 бие биерүүгээ хэрэлдээд дайрч байгаад СС Цэнд-Аюушийг 1 удаа цохиод унагаасан. Тэгсэн Цэнд-Аюуш машинаасаа дорцов аваад СС руу дайрсан. Би салгаад Сүхээг тэврээд авсан.  Тэгсэн СС дахиад Цэнд-Аюушийг мөргөөд газарт унагаасан. Цэнд-Аюуш газарт унаад толгой нь хагарч цус гарсан. Тэгээд эмнэлэгт очиж Цэнд-Аюушийн толгойг оёулж боолгосон...” гэсэн мэдүүлэг/ 1хх-ийн 90 дүгээр хуудас/

 

Дархан-Уул аймгийн  Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1156 дугаартай  “... П.Цэнд-Аюушийн биед дагзны хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр буюу унах, цохигдох үед үүсгэгдэх боломжтой.  Дээрхи гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт / 1хх-ийн 95 дугаар хуудас/

 

Мөрдөгчийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн  баримт бичигт үзлэг хийсэн “ААын эзэмшлийн Хаан банкны 5675509047 тоот харилцах дансанд үзлэг хийхэд тус дансанд 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдөр 1105290215 тоот данснаас 150,000 Долгормаа Пагва гэх утгатай 500,000 төгрөгийн орлого орж ирсэн байсныг тэмдэглэл, үзлэг хийх ажиллагааг дуусгав” гэсэн тэмдэглэл болон харилцах дансны лавлагаа /8 хх-ийн 5, 31-32 дугаар хуудас/,

 

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 11/2973 дугаартай албан бичгээр ССын үндэсний энгийн гадаад паспорт хүсэх мэдүүлгийн хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа / 7 хх-ийн 177-178 дугаар хуудас/,

 

Гадаад харилцааны яамны 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 10/1811 дугаартай албан бичгээр ССод Монгол Улсаас Оросын холбооны улсын Улаан-Үд хотноо суугаа Ерөнхий консулын газраас 2019 оны 10 дугаар сарын 01-нд олгосон буцах үнэмлэхийг ямар бичиг, баримтыг үндэслэж олгосон талаарх тайлбар, баримт /7 хх-ийн 180-192 дугаар хуудас/,

 

Хил хамгаалах ерөнхий газрын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2-5а/2798 дугаартай албан бичгээр СС нь 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Замын-Үүд боомтоор Монгол Улсын хилээр гарсан бүртгэлд авагдсан бөгөөд орсон бүртгэлд авагдаагүй гэсэн лавлагаа / 7 хх-ийн 195 дугаар хуудас/,

 

Хил хамгаалах ерөнхий газрын 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2-5а/3723 дугаартай албан бичгээр 51-33 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 6 хүн Монгол Улсын хилээр нэвтэрсэн лавлагаа /7 хх-ийн 202-203 дугаар хуудас/,

 

Хил хамгаалах ерөнхий газрын 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 6/3793 дугаартай албан бичгээр СС нь Монгол Улсаас Оросын холбооны улсын Улаан-Үд хотноо суугаа Ерөнхий консулын газраас 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр олгосон Т0032338 дугаартай буцах үнэмлэхээр Оросын холбооны улсын Хиагт шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын тал руу 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 18:25 цагт 51-33 УНВ улсын дугаартай Тоёота машинтай нэвтэрсэн лавлагаа /7 хх-ийн 205-206 дугаар хуудас/,

 

Гэрч П.Долгормаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай хүү 2019 оны эхээр хойшоо явлаа гээд явсан, тэгээд ССыг хэзээ Монголд ирснийг мэдэхгүй. Сүүлд 2020 оны 2 дугаар сард СС залгаад ээж би баригдаад явж байна, цагдаагийн газар байна, та Улаанбаатар хотоос ирсэн зардлыг төлбөр бэлдэж ирээрэй гэж хэлсэн. Тэрнээс өмнө 2019 оны 9 дүгээр сард СС ээж би Үлан-Үдэд байна, та ирж уулзаж чадах уу гэж хэлэхэд би очиж уулзаж байсан...” гэсэн мэдүүлэг /8 хх-ийн 72 дугаар хуудас/

 

Гэрч Г.Даваанямын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 10 дугаар сарын эхээр миний админ эрхтэй Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар гэх албаны пэйж хуудсанд “хар тамхи болон мөнгөн усны талаар”  мэдээлэл өгье гэж орж ирж байсан. Уг хүнтэй би анх 2019 оны 10 дугаар сарын дундуур ТБД андуудын Сод Монгол шатахуун түгээх станц дээр цаг товлож уулзаж байсан. ОХУ-аас гэж хэлээгүй, харин АНУ-аас миний ачуулж байгаа Бенз машиныг машин ачдаг хүмүүс нь засварын газарт оруулж таван булд нь кокан нуусан, энэ нь тухайн үеийн видео бичлэгээр батлагдсан, уг бичлэг надад байгаа, би таньд өгнө, тухайн машин 14 хоногийн дараа Монгол Улсын хилээр орж ирнэ гэж мэдээлэл өгсөн боловч уг машин одоо хүртэл орж ирээгүй, тухайн мэдээллийг шалгахад тухайн мэдээлэл нь батлагдаагүй. Мөн Монгол Улсад байгаа мөнгөн усны хууль бус наймааны талаар мэдээлэл өгсөн боловч уг мэдээлэл нь батлагдаагүй, тухайн хүнээс ОХУ, Хятад улсаас бараа ирж байгаа талаар нэг ч мэдээ өгөөгүй. Тухайн хүнийг миний зүгээс болон манай газрын зүгээс улсын хилээр нэвтрүүлсэн зүйл байхгүй. Тийм их эрх хэмжээ ч байхгүй. Уг хүнийг хэзээ гараад, хэзээ орж ирсэн талаар мэдэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг / 8 хх-ийн 76 дугаар хуудас/

 

Гэрч Ж.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Уг залуугийн нэрийн мэдэхгүй байна, ямар ч байсан нэг том биетэй, махлаг биетэй шар царайтай залуу ОХУ-ын хягтаас манай машинд суусан юм. Тэгээд машинд суугаад ОХУ-ын хилээр орж ирэх үед Оросын хилийн баримт бичгийн шалган дээр удаад байсан, тэр үед тэр залуу Орос хэл мэдэхгүй байсан тул би очиж орчуулга хийж өгч байсан. Тухайн үед Оросын хилийн хүмүүс тус залуугаас Орос руу орж ирсэн штамп байхгүй байна, манай улс руу яаж орж ирсэн талаар асууж байсан. Тэр үед тэр залуу Монголоос Турк улс руу Турк улсаас европын улс руу тэгээд европ улсаас Орос улс руу орж ирсэн гэж тайлбарласан. Тэгээд тухайн үед Оросын хилээр гаргасан, тэгээд би хэд Монгол улсын хил дээр ирээд буугаад штамп даруулах гэж орсон, тэр үед тухайн залууг хилээр хэрхэн орсон талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /8 хх-ийн 91 дүгээр хуудас/,

 

Гэрч Ц.Цэцгээгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд бид нарыг Хиагт дээр ирэхэд нэг танихгүй залуу бас нэмж суусан. Тэгээд бид нар хил рүү явсан. Бид нарыг хиагт дээр ирэхэд нэг танихгүй залуу бас нэмж суусан. Тэгээд хил дээр очоод Г.Дагвадоржийг өөр машин сууих гээд өөр машинд жолооч суулгасан. Тэгээд Оросын хилээр гараад Монгол улсын хил рүү ороход машинд сууж байсан Г.Дагвадоржоос бусад нь байсан...” гэсэн мэдүүлэг / 8 хх-ийн 97 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч  СС, А.Алтанбаэяр нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /8хх-ийн 143 дугаар хуудас/

 

ААын ял шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолын хуулбарууд /8хх-ийн 153-155, 159-163 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Айфоне 8 плас маркийн гар утас 1 ширхэг, Айфоне Х маркийн гар утас 4 ширхэг, нийт 5 ширхэг гар утсыг шинжлэн судлав.     

