| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2018/03366/и |
| Дугаар | 444 |
| Огноо | 2019-02-01 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 444
| 2019 оны 02 сарын 01 өдөр | Дугаар 101/ШШ2019/00444 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Д.Цэрэндолгор, Л.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: А-ийн гаргасан
Хариуцагч: С-т холбогдох,
Нэр төр сэргээлгэж, тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах, сэтгэл санаа болон эд хөрөнгөд учирсан хохиролд 6,831,150.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А, өмгөөлөгч Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У, өмгөөлөгч Б, иргэдийн төлөөлөгч М, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
“Миний бие Ст ажиллаж байгаад хууль бусаар халагдсан ба энэ талаар Төрийн албаны зөвлөл, Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байх хугацаанд тус байгууллагын “*******” сайтад 2018 оны 06 дугаар сарын 12, 18-ны өдрүүдэд “Цагдаагийн байгууллагаас Ад сахилгын шийтгэл оногдуулжээ” гэж, мөн “А нь С-ын ХХШБ-ын газрын даргаар ажиллаж байгаад ёс зүйн зөрчил гаргаж ажлаасаа халагдсан” гэсэн нийтлэл тавьж, миний нэр төр, алдар хүндийг гутаасан.
Би, хариуцагч С-ын нэр бүхий ажилтныг гүтгэн доромжилсон үйлдэл гаргаагүй, харин тус байгууллагын хэд хэдэн ажилтан, албан хаагчдын гэмт хэргийн шинжтэй үйлдлийн талаар Авилгатай тэмцэх газарт гомдол гаргасан ба тухайн асуудал шийдэгдэж дуусаагүй байсан.
Гэтэл хариуцагч тал намайг гүтгэсэн гэдэг үндэслэлээр Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт гомдол гаргаж, Зөрчлийн тухай хуульд зааснаар торгуулах арга хэмжээг авахуулсан хэдий ч тухайн шийтгэвэр хүчингүй болсон юм.
Өөрөөр хэлбэл, миний бие тус дүүргийн Цагдаагийн газрын байцаагч, цагдаагийн дэслэгч Х-ын оногдуулсан шийтгэлийг үл зөвшөөрч, харъяа дүүргийн шүүхэд гомдол гаргасны дагуу 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хурлаар тус шийтгэлийг хүчингүй болгосон юм.
Гэтэл хариуцагч тал оногдуулсан шийтгэврийг шүүхээс хүчингүй болгосон байхад дараагийн өдөр буюу 2018 оны 06 дугаар сарын 12, 18-ны өдөр бүрэн бус буюу шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон шийтгэврийн талаар илтэд үндэслэлгүй худал зүйлийг олон нийтэд түгээсэнд гомдолтой байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д зааснаар Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр шүүхийн өмнө эрх тэгш байна гэж, мөн 16 дугаар зүйлийн 16.12.-т төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй гэж зааснаас гадна хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхтэй ба гэм буруутай нь шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй гэсэн байдаг.
Гэвч хариуцагч С-ын зүгээс бүрэн шийдвэрлэгдээгүй, шүүхээс хүчингүй болсон шийдвэрийн талаар үндэслэлгүй ллийг “*******” сайтад нийтэлсэн.
Уг ллийн улмаас миний сэтгэл санаа хүчтэй цочирдон унтаж чадахгүй, мэдрэлийн эмчид үзүүлж, эмчилгээ хийлгэсэн ба нойргүйдэлтэй болсон, сэтгэцийн гэмтлийн дараах байдал гэх онош тогтоогдсоны улмаас одоо хэвтэн эмчлүүлэх шаардлага гарсан. Үүний улмаас сэтгэл санаанд 5,000,000.00 төгрөгийн хохирол , өмгөөлөгчид 1,700,000.00 төгрөг, нотариатын зардал 4,200 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 126,950.00 төгрөгийг тус тус төлж, нийт 6,831,150.00 төгрөгөөр хохирсон.
Би, анхнаасаа хариуцагч Ст холбогдуулан нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр өөрчилж, нэр төр сэргээх, тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах болон сэтгэл санаа, эд хөрөнгөд учирсан хохиролд нийт 6,851,150.00 төгрөгийг нэхэмжилсэн болно.
