Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/445

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг,

-улсын яллагчаар Х.Оюунцэцэг,

-хохирогч Б.Б, О.Г,

-шүүгдэгч, хохирогч А.М, Ц.Б,

-шүүгдэгч А.Б нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Б, А.М, Ц.Б нарт холбогдох эрүүгийн 2234004780396 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүн машин механизмын жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эхнэр, хүүхдүүдийн хамт тоотод оршин суух хаягтай,

-урьд Нийслэлийн Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн,

-Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 1 жилийн хорих ялаар,

-Нийслэлийн Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай А.Б

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, Улаанбаатар хотын Налайх дүүрэгт малчин хийдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт тоотод оршин суух хаягтай,

-урьд Нийслэлийн Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,

-Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх А.М

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, Улаанбаатар хотын Налайх дүүрэгт мал малладаг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Ц.Б

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь согтуугаар 2021 оны 08 дугаар сарын 09-ний орой 22 цагийн орчимд Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг Ар жанчивлан сууринд байрлах “Баянцогт хайрхан” хүнсний дэлгүүрийн гадна А.М, А.Б нартай маргалдаж, улмаар А.Мгийн духан тус газар чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч А.М, М.Бямба-Очир нар нь 2021 оны 08 дугаар сарын 09-ний орой 22 цагийн орчимд Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг Ар жанчивлан сууринд байрлах “Баянцогт хайрхан” хүнсний дэлгүүрийн гадна Б.Б, О.Г, Ц.Б нартай маргалдаж, улмаар Б.Б, Ц.Б нарыг бүлэглэн зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч А.М нь 2021 оны 08 дугаар сарын 09-ний орой 22 цагийн орчимд Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг Ар жанчивлан сууринд байрлах “Баянцогт хайрхан” хүнсний дэлгүүрийн гадна Б.Б, О.Г, Ц.Б нартай маргалдаж, улмаар О.Гийн баруун өвдгөн тус газар өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч А.Б нь мэдүүлэхдээ: “2022 оны 08 сарын 09-нд Ц.Бтэй муудалцсан нь үнэн, О.Батсүхэд гар хүрээгүй..., ...Би хүүхдүүдтэйгээ хамт дэлгүүр орох гээд явж байсан. Тэгтэл дэлгүүрийн гадаа Б.Б, О.Г, Ц.Б нар архи уугаад байж байхаар нь очоод мэнд мэдэхэд надаа архи хийж өгөхөөр нь би уугаагүй, архи нь дуусаад намайг нэг шил архи аваад ир гэхээр нэг шил архийг нь авч өгсөн. Тэгээд намайг Ц.Б хэлэх хэлэхгүй үгээд хэлээд, модон хашаа руу түлхээд, явах гэсэн явуулахгүй машины түлхүүр хураагаад авчихсан тэгэхээр заамдаж авалцаад зодолдсон” гэв.

Шүүгдэгч А.М нь мэдүүлэхдээ: “Тухайн өдөр 2022 оны 08 сарын 09-нд дэлгүүрийн гадаа ирээд Ц.Бд гар хүрсэн нь үнэн, О.Г намайг салгаж аваад боль гээд 2 цохисон, тавь гэхэд тавихгүй байсан. Тэгээд Ц.Б миний толгойг хагалсан, дүү бид 2-ыг бүлэглэн зодсон гээд байгаа, бүлэглэж зодсон зүйл байхгүй.” гэв.

Шүүгдэгч Ц.Б нь мэдүүлэхдээ: “Би 2 найзтайгаа архи уугаад байж байсан. Дүү нь болох А.Бтой намайг хүний адуу хулгайлдаг гээд маргалдсан. Тэгээд ах А.М нь ирээд үгийн зөрүүгүй шууд цохисон, тэр үед харилцан зодолдсон” гэв.

Хохирогч О.Г нь мэдүүлэхдээ: “2021 оны 8 сарын 9-нд Ц.Б найзындаа очсон, бид 2 дэлгүүр явах шаардлагатай болоод дэлгүүр орчихоод гарч яваад Б.Бтэй таарсан. Тэгээд бид 3 нэг архи задалж сууж байхад, ах А.Мтэй нь таарсан Налайх руу явлаа гэсэн.  Дараа нь А.Бтой таарсан хүүхдүүдээ дагуулаад явж байсан. Ойр зуурын юм ярьж байгаад хоорондоо хэрэлдээд эхлэхээр нь А.Бт хэлээд ойлгуулаад явуулсан. Удалгүй А.Б ганцаараа ирээд маргалдаад байж байхад А.М ирээд Ц.Бг цохиод унагаасан. Би аль болох болиулах талаас оролдоход тоосон шинжгүй байсан. Намайг дүү А.Бтой нь чирэлцээд явж байхад ах А.М нь ирээд миний өвдөгний хажуу талаас хөшиглөсөн. Тэр үед би хөл дээрээ ч гишгэж чадахгүй мөлхөөд дэлгүүр лүү ороод худалдагчид хэлээд цагдаа руу залгасан. Цагдаа ирээгүй бол надад ямар хэмжээний хохирол учрахыг би мэдэхгүй байна. Намайг сандаалаар хөшиглөсөн, бакалаар өшиглөсөн хамаагүй хажуу талаас хөшиглөсөн болохоор. Тухайн үед ээж маань залгасан ээждээ авраарай гэж хэлэхэд утас булаагаад авчихсан. Ц.Б ухаан алдаад хэзээ ухаан ороод зугтсаныг мэдэхгүй, Б.Бийг аваад үлдсэн, Б.Б салгах гээд ирэхэд А.Б нүүр лүү нь бакалаар өшиглөөд унагаасан би тэрийг нүдээрээ харсан” гэв.