 

Шүүгдэгч СС, АА нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч нь “...Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна.

 

Шүүгдэгч СС нь ганцаараа: 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд 13 удаагийн үйлдлээр нийт  хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон, нийт 95,837,000 төгрөгийн хохирол учруулсан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, иххэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэн амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрийг,

 

мөн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р багийн 18-р байрны урд хохирогч Цэнд-Аюушийн эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд дагзны хуйхны шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, мөн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Оросын Холбооны улсын хилээр нэвтэрч, Монгол улсад орох гарах хил нэвтрэх эрхийн бичиггүйгээр Алтанбаярын эзэмшлийн 5133УНВ улсын дугаартай Тоёота Альфард маркийн тээврийн хэрэгслийн тээш дотор нуугдаж Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын автозамын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол улсын хилийг нэвтэрсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн үйлдэл, мөн яллагдагч Алтанбаяр нь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Оросын Холбооны улсын хилээр нэвтэрч, Монгол улсад нэвтрэх эрхтэй, Монгол улсад орох гарах хил нэвтрэх эрхийн бичиггүйгээр өөрийн эзэмшлийн эзэмшлийн 5133УНВ улсын дугаартай Тоёота Альфард маркийн тээврийн хэрэгслийн тээш дотор ССыг нууж Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын автозамын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол улсын хилийг нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлсэн болон шүүх хуралдаанд шинжлэн судлуулсан нотлох баримтаар тогтоогдож байна. Шүүгдэгч СС нь 2018 оноос 2020 оны хооронд 13 хохирогчоос байнга тогтвортой үйлдлээр залилах гэмт хэргийг байнга үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна. Энэ хугацаанд яллагдагч нь байнгын ажил орлогогүй байсны улмаас залилах гэмт хэрэг үйлдсэн үйлдэл нь амьдралынх нь  хэвшил хэв хандлага хэв маяг болсон өөрөөр хэлбэл хохирогч нарын хэрэгцээтэй байдлыг далимдуулан эд хөрөнгийн шунахайн  зорилгоор хууль бус аргаар өөрийн болгож амар хялбар аргаар эд хөрөнгө ашиг олох боломжийг байнгын эрэлхийлж түүнд чиглэсэн үйл ажиллагааг тогтвортой явуулдаг гэмт санаа зорилго бүхий хувийн байдал үйлдсэн гэм хэргийн тоо гэмт үйлдлийн давтамж зэргийг харгалзан яллагдагч ССыг бусдыг хуурч эд зүйл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож урьдын харилцааны явцад бий болгосон харилцааг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосноор бусдад Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан их хэмжээний хохирол болох   50.000 нэгжээс дээш хэмжээний төгрөг учруулсан, мөн архидан согтуурсны улмаас  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн, холбогдон шалгаж байгаа эрүүгийн хэргээс оргон зайлах зорилгоо гүйцэлдүүлэх явцдаа хууль бусаар нэвтэрсэн зэрэг нь тогтоогдож байна. Шүүгдэгч Алтанбаяр нь бусдыг ашиг хонжоо олох зорилгоор шунахайн зорилгоор улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн  тус тус дүгнэж байна. Иймд  шүүгдэгч ССыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3.1 дахь хэсэг 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дох хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Алтанбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэг 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус журамлан мөн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дох хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас хохирогч Чинбатад 25.000.000 төгрөгийн хохирол учирсан үүнээс 25.000.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй учир шүүгдэгч ССоос хохирогч Чинбатад 25.000.000 төгрөгийг гаргуулах, хохирогч Нямдаваад 2.900.000 төгрөгийн хохирол учирсан энэхүү хохирлыг төлж барагдуулах, Содномдамбад 5.000.000 төгрөгийн хохирол учирсан үүнээс мөрдөн шалгах ажиллагааны явцад 2.500.000 төгрөгийн хохирол учирсан үүнээс үлдэгдэл 2.500.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргаж хохирогчид олгуулах, хохирогч Мөнхнаранд 18.700.000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгчээс гаргуулах, хохирогч Батдэлгэрт 2.600.000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгчээс гаргуулах,  хохирогч Түмэнжаргалд 3.900.000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгчээс гаргуулах, хохирогч Тулгаад 5.000.000 төгрөгийн хохирол учирсан уг хохирол төлөгдсөн гэж үзэж байна, хохирогч Алтансүхэд 2.800.000 төгрөгийн хохирлыг төлсөн баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа тул төлөгдсөн тооцуулж байна, хохирогч Лувсанванданд  нийт 10.000.000 төгрөгийн хохирол учирснаас 2.800.000 төгрөгийн хохирол төлөгдсөн 7.200.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах, хохирогч Хүрэлчулуунд 1.982.000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгчээс гаргуулах , хохирогч Доржпалам 705.000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгчээс гаргуулах , хохирогч Анхбаярт 15.820.000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгчээс гаргуулах, хохирогч Батбаатарт 1.430.000  төгрөгийг тус тус шүүгдэгчээс гаргаж хохирогч нарт олгуулах гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэх дүгнэлтийг,

 

Энэ хугацаанд яллагдагч нь байнгын ажил орлогогүй байсны улмаас залилах гэмт хэрэг үйлдсэн үйлдэл нь амьдралынх нь  хэвшил хэв хандлага хэв маяг болсон өөрөөр хэлбэл хохирогч нарын хэрэгцээтэй байдлыг далимдуулан эд хөрөнгийн шунахайн  зорилгоор хууль бус аргаар өөрийн болгож амар хялбар аргаар эд хөрөнгө ашиг олох боломжийг байнгын эрэлхийлж түүнд чиглэсэн үйл ажиллагааг тогтвортой явуулдаг гэмт санаа зорилго бүхий хувийн байдал үйлдсэн гэм хэргийн тоо гэмт үйлдлийн давтамж зэргийг харгалзан яллагдагч ССыг бусдыг хуурч эд зүйл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож урьдын харилцааны явцад бий болгосон харилцааг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосноор бусдад Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан их хэмжээний хохирол болох   50.000 нэгжээс дээш хэмжээний төгрөг учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулах саналтай” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ССын өмгөөлөгч Б.Баттулга нь “..”шүүгдэгч ССыг яллаж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалт, 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад гэм буруутайд тооцсон улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3. дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт буюу  залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэдэг зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний үйлчлүүлэгч зарим нэг үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй хэрэгсэхгүй болгож өгөөч гэдэг байдлаар мэдүүлж байна.