Намайг хариуцагч С-ын нэр хүндэд халдсан эсэх асуудлыг өнөөдрийг хүртэл бүрэн тогтоогоогүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна. Эрүүгийн хэргийн хурал дээр хариуцагчийн төлөөлөгч ******* өөрөө оролцох хүсэлт гаргаж байсан боловч түүнийг хохирогч биш учраас оруулах шаардлагагүй гэсэн.
Иймд, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, 510 дугаар зүйлийн 510.1. 511 дүгээр зүйлийн 511.1.-д тус тус зааснаар миний нэр төрийг сэргээж, хариуцагчид тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгаж, тус байгууллагаас 6,831,150.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
“Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр нэхэмжлэгч Ад 2,000,000.00 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулснаас гадна хариуцагчийн зүгээс түүнийг хуульд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэсэн /ёс зүйн зөрчил гаргасан/ утгатай ллийг нийтэлсэн байна.
Гэтэл уг лэлд нэхэмжлэгчийг ямар утгаар гутаан доромжилсон бэ гэдгийг анхаарах шаардлагатай. Хэрэв санаатайгаар түүний нэр төр, алдар хүндийг гутаасан бол иргэний хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаан биш. Нэхэмжлэгч тал удаа дараа хариуцагч С-ын нэр бүхий ажилчдын нэр төрд халдсан лэл түгээсэн. Иймд, төрийн албан хаагчийн нэр төрд халдсан гэж төрийн байгууллага хариу тайлбар нийтлүүлж, нийгэмд анхааруулсан болохоос хүний нэр төрийг гутаасан агуулгатай лэл огт нийтлээгүй.
Цагдаагийн газраас нэхэмжлэгчид шийтгэл ногдуулсан үйл баримт бол бодитоор бий болсон, харин тэрээр шийтгэл ногдуулсныг үндэслэлгүй гэж үзээд тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Гэвч хариуцагч тал шүүх хуралдаанд оролцоогүй учраас 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр шүүхээс ямар шийдвэр гарсан талаар мэдэх боломжгүй байсан.
Нэхэмжлэгч А нь ёс зүйн зөрчлийн улмаас төрийн албанаас халагдсан, түүний гомдлыг Төрийн албаны зөвлөл хүлээж аваагүй тухай маргахгүй гэж байна. Бид, санаатайгаар бусдыг гутаан доромжилсон , нийтлэл гаргаагүй, уг лэл тийм үг, үсэг агуулаагүй. Хэрэгт авагдсан нотлох баримт болох Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2018 оны 05 дугаар сарын албан бичиг, мөн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн прокурорын газрын 5/4264 тоот бичгээр эрх бүхий албан тушаалтны торгосон шийтгэврийг хэвээр үлдээсэн гэсэн байдаг.
Энэ лэл бодит үйл баримтад тулгуурласан тул Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3.-т тус тус зааснаар нэхэмжлэл гаргах үндэслэлгүйгээс гадна огт лэх ёсгүй гэх тайлбарын үндэслэл тогтоогдохгүй байна. Түүнчлэн өөр иргэний хэрэгт хуульд зааснаар төлсөн тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэх эрх байхгүй, сэтгэл санаанд учирсан гэх 5,000,000.00 төгрөгийг ямар баримт, тооцооллыг үндэслэн нэхэмжилж буй нь тодорхойгүй байна.
Нэхэмжлэгч А нь уг нэхэмжлэлийг С, аль эсхүл тус байгууллагын дарга Г-т холбогдуулан гаргаж буйг тодруулах шаардлагатай, энэ талаар түүний гаргасан нэхэмжлэлд тодорхой дурдаагүй байна.
Иймд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Агаас хариуцагч Ст холбогдуулан нэр төр сэргээлгэж, тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах, сэтгэл санаа болон эд хөрөнгөд учирсан хохиролд 6,831,150.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “А нь С-ын ХХШБ-ын газрын даргаар ажиллаж байгаад ёс зүйн зөрчил гаргаж ажлаасаа халагдсан гэсэн нийтлэлийг үнэн зөв эсэх болон алдар хүндийг гутаасан тухай маргахаас татгалзаж, харин “Цагдаагийн байгууллагаас Ад сахилгын шийтгэл оногдуулжээ” гэсэн ллийг өөрийнхөн нэр төрийг гутаасан гэсэн үндэслэлээр нэр төрөө сэргээлгэж, тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах, сэтгэл санаа болон эд хөрөнгөд учирсан хохиролд 6,831,150.00 төгрөг гаргуулах” гэж өөрчилсөн /х.х-ийн 39, 40, 78 хуудас/.
