Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/705

 

  

 

 

 

 

 

 2022           10           24                                       2020/ШЦТ/705

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

Улсын яллагч Н.Уранбайгаль,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***, түүний өмгөөлөгч Ж.Баасанжав,

    Иргэний нэхэмжлэгч ***, түүний өмгөөлөгч Ч.Алдар,

            Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт *** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 210300318 0024 дугаартай, 3 хавтас хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

     Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, ***дүүргийн *** дугаар хороо, *** дугаар хэсэг, гудамжны ***тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ***, (***)

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч *** нь 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 15 цаг 08 минутын орчимд Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Шувуун фабрикийн зам, 26 дугаар сургуулийн баруун хойд замд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн (1.75 хувийн согтолттой) үедээ ***гийн эзэмшлийн “Тоуоtа “Ipsum” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 10.Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх: 10.1. Жолооч ... чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас ***ын жолоодон явсан “Hyundai Роrter” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар зорчих хэсгийн гадна сууж байсан явган зорчигч 59 настай, эмэгтэй ***, 39 настай, эрэгтэй *** нарыг дайрч, ***гийн амь нас хохирч, ***ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, ***ын эзэмшлийн “Hyundai” маркийн “Роrter” загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд   нийт 1,040,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой  шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч, шинжээч нарын өгсөн мэдүүлэгт:

 

1/ Шүүгдэгч ***аас: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй.гэсэн,

2/ Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ээс: Би талийгаачийн 2 дахь хүүхэд нь юм. Миний ээж хамгийн бага дүүтэй хамт амьдардаг байсан. Турк улсад түр хугацаагаар байхад 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр дүү Нандингэрэл над руу залгаад ээжийг нас барсан талаар хэлсэн. Учрыг асуухад ***, *** гэсэн хоёр хүн дайрч алсан гэж хэлсэн. Тухайн үед сонсоод их шоконд орсон. Урьд дүү *** нэхэмжилсэн хохирлын баримтыг бүрдүүлж өгсөн. Оршуулгын зардал 5,992,180 төгрөг, Буяны ажлын хоног хураасан 4,953,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлсийг нэхэмжилж байгаа. Миний хамгийн бага дүү сургуульд суралцдаг тул сургалтын төлбөрийг төлөхөөр нэг сарын тэтгэвэр 320,000 төгрөг, 36 сарын тэтгэврийг 11,520,000 төгрөгөөр тооцож, бүгд 21,665,180 төгрөг нэхэмжилж байна. Оршуулгын зардалд 300,000 төгрөг, өмнөх хурал болсны дараа 3,500,000 төгрөг төлсөн. гэсэн,

 

3/ Иргэний нэхэмжлэгч ***аас: *** миний төрсөн ах юм. Бид хоёр ногоо тарьдаг. Аж ахуйдаа хэрэглэх гэж портер машиныг дундаа аваад ашиглаж байсан. 2021 оны 10 дугаар сарын 21-нд ах *** байцаа хүргэж өгөх гээд ногоо тарьдаг хашаанаасаа гарч явсан. Хэсэг хугацааны дараа над руу залгаад осол болсон гэж хэлсэн. Хэрэг болсон Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт яваад очиход хоёр машин мөргөлдсөн, хүмүүсийг машин доороос гаргасан байдалтай байсан. Портер машинд гарсан 1,040,000 төгрөгийн хохирлыг ослын буруутай этгээдээс гаргуулна. гэсэн,

 

            4/ Гэрч *** мэдүүлэхдээ: Би *** улсын дугаартай “Hyundai” “Роrter”маркийн машиныг жолоодон явсан. Би ногоо ачаад талбайгаас гараад төв зам руугаа ороод зорчих хэсгээр явж байсан. Урд яваа тээврийн хэрэгслийг зогсох гэж байна гэж бодож байтал эргэсэн, эргэхдээ дохио өгөөгүй. ***ын машиныг зогсох гэж байна гэж ойлгоод зогсохоор нь шулуухан явж байгаад гүйцэж түрүүлнэ гэтэл урдаас гэнэт дайраад ороод ирсэн. Түүний машин эргэх үйлдлийг нь 10 метрийн цаанаас харсан. Би машинтайгаа өөрийнхөө эгнээгээр явж байтал гэнэт дараад ороод ирсэн. Миний буруугаас биш зогсох гээд тоормосоо гишгэхэд гулгасаар байгаад эсрэг урсгал руу орсон. гэсэн,  

 

5/ Шинжээч Ч.Онон мэдүүлэхдээ: 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр *** гэх тээврийн хэрэгсэлд үзлэг хийж 228 дугаартай дүгнэлт гаргасан. Дүгнэлт үндэслэлтэй. Тухайн тээврийн хэрэгсэл нь 2020, 2021 онд техникийн хяналтын үзлэгт ороогүй, жолооч үүргээ биелүүлээгүй байна. Тээврийн хэрэгслийг худалдаж авсан, эсхүл жолооч өөрөө ашиглаж байсныг мэдэхгүй. Гэрэлтүүлэг, гаднах үзэмжээр бүрэн бус стандартын шаардлага хангахгүй гэж үзсэн. Гэрэл дохионы гэмтэл ашиглалтын явцад үүссэн. Осол гарахад тухайн эвдрэл гэмтэл нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт гаргасан. Гэрэл дохиогүй байсан тул шөнийн цагаар бол осолд нөлөөлнө, харин энэ осол гарахад өдрийн цаг байсан. Тоормос бол стандартын шаардлага хангаж байсан. гэсэн,  

 

6/ Шинжээч Г.Өлзийбаяр мэдүүлэхдээ: 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр  шар өнгийн ***дугаартай портер машинд үзлэг хийж 229 дугаартай дүгнэлт гаргасан. Үзлэг хийхэд тухайн тээврийн хэрэгсэлд баруун талын гэрэл хагарсан, гүпер хагарсан байсан. Энэ нь ослын үед үүссэн байх боломжтой. Баруун талын хойд талын дугуй нь хүч үзүүлэхгүй байсан ба үүнийг хүчний зөрүү гэж хэлдэг. Тийм учраас энэ тээврийн хэрэгслийн баруун талын хойд талын дугуй тэнцээгүй, мөн зогсоолын тоормос буюу гар тоормос ажиллахгүй байсан. Энэ эвдрэл гэмтлийг мэдсэн үед засварын газар руу явах ёстой, хөдөлгөөнд оролцож болохгүй. 2020 онд техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй байсан. 2021 оны 5 дугаар сарын 17-нд үзлэгт хамрагдсан байсан. Бид 2021 оны 10 дугаар сарын 22-нд дүгнэлт гаргасан. Дүгнэлт гаргах үед тээврийн хэрэгсэл оношилгоонд орсон байсан. Бидний ажлын онцлогоор осол яаж болсон, ямар өдөр болсон, ямар хурдтай явсныг мэдэх боломжгүй учир тоормосыг багажийн үзүүлэлтээр тайлбарладаг. Ер нь бол инженерийн хувьд бүрэн зогсолтын зам гэж байдаг. Үүнд дотроо тоормос барьсан бүрэн зогсолтын зам гэж үздэг. Тоормос барихгүй, дугуй зогсохгүй байгаа нь зогсолтын замд нөлөөлж, зам тодорхой хэмжээгээр уртасна. Онолын хувьд 4 дугуйны нэг нь барихгүй байхад 100 хувийн 10-15 хувиар зам уртасна. Машин дөнгөж хөдөлж байсан бол тоормослоход шууд зогсоож чадах ба хурд нэмэгдэхийг хэрээр нөлөөлнө. Хурдыг тодорхойлж чадахгүй ба бичлэг үзэхэд 3 дугуй тоормос зогсооход хурд нэмэгдэхийн хэрээр машинд нөлөөлж эхэлнэ. Бичлэг дээрээс харахад тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй. Бичлэгээс үзэхэд тухайн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа давхиж яваа машин байна. Явж байгааг мэдэх боломжгүй ч гэсэн хөдөлгөөнд оролцож байгаа машин, тухайн машины хурдыг нүдээрээ хараад тооцоход 3 дугуйн 1 тоормос барихгүй байхад зогсолтын хэмжээнд тодорхой хэмжээгээр нөлөөлнө, шууд зогсох боломж байхгүй. Жолооч хэзээ тоормос гишгэсэн нь тодорхойгүй учраас би тухайн машиныг тийм хурдтай явсан нь нөлөөлсөн гэх боломж байхгүй. Тухайн осол гаргасан байдал жолоочийн самбаачлах чадвараас шалтгаална. гэсэн,            

7/ Шинжээч *** мэдүүлэхдээ:Манай байгууллага нийтэд үйлчлэх чиг үүрэгтэй, төрийн бус байгууллага ба 1 жилийн хугацаанд ажиллаж 130 гаруй дүгнэлтийг гаргаж байсан, шинжээчийн дүгнэлт гаргах эрхтэй. Улаанбаатар хотод дан ганц биш хөдөө орон нутагт ч дүгнэлт гаргадаг. Энэ хэрэгт 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн №22/33 дугаартай дүгнэлтийг гаргасан. 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №11/15 дугаартай дүгнэлтийг үндэслэлтэй гэсэн. Санал нийлэхгүй гэж бичээгүй, Механик инженерийн сургуулийн багш нарын дүгнэлттэй санал нийлж байна гэж бичсэн. Дүгнэлт гаргахдаа ирсэн асуултад хариулсан. 228, 229 дүгээр  дүгнэлт дээр техникийн алдаа гарсан байна. Гэхдээ осол гарахад тухайн тээврийн хэрэгсэл бүрэн бус байх нь нөлөөлөхгүй, хэн эхэлж замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь хамааралтай. Дүрмийн 10.1 дэх заалтыг зөрчсөн учраас эвдрэлтэй байсан үгүй байсан эсэхээс үл хамааран тэр зам дээр осол гарчихсан. Тоормосны мөрөөр хурдыг асфальтан зам дээр гаргах боломжтой. Бид хурдыг тогтоох боломжгүй гэж үзсэн. Тоормосны мөрөөр хурдыг тогтоох боломжтой боловч шороон зам дээр боломжгүй, асфальтан зам дээр тогтоож болно. Эсрэг урсгалд саадыг тойрон гарахаар гүйцэд түрүүлэхэд гардаг. Гэрчийн мэдүүлгээр зүүн гар тийшээ зогсох гэж байгаа юм шиг шахаад эргээд түс гээд мөргөлдсөн. Тухайн тээврийн хэрэгсэл эсрэг хөдөлгөөнтэй хоёр замын 1 дүгээр эгнээнд явж байгаад мөргөлдсөн бол зүүн хойд талдаа мөргөлдсөн байх боломжтой. 8 метрийн замын эсрэг урсгалд А цэг байгаа. Тэгэхээр нөгөө машин саад болж буцаж эргэсэн. “Ipsum” загварын *** дугаартай машин буцаж эргээгүй бол осол гарахгүй байсан. Гэрчийн мэдүүлгээр нөгөө хэд чинь энд байна гэхэд дарж буцаж эргэсэн талаар мэдүүлсэн. Тэгэхээр чиг өөрчлөхдөө буюу буцааж эргэхдээ бусдын хөдөлгөөнд саад болж Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалтыг зөрчсөн. Гурван шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байна уу гэсэн асуулт байхаар нь өөр санал байхгүй гэдгээ илэрхийлж санал нийлж байна гэсэн агуулгаар бичсэн. Замын хөдөлгөөний дүрмийн 10.6, 12.3 байхгүй гэж үзсэн. гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан.  

 

Хоёр.Эрүүгийн 210300260 0349 дугаартай хэргээс:

 

1. Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 15 цаг 13 минут 15 секундэд *** машин хүн мөргөөд хүн нь ухаангүй хэвтэж байна гэсэн дуудлага хүлээн авсан лавлагааны хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 32 дахь тал), гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл (1 хавтаст хэргийн 2 дахь тал),

 

2. 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 15 цаг 50 минутаас 16 цаг 50 минутын хооронд хэргийн газарт буюу Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Шувуун фабрикийн зам, 26 дугаар сургуулийн баруун хойд замд үзлэг хийсэн тэмдэглэлд:

-2 автомашин мөргөлдсөн байдалтай, Х.Портер машин зүүн хойд зүгт, “Ipsum машин хойд зүгт харсан байдалтай, “Ipsum автомашины баруун урд дугуйны хажууд эмэгтэй хүний цогцос газарт хэвтэж байв. Осол гарсан замын орчин суурингийн доторх хөдөлгөөнтэй үзэгдэх орчин чөлөөтэй, халтиргаа гулгаагүй, 2 эгнээ, эсрэг хөдөлгөөнтэй, хайсгүй, хашлагагүй, явган хүний замгүй байв. 2 автомашин мөргөлдсөн цэгийг зорчих хэсэг дээр үлдсэн дугуйн мөр унасан шороо зэргийг үндэслэн тогтоож, А үсгээр тэмдэглэв. Явган зорчигч буюу талийгаачийн хэвтэж байсан газрыг Б үсгээр, сууж байсан цэгийг З үсгээр тэмдэглэв. Хохирогч ***ийн сууж байсан гэх цэгийг мөн гэрчээр заалгаж 5 тоогоор, мөргүүлээд газарт унасан цэгийг 4 тоогоор явган зорчигч ******ийн сууж байсан гэх цэгийг өөрөөр нь заалгаж 6 -р тэмдэглэв. Х.Портерын жолоочийг драйгер үлээлгэхэд 0.00 хувь, “Ipsum ийн жолооч ***ыг үлээлгэхэд 1,75 хувийн согтолттой байв. Х.Портерын зүүн гар талын дугуйн тоормосны мөр нь 19.2 м байв. Х.Портер баруунаас зүүн тийш чиглэлд, “Ipsum буцаж эргэх үйлдэл хийснийг схем зурагт тусгав. “Ipsum зүүн талын хоёр хаалга хонхойж, чихэгдсэн гэмтэлтэй, Х.Портер баруун урд буфер крило, толь хугарсан гэмтэлтэй байв. ..гэх зэрэг тэмдэглэл, гэрэл зураг, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч (1 хавтаст хэргийн 4-17 дахь тал),

3. 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зураг (1 хавтаст хэргийн 19-23 дахь тал),

 

4. 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 15 цаг 45 минутад жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд Hyundai ”Портер” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан Лхааяа овогтой ***ыг драйгер багаж ашиглан шалгахад 0.00 хувийн  тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдлоо...” гэсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 24 дэх тал),

 

5. 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 15 цаг 40 минутад жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд: Тоёота ”Ипсум” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан *** ***ыг драйгер багаж ашиглан шалгахад 1.75 хувийн  тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 24 дэх хуудасны ар талд),

 

6. 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 19 цаг 03 минутад явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд: явган зорчигч Нармандах овогтой ***ийг драйгер багаж ашиглан шалгахад 2.03 хувийн  тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 25 дахь тал),

 

7. Нийслэлийн түргэн тусламжийн 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 16 цаг 30 минутад ***ын *** нас барсан №85 гэсэн баримт (1 дүгээр хавтаст хэргийн 33 дахь тал), Түргэн тусламжийн дуудлагын хуудас, уг хуудаст 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 15 цаг 14 минут 18 секундэд Дарханзул дуудлага өгсөн, хүлээгдсэн цаг 00:25, очсон 15 цаг 40 минут, буцсан 15 цаг 50 минут, онош: эмч очихоос өмнө нас барсан эмч Г.Отгон-Эрдэнэ гэсэн тэмдэглэгдсэн (1 дүгээр хавтаст хэргийн 240-241 дэх тал),

 

8. 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 19 цаг 50 минутаас 20 цаг 08 минутад цогцост үзлэг хийсэн тэмдэглэлд

155 см урттай, толгойд 30 см урт ягаан өнгийн үстэй, 59 настай гэх эмэгтэй хүний цогцос байв. Үзлэгээр ...хоёр нүдний зовхи аниастай, ...хүүрийн хөшилт эрүү,хүзүү, дээд доод мөчдөд сул үүссэн, хүүрийн толбо биеийн ард дарагдаагүй хэсгээр ягаан өнгөөр тод үүссэн, баруун чамархайн хуйх овойж хавдсан, баруун чамархайн хуйханд 3.07 см язарсан шархтай, хүрэн улаан өнгийн цус хурсан, уг цус хуралттай төвд 1.5см х 0.3 см зах ирмэг тэгш бус шархтай, цээжний хонхор цэг, аарцаг баруун дунд чөмөгний хэсэгт тэмтрэхэд ясны дунд хугаралттай хавиргадах шинжтэй, баруун өвдөгт 10х13 см хүрэн улаан зулгаралттай, ууцны төвгөрөөс зүүн өгзөг рүү орсон 15х7 см том гүн урагдсан шархтай, ...гэсэн тэмдэглэл, гэрэл зураг (1 дүгээр хавтаст хэргийн 26-29 дэх тал),

 

9. Хувцсанд 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 30-31 дэх тал),

 

10. 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд:

Шувуун фабрик нэртэй бичлэгт осол гарсан газрын зүүн урд талд байрлах дугуй засварын баруун хойш харсан бичлэг байв. Бичлэг эхлэхэд гадаа цаг агаар тогтуун улаан тоосгон байшингийн зүүн гар талаар зорчих хэсгийн гадна сууж байгаа хүмүүс харагдаж байна.