 

 Миний үйлчлүүлэгчийг яллаж байгаа зүйлчлэл нь хууль хэрэглээний тохирсон уу гэдэг дээр өмгөөлөгч миний бие санал дүгнэлтийг хэлэх гэж байгаа юм. Энэ хэрэг 2020 оны 07 сарын 31-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр орж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт буюу залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол уруулсан гэм буруутайд тооцоод 5 жилийн 1 сарын хорих ял оногдуулж байсан. Давж заалдах шатны шүүхээр 2 удаа орж тодорхой үндэслэлүүдээр шийтгэх тогтоол хүчингүй болж хэрэг прокурорт буцсан байдаг. Тухайн үед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт мөн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалт байсан. Хилээр хууль бусаар нэвтрээд орж ирэхэд нь шууд эрх зүйн байдлыг нь дордуулаад амьдралын эх үүсвэр болгосон гээд яллаад оруулж ирсэн бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Залилах гэмт хэрэг дээр нэг ч гэмт хэрэг нэмэгдээгүй дахин гэмт хэрэг хийгээгүй. Гагцхүү Монгол улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн үйлдэлд тусдаа зүйл анги ял шийтгэлтэй хэрэг явж байхад эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 169 дугаартай магадлал дээр маш тодорхой дурдсан улсын яллагчаас амьдралын эх үүсвэл болгож залилах гэмт хэргийг байнга үйлдсэн шинжийг ямар байдлаар хангасан бэ? энэ гэдэг нөхцөл байдлыг тодруул гэдэг байдлаар буцаасан боловч өнөөдөр энэ нөхцөл байдал бүрэн байдлаар нотлогдоогүй байна. Улсын яллагчийн зүгээс 3 буюу түүнээс дээш гэж үзвэл амьдралын эх үүсвэр гээд механик байдлаар тайлбар хэлээд байгаа. Гэвч хуульд байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон буюу тодорхой цаг хугацаа, тодорхой давтамжтайгаар буюу олоод байгаа орлого хэрхэн юунд? яаж захиран зарцуулсан нь уг 13 хавтаст хэрэгт хангалттай тогтоогдохгүй байна. Хэний амьдралыг тэжээн тэтгэж яаж амьдралын эх үүсвэл болж байгаа вэ? Өнөөдөр шүүгдэгч шүүх хуралдаанд би мөрийтэй тоглоомд донтсон покер тоглоод уг мөнгөө зарцуулсан гэж хэлж байна. Гэтэл шүүгдэгчийн өөрийнх нь хэлсэн мэдүүлгийг үндэслээд хүндрүүлэх шинжээр гэм буруутайд тооцож болох уу. Покер тоглосон асуудал үнэн байлаа гэхэд энэ нь үйлдвэрлэл худалдаа үйлчилгээ эрхлэх  ашиг олох зорилгоор хийсэн үйл ажиллагаа гэж үзэх үү. Миний үйлчлүүлэгчийн хувьд 2017 онд 1 үйлдэл, 2018 онд 7 үйлдэл, 2019 онд 5 үйлдэл нийт 13 үйлдэл. Уг 13 үйлдлийн 5 үйлдэл автомашинтай холбоотой асуудал байдаг. Шүүгдэгч 2016 оноос хойш автомашин худалдан борлуулах буюу Да Хүрээ захад автомашины ченж хийдэг. Үүнтэй холбоотой гэмт хэрэгт холбогдох шалтгаан нөхцөл нь эрхэлж байсан ажилтай нь холбогдон  хүмүүсийн машиныг авдаг зардаг энэ асуудалтай холбоотой,  уг гэмт хэрэгт холбогдсон талаар өөрөө ярьж байна. Тиймээс 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг 13 удаа үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ААын өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун “...Шүүгдэгч Алтанбаярыг 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Монгол улсын хилээр өөрийн 5133УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчигч тээвэрлэж явахдаа шүүгдэгч ССыг зохих зөвшөөрөлгүй байхад нь Монгол улсын хилийг нэвтрүүлсэн үйлдэлд гэм буруутайд тооцож яллах дүгнэлт үйлдсэн байна. Энэ үйлдлийн хувьд манай үйлчлүүлэгч өмнө нь 2-3 удаа мэдүүлэг өгсөн бөгөөд бүх үйл явдлыг үнэн бодитой мэдүүлгийн зөрөөгүй мэдүүлсэн. Уг үйлдэлдээ манай үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Өмнөх нөхцөл байдал сэдэл зорилгоо шүүхийн хэлэлцүүлэгт ярьсан. Гэм буруу дээр маргах зүйлгүй байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэх дүгнэлтийг,

 

Иргэдийн төлөөлөгч С.Батнасан “гэм буруутай” гэх дүгнэлтийг гаргав.

 

Шүүгдэгч СС нь 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Т.Алтанцэцэгээс “Улсын дээд шүүхээр хүүд чинь оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгөхөд тусална” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 5,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 2018 оны 01  дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Рокмон буйлданг” төвийн гадна хохирогч Б.Лувсанванданд Тоёота Аллион маркийн тээврийн хэрэгсэл худалдана гэж хуурч, эд зүйл ашиглан 10,000,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

Дархан-Уул аймгийн Дархан сумын нутагт 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хохирогч Д.Чинбатыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, түүний эзэмшлийн Ланд Круйзер-100 маркийн 00-62 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг 25,000,000 төгрөгөөр зарж өгнө гэж эзэмших эрхийг шилжүүлэн авч залилсан,

 Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол 37 байрны 06 тоотод 2018 оны 06 дугаар сарын 26-наас 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хохирогч А.Нямдаваад “Да хүрээ” зах дээр Япон авто машины сэлбэг зардаг гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон тээврийн хэрэгслийн обуд, дугуй хямд үнээр авч өгнө гэж цахим банкны үйлчилгээ ашиглан 2,900,000 төгрөгийг Голомт банкны 43055110082 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

Дархан-Уул аймгийн Дархан сум, Хөтөл хорооллын 20-40 тоот Б.Зоригтбаатарын хашаанаас 2018 оны 08 дугаар сард хохирогч Б.Тулгаагийн эзэмшлийн 6075 СЭҮ улсын дугаартай “Ниссан Экстрал” маркийн тээврийн хэрэгслийг  засварлаж өгнө гэж  хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч залилан 5,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

 Дархан-Уул аймгийн Дархан сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Их Мөнх Наран” ХХК-ийн 68 зээлийн төвд ажилтан Т.Батдэлгэрийг хуурч, хуурамч эд зүйл ашиглаж 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Айпоне 8 плас гар утсыг 1,200,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Айпоне Х маркийн гар утсыг 1,400,000 төгрөгийн зээлийн барьцаанд шилжүүлж, нийт  2,600,000 төгрөг залилсан,

Дархан-Уул аймгийн Дархан сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Их Мөрөн Наран” ХХК-ийн 68 зээлийн төвийн ажилтан Т.Түмэнжаргалыг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хуурч, хуурамч эд зүйл ашиглаж, I phone X загварын 3 ширхэг гар утсыг тус тус 1,300,000 төгрөгийн зээлийн барьцаанд шилжүүлж, нийт 3,900,000 төгрөг залилсан,

 Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, 10 дугаар хэсэг 5-02 тоотод 2018 оны 11 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Ц.Алтансүхэд Тоёота коруан-171 маркийн автомашин зарна гэж хуурч, эд зүйл ашиглаж, 2,800,000 төгрөгийг Хаан банкны 5132032673 тоот харилцах дансаар шилжүүлэн авч залилсан,

