| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2022/0110/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/114 |
| Огноо | 2022-11-23 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 2022/ШЦТ/114
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга: ******************,
Улсын яллагч:******************,
Хохирогч: ********************
Шүүгдэгчийн өмгөөлөгч: *************
Шүүгдэгч ***************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** овогтой ****************** холбогдох эрүүгийн 2227001560134 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1971 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ********** аймгийн **********суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт ********аймгийн ******** сумын ********* баг, **********тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,*******овогтой ***************/РД:*****************/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч ************** нь *******аймгийн * сумын ********Г****** багийн нутаг дээд өргөн чөлөө гэх газарт ******улсын дугаартай *******загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч ******* жолоодон замын хөдлөгөөнд оролцож байсан “*******” маркийн мотоциклийг мөргөн унагаж хохирогч ****** биед баруун шаант, тахилзуур ясны ил хугарал буюу хүнд гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд
Шүүгдэгч *****************нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:
Тухайн хэрэг болсон өдөр би туслах замаас орж ирсэн. Гэтэл энэ хүн миний өөдөөс аймар согтуу гараад ирсэн. Би мөргөсөн үедээ машинаасаа буугаад очтол янз янзын аймар муухай хараал хэлээд байсан. Тэгээд намайг утсаараа миний ээж рүү залга гээд орилоод байсан. Би тухайн үед цагдаа дуудаад, түргэн дуудаад иртэл нь хажууд нь байсан. Гэтэл энэ хүн маш их худлаа ярьж байна. Жолооны эрхгүй байж машин жолоодож явсан. Туслах замаас хөдөлгөөнд оролцсон байж хүн мөргөж осол гаргасан нь миний буруу. Надад өөр хэлэх зүйл байхгүй гэв.
Хохирогч **********нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:
2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 17 цагийн үед мотоциклтой төв зам дагуу явж байгаад “***********”-ийн хажуугаар өнгөрч байтал туслах замаас нэг машин орж ирээд дайрсан. Тухайн үед би шидэгдээд А шонгийн модны тэнд унасан. Миний хөл хугарсан байсан. Тэгээд би эмч дуудаач гэж орилсон. Тэр үед энэ ах машинаасаа буучихсан утсаар яриад зогсоод байсан. Тэгээд эмнэлэг дээр очоод хөлөө гипсдүүлсэн. Маргааш нь Улаанбаатар хот руу яаралтай явсан. Тухайн үед энэ хүн надтай уулзаагүй. Утсаар ч яриагүй. Дараа нь согтуу манай гэрт ирж агсан тавьсан гэсэн. Тэрнээс биш над дээр ирж уулзаж, ярьсан юм байхгүй. Тэгээд би Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэсэн. Одоо хохиролд 5.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. Өөр ярих зүйлгүй гэв.
Хохирогч ************ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр би ************аймгийн ******** сумын*********гэх газраас ганцаараа мотоциклтой гараад явж байгаад худаг өнгөрөөд явж байтал миний баруун гар талаас гэр бүлийн автомашин гарч ирээд мөргөсөн намайг мөргөсөн тээврийн хэрэгслийн өнгө, загварыг нь санахгүй байна. Мөргүүлээд би шидэгдсэн бөгөөд олон удаа орилсон боловч намайг мөргөсөн жолооч бууж ирээд хараад зогсоод байсан. Удалгүй эмнэлэг ирээд намайг сумын эмнэлэг рүү авч явсан. Миний хөлийг гипэсдээд маргааш нь би Улаанбаатар хотод ирээд гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орсон. Надад мотоцикл жолоодох үнэмлэх, эрхгүй байсан. Би гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилмээр байна надад баримтууд байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,
Шүүгдэгч ******************* холбогдогчоор хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн:
“...2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр гэрээсээ гараад худгаас ус авах гээд туслах замаас засмал зам руу нийлэх гэж байтал мотоцикл харагдаагүй байж байгаад гэнэт хурдтай мотоцикл орж ирээд миний машины буруу талын гүпэр мөргөөд өөрөө ойчсон юм. Тэгээд би аваар хийчихлээ гээд түргэн цагдаа 2 руу утсаар залгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,
Шүүгдэгч ******************гэрчээр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Тухайн өдөр 16 цагийн үед Хархорин сумын дээд өргөн чөлөөний асфальтан зам руу зүүн талын гарцаар урагшаа чиглэлтэй туслах замаас нийлээд урагш эргэх үед урдаас хойшоо чиглэлтэй мотоциклтой эрэгтэй хүн хурдтай миний машины зүүн урд талын гупер хэсгийг мөргөөд мотоцикл унаж явсан хүн нь мотоцикл дээгүүрээ давж замын баруун талд унасан. Би цагдаа эмнэлэг 2-т дуудлага өгсөн. Тэр эрэгтэй хүнд ойртох үед архи согтууруулах ундааны зүйл их үнэртэж байсан. Намайг ойртох үед пизда минь миний ээжийг дууд гээд утасны дугаарыг нь хэлж өгсөн тухайн утасны дугаар луу залгасан чинь холбогдохгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/,