-Бичлэгийн 20 дэх секунтэд баруунаас зүүн тийш чиглэлд сараал өнгийн автомашин гарч ирж байна.

-Бичлэгийн 23 дэх сексунтэд саарал өнгийн автомашины баруун гар тийш дарж зогсох гэж байгаа мэт үйлдэл үзүүлээд чингэлгийн цаагуур орж байна.

-Бичлэгийн 26 дэх секунтэд амбаартай ачааны бага оврын автомашин  баруунаас зүүн тийш чиглэлд гарч ирж байна.

-Бичлэгийн 28 дэх секунтэд ачааны автомашин тоормос гишгэж жолоочийн  кабин нь урагш тонгойж байгаа нь харагдаж байна.

-Бичлэгийн 29 дэх секунтэд ачааны автомашин зүүн гар тийш дараад саарал өнгийн автомашин урдуур нь хөндлөн орж мөргөлдөн цааш замаас гарч байна.

-Бичлэгийн 49 дэх секунтэд ачааны автомашин дээр хүн ирээд буцахад  ачааны машинаас хүн гарч хүмүүс бужигнаж байна. (1 дүгээр хавтаст хэргийн 36 дахь тал) ...гэсэн тэмдэглэл, сидинд буулгасан хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн  тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 35 дахь тал),

 

11. ***ийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоолгох тухай хүсэлт (1 дүгээр хавтаст хэргийн 38 дахь тал), ***ийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн эрүүл мэндийн улмаас цаашид эмчилгээ хийлгэх шаардлагын улмаас ***ийг хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулах тухай хүсэлт, ***ийг 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон мөрдөгчийн тогтоол (2 дугаар  хавтаст хэргийн 107, 109 дэх тал),

12. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өгсөн:

“...Хохирогчийн охин юм. Осол гарсан талаар манай дүү утсаар хэлсэн. Осол болсон өдөр манай ээж  дүү, эмээ нарын хамт гэртээ байж байгаад үхэр тугалаа хараад ирнэ гээд гэрээсээ гарсан гэсэн. Манай гэр хойд талд нь байдаг учир манай гэрт орж үхрээ харуулах гээд дагуулаад явсан гэсэн. Хашаанаас гарахдаа манай 2 хүүхдээр хашааны хаалга хаачхаад ир, эмээ нь хойно нь зогсож байя гэж хэлээд явсан байсан. Хаалга хаачхаад гараад ирэх үед хажуу айлын хүн осол гарч эмээ чинь дайруулчихлаа гэж манай 2 хүүхдэд хэлсэн гэсэн. Манай хоёр хүүхэд 10,11 настай хүүхдүүд юм. Эмээд болон манай дүүд хэлсэн байсан. Талийгаач 320,000 төгрөгийн тэтгэвэр авдаг байсан. Хашаандаа эмээ, бага дүү нарын хамт амьдарч байсан. Согтууруулах ундаа хэрэглэдэг. Байнга уухгүй боловч 1 уухаараа 2 өдөр тасралтгүй уучихдаг байсан. Буяны ажилд баримттайгаар 4,827,180 төгрөг, лам болон буян хийхэд баримтгүй гарсан 1,165,000 төгрөг, нийт 5,992,180 төгрөг болсон. Буяны ажлын зардлыг нэхэмжилнэ. Манай эмээ маш их гомдолтой байгаа. Баримтаар гарсан хохирлоо төлүүлнэ. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 44 дэх тал),

 

-Хууль ёсны төлөөлөгч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр өгсөн:

“...Талийгаач 2018 онд тэтгэвэрт гарсан, сарын 320,000 төгрөгийн тэтгэвэр авдаг байсан. Гэртээ ганцаараа амьдарч байсан. ...Баримттайгаар 4,827,180 төгрөг, лам болон буян хийхэд баримтгүй 1,165,000 төгрөг, нийт 5,992,180 төгрөг болсон. Нэмж өгөх баримтгүй байна. Буяны ажлын мөнгө өгөөгүй. Манай бага дүү 19 настай...сурч байгаа ба, түүний сургалтын төлбөрийг ээж төлдөг байсан учир сургалтын төлбөрийг төлүүлэх зорилгоор 36 сарын тэтгэвэр 11,520,000 төгрөг нэхэмжилнэ. Дүүгийн жилийн төлбөр 3,500,000 төгрөг болно. ...” гэх мэдүүлэг (2 дугаар   хавтаст хэргийн 111 дэх тал),

 

13.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчдөөс гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн зардалд бүгд 25,465,180 төгрөг нэхэмжилсэн хүсэлт, баримтууд (баримттай 5,992,180 төгрөг, баримтгүй хоног хураах зардал, лам зэрэгт өгсөн гэх 4,953,000 төгрөг, амь хохирогчийн тэтгэвэр 11,520,000 төгрөг нэхэмжилсэн), мөн амь хохирогчийн тэтгэврийн дэвтрийн эхний хувийн мэдээлэл бичигдсэн хэсэг (1 дүгээр хавтаст хэргийн 47-68 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 169, 173 дахь тал),

 

  14. Хохирогч ***ээс мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн:

   2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэрээсээ гараад ...хэсгийн урд талын сандал дээр сууж байсан ***, *** нартай таарсан. 1 шил 0,75 грамм Хараа архи хувааж ууж байтал *** багш охинтойгоо ирээд юм янзлаад өг гэхээр нь үзчихээд буцаад явж байсан. ***тай таараад 2 шил архи уусан. Ууж дуусаад ***ийн хажуу айлаас багаж авах гээд ***тай очоод багаж асуусан боловч байхгүй гэхээр нь ...явж байтал талийгаач *** ирээд мэнд мэдээд замын хойно гараад зүүн талд талийгаач, дунд нь би, баруун талд *** суусан. Суугаад удаагүй байтал ***ын машин ирж байгаа харагдсан. Гэнэт түс тас гээд дуугараад би өндийх гэтэл зүүн хойд дугуйн доогуур орчихсон байсан. Хүмүүс машин ухраагаад намайг гаргаж авсан. Удалгүй түргэн ирээд намайг аваад явсан. Хүн нас барсан гэдгийг дараа нь мэдсэн. Аарцаг, сүүж хугарсан. *** одоогоор ирж уулзаагүй байна. Одоогоор эмчилгээний зардлын тооцоо гараагүй байна, гаргаж өгнө. Гомдолтой байна. Нэхэмжлэх зүйлийг нь дараа гаргаж өгнө. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 69 дэх тал),

 

15. Хохирогч ***ийн үзүүлсэн 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Гэмтэл Согог судлалын үзлэгийн хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 73-79 дэх тал), ***ийн Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 20-ыг хүртэл хэвтэн эмчлүүлсэн 10238 дугаартай өвчний түүх (1 дүгээр хавтаст хэргийн 73-80 дахь тал), ***ийн гэмт хэргийн улмаас өөрт учирсан хор уршгийн зардалд 227,500 төгрөгийг нэхэмжилсэн баримт (1 дүгээр хавтаст хэргийн 81-82 дахь тал),

 

   16. ***ын иргэний нэхэмжлэгчээр мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гарсан ослыг хараагүй. Осол гарсан талаар ахаас сонсоод ослын газарт очсон. Намайг очиход машин доороос хүмүүсийг гаргачихсан, түргэн ирчихсэн байсан. Би энэ автомашиныг 2021 онд худалдан авч өөрийн хэрэгцээнд ашиглаж байсан. Манай ах *** бид хоёр  нийлээд Шувуун фабрикт хүнсний ногоо тарьж байгаа. Автомашиныг бид хоёр  ээлжлээд унаж ногоо зөөдөг юм. *** тухайн өдөр манайд хоносон байсан. Манай хажууд ээжийнх байдаг юм. Ээжийнд  хоноод өдөр 20 шуудай байцаа буюу 1 орчим ногоо ачаад гарсан. Хашаанаас гарахыг нь би хараад үлдсэн. Ослын газраас манай хашаа ойролцоогоор 2 км орчим байдаг. *** гарсныхаа дараа удалгүй осол гарсан талаар утсаар ярьсан. Машинтай мөргөлдсөн гэж л хэлсэн. Би араас нь очсон. Техникийн хувьд эвдрэлгүй бүрэн бүтэн байсан. Эвдрэл гэмтлийг буруутай жолоочоос нэхэмжлэх хүсэлтэй байна. гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 88 дахь тал),

 

   Иргэний хариуцагчаар мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: “...Тээврийн хэрэгслээр бусдад учирсан гэм хор, хохирлыг буруутай бол даатгалаа ашиглана. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 85 дахь тал),

17. *** улсын дугаартай Х.Портер маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигчээр *** бүртгэлтэй тээврийн хэрэгслийн гэрчилгээний баталгаажуулсан хуулбар, тээврийн хэрэгслийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 90-91 дэх тал),

 

18. ***гээс иргэний нэхэмжлэгчээр мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гарсан ослын талаар мэдэх зүйл байхгүй. Би энэ автомашиныг 2018 онд худалдан авч өөрийн хэрэгцээнд унаж ашиглаж байгаад 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 1,000,000 төгрөгөөр зарсан. Тухайн үед би мөнгөө бүгдийг нь авсан. Одоо ямар нэгэн тооцоо байхгүй. Тухайн үед ***ад зарсан. Цалингаа буухаар шилжүүлэн авна гэж ярилцсан. Түүнээс хойш надтай холбогдолтой нэрээ шилжүүлэн аваагүй. Тухайн үед нэр шилжүүлэхэд *** өөрөө татвар даатгалаа төлнө гээд мөнгөгүй байсан юм. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 97 дахь тал),

 

   Иргэний хариуцагчаар мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: Би хуулийг ойлголоо. Гэхдээ би уг машиныг зараад 4 сар болж байна. Бусдад учирсан хохирлыг би хариуцахгүй. *** өөрөө хариуцна. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 94 дэх тал),

 

   19. *** улсын дугаартай “Тoyota Ipsum” маркийн тээврийн хэрэгслийн лавлагаанд *** эзэмшигчээр бүртгэлтэй тээврийн хэрэгслийн гэрчилгээний баталгаажуулсан хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 99-100 дах тал),

 

   20. Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өгсөн:            Би 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувууны эцсийн 26 дугаар сургуулийн баруун хойд талд өдөр 16.00  цагийн үед дүүгийн найз *** бид хоёр шувууны автобусны буудал дээр тааралдаад хүнээс мөнгө гуйж архи уух гээд явж байсан чинь ***ийн таньдаг *** гэх эмэгтэй замын хажуу талаас бид хоёрыг дуудсан. *** бид хоёр *** гэх эмэгтэй дээр очоод замын хажуу талд дөнгөж мэнд мэдээд байж байсан чинь төв замаар явж байсан саарал өнгийн “Тоёота Ипсүм” маркийн тээврийн хэрэгслийг зам дээр эргэх үйлдэл хийх үед нь Портер маркийн амбаартай *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөөд зам дээр түрж явсаар байгаад бид нарын сууж байсан хэсэг рүү ***, *** хоёрыг дайраад машинтайгаа дээр нь гараад зогсчихсон. Би хажуу тийш болоод босож ирээд машинаа ухраагаарай хүн дайрчихлаа гэсэн. Тэр хавьд байсан хүмүүстэй хамтарч доор нь байсан хоёр хүнийг гаргаж авсан. Тухайн үед ***, *** хоёр машин доороос гарч ирээд ёолоод байсан. Би ***тэй Шувууны 2 дугаар хэсгийн үүдэнд нарийн гудамжинд таарсан. Бид нарыг замын хажуу талд сууж байх үед тухайн тээврийн хэрэгслүүд мөргөлдөөд бид нарын сууж байсан газарт ойртон ирэх үед тээврийн хэрэгслүүд мөргөлдөөд бид нарын сууж байсан газарт ойртон ирэх үед бид нар хараад босож холдож амжаагүй. Тухайн ослын толгой өвдөөд байгаа, шүүх эмнэлэгт үзүүлнэ. Би осол гарах үед согтууруулах ундаан зүйл хэрэглээгүй байсан. *** миний баруун гар талд, *** баруун талд цувраад суучихсан байсан. Осол гарах үед зам дээр цас бороо ороогүй, үзэгдэх орчин хэвийн гулгаа үүсээгүй байсан. ...” гэх мэдүүлэг  (1 дүгээр хавтаст хэргийн 102 дахь тал),

 

   21. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ***, ******, *** нартай хамт Шувуун фабрикийн гол дээр 2 шил  0.75 литрийн архийг уусан. Архиа ууж дуусаад ***, *** хоёр түрүүлж явсан. *** бид хоёр араас нь яваад *** гээд айлын гэрт очиход ***, *** хоёр орж ирээд гарсан гэж надад хэлсэн. Бид хоёр нөгөө хоёроо хайхаар машиныг *** өөрөө унаад, би хажууд нь урд талд суугаад нөгөө хоёрыг хайгаад явсан. Машинаа асаагаад яваад удаагүй 1 км орчим яваад Болдоогийн гадна ирээд зогсох гээд хурдаа удаашруулж байх үед замын хойд талд голын эрэг дээр гурван хүн сууж байгаа харагдахаар нь би “ахын дүү манай хоёр  тэр сууж байна” гэхэд *** хараад тийм байна гээд зүүн гар тийш дараад дохио өгөөд эргэтэл араас машин ирээд мөргөсөн. Мөргүүлээд цаашаа замаас гарч цаашаа хараад сууж байсан гурван хүний зүүн талд нь сууж байсан хоёр хүнийг нь дайраад зогссон. *** надад машинаас буугаад ахаа хурдан буугаарай, хүн дайрчихлаа гэхээр нь буугаад зүүн хойд талд буюу автомашины баруун урд дугуйн доороос талийгаачийг гаргаж ирсэн. Гэтэл зүүн гар талын хойд дугуй доороос ***ийг гаргаж ирсэн. ...Осол болсны дараа ...талийгаачийн хүүхэд нь ирсэн гэсэн. Талийгаач бидэнтэй хамт архи уугаагүй юм. Т.Ипсум маркийн машин ***ын өөрийнх нь машин юм. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 105 дахь тал),

