Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 258

 

 

 

 

 

 

  2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 151/ШШ2019/00258

                                       Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Төв аймаг, Баянчандмань сум, 2 дугаар баг, Замт 10 цагаан 4 гудамж, 1 тоотод оршин суух Хөх тугтан овогт Адъяасүрэнгийн Одонтуяа /НХ82112602/

 

Хариуцагч: Төв аймаг, Баянчандмань сум, 2 дугаар баг, Замт 10 цагаан 4 гудамж, 1 тоотод оршин суух Батхаан овогт Зоригтын Эрдэнэбаатар /НХ81091811/

 

хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Одонтуяа, хариуцагч З.Эрдэнэбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.

                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч А.Одонтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч З.Эрдэнэбаатартай 12 жил хамтран амьдарсан. Хамтран амьдарч байхдаа гэрлэлтээ батлуулж байгаагүй. Хариуцагч З.Эрдэнэбаатар нь өмнөх эхнэрээсээ гэрлэлтээ цуцлуулаагүй учир бид хоёр гэрлэлтээ батлуулж байгаагүй. Бид хоёр хамтран амьдраад 2011 онд 2 ихэр хүүтэй болсон боловч эндсэн.

 

Анх хамтран амьдрахдаа би нэг хүүхэдтэй З.Эрдэнэбаатар нэг хүүхэдтэй байсан. Бид хоёрын дундаас 2011 оны 03-р сарын 02-нд охин О.Сарангуа, 2013 оны 05-р сарын 30-нд хүү О.Одбаяр нар төрсөн. Бид хоёр гэрлэлтээ батлуулж байгаагүй учир манай хоёр хүүхэд надаар овголдог. Сүүлийн үед З.Эрдэнэбаатар гэртээ ирэхээ байсан бөгөөд одоо тусдаа амьдарч байгаа. Бид хоёрт эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд хоёр хүүхдэд маань тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч З.Эрдэнэбаатар шүүхэд ирүүлсэн тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа, өөрийн хүүхдүүддээ тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй” гэв.

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч А.Одонтуяа нь З.Эрдэнэбаатарт холбогдуулан хоёр хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар зохигчид 2007 онд танилцаж, гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй байх хугацаанд тэдний дундаас 2011 оны 03 дугаар сарын 02-ны өдөр охин О.Сарангуа, 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүү О.Одбаяр нар төрсөн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. 

 

Хамтран амьдрагчид нь хоорондын зан харьцааны таарамжгүй байдлаас шалтгаалж тусдаа амьдарч байгаа, охин О.Сарангуа /8 настай/, хүү О.Одбаяр /6 настай/ төрснөөс хойш эх А.Одонтуяагийн асаргаанд хамт амьдарч байгаа зэрэг байдлыг харгалзан үзэж, охин О.Сарангуа, хүү О.Одбаяр нарыг эх А.Одонтуяагийн асрамжид үлдээж, эцэг З.Эрдэнэбаатараар хуульд заасан хэмжээгээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д “хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” нь эцэг, эхийн үүрэг гэж тус тус заажээ.

 

Иймд А.Одонтуяа нь З.Эрдэнэбаатартай гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй ч гэсэн тэдний дундаас төрсөн охин О.Сарангуа, хүү О.Одбаяр нарыг тэжээн тэтгэх үүрэгтэй ба цаашид элэг бүтэн амьдрах эрхийг үүгээр хязгаарлаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч А.Одонтуяаг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хариуцагч З.Эрдэнэбаатараас хоёр хүүхдийн нэг жилийн хүүхдийн тэтгэлэг 2 245 200 төгрөгт /1 122 600 х 2 = 2 245 200/ ногдох улсын тэмдэгтийн хураамж 50 900 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.8-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2011 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин  Хөх тугтан овогт Одонтуяагийн Сарангуа, 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Хөх тугтан овогт Одонтуяагийн Одбаяр нарыг 18 насанд хүртэл эх Хөх тугтан овогт Адъяасүрэнгийн Одонтуяагийн асрамжид үлдээсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин О.Сарангуа, хүү О.Одбаяр нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насан хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг З.Эрдэнэбаатараар тэжээн тэтгүүлсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч А.Одонтуяаг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хариуцагч З.Эрдэнэбаатараас 2 хүүхдийн нэг жилийн хүүхдийн тэтгэлэг 2 245 200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 50 900 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод, 140 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Одонтуяад тус тус олгосугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д зааснаар шүүхийн энэ шийдвэрийг хариуцагч З.Эрдэнэбаатар нь сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэсүгэй.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

            8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         А.ЭНХТӨР