Гэрч ************ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Тухайн өдөр би ажил дээр ээлжийн жолоочоор гарч байсан. 15-16 цагийн орчим гэж санаж байна ******** аймгийн ***********сумын дээд өргөн чөлөө ********** дэлгүүрийн үүдэнд байх засмал зам дээр мотоциклтой хүн машинтай мөргөлдсөн дуудлага ирсэн. Би дуудлагын эмч *********** хамт тухайн осол болсон гэх газарт очсон. Хэргийн газарт ******** маркийн машин зам руу орж ирсэн түүний урд талд нэг мотоцикл унасан байдал хажуу талаараа хэвтэж байсан. *********** гэх эрэгтэй ертөнцийн зүгээр замын баруун талын хашлага хавтан дэрлээд хэвтэж байсан. *********** гэх эрэгтэй би сая цагдаа дуудсан гэж хэлсэн. Эмч ****************биеийн байдлыг үзээд хөл нь хугарсан гэдгийг мэдээд шууд нэгдсэн эмнэлэг рүү авч явсан.************өргөж зөөвөрлөх үед архи согтууруулах ундааны зүйл их үнэртэж байсан. ************** гаргаж байгаа ааш зан зэрэг нь хүртэл согтуу байгаа гэдэг нь харагдаж байсан. Өөрийгөө хараагаад байгаа юм уу хэнийг хараагаад байгаа нь мэдэгдэхгүй эмчилгээ хийж байгаа эмчид хүртэл уурлаад өвдөөд байна шүү дээ гээд согтуу хүний гаргадаг авир л гараад байсан. Яагаад осол болсон гэдэг талаар хэн хэнээс нь би ямар нэгэн зүйл сонсоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/,
Гэрч **********мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Тухайн өдөр 17 цагийн орчим гэж санаж байна Хархорин сумын дээд өргөн чөлөөнд мотоцикл машин 2 мөргөлдөж хүн гэмтсэн байна гэх дуудлага мэдээлэл ирсэн. Тухайн осол болсон гэх газар жолооч***********хамт очсон чинь цагаан өнгийн ********аркийн машин замын хажуу талаас зам руу нийлж зам хөндлөн зогссон урд нь нэг мотоцикл түүний дэргэд асфальтан зам дээр 1 эрэгтэй хүн хэвтэж байсан. Очоод үзсэн чинь нэг талын хөл нь шилбэ хэсгээрээ хугарсан байсан. Тэр эрэгтэйд ойртох үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Өргөөд машинд суулгах үед пизда гээд орилж зандраад сонин сонин ааш авир гаргаад байсан. Машинд суулгах үед хөл нь их хугарсан байж архи уусан болохоор их өвдөлт мэдрэхгүй байх шиг байсан. Нэгдсэн эмнэлэгт очоод рентгин зураг аваад зөрүүтэй ясны хугаралтай байсан. Эмчилгээ хийж дуусаад өвчин намдаах тайвшруулах тариа хийлгээд тэр хөлөө хугалсан хүн унтаад өгсөн. Орой 22-23 цагийн орчим сэрэх үедээ арай тайван болчихсон байсан. Шинжилгээнд зориулж биеэс нь цус авах гэсэн чинь би цус өгөхгүй намайг эмнэлэгт хүргэгдэж ирэх үед хэн нэгэн хүн цагдаагийн алба хаагч нар надаас цус авсан уу гэж асуухад нь би аваагүй гэдгийг хэлж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/,
Гэрч ***************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Хархорин сумын спортын ордонд намайг жижүүрт гарч байхад **************** 15 цагийн орчим спортын ордонд байсан ажилчдтай уулзаж ярилцаж байхад **************архи үнэртэж байсан. Тухайн үед спортын ордны дарга **********бид хоёртой цуг байсан. Би спортын ордон дотор ажлаа амжуулж явж байгаад үүдний жижүүрийн өрөөнд ороод ирсэн чинь ************гаднаас 1 том савтай пиво, 1 шил архи авчирсан. Тэгээд тэнд архи, пиво хувааж уусан. ************заалнаас 18 цагийн үед гарч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт №11262 тоот:
“...1. **************биед баруун шаант, тахилзуур ясны доод 1/3 хэсгийн ил хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь амь биед аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, хохирогчид эрх үүрэг тайлбарлан хууль сануулсан баталгаа, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, ************жолооны эрх хасагдсан тухай лавлагаа, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн дүгнэлт, согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл, техникийн шинжээчийн дүгнэлт, ******** мөрдөн байцаалтын үеийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, ****** аймгийн ********сумын******** дугаар багийн засаг даргын тодорхойлолт, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, өмгөөлөгчийн хүсэлт, хохирол төлсөн баримт /хх-ийн 33-35, 4-7, 26, 40-42, 71-72, 31, 56, 86, 87, 91, 92, 93, 95, 96-103, 105 дугаар хуудас/, зэрэг болно
