Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2019/00448

 

                                     

 

 

 

2019 оны 02 сарын 01 өдөр         Дугаар 101/ШШ2019/00448            Улаанбаатар хот

                                              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х дүүрэг, 0 дугаар хороо, өөрийн байранд байрлах, “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Б дүүрэг, 0 дугаар хороо, 0 дүгээр байр, 0 тоотод оршин суух Х овогт Ш-ын Ц

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Б дүүрэг, 0 дугаар хороо,  дүгээр байр, 0 тоотод оршин суух Х овогт Ц. Б

 

Хариуцагч:  дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 байрны 0 тоотод оршин суух,  овогт Л-ийн П

 

Хариуцагч: Б дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 байрны 0 тоотод оршин суух, Б овогт С-ын Б нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 56.688.823 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.П, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигдэлгэр нар оролцов.

                                

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “А” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...тус ******* нь иргэн Л.П, С.Б нартай 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 13/311 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан, Б дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дүгээр байрны 0 тоотод байрлах 0 бүртгэлийн дугаартай 27 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалж, 41.900.000 төгрөгийн зээлийг жилийн 28.8 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй 2014 оны 06 дугаар сараас эхлэн хугацаа хэтэрч, зээл, зээлийн хүүний төлбөрийн хуваарийг зөрчсөөр 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш төлөлт огт хийгээгүй. Мөн тус ******* нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч үүргээ биелүүлэхээс зайлсхийж байсан тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2016 онд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган хандсан боловч 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШЗ2016/25349 дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэлээ татан авсан. Улмаар дээрх зөрчил арилсан хэмээн үзэж, 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр дахин нэхэмжлэл гаргасан боловч 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШЗ2018/07463 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

Дээрх зөрчил нь ******* тоот Эрүүгийн хэргийн байцаан шийтгэх ажиллагаатай холбоотой гомдол байсан бөгөөд уг ажиллагаа нь гэмт хэргийн бү*******дэхүүнгүй хэмээн үзэж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Монгол Улсын ерөнхий прокурорын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 5/959 тоот хариу мэдэгдэх хуудсаар нотлогдож байгаа бөгөөд “А” нь тухайн байцаан шийтгэх ажиллагааны оролцогч биш тул нотлох баримтуудыг авах боломжгүй юм. Шаардлагатай гэж үзвэл шүүх захирамж гарган нотлох баримтын хэмжээнд гаргуулах боломжтой.

Иймд Л.П, С.Б нараас үндсэн зээл 38.725.487,50 төгрөг, зээлийн үндсэн хүү 16.248.431,53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.714.904,84 төгрөг нийт 56.688.823 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... “А” ХХК нь 24 сарын хугацаатайгаар 41,900,000 төгрөгийн зээлийг зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан байдаг. Нийт 56,688,823 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжлэж гаргуулахыг шаардаж байгаа, гаргаж өгөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр төлүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагч Л.П, С.Б нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  ...”А” ХХК-ийн нэхэмжлэлтэй Л.П, С.Б нарт холбогдох иргэний хэрэгт дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэлийн 56.688.823 төгрөгийн өртэй болоод байна. Иймд зээлдэгч Л.П, С.Б нараас дээрх бодогдсон үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү гэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь өр төлүүлэх гээд байгаа юм уу, зээлийн гэрээний биелэлтийг хангуулах гээд байгаа юм уу ойлгомжгүй байна. Мөн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШЗ2016/25349 дүгээр шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон байгаа. Мөн нэхэмжлэгч “А” ******* шүүхэд 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр дахин нэхэмжлэл гаргасан боловч шүүх 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШЗ2018/07463 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Энэ захирамж мөн л хуулийн хүчин төгөлдөр болсон байгаа.

“А” ХХК 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үнийн дүнг 51.568.089 төгрөг нэхэмжилсэн. Гэтэл одоогийн шаардлагаар 56.688.823 төгрөг болгож нэмэгдүүлсэн буюу хэрэг шүүх дээр байх үеийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж бодсон байна.