Дархан-Уул аймгийн Дархан сумын нутагт 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хохирогч Ж.Мөнхнаранг “...манай ээж П.Долгормаа Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ компанид ажилладаг, байгууллагаас манай ээж П.Долгормаад хоёр өрөө орон сууц өгсөн, манайх орох шаардлагагүй тул өөр хүнд энэ байранд орох боломжийг олгоё...” гэж  хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж,  урьдчилгаа төлбөрт нийт 18,700,000 төгрөгийг Хаан банкны 5132032673 тоот харилцах дансаар шилжүүлэн авч залилсан,

 Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутгаас хохирогч Г.Хүрэлчулууныг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Итали улсад хөдөлмөр эрхлэх урт хугацааны эрх  гарсан, зорчих тийз захиалж өгнө гэж 2019 оны 07 дугаар сарын 23, 24-ний өдөр нийт 1,982,000 төгрөгийг Хаан банкны 5025928490 тоот харилцах дансаар шилжүүлэн авч залилсан,

Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгоны нутгаас хохирогч  Б.Батбаатараас 2019 оны 8 дугаар сарын 4-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн хооронд Г.Шүрэнцэцэгийн эзэмшлийн Хаан банкны 5045436142 дугаарын дансаар Итали улсад хөдөлмөр эрхлэх урт хугацааны эрх гарсан, зорчих тийз захиалж өгнө гэж 1,430,000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж шилжүүлэн авч залилсан, 

 Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их цайз” захын орчмоос хохирогч Н.Доржпаламыг Унгар улс руу ажиллах хүч гаргана гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 385,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 260,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “эмчийн бичиг авна” гээд 60,000 төгрөг нийт 705,000 төгрөгийг Хаан банкны 5046062810 дансаар шилжүүлэн авч залилсан,

 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр фэйсбүүк нийгмийн сүлжээнд “Dominoc Torett” гэх нэрээр 4 ижил тээврийн хэрэгслийн дугаар зарна гэж зар байршуулж, улмаар уг зарын дагуу хохирогч Б.Анхбаяртай уулзаж өөрийгөө Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтэст ажилладаг гэж танилцуулан, Г.Даваанямын эзэмшлийн Тоётота Приус-30 маркийн 9999 УАА улсын дугаартай авто машиныг ашиглан, уг тээврийн хэрэгслийн 99-99 УАА улсын дугаарыг 21,000,000 төгрөгөөр худалдана гэж хуурч залилсан гэмт хэргийг   2017 - 2020 оны хооронд 13 удаагийн үйлдлээр 95 837 000 төгрөгийн  буюу их хэмжээний хохирол учруулан залилах  гэмт хэргийг  үйлдсэн болох нь:

 

Хохирогч Д.Чинбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Миний 10 жилийн ангийн хүүхэд Соёл-Эрдэнийн хүү болох СС нь машин зардаг ченж хийдэг гэхээр нь би өөрийн эзэмшлийн 00-62 ДАР улсын дугаартай Ланд крузер 100 маркийн тээврийн хэрэгслийг зармаар байна гэж хэлсэн. Тэгсэн 2018 оны 1 дүгээр сарын сүүлээр Дархан ирж уулзаад ахаа одоо цагаан сарын өмнө хурдан зарагдана гэж хэлэхээр  нь машинаа заруулах гээд явуулсан. Тэгээд цагаан сарын өмнөхөн ирээд машин зарагдахаар боллоо одоо нэр дээр шилжүүлэг хийгээд өгчих гэхээр би автовокзалын байранд байдаг нотариат дээр очоод итгэмжлэл хийлгээд явуулсан. Тэгээд цагаан сарын урьд өдөр нь надад Приус 30 маркийн улсын дугааргүй машин авчраад та энэ машиныг цагаан сараар унаж бай хэрэв сонирхож байгаа бол аваа би наад машин дээр чинь 5,000,000 төгрөг өгье гэхээр нь би тэгье гэж хэлээд аваад үлдсэн. Тэгээд цагаан сараар унаж байгаад нэр дээр шилжүүлэх гээд хот руу өгөөд явуулсан. Тэрнээс хойш одоо ингээд аваад очлоо гэж худлаа ярьсаар байгаад өнөөдрийг хүргэсэн. Тэгээд би цагдаад хандах болсон......таны машинаар л бүх ажлаа  амжуулж байна, би тэнд байна, энд байна дансны дугаараа өг, би мөнгө хийе та  дансаа шалга мөнгө орсон гэх мэтээр байнга худлаа ярьдаг. Тухайн үед 2018 оны 1 дүгээр сард өгч явуулахдаа 25,000,000 төгрөгөөр тохирч өгч явуулсан. Одоо надад 25,000,000 төгрөгийн хохирол учирсан”  гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 12-15 дугаар хуудас/,

 

            Д.Чинбат, СС нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх-ийн 25-27 дугаар хуудас/

 

            Ашид билгүүн ХХКомпанийн үнэлгээ: “Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 112 дугаартай хохирлын үнэлгээнд “Япон улсад 2000 онд үйлдвэрлэгдсэн, 2007 оны 09 дүгээр сард Монгол улсад орж ирсэн, “Тоёота Ландкрузер” 100 /бензин автомат/ маркийн авто машин нь 2018 оны 01 дүгээр сарын байдлаар манай улсын зах зээл дээр дунджаар 20 000 000 /хорин сая төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов”   /2 хх-ийн 94 дүгээр хуудас/

 