Зохигчдын хооронд үүссэн энэхүү маргааныг хянан шийдвэрлэхэд нэхэмжлэгч Ад холбогдох зөрчил шалгах ажиллагаа дуусгавар болоогүй байх нь хамааралгүй бөгөөд тэрээр хариуцагчид холбогдуулан өнгөрсөнд болсон үйл баримтыг бүрэн гүйцэт лээгүй гэж маргасан.
Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр “*******” гэсэн цахим сайтад “Цагдаагийн байгууллагаас Ад шийтгэл оногдуулжээ гэх гарчиг дор “Стандарт, хэмжил зүйн газрын үйл ажиллагаа, нэр бүхий албан хаагчдыг баримт нотолгоогүйгээр илтэд гүжирдэж хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон А болон *******.mn сайтад Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл оногдуулжээ. Зөрчлийн тухай хуулийн 6.21.1 дэх хэсэгт заасны дагуу Ад 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох шийтгэл, *******.mn буюу ******* ******* ******* ******* -ийг 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. А нь Стандарт, хэмжил зүйн газрын ХХШБ-ын газрын даргаар ажиллаж байгаад ёс зүйн зөрчил гаргаж ажлаасаа халагдсан аж” гэсэн утгатай ллийг цагдаагийн байгууллагын тэмдэг, шүүгчийн алх цохиж буй дүрсийн хамт нийтлэгджээ /х.х-ийн 5, 6 хуудас/.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хүсэлтээр тус шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШЗ2018/19105 тоот захирамжийн дагуу “*******” цахим сайтад 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр үзлэг хийхэд “Цагдаагийн байгууллагаас Ад шийтгэл оногдуулжээ” гэсэн гарчигтай лэл нь дээр дурдсан агуулгатай тохирч байсан ба нийтэлсэн огноог 2018 оны 09 дүгээр сарын 31-ний өдөр болон 11 дүгээр сарын 13, 22, 23-ны өдөр гэж байсныг хариуцагч байгууллагын цахим сайт шинэчлэгдсэнтэй холбоотой гэх үйл баримтын талаар зохигчид маргаагүй /х.х-ийн 31, 32, 107-110 хуудас/.
Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т “............................................................. . Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно” гэж заасны дагуу шүүхээс үзлэг хийхэд талуудын маргаж буй дээрх лэл тус сайтад 2018 оны 06 дугаар сарын 12, 18-ны өдрүүдэд нийтлэгдсэн ба тухайн цахим сайтыг хариуцагч С хариуцан ажиллуулдаг ажээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар тухайн лэл нийтлэгдэхээс өмнөх өдөр буюу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 928 тоот шийтгэврээр тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Х-ын 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 0008927 тоот дугаартай шийтгэлийн хуудсаар нэхэмжлэгч Аг 2,000,000.00 төгрөгөөр торгосныг хүчингүй болгосон байна /х.х-ийн 9-11 хуудас/.
Тодруулбал, нэхэмжлэгч Аг Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал ллийг нийтэд дэлгэсэн, эсхүл ллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг зөрчин хариуцагч Стандарт, хэмжил зүйн газрын нэр бүхий ажилтны нэр хүндийг гутаан доромжилсон зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр түүнд 2,000,000.00 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсныг тус эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хүчингүй болгожээ.
Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч А нь хариуцагч С-ын хэд хэдэн ажилтан, албан хаагчдын гэмт хэргийн шинжтэй үйлдлийн талаар Авилгатай тэмцэх газарт гомдол өгч, шалгуулсан боловч Нийслэлийн прокурорын газраас тус хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхэд хариуцагчийн зүгээс Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт нэхэмжлэгчийг Зөрчлийн тухай хуульд заасан бусдыг гүтгэсэн хэмээн гомдол гаргаж, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчоор оролцсон байна /х.х-ийн 19, 20, 24, 33-38 хуудас/.
Гэвч тус дүүргийн цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтны ногдуулсан торгох шийтгэлийг ийнхүү шүүхээс хүчингүй болгосон хэдий ч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 157 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэврийг хүчингүй болгож, зөрчлийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан ба улмаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 53 тоот захирамжаар А, “******* ******* ******* ******* *******” нарт холбогдох зөрчлийн хэргийг нэмэлт ажиллагаа явуулахаар цагдаагийн байгууллагад буцаажээ /х.х-ийн 33-38, 87, 88 хуудас/.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч А болон “******* ******* ******* ******* *******” нарт холбогдох Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гүтгэх зөрчил гаргасан гэх үйлдлийг хянан шалгах үйл ажиллагаа эцэслэн шийдвэрлэгдээгүй үргэлжилж байгаа ажээ.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар тухайн маргаантай зөрчлийн хэрэгт нэхэмжлэгч А нь зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа холбогдогч бол, хариуцагч С нь зөрчлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн хохирогчоор оролцсон ба тус байгууллага нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 928 тоот шийтгэврээр нэхэмжлэгчийг торгосон шийтгэлийг хүчингүй болгосны дараа 2018 оны 06 дугаар сарын 12, 18-ны өдөр уг хэрэг маргааныг хэрхэн шийдвэрлэгдсэн талаар “*******” цахим сайтад лэхдээ “Цагдаагийн байгууллагаас Ад шийтгэл оногдуулжээ” гэсэн гарчигтайгаар лсэн байна.
Тус ллийг нэхэмжлэгч тал болсон үйл явдлыг бүрэн гүйцэт лээгүйгээс өөрийн нэр төр гутаагдсан гэж маргасан бол, харин хариуцагчийн зүгээс болсог бодит ллийг нийтэлсэн тул үнэ зөв эсэх талаар маргах шаардлагагүй хэмэээн мэтгэлцсэн.
Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг г тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гэж, мөн 21.3.-д “Бодит баримтыг бүрэн гүйцэд лээгүйгээс бусдын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бол энэ хуулийн 21.2.-т заасан журмаар няцаах үүрэг хүлээнэ” гэж тус тус заасан.
Тайлбарлавал, аливаа хүн, хуулийн этгээд өөрөө бие даан, аль эсхүл хэвлэл ллийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг эрх бүхий этгээд бусдаас өгсөн болон өөрийн олсон болоод боловсруулсан ллийг нийтэд тараахдаа түүний үнэн зөвийг хариуцаж, нотлох үүрэгтэй бөгөөд бодит үйл баримтыг бүрэн гүйцэт лээгүй, эсхүл бодит байдалд нийцэхгүй лэл тараасан, мөн нийтлэлийн агуулга, түүний гарчиг, үйл баримтыг гэрчилсэн болон бусад нөхцөл байдлыг тодруулсан дүрс зэрэг нь үнэн байдалтай үл нийцсэнээс улбаалан иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаасан тохиолдолд засаж, залруулах ёстой.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.1.-д “зөрчил шалган шийдвэрлэх гэж зөрчлийн хэрэг бүртгэлт, түүнд тавих прокурорын хяналт, зөрчил шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааг хэлнэ” гэж, мөн 1.2.-т “зөрчлийн хэрэг бүртгэлт гэж зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг тогтоох, шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх зорилгоор эрх бүхий албан тушаалтны явуулах энэ хуульд заасан ажиллагааг хэлнэ” гэж, түүнчлэн 3.1 дүгээр зүйлийн 2.6 дах хэсэгт “холбогдогч эрх бүхий албан тушаалтан, хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, прокурорын үйл ажиллагаа, шийдвэр, шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрхтэй” гэж тус тус заажээ.
Тодруулбал, энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6, мөн 6.6.-д тус тус зааснаар олон нийтийн цагдаагийн ажилтны шалган шийдвэрлэсэн гүтгэх зөрчилд холбогдсон этгээдэд оногдуулсан шийтгэвэрийн эс зөвшөөрсөн холбогдогчийн гомдлыг энэ хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, түүнчлэн 7.6 дугаар зүйлийн 1, 8.2 дугаар зүйлийн 1, 7, 8 дах хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэргийн шүүх эцэслэн шийдвэрлэх учиртай. Өөрөөр хэлбэл, эрх бүхий албан тушаалтны зөрчилд холбогдсон этгээдийг торгосон шийтгэвэр нь тийнхүү торгосноор хүчин төгөлдөр болохгүй бөгөөд оролцогч этгээд гомдол гаргасан тохиолдолд гагцхүү шүүхийн шийдвэрээр тогтоогдох юм.