Хариуцагч Л.П би 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “А” ******* дээр очиж уулзаад зохигч бид барьцаанд байгаа Б дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дүгээр байрны 0 тоот Ц, Б нарын өмчлөлийн 2 өрөө орон сууцыг Л.П миний өөрийн өмчлөлийн Б дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Г.Л ******* гудамжинд байршилтай 0 м.кв талбайтай, 0 м.кв газартай амины орон сууцаар сольж, нэхэмжлэлийн үнийн дүнг 40.000.000 төгрөг гэж эвлэрэхээр харилцан тохиролцсон. Уг эвлэрлийн хэлцэлээ дэмжиж шүүхээр баталгаажуулах санал гаргаж байсан... гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч нар зээлийн болон барьцааны гэрээний дагуу 41,900,000 төгрөгийг зээлж авсан. Үүнээс нэхэмжлэлийн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2014.06.13-ны өдөр 2,000,000 төгрөг, 2014.06.17-ны өдөр 3,200,000 төгрөг, 2014.12.31-ний өдөр 1,200,000 төгрөг нийт 6,400,000 төгрөгийг төлсөн. Үүнийг 41,900,000 төгрөгөөс хасахаар үлдсэн зээл нь 35,500,000 төгрөг болж байгаа юм. Үлдсэн зээлийн 38,725,487 төгрөгөөс 35,500,000 төгрөгийг хасахаар 3,225,487 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Нэхэмжлэгч тал 16,248,431 төгрөгийн хүүг нэхэмжлэж байсан. Нийт 7 удаагийн үйлдлээр үүнээс 6,017,200 төгрөг төлсөн нь хавтаст хэрэгт баримттай байгаа. Мөн 10,231,231 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир нь шүүх дээр хэргийн ажиллагаа явагдаж байсан үеийн хүүг тооцоод байгаа юм. Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан. Барьцааны гэрээн дээр 4 субъект байгаа, зээлийн гэрээн дээр 2 хүний нэр байгаа. Нэхэмжлэлийг харвал барьцаагаа авъя гэж нэхэмжлээгүй байгаа юм. Нэгэнт гэрээ хэлцэл хийгдсэн аль аль талд нь хүсэл зориг байсан. Иймээс шаардахгүй байгаа зүйлээс чөлөөлж болох юм байна гэж үзэж байна...

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн хувьд барьцааны гэрээг хүчин  төгөлдөр бусд тооцоход татгалзах зүйлгүй. Анхнаасаа энэ гэрээ талийгаач Д, Ц нарын хооронд хийгдсэн гэрээ байгаа гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...нэхэмжлэгч Ц нь 2013 онд Б, П нарт Б дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дүгээр байрны 0 тоот өөрийн өмчлөлийн байраа барьцаалан зээл авахад нь барьцаалуулсан. Гэтэл уг байрны барьцааны болон итгэмжлэлийн хугацаа дууссан байхад Ариг *******, , П нар нь олон жил өндөр настай хөгшин хүний орон байрыг чөлөөлж өгөх талаар сэтгэл гаргахгүй чирэгдүүлсэнд нэхэмжлэгч Цагаан нь гомдолтой байдаг. Д Ц-д 7 хоногийн хугацаатай итгэмжлэл өгсөн байсан. Итгэмжлэл нь ямар ч шаардлага хангаагүй зүйл байсан юм. Настай хүний байрыг чөлөөлж өгөхгүй байгаа нь маш хүнлэг бус байгаа юм. 2013.06.18-ны өдөр зээлийн гэрээ хийгдсэн байсан. Өмнө нь итгэмжлэлээ хийсэн байсан учраас хэлцлийн үр дагаврыг мэдээгүй байсан. Иргэний хуулийн 56.1.3-т зааснаар хариуцагчийн зээл авсан асуудлын нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү. Ингээд эцэст нь хөгшин настай хүн байраа алдахад хүрчхээд байна. Иймээс 56.1.4-т зааснаар гэрээг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Нэхэмжлэгч талтай харилцан тохиролцож байсан ч дараа нь очиход санаа нь өөрчлөгдсөн байдаг байсан. Зөвхөн байгууллагын эрх ашгаа боддог. Маш хэцүү байсан. Иймээс барьцааны гэрээ, хэлцлийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлтэй байна... гэв.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                                                                           

                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Л.П, С.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 56.688.823 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Дээрх нэхэмжлэлийг хариуцагч эс зөвшөөрч Б дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дүгээр байрны 0 тоот Ц, Б нарын өмчлөлийн 0 өрөө орон сууцыг Л.П миний өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Г.Л ******* гудамжинд байршилтай  м.кв талбайтай, 105 м.кв газартай амины орон сууцаар сольж, нэхэмжлэлийн үнийн дүнд 40.000.000 төгрөг төлөхөөр маргаж байна.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

“Э******* *******” ХХК Л.П, С.Б нарт 41.900.000 төгрөгийг жилийн 28.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж, /хх-ийн 5 дугаар тал/ мөн өдрөө Б дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дүгээр байрны 0 тоот Ш.Ц, Ц.Б нарын өмчлөлийн орон сууцыг барьцаалан, зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурсан, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