Хохирогч Б.Б нь мэдүүлэхдээ: “2022 оны 8 дугаар сарын 9-ний тухайн өдөр би нэг ахаар өвсөө хадуулах гэж байсан, тэр хүн ахдаа нэг шил архи аваад өгчих хадланг чинь хадаад өгье гэсэн. Тэгээд би “Ар жанчивлан хүнсний дэлгүүр” орох гээд явж байхдаа Ц.Б, О.Гтэй таараад нэг шил архи хувааж уугаад, тэрийгээ дуусгаад дахиад нэг шил архи уугаад сууж байхад А.М ирээд мэнд мэдэлцээд архи хийж өгөхөд тэрийг уучихаад яваад өгсөн. Бид хэд тэндээ суугаад юм яриад байж байхад А.Б 2 хүүхэдтэйгээ хүрч ирээд Ц.Бтэй муудалцаад байхаар нь болиулаад явуулсан. Хэсэг хугацааны дараа А.Б эргэж ирээд дахиж муудалцаад бид нараас зайтай хүнтэй утсаар яриад байх шиг байсан. Тэр үед А.М ирээд зодоон эхэлсэн, О.Г салгах гээд очсон, би араас нь очиход О.Г газар хэвтчихсэн зодуулж байсан. Намайг салгах гээд очиход мөн зодсон” гэв.

Хохирогч А.М нь мэдүүлэхдээ: “Миний тархийг чулуугаар хагалсан нь үнэн. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

Хохирогч Ц.Б нь мэдүүлэхдээ: “Ухаан алдчихаад байхад дээрээс нэмээд зодоод байсан. Одоо тэрнээс хойш цээж толгой өвддөг болчихоод байгаа. Намайг хулгайч, дээрэмчин гэж хэлээд энэ асуудал үүссэн. Тухайн зодоон дууссаны дараа орой дэлгүүрийн хавьцаа мод, төмөр барьчихаад эргэлдээд байсан гэж дэлгүүрийн эгч надруу залгаж хэлсэн..” гэв.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2234004780396 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.Б нь согтуугаар 2021 оны 08 дугаар сарын 09-ний орой 22 цагийн орчимд Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг Ар жанчивлан сууринд байрлах “Баянцогт хайрхан” хүнсний дэлгүүрийн гадна А.М, А.Б нартай маргалдаж, улмаар А.Мгийн духан тус газар чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,

Шүүгдэгч А.М, М.Бямба-Очир нар нь 2021 оны 08 дугаар сарын 09-ний орой 22 цагийн орчимд Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг Ар жанчивлан сууринд байрлах “Баянцогт хайрхан” хүнсний дэлгүүрийн гадна Б.Б, О.Г, Ц.Б нартай маргалдаж, улмаар Б.Б, Ц.Б нарыг бүлэглэн зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол,

Шүүгдэгч А.М нь 2021 оны 08 дугаар сарын 09-ний орой 22 цагийн орчимд Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг Ар жанчивлан сууринд байрлах “Баянцогт хайрхан” хүнсний дэлгүүрийн гадна Б.Б, О.Г, Ц.Б нартай маргалдаж, улмаар О.Гийн баруун өвдгөн тус газар өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай тус тус учруулсан үйл баримт нь дараах

 