Энэ нь, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14.-т “............... . Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.15.1 дэх хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй” гэж тус тус заасантай холбоотой.
Гэтэл энэ хэргийн хариуцагч буюу зөрчлийн хэргийн хохирогч С нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 928 тоот шийтгэврээр нэхэмжлэгч болох зөрчилд холбогдогч Ад оногдуулсан 2,000,000.00 төгрөгөөр торгох шийтгэлийг хүчингүй болгосон байхад 2018 оны 06 дугаар сарын 12, 18-ны өдөр энэ талаар “*******” цахим сайтад лэхдээ шүүхийн шийдвэрийн дагуу хүчингүй болсон тухай дурдаагүй, харин торгосон шийтгэвэр хүчин төгөлдөр болсон мэт ойлгогдохуйц байдлаар нийтэлсэн байна.
Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн хариуцагчийн “*******” цахим сайтад “Цагдаагийн байгууллагаас Ад шийтгэл оногдуулжээ” гэх гарчигтай ллийн агуулга, хамт байршуулсан зургийг тус тус үзвэл Ад оногдуулсан 2,000,000.00 төгрөгөөр торгох шийтгэврийг харъяа дүүргийн шүүхээс хүчингүй болгосон гэсэн лэл байхгүй, харин түүнийг Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж заасныг зөрчиж мөн хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гүтгэх зөрчлийг гаргасан тул торгуулсан гэсэн утгыг илэрхийлжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Бид, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд оролцоогүй учраас торгох шийтгэврийг хүчингүй болсон талаар гүй” гэж маргасан.
Гэвч хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн тус дүүргийн прокурорын газрын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 5/4262 тоот албан бичигт “................... . Харин зөрчилд шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл тухай шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор эрүүгийн хэргийн шүүхэд гомдол гаргах эрхтэй байдаг” гэж дурдсан байхад үүнийг хянан шалгахгүйгээр бодит үйл баримтыг дутуу лсэн байна /х.х-ийн 21 хуудас/.
Түүнчлэн Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7.-д “Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаар нэгэнт хариуцагч тал анхнаасаа тухайн зөрчил хянан шалгах ажиллагаанд хохирогчоор оролцож буй этгээд учраас торгох шийтгэлийг хэзээ, ямар тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болох талаар мэдэж байх ёстой.
Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагч Стандарт, хэмжил зүйн газрыг өөрийн “*******” цахим сайтад “Цагдаагийн байгууллагаас Ад шийтгэл оногдуулжээ” гэсэн гарчигтай ллийг нийтлэхдээ бодит баримтыг бүрэн гүйцэд лээгүй буюу торгох шийтгэлийг хүчингүй болгосон байхад бусдад нэхэмжлэгч Аг зөрчил гаргаж, 2,000,000.00 төгрөгөөр торгосон шийтгэвэр хүчин төгөлдөр болсон мэт лэл тарааснаас улбаалан нэхэмжлэгчийн нэр, зан суртахуун, ёс зүй, ажил үйлс, мэргэжлийн шинжийн талаарх эерэг үнэлгээнд сөргөөр нөлөөлж, гэм хор учирсан байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Агаас хариуцагч Ст холбогдуулан нэр төр сэргээлгэх шаардлагаас гадна эд хөрөнгийн хохиролд хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс 1,700,000.00 төгрөг, “Зууны сонин”-д холбогдох иргэний хэрэгт төлсөн улсын тэмдэгтийн хураамж 126,950.00 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөрт төлсөн 4,200 төгрөгийг сэтгэл санаанд учирсан хохирол 5,000,000.00 төгрөгийн хамт нэхэмжилсэн.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн 510 дугаар зүйлийн 510.1.-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2018/02650 тоот шийдвэрээр нэхэмжлэгч Агийн гаргасан хариуцагч “Зууны сонин”-д холбогдох нэр төр сэргээж, тараасан хэлбэр хэрэгслээр няцаалт хийлгэх, уучлалт гуйхыг даалгах, гэм хорын хохиролд 7,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэжээ /х.х-ийн 83-86 хуудас/.