 

   22. Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: “...Би осол гарсан газрын баруун урд хашаанд амьдардаг.  ***, *** хоёр манай хойгуур баруунаас зүүн тийш явж байсан. Тэр хоёр айлын хашаа руу орсноо гарч ирээд замын хойд талд сууж байгаа нь харагдсан. Гэтэл талийгаач хоёр хүүхэдтэйгээ зүүн талаас ирээд хоёр хүүхдээ явуулчхаад ***, *** хоёр дээр очоод хамгийн зүүн талд нь суусан. Миний хажуугаар ***ын машин баруунаас зүүн тийш чиглээд зогсох гэж байгаа юм шиг удаашрахаар нь Болдоогийн гэрт ирж байна гэж бодоод доошоо хараад, хогоо хийх гэтэл түс тас хийх чимээ гарсан. Хартал талийгаач Баясаа машинд мөргүүлээд газарт унаж байсан. Би шууд ослын газарт иртэл *** машины зүүн хойд дугуйн дор хөл нь байгаа харагдсан. Талийгаач машины зүүн хойд талд хэвтэж байсан. *** согтуу байсан. Машинаас хоёулаа бууж ирсэн. *** машинаа унаад явж байсан. Цаад талаас нь өөгөө залуу нь бууж байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 108 дахь тал),

 

   23. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Шувуун фабрикт ногоо тарьдаг хашаанаасаа 30 орчим шуудай, 1 тонн орчим байцаа ачаад хотод хүнд аваачиж өгөх зорилгоор Х.Портер маркийн *** дугаарын автомашиныг жолоодон хөдөлсөн. ...Осол гарахаас өмнө 2-3 минутын хөдөлсөн. Тухайн үед 2 эгнээ эсрэг хөдөлгөөнтэй замаар баруунаас зүүн тийш чиглэлд явж байсан. ...Би хөдлөөд хар зам дээр гараад 2-Б хэсгийн  хойно явж байх үед 100-аад метрийн өмнө баруунаас зүүн тийш чиглэлд саарал өнгийн Т.Истима маркийн автомашин удаан явж байгаа нь харагдаж байсан. Зорчих хэсгийн хойд талд гурван хүн овоолсон шороон дээр сууж байгаа харагдаж байсан. Би 50 орчим метр ойртож байх үед нөгөө машин баруун гар тал руугаа буюу урд тал руугаа замаас гараад зогсох гэж байх шиг байсан. Би түүнийг хараад хүн машинаас гарч ирж магадгүй гэж бодоод жаахан замын гол руу шахаад гүйцэж түрүүлэх маягтай, цагаан шугамаа даваагүй боловч шугам руугаа шахаад 10 орчим метрийн хол явж байтал нөгөө машин гэнэт зүүн гар тал руугаа дараад миний өмнүүр хөндөлдөөд ороод ирсэн. Би тоормос гишгээд сигнал дараад зүүн гар тийш дарсан боловч нөгөө жолооч зогсоох арга хэмжээ аваагүй учир би тоормос гишгэсээр байгаад очоод зүүн гар талаас 2 хаалганы гол хэсэг рүү мөргөөд зогссон. Нөгөө машин цаашаа замаас гараад явсан. Би машинаа зогсоогоод буугаад очтол истимагийн зүүн хойд дугуйн доор эрэгтэй хүн хэвтэж байхыг хараад машиныг өргөлцөөд өгөөч гэж орилоод наашаа цаашаа гүйж байснаа санаж байна. Тэр машинаас жолоочийн эсрэг талаас 1 залуу бууж ирсэн. Жолооч талаас нь *** бууж ирсэн. Жолооч, зорчигч хоёр согтуу байсан. Зам дээр 2-3 машин зогсоод хүмүүс бууж ирээд бид нийлж ***ийг татаж гаргаж ирээд, дараа нь баруун урд дугуй доороос эмэгтэйг татаж гаргасан. *** ухаантай, юм ярьж байсан, эмэгтэй нь ямар ч хөдөлгөөнгүй байсан. Би маш их шоконд орсон учир урд талын хашааны тэнд очоод суучихсан. Удалгүй түргэн ирээд ***ийг авч яваад, эмэгтэйг нас барчихсан байна гэсэн. Цагдаа нар ирж хэргийн газарт үзлэг хийсэн. Би өөрийнхөө утсаар цагдаа түргэнд дуудлага өгсөн. Миний төрсөн дүүгийн нэр дээр байдаг автомашин юм. Техникийн хувьд бүрэн бүтэн, сүүлд 2021 онд оношилгоонд орсон. ...Би ойролцоогоор 50 орчим км/ц хурдтай явж байсан гэж бодож байна. Би 3 дугаар араагаар явж байгаад 4 дүгээр араандаа дөнгөж хийгээд явж байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 111 дэх тал),

 

24. Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: ...Гэрээсээ гараад явж байгаад ***,  ****** нартай тааралдсан. Дэлгүүрээс 0.5 литрийн хараа архи авч дөрвүүлээ хувааж уусан. Би гэртээ харьж өөрийн Т.Ипсум маркийн *** дугаарын автомашинаа гэрийнхээ хашаанаас авч унаж явсан. Намайг машинаа аваад ирэхэд нөгөө хэд дахин 0.75 литрийн хоёр шил хараа архи авсан байсан тул гол дээр очиж хуваан уусан. Архи ууж дуусаад ***, *** түрүүлээд явчихсан байсан учир араас нь нөгөө хоёрыг авах санаатай 2 хэсгийн замаар баруунаас зүүн тийш явж байсан. Тухайн үед би өөрөө машин унаад, хажууд *** суугаад явж байсан. 26 дугаар сургуулийн баруун талд явж байтал замын хойд талд зорчих хэсгийн гадна нөгөө хоёр бас нэг хүнтэй нийлчихсэн, гурвуулаа болоод сууж байсан. Би тэр гурвыг  хараад арай наагуур дараад буцаад эргэтэл араас Х.Портер маркийн автомашин ирж мөргөөд би цаашаа замаас гарах шиг болсон. Юу болсныг сайн мэдэхгүй байна. Би машинаас буугаад ирээд Портерын жолооч дээр очтол нөгөө хүн “би хүн алчихлаа” гэх шиг болоод утсаар яриад байсан. Би эргээд хартал *** ах *** ах нь дайруулсан байна гэж байсан. *** ах машины зүүн хойд дугуйн доор байсан тул хүмүүс нийлээд гаргаж авсан. Талийгаач машины баруун урд талд мөн машин доор байсныг гаргаж ирсэн. *** ухаантай байсан, хөдлөөд байсан. Талийгаачийг гаргаж ирэхэд хажууд байсан хүн зүрх нь зогсоод байна, салхийг нь тавьж өг гэж хэлж байсан. Удалгүй түргэн ирээд ***ийг авч яваад, талийгаачийг нас барсан гэсэн. Цагдаа нар ирж хэргийн газарт үзлэг хийсэн. Намайг үлээлгэж шалгахад 1.75 хуувийн  согтолттой байсан. Машиныг ачаад явсан. ...Өөдөөс ирж байгаа автомашин байхгүй тул шууд эргэсэн. Араас машин ирж байгаа эсэхийг хараагүй. Толиндоо харахад машин харагдаагүй. ***д одоогоор 1,700,000 төгрөг өгч санал гомдолгүй болгосон. Талийгаачийн асуудлыг шийдээгүй байна. Хууль ёсны төлөөлөгчтэй уулзаж ярилцсан. Шинжээчийн дүгнэлт, магадлагаатай танилцсан. Зөвхөн намайг буруутгаж дүгнэлт гаргаж яллагдагчаар татсанд гомдолтой байна. Би өөрийн эзэлж явсан эгнээнээс зүүн гар тийш эргэсэн. Араас Х.Портер машин хурдтай ирж эсрэг урсгалдаа орж мөргөсөн. Мөн бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй ирж зүүн гар талаас мөргөж замаас миний машиныг гаргаж шидсэнээс болж хүн нас барсан гэж үзэж байна. Би согтуу байснаа хүлээн зөвшөөрч байна. Дахин шинжээч томилуулах, дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 11 дэх тал),

 

25.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний  газрын шинжээчийн Цогцост хийсэн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №2208 дугаартай дүгнэлтэд:

1. Талийгаач ***гийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр цээжний битүү гэмтэл: Гол судасны нум хэсгийн урагдал, уушгины тараагуур судас, дээд, доод хөндийн хураагуур судасны зүрхний уг хэсгийн задрал, урагдал, баруун эгэм, 1-12-р хавирганы далны болон суганы дунд шугамын хугарал, зүүн эгэм, 1-7-р хавирганы далны болон суганы арын шугамын хугарал, 8-12-р хавирга дал, суганы урд шугамын хугарал, цээжний зүүн хөндийн цусан хураа /300 мл/, баруун дунд чөмөгний далд хугарал, баруун чамархайд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн өгзөгт шарх, баруун шанаа, баруун мөр, зулгаралт, цээж, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3,5 Талийгаач нь цээжний битүү гэмтэл: Гол судасны нум хэсгийн урагдал, уушгины тараагуур судас, дээд, доод хөндийн хураагуур судасны зүрхний уг хэсгийн задрал, урагдал, баруун эгэм, 1-12-р хавирганы далны болон суганы дунд шугамын хугарал, зүүн эгэм, 1-7-р хавирганы далны болон суганы арын шугамын хугарал, 8-12-р хавирга дал, суганы урд шугамын хугарал, цээжний зүүн хөндийн цусан хураа /300 мл/ гэмтлийн улмаас цочмог цус алдалтын шоконд орж нас баржээ.

4. Талийгаачид үхэлд хүргэх архаг, хууч өвчин тогтоогдсонгүй.

6. 2021 оны 10 дугаар сарын 17-ны 21 цаг 10 минутад хийгдсэн цогцсын гадна үзлэгээр нас бараад 6-8 цаг болсон байжээ.

7. Талийгаач нь нэгдүгээр бүлгийн цустай байжээ.

   8. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. /шинжээч эмч Б.Сэргэлэн/ ...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 139-148 дахь тал),

 

26. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн хүний биед хийсэн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №10060 дугаартай дүгнэлтэд:

1.***ийн биед баруун талын умдаг ясны их биеийн дээд хэсэг дээд салаа ясны хэлтэрхий бүхий бяцарсан зөрүүтэй, доод салаа зөрүүгүй хугарал, зүүн талын умдаг ясны дээд салаа хэлтэрхий бүхий зөрүүтэй хугарал, баруун талын  дэлбээ яс, ууцны 1-р нугалмын баруун талын хажуугийн масс бага зэрэг зөрүүтэй хугарал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /шинжээч эмч С.Эрдэнэцэцэг/ ...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 151-152 дахь тал),

27. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн хүний биед хийсэн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №10091 дугаартай дүгнэлтэд:

1.***ийн биед нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /шинжээч эмч Г.Галиндэв/...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 156-157 дахь тал),

28.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын мөр судлалын шинжилгээний шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №3001 дугаартай:

 

-Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн дотуур өмдөнд 170мм, 110х99мм, 190х24мм, хар өнгийн өмдөнд 215х230мм, саарал өнгийн цамцанд 47мм, 71мм, 195мм хэмжээтэй татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн урагдалтууд байна. Хар өнгийн өмдөнд 108х100мм хэмжээтэй хатуу гадаргуутай харилцан үйлчлэлийн улмаас үүссэн зулгаралт байна. Шар өнгийн гуталд 175мм хэмжээтэй татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн ханзралт байна. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцаснууд гэмтэлгүй байна.

- Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн дотуур өмд, хар өнгийн өмд, саарал өнгийн цамц, шар өнгийн гуталд үүссэн гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна. Дээрх хувцаснуудад үүссэн гэмтлүүдийг материалын нимгэн зузаан, эдэлгээ зэргээс хамаарч хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг тогтоох боломжгүй. /шинжээч Б.Бадамсайхан/...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 170-177 дахь тал),

 

29. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №4721 дугаартай дүгнэлтэд:

-шинжилгээнд талийгаач ***гийн өмсөж явсан хувцсыг ирүүлсэн байна. Шинжилгээнд ...хаягласан 2 хэсэг торон уутанд ирүүлсэн хар өнгийн футболк, ягаан өнгийн цамц, хөх өнгийн саатай цамц, урт саарал өнгийн ноосон цамц, шар өнгийн гутал, хар өнгийн өмд, бор өнгийн ноосон дотуур өмд, саарал өнгийн цамц, хар өнгийн малгай, саарал өнгийн оймс зэрэг шатах тослох материалын агууламж илрээгүй. /шинжээч Б.Энхмандах/ ...”гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 178-182 дахь тал),

 

30. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №4722 дугаартай дүгнэлтэд:

   -Шинжилгээнд ирүүлсэн талийгаач ***гийн өмсөж явсан гэх хар өнгийн футболк, хар өнгийн өргөн өмд, цайвар шаргал өнгийн гутал, ягаан өнгийн цамц, юүдэнтэй саарал өнгийн ноосон цамц, хөх саарал өнгийн юүдэнтэй цамцан дээр цус илэрсэн, бусад хувцаснууд дээр цус илрээгүй.

   -Юүдэнтэй саарал өнгийн ноосон цамц, хөх саарал өнгийн юүдэнтэй цамцан дээр илэрсэн цус нь O (1) бүлгийн харьяалалтай хүний цус байна. Юүдэнтэй саарал өнгийн ноосон цамц, хөх саарал өнгийн юүдэнтэй цамцнаас бусад цус илэрсэн хувцаснууд дээрх цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй. /шинжээч Б.Дэлгэрмаа/ ...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 183-186 дахь тал),

 

31.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын Авто техникийн шинжилгээний шинжээчийн хэргийн хуулбар материалд хийсэн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №3000 дугаартай:

- Шинжилгээнд ирүүлсэн зам тээврийн осол хэргийн газрын үзлэгээр Hyundai Porter маркийн *** улсын дугаартай автомашин баруун урд дугуйн тоормосны мөр 19.2 метр, зүүн урд дугуйн тоормосны мөр 25.2 метр байх тул хурд тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ. Хэргийн материалд тэмдэглэгдсэн тоормосны мөрөөр Hyundai Porter маркийн *** улсын дугаартай автомашины хурд 66.7 км/цаг гарч байна. /Авто техникийн шинжилгээний лабораторийн эрхлэгч Г.Цэндсүрэн/ ...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 132-136 дахь тал),

 

32. Шинжээч Г.Цэндсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 86 дахь тал),

 

   33. “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №228 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

Хариулт 1. Т.Ипсум маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн  бүтэн байдал стандартын шаардлага хангахгүй байна.

Хариулт 2. Ойрын гэрэл баруун, зүүн асахгүй, урд оврын гэрэл баруун тал асахгүй, зүүн дохионы гэрэл асахгүй, тоормосны хос гэрлүүд баруун, зүүн нэг нэг дутуу, хойд гэрэл баруун, зүүн нэг нэг дутуу, зүүн талын зорчигчийн урд, хойд хаалганы голын багана, мөн 2 хаалга хонхойж чихэгдсэн, баруун талын 2 хаалганы будаг гандаж халцарсан, баруун талын хойд кырло хонхойсон, хойд фубер зүүн тал унжсан, зүүн талын оны гэрлийн суурь хугарсан, зүүн талын толь будаг халцарсан, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 9,5мм, зүүн урд талын дугуйн хээний гүний хэмжээ 0,5 г эвдрэл гэмтэлтэй байна.

