Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/63

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Улсын яллагч Г.Ундрах,

Шүүгдэгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хэрлэнтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* /РД: *******/холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Сэлэнгэ аймгийн******* суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Сэлэнгэ ******* шугам сүлжээний засварчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн******* сумын 0-р багийн 0-000 тоотод оршин суух хаягтай, Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, ******* овогт ******* ******* /РД: *******/.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

нь 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг Амарбаясгалан гэх газарт иргэн ******* бие эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ

                                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан хүсэлтийн дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав:

Улсын яллагчаас:

-2022 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02-р хуудас/,

-Хохирогч мэдүүлэг /хх-ийн 09-р хуудас/,

-Гэрч 000000 мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,

-Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 22-ний өдрийн 8283 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46-47-р хуудас/,

-Яллагдагч *******ын /хх-ийн 70-71-р хуудас/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29-р хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч ******* хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй гэсэн болно.                                                                                         

  1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч нь 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг Амарбаясгалан гэх газарт иргэн ******* бие эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

Мөрдөн шалгах ажиллагаанд:  

1.Хохирогч өгсөн: “...2022 оны 07 сарын 12-ны өдөр Зүүнбүрэнгээс******* ирж наадмын оройн цэнгүүн үзээд оройн нь машинаар , ,, , , , гэх хүмүүстэй нийтдээ 3 машинтай 8 уулаа Амарбаясгалан очиж үзэхээр болцгоосон. Намайг хотод байхад л ангиараа гарч зугаалах талаар ярьцгааж байсан. Тэгээд би хонь гаргаж, нөгөөдүүл хоол унд, унаа бензин тосоо даахаар болж оройдоо Сэлэнгээс 2022 оны 07 сарын 12-ны орой 01:00 цагийн үед машинуудад хуваагдаад суугаад хөдөлсөн. Өглөө 07:00 цагийн үед Амарбаясгалан хийд дээр очсон. Очиж хоол цай ууж идээд 0,75 эксис нэртэй шилтэй архийг эрчүүд  нь буюу , , а, , нар нь 2 литр 500 гр том 6 ширхэг Сэрүүн нэртэй үнээ авч хувааж уусан. Орой 2022 оны 07 сарын 13-ны 16:00 цагийн үед гол дээр сууж байгаад цаашаа өгсөөд голын ам дагуу явсан. Би хойноос нь гүйж очоод татахад шууд миний чамархай луу өшиглөөд, намайг цохиод нүдээд авсан. Би анх өшиглүүлэхдээ л манараад ухаангүй болчихсон. Нөгөө хэд надад хэлэхдээ анх бид хоёрыг тоглоод байна гэж бодоод тоохгүй байснаа бүүх цус гараад цус нөжтэй нь хутгалдсан байхаар нь гүйж очоод салгатал намайг ухаан алдсан байсан гэсэн. Намайг сэрэхэд нүд тагларсан юу ч харагдахгүй байсан. д хандаж намайг яасан гэж энгэж зодож байгаа юм бэ гэхэд Тавнаа эхнэртэйгээ машиндаа сууж байгаад би гол дээр очиж цусаа угаах гээд очиход машин дотроосоо намайг уучлаарай, миний буруу гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-р хуудас/,  

2.Хохрогч дахин мэдүүлэгтээ: “надад нийтдээ 600,000 төгрөгийн хохирол учирсан. Зүүнбүрэнгээс  13А яаралтай ирж очихын унааны зардал нийтдээ 100,000 төгрөг болсон. Эмнэлэг явж үзүүлээд тархины рентген зураг авхуулсан, зөөлөн эдийн гэмтэл, хамарны яс хугарсан томографийг зураг авхуулахад 120,000 төгрөг болж хотод очиж үзүүл гэсэн. Одоогоор бидэнд орох зардлын мөнгө байхгүй учир хот орж үзүүлэх боломжгүй байна. 2022 оны 07 сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн******* сум Олон улсын худалдааны төвийн 0б павилонд байрлах “” ломбардад би өөрийн Samsung А-71 загварын гар утсаа 200,000 төгрөгт тавьж 16000 төгрөгийн хүүтэйгээр 2022 оны 08 сарын 01-ний өдөр 216.000 төгрөг буцаан өгч утасаа авахаар гэрээ байгуулсан. Мөнгө бэлнээр аваад томограпикын 120,000 төгрөгөө тушаагаад Зүүнбүрэн лүү таксигаар буцсан. Би 2.000.000 төгрөг нэхэмжилж байна. Эмнэлэгт хэвтэж, хамраа нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлж, эмчлүүлмээр байна. Эмчлэхгүй удвал хамрын гамритгэх үүсэхээр байх тул эмчилгээний зардал гаргаж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/,  