 

Уг гэрээнүүд талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн, хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна. Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 153 дугаар зүйлийн 153.1. дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

 

“Э” ХХК нь 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр компанийн дүрмийг шинэчлэн баталж, “Э” ХХК-ийн нэрийг “А” ХХК болгон өөрчилжээ. /хх-ийн 25 дугаар тал/

 

Зээлдэгч Л.П, С.Б нар 2015 оны 01 дүгээр сараас зээлийг гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зохих ёсоор эргүүлэн төлж чадаагүй байх бөгөөд “А” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргаад түүнийгээ татан авсан нь зээлдэгчийн эрх ашгийг зөрчиж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг ихэсгэсэн байна гэж үзлээ.

 

Нэгэнт зээлийн гэрээний дагуу зээл, түүний хүүг эргүүлэн төлөх нь зээлдэгч нарын үүрэг боловч зээлдүүлэгч нь шүүхэд хандаж нэхэмжлэл гаргахад зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зогсох юм. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зөрчиж, зээлийн гэрээний дагуу төлөлтөө хийгээгүй тул “А” ХХК 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд Л.П, С.Б нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч уг нэхэмжлэлээ 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр татан авсан байна. /хх-ийн 75 дугаар тал/

 

 Зээлдэгч нь зээлийн барьцааны гэрээний барьцаа хөрөнгийг өөрийн өмчлөлийн Б дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Г.Л ******* гудамжинд байрлалтай 0 м.кв газартай, 0 м.кв талбайтай амины орон сууцаар солих талаар нэхэмжлэгчид хүсэлт гаргаж байсан. Энэ талаар нэхэмжлэгчийн хуулийн зөвлөхүүд удаа дараа солигдож асуудлыг шийдвэрлэж өгөөгүй талаар шүүх хуралдаанд тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч нь уг хүсэлтүүдийг зээлдэгч нар гаргаж байсан талаар үгүйсгээгүй, ийм үйл баримт болж байсан талаар тайлбарлажээ.

 

2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 13/311 дүгээр зээлийн гэрээний дагуу Л.П зээл, түүний хүүд 12.417.200 төгрөг төлсөн гэх бөгөөд зохигч нар уг төлбөрийн талаар маргаагүй байна.

 

Л.П 41.900.000 төгрөгийн зээлийг жилийн 28.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан, уг гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт зээл 41.900.000, хүү 15.582.670 төгрөг, нийт 57.482.670 төлөх ёстой бөгөөд үүнээс 12.417.200 төгрөгийг төлсөн, зээлийн гэрээний дагуу түүний төлөх нийт төлбөр 45.065.470 төгрөг, үүн дээр нэмэгдүүлсэн хүү 1.714.904, 84 төгрөгийг нэмээд 46.780.374,84 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, “А” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9.908.449 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

 Нэхэмжлэгч 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаанд Б дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дүгээр байрны 0 тоот орон сууцыг барьцаалсан 13/311 дугаартай барьцааны гэрээг байгуулсан, уг гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн, барьцааны эрх хуульд зааснаар үүссэн тул шүүх үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн барьцааны гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3.-т заанаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн тул хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргажээ.

 

  Уг зээлийн барьцааны гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3.-т зааснаар хүчин төгөлдөр бусад тооцох хууль зүйн үндэслэлгүй байна.

 

  Учир нь барьцааны гэрээний зүйл болох Б дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол 0 дүгээр байрны 0 тоот орон сууцны өмчлөгч Ш.Ц, Ц.Б нар барьцааны гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, гэрээний үүрэгтэй холбоотой эрхийг Л.Пд 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдөр олгосон байна. /хх-ийн 110 тал/

 

  2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн барьцааны гэрээ нь өөр ямар хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч уг байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар нотолж чадаагүй байна.

 

  Иймд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын зээлийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

  Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 115.2.3., 116., 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                                        

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар хариуцагч Л.П, С.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 46.780.374,84 төгрөгийг гаргуулж, “А” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9.908.449 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хариуцагч нар төлбөрийг сайн дураар эс төлбөл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1. дэх хэсэгт заасныг баримтлан Б дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дүгээр байрны 0 тоот орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс зээлийн гэрээний үүргийг хангуулахыг Шүүхийн  шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3.-т зааснаар 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 13/311 дугаар зээлийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б-ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 511.595 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 462.051 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хү*******цэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

                                     ДАРГАЛАГЧ                             Г.СОЛОНГО