-Хохирогч Б.Бийн “...Би 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 15 цагийн үед Төв аймгийн Эрдэнэ сумын Ар жанчивлан суурингийн хүнсний дэлгүүр ороод О.Г, Ц.Б нартай таараад О.Г, Ц.Б хоёр 1 литрийн Шар Чингис арх иаваад бид гурав дэлгүүрийн хашааны гадна талд машиныхаа хажууд сууж байгаад хувааж уугаад дуусаад би ахиад дэлгүүрээс 1 литрийн Шар Чингис архи аваад уугаад байж байхад А.М ирээд мэнд мэдэлцээд суугаад хоёр аяга уучаад Налайх явлаа гээд яваад О.Г, Баасанцэрэн бид гурав уг хоёр дахь шил архиа дуусаад О.Г шил 1 литрийн Шар Чингис архи гаргаж ирээд уугаад сууж байхад А.Б ирээд мэнд мэдцэлцээд Ц.Б, А.Б юм яриад О.Г бид хоёроос нэлээн зайдуу суугаад юм яриад байж байгаад А.Б, А.М алнаа, пизда гээд орилоод байхаар нь хартал Ц.Б газар ухаан алдсан хэвтэж байхаар нь О.Г гүйгээд очтол харанхуйд хэн өшиглөсөн талаар мэдэхгүй А.М өшиглөсөн байж магадгүй О.Гийн хөл рүү өшиглөөд О.Г газар унаад А.Б, А.М хоёр О.Гийг хоёр талаас нь өшиглөөд байсан. Тэгээд би яваад очоод А.Мг түлхээд, А.Бын цамцнаас нь таттал баруун гараа зангидаж байгаад миний баруун шанаа руу цохиод би газар унатал А.М, А.Б хоёр хоёр талаас миний нүүр, цээж рүү өшиглөөд нүүрээ дараад хамгаалаад байсан. Тэгтэл цаанаас О.Г болиоч ээ гэтэл А.Б чи муу юу вэ гээд очоод өшиглөөд байсан. Тэгээд иб босож очодо боль гээд салгатал А.Б чи цаашаа бай ална шүү гэхээр нь би дундуур нь ороод салгах гэтэл А.Б, А.М хоёр нүүр рүү 3, 4 удаа цохиод би ухарч явж байгаад газар унатал миний дээрээс А.М, А.Б хоёр өшиглөж байгаад Ц.Б, О.Г хоёрыг олж ална гээд дэлгүүрийн ойр хавиар хайгаад буцаж ирээд намайг машинд суу гээд хайж олоод ална гээд А.Б бид хоёр портерийн тэвшин дээр суугаад А.М жолоо бариад Ар жанчивлангийн амралт тойрч хайгаад буцаад дэлгүүрийн хажууд машин дээр нь ирээд хүлээж байгаад эмнэлгийн машин ирсэн..., ...намайг эхлээд А.Б баруун шанаанд 1 удаа гараараа цохисон. Би ухарч явж байгаад газарт унасан. Гэтэл дээрээс А.Б, А.М хоёр хоёр талаас хөлөөрөө миний бие, толгой, нүүр, хөл зэрэг газруудад их олон удаа өшиглөж гэмтэл учруулсан. Тухайн үед харанхуй байсан учир энэ хоёрын хэн нь хаан хэдэн удаа өшиглөснийг санахгүй байна. Мөн харагдаагүй ямар ч байсан А.М, А.Б хоёр нийлж намайг зодоод миний биед гэмтэл учирсан. Бас А.М, А.Б хоёр нь О.Гийг газар унагаад голдоо хийн дээрээс нь хоёр талаас нь өшиглөж зодож байсан ба О.Г, А.М, А.Б хоёр нь хаана нь мөн хэдэн удаа өшиглөж байсныг хараагүй. Тухайн үед харанхуй байсан. Ер нь бол А.М, А.Б хоёр нь намайг мөн О.Г, Ц.Б нарыг зодсон. Харин А.Мгийн толгойноос цус гарсан байсан ба хэн цохисон болон А.Мд гэмтэл учирсныг хараагүй. Мөн саяран 2-3 хоногийн өмнө А.М надтай тааралдаад мэдүүлгээ татаарай гээд дээрэлхээд, миний толгой хэсэгт гараараа 1 удаа цохисон. Ер нь бол таарах болгондоо муудалцах гээд байгаа. Намайг цохиход бол гэмтэл учраагүй зүгээр байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7, 9-10 тал/,

-Хохирогч А.Мгийн “...Би 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Налайх дүүрэг орчихоод харим замаараа Аржанчивлангийн Баянцогт хайрхан гэх дэлгүүрээс тамхи авах гээд очтол манай дүү А.Быг машин руу нь шахаад явуулахгүй Ц.Б, Б.Б, О.Г нар хашаад зогсож байхаар нь яасан юу болсон гэж хэлтэл намайг О.Г миний унаж явсан портер руу шахаад цамцыг ураад баруун гараараа толгойн зүүн тал руу хоёр цохиод Ц.Б хажуугаар орж ирээд баруун гартаа барьсан чулуугаараа духны зүүн талд цохиод миний толгойноос их цус гараад фудболкоороо арчаад байж байхад Ц.Б н.Алтанхүүгийн хулгайчууд та нарыг ална гээд дүү бид хоёрыг доромжлоод дүүгийн машины түлхүүрийг авсан байсан. Тэгээд эмнэлэг дээр ирээд салцгаасан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 13 тал/,

-Хохирогч О.Гийн “...Би 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Аржанчивлан сууринд Ц.Б бид хоёр дэлгүүр ороод Б.Бтэй таараад дэлгүүрээс 0.75 литрийн Аоиан чингис нэртэй 2 шил архи Б.Б аваад дэлгүүрийн хашааны гадна Б.Б, Ц.Б хоёр уугаад нэг шилтэй архийг дуусгаад байж байхад 19 цагийн орчим А.Б гэх залуу ирээд Ц.Бтэй маргалдаж тэр хоёр босоод цаашаа зайтай очоод хоорондоо юм ярьж байгаад А.Б хамт явж байсан сургуулийн насны хүүхдүүдээ аваад машиндаа суулгаад яваад буцаад ганцаараа ирээд Ц.Бтэй ахиад маргалдаад байж байтал А.Бын ах нь гэх н.Мягаа ирээд шууд Ц.Бг гараараа цохиод унагаагаад Б.Бямба-Очир, н.Мягаа хоёр хоёр талаас нь өшиглөөд байхаар нь би очоод н.Мягааг нь тэврээд цаашлулаад алхаж байтал баруун гараа зангидаж байгаад нүүрний зүүн шанаа руу цохиод би газар унасан байхад А.Б ирээд нуруу руу өшиглөөд би А.Быг гарнаас нь бариад цааш нь түлхэж байтал н.Мягаа араас ирээд миний баруун өвдөг рүү өшиглөөд би газар унаад А.Б, н.Мягаа хоёр миний дээрээс нийлээд дэвсээд байсан. Тэгээд би босох гэтэл хөлөө хөдөлгөж босож чадахгүй байсан. Тэгтэл Б.Б цаанаас ирээд салгах гэтэл тэр А.Б, н.Мягаа хоёр Б.Бийг зодоод эхлэхээр нь би мөлхөөд хажуу талын хүнсний дэлгүүр рүү ороод худалдагч эгчээр дуудлага өгүүлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 17-18 тал/,

