Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/459

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

-улсын яллагчаар М.Одгэрэл,

-хохирогч М.О,

-шүүгдэгч Г.Х нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Г.Хд холбогдох эрүүгийн 2234000000435 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Увс аймгийн Зүүхангай суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, хам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Г.Х

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Х нь 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг “Булган толгой” гэх газар М.Отэй “малын хашаа онгойлго” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар трубо төмрөөр нуруун хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Г.Х нь мэдүүлэхдээ: “2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймаг Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Булган толгой” гэх газар малын угаалга хийж байсан. Малын эмч М.О, н.Энхтайван хоёр ирсэн. Угаасан малнуудаа тусад нь хашаанд оруулах гээд М.Оийг хашааны хаалга онгойлгоод өг гэж хоёр гурван удаа хэлсэн. М.О миний хийх ёстой ажил биш гэж хэлсэн. Би нэг удаа цохисон” гэв.

 

Хохирогч М.О нь мэдүүлэхдээ: “2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр мал угаалга дээр нэгжийн эмч н.Энхтайвантай хяналт тавихаар очсон. Хяналт тавьж байх явцад аймгаас мал угаалгын мэдээ авна гэж залгасан. Би машиндаа суугаад мал угаалгын мэдээг аймаг руу явуулж байтал гаднаас пизда минь гарч малын хашааны хаалга онгойлго гэж Г.Х хэлсэн. Тухайн үед би гарч ирээд та яагаад байгаа юм бэ, ахаа зүгээр хэлж болдоггүй юм уу би аймаг руу мэдээ явуулж байна гэтэл чиний мэдээ өгөх надад хамаа байхгүй пизда минь хаалга онгойлго гэж хэлээд дал хавсраад нэг удаа цохисон. Та болиоч гэхэд дахин нэг удаа цохиод би их хэмжээний цус алдаад сумын цагдаад дуудлага өгсөн. Эмнэлэгт очоод дагзандаа гурван оёдол тавиулсан. Энэ явдлаас хойш зарим зүйлээ санахгүй байгаа шалтгаанаар ажлаасаа гарах өргөдлөө өгсөн. Толгойгоо бариачид бариулж байгаа цаашид гарах эмчилгээний хохирлыг гаргуулна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Х нь 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг “Булган толгой” гэх газар М.Отэй “малын хашаа онгойлго” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар трубо төмрөөр нуруун хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

-Хохирогч М.Оийн “...Би 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 14 цагийн үед Төв аймгийн Сүмбэр сумын Сүмбэр 1 дүгээр багийн нутаг “Булан толгой” гэх газарт иргэдийн мал угаалгын ажилд хяналт тавьж ажиллаж байх үед Төв аймгийн мал эмнэлгийн газраас миний утас руу залгаж мал угаалгын явцын мэдээгээ өг гэсэн. Би машиндаа суугаад мэдээгээ өгч байтал Г.Х ах намайг пизда минь машинаасаа бууж ирээд малын хашааны ам онгойлго гэсэн. Би машинаасаа бууж ирээд та яагаад муухай орилоод хараагаад байгаа юм бэ гэсэн чинь намайг барьж байсан 2 алд орчим трубо төмрөөр миний дал нуруун дундуур цохисон. Та яаж байгаа юм бэ гэхэд миний толгойн ар хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд би хэсэг хугацаанд ухаан алдсан байсан. Миний толгой хагарч цус их гарсан байсан. Би машинаа бариад сумын эрүүл мэндийн төвд ирж толгойдоо 3 оёдол тавиулсан. Одоо миний толгой өвдөж, дотор муухай оргиж байна... Би Г.Хд гомдолтой байна, эмчилгээний зардал нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 тал/,

-Гэрч Б.Мөнхчулууны “...Би 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Сүмбэр сумын Сүмбэр 1 дүгээр баг Өнөрийн 6-02 тоотод гэртээ байж байтал манай хүргэн н.Гантөмөр утсаар залгаад намайг хонь угаалцаад өгөөч гэсэн. Би сумын төвөөс н.Баясгалангийн хамт Сүмбэр сумын 1 дүгээр багийн Булантолгой гэх газарт очсон. Н.Баясгалан бид хоёрыг очиход Г.Х, М.О, н.Батзоригт, н.Түмэнжаргал, н.Цэрэнсодном, н.Гантөмөр, н.Мөнхцэцэг нар хонь угааж байсан. Би хонь угаалцаж байтал Г.Х М.О рүү хонины хашаа онгойлго гээд орилоод байсан. Тэгээд Г.Х, М.О хоёр хоорондоо маргалдсан. Г.Х, М.Оийг төмрөөр цохичихсон гэсэн. Би яг цохиж байхыг нь хараагүй. Намайг харахад Г.Х, М.О хоёрыг н.Баясгалан салгаж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/,

-Гэрч н.Баясгалангийн “...Би Би 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Сүмбэр сумын Сүмбэр 1 дүгээр багийн нутаг Булантолгой гэх газар хонь угаахаар н.Мөнхчулууны хамт очсон. Б.Мөнхчулуун бид хоёрыг очиход Г.Х, н.Түмэндэмбэрэл, М.О, н.Батзоригт, н.Цэрэнсодном, н.Гантөмөр, н.Мөнхцэцэг нар хонь угааж байсан. М.О хонь угааж байх үед угаасан хонины хашааг онгойлгож хаадаг ажлыг хийж байсан. Хэсэг хугацааны дараа М.О хийж байсан ажлаа орхиод машиндаа ороод суучихсан. Г.Х М.Оийг хашааны амыг онгойлго гэж дуудаад байсан. М.О ирэхгүй байхаар нь би хашааны хаалгыг онгойлгоод хашаанд байсан хонийг гаргасан. Намайг хонь гаргаж байх үед Г.Х, М.О нар хоорондоо хэрэлдэж муудалцсан. Тэр үед Г.Х гартаа барьж байсан турбо төмрөөр М.Оийн толгойн ар, хүзүү хэсэг рүү нь нэг удаа цохисон. Г.Х, М.О хоёрыг би салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/,