Гэрч Т.Алтанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Миний төрсөн хүү Ариунцэцэгийн Балжинням 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2, 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял авч, 61 грамм гараад хаягийг санахгүй байна хорих ангид ял эдэлж байгаа юм. Хорих 461 ангид хэрэгт шалгагдаж хоригдож байх хугацаанд ээж Түмэннасан, эгч Ариунцэцэгийн төрсөн охин Оюунсүрэн нь хамт эргэж очдог байсан. Ингэж байхдаа замдаа машин нь шаварт суугаад машинаа гаргах гэж байгаад Сүхбат /СС/ гэдэг хүнтэй танилцаж, уг хүн шаварнаас машиныг гарган өгч туслахдаа хүүгийнхээ холбогдох хэргийн талаар ярилцахад надад сайн таньдаг өмгөөлөгч байгаа, өмгөөлөгч байхгүй бол би өмгөөлөгч  олоод өмгөөлөөд өгье гэж хэлсэн юм. Тухайн үед хүү Балжинням нь хорих ял  авчихсан  байсан ба тухайн үед өмгөөлж байсан өмгөөлөгч нь муу ажилласан байх гэж бодож байсан учраас Сүхбат /СС/ нь таньдаг хүнд хэлж гуйж байгаад өмгөөлүүлээд ялаас хасуулаад өгье гэж хэлсэн байдаг. Хүү Балжинням  шүүхээр орж хорих ял аваад 2-3 хонож байсан юм. Тэгээд Оюунсүрэн нь Сүхбат /СС/ гэж хүнтэй танилцлаа таньдаг сайн өмгөөлөгч байдаг гэж байна хүүхдийн чинь ялаас хөнгөрүүлээд өгье гэж байна ах нь Нийслэлийн прокурорын газарт ажилладаг гэж байна гэхээр нь хүүхдийнхээ ялаас хөнгөрүүлье гэж бодоод Оюунсүрэнгээс Сүхбат /СС/ гэж хүний утасны дугаар авч  байгаад утсаар ярьж уулзахаар болж яг он сар өдрийн санахгүй байна. 2017 оны 08 сард шиг санагдаж байна Сүхбаттай /Сүхбод/ 10 хорооллын Хөх хот нэртэй рестораны урд талд Оюунсүрэн бид хоёр уулзаж ярилцахад сайн таньдаг  өмгөөлөгч гээд Баярбат гэж хүнийг танилцуулж хүүхдийн хорих ялаас хөнгөрүүлж өгөх болно, өмгөөлөлийн хөлс 5,000,000 төгрөг болно урьдчилгаа байдлаар эхлээд 2,500,000 төгрөгийг өгнө сүүлд нь ял хөнгөрсний дараа 2,500,000 төгрөгийг авах болно гэхээр нь тохиролцож Сүхбат /СС/ нь зуучилж өгч Баярбат нь өмгөөлөл хийхээр болсон. Ингээд ярилцаж тохиролцсон хүүгийн хорих ялаас хөнгөрүүлж өгөх байх гэж итгээд миний бие 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдөр тэтгэврийн зээл тэжээгчээ алдсаны тэтгэмж авч 2,500,000 төгрөгийг ямар нэгэн асуудал болоход хэрэглэе гээд бэлдчихсэн байсан учраас өмгөөллийн хөлсний мөнгөө өгөөрэй гээд Сүхбат /СС/ нь утсаар залгаад байсан учраас Сүхбатын өгсөн банкны дансруу 2,500,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5096045738 дугаарын данснаас мөнгийг шилжүүлсэн. Ингээд өмгөөлөлийн үйл ажиллагаа хийж байгаа байх гэж бодоод юу гэж хэлэхийг нь хүлээгээд байж байтал 2017 оны 11 сард Сүхбат нь залгаад Улсын дээд шүүх дээр гомдол гаргаж байгаад шүүх хурлаар хэлэлцэж хүү тань авсан 5 жил 1 сарын хорих ялаас 2 жил, 5 сарыг нь хасуулчихлаа одоо үлдэгдэл 2,500,000 төгрөгөө өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгээд дахин өмнө авсан байсан цалингийн зээл дээр нэмж 2,500,000 төгрөгийг авч байгаад дахин Сүхбатын өгсөн байсан дансруу 2,500,000 төгрөгийг 3 эмнэлэг дотор байдаг Хаан банкны АТМ-ээс өөрийн данснаасаа шилжүүлсэн. Ингээд ялаас нь хасагдсан байх гэж бодоод хүү Балжинням хоригдож байгаа хорих анги дээр ээж Түмэннасан очиж уулзаад ялаас хасагдсан эсэх талаар асуухад ялаас хасагдсан зүйл байхгүй, шүүхийн шийдвэр гарсан бол манайд ирэх ёстой, шүүхийн шийдвэр ирээгүй, шүүхийн шийдвэр гарлаа ч та нар 1 хувийг өгөх ёстой гэж хэлсэн. Тэгэхээр нь нь Сүхбат гэж хүний ярьсан зүйл бүгд худлаа байна гэж бодоод Сүхбаттай холбогдож Улсын дээд шүүхийн шийдвэр гарсан бол шийдвэрийн 1 хувийг бид нарт өгдөг гэж байна авья гэхэд за байж бай гарахаар аваад очъё гэж хэлсэн. Тэгээд Сүхбатаас шүүхийн шийдвэр авахаар удаа дараа холбогдох болгонд янз янзын” миний бие өвдөөд байна, хөдөө ажилтай явчихлаа, аавын бие муудаад хөдөө байна шүүхийн шийдвэрийн хувьд хэвлэгдэж гарч ирээгүй” гэх зэргээр шалтаг хэлээд байсан.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

 

Хохирогч Т.Алтанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би одоо 2,500,000 төгрөгийг нэхэмжилж байна. Би өөрөө ажилтай тул ээжийн талын хамаатны ахдаа итгэмжлэл хийлгэж өгч байсан юм. Дээрх мөнгөнүүдийг би өөрөө данснаасаа шилжүүлдэг байсан...” гэсэн мэдүүлэг /4 хх-ийн 179 дүгээр хуудас/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Содномдамбын “Алтанцэцэгийн төрсөн хүү болох Балжинням нь найзуудтайгаа гадуур явж байгаад хүмүүсийн хэд хэдэн гар утсыг дээрэмдэж авсан хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 хэлтэс дээр шалгагдсан бөгөөд 5 жил 1 сарын хорих ялаар 2017 оны 6 дугаар сард шийтгүүлсэн юм. Ингээд хүүхдийнхээ ялыг багасгуулах зорилгоор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж ялыг хэвээр үлдээсэн. Тэгэнгүүт Улсын  дээд шүүхэд хандъя энэнээс нь өмнө өмгөөлөгч авъя гээд ярилцаж байтал Алтанцэцэгийн төрсөн эгч Ариунцэцэгийн охин нь гадаад улсад амьдардаг бөгөөд энэ асуудлыг мэдсэн учраас надад таньдаг өмгөөлөгч байгаа түүнтэй  уулзаад үз гэж хэлсэн. Тэгээд Алтанцэцэг нь СС гэж хүнтэй уулзахад би өмгөөлөгч хийдэггүй харин өмгөөлөгч олж өгье гээд Баярбат гэж хүнийг зааж өгсөн байдаг. Ингээд Баярбат гэж хүнтэй уулзаж өмгөөлөгчөөр авч өмгөөллийн хөлсийг 5,000,000 төгрөгөөр тохирч СС нь  урьдчилгаа болгож 2,500,000 төгрөг 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Улсын 3 дугаар эмнэлгийн дотор байдаг АТМ-аас мөнгийг шилжүүлсэн.  2017 оны 11 дүгээр сард Улсын дээд шүүхээр ороод 5 жил 1 сар хорих ялыг нь хөнгөрүүлээд 2 жил 5 сарын хорих ял болгочихлоо үлдэгдэл мөнгөө өгөөрэй гэж байгаад нийт 5,000,000 төгрөгийг СС нь авсан. Тэгсэн боловч Улсын дээд шүүхээр орж ял нь хөнгөрөөгүй болж тэр ч бүү хэл шүүхээр ч ороогүй байдаг. Тэгээд би энэ асуудлыг нь мэдчээд СС гэж хүнийг дуудаж уулзаад 3 дугаар эмнэлэг дээр уулзахад Баярбат гэж хүнийг би эгчээрээ дамжуулж олсон Баярбат гэж хүн өмгөөлсөн эсэхийг мэдэхгүй байна. Би мөнгийг нь Баярбатад өгсөн, би Баярбатаас асуудлыг тодруулж байгаад та нараас авсан 5,000,000 төгрөгийг 2 хуваагаад эргүүлээд өгье гэж хэлсэн. Тэгээд өгөх байх гэж бодоод цагдаад хандаагүй ба өмгөөлөл хийсэн эсэхийг Баярбат болон СС нараас асуугаагүй ба 2018 оны 2 дугаар сард Алтанцэцэгт СС нь 2,500,000 төгрөгийг өгсөн байдаг.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 12-17 дугаар хуудас/,