-хохирогч Ц.Бгийн “...Би 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 17 цагийн үед О.Г найзын хамт Төв амйгийн Эрдэн сум Аржанчивлан сууринд байхлах хүнсний дэлгүүр ороод Б.Б гэх найзтай таараад мэнд мэдэлцээд бид гурав дэлгүүрээс гараад хашааны хажууд О.Г, Б.Б бид гурав 0.75 лирийн 3 шил шар чингис архи авсан байснаа нэг шил архийг уугаад байж байхад А.Б гэх нутгийн залуу ирээд мэндлээд цуг суугаад байж байгаад А.Б бид яг юу гэж ярьсныг санахгүй байна ямар ч байсан адууны талаар ярьж маргалдаад байж байгаад О.Г А.Быг явчих гэж хэлтэл явахгүй дахиад нэг юм уучихая би банкны картаа өгч явуулаад А.Б дэлгүүр орж нэг 0.75 литрийн Шар чингис архи авада авч ирээд задлаад байж байхад н.Мягаа ирээд үгийн зөрүүгүй миний толгой руу цохиод би яахаараа цохидог юм гээд барилцаад автал н.Мягаа, А.Б хоёр хоёр талаас нүдээд байсан. Тэгээд манай хоёр найз О.Г, Б.Б хоёр салгах гэтэл бас зодсон гэсэн би тэр хооронд зодуулж байгаад ухаан алдсан байсан. Тэгээд нэг сэрээд доошоо гүйгээд зугтаад явсан..., тухайн хэрэг болох өдөр би О.Г, Б.Б, А.Б буюу Очироо нар дэлгүүрийн гадаа 1 шил архи хуваагаад ууж байсан. Удалгүй А.Б бид хоёр маргалдаж эхэлсэн. Гэтэл А.Б утсаар ах болох А.Мг дуудсан байсан. Удалгүй А.М ирээд намайг 2 удаа толгой хэсэгт цохисон. Би газар унах үед А.Б нь нуруу болон биеийн хэсгүүд рүү өшиглөөд гараараа их олон удаа цохисон. Мөн А.М нь бас унасан байх үед дээрээс хөл болон гараараа бие хэсэг рүү их олон удаа цохисон. Би хэдэн удаа гэдгийг нь мэдэхгүй байна. Дараа нь А.Б нь намайг торцовны шиээр шанаа хэсэгт 1 удаа цохисон. Би босож ирээд явах гэж байх үед А.Б нь намайг толгой хэсэгт 1 удаа цохиж унагаад би ухаан алдсан. А.Б, А.М хоёр намайг нийлж зодсон яг адилхан зодсон болохоор хоёулаа миний биед хөнгөн зэргийг гэмтэл учруулсан. Би ухаан алдсан болохоор хэн нь хаана яаж цохисон талаар санахгүй байна. Мөн А.Б, А.М хоёр нь О.Г, Б.Б хоёрыг зодсон гэсэн. Би яаж зодсон талаар мэдээгүй, хараагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 22-23, 25-26 тал/,

-Гэрч Г.Отгонбаярын “...Би дэлгүүр дээрээ байж байгаад үхрээ саачихаад байж байхад манай хүүхэд хүмүүс зодолдоод байна гээд би яваад иртэл 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 22 цагийн үед нутгийн залуучууд н.Очроо, н.Мягаа, Б.Б, О.Г зэрэг хүмүүс байж байгаад хоорондоо зодолдоод байх шиг байсан. Тэгээд би дэлгүүрт байж байтал н.Гантөмөр гэх хүүхэд хөл нь хавдсан байхаар нь дэлгүүртээ оруулж ирээд байж байгаад эмнэлэг, цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 29 тал/,