   Хариулт 3. Ойрын гэрэл баруун, зүүн асахгүй, урд оврын гэрэл баруун тал асахгүй, зүүн талын дохионы гэрэл асахгүй, тоормосны хос гэрлүүд баруун, зүүн нэг, нэг дутуу, хойд талын гэрэл баруун, зүүн нэг нэг дутуу, баруун талын 2 хаалганы будаг гандаж халцарсан, баруун талын хойд кырло хонхойсон, зүүн талын толь будаг халцарсан, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 9,5мм, зүүн урд талын дугуйн хээний гүний хэмжээ 0,5 зэрэг эвдрэл гэмтэл нь ашиглалтын явцад үүссэн гэмтлүүд байна. Зүүн талын зорчигчийн урд, хойд хаалганы голын багана, мөн 2 хаалга хонхойж чихэгдсэн, зүүн талын дохионы гэрлийн суурь хугарсан, хойд фубер зүүн тал унжсан гэмтэл нь ослын үед үүссэн гэмтэл байна.

Хариулт 4. Уг зам тээврийн осолд нөлөөлөх эвдрэл гэмтэл байхгүй болно.

Хариулт 5. Тоормосны системтэй шингэн дамжуулгатай, АВS системтэй.

Хариулт 6. Тоормосны систем хэвийн ажиллаж стандартын шаардлага хангаж байна.

Хариулт 7. Т.Ипсум маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2020, 2021 техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй байна.

Хариулт 8. Техникийн хяналтын үзлэгийн хугацаа 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр дууссан байна. ...” /шинжээч, инженер Ч.Онон, Б.Мөнхнаст, Н.Гунаасүрэн/  гэсэн дүгнэлт  (1 дүгээр хавтаст хэргийн 190-195 дахь тал),

 

   34. “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №229 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

   Хариулт 1. Hyundai Porter маркийн *** улсын дугаартай авто тээврийн хэрэгслийг тоног төхөөрөмжөөр шалгаж үзэхэд урд тэнхлэгийн дугуйнуудын тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангаж, хойд тэнхлэгийн дугуйнуудын тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангахгүй бөгөөд баруун гар талын хойд дугуй тоормосны стенд дээр бүрэн зогсолт хийгээгүй байна. Зогсоолын тоормос зогсоогүй. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ хэвийн. Зүүн гар талын их гэрлийн тусгалын чадал хол, ойр дээрээ стандартын шаардлага хангаж байна.

Ерөнхий байдал, өнгө үзэмж иж бүрдлийн хувьд: Баруун гар талын хол, ойрын их гэрэл асахгүй, бүрхүүл шил нь хагарсан, баруун гар талын урд оврын гэрэл, дохионы гэрэл болон баруун гар талын хойд оврын гэрэл, тоормосны зэрэг гэрлүүд асахгүй, урд буфер баруун гар талдаа 20x20 см хэмжээтэй талбайд хонхойсон зэрэг эвдрэл гэмтлүүдтэй байна.

Хариулт 2. Хойд тэнхлэгийн дугуйнуудын тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангахгүй бөгөөд баруун гар талын хойд дугуй тоормосны стенд дээр бүрэн зогсолт хийгээгүй, зогсоолын тоормос зогсоогүй, баруун гар талын хол, ойрын их гэрэл асахгүй, бүрхүүл шил нь хагарсан, баруун гар талын урд оврын гэрэл, дохионы гэрэл болон баруун гар талын хойд оврын гэрэл, тоормосны зэрэг гэрлүүд асахгүй, урд буфер баруун гар талдаа 20x20 см хэмжээтэй талбайд хонхойсон зэрэг эвдрэл гэмтлүүдтэй байна.

Хариулт 3, 4. Бүферийн баруун булан 20x20 см хэмжээтэй талбайд хонхойсон, баруун гар талын хол ойрын гэрэл асахгүй бүрхүүл шил нь хагарсан зэрэг гэмтлүүд нь осол хэрэг гарах үед үүссэн байх боломжтой. Мөн баруун гар талын урд оврын гэрэл, дохионы гэрэл болон баруун гар талын хойд оврын гэрэл, тоормосны зэрэг гэрлүүд асахгүй байгаа гэмтлүүд нь осол өдрийн 15 цагийн болсон гэх тул осолд нөлөөлөхгүй. Зогсоолын тоормос зогсоогүй, хойд тэнхлэгийн дугуйнуудын тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангахгүй бөгөөд баруун гар талын хойд дугуй тоормосны стенд дээр бүрэн зогсолт хийгээгүй байгаа гэмтэл нь ашиглалтын үед үүссэн байж болох бөгөөд уг гэмтэлтэй машины бүрэн зогсолтын зам уртсах байдлаар нөлөөлөх боловч тухайн замын гадаргуугийн байдал, автомашины тухайн үеийн хурд зэргээс хамаарах тул осол хэрэгт нөлөөлсөн эсэхийг тодорхойлох боломжгүй.

Хариулт 5. Уг авто тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын тоормосны системтэй байна.

Хариулт 6. Уг авто тээврийн хэрэгслийг тоног төхөөрөмжөөр шалгаж үзэхэд урд тэнхлэгийн дугуйнуудын тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангаж, хойд тэнхлэгийн дугуйнуудын тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангахгүй бөгөөд баруун гар талын хойд дугуй тоормосны стенд дээр бүрэн зогсолт хийгээгүй байна. Зогсоолын тоормос зогсоогүй. Мөн тоормосны системийн битүүмж алдагдаагүй хэвийн. Уг гэмтэл нь ашиглалтын үед үүссэн байж болно.

Хариулт 7. Hyundai Porter маркийн *** улсын дугаартай автомашин нь 2020 онд техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй, 2021 оны 05 дугаар сарын 18-нд үзлэгт хамрагдаж тэнцсэн байна.

Хариулт 8. Техникийн хяналтын үзлэгийн хугацаа 2022 оны 05 дугаар сарын 18-нд дуусах байв. /шинжээч Г.Өлзийбаяр, М.Жамсранжав, Э.Золбоо/ ...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 198-203 дахь тал),

 

   35. Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч Ү.Оюун-Эрдэнийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 296 дугаартай магадлагаанд:

1. Тоёота Ипсум *** маркийн автомашины жолооч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 10.1-д заасан ‘Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 10.6 “Жолооч баруун буюу зүүн гар тийш эргэхдээ тээврийн хэрэгслийн оврын хэмжээ болон бусад шалтгаан /ачааны онцлог, зам дээрх саад гэх мэт/-аар энэ дүрмийн 10.5 д заасан шаардлагыг биелүүлэх боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулахгүйгээр уг үйлдлийг өөр эгнээнээс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Уулзвар гарцаас бусад замын хэсэг дээр хөдөлгөөний тухайн чигийн зүүн гар талын захаас буцаж эргэхэд зорчих хэсгийн өргөн хүрэлцэхгүй байвал уг үйлдлийг баруун гар талын эгнээ буюу хөвөөнөөс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Ингэхдээ өөдөөс буюу зэрэгцээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” болон автомашинтай мөргөлдсөний дараа 12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

2. Х.Портер” *** дугаартай автомашины жолооч *** нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заагдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах болон 12.4 тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна 80 км, тууш замд 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй.

3. Жолооч ***ын Замын Хөдөлгөөний Дүрмийн заалт зөрчсөн үйлдэл буюу 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалт нь осол гарах үндсэн шалтгаан болсон гэж үзэх үндэслэлтэй. ***ын ЗХД зөрчсөн үйлдэл нь зөрчлийн шинжтэй гэх үндэслэлтэй байна.

4. Эд мөрийн баримтаар хураан авсан бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: Т.Ипсум маркийн автомашин чигээрээ явж байгаа баруун гар тийш даялах үйлдэл хийж байгаа нь харагдаж байгаа, гэрчүүдийн мэдүүлгээр зогсох гэж байгаа мэт сэтгэгдэл бусад төрүүлсэн, тухайн зорчих хэсэг нь 8.6 метрийн өргөнтэй зэргээс харахад ***ын жолоодон явсан Т.Ипсум маркийн автомашин нь зорчих хэсгийн баруун гар талын захаас эргэх үйлдэл хийсэн гэх үндэслэлтэй байна. ...” гэсэн магадалгаа (1 дүгээр хавтаст хэргийн 204-205 дахь тал),

 

36. ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуулийн “Тээврийн салбар”-ын Профессор, доктор Ph.D, профессор, шинжээчээр 43 дахь жилдээ ажиллаж байгаа Ц.Цэвэгжав, Тээврийн салбарын ахлах багш, доктор Ph.D, шинжээчээр 45 дахь жилдээ ажиллаж байгаа Ж.Мягмаржав, Тээврийн салбарын багш, доктор Ph.D, шинжээчээр 11 дэх жилдээ ажиллаж байгаа Н.Мөнхзул нарын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №11/15 дугаартай дүгнэлтэд: 

Хариулт 1. *** улсын дугаартай “Тоёота Ипсум” маркийн автомашины жолооч *** нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн 3.7 а заалт  Жолоочид...согтууруулах ундаа...хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл... жолоодохыг... хориглоно, 10.6-р заалт ... Уулзвар гарцаас бусад замын хэсэг дээр хөдөлгөөний тухайн чигийн зүүн гар талын захаас буцаж эргэхэд зорчих хэсгийн өргөн хүрэлцэхгүй байвал уг үйлдлийг баруун гар талын эгнээ буюу хөвөөнөөс.гүйцэтгэхийг зөвшөөрнө. Ингэхдээ өөдөөс буюу зэрэгцээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө., 12.3-р заалт Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Хариулт 2. *** улсын дугаартай Портер маркийн автомашины хурдыг тогтооё. Автомашины гурван дугуйны тоормос хэвийн ажиллагаатай байсан учир тоормосны мөрийг ашиглан хурдыг тодорхойлъё. Тоормосны идэвхжилтийн коэффициент 50.87 км/цаг. *** улсын дугаартай Портер маркийн автомашин зөвшөөрөгдсөн 60 км/ цагийн хурдтай, дөрвөн дугуйн тоормос хэвийн ажиллагаатай байсан бол тоормосны мөр хэд байхыг тодорхойлъё.  ...26.3 метр. Дээрхээс үзэхэд *** улсын дугаартай Портер маркийн автомашины дөрвөн дугуйн тоормос хэвийн ажиллагаатай байсан ч *** улсын дугаартай Ипсум маркийн автомашиныг мөргөхгүйгээр зогсоох боломжгүй байсан байна. *** улсын дугаартай Портер маркийн автомашины жолооч Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн 3.4а заалт Жолооч... энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заагдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах ... үүргийг хүлээнэ. гэснийг зөрчсөн байна. Гэвч дээрх заалтыг зөрчсөн нь осолд нөлөөлөөгүй байна гэж үзэж байна.

Хариулт 3. Явган зорчигч нар нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй гэж үзэж байна.

Хариулт 4. Т.Ипсум *** маркийн автомашины жолооч *** нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн 3.7 болон 10.6-р заалтыг зөрчсөнөөс *** улсын дугаартай Портер маркийн автомашинтай мөргөлдсөн ослын шалтгаан, уг автомашинтай мөргөлдсөний дараа 12.3-р заалтыг зөрчсөн буюу зогсоох арга хэмжээ авалгүй хөдөлгөөнөө үргэлжлүүлж байгаа нь явган зорчигчдыг дайрах ослын шалтгаан болсон байна.

Хариулт 5. Тухайн осолд хүний амь хохирохгүй байх боломжтой эсэхэд техникийн шинжээч хариулах боломжгүй байна. Харин *** улсын дугаартай Портер маркийн автомашин эсрэг урсгалд орсон нь *** улсын дугаартай, Тоёота Ипсум маркийн автомашинтай мөргөлдөхөөс зайлсхийхийн тулд авсан арга хэмжээ гэж үзэж байна.

Хариулт 6. *** улсын дугаартай Тоёота Ипсум маркийн автомашины жолооч өөрийн эзэлж явсан эгнээнээс эргэх үйлдэл хийгээгүй байна.

Хариулт 7. *** улсын дугаартай Портер маркийн автомашины жолооч Тоёота Ипсум маркийн автомашиныг эргэх үйлдэл хийж байгааг ямар зайнаас харсныг тогтоох боломжгүй байна.

Хариулт 8. Баруун гар тал руугаа зорчих хэсэг чөлөөлж, зогсох гэж байгаа автомашиныг гүйцэх үйлдэл хийх нь Замын Хөдөлгөөний дүрмийг зөрчих үйлдэл гэж үзэхгүй.

Хариулт 9.Дээрх автомашинуудын техникийн бүрэн бүтэн байдал хангаагүй байгаа нь осол гарахад нөлөөлөөгүй гэж үзэж байна. ...” /шинжээч Ц.Цэвэгжав, Ж.Мягмаржав, Н.Мөнхзул/ гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 215-217 дахь тал),

 

37. Шинжээч Ж.Мягмаржавын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: “...Тухайн хэрэгт Х.Портер маркийн автомашины тоормосны мөрөөр хурдыг тогтоох шинжилгээ хийхэд 50.87 км/цаг гарсан. Энэ машины 3 дугуйны тоормос хэвийн ажиллагаатай, 1 талын хойд дугуй нь тоормос барихгүй гэсэн оношилгооны дүгнэлттэй байсан. Хэрэв 4 дугуй нь бүрэн тоормос барьж байсан бол эд мөрийн баримтаар авагдсан тоормосны мөрийн уртаар бодоход илүү хурдтай явсан нь тогтоогдоно. Бидний хувьд 3 дугуйны тоормос ажиллаж байснаар бодоход 50.87 км/цаг гарсан. Тухайн автомашин нь бүрэн бус байсан гэж үзнэ. Тоормосны мөрийн уртыг багасгах боломжтой. Тоормос бүрэн  ажиллаж байсан ч гэсэн осол гарах боломжтой гэж тооцсон. Бид зогсоох арга хэмжээ аваагүй буюу 12.3 дахь заалт нь мөргөлдсөний дараах байдлыг үндэслэн өгөөгүй, харин Т.Ипсум автомашин нь зүүн гар тийш эргэх үйлдэл хийж эхлэх үед аюултай нөхцөл үүсэж байгаа учир зогсоох арга хэмжээ аваагүй гэж үзсэн. Энэ хооронд Т.Ипсум автомашины тоормосны мөр гараагүй байна. *** нь араас ирж байгаа Х.Портер автомашиныг хажуугаар нь өнгөрөөд үйлдлээ дуусгах хүртэл зүүн гар тийш эргэх үйлдэл хийхгүй байх үүрэгтэй. ...Энэ үүргээ биелүүлээгүй улмаас осол гарсан гэж үзсэн. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 82-83  дахь тал),

 

38. “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-ын Шинжээчдийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №22/08 дугаартай дүгнэлтэд:

 

1.1 Тоёота ипсум маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1-а Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй байна, 3.4-а 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүрэг хүлээнэ, 3.7а. Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., эсхүл согтууруулах ундаа...хэрэглэсэн,...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох хориглоно”, 10.1 Жолооч...чиг өөрчлөх байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

1.2 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, цагдаагийн ахмад Цэндсүрэнгийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №3000, ШУТИС-ийн механик, Тээврийн сургуулийн багш нарын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 11/15 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдэд тусгагдсан Hyundai Porter маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Учир нь Hyundai Porter маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүссэн тоормосны мөр нь чөлөөт явалтын бүрэн бус мөр, Тоёота ипсум маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж инерцийн хүч сарнисан байх тул уг тоормосны мөрөөр хурдыг тогтоох боломжгүй байна. Hyundai Porter маркийн *** улсын дугаартай тээврийн зүүн урд дугуй асфальтан гадаргуугаас шороон гадаргуу руу шилжсэнээс зам, дугуйн барьцалтын коэффициент өөрчлөгдсөн байх тул өмнөх дүгнэлтүүд дэх хурдыг тогтоосон аргачлал учир дутагдалтай гэж үзэж байна. Энэ үед зам дугуйн барьцалт өөрчлөгдөх бөгөөд дээрх дүгнэлтүүдэд хурдыг тогтоосон аргачлалыг учир дутагдалтай гэж үзэж байна. Hyundai Porter маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4а энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүрэг хүлээнэ гэсэн заалтыг зөрчсөн. байх үндэслэлтэй байна.

