Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/932

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,

улсын яллагч Б.Батцэцэг,

шүүгдэгч Х.О нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зайгал овогт Хүрлээгийн Оэд холбогдох эрүүгийн 2211000001801 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Зайгал овогт Хүрлээгийн О, /РД:./,

Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, халх, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, Баянзүрх дүүргийн 9-р хороо,               Шар хад 10 дугаар гудамж 202 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.О нь 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 21 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эксотик” караокены газрын гадна тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Н.Бат-Эрдэнэтэй харилцан маргалдаж, улмаар биед нь цохих үйлдлийн аргаар халдсаны улмаас эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи, баруун хөхлөг сэртэнд цус хуралт, зүүн зовхи, хөмсөг, хацар, хоншоорын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

№ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 809 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн шинжлэн судлуулсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь “...мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэж оролцсон болохыг дурдаж байна.

   Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Х.О нь 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 21 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эксотик” караокены газрын гадна тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Н.Бат-Эрдэнэтэй харилцан маргалдаж, улмаар биед нь цохих үйлдлийн аргаар халдсаны улмаас эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи, баруун хөхлөг сэртэнд цус хуралт, зүүн зовхи, хөмсөг, хацар, хоншоорын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь хохирогч Н.Бат-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...сүүлд ирсэн залуутай ам мурийсан ба тухайн залуутай уг караокеноос хоёулаа гадаа гарахад хамт ажилладаг Мөөгий гэх залуутай хамт байж байсан. ...гараад байж байтал тухайн залуу ямар ч үгийн зөрүүгүй миний нүүр лүү цохихоор нь би хэсэг манар ч байгаад найз Мишээлийг дуудсан...” гэх /хавтаст хэргийн 6 дугаар тал/, 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 13469 дугаартай дүгнэлтэд:

Н.Бат- Эрдэнийн биед зүүн нүдний зовхи, баруун хөхлөг сэртэнд цус хуралт, зүүн зовхи, хөмсөг, хацар, хоншоорын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь шинэ байна.

Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой,

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй,

Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх /хавтаст хэргийн 16-17 дугаар тал/,

Гэрч Б.Баярмөнх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...бид нарыг сууж байх үед 20-21 цагийн хооронд хуучин хамт ажиллаж байсан О гэх залуу гаднаас орж ирж хэсэг сууж байгаад Н.Бат-Эрдэнэтэй жоохон муудалцаж эхэлсэн. Н.Бат-Эрдэнэ тэр залууг орж ирснээс хойш жоохон дургүй байх шиг байсан. Хэсэг хугацааны дараа Н.Бат-Эрдэнэ болон О нар нь хоорондоо юм яриад маргалдаад караокены тек дээр зогсож байхаар нь хоорондоо учраа олж байгаа юм байна гэж бодоод өрөөндөө орсон. ...араас нь гартал Н.Бат-Эрдэнэ, О нар нь яг зодолдоод эхэлсэн бараг дуусаж байсан. Тэр хоёр нэлээн архи уучихсан согтуу байсан...” гэх /хавтаст хэргийн 10 дугаар тал/,

Гэрч Б.Пүрэвдорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...намайг очсоноос хойш удалгүй О орж ирсэн. Оийг орж ирснээс хойш тус ажлын газрын Бат-Эрдэнэ гэх залуу “Энэ залуу муухай хараад байна. Би энэ залууг зодчих уу” гэх зэрэг яриа өгүүлэл гаргаад Оийг өдөөд байсан. Тухайн үед Бат-Эрдэнэ дунд зэргийн согтолттой байсан. Би ариун цэврийн өрөө рүү орчхоод гараад иртэл Бат-Эрдэнэ, О хоёр тек дээр маргалдаад байсан. ...би тэр хоёрыг зодолдуулахгүй гээд араас нь гартал О, Бат-Эрдэнэ хоёр зодолдоод дуусчихсан, Бат- Эрдэнэ газарт уначихсан, О хажууд нь зогсож байсан. Тэр хоёрыг буцаад караокены өрөө рүү аваад ороход Бат-Эрдэнийн зүүн шанаа хэсэгт бага зэрэг хавдчихсан байсан...” гэх /хавтаст хэргийн 12 дугаар тал/,

Шүүгдэгч Х.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би Бат-Эрдэнийн толгой тус газар нь 2-3 удаа гараараа цохисон. Тухайн үед согтолттой байсан тул яг хаана цохисноо мэдэхгүй байгаа юм. ...Бат-Эрдэнэ намайг гадуурхаад, дээрэлхээд, намайг өдөөн хатгаад байсан юм. Ингээд Бат-Эрдэнэ өөрөө “Хоёулаа зодолдъё” гээд намайг аваад гарсан. Ингээд бид хоёр зодолдсон...” гэх /хавтаст хэргийн 34-35 дугаар тал/,

Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын 04/4955 дугаартай албан бичиг,

шүүгдэгч Х.О шүүхийн хэлэлцүүлэгт: “...гардаж авсан яллах дүгнэлттэй тохирч байна. Тайлбарлуулах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн гэх, мөн хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байна. 

Иймд шүүгдэгч Х.Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Х.О 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр ял оногдуулах саналыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байна.

Шүүгдэгч Б.Азжаргалд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, гэмт хэрэг гархад нөлөөлсөн хохирогчийн зүй бус үйлдэл зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оногдуулах ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Хохирол хор уршгийн талаар:

Хохирогч Н.Бат-Эрдэнэ нь хохирол нэхэмжлээгүй тул шүүдэгч Х.Оийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                       ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Зайгал овогт Хурлээгийн Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Шүүгдэгч Зайгал овогт Хүрлээгийн Оэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаас шүүгдэгч Х.Оийг чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч Х.О нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.Оэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            П.АРИУНБОЛД