-Шүүгдэгч А.Бын сэжигтнээр өгсөн “...Тухайн хэрэг болох үед би Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Аржанчивланд байх дэлгүүр орох гээд хоёр хүүхдийн хамтаар өөрийн приус-11 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Тэгэхэд дэлгүүрийн гадаа үүдэнд О.Г, Ц.Б, Б.Б 3 архи уугаад сууж байсан. Би таньдаг болохоор тэр гуравтай мэнд ус мэдээд Ц.Б ах ахдаа ганц шил архи аваад өгөөч гэхээр нь би боломжгүй байна гэсэн чинь заавал авч өг гээд дарамтлаад байсан. Тэгэхээр нь би дэлгүүрээс 0.5 литрийн шар чингис архи авч өгөөд явах гэсэн чинь Ц.Б чи аяглаад өг гэсэн. Тэгэхээр нь би нөгөө архиа задлаад аягалаад өгсөн чинь Ц.Б баг хийлээ гээд аягатай архиа над руу цацсан. Би ахиад хийгээд өгсөн чинь ахиад над руу аягатай архиа цацсан. Тэгэхээр нь би явлаа гэсэн чинь намайг явуулахгүй гээд 2 хүүхэд рүү дайрмаар болоод байхаар нь би 2 хүүхдээ гэр рүү нь явуулчихсан. Тэгээд би нөгөө архиа тойруулаад тэр гуравт хийж өгсөн. Ц.Б намайг архиа дуусгаж байж яв гэхээр нь би явлаа гээд сууж байсан газраасаа өндийсөн чинь Ц.Б намайг заамдаж аваад арагшаа дэлгүүрийн модон хашаа руу шахаад заамдсан. Тэгэхэд Ц.Бг О.Г нь салгаж аваад машин руу аваад явсан. Тэгээд би явах гээд өөрийн машиндаа суугаад явах гэж байтал Ц.Б машинаа асааж миний машины урдуур хөндөлсөж тавиад бууж ирээд миний машины жолоочийн талын хаалгыг татаад эвдчих гээд байхаар нь би машины хаалгаа онгойлготол миний машины түлхүүрийг сугалж аваад намайг машин дотор заамдаж аваад миний уруул руу тохойлдсон. Тэгэхэд нь би гараараа хаасан, машины урд талын салоныг тохойгоороо цөм цохисон. Тэгээд байж байтал манай А.М ах дэлгүүр орох гээд ирсэн. А.М ах ирээд Ц.Бг хойш нь боль гээд татсан. Тэгсэн Ц.Б нь манай ах руу дайраад заамдаж аваад портер луу шахсан. Тэгэхэд О.Г мөн ирээд манай ах А.Мг заамдаад портер руу шахаад зогсож байхад Ц.Б газраас чулуу аваад А.М ахын дух руу нь цохиод А.М ахын духнаас маш их цус гарсан. Тэгээхээр нь би Ц.Бгийн гарт байсан чулууг булааж аваад хаяахад Ц.Б нь газраас дахин чулуу аваад А.М ахыг дахин цохих гэхээр нь А.Мд хэлэхэд Ц.Б нь чулуугаа бариад над руу дайрсан, би тэгэхээр нь зугтаасан чинь намайг хөөж гүйж байгаад дэлгүүрийн ард байдаг жалга руу унаад ухаан алдсан. Тэгэхдээ үнэн ухаан алдсан эсэхийг нь мэдэхгүй байна 2-3 минут болоод өөрөө босоод ирсэн. Тэгээд тэр гурвын унаж явсан цагаан өнгийн приус-41 маркийн тээврийн хэрэгсэлд суухад нь би Ц.Бд хүн алах гээ юу гээд машины хаалга дээрээс гараараа барихад хаалгаа татаад миний гарыг хаалганд хавчсан. Тэгэхээр нь би машиных нь жолооч талын хаалган дээр нь өвдөглөсөн чинь бага зэрэг хонхойсон. О.Г нь А.Мтэй хэрэлдээд байсан чинь дэлгүүр рүү гүйж ороод цагдаа дуудсан юм шиг байсан. Тэгсэн Ц.Б машинаас буугаад Аржанчивлан амралтын хашаа руу яваад орчихсон. Б.Б нь нэлээн согтуу байсан. Б.Бтэй бол А.М бид хоёр огт харьцаагүй. Анх очиход хамарнаас нь цус гарсан бололтой хатсан байсан. Тэгэхэд Б.Б нь нэг Портер маркийн машин дотор согтуу тасраад уначихсан нэг ахтай хамт байсан. Тэгээд А.М бид хоёрыг тэнд байж байхад Төв аймгаас фургонтой цагдаа, эмч нар яваад ирсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41-42 тал/,

-Шүүгдэгч А.Мгийн сэжигтнээр өгсөн “...Тухайн хэрэг болох үед би 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Аржанчивланд байх Баянцогт хайрхан нэртэй дэлгүүр орох гээд явж байх үед Ц.Б согтуу манай дүү болох А.Быг бариад авсан. Би Приус-11 маркийн машин дотор байж байсан. Б.Б, О.Г хоёр машины гадаа зогссон байсан. Тэгэхээр нь би Ц.Бд очоод юу болсон бэ гэхэд Ц.Б нь намайг хэл амаар доромжлоод байсан. Удалгүй О.Г нь намайг барьж аваад Портер машин руу хашаад байж байсан. Хажуу талаас Ц.Б нь гартаа чулуу атгасан байсан. Түүгээрээ миний толгойн зүүн дух хэсэгт 1 удаа цохисон. Миний толгойноос цус гарсан ба толгой эргээд манараад байсан. Хувцсаараа цусаа арчсан... Тухайн өдөр би Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй дэлгүүрийн гадаа очоод машинаас буухад дэлгүүрийн үүдэнд манай дүү А.Б нь өөрийн приус-11 маркийн машин дотор руль дээрээ суучихсан, хаалга нь онгорхой Ц.Б манай дүүг заамдаад дээрээс нь дараад байж байсан. Тэгээд би очоод юу болоод байгаа юм бэ гээд Ц.Бг хойш нь татаад салгатал О.Г намайг барьж аваад заамдаад миний унаж ирсэн портер машинд шахаад миний баруун талын шанаа хэсэгт 2 удаа цохисон. Би О.Гийг тавчихаа хувцас урлаа гэсэн чинь тавихгүй заамдчихаад байсан. Тэгэхэд Ц.Б нь О.Гийн араар гар нь далайгаад ороод ирсэн. Тэгсэн миний толгой руу цохьчихсон. Тэгээд миний духнаас цус гараад толгой дүүрээд шоконд орсон. Тэгээд би толгой хагалчихлаа шдээ гээд доошоо суухад О.Г намайг тавьсан. Тэгээд би машиныхаа хажууд цусаа тогтоогоод байж байхад Ц.Б нь ахиад намайг ална гээд дайраад байсан. Тэгэхэд манай дүү Ц.Бгийн гарт байсан чулууг булааж авсан. Тэгээд нэг мэдэхэд Ц.Б манай дүүгийн машины түлхүүрийг аваад алга болчихсон байсан. О.Г бас дэлгүүр рүү орчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 тал/,