1.5 Hyundai porter маркийн  *** улсын дугаартай автомашины хурдыг тогтоох боломжгүй гэж үзэж байна.

1.6 Зам тээврийн осолд замын орчны нөхцөл байдал нөлөөлөөгүй байна.

2.1 Hyundai Porter маркийн ***, Тоёота ипсум маркийн *** улсын автомашинуудын хурдыг тогтоох боломжгүй байна.

2.2 Hyundai Porter маркийн *** автомашины тоормосны систем чанарын хангахгүй байгаа нь тоормосны зам, мөрийг уртасгаж, удаашралтыг нөлөө үзүүлэх хэдий боловч 2 тээврийн хэрэгсэл мөргөлдөхгүй байх боломжгүй байсан гэж үзэж байна.

2.4 Тоёота ипсум маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь бусад хөдөлгөөнд оролцогчдыг төөрөгдүүлэх үйлдэл хийж Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1. “жолооч ... , чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөнөөс энэ осол гарсан гэж үзэж байна.

2.5 А цэгийн байрлалтай уялдуулан авч үзвэл Hyundai Porter маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10,11,13 дугаар бүлгийн заалтуудыг зөрчөөгүй гэж үзэж байна. /шинжээч Т.Түвшинбаатар, Ю.Батбаатар, Б.Цэндзэсэм/...” гэсэн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 98-101 дэх тал),

 

39.Цагаан шонхорын жигүүр НҮТББ-ын шинжээчдийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн №22/33 дугаартай дүгнэлтэд:

 

Холбооны гишүүн *** авто инженер, эрх зүйч мэргэжилтэй, цагдаагийн байгууллагад 25 жил, үүнээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр 25 жил,

Удирдах зөвлөлийн дарга *** эрх зүйч, төрийн захиргааны менежмент мэргэжилтэй, цагдаагийн стратеги тактик, удирдлагын магистр, цагдаагийн байгууллагад 21, үүнээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр 15 жил,

Холбооны гишүүн  *** эрх зүйч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, цагдаагийн байгууллагад 28 жил, үүнээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр 28 жил,

Холбооны гүйцэтгэх захирал, *** эрх зүйч мэргэжилтэй, цагдаагийн байгууллагад 22 жил, үүнээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр 22 жил,

Холбооны гишүүн *** эрх зүйч, хөдөлгөөний зохион байгуулалтын мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр, социологийн ухааны докторант, цагдаагийн байгууллагад 12 жил, үүнээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр 10 жил ажилласан туршлагатай,

-Шинжилгээнд ирүүлсэн зүйл: хэргийн 304 хуудас хуулбар материал:

Прокуророос тавьсан асуултын хүрээнд:

”Toyota ipsum” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 10.6 дахь заалтын алийг нь зөрчсөн эсэх.

1.1 ”Toyota ipsum”маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон байдлыг нотлох баримтаар бэхжүүлсэн баримтаас харахад уг тээврийн хэрэгслийн жолооч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “Жолооч ... чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

”Hyundai Porter” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь хурд хэтрүүлсэн эсэх, хурдыг нарийвчлан тогтоох,

1.2 Hyundai Porter маркийн *** улсын дугаартай автомашины тоормосны мөр нь зорчих хэсгийн хатуу хучилттай хэсгээс шороон хучилттай хэсэгт шилжиж тодорхой зайнд үргэлжилсэн, түүнчлэн өөрийн инерцийн чөлөөт удаашралтаар бус Тоёота ипсум маркийн *** улсын дугаартай автомашинтай мөргөлдөх зэргээр инерцэд нөлөөлсөн нь тоормосны мөрөөр хурдыг тогтооход учир дутагдалтай, тусгай мэдлэгийн хүрээнд хурдыг тогтоох боломжгүй байна.

“Hyundai Porter” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а, 12.4 заалтын алийг нь зөрчсөн эсэх?

 1.3 Hyundai Porter маркийн *** улсын дугаартай автомашины жолооч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх хэсгийн “а” заалтад тусгагдсан “Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүрэг хүлээнэ. гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Аль тээврийн хэрэгслийн жолооч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан болох?

1.4 Хэрэгт авагдсан нотлох баримтууд, жолооч нарын замын хөдөлгөөнд оролцож явсан нөхцөл байдлаас харахад ”Toyota ipsum”маркийн *** улсын дугаартай автомашины жолооч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалтыг зөрчиж, уг замаар зорчиж явсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан нь уг зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон гэж үзэж байна.

3ам тээврийн осолд холбогдсон жолооч нарын хэн аль Замын хөдөлгөөний дүрмээр хориглосон ямар заалтыг зөрчсөн, уг зөрчил нь Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулиар хамгаалагдсан нийтийн ямар ашиг сонирхолд харшилсан эсэх­?,

1.5 ”Toyota ipsum” маркийн *** улсын дугаартай автомашины жолооч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсгийн “а” заалтыг зөрчиж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон, мөн дүрмийн 10.1 дэх заалтыг зөрчиж, бусдын хөдөлгөөнд саад учруулсны улмаас зам тээврийн осол гарах үндсэн шалтгааныг бүрдүүлсэн нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учрах шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн байх үндэслэлтэй. Харин Hyundai Porter маркийн *** улсын дугаартай автомашины техникийн байдалд хийсэн, Авто тээврийн үндэсний төвийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 228 дугаартай дүгнэлтийн хариулт-4. Уг зам тээврийн осолд нөлөөлөх эвдрэл гэмтэл байхгүй болно” гэсэнтэй шинжээч бид санал нэгдсэн бөгөөд уг автомашин нь техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй байсан нь Зөрчлийн тухай хуулиар хамгаалагдсан нийтийн ашиг сонирхолд харшилсан байх үндэслэлтэй байна.

Хурд хэтрүүлсэн бол явган зорчигч ***, *** нарыг дайрахад нөлөөлсөн эсэх?

1.6 3ам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгслүүдэд учирсан гэмтэл, замын хөдөлгөөнд оролцож байсан нөхцөл байдлуудаас харахад тухайн зам тээврийн осолд аль нэг тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлсэн байдал шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй.

3ам орчны байдал осол гарахад нөлөөлсөн эсэх,

1.7 3ам тээврийн осолд замын орчны нөхцөл байдал нөлөөлөөгүй байна.

Асуултад дурдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал шинжилгээгээр тогтоогдвол дүгнэлтэд тусгах.

1.8 Нэмж тусгах санал үгүй болно.

 

2. Өмгөөлөгч Х.Даваахүүгээс тавьсан асуулт:

2.1  *** нь өөрийн эзэлж явсан эгнээнээсээ эргэх үйлдлийг хийж эсрэг урсгалд орсон үед ***ын жолоодож явсан тээврийн хэрэгсэл өөрийн эзэлж явсан эгнээнээс гарч эсрэг урсгалд орж эгц хажуу талаас мөргөсөн Замын Хөдөлгөөний дүрмийн ямар заалтыг зөрчсөн эсэх.

- Toyota ipsum” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дүгээр зүйлд заасныг зөрчсөний улмаас Hyundai Porter маркийн *** улсын дугаартай авто машины жолооч *** нь тухайн нөхцөлд тохируулж, тосон хариулах үйлдэл хийсэн байх үндэслэлтэй байх тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэж үзэх нь учир дутагдалтай.

*** дээрх байдлаар эргэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгслийг мөргөж чиглэлийг өөрчилж зорчих хэсгээс гаргаагүй бол хохирогчид дайрагдах байсан эсэх?.

2.2 Тээврийн хэрэгслүүдэд учирсан гэмтэл, замын хөдөлгөөнд оролцож байсан

нөхцөл байдлыг ерөнхийд нь дүгнэхэд “Toyota ipsum” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Hyundai Porter маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөргөгдсөний улмаас зорчих хэсгээс шидэгдэж гарсан гэж үзэх нь учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл “Toyota ipsum” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь мөргөлтийн улмаас шидэгдсэн гэх ул мөр хэргийн газрын үзлэгт авагдаагүй байна.

*** жолоодож явсан тээврийн хэрэгсэл бүрэн бус стандартын шаардлага хангаагүй нь осол гарахад нөлөөлсөн эсэх.

2.3 Hyundai Porter маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хийсэн, Авто тээврийн үндэсний төвийн шинжээчийн 2021 оны

10 дугаар сарын 23-ны өдрийн 228 дугаартай дүгнэлт бүхэлдээ үндэслэлтэй гэж үзэж байгаа тул уг тээврийн хэрэгслийн техникийн байдал зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй.

*** хэдэн метрийн зайнаас саадыг харсныг тодорхойлох боломжтой эсэх, тоормосны мөр 25,20 м, хурд 66.7 км байхад бүрэн зогсолт замаар бодож болох эсэх.

2.4 Шинжээч нарын тусгай мэдлэгийн хүрээнд энэхүү асуултад хариулах боломжгүй байна.

Сөрөг хөдөлгөөнтэй 2 эгнээ замд эсрэг урсгалыг сөрж болох эсэх?.

2.5 Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд сөрөг хөдөлгөөнтэй 2 эгнээ зам гэсэн ойлголт байдаггүй тул асуулт тодорхойгүй байна.

Тоормосны систем эвдрэлтэй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулж болох эсэх.

2.6 Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтаар баталсан тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалтын 1.1-1.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангахгүй тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглодог. Өөрөөр хэлбэл замын хөдөлгөөнд оролцуулж болохгүй.

Өмгөөлөгч Ч.Алдараас тавьсан асуулт:

 1. 2021 оны 12-р сарын 1-ний өдрийн 11/15 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэх, санал нийлэхгүй бол аль заалт нийлэхгүй байгаа.

- ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн шинжээч нарын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 11/15 дугаартай дүгнэлт үндэслэлтэй. Шинжээч нарын тусгай мэдлэгийн хүрээнд санал нийлэхгүй заалт үгүй. /шинжээч ***, ***, ***, ***, ***/ ...” гэсэн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 213-218 дахь тал),

 

40.Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 заалтаар ***ад холбогдох 2021 оны зөрчлийн хэргийг шийдвэрлэсэн материалын хуулбар (2 дугаар хавтаст хэргийн 26-38 дахь тал),

 

41. “Сүлд үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 2022-ны өдрийн №388 дугаартай  эвдрэл хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зураг (1 дүгээр хавтаст хэргийн 161-163 дахь тал),

42. “Виннер Вэй” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №6787 дугаартай эвдрэл,хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зураг (1 дүгээр хавтаст хэргийн 166-167 дахь тал),

43. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудад:

-иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 227 дахь тал),

-жолоочийн лавлагаа мэдээлэл (1 дүгээр хавтаст хэргийн 222 дахь тал),

-жолоодох эрхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 223 дахь тал),

-7316 УНД, 6826 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслүүд бүртгэлтэй тухай 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн лавлагаа,

-гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 224 дэх тал),

-Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хэсэг, гудамж, 15 тоотод байнга оршин суугаа газрын лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 226 дахь тал),

-***ын***, ***ын Мөнх-Итгэл, ***ын ***нарын төрсний гэрчилгээний хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 228-230 дахь тал),

-эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 233 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар:

            Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан санал, хууль зүйн дүгнэлтдээ “...  Шүүх өмнө нь шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна гэсэн үндэслэлээр ***ад холбогдох хэргийг прокурорт буцааж дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулсан. 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлтийг шинжээч *** ирж тайлбар хийлээ. Хэдийгээр үндэслэлээ буруу зөрүү тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан баримтаар 5 шинжээч санал нэгтэйгээр дүгнэлтээ гаргасан учраас уг дүгнэлтийг эргэлзээтэй байна гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл шинжлэх ухааны үндэслэлтэй гаргасан дүгнэлт гэж үзсэн. Мөн шинжээчээс замын хөдөлгөөний ямар заалтыг зөрчсөн бэ гэх асуултад жолооч 10.1 дэх заалтыг зөрчсөн, өөрөөр хэлбэл энэ жолоочийн буруутай үйлдлээс болж зам тээврийн осол гарсан гэж шинжээч тайлбарлаж хэллээ. Мөн 228, 229 дугаартай дүгнэлтэд техникийн алдаа гарсан тул буруу зөрүү бичжээ гэж тайлбараа хэлсэн. Иймд дээрх дүгнэлт үндэслэлтэй. Шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэрэг нь гэрч нарын мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч, хяналын камерын бичлэг болон хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзэж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. *** бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож байсан хэдий ч түүний энэ үйлдэл осол гарахад шууд нөлөөлөөгүй, зөрчлийн шинжтэй үйлдэл гэж үзэж, зөрчлийн хэрэг нээн шийтгэл оногдуулах гэсэн боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгосон.

            Хохирлын тухайд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн 10,945,180 төгрөгөөс шүүгдэгч 3.800.000 төгрөгийг төлсөн, үлдэх 7.145.180 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах саналтай. Хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилж буй 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэврийг өнөөдрийн шүүх хуралдаанд хангалттай нотлох баримт авч ирээгүй байх тул иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай. Хохирогч *** хохирлоо хүлээж авсан гомдол, саналгүй гэсэн баримт хэргийн 47 дугаар талд авагдсан. Шүүгдэгчээс 1,030,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгчид олгох саналтай. Иргэний хариуцагчийн хувьд ***ын үйлдлийг зөрчлийн шинжтэй байна гэж үзсэн тул иргэний хариуцагчаар тогтоох үндэслэлгүй байсан. Дээрх эвдрэлийг буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд тухайн иргэний хариуцагчаар татсан тогтоолыг хүчингүй болгох эрх нээлттэй тул шүүхийн эрх мэдлийн асуудал байна. гэсэн дүгнэлтийг;

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Баасанжав дүгнэлтдээ:  5 шинжээч бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргасан байгууллага нь 1 жилийн хугацаатай үйл ажиллагаа явуулсан, үйл ажиллагаа тогтворжсон нь эсэх нь тодорхойгүй. 5 шинжээч гарын үсэг зурчихсан, дүгнэлтдээ тайлбар хийгээд хамгаалж чадахгүй, хэний дүгнэлтийг нь үнэлэх вэ гэдэг эргэлзээ үүссэн. *** бол хэрэгт холбоотой. Энэ 2 хүн хоёулаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал болоод замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс болоод нөхөж баршгүй хор уршиг учирсан. Хохирол, хор уршгийн асуудалд бодитойгоор хандах ёстой. Хохирлын улмаас үүсэж байгаа үр дагаврыг бид хор уршиг гэж ойлгоно. Хүний амь нас нөхөгдөшгүй, үр дагавар учирсан байгаа учраас үүнтэй холбоотой баримт шаарддаг. Миний үйлчлүүлэгч сэтгэл санааны хохирол нэхэмжлээгүй, гэмт хэргийн улмаас учирч байгаа хохирлоос улбаатай хор уршгийн асуудлаа нэхэмжилсэн. Хор уршиг гэхээр баримт нэхээд байдаг. Бурхан бүтээж байгаа ламаасаа и баримт өгөөч ээ гээд зогсож байх нөхцөл байхгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч талийгаачийн тэтгэвэр авч байсан талаар дэвтрийг хэрэгт өгсөн. Тэтгэвэр 320,000 төгрөгийг 36 сарын хугацаатай тэнцэх хэмжээгээр нэхэмжилнэ. Талийгаач өнөөдөр амьд байсан бол хүүхэд нь бусадтай адилхан суралцаад дутагдах гачигдах зүйлгүй хэвийн явж байх байсан. Тиймээс буруутай этгээдээс 36 сарын тэтгэврийг нэхэмжилнэ. Амьдрал ахуйд нь үндэслэлтэй дүгнэлт гаргахгүй бол болохгүй гэж харж байна. Гэм буруугийн асуудалд *** болон *** нар буруутай. Өмнөх шүүх хуралдаанаар хэргийг буцаахад хэд хэдэн зөрүүтэй, үндэслэлгүй байгаа асуудлыг дурдсан боловч хэвээрээ ирсэн. Шинжээч ***гийн хэлэлцүүлгийн шатанд хэлсэн тайлбар нь эргэлзээ төрүүллээ. Шүүхээс ямар ч шийдвэр гаргасан бай хүндэтгэлтэй хандана. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс 21,565,180 төгрөгийг нэхэмжилнэ. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн асуудал байх тул шүүх үүнийг үнэлж дүгнэх бүрэн боломжтой гэж харж байна гэсэн дүгнэлтийг,