Хохирогч Б.Лувсанвандангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр фэйсбүүкээр дамжуулан зарын грүпп дээр Тоёота аллион маркийн машин зарна гэсэн зар байсан бөгөөд зарын дагуу манай гэрийн гадаа СС гэх залуу өөрийн гэх усан цэнхэр өнгийн Тоёота аллион маркийн машинтай ирсэн. Машиныг үзээд маргааш нь 10,000,000 төгрөгөөр авахаар болоод салсан. Тэгээд би 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр өөрөөсөө 3,000,000 төгрөг, банк бусаас уг машиныг барьцаалж 7,000,000 төгрөг зээлээд уг машиныг авахаар болсон. СС бид хоёр хамтдаа Баруун 4-н замын Рокмон буйлданг төв дотор Есөнфинанс банк бус санхүүгийн байгууллага дээр уг машиныг барьцаалж 7,000,000 төгрөг аваад  би өөрөөсөө 3,000,000 төгрөг гаргаад машиныг авсан. Би 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр өөрөөсөө 3,000,000 төгрөг гаргаад, банк бус санхүүгийн байгууллагаас тэгээд машиныг унаад явж байтал машины пар хүйтэн үлээгээд байсан, тэгэхээр нь хүйтэн үлээгээд байна гэж ССод хэлтэл та өөрөө янзлуулчих гэсэн тэгэхээр нь 150.000 төгрөгөөр засуулаад зүгээр болсон. Тэгээд 2, 3 хоног машин зүгээр унаад явсан. Тэгсэн машины кроп нь эвдрээд араандаа орохоо байсан. Тэгэхээр нь би дахиад СС руу залгаад хэлсэн, тэгэхэд эвтэйхэн явж байгаад Говь саун дээр машиныг аваачин СС надаас машин аваад 3 хоногийн дотор засаад өгнө гэж хэлээд авсан. Тэгээд бараг 10 гаран хоног засуулаагүй байна гээд яваад байсан. Тэгсэн уг асуудлаас 20 хоногийн дараагаар нэг дугаараас залгаад гэрийн тань гадаа яваад очий гэсэн. Тэгсэн 2 үл таних залуу ирээд миний авсан машины бичиг баримтыг барьчихсан бид нар СС гэх хүнээс уг Тоёота аллион машин худалдаж авсан юм. Тэгсэн нэр дээрээ шилжүүлж өгнө гэчихээд СС алга болчихлоо гэсэн. ...Машин бол Дарханд тэр хүүхдүүдэд байгаа гэж хэлж байсан юм. Тухайн үед СС өөрөө утсаар надтай холбогдоод би машиныг зарчихлаа, таны мөнгийг өгнө, банк бусыг чинь төлчихнө ахаа гээд байсан. Тэгээд би тэр 2 залууд наад машин чинь банк бус дээр өртэй байгаа дээрээс нь уг СС надад өртэй байгаа учраас нэр дээр шилжүүлж өгөхгүй гэж хэлээд явуулсан. Ахин тэр залуус ирээгүй, тэрнээс хойш цувуулж байгаад надад СС 2,800,000 төгрөг өгсөн. ...Би бол гэрээ л хийсэн болохоос нэр дээрээ яг шилжүүлээгүй, шууд банк бусын нэр дээр шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 164-165 дугаар хуудас/

Хохирогчоор Б.Лувсанвандангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...нийт 10,000,000 төгрөг авах ёстой байснаас 2,800,000 төгрөг авсан одоо Есөнфинанс ББСБ үлдэгдэл мөнгийг гаргуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 239 дүгээр хуудас/

-“Их Мөнх Наран” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 0003257, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 0003281 дугаар Соёл-Эрдэнийн ССтай байгуулсан 2 ширхэг гар утасны буюу 2,600,000 төгрөгийн барьцаат зээлийн гэрээ /2 хх-ийн 225-226 дугаар хуудас/

 

Эд зүйл “2 ширхэг гар утас Их Мөнх Наран ХХК-ийн ажилтан Т.Батдэлгэрээс хураан авсан тэмдэглэл /2 хх-ийн 228 дугаар хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч Т.Батдэлгэрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 10 дугаар сард СС гэх залуу орж ирээд I phone 6 маркийн гар утас, монет бөгж зэрэг эд зүйл тавьж аваад явдаг байсан бөгөөд сүүлд нь итгээд 2018 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр I phone 8 plus маркийн гар утас тавина би яарч явж байна, удахгүй авна гэхээр нь тухайн үед хүн ихтэй байсан учир шалгаж амжилгүй өмнө нь үйлчлүүлдэг байсан учир итгээд авсан бөгөөд тус I phone 8 plus маркийн гар утасны авах хугацаа дуусаагүй байхад 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр мөн СС гэх залуу өөрийн гадаад паспортыг барьж орж ирээд надад I phone X маркийн гар утас байна 256 гигабайт багтаамжтай, хар өнгийн гэртэй гар утас байна гэхээр нь энэ гар утсыг барьцаанд тавих гэсэн юм. Би тээврийн хэрэгслийн наймаа хийдэг учир машинаа зарчихвал утсаа авчихна гэж хэлэхээр нь би өөрийн чадвараараа тухайн гар утсыг шалгаж авдаг байсан. Тэр гар утас нь кодтой байна гэж хэлээд буцааж өгсөн бөгөөд ширээний доор сим картаа авч кодоо гаргасан бөгөөд хуурамч гар утсаар сольсон гэж бодож байгаа юм. Би 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр “Их Мөнх Наран” ХХК-д 2,600,000 төгрөг төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 239-240 дүгээр хуудас/

 

Хохирогч З.Баасаннямын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр “Их Мөнх Наран” ХХК-ийн зээлийн мэргэжилтнээр ажилд орсон. Тухайн үед ХХК нь Дарханд 3 салбартай үйл ажиллагаа явуулж байсан. ...Олон улсын салбар дээр ажиллаж байх үед 5 ширхэг хуурамч гар утас барьцаанд тавьсан байсан. Манай ажилчид тухайн үед хуурамч гэж мэдээгүй 5 ширхэг гар утсыг барьцаанд авсан байдаг. Т.Батдэлгэр 2,600,000 төгрөг төлсөн гэсэн. Одоо манай компани 3,900,000 төгрөг гаргуулж авах ёстой...” гэсэн мэдүүлэг /2 хх 234-235 тал/

 

Хохирогч Б.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “9999 УАА дугаарын 21,000,000 төгрөгөөр авахаар болоод, би яаг одоо бол мөнгө байхгүй байна гэхэд тэр хүн та тэгвэл урьдчилгаа 1,500,000 төгрөг өгөөд энэ машины гэрчилгээг авчих. Тэгээд СС өөрийгөө Тагнуулын ерөнхий газарт хар тамхитай тэмцэх хэлтэст ажилладаг гэж гэж танилцуулж байсан....Миний бие дээр 15,820,000 төгрөгийг нийт 13 удаагийн үйлдлээр өөрийн эзэмшлийн гар утаснаас интернет банкаар шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /7хх-ийн 35-42 дугаар хуудас/

 

Хохирогч Б.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...13 удаагийн үйлдлээр 15,820,000 төгрөг авсан. Уг мөнгөнөөс надад төлсөн зүйл байхгүй байгаа.  2020 оны 2 дугаар сарын 7-ны өдөр 5046191711 дугаарын харилцах данс руу 480,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед СС машины эзэнтэй архи ууж байна, тооцоо хийх гэсэн юм, мөнгө дутаад байна гэж хэлээд надаас мөнгө авсан. Би уг 480,000 төгрөгийг  шилжүүлэхэд 4 дүгээр цахилгаан станцын урд талд замаар явж байсан. Тухайн үед 16-17 цаг болж байсан. Би тэр үед 5 дахь өдрийн ажил алж байгаа юм байна даа гэж бодож байсан юм. СС нь утсаар ярьж мөнгө хэрэгтэй байна гэдэг байсан, биечлэн уулзаж байгаагүй. Эхний удаа дугаар худалдан, худалдан авах талаар ярилцах гэж Гэмтлийн эмнэлгийн урд уулзсан. Тэр үед надад машины гэрчилгээ өгсөн юм...” гэсэн мэдүүлэг / 12 хх-ийн 121 дүгээр хуудас/