-Гэрч М.Энхтайваны “...Би Би 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Сүмбэр сумын Сүмбэр 1 дүгээр баг Булан толгой гэх газарт М.О, Г.Х, н.Түмэндэмбэрэл, н.Цэрэнсодном, н.Баясгалан, н.Мөнхчулуун, н.Гантөмөр нарын хамт хонь угааж байсан. Тэгтэл малын эмч М.О, малчин Г.Х хоёр хоорондоо зодолдчихсон М.О гараараа толгойгоо дарчихсан зогсож байсан. Би Г.Хаас юу болсон талаар асуухад хонины хашааны ам онгойлго гэсэн чинь онгойлгохгүй болохоор нь бид хоёр муудалцлаа гэж хэлсэн. М.Оээс юу болсон талаар асуухад Г.Х миний толгой руу цохичихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/,

  • Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 496 дугаартай “...М.Оийн биед дагзны хуйхан дахь шарх, тархи доргилт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26 тал/,
  • Иргэний нэхэмжлэгч Д.Нэргүйгийн “...иргэн Г.Х нь Төв аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг “Булан толгой” гэх газар 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр иргэн М.Оийг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан хохирогч М.О нь Гэмтэл согог сэргээх үндэсний төвийн гэмтлийн яаралтай тусламж болон бусад байгууллагаас үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 717.000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Г.Хаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 тал/,
  • Шүүгдэгч Г.Хы яллагдагчаар өгсөн “...Би 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг “Булан толгой” гэх газар М.Отэй малын хашаа онгойлго гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар трубо төмрөөр нуруу хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 тал/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Г.Х нь 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг “Булган толгой” гэх газар М.Отэй “малын хашаа онгойлго” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар трубо төмрөөр нуруун хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

 

Прокуророос шүүгдэгч Г.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Г.Хы холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Г.Х нь хохирогч М.Оийг “малын хашаа онгойлго” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа зодох, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодсон байна.

 

Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

Энэ хэргийн тухайд шүүгдэгч Г.Х нь хохирогч М.Оийг зодсоны улмаас хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж, төгссөн гэмт хэрэг болж байна. Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд цээжинд шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Мөн шүүгдэгч Г.Х нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд үйлдлээ, зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Г.Х нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

Иймд шүүгдэгч Г.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч М.Одгэрэлээс “шүүгдэгч Шүүгдэгч Г.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдэх дүгнэлт гаргаж байна” гэх ялын дүгнэлтийг гаргасан байна.

 

Шүүгдэгч Г.Хыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Г.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Хд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж, шүүгдэгч Г.Хд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Г.Хы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад урьд ял шийтгэлгүй, анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх ба анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсантай холбоотой хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хохирол хор уршиг, бусад асуудлын талаар:

            Шүүгдэгч Г.Хы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Оийн эрүүл мэндэд “дагзны хуйхан дахь шарх, тархи доргилт” бүхий гэмтэл учирсан байна.

            Шүүхээс шүүгдэгч Г.Хыг гэм буруутайд тооцож, хохирогч М.О нь эмчилгээний зардал, унааны зардалд 903.831 төгрөг сэтгэл санааны хохиролд 7.000.000 төгрөгийн нийт 7.903.831 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг, иргэний нэхэмжлэгч Д.Нэргүйгээс 717.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасныг шүүгдэгч Г.Х нь мөрдөн байцаалтын шатанд 530.000 төгрөгийг төлсөн байх ба үлдэх 373.831 төгрөгийг гаргуулж хохирогч М.От олгож, хохирогч М.О нь сэтгэл санааны хохирол болон цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Г.Хаас 717.000 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлсэнийг

шүүгдэгч Г.Х нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар” шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гаргаж шүүх хуралдааныг завсарлуулах тухай” хүсэлт гаргаж мөн хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хугацаанд завсарлуулсан.

Шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаа дуусмагц шүүх хуралдааныг тогтоосон цагт эхлүүлэхэд шүүгдэгч Г.Х нь хохирогч М.Оийн үлдэх 373.831 төгрөгийг, “Нийгмийн даатгалын сан”-нд 717.000 төгрөгийн хохирлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдааныг завсарлуулах тухай” хүсэлтийг үндэслэн мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 5 хоногийн хугацаагаар завсарлуулж гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг бүрэн төлсөн байна. Иймд энэ тогтоолоор гаргуулах хохирлын асуудал байхгүй байна.

 

Харин хохирогч М.О нь сэтгэл санааны хохирол болон цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Эрүүгийн 2234000000435 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Г.Х нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Г.Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Г.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хд оногдуулсан 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2,5 дахь хэсэгт зааснаар хохирогч М.О нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч М.О сэтгэл санааны хохирол болон цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

5. Эрүүгийн 2234000000435 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Г.Х нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ю.ЭНХМАА