3.Гэрч өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 14-нйи өдөр Дарханаас би Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гэртэй ирээд аавындаа ортол ээж өөдөөс ах чинь хүнд зодуулаад ирсэн хэвтэж байна гээд яагаад хэн зод уу гээд асуутал ээж сувдаа гээд ангийнхан охины нөхөр нь зодсон байна гээд хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,

4.Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 22-ний өдрийн 8283 тоот дугаартай

1. биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, дух, хамрын нуруунд зулгаралт, баруун зүүн нүдний дээд доод зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. биед учирсан дээрх гэмтэл тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 46-47-р хуудас/,

6. -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29-р хуудас/,

7. Яллагдагч *******ын: “...2022 оны 07 дугаар сард яг хэдний өдөр гэдгийг нь одоо санахгүй байна би энхэр //, ангийнх хүүхдүүд болох , ,, , , нартай хамт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд байх Амарбаясгалан хийдийн ойролцоо салхинд амрахаар болоод явцгаасан юм. Тэгээд бид хэд бөөнөөрөө Амарбаясгалан хийдийн ойролцоо голын эрэг дээр очоод майхан саваа бариад мод түлээгээ бэлдээд хорхог хийж идэцгээсэн юм. Тухайн үед бид хэд голын эрэг дээр очсон цагаасаа эхлээд ер нь архи пиво ууцгааж эхэлсэн юм би архи ууж чаддаггүй болохоор пиво уусан юм тэр үед хэтрүүлж уугаад согтчихсон болохоор юу болсонг сайн бас санахгүй байгаад байгаа юм ямар ч байсан тэр үед бүгдээрээ ууж идээд инээлдээд байж байсан юм. Тэгэхээр нь би гол дотор сойсон байсан нэг том 2.5 литрийн пиво-г аваад ганцаараа хойшоо уулын бэл хэсэгт очоод ганцаараа ууж эхэлсэн юм тэгээд уугаад сууж байсан чинь миний араас ирээд надтай юм ярих шиг болсон юм тэгээд би тэр үед г нэг цохиод дараа нь өшиглөчихсөн юм тэгээд бид хоёр ноцолдоод байж байхад араас ирээд бид салгасан юм удаагүй мөнгөө нар ирсэн юм. Тэд нар ирээд бид хоёрыг салгаад аваад уулаас буугаад голын эрэг рүү явсан юм би харин тэд нар бүгд юмаа хураагаад буцаад Сэлэнгэ рүү явцгаах гэж байсан тэгэхээр нь би гээс очоод уучлалт гуйгаад Сэлэнгэ аймаг руу эмнэлэг рүү авч явъя гэсэн чинь нөгөө цуг явж байсан хэд нь дургүйцээд аваад яваад өгсөн юм. Харин би эхнэртэйгээ хоёулаа голын эрэг дээр үлдээд Сэлэнгэ аймгаас дүүгээ дуудаад тэндээс авхуулсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71-р хуудас/,

--Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.

Прокурорын газраас *******ыг г зодож,биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, дух, хамрын нуруунд зулгаралт, баруун зүүн нүдний дээд доод зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөөгүй ба  өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан эрхийнхээ дагуу өөрийгөө өмгөөлж оролцсон болохыг дурдах нь зүйтэй.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрхийг зөрчиж, хязгаарлаагүй, хэрэгт нотолбол зохих байдлуудыг нотолсон байх тул дээрх  нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Хохирогч цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөлд “Миний бие овогтой 2022 оны 07 дугаар сарын 12-нд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд ******* гэдэг залууд зодуулаад биедээ гэмтэл авсан. ******* нь надад эмчилгээний зардал гээл 300,000 төгрөг өгсөн. Тул годол санал нэхэмжлэх зүйл байхгүй учир хавтаст хэргийг хааж өгнө үү. Шүүх хуралд оролцохгүй болно...” гэсэн байх тул шүүгдэгч *******ыг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн зарчмын дагуу шүүгдэгч *******ыг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул  шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасны дагуу шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр, хэмжээ, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******т авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 36.2.4, 36.7, 36.8, 36.10-д  заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                                       ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ыг 700 нэгж буюу 700,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдсүгэй.

4.Шүүгдэгч хохирогчид 300.000 төгрөг төлсөн ба бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ДЭЛГЭРСАЙХАН