 

Хаан банкны 5034570690 тоот Батсайханы Анхбаярын эзэмшлийн харилцах дансны 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн Хаан банкны 5045555331 тоот харилцах данс руу 1,500,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр 1,000,000 төгрөг, 50460062810 тоот харилцах данс руу 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 500,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 2,400,000 төгрөг шилжүүлсэн гүйлгээний хуулга /6 хх-ийн 194-197 дугаар хуудас/

 

Хохирогч П.Цэнд-Аюушийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө СС, Түмэнбаяр, Идэрбат бид гурав 10 цагийн орчим шинэ автовокзалын хажууд уулзаад шинэ хорооллын 21-р байрны орчим машин дотор 2 шил архи уусан. Архи ууж байхад СС бид хоёр маргалдсан тэгэхэд СС” би танай хоёр охиныг шаана шүү” гэж хэлэхээр нь миний уур хүрээд СС руу дайраад СС бид хоёр машинаас гараад барилцаад авсан чинь СС намайг мөргөөд унагаасан, би унахдаа асфальтан дээр толгойгоороо унаад толгойгоо хагалсан юм. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг/1 хх-ийн 86-р хуудас/

 

Хохирогч Б.Тулгаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2018 оны 8 дугаар сарын дундуур санаж байна миний төрсөн ах Зоригтбаатар нь миний эзэмшлийн 60-75 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Дархан-Уул аймаг руу унаж гэр рүү гээ явсан юм. Тухайн үед ах Б.Зоригтбаатар замд машин эвдрээд Дарханд байдаг аавын ах Батчулуун гэх хүний хашаанд тавьсан гэж байсан юм. Тэгээд хэд хоногийн дараа манай хамаатан С.Сүхээ буюу СС гэх залуу манай ахтай уулзаж машиныг чинь засаад өгье гэж хэлээд аваад явсан байсан. СС нь миний аавын талын хамаатны хүүхэд юм. Би машинаа 5 сая төгрөгөөр худалдаж авч байсан...” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 90-91 дүгээр хуудас/

 

Гадаад харилцааны яамны 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 10/1811 дугаартай албан бичгээр ССод Монгол Улсаас Оросын холбооны улсын Улаан-Үд хотноо суугаа Ерөнхий консулын газраас 2019 оны 10 дугаар сарын 01-нд олгосон буцах үнэмлэхийг ямар бичиг, баримтыг үндэслэж олгосон талаарх тайлбар, баримт /7 хх-ийн 180-192 дугаар хуудас/,

 

Хил хамгаалах ерөнхий газрын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2-5а/2798 дугаартай албан бичгээр СС нь 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Замын-Үүд боомтоор Монгол Улсын хилээр гарсан бүртгэлд авагдсан бөгөөд орсон бүртгэлд авагдаагүй гэсэн лавлагаа / 7 хх-ийн 195 дугаар хуудас/,

 

Хил хамгаалах ерөнхий газрын 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2-5а/3723 дугаартай албан бичгээр 51-33 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 6 хүн Монгол Улсын хилээр нэвтэрсэн лавлагаа /7 хх-ийн 202-203 дугаар хуудас/,

 

Хил хамгаалах ерөнхий газрын 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 6/3793 дугаартай албан бичгээр СС нь Монгол Улсаас Оросын холбооны улсын Улаан-Үд хотноо суугаа Ерөнхий консулын газраас 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр олгосон Т0032338 дугаартай буцах үнэмлэхээр Оросын холбооны улсын Хиагт шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын тал руу 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 18:25 цагт 51-33 УНВ улсын дугаартай Тоёота машинтай нэвтэрсэн лавлагаа /7 хх-ийн 205-206 дугаар хуудас/,

Тоёота Приус-30 маркийн 99-99 УУ улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн маягт /6 хх-ийн 207 дугаар хуудас/,

 

 хохирогч  А.Нямдаваа,  С.Содномдамба, Ж.Мөнхнаран, М.Түмэнжаргал, Ц.Алтансүх, Г.Хүрэлчулуун, Б.Батбаатар, Н.Доржпалам нарын мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч ССын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхэд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэдэг нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “залилах” гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эсхүл урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагддаг.

Шүүгдэгч ССын үйлдсэн залилах гэмт хэргийн улмаас бусдад нийт 95 837 000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд СС нь  уг гэмт хэргийн улмаас олсон орлогоор амьжиргаагаа залгуулдаг буюу амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгож байсан эсэх, хэрхэн юунд зарцуулдаг байсан, өөр орлого амьжиргааны эх үүсвэртэй байсан эсэх, ажил хөдөлмөр эрхэлж байсан эсэхийг нэг мөр шалгаж тогтоогоогүй байна.

Хавтаст хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч ССын үйлдэл нь үргэлжилсэн үйлдлээр хохирогч нарын эд хөрөнгийг зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулан  залилах  гэмт хэргийг үйлдсэн гэх хүндрүүлэх шинжийг хангасан байна.

 

Иймд Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч ССыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн  хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  2.2 дахь хэсэгт  зааснаар өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч ССын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч нарын эд хөрөнгөнд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч СС нь бусдын эд хөрөнгийг залилан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан их хэмжээний хохирол учруулан бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн талаар:

 

Шүүгдэгч СС нь  2018 оны  11 дүгээр сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 18 дугаар байрны урд хохирогч П.Цэнд-Аюушийн эрх чөлөөнд халдаж  эрүүл мэндэд нь “дагзны хуйханд шарх” бүхий гэмтэл хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч П.Цэнд-Аюушийн мэдүүлэг, Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1156 дугаартай дүгнэлт, шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч ССын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн  мэдүүлэг, хохирогч П.Цэнд-Аюуш, гэрч Т.Түмэнбаярын мэдүүлэг болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч ССын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч П.Цэнд-Аюушийн биед хөнгөн гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

 

Шүүгдэгч ССын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж буй гэмт үйлдэл болох юм.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч СС нь хохирогчид хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч СС нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

 “Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийн талаар:

 

Шүүгдэгч СС, АА нар  нь бүлэглэж  2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Оросын Холбооны улсын хилээр нэвтэрч Монгол Улс руу зорчин ирэхдээ Монгол Улсын хил нэвтрэх журмыг зөрчиж, 51-33 УНВ улсын дугаартай Тоёота Альфард маркийн тээврийн хэрэгслээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор  Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь Хил хамгаалах газрын лавлагаа, гэрч Ж.Давааням, П.Долгормаа, Ж.Болормаа, Ц.Цэцгээ, шүүгдэгч СС, АА нарын мөрдөн мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч СС, АА нарын Монгол  улсын хилийг  хууль бусаар нэвтэрсэн  үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Монгол улсын хилийн халдашгүй дархан байдалд халдаж хохирол учруулж буй гэмт  үйлдэл болох юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Соёл-Эрдэнийн СС, Боржигин овогт Александрын Алтанбаяр нарыг бүлэглэн Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

  Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

           