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн №314 дугаартай “...О.Гийн биед баруун өвдөгний урд чагтан холбоосны урагдал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын алдалтанд тогтонги нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /1-р хх-ийн 47 дугаар хуудас/,

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн №316 дугаартай “...Ц.Бгийн биед баруун бөөрний хэсэг цус хуралт, зулгаралт, дух, баруун чихний дэлбэн, баруун тохой, хэвлий, баруун өвдөг, шилбэ, зүүн өвдөгт зулгаралт, цээж, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам заавоын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 54 тал/,

-Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №365 дугаартай “...А.Мгийн биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаагид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 61-62 тал/,

-Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №366 дугаартай “А.Бын биед дээд шүдний бага зэргийн булгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасгаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алталтад нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 69-70 тал/,

-Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн №315 дугаартай “...Б.Бийн биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун чамархай, хөмсөгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн зовхины дотор буланд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хүзүү, баруун дал, зүүн бөөрний хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чдаварт тогтонги нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 77 тал/,

-“Дамно” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №Т22-30 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 84-86 тал/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Ц.Б нь согтуугаар 2021 оны 08 дугаар сарын 09-ний орой 22 цагийн орчимд Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг Ар жанчивлан сууринд байрлах “Баянцогт хайрхан” хүнсний дэлгүүрийн гадна А.М, А.Б нартай маргалдаж, улмаар А.Мгийн духан тус газар чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч А.М, М.Бямба-Очир нар нь 2021 оны 08 дугаар сарын 09-ний орой 22 цагийн орчимд Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг Ар жанчивлан сууринд байрлах “Баянцогт хайрхан” хүнсний дэлгүүрийн гадна Б.Б, О.Г, Ц.Б нартай маргалдаж, улмаар Б.Б, Ц.Б нарыг бүлэглэн зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч А.М нь 2021 оны 08 дугаар сарын 09-ний орой 22 цагийн орчимд Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг Ар жанчивлан сууринд байрлах “Баянцогт хайрхан” хүнсний дэлгүүрийн гадна Б.Б, О.Г, Ц.Б нартай маргалдаж, улмаар О.Гийн баруун өвдгөн тус газар өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримтууд тус тус тогтоогдсон гэж үзсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч А.Б, Ц.Б нар нь үйлдсэн гэмт хэргийн талаар маргаж байсан ч улсын яллагчаас гэм буруугийн дүгнэлт танилцуулахад гэм буруутай болохоо ойлгож гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзсэн.

Харин шүүгдэгч А.Мгийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, маргаж байгаагаа илэрхийлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Б, Ц.Б нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдсон байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч А.Мгийн гэм буруутай болох нь:

-хохирогч О.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Намайг дүү А.Бтой нь чирэлцээд явж байхад ах А.М нь ирээд миний өвдөгний хажуу талаас хөшиглөсөн...” гэх мэдүүлэг,

-хохирогч О.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 15 цагийн үед Төв аймгийн Эрдэнэ сумын Ар жанчивлан суурингийн хүнсний дэлгүүр ороод О.Г, Ц.Б нартай таараад О.Г, Ц.Б хоёр 1 литрийн Шар Чингис арх иаваад бид гурав дэлгүүрийн хашааны гадна талд машиныхаа хажууд сууж байгаад хувааж уугаад дуусаад би ахиад дэлгүүрээс 1 литрийн Шар Чингис архи аваад уугаад байж байхад А.М ирээд мэнд мэдэлцээд суугаад хоёр аяга уучаад Налайх явлаа гээд яваад О.Г, Баасанцэрэн бид гурав уг хоёр дахь шил архиа дуусаад О.Г шил 1 литрийн Шар Чингис архи гаргаж ирээд уугаад сууж байхад А.Б ирээд мэнд мэдцэлцээд Ц.Б, А.Б юм яриад О.Г бид хоёроос нэлээн зайдуу суугаад юм яриад байж байгаад А.Б, А.М алнаа, пизда гээд орилоод байхаар нь хартал Ц.Б газар ухаан алдсан хэвтэж байхаар нь О.Г гүйгээд очтол харанхуйд хэн өшиглөсөн талаар мэдэхгүй А.М өшиглөсөн байж магадгүй О.Гийн хөл рүү өшиглөөд О.Г газар унаад А.Б, А.М хоёр О.Гийг хоёр талаас нь өшиглөөд байсан” гэх мэдүүлэг,

Мөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Ц.Бтэй ахиад маргалдаад байж байтал А.Бын ах нь гэх н.Мягаа ирээд шууд Ц.Бг гараараа цохиод унагаагаад Б.Бямба-Очир, н.Мягаа хоёр хоёр талаас нь өшиглөөд байхаар нь би очоод н.Мягааг нь тэврээд цаашлуулаад алхаж байтал баруун гараа зангидаж байгаад нүүрний зүүн шанаа руу цохиод би газар унасан байхад А.Б ирээд нуруу руу өшиглөөд би А.Быг гарнаас нь бариад цааш нь түлхэж байтал н.Мягаа араас ирээд миний баруун өвдөг рүү өшиглөөд би газар унаад А.Б, н.Мягаа хоёр миний дээрээс нийлээд дэвсээд байсан. Тэгээд би босох гэтэл хөлөө хөдөлгөж босож чадахгүй байсан... /1-р хх-ийн 17-18 тал/,/

-Хохирогч Ц.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Би 2 найзтайгаа архи уугаад байж байсан. Дүү нь болох А.Бтой намайг хүний адуу хулгайлдаг гээд маргалдсан. Тэгээд ах А.М нь ирээд үгийн зөрүүгүй шууд цохисон, тэр үед харилцан зодолдсон...” гэх мэдүүлэг

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Бгийн мэдүүлсэн  “...А.М ирээд үгийн зөрүүгүй миний толгой руу цохиод би яахаараа цохидог юм гээд барилцаад автал А.М, А.Б хоёр хоёр талаас нүдээд байсан. Тэгээд манай хоёр найз О.Г, Б.Б хоёр салгах гэтэл бас зодсон гэсэн би тэр хооронд зодуулж байгаад ухаан алдсан байсан. Тэгээд нэг сэрээд доошоо гүйгээд зугтаад явсан..., тухайн хэрэг болох өдөр би О.Г, Б.Б, А.Б буюу Очироо нар дэлгүүрийн гадаа 1 шил архи хуваагаад ууж байсан. Удалгүй А.Б бид хоёр маргалдаж эхэлсэн. Гэтэл А.Б утсаар ах болох А.Мг дуудсан байсан. Удалгүй А.М ирээд намайг 2 удаа толгой хэсэгт цохисон. Би газар унах үед А.Б нь нуруу болон биеийн хэсгүүд рүү өшиглөөд гараараа их олон удаа цохисон. Мөн А.М нь бас унасан байх үед дээрээс хөл болон гараараа бие хэсэг рүү их олон удаа цохисон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 22-23 тал/,

-Хохирогч Б.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...А.М ирээд зодоон эхэлсэн, О.Г салгах гээд очисон, би араас нь очиход О.Г газар хэвтчихсэн зодуулж байсан. Намайг салгах гээд очиход мөн зодсон...” гэх мэдүүлэг,

-мөрдөн байцаалтыншатанд мэдүүлсэн Хохирогч Б.Бийн “...Бямба-Очир, А.М алнаа, пизда гээд орилоод байхаар нь хартал Ц.Б газар ухаан алдсан хэвтэж байхаар нь О.Г гүйгээд очтол харанхуйд хэн өшиглөсөн талаар мэдэхгүй А.М өшиглөсөн байж магадгүй О.Гийн хөл рүү өшиглөөд О.Г газар унаад А.Б, А.М хоёр О.Гийг хоёр талаас нь өшиглөөд байсан. Тэгээд би яваад очоод А.Мг түлхээд, А.Бын цамцнаас нь таттал баруун гараа зангидаж байгаад миний баруун шанаа руу цохиод би газар унатал А.М, А.Б хоёр хоёр талаас миний нүүр, цээж рүү өшиглөөд нүүрээ дараад хамгаалаад байсан. Тэгтэл цаанаас О.Г болиоч ээ гэтэл А.Б чи муу юу вэ гээд очоод өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 6-7 тал/ гэх мэдүүлэг

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны №314, №315, №316, дугаартай хохирогч Ц.Б, хохирогч Б.Б хохирогч О.Г нарын биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд /1-р хх-ийн 47, 54, 77 тал/ зэрэг баримтуудаар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсонгэж үзсэн.

Хохирогч О.Гийн биед “баруун өвдөгний урд чагтан холбоосны урагдал, зөөлөн эдийн няцрал” гэмтэл учруулсан шүүгдэгч А.Мгийн үйлдэл нь Эрүүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжийг,

Хохирогч Б.Бийн биед “хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун чамархай, хөмсөгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн зовхины дотор буланд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хүзүү, баруун дал, зүүн бөөрний хэсэгт зулгаралт” гэмтэл, хохирогч Ц.Бгийн биед “баруун бөөрний хэсэг цус хуралт, зулгаралт, дух, баруун чихний дэлбэн, баруун тохой, хэвлий, баруун өвдөг, шилбэ, зүүн өвдөгт зулгаралт, цээж, баруун өвдөгт цус хуралт” гэмтэл тус тус учруулсан шүүгдэгч А.М, А.Б нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжийг,

 

Хохирогч А.Мгийн биед “духанд шарх” гэмтэл учруулсан шүүгдэгч Ц.Бгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжийг тус тус хангасан байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч А.М, А.Бямбасүрэн, Ц.Б нарын холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

 

Энэ хэргийн тухайд шүүгдэгч А.М нь хохирогч О.Гийг зодсоны улмаас хүндэвтэр гэмтэл буюу хүндэвтэр хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг,

-шүүгдэгч Ц.Б нь хохирогч А.Мг зодсоны улмаас хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг,

-шүүгдэгч А.М, А.Б нар нь бүлэглэн хохирогч Б.Б, Ц.Б нарыг зодсоны улмаас хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэмт хэргийн шинжийг тус тус хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг болж байна.