Тус шийдвэрт дурдсанаар уг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасантай холбоотойгоор нэхэмжлэгчийн төлсөн 197,150.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200.00 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор болсныг үндэслэн нэхэмжлэгч тал үүний зөрүү болох 126,950.00 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн байна.
Хэдийгээр хэрэгт авагдсан баримтанд хариуцагч С-ын 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 04/679 тоот албан бичгээр “Зууны сонин”-д “Цагдаагийн байгууллагаас Ад шийтгэл оногдуулжээ” гэсэн гарчигтай ллийг захиалан нийтлүүлсэн гэдэг албан тоот бий боловч хэвлэл ллийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг эрх бүхий тус байгууллагад холбогдуулан маргаж буй ллийг нягтлан шалгаагүйтэй холбоотой хэрэг маргаанд нэхэмжлэлийн хангагдаагүй шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу хуваариласан нь хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой биш юм /х.х-ийн 82 хуудас/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө....................................шинжлэн судалж болно” гэж заасан. Тодруулбал, тус хуулийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан тул шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотойгоор нотлох баримтыг нотариатаар гэрчлүүлэхэд гарсан зардлыг хариуцагчийн гэм буруутай үйлдлээс улбаатай гэж үзэхгүй.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч А нь 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 1,000,000.00 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 700,000.00 төгрөгийг тус тус өмгөөлөгч эд өгсөн байх хэдий ч уг төлбөрийг “Зууны сонин”, аль эсхүл хариуцагч Ст холбогдох болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлс алин болох нь тодорхойгүй байна /х.х-ийн 27, 80, 81 хуудас/.
Нөгөө талаар Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14.-т зааснаар аливаа иргэн хууль зүйн туслалцаа авах, шүүх ажиллагаанд өөрийн биеэр оролцох эрхтэй. Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, мөн 67 дугаар зүйлийн 67.1.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3.-т тус тус зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу татгалзал, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох, холбогдох баримтыг гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор иргэн, хуулийн этгээд эрх зүйн маргаанд хууль зүйн туслалцаа авах, аль эсхүл авахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй юм.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1.-д “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ” гэж, мөн 511.2.-т “Эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож тогтоох бөгөөд тараасан уг хэлбэр болон бусад аргаар няцаалт хийхийг гэм хор учруулсан этгээдэд үүрэг болгоно” гэж тус тус заасан.
Хариуцагч С нь нэхэмжлэгч Ад холбогдох зөрчлийн хянан шийдвэрлэх ажиллагааны талаар өөрийн цахим сайтад лэхдээ бодит байдлыг бүрэн гүйцэт лээгүй үйл баримт тогтоогдож байгаа ч нэхэмжлэгч талд холбогдуулан бусдыг гүтгэсэн гэх түүний үйлдлийг хянан шалгаж байгаа болох нь үнэн байна.
Тодруулбал, талуудын хооронд иргэний эрх зүйн хэрэг маргаан гарах болсон шалтгаан нь тэдгээрийн хооронд гүтгэх зөрчилтэй холбоотой зөрчлийн хэрэг маргаанаас улбаатай, эдгээр хэргээс гагцхүү хариуцагчийг бодит байдлыг бүрэн гүйцэт лээгүйгээс л ийнхүү нэхэмжлэгчийн сэтгэл санаанд учирсан үр дагаврыг 5,000,000.00 төгрөг гэж үзэх боломжгүй, түүний сэтгэл санаа, эрүүл мэндэд ямар хохирол учирсан, хохирлын улмаас ямар сөрөг үр дагавар үүссэнийг баримтаар нотлоогүй тул хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.
Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэгчийн гаргасан нэр төр сэргээж, тараасан хэлбэрээр няцаалт хийхийг даалгах шаардлагыг хангаж, сэтгэл санаа болон эд хөрөнгөд учирсан хохиролд 6,831,150.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Д.ЦЭРЭНДОЛГОР
Л.ЭНХЖАРГАЛ