 

            Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Алдар дүгнэлт, тайлбартаа “хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, мөрдөгчийн магадалгаа, бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтүүд зэргээр шүүгдэгчийг буруутай юм байна гэдэг нь агуулгын хувьд тогтоогдож байна. Шинжээчийн дүгнэлтүүдээр ***ыг Эрүүгийн хуульд заасан хэм хэмжээг зөрчөөгүй байна гэж үзсэн учраас иргэний хариуцагчаар татсан тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй. Хүний амь нас хохирсон тул хохирол, хор уршиг бол арилах боломжгүй. Нэхэмжлэгчийн хувьд хохирлоо гаргуулах саналтай. гэсэн,     

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү шүүгдэгч ***ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгах санал, дүгнэлттэй оролцохоо урьдчилан илэрхийлсэн ба гэм буруугийн дүгнэлтдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг гаргасан. Шүүгдэгч *** дангаараа зам тээврийн осол гаргасан гэдгийг тогтоосон баримт эргэлзээтэй, нотлох баримт эргэлзээтэй байвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан. Би энэ заалтыг барихгүй. Хүн нас барсан асуудалд хуулийн байгууллага хариуцлагагүй хандаж болохгүй гэж үзэж байна. Шинжээч томилох тогтоолтой танилцуулаагүй. Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч болохоор хэргийн материалтай танилцуулсан тул энэ хамаагүй гээд байна. Хэргийн материалтай танилцах, шинжээч томилсон тогтоолтой танилцах өөр. Улсын яллагчийн хэрэгт хандаж байгаа хандлага“*** гэх хүнийг яасан ч яах вэ” гэдэг байдал байна. Шинжээч нарын дүгнэлтүүдийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болоогүй, шүүх шинжилгээний хууль, Эрүүгийн хуульд нийцсэн дүгнэлт гараагүй, худал дүгнэлт гарсан. Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т “тээврийн хэрэгслийн ажлын тоормос эвдэрсэн, жолооны механизм эвдэрсэн, үзэгдэх орчин хангалтгүй үед хол, ойрын гэрэл тохиргоо алдагдсан, цас бороо орж байгаа жолооч талын шил арчуур ажилласан тохиолдолд хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэж заасан байдаг. Осол болсон нөхцөл байдлыг 10 метрийн зайнд эргэсэн гэж ярьсан. 25 метр тоормосны мөр гарсан. Шинжээчийн хэлснээр бүрэн зогсолтын зам гэж байдаг, жолооч самбаачилна, тоормосны механизм ажиллаж байгаа, хийн шингэн ажиллаж, дугуй зураад мөр гарсан байгаа. Бүрэн зогсолтын зам гэдэг чинь 50 метрийн цаанаас машин эргэхийг харж байсан гээд ойртоод оччихсон. Үүнийг шинжээч нараас асуухаар хариулт өгч чадахгүй байна. 2 машиныг сольчихсон. Тэр машин эвдрэлтэй байсан уу гэж портер машиныг асуухад шинжээч “эвдрэлгүй байсан” гэж хариулсан. Хэрэгт авагдсан баримтаар ***ын гэм буруутай асуудлыг дангаар шийдвэрлэхэд боломжгүй. Шинжээч нарын дүгнэлтэд “бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй нь осол гарахад нөлөөлнө” гэж дүгнээд хурдыг нь тодорхойлчихсон. *** гэх хүн замын хөдөлгөөний дүрэм зөрсөн байхад хариуцлага тооцоогүй. Эрүүгийн хуульд заасан гэм хор байхгүй тохиолдолд зөрчлийн хуулиар шийдвэрлэдэг, гэм хор гарсан, очоод машин мөргөчихсөн үйл баримтаар тогтоогдож байна. Шинжээч томилохдоо эрхийг нь хангаагүй тул 60 хүртэлх хоногоор хойшлуулж нэмэлт ажиллагаа хийлгэж өгнө үү. Бусад шинжээч нараас мэдүүлэг авхуулъя. Иргэний нэхэмжлэлийн асуудал дээр шүүмж хэлэх нь зохимжгүй байна. Өмгөөлөгчийн хөлсний асуудал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 12-т зааснаар “өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой туслалцаа үзүүлэхтэй холбоотой баримтыг нотлох баримтаар тооцохгүй гэж заасан. Тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой асуудалд нотлох баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлэх асуудал гарах байх. Баримтгүй гарсан зан үйлтэй холбоотой баримтыг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдэх нь зүйтэй. Миний хувьд хэргийг буцаах байр сууриа дэмжиж байна гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

            1/ Үйл баримтын талаар:

Шүүгдэгч *** нь Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Шувуун фабрикийн зам, 26 дугаар сургуулийн баруун хойд замд 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 15 цаг 08 минутын орчимд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, 1.75 хувийн согтолттой, согтуурсан үедээ үедээ иргэн ***гийн эзэмшилд бүртгэлтэй, өөрийн эзэмшилд байсан “Тоуоtа “I psum” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно:

а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”,

10. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх: 10.1-т заасан “жолооч ... чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас иргэн ***ын жолоодон явсан “Hyundai “Роrter” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар зорчих хэсгийн гадна сууж байсан явган зорчигч 59 настай, эмэгтэй ***, 39 настай, эрэгтэй *** нарыг дайрч, ***гийн амь нас хохирсон, иргэн ***ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэн ***ын эзэмшлийн “Hyundai” маркийн “Роrter” загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 1,040,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт нь:

 

-2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 15 цаг 13 минут 15 секундэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст *** машин хүн мөргөөд хүн нь ухаангүй хэвтэж байна гэсэн дуудлага хүлээн авсан лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 32 дахь тал),

- 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 15 цаг 50 минутаас 16 цаг 50 минутын хооронд хэргийн газарт буюу Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Шувуун фабрикийн зам, 26 дугаар сургуулийн баруун хойд замд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч (1 хавтаст хэргийн 4-17 дахь тал),

-2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зураг (1 хавтаст хэргийн 19-23 дахь тал),

-2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 15 цаг 40 минутад жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 24 дэх хуудасны ар талд),

- Нийслэлийн түргэн тусламжийн 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 16 цаг 30 минутад ***ын *** нас барсан гэсэн баримт (1 дүгээр хавтаст хэргийн 33 дахь тал), Түргэн тусламжийн дуудлагын хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 240-241 дэх тал),

-2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 19 цаг 50 минутаас 20 цаг 08 минутад цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (1 дүгээр хавтаст хэргийн 26-29 дэх тал),

-2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 30-31 дэх тал),

-2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн...Бичлэгийн 20 дэх секунтэд баруунаас зүүн тийш чиглэлд сараал өнгийн автомашин гарч ирж байна. ...23 дэх сексунтэд саарал өнгийн автомашины баруун гар тийш дарж зогсох гэж байгаа мэт үйлдэл үзүүлээд чингэлгийн цаагуур орж байна. ...26 дэх секунтэд амбаартай ачааны бага оврын автомашин  баруунаас зүүн тийш чиглэлд гарч ирж байна. ...28 дэх секунтэд ачааны автомашин тоормос гишгэж жолоочийн кабин нь урагш тонгойж байгаа нь харагдаж байна. 29 дэх секунтэд ачааны автомашин зүүн гар тийш дараад саарал өнгийн автомашин урдуур нь хөндлөн орж мөргөлдөн цааш замаас гарч байна. 49 дэх секунтэд ачааны автомашин дээр хүн ирээд буцахад ачааны машинаас хүн гарч хүмүүс бужигнаж байна. (1 дүгээр хавтаст хэргийн 36 дахь тал) ...” гэсэн тэмдэглэл, сидинд буулгасан хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн  тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 35 дахь тал),

 

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***, *** нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд (1 дүгээр хавтаст хэргийн 44 дэх тал, 2 дугаар   хавтаст хэргийн 111 дэх тал),

 

-Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...***ын машин ирж байгаа харагдсан. Гэнэт түс тас гээд дуугараад би өндийх гэтэл зүүн хойд дугуйн доогуур орчихсон байсан. Хүмүүс машин ухраагаад намайг гаргаж авсан. ... түргэн ирээд намайг аваад явсан. Хүн нас барсан гэдгийг дараа нь мэдсэн. Аарцаг, сүүж хугарсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 69 дэх тал), ***ийн Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний 10238 дугаартай түүх (1 дүгээр хавтаст хэргийн 73-80 дахь тал),  Хохирогч ***ийн 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн үзүүлсэн талаар Гэмтэл Согог судлалын үзлэгийн хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 73-79 дэх тал),

 

   -Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Төв замаар явж байсан саарал өнгийн “Тоёота Ипсүм” маркийн тээврийн хэрэгслийг зам дээр эргэх үйлдэл хийх үед нь Портер маркийн амбаартай *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөөд зам дээр түрж явсаар бид нарын сууж байсан хэсэг рүү ***, *** хоёрыг дайраад машинтайгаа дээр нь гараад зогсчихсон. Би хажуу тийш болоод босож ирээд машинаа ухраагаарай хүн дайрчихлаа гэсэн. Тэр хавьд байсан хүмүүстэй хамтарч доор нь байсан хоёр хүнийг гаргаж авсан. ...***, *** хоёр машин доороос гарч ирээд ёолоод байсан. ...Бид нарыг замын хажуу талд сууж байх үед тухайн тээврийн хэрэгслүүд мөргөлдөөд, бид нарын сууж байсан газарт ойртон ирэх үед тээврийн хэрэгслүүд мөргөлдөөд бидний сууж байсан газарт ойртон ирэх үед ...хараад босож холдож амжаагүй...*** миний баруун гар талд, *** баруун талд цувраад суучихсан байсан. Осол гарах үед зам дээр цас бороо ороогүй, үзэгдэх орчин хэвийн гулгаа үүсээгүй байсан. ...” гэх мэдүүлэг  (1 дүгээр хавтаст хэргийн 102 дахь тал),

 

   - Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “ахын дүү манай хоёр  тэр сууж байна” гэхэд *** хараад тийм байна гээд зүүн гар тийш дараад дохио өгөөд эргэтэл араас машин ирээд мөргөсөн. Мөргүүлээд цаашаа замаас гарч, цаашаа хараад сууж байсан гурван хүний зүүн талд нь сууж байсан хоёр хүнийг нь дайраад зогссон. *** надад машинаас буугаад ахаа хурдан буугаарай, хүн дайрчихлаа, хурдан буугаарай гэхээр нь буугаад зүүн хойд талд буюу автомашины баруун урд дугуйн доороос талийгаачийг гаргаж ирсэн. Гэтэл зүүн гар талын хойд дугуй доороос ***ийг мөн гаргаж ирсэн. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 105 дахь тал),

   - Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...талийгаач хоёр хүүхэдтэйгээ зүүн талаас ирээд хоёр хүүхдээ явуулчхаад *** *** хоёр дээр очоод хамгийн зүүн талд нь суусан. Миний хажуугаар ***ын машин баруунаас зүүн тийш чиглээд зогсох гэж байгаа юм шиг удаашрахаар нь ...түс тас хийх чимээ гарсан. Хартал талийгаач Баясаа машинд мөргүүлээд газарт унаж байсан. Би шууд ослын газарт иртэл *** машины зүүн хойд дугуйн дор хөл нь байгаа харагдсан. Талийгаач машины зүүн хойд талд хэвтэж байсан. *** согтуу байсан. Машинаас хоёулаа бууж ирсэн. *** машинаа унаад явж байсан. Цаад талаас нь өөгөө залуу нь бууж байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 108 дахь тал),

   - Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Тухайн үед 2 эгнээ эсрэг хөдөлгөөнтэй замаар баруунаас зүүн тийш чиглэлд явж байсан. ...хар зам дээр гараад 2-Б хэсгийн  хойно явж байх үед 100-аад метрийн өмнө баруунаас зүүн тийш чиглэлд саарал өнгийн Т.Истима маркийн автомашин удаан явж байгаа нь харагдаж байсан. Зорчих хэсгийн хойд талд гурван хүн овоолсон шороон дээр сууж байгаа нь харагдсан. Би 50 орчим метр ойртож байх үед нөгөө машин баруун гар тал руугаа буюу урд тал руугаа замаас гараад зогсох гэж байх шиг байсан. Би түүнийг хараад хүн машинаас гарч ирж магадгүй гэж бодоод жаахан замын гол руу шахаад гүйцэж түрүүлэх маягтай, цагаан шугамаа даваагүй боловч шугам руугаа шахаад 10 орчим метрийн хол явж байтал нөгөө машин гэнэт зүүн гар тал руугаа дараад миний өмнүүр хөндөлдөөд ороод ирсэн. Би тоормос гишгээд сигнал дараад зүүн гар тийш дарсан боловч нөгөө жолооч зогсоох арга хэмжээ аваагүй учир би тоормос гишгэсээр байгаад очоод зүүн гар талаас 2 хаалганы гол хэсэг рүү мөргөөд зогссон. Нөгөө машин цаашаа замаас гараад явсан. Би машинаа зогсоогоод буугаад очтол Истимагийн зүүн хойд дугуйн доор эрэгтэй хүн хэвтэж байхыг хараад машиныг өргөлцөөд өгөөч гэж орилсон. ...Жолооч зорчигч хоёр согтуу байсан. ...бид нар нийлж ***ийг татаж гаргаж ирээд, дараа нь баруун урд дугуй доороос эмэгтэйг татаж гаргасан. *** ухаантай, юм ярьж байсан, эмэгтэй нь ямар ч хөдөлгөөнгүй байсан. ...түргэн ирээд ***ийг авч яваад, эмэгтэйг нас барчихсан байна гэсэн. Цагдаа нар ирж хэргийн газарт үзлэг хийсэн. Би өөрийнхөө утсаар цагдаа түргэнд дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 111 дэх тал),

   - иргэний нэхэмжлэгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр... осол гарсан талаар ахаас сонсоод ослын газарт очсон. Намайг очиход машин доороос хүмүүсийг гаргачихсан, түргэн ирчихсэн байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 88 дахь тал),

 

- Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...26 дугаар сургуулийн баруун талд явж байтал замын хойд талд зорчих хэсгийн гадна нөгөө хоёр бас нэг хүнтэй нийлсэн, гурвуулаа болоод сууж байсан. Би тэр гурвыг  хараад арай наагуур дараад буцаад эргэтэл араас Х.Портер маркийн автомашин ирж мөргөөд би цаашаа замаас гарах шиг болсон. ...Портерын жолооч дээр очтол нөгөө хүн “би хүн алчихлаа” гэх шиг болоод утсаар яриад байсан. ...*** ах машины зүүн хойд дугуйн доор байсан тул хүмүүс нийлээд гаргаж авсан. ..*** ухаантай байсан, хөдлөөд байсан. Талийгаачийг гаргаж ирэхэд хажууд байсан хүн зүрх нь зогсоод байна, салхийг нь тавьж өг гэж хэлж байсан. ...түргэн ирээд ***ийг авч яваад, талийгаачийг нас барсан гэсэн. Цагдаа нар ирж хэргийн газарт үзлэг хийсэн. Намайг үлээлгэж шалгахад 1.75 хуувийн  согтолттой байсан. ...Би өөрийн эзэлж явсан эгнээнээс зүүн гар тийш эргэсэн. Араас Х.Портер машин хурдтай ирж эсрэг урсгалдаа орж мөргөсөн. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 11 дэх тал),

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний  газрын шинжээчийн Цогцост хийсэн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №2208 дугаартай дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 139-148 дахь тал),

-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн хүний биед хийсэн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №10060 дугаартай дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 151-152 дахь тал),

-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн хүний биед хийсэн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №10091 дугаартай дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 156-157 дахь тал),

-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын мөр судлалын шинжилгээний шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №3001 дугаартай: Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн дотуур өмд, хар өнгийн өмд, саарал өнгийн цамц, шар өнгийн гуталд үүссэн гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна. гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 170-177 дахь тал),

 

-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №4722 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн талийгаач ***гийн өмсөж явсан гэх хар өнгийн футболк, хар өнгийн өргөн өмд, цайвар шаргал өнгийн гутал, ягаан өнгийн цамц, юүдэнтэй саарал өнгийн ноосон цамц, хөх саарал өнгийн юүдэнтэй цамцан дээр цус илэрсэн. ...Юүдэнтэй саарал өнгийн ноосон цамц, хөх саарал өнгийн юүдэнтэй цамцан дээр илэрсэн цус нь O (1) бүлгийн харьяалалтай хүний цус байна. ...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 183-186 дахь тал),

 

-Цагаан шонхорын жигүүр НҮТББ-ын шинжээчдийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №22/33 дугаартай дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 213-218 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

2/ Нотлох баримтын талаар:

Шүүх дээрх үндэслэл болгосон нотлох баримтуудын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж цэгнэж, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлэг, 5 бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлт, мэдүүлгийн нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон.

3/ Шүүгдэгч гэм буруугийн талаар маргасныг болон түүний өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн аваагүй үндэслэлийн талаар:

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүүгээс хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгах санал, дүгнэлтийг гаргасан бөгөөд үндэслэлээ шүүгдэгч *** дангаараа зам тээврийн осол хэрэг үйлдсэн эсэх нь эргэлзээтэй гэж дүгнэснийг, мөн шүүгдэгч *** өөрийн эгнээнээс зүүн гар тийш эргэхэд Х.Портер машин бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй араас хурдтай ирж эсрэг урсгалд орж мөргөж замаас миний машиныг гаргаж шидсэнээс хүн нас барсан, ***ын жолоодон явсан тээврийн хэрэгслээс болж осол болсон гэж мэдүүлж маргасныг дараах үндэслэлээр хүлээн авах үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэсэн.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч *** согтуурсан үедээ “Тоуоtа Ipsum” маркийн *** улсын дугаартай, мөн *** нь “Hyundai Роrter” маркийн  *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож явах үед осол гарсан байна.

Ослын шалтгаан нөхцөл, Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн  этгээдийг нотлохоор хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудын нэг хэсэгт мөрдөгчийн магадлагаа, техникийн шинжээчдийн дүгнэлтүүд гарсан байх ба үүнээс шүүгдэгч ***ыг мөрдөгчийн 296 тоот магадлагаанд Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 10.1, 10.6, 10.5, 12.3-д заасныг, ***ыг 3.4а-г зөрчсөн гэж дүгнэсэн,

-ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуулийн 3 шинжээчдийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 11/15 дугаартай дүгнэлтэд шүүгдэгч ***ыг Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 10.6, 12.3-д заасныг, *** нь 3.4а зөрчсөн гэж дүгнэсэн,

-Цагаан шонхорын жигүүр НҮТББ-ын 3 шинжээчдийн бүрэлдэхүүнтэй 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 22/08 дугаартай дүгнэлтэд ***ыг Замын хөдөлгөөний дүрмийн 3.1а, 3.4а, 3.7а, 10.1, 12.3-д заасныг зөрчсөн гэж дүгнэсэн байх бөгөөд дээрх магадлагаа, техникийн шинжээчийн дүгнэлтүүд өөр хоорондоо зөрүүтэй байсан тул зөрүүг арилгах, дахин шинжээч томилуулах тухай оролцогчийн хүсэлтийг   хүлээн авч, бичмэл нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь цуглуулах, тогтоох, нотлох баримтаар үнэлэхийн тулд дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, Цагаан шонхорын жигүүр НҮТББ-ын  5 шинжээчдийн бүрэлдэхүүнтэй 22/33 дугаартай дүгнэлт гарсан бөгөөд уг дүгнэлтээр ***ыг Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 10.1-д заасныг, *** нь 3.4а-г заасныг тус тус зөрчсөн талаар дүгнэжээ. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн 22/33 дугаартай 5 шинжээчдийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтийг Төрийн бус байгууллага гаргасан байх ба, Шүүх шинжилгээний хууль, Эрүүгийн хуульд нийцсэн дүгнэлт гараагүй, худал дүгнэлт гарсан гэж үзэж  дүгнэлтийг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэнийг үндэслэлгүй гэж дүгнэв. Тодруулбал:

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 6.1.2-д "шинжээч" гэж шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээдийг хэлнэ,

- 6.1.5-д "шинжээчийн дүгнэлт" гэж шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд хийсэн шинжилгээний явц, үр дүнг тусгасан нотлох баримтын эх сурвалж болох баримт бичгийг,

- 9.1-д “Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна,

- 9.3-д “Энэ хуулийн 9.2-т заасны дагуу шинжээчээр томилогдсон этгээд нь ...тавьсан асуултын дагуу дүгнэлт гаргана.

- 22.1-д “ижил мэргэжлийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэйгээр шинжилгээ хийх үед шинжээч тус бүр шинжилгээг эхнээс нь дуустал бие дааж хийх бөгөөд шинжилгээний эцэст үр дүнгээ нэгтгэн дүгнэлт гаргана.” гэж тус тус хуульчилсан.

Тусгай мэдлэг гэдэг нь хуульчийн эзэмшсэн мэргэжил, мэдлэгээс өөр мэдлэг чадварыг эзэмшсэн хүн, хуулийн этгээд, мэргэжлийн байгууллагыг хэлнэ.

Мөрдөн шалгах ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуулийг баримтлан тусгай мэдлэгийн хүрээнд 5 шинжээчдийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтийг гаргуулахаар авто техникийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Цагаан шонхор”-ын жигүүр НҮТББ-ыг шинжээчээр томилсон байх ба оролцсон 5 шинжээчид нь ижил мэргэжлийн буюу авто инженер, эрх зүйч мэргэжилтэй, мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр 15-25 жилийн хооронд ажилласан туршлагатай, мэргэжил, ажлын туршлага, чиглэлээр мэргэшсэн баг бүрэлдэхүүн оролцсон талаар 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн №22/33 дугаартай дүгнэлтийн танилцуулга хэсэгт бичигджээ. Мөн Төрийн бус байгууллага нь шинжээчээр оролцох болохгүй гэсэн хязгаарлалт байхгүй ба шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргах боломжтой талаар хуульчилжээ.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана”., 5 дахь хэсэгт “Шинжээчийн хэд хэдэн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа гарсан тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэж, алийг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэнэ” гэжээ.

Шүүх 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 22/33 дугаартай 5 шинжээчдийн бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлтийг бусад нотлох баримттай харьцуулах, шинжлэх, магадлах аргаар судлахад эргэлзээтэй, тодорхой бус буюу үндэслэлгүй, эсхүл зөрүүтэй, үндэслэл муутай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, мөн хувийн болон албаны сонирхолгүй этгээд дүгнэлт гаргасан гэж үзэж нотлох баримтад тооцов.

Харин 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 22/33 дугаартай дүгнэлтийг гаргасан 5 шинжээчдийн дүгнэлтийг шүүх хуралдаанд тайлбарлахаар ирсэн шинжээч ***гийн мэдүүлэгт үндэслэн дээрх дүгнэлтийг бүрэн үгүйсгэх үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл хамтын зарчмаар, багаар гаргасан дүгнэлтийг нэг шинжээчийн мэдүүлгээр үгүйсгэх үндэслэлгүй ба нөгөө талаас шүүх хуралдаанд оролцсон шинжээчийн мэдүүлэг дүгнэлтийг үгүйсгээгүй, агуулгын ноцтой зөрүүгүй, шинжилгээний байгууллагын нэрийн өмнөөс гарсан байх ба үнэн зөвийг тухайн байгууллага хариуцахаар байна. Мөн шинжээчид нь санал нэгтэй байвал нэг дүгнэлтийг гаргаж, бүгд гарын үсэг зурах бөгөөд 5 шинжээч гарын үсэг зурж баталгаажуулсан нь санал нэг гэж үзэхээр байна.

Иймд дээрх дүгнэлттэй холбоотой Шүүхийн шинжилгээний тухай хууль зөрчсөн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэх шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн санал, дүгнэлт үгүйсгэгдэж байна.

 

Мөн зам тээврийн осол хэргийг шүүгдэгч *** дангаар хариуцахгүй, *** Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэж маргах боловч шинжээчдийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 22/33 дугаартай дүгнэлтийн 1.3-т “Hyundai Роrter” маркий *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан *** Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх хэсгийн “А” заалтад тусгагдсан “Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүрэг хүлээнэ” гэснийг зөрчсөн гэж дүгнэлт гаргасан. Шинжээч *** мэдүүлэхдээ “осол гарахад тээврийн хэрэгсэл бүрэн бус байх нь нөлөөлөхгүй, хэн эхэлж Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь хамааралтай. Дүрмийн 10.1 дэх заалтыг зөрчсөн учраас бүрэн бус тээврийн хэрэгслээс үл хамааран осол гарсан” гэж мэдүүлсэн. Мөн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэргийн бүдүүвч, гэрч нарын мэдүүлгээр “Hyundai Роrter” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүрэн бус байдлаас болж осол эхлээгүй, харин шүүгдэгч *** “Тоуоtа Ipsum” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа эхэлж дүрэм зөрчиж чиг өөрчлөх, буцаж эргэхдээ бусдын хөдөлгөөнд саад болсон нөхцөл байдал тогтоогдсон.

 

Харин “Hyundai Роrter” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцоогүй  жолоодон явсан ***ын үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй бус буюу зөрчлийн шинжтэй үйлдэл болох талаар мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Иймд  зам тээврийн хэрэг осол гарахад ***ын буруутай үйлдэл тогтоогдоогүй болно.

 

-Мөн шүүгдэгч, түүний өмгөөлөгч Х.Даваахүүгээс гэрч *** нь “Hyundai   Роrter” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хурд хэтрүүлсэн нь зам тээврийн осол хэрэгт нөлөөлсөн гэж маргасныг дараах үндэслэлээр үгүйсгэв.  

2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 22/33 дугаартай 5 шинжээчдийн дүгнэлтийн 1.2-т “Hyundai Porter маркийн *** улсын дугаартай автомашины тоормосны мөр нь зорчих хэсгийн хатуу хучилттай хэсгээс шороон хучилттай хэсэгт шилжиж тодорхой зайнд үргэлжилсэн, түүнчлэн өөрийн инерцийн чөлөөт удаашралтаар бус Тоёота ипсум маркийн *** улсын дугаартай автомашинтай мөргөлдөх зэргээр инерцэд нөлөөлсөн нь тоормосны мөрөөр хурдыг тогтооход учир дутагдалтай, тусгай мэдлэгийн хүрээнд хурдыг тогтоох боломжгүй байна” гэсэн дүгнэлт гарсан тул шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын Авто техникийн шинжилгээний шинжээчийн 3000 дугаартай ...Hyundai Porter маркийн *** улсын дугаартай автомашины хурд 66.7 км/цаг гарч байна гэсэн дүгнэлт, мөрдөгчийн магадалгаа зэрэг нь  үгүйсгэгдэж, шүүх нотлох баримтаар үнэлээгүй. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан санал дүгнэлт няцаагдаж байна.

 

Гэм буруугийн талаар хууль зүйн дүгнэлт.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих тухай хууль зүйн ойлголт нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд хохирол учруулах шинжээр тодорхойлогдох бөгөөд гэм буруутай этгээдийн үйлдэл, хохирол хор уршгийн хооронд шалтгаант холбоог шаардах ба, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсныг  үндсэн шинжээр, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “хүний амь нас хохирсон”, 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “согтуурсан үедээ үйлдсэн “зэргийг хүндрүүлэх шинжээр тус тус тодорхойлжээ.

 

Шүүгдэгч *** захиргааны хэм хэмжээ тогтоосон акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-а-д заасан жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосон., 10.1-д заасан “Жолооч ...чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалт”-ыг тус тус зөрчсөн болохыг 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн №22/33 дугаартай 5 шинжээчдийн дүгнэлтээр, зам тээврийн осол гарсны улмаас иргэн ***гийн амь нас хохирсон, иргэн ***ийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус тогтоосон.

 

Мөн “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн” гэдэгт жолоодох эрхийн үнэмлэхгүй, эсхүл захиргааны, зөрчлийн болон шүүхийн шийдвэрээр жолоодох эрх хасуулсан, жолоодох эрхтэй боловч тухайн ангиллын эрхгүй этгээдийг ойлгохоор байна.

Хавтаст хэрэгт авагдсан жолоодох эрхийн лавлагаа, Зөрчлийн хэргийн материал зэргээр шүүгдэгч *** нь Зөрчлийн тухай хуулийн 14.7.3.1-д зааснаар 2021 оны 08 дугаар сарын 13-аас 2022 оны 08 дугаар сарын 13-ыг хүртэл 1 жилийн хугацаагаар эрх хасагдсан байхдаа тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцжээ.

 

Мөн Эрүүл, Спорт, Хууль зүйн сайдын хамтарсан 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/138, А/131 дугаартай “Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж, тогтоох журам”-ын Хоёр дугаар зүйлийн 2.1-д  “Цагдаагийн алба хаагч тээврийн хэрэгсэл жолоодож явсан болон жолоодсон байж болзошгүй этгээдийг өөрийнх нь зөвшөөрснөөр энгийн аргаар ...тандагч багажаар шалгаж болно. 2.5 дахь заалтад “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%о) …илэрвэл согтууруулах, ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ.” гэж журамласан ба ***ыг 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 15 цаг 40 минутад жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд замын хөдөлгөөнд оролцож явсан *** ***ыг драйгер багаж ашиглан шалгахад 1.75 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогджээ.(1хх-ийн 24)

 

Иймд шүүгдэгч ***ын согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ замын хөдөлгөөнд оролцсон нь гэмт хэрэг үйлдэгдэх үндсэн шалтгаан болж осол хэрэг гаргасан байх ба энэхүү байдал нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг тодорхойлж байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгчийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хүний амь нас хохирсон тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байна.

