Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 102

 


1. Шүүгдэгч Газарч овогт Болдбаатарын Насанжаргалыг бусдыг байнга зодох буюу тарчлаах гэмт хэрэг, мөн бусдын эд хөрөнгийг устгах буюу гэмтээх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч Газарч овогт Болдбаатарын Насанжаргалыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6  сар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Насанжаргалд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялд, мөн хуулийн Тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг багтааж, нийт эдлэх ялыг 2 жил 6 сарын хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Насанжаргалд оногдуулсан 2 жил 6 хоногийг жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

    5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Насанжаргалын цагдан хоригдсон 3 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

    6. Шүүгдэгч Б.Насанжаргал нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдсугай.

    7. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Насанжаргалд оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлаггүй гэж үзэн тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 жилээр тогтоож, хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллахыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

    8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Насанжаргалд урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.