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол  учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд  шүүгдэгч СС нь хохирогч Б.Лувсанванданд 2,800,000 төгрөг, Т.Алтанцэцэгт 2,500,000 төгрөг, Б.Тулгаад 5,000,000 төгрөг, Б.Батбаатар 300,000 төгрөгийг  төлсөн, хохирогч  П.Цэнд-Аюуш нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай  холбоотой нотлох  баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч ССоос нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

 

            Хохирогч Д.Чинбат нь хохиролд  25 000 000 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүхээс “Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 112 дугаартай хохирлын үнэлгээнд “Япон улсад 2000 онд үйлдвэрлэгдсэн, 2007 оны 09 дүгээр сард Монгол улсад орж ирсэн, “Тоёота Ландкрузер” 100 /бензин автомат/ маркийн авто машин нь 2018 оны 01 дүгээр сарын байдлаар манай улсын зах зээл дээр дунджаар 20 000 000 /хорин сая/ төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов” гэсэн тайланг /2 хх-ийн 94 дүгээр хуудас/ үндэслэн тухайн тээврийн хэрэгслийг зарагдсан үеийн зах зээлийн ханшаар хохирлыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

             Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.Чинбатад 20 000 000 төгрөгийг, А.Нямдаваад 2 900 000 төгрөгийг, Т.Алтанцэцэгт 2 500 000 төгрөгийг,  Ж.Мөнхнаранд 18 700 000 төгрөгийг, Их Мөнх Наран ХХКомпанид 3 900 000 төгрөгийг, Т.Батдэлгэрт 2 600 000 төгрөгийг, Ц.Алтансүхэд 2 800 000 төгрөгийг, Б.Лувсанванданд 7 200 000 төгрөгийг, Г.Хүрэлчулуунд 1 982 000 төгрөгийг, Н.Доржпаламд 705 000 төгрөгийг, Б.Анхбаярт 15 820 000 төгрөгийг, Б.Батбаатарт 1 130 000 төгрөгийг шүүгдэгч ССоос гаргуулан  тус тус олгуулахаар шийдвэрлэв.

           

            Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгож шүүгдэгч СС, АА нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын саналдаа: Шүүгдэгч ССод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялыг, 17.3 дугаар зүйлийн  2.2 дахь хэсэгт зааснаар 5 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар  2 жил хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан түүнд оногдуулсан 900.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжийг хорих ялын 1 хоногоор дүйцүүлэн 60 хоногоор тооцож, нийт биечлэн эдлэх ялыг 7 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж,  уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1  дэх хэсэгт  зааснаар  шүүгдэгч  ААт 2 жилийн хорих ял  оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх  саналыг гаргаж байна гэв.

 

Шүүгдэгч ССын өмгөөлөгч Б.Баттулга саналдаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 жил 8 сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт  1 жилийн хорих ял оногдуулах, нэмж нэгтгээд 4 жил 8 сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх санал гаргаж байна. Миний үйлчлүүлэгч өмнө нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй  өөрөөр хэлбэл анх удаагаа шүүхээр гэм буруутайгаар тооцогдож байгаа. Мөн хохирсон хохирлуудыг ирэх хавар гэхэд төлж барагдуулах боломж байгаа. Ээж нь бас Алтансүх хохирогчийн хохирлыг төлсөн аргаараа мод үржүүлгийн бизнес эрхэлдэг учраас  хохирлыг төлж барагдуулна гэдгээ илэрхийлж байна. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд 4 жил 8 сарын хорын ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж өгөөч. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд  хамруулж өгнө үү” гэв.   

 

Шүүгдэгч ААын өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун эрүүгийн хариуцлагын саналдаа: “...Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Х.Алтанбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг санал болгож байна. Шүүгдэгч ААын хувьд анхнаасаа гэм буруу дээр маргадаггүй.  Мөн тохиолдлын шинж чанартай гэмт хэрэг үйлдсэн нЬ өөрийн мэдүүлэг болон хэргийн нөхцөл байдлаас тодорхой харагддаг.  Торгуулийн ял  буюу 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгож өгнө үү гэв.

 

Шүүгдэгч СС, АА нарт  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч СС, АА нарт   эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна.

 

 Шүүгдэгч ССод холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгов.

 

Шүүгдэгч ССод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн  2.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 7 /долоон/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ААт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн  2.1 дэх хэсэгт зааснаар 5400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгийн торгох ял оногдуулан торгох ялыг 3 /гурван/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч ААт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ  хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч ССод авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгчийн цагдан хоригдсон 833 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч ССод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцох нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Айфоне 8 плас маркийн гар утас 1 ширхэг, Айфоне Х маркийн гар утас 4 ширхэгийг улсын орлого болгож, нэг ширхэг CD-ийг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

 

            Шүүгдэгч СС, АА нарт холбогдох хэрэгт бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч АА нь  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,   болохыг тус тус дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч ССын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй. 

 

2. йн ССыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр хуурч, эд зүйл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулж  залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Соёл-Эрдэнийн СС,  нарыг бүлэглэн  Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

 4. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар ССод холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Соёл-Эрдэнийн ССод  5 /таван/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн  2.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Боржигин овогт Александрын Алтанбаярыг  5400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 400 000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгийн  торгох ялаар  тус тус  шийтгэсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ССод оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ял дээр Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн  2.1 дэх хэсэгт  зааснаар оногдуулсан  2 жилийн хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 7 /долоон/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

           

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ССод оногдуулсан 7 /долоон/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ССын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 11 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 833 хоногийг эдлэх ялд  оруулан тооцсугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар АА нь торгох ялыг  3 /гурван/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

11. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан АА нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1.5 дахь  хэсэгт  зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ССод урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч ААт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.Чинбатад 20.000 000 төгрөг, А.Нямдаваад 2,900,000 төгрөг, Т.Алтанцэцэгт 2,500,000 төгрөг, Ж.Мөнхнаранд 18,700,000 төгрөг, “Их Мөнх Наран” ХХКомпанид 3,900,000 төгрөг, Т.Батдэлгэрт 2,600,000 төгрөг, Ц.Алтансүхэд 2,800,000 төгрөг, Б.Лувсанванданд 7,200,000 төгрөг, Г.Хүрэлчулуунд 1.982.000 төгрөг, Н.Доржпаламд 705.000 төгрөг, Б.Анхбаярт 15,820,000 төгрөг, Б.Батбаатарт 1,130,000 төгрөгийг шүүгдэгч ССоос гаргуулан  тус тус олгосугай.

 

            12. Шүүгдэгч СС нь хохирогч Б.Лувсанванданд 2,800,000 төгрөг, Т.Алтанцэцэгт 2,500,000 төгрөг, Б.Тулгаад 5,000,000 төгрөг, Б.Батбаатар 300,000 төгрөгийг  тус тус төлсөн болохыг дурдсугай.

 

            13. Хохирогч  П.Цэнд-Аюуш нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай  холбоотой нотлох  баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч ССоос нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

            14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Айфоне 8 плас маркийн гар утас 1 ширхэг, Айфоне Х маркийн гар утас 4 ширхэгийг улсын орлого болгож, нэг ширхэг СD-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

            15. Шүүгдэгч СС, АА нарт холбогдох хэрэгт бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч АА нь  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

16. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

17. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

18. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч нарт  авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Х.САНЖИДМАА

 

                                                      ШҮҮГЧ                          Б.БЭЭЖИН

 

                                                      ШҮҮГЧ                          М.ТҮМЭННАСТ