Тиймээс улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэмт хэргийн шинжийг шүүгдэгчийн үйлдэл хангасан тул дээрх зүйл, хэсэг, заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ гэж дүгнэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч” гэнэ.,

            -1.9 дэх заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах” эрхтэй,

            -2 дахь хэсэгт “Хохирогч нас барсан, эрх зүйн чадамжгүй болсон, эсхүл өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах чадваргүй бол энэ зүйлд заасан эрхийг түүний хууль ёсны төлөөлөгч эдэлнэ”.гэж заасан.

 

            Зам тээврийн осол улмаас иргэн ***гийн амь нас хохирсон, хохирогч ***ийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан, мөн иргэний нэхэмжлэгч ***ын эд хөрөнгөд хохирол учирчээ.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.  

            Иймд хуулийн дээрх заалтуудыг баримтлан хохирогч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн хохирол, хор уршгийн асуудлыг дараах үндэслэлээр шийдвэрлэх нь зүйтэй байна. Үүнд:

1.Амь хохирсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** нь  оршуулгын зардал 5,992,180 төгрөг, 21, 49 хоногийн зан үйлийн зардал 4,953,000 төгрөг, амь хохирсон хүний тэтгэврийг нэг сарын 320,000 төгрөг, 36 сарын 11,520,000 төгрөгөөр тооцож, мөн өмгөөлөгчийн хөлс 3,000,000 төгрөг, бүгд 25,465,180 төгрөгийг нэхэмжилсэн ба оршуулгын зардалтай холбоотой зарим баримтыг (1хх-ийн 47-68), амь хохирогчийн тэтгэврийн дэвтрийн эхний хувийн мэдээлэл бичигдсэн хэсгийг (2хх-ийн 169, 173) хэрэгт ирүүлжээ.

            Дээрх нэхэмжлэлээс оршуулгын болон зан үйлийн зардал 10,945,180 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзсэн ба үүнээс шүүгдэгч *** 3,800,000 төгрөг төлсөн байх тул үлдэх 7,145,180 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***д олгох нь зүйтэй.

            Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн өмгөөлөгчийн хөлс 3,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын талаар заасан, уг зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “өмгөөлөгчид төлөх зардал”-ыг заасан боловч уг зардал нь Засгийн газрын тогтоолоор баталсан журмаар тусгайлан заасан этгээдэд хамаарах зардлыг ойлгоно. Өөрөөр хэлбэл Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмын 2 дугаар зүйлийн 2.6.6 дахь хэсэгт “насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр олгохоор заасан. Тодруулбал эрх нь зөрчигдсөн насанд хүрээгүй, бага насны хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгчийн хөлсийг зардалд тооцох ба, бусад хохирогчийн өмгөөлөгчийн хөлсийг гаргах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж өмгөөлөгчид төлсөн хөлс гэх 3,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс бага дүү их сургуульд суралцдаг тул сургалтын төлбөрийг төлөх зорилгоор амь хохирогч ***гийн 36 сарын хугацааны тэтгэвэр 11,520,000 төгрөгийг нэхэмжилнэ гэх боловч хэрэгт авагдсан ***гийн тэтгэврийн дэвтрийн хуулбарт 216,000 төгрөг гэж бичигдсэн зөрүүтэй байх тул бусад нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэв.

            2. Хохирогч *** гэмт хэргийн улмаас өөрт учирсан хор уршгийн зардалд 227,500 төгрөг нэхэмжилж баримтыг (1хх-ийн 81-82) ирүүлсэн ба шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагаанд 2,000,000 төгрөг нөхөн төлсөн талаар мэдүүлсэн,  хохирогч ***ээс 1,800,000 төгрөгийн хохирол хүлээж авсан, гомдол саналгүй тухай баримт 2 дугаар хавтаст хэргийн 47 дугаар талд авагдсан тул шүүгдэгчийг түүнд төлөх төлбөргүй гэж үзэв.

            3. Гэрч ***ын жолоодон явсан *** улсын дугаартай Х.Портер маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч *** бүртгэлтэй нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний баталгаажуулсан хуулбар, тээврийн хэрэгслийн лавлагаа (1хх-ийн 90-91) зэргээр тогтоогдсон ба “Виннер Вэй” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №6787 дугаартай тайлангаар иргэний нэхэмжлэгч ***ын эзэмшлийн Hyundai” маркийн “Роrter” загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл, хохирлын шууд зардлыг 270,000 төгрөг, шууд бус зардлыг 690,000 төгрөг, нийт 1,040,000 төгрөгөөр тогтоожээ.(1хх-ийн 166-167) Иймд гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч ***аас 1,040,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч ***ад олгох үндэстэй. 

   4. “Сүлд үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 2022-ны өдрийн 388 дугаартай тайлан (1хх-ийн 161-163)-р шүүгдэгч ***ын жолоодон явсан “Toyota ipsum” маркийн *** улсын дугаартай автомашинд учирсан эвдрэл, хохирлын үнэлгээнд шууд зардлыг 895,000 төгрөг, шууд бус зардлыг 105,000 төгрөг, нийт 1,000,000 төгрөгөөр тогтоожээ.

Тээврийн хэрэгслийн эзэмшигчээр иргэн *** бүртгэлтэй гэрчилгээний баталгаажуулсан хуулбар (1хх-ийн 99-100) хэрэгт авагдсан ба *** иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар өгсөн мэдүүлэгтээ ...Би энэ автомашиныг ...2020 оны 7 дугаар сарын 08-нд 1,000,000 төгрөгөөр зарж, тухайн үед би мөнгөө бүгдийг авсан, тооцоо байхгүй. ***ад зарсан. ...Тухайн үед нэр шилжүүлэхэд *** өөрөө татвар даатгалаа төлнө гээд мөнгөгүй байсан. (1хх-ийн 97), ...би уг машиныг зараад 4 сар болж байна. Бусдад учирсан хохирлыг би хариуцахгүй. *** өөрөө хариуцна. ...” гэж мэдүүлжээ. (1хх-ийн 94)

   Дээрхээс үзэхэд шүүгдэгч ***ын жолоодон явсан *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл бичиг баримтаар бусдын нэр дээр бүртгэлтэй боловч хэлцлийн үндсэн дээр ***гээс худалдан авч, эзэмших эрхийг олж авсан, автомашины шууд эзэмшигч өөрөө байх тул дээрх автомашины эвдрэл хохирлыг өөрөө хариуцах нь үндэстэй байна.

   5. Мөрдөн шалгах ажиллагаанд *** улсын дугаартай Х.Портер маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч ***, *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчээр бүртгэлтэй *** нарыг иргэний хариуцагчаар тогтоон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан ба *** улсын дугаартай Х.Портер маркийн автомашиныг жолоодон явсан ***ын үйлдэл гэмт хэргийн шинжгүй, Зөрчлийн тухай хуульд заасан шинжтэй гэж дүгнэсэн, мөн *** ***ад автомашиныг хэлцлийн үндсэн дээр худалдсан байх тул гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршгийг иргэний хариуцагчаар тогтоогдсон хүмүүс хууль ёсоор хариуцвал зохих этгээд гэж үзэхээргүй байх тул тэднийг хариуцагчаас чөлөөлөх нь зүйтэй.

  

   6.Шүүгдэгч ***ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцсон шийдвэр гарсны дараа хохирол нөхөн төлөх үндэслэлээр завсарлага авах хүсэлт шүүгдэгч, түүний өмгөөлөгч гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх.,

            2 дахь хэсэгт Шүүх гэм буруугийн талаар маргасан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийнхээ үндэслэлийг танилцуулсны дараа түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулна.,

            3 дахь хэсэгт Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болно гэж хуульчилсан.

            Шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хөрөнгө, орлогоо тодорхойлсон баримтгүй байх ба хохирол нөхөн төлөгдөх, биелэгдэх бодитой нөхцөл байдал тогтоогдоогүй, хор уршиг арилах боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурор, шүүхийн шатанд хохирол төлбөр бүрэн төлөгдөөгүй зэргийг харгалзсан үзсэн болно.

 Иймд “завсарлуулж болно” гэсэн хуулийн заалт “заавал” гэсэн агуулгыг илэрхийлээгүй тул завсарлуулахгүйгээр эрүүгийн хариуцлагын хуралдааныг үргэлжлүүлэн явуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

 

             2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

            1/Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:

   Шүүгдэгч ***ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, нэг хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд шүүх тооцсон.

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж тус тус хуульчилсан.

          2/Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:

            Улсын яллагч санал, хууль зүйн дүгнэлтээ шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэрэг хуульд зааснаар 2-8 жилийн хорих ялтай. Прокурорын зүгээс шүүгдэгчийн хувьд хөнгөн гэмт хэрэгт болгоомжгүйгээр холбогдсон, хохирлоос тодорхой хувийг төлж барагдуулсан, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, цаашид гарах зардлаа төлөхөө илэрхийлж байгаа зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Мөн шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээх саналтай. Мөн хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна. Шүүгдэгчид хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. гэсэн дүгнэлтийг,

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Баасанжаваас ...Гэмт хэрэг 2 хохирогчтой, хор уршиг, хохирлын асуудал бол бүрэн төлөгдөөгүй. *** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулчихсан байсан атлаа дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, хоёр хохирогчтой хэрэгт 3 жилийн хорих ялын санал гаргаж байгааг гайхаж байна. Гэмт хэрэг өөрөө хохирол, хор уршгийн асуудал өргөн байгаа учраас үнэхээр ял хөнгөн санагдаж байна. Миний үйлчлүүлэгч 7,000,000 төгрөгийг нь би өгчихье, ээжийнхээ амийг авмаар байна, ээжийг 7,000,000 төгрөгөөр үнэлчихлээ” гэж хэлж байна. Тэгэхээр хохирол, хор уршиг өргөн байгаа нөхцөлд согтуугаар жолоо бариад, эрхээ хасуулсан хүн хүний амь хохироосон хүнд 3 жилийн хорих ялын санал оруулж байгаад миний үйлчлүүлэгч болон өмгөөлөгчийн байр суурь нийлэхгүй байна. Мөн хохирлоо төлөөгүй байхад яагаад хөнгөн ял оноож байна вэ, ойлгохгүй байна. Энэ гэмт хэрэг 2-8 жилийн хорих ялтай учир боломжит өндөр санкцыг оноож өгөөч гэсэн саналтай байна. Гарч байгаа шийдвэрийг Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид тайлбарлах гэж хичээе. ***ад ашигтай байдал үүсчихсэн байна, ашигтай шийдвэр гарангуут хохирлоосоо татгалзаж байна, амь хохирсон хүний хохирлыг барагдуулж өг” гэх мэтээр тавлаж байгаа юм шиг зүйл ярьж байна. Тийм учраас асуудалд хүнлэг хандаарай, хүний ёсноос гажууд зүйл яригдаад байна. Гэм буруугаа хүлээх нөхцөл байдлыг зөндөө олгосон. Хүлээхгүй байж байгаад эцсийн шатанд “би буруутай юм байна, хохирлоо төлье” гэдэг нь их муухай. Хэдийгээр хүний амьдрал хүүхэдтэй зэрэг асуудлыг ярьж байгаа ч энд мөн 18 настай хүн ээжийгээ алдчихсаныг яагаад бодож үзэж болохгүй байгаа юм. Хэдийгээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж байгаа боловч зөрчлийг удаа дараа үйлдсэн байна. Өмнө нь эрхээ хасуулсан байна. Эрх бүхий албан тушаалтанд баригдалгүй яаж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод яваад байсныг бид таашгүй. Тэгээд явсаар хүний аминд хүрч, хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан байна. Шүүгдэгч өөрөө шийдвэр гаргаж чадахгүй, эвий минь 4 хүүхэдтэй юм” гээд байдаг. Гэтэл энд мөн хүүхэд өнчирчхөөд байдаг, сурах төлбөр мөнгийг нь ээж нь төлдөг байсан. Гэтэл энэ залууг л эвийлээд байж болохгүй. Шударга ёсны зарчим байх ёстой. Энэ хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, үйлдсэн гэмт хэрэг, хохирол хор уршигт тохирсон байх ёстой. 3 жилийн хорих ял нь тохироогүй гэж үзэж байна. Хохирол төлөгдөөгүй байхад 3 жилийн хорих ялын санал улсын яллагчийн зүгээс гаргаж чадаж байна вэ. Иймээс улсын яллагчаас ялын саналтай санал нийлэхгүй байна. гэсэн дүгнэлтийг,   

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүүгээс “Миний үйлчлүүлэгчийн хувьд хэрэгт авагдсан ял шалгах хуудсаар анх удаа эрүүгийн хэрэгт холбогдсон нь тогтоогдож байгаа. Хохирлыг бүрэн барагдуулаагүй ч зохих хэмжээгээр төлсөн. Шүүхээс тогтоосон хохирол мөнгийг барагдуулна. Зам тээврийн осол болгоомжгүйгээр үйлдэгддэг. Хувийн байдлын хувьд хийсэн хэрэгтээ гэмшиж байгаагаа илэрхийллээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал үүсээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. Цаашид гарах иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудал яригддаг. Иймд хоёр жилийн хорих ял оногдуулж өгнө үү. Шүүгдэгч өөрөө гэм буруугаа нотлох үүрэг хүлээхгүй гэдэг байр сууриас хандсан. *** *** намайг ирж мөргөөгүй байсан осол гарахгүй байсан гэж энэ байдлаа илэрхийлж байгаа болохоос согтуу байгаагүй, хүн дайрч алаагүй гэдэг асуудал яриагүй. Гэм буруугаа хүлээсэн, хүлээгээгүй асуудал дээр аль аль талаас нь анхааралтай хандах нь зүйтэй. гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэж оролцсон.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ээс шүүгдэгч ***аас 7,000,000 төгрөг авах хүсэл сонирхол алга, 7,000,000  төгрөгөө өөрөө аваад ээжийн минь амыг буцаагаад өг, маш хэцүү байна. Энэ хүнд 3 жилийн хорих ял оногдуулах улсын яллагчийн саналтай санал нийлэхгүй байна. гэсэн тайлбар, шүүгдэгчээс миний буруутай үйлдлээс болж ийм зүйл болсон байна. гэсэн тайлбарыг тус тус гаргасан болно.  

3.Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус  баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хүнд” ангилалд хамаарах ба, 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна гэж заасан тул тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг заавал оногдуулна гэж заасан.

 

Шүүгдэгч *** урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан  хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч ***ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ замын хөдөлгөөнд оролцож, улмаар нэг хохирогчийн биед учирсан хүндэвтэр гэмтэл учирсан, мөн хүний амь нас хохирсон хохирол, хор уршгийн шинж чанар арилах боломжгүй зэрэгт дүгнэлт хийж улсын яллагчийн ялын санал эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах үндэстэй байна.

3. Бусад асуудлын талаар:

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ад оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг зургаан жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа хугацааг тоолохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

   -Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж,

- Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч *** нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***-ыг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ***ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 6 (зургаа) жилийн хугацаагаар хасаж, 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ад оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг зургаан жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа хугацааг тоолохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргасугай.

 

6. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч ***   баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд  ирээгүй, хохирогч ***д төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 3,800,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***аас 8,185,180 (найман сая нэг зуун наян таван мянга нэг зуун ная) төгрөгийг гаргуулж:

-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***д 7,145,180 (долоон сая нэг зуун дөчин таван мянга нэг зуун ная) төгрөг, иргэний нэхэмжлэгч ***ад 1,040,000 (нэг сая дөчин мянга) төгрөгийг тус тус олгож, ***, *** нарыг иргэний хариуцагчаас чөлөөлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  ***ийн өмгөөлөгчийн хөлс 3,000,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож, амь хохирогчийн 3 жилийн хугацааны тэтгэвэртэй холбоотой хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч ***ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх  ялыг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс тоолсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч, хариуцагч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ДОРЖСҮРЭН