 

Шүүгдэгч Ц.Б, А.М, А.Б нар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогч О.Гийн биед “баруун өвдөгний урд чагтан холбоосны урагдал, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр гэмтэл, хохирогч Б.Бийн биед “хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун чамархай, хөмсөгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн зовхины дотор буланд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хүзүү, баруун дал, зүүн бөөрний хэсэгт зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл, хохирогч Ц.Бгийн биед “баруун бөөрний хэсэг цус хуралт, зулгаралт, дух, баруун чихний дэлбэн, баруун тохой, хэвлий, баруун өвдөг, шилбэ, зүүн өвдөгт зулгаралт, цээж, баруун өвдөгт цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл, хохирогч А.Мгийн биед “духанд шарх” бүхий хөнгөн гэмтэл тус тус учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогч нарт учруулсан гэмтлүүд нь шүүгдэгч нарын хувьд санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч А.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн,

-шүүгдэгч Ц.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн,

-шүүгдэгч А.М, А.Б нарын бүлэглэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч Х.Оюунцэцэгээс: “ Шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч А.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ялаар мөн тус хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч А.Бт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ялыг мөн тус хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 1.400.000 төгрөгөөр торгох ял”

 

Шүүгдэгч А.Б нь: “Зөвшөөрч байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч А.М нь: “Зөвшөөрч байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Ц.Б нь: “Зөвшөөрч байна” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүх шүүгдэгч А.М, А.Б, Ц.Б нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл байдал, хохирогч нарын зүй бус үйлдэл, гэмт хэрэгт оролцсон оролцоо хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг ялгамжтайгаар оногдуулах нь зүйтэй гэж үзэж

шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч А.Б, А.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ зургаан зуу нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар,

Шүүгдэгч А.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж,  

Шүүгдэгч А.Мд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ зургаан зуу нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад эдлүүлэхээр шийдвэрлэж,

 

Шүүгдэгч Ц.Бд оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг, шүүгдэгч А.М, А.Б нарт оногдуулсан 600 /зургаан зуу/ зургаан зуу нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу шүүхээс тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус мэдэгдэх зүйтэй байна

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч А.Мг Улаанбаатар хот Налайх дүүргээс өөр нутаг дэвсгэрт явахыг хориглох, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч А.М нь Улаанбаатар хотын Налайх дүүргээс бусад нутаг дэвсгэрт зорчихдоо “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасны дагуу хорих ялаар солихыг анхааруулж, шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харъяа дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Шүүгдэгч А.М, А.Б нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Бийн биед “хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун чамархай, хөмсөгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн зовхины дотор буланд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хүзүү, баруун дал, зүүн бөөрний хэсэгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол,

хохирогч Ц.Бгийн биед “баруун бөөрний хэсэг цус хуралт, зулгаралт, дух, баруун чихний дэлбэн, баруун тохой, хэвлий, баруун өвдөг, шилбэ, зүүн өвдөгт зулгаралт, цээж, баруун өвдөгт цус хуралт” бүхий гэмтэл хөнгөн,

Шүүгдэгч Ц.Бгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Мгийн биед “духанд шарх” бүхийн хөнгөн хохирол,

Шүүгдэгч А.Мгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Гийн биед “баруун өвдөгний урд чагтан холбоосны урагдал, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол тус тус учирсан байна. 

   

Хохирогч А.М, О.Г, Б.Б, Ц.Б нар нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд хохирлын баримт гаргаж өгөөгүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч Б.Б, А.М, Ц.Б нар нь “гомдол санал нэхэмжлэх зүйл” байхгүй гэсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй,

Харин хохирогч О.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт “ цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилнэ” гэсэн тул энэ талаарх баримтаа бүрдүүлэн шүүгдэгч А.Мгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

Эрүүгийн 2234004780396 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч А.М, А.Б, Ц.Б нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгч нараас тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ц.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

-шүүгдэгч А.Б, А.М нарыг бүлэглэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үйлдсэн гэм буруутайд,

-шүүгдэгч А.Мг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Шүүгдэгч Ц.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

-шүүгдэгч А.Б, А.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

-шүүгдэгч А.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг,

-шүүгдэгч А.Б, А.Мд оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мг шүүхээс тогтоосон Улаанбаатар хотын Налайх дүүргээс бусад нутаг дэвсгэрт явахыг, тодорхой газар очихыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байхыг сануулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д тус тус зааснаар шүүгдэгч А.Мг Улаанбаатар хотын Налайх дүүргээс бусад нутаг дэвсгэрт зорчихдоо “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэж , тодорхой газар очих хязгаарлалт тогтоосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих солихыг, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

 

8. Шүүгдэгч А.М, А.Б, Ц.Б нарын торгох ялын биелэлт болон зорчих эрхийг хязгаарлах ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

 

9. Эрүүгийн 2234004780396 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч А.М, А.Б, Ц.Б нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хохирогч О.Г нь шүүгдэгч А.Мгээс эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай

 

11.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.М, А.Б, Ц.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

12.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

13.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

14.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ю.ЭНХМАА