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүгдэгч ************* нь*************аймгийн *************** сумын ************** багийн нутаг дээд өргөн чөлөө гэх газарт *********** улсын дугаартай *************загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч **************жолоодон замын хөдлөгөөнд оролцож байсан “***********” маркийн мотоциклийг мөргөн унагаж хохирогч **************** биед баруун шаант, тахилзуур ясны ил хугарал буюу хүнд гэмтэл учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч **********үйлдсэн болох нь *********** мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/, гэрч ***************** нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 44, 46 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11262 тоот: “...1. ************биед баруун шаант, тахилзуур ясны доод 1/3 хэсгийн ил хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь амь биед аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 16-17 дугаар хуудас/, техникийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56 дугаар хуудас/, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ****************хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч **************нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.
Шүүгдэгч нь “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдон тогтоогдвол зохих нөхцөл байдлыг шалгаж тогтоосон байна.
Иймд шүүгдэгч ************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч ****************** нь өөрийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Хоёр. Хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.
Хэргийн хохирогч ***********************биед учирсан эрүүл мэндийн хүнд хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд энэ эрхийнхээ дагуу хохирогч ************нь шүүгдэгч **************** сэтгэл санааны хохиролд 1 400 000 төгрөг, ажилгүй байсан хугацааны буюу 7,8,9 дүгээр сарын цалинд 3 600 000 төгрөг, нийт 5 000 000 төгрөг гаргуулна гэж шүүх хуралдаанд нэхэмжилсэн.
Хохирогч ******** нь ***************” ХХК-д барилгын цахилгаанчнаар ажилладаг ба 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаагүй болох нь “БОДЖ” ХХК-ийн тодорхойлолт, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, хохирогчийн тайлбар зэргээр тогтоогдож байна. Дээрх зам тээврийн осол, гэмт хэргийн улмаас хохирогч нь ажил хийгээгүй байх тул ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй. ********* сүүлийн 3 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн дунджаар цалинг нь тооцоход 2022 оны 07 дугаар сард 468 370 төгрөг, 08 дугаар сард 1 030 432 төгрөг, 09 дүгээр сард 983 577 төгрөг, нийт цалинд 2 529 198 төгрөг гаргуулан, үлдэх 1 070 802 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Хохирогч нь сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй тул 1 400 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт хохиролтой холбоотой баримт гаргаж өгснийг шүүгдэгчээс баримтын хэмжээнд буюу 700 000 төгрөгийг төлж барагдуулсан ба хохирогч нь хэрэгт хавсаргасан баримттай холбоотой нэмж мөнгө нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдав.
Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон ба 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх, шүүгдэгч *************гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал, шүүхээс тогтоосон хохирлыг төлж барагдуулна гэсэн баталгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар ******************тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил 05 /таван/ сарын хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэв.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлэхгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг мэдэгдэх нь зүйтэй.
Дөрөв. Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ********************нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж байгаа болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *********** овогтой *************************автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар ********************* тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил 05 /таван/ сарын хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар ***********************тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан ******************** тэнссэн хугацаанд бүртгэж, хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар ************************ тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлэхгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3-т заасныг журамлан ***************************мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил 05 /таван/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хохирол нийт 2 529 198 /хоёр сая таван зуун хорин есөн мянга нэг зуун ерэн найман/ төгрөгийг ***********гаргуулж хохирогч ************ овогтой *************** /********хот, ************дүүрэг *******дугаар хороо *********тоотод оршин суух РД:*****************/ олгож, 2 470 802 /хоёр сая дөрвөн зуун далан мянга найман зуун хоёр/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. **********************нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ******************авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА