Шүүх | Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
Хэргийн индекс | 176/2022/0306/Э/Т/225/2021/003 |
Дугаар | 2022/ШЦТ/461 |
Огноо | 2022-11-10 |
Зүйл хэсэг | 22.4.5., 22.5.1., |
Улсын яллагч | Г.Ганхөлөг |
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 2022/ШЦТ/461
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ж.Дэлгэрмөрөн, Ю.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,
улсын яллагч Г.Ганхөлөг,
шүүгдэгч Л.Г, түүний өмгөөлөгч Э.Баттулга, О.Батсүх, Н.Тэрбиш,
шүүгдэгч Ө.Б, түүний өмгөөлөгч А.Төмөрчулуун,
иргэдийн төлөөлөгч М.Цэдэндаш нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Г, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Б нарт холбогдох эрүүгийн 2002002020007 дугаартай хэргийг хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн бие нарын байцаалт:
2. Монгол Улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Батжин-Ундрах” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан, ам бүл 4, 3 хүүхдийн хамт тоотод оршин суух хаягтай, урьд
-Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 365 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700.000 төгрөгөөр торгох ялаах шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх Ө.Б
Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “...Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина...” 6.4-т “...албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ...” гэснийг тус тус зөрчиж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус аймгийн Ханх сумын Засаг даргын Тамгын газрын барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай ЗГХЭГ/2019020331/1.3.2 дугаартай гэрээг батлахаас өмнө хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд “Батжин-Ундрах” ХХК-ийн захирал Ө.Бээс гэрээний нийт дүн болох 1.125.563.867 төгрөгийн буюу 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг удаа дараа хахуульд өгөхийг шаардаж, шаардсан мөнгийг удаа дараа хахуульд өгөхийг шаардаж, шаардсан мөнгийг өгөөгүй тохиолдолд гэрээг батлахаас татгалзах аргаар “тендерийг хүчингүй болгуулж зарлуулна” гэж хясан боогдуулж, улмаар “Батжин-Ундрах” ХХК-ийн захирал Ө.Бээс Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Монгол Ардын намын байрны гадаа 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Монгол Ардын намын хорооны дэд дарга Л.Амарболдоор дамжуулан 10.000.000 төгрөгийн хахууль авсан гэрэг үйлдэхийг санаачилсан буюу зохион байгуулагчаар оролцсон,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Л.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:” Миний бие өнөөдөр 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр “Батжин Ундрах” ХХК-ийн захирал Ө.Бээс 10.000.000 төгрөгийн хахуулийг бүлэглэж, санаачлан зохион байгуулж авсан гэж яллагдагч болж орж байгаадаа харамсалтай байна. Би прокурорын гаргасан яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие 2020 оны 7 дугаар сарын 20-ны Монгол Улсын ерөнхий сайдын шийдвэрийн дагуу Хөвсгөл аймгийн Засаг даргаар томилогдон хууль дээдэлж ажилласан. Энэ хугацаанд Засаг даргын эрх үүргийг хэрэгжүүлэн ажиллахдаа хууль зөрчсөн нэг ч зүйлд оролцож байсан үг, үйлдэл байхгүй. Хөвсгөл аймагт надтай хамт ажиллаж байсан 6.600 төрийн албан хаагч, 1.200 аж ахуйн нэгжүүд бүрэн нотолно. 2016-2020 онд Хөвсгөл аймагт 369,2 тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийгдсэн. Энэ ажил эхлээд нэг ч ажил царцаагүй бөгөөд, сааталгүй хугацаандаа хийгдсэн. Хууль зөрчсөн тендерийн үйл ажиллагаатай холбоотой асуудал гараагүй. Тухайн гарсан маргааныг төрийн байгууллага болон хууль хяналтын байгууллагууд эцэслэн шийдвэрлэж байсан. “Батжин Ундрах” ХХК-ийн захирлыг 2018 оноос мэдэх болсон. Учир нь Хөвсгөл аймгийн Бүрэн сумын аймгийн төвүүдийн орон сууцны гадна фасадын ажлыг хийх 2 компани шалгаруулж байснаас нэг нь “Батжин Ундрах” ХХК байсан. Тухайн үед энэ “Батжин Ундрах” ХХК-ийг уг ажлыг авч хийж байгааг мэдээгүй байсан. Тухайн үед Бүрэн сумын иргэдээс ирсэн санал гомдлын дагуу ажлын хэсэг, гүйцэтгэж байгаа компани санал гомдол гаргасан иргэдийн хамт надтай уулзалт зохион байгуулсан. Чанар байдал муу байна, ажил муу байна, оршин суугчдын тав тухыг алдагдуулж байна гэх зэрэг гомдлын дагуу уулзалт зохион байгуулж хуулийн хүрээнд үүрэг даалгавар өгөөд ажиллаж байсан. Тэгж уулзаж байхад Ө.Б миний албан өрөөнд 2,3 удаа ирж уулзаж байсан. Би “Батжин Ундрах” ХХК-ийн захирал, бизнес эрхэлдэг, бүтээн байгуулалтын ажил эрхэлдэг, Орхон аймагт амьдардаг байсан, одоо Хөвсгөл аймагт амьдарч, ажиллаж байна, Монгол Ардын намын гишүүн, Орхон аймгийн намын хороо, намын дарга Батлут, Баян-Өндөр сумын намын хороо, удирдлагуудтай хамтран ажиллаж, намын олон үйл ажиллагаанд оролцож байсан, хөрөнгө санхүү дэмжиж ажиллаж байсан, ирэх боломж гарвал Хөвсгөл аймагтаа нэр дэвшье гэж санал гаргаж уулзаж байсан. Ингэж уулзаж байхад мөнгө, төгрөгийн асуудал огт яригдаж байгаагүй. Чи намын гишүүний эрхийн хүрээнд өөрийн санал, хүсэлтээ гаргаад ажиллахад бүх юм нээлттэй гэдгийг хэлж байсан. Хэрвээ шаардлагатай бол аймгийн намын хороо, Бүрэн сумын намын хороонд очиж санал, хүсэлтээ тавиад хамтран ажиллаарай гэж хэлж байсан. 2019 оны 4 дүгээр сард Хөвсгөл аймагт Ханх сумын Засаг даргын тамгын газрын барилга, угсралтын үйл ажиллагаа зохион байгуулах тендер 3 сард зарлагдсан байдаг. Ингээд 4 дүгээр сарын 01-ний өдөр үнэлгээний хороо үнэлээд 4 дүгээр сарын 17-ны өдөр аймгийн Засаг даргын тамгын газрын дарга буюу захиалагчийн эрх үүрэг хэрэгжүүлэгч н.Ган-Очир дарга “Батжин Ундрах” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох тамгын газрын даргын тушаал гаргасан байдаг. Тухайн үед тендерт “Бат Чандмань” ХХК, “Батжин Ундрах” ХХК нар оролцож, “Батжин Ундрах” ХХК шалгарсныг би сүүлд мэдсэн. Ө.Б 10.000.000 төгрөгийн хахууль авч гэрээ цуцалсан гэх гомдол гаргасан. Миний бие “Батжин Ундрах” ХХК-ийн тендер зохион байгуулалтын ажиллагаанд оролцох, аймгийн орон нутгийн өмчийн газар, үнэлгээний хороо, тендер зохион байгуулдаг эрх бүхий албан тушаалтан хэнд ч бий, нэг ч удаа хэн нэгэнд давуу эрх олгох үг, өгүүлбэр, үйлдэл ч гаргаж байгаагүй, надад тийм эрх ч байхгүй. Би 2016 оноос 2020 оны хугацаанд нийтдээ 4.640 гэрээ дээр гарын үсэг зурсан байсан. Би тендер худалдан авалтын гэрээнд гарын үсэг зурахдаа нэг л зүйлийг баримталдаг байсан. Эрх бүхий төрийн жинхэнэ албан хаагч, үнэлгээний хороо, төслийн баг хамт олон, эрх бүхий байгууллага, гүйцэтгэгч компаниуд гарын үсгээ зурж баталгаажуулсны дараа тэр бичиг баримтыг нэг ч минут ч хоцроохгүйгээр шууд гарын үсгээ зураад явуулдаг байсан. Энийг бүх хүмүүс гэрчилнэ. Харин ямар нэг гарын үсэг дутуу, тамга тэмдэг дутуу бол би буцаадаг байсан. 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр би “Батжин Ундрах” ХХК-ийн гэрээнд гарын үсэг зурсан. Тухайн үед тендер шалгаруулалтын өмнө Ө.Б захиралтай удаа дараа уулзаж, мөнгө төгрөг нэхэж байсан зүйл нэг ч байхгүй. Ө.Б захирлыг одоо үнэнээ хэлэх байх гэж бодож байна. Тендерийн 10 хувийг нэхэж, хэрвээ мөнгөө өгөхгүй бол тендерийг чинь цуцлуулна, дараа дараагийн ажилд чинь болно гэсэн үйлдэл гаргаж байгаагүй, надад тийм эрх үүрэг ч байхгүй. Хөвсгөл аймагт төрийн болон орон нутгийн өмчөөр бараа худалдан авах хуулийн дагуу аймгийн Засаг дарга тендер сонгон шалгаруулалтад оролцдог эрх бүхий албан тушаалтан биш. Хуулиараа ч тийм эрх байхгүй. Тендер зохион байгуулалтыг төрийн төв байгууллага болон орон нутгийн өмчийн газар, аймгийн Засаг даргын тамгын газрын дарга нар зохион байгуулдаг, удирдлагаар хангадаг, шийдвэр гаргадаг. Миний бие тухайн тендерийн бичиг баримтад гарын үсэг зурахгүй гэснээрээ харин ч хариуцлага хүлээхээс биш тэр гэрээг хүчингүй болгоно гэсэн ойлголт байхгүй. Хэрвээ байсан бол “Батжин Ундрах” ХХК-ийн Ө.Б тухайн үед шууд гомдол гаргана. Гомдол гаргахад л миний бие хуулийн өмнө хариуцлага хүлээнэ. Энэ бүх эрх нь Ө.Б захиралд бүрэн нээлттэй байсан. 4 дүгээр сарын 17-ны өдөр аймгийн Засаг даргын тамгын газрын дарга захиалагчийг төлөөлж н.Ган-Очир дарга өөрийн эрх үүргийн хүрээнд гэрээ байгуулах эрх олгосон. Тендер худалдан авалтын хуулийнхаа дагуу ажлын 6 хоногийн дараа тендер баталгаажуулалтын үйл ажиллагаа явагдаж байх ёстой. Тендерийг нээснээс хойш үнэлгээний хороо зөвлөмжөө гаргаснаас хойш ажлын 15 хоногийн дараа тендерт гэрээ байгуулах эрх олгох хуулийн заалттай. Тендерт оролцож байгаа компаниудын талаар надад ямар ч мэдээлэл байдаггүй. 2017 онд Хөвсгөл аймагт зохион байгуулагдаж байгаа бүх тендерийн үйл ажиллагааг цахим болгож улсдаа тэргүүлж ажилласан. Бүх тендерүүдээ цахимаар хийсэн. Цахимаар хийснээр энэ тендерт хэн нэгэн оролцох, хэн нэгэн дураараа шалгарах асуудал нэг ч байхгүй. Бүгд хуулийн дагуу явагддаг. Хэн нэгний оролцоог хаах, боох асуудал байхгүй гэдгийг хэлмээр байна. Энэ цахим тендерийг зохион байгуулснаараа 2018, 2019, 2020 онд шилэн ил тод байдлын үнэлгээгээр улсад тэргүүлсэн. Тухайн үед “Батжин Ундрах” ХХК тендерийн шаардлагыг хангаж байна гээд зөвлөмжөө гаргаад аймгийн Засаг даргын тамгын газрын дарга шийдвэр гаргаад хуулийн гэрээ байгуулах эрх олгосон. Ингээд захиалагч талтай гэрээ байгуулсан, захиалагчийг төлөөлж төсвийн багийнх, мэргэжилтэн албан тушаалтнууд сангийн яамнаас баталсан маягтын дагуу гүйцэтгэж өгсөн. Ө.Б захирал надтай 2, 3 уулзахдаа газартай холбоотой , орон сууцны барилгатай холбоотой асуудлыг ярьж байсан. Хөвсгөл аймгийн Бүрэн суманд орон сууц баримаар байна, барилгын газрын асуудлыг шийдвэрлэж өгнө үү, шинэ бүрэн хороололд орон сууц баримаар байна, дэд бүтэцтэй орон сууцны барилгын асуудлыг шийдэж өгнө үү, алаг 36 дугаар байрыг дахин төлөвлөлтөд оруулж, буулгаж шинээр барья, дэмжлэг үзүүлнэ үү гэх асуудлууд тавьж байсан. Дээрх асуудлууд дээр хуулийн хүрээнд бичгээр болон амаар биечлэн уулзаж хариу тайлбаруудыг өгч байсан. Ө.Б захирал “Бүртгэл бүрэн” ХХК-г нээгээд аймгийн төвийн Мөрөн хотод “Сод Эрдэнэ” сургуулийн урд талд байрлалтайгаар орон сууц барина гэсэн зарлалыг 2019 оны хавар гаргасан байсан. Энэ гаргасан зарлалыг юу болов гээд судалж байтал 2, 3 иргэд ирж уулзаад “Батжин Ундрах” ХХК-ийн захирал Ө.Б орон сууц барина гэж урьдчилгаа мөнгө авчхаад барилга нь эхэлдэггүй ээ, энэ асуудлыг анхаарч өгөөч ээ гэж иргэдээс хүсэлт ирсэн. Тухайн үед багийн дарга нар ч ирж уулзсан. Тэгээд би Ө.Бтэй уулзаад чи энэ үйлдлээ боль, барилгын зөвшөөрөлгүй, техникийн нөхцөл аваагүй, газар, гэрчилгээ бүх үйл ажиллагаа чинь хангагдаагүй байхад иргэдэд орон сууц барина гээд буруу мэдээлэл өгч байна, ингэж иргэдийг залилан мэхлэх үйлдэл чинь чамайг гэмт хэрэгт унагаах нөхцөл байдал байна, энэ үйлдлээ даруй зогсоохгүй бол хууль хяналтын байгууллага чамд арга хэмжээ аваад явна шүү гэж хэлж байсан. Үүний дагуу хууль хяналтын байгууллага энэ хэрэг дээр ажилласан. Хэрвээ би тухайн үед энэ үйлдлийг зогсоогоогүй бол өнөөдөр Ө.Б залилангийн гэмт хэрэгт холбогдчихсон, олон хүн хохирсон байх байсан. Аймгийн төв Мөрөн хотын шинэ мөрөн хороололд орон сууц барих газар олгооч гэсэн хүсэлт тавьсан. Энэ хүсэлтийг тавихдаа өөрийн инженер, аймгийн тамгын газрын хэлтсийн дарга нартай, төрийн захиргааны албан хаагч нартай хамт уулзаж байсан. Тухайн үед компаниудын албан бичгээр ирсэн саналуудыг аймгийн хөрөнгө оруулалт, хөгжлийн хэлтсийн дарга н.Аззаяа даргад энэ үйл ажиллагааг судалж хариу өгөх үүрэг өгсөн. Үүний дагуу албан бичгээр ч хариу өгсөн, биечлэн уулзаж ч хариу өгсөн. Шинэ мөрөн хороололд орон сууц, барилга барихад ийм ийм шаардлага тавигдана, шаардлага хангасан компаниудаас сонгон шалгаруулна гэж хэлсэн. Харамсалтай нь “Батжин Ундрах” ХХК буюу Ө.Б захирал энэ төсөлд оролцох шаардлагыг хангаж чадаагүй гэдгийг надад аймгийн хөрөнгө оруулалт, хөгжлийн хэлтсийн дарга н.Аззаяа хэлсэн. Би сонсоход техник, тоног төхөөрөмж, боловсон хүч, хөрөнгийн баталгаа байгаагүй гэх шалтгаанаар сонгон шалгаруулалтад тэнцээгүй гэдэг. Дараа нь алаг 36 дугаар байрыг дахин төлөвлөлтөд оруулъя гэсэн санал дахин орж ирсэн. Тэгэхэд би оршин суугчдын саналыг 100 хувь авч чадах юм бол нэгдэж ажиллая гэж хэлсэн..., Ө.Б захирлын энэ саналуудад би хуулийн дагуу үгүй гэдэг хариуг өгсөн. Би тендерийн үйл ажиллагаанд нөлөөлөл үзүүлээгүй, оролцоогүй. 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр байсан. Энэ өдөр Б.Батцэнгэл захирал над руу утсаар залгаад надтай уулзмаар байна гэсэн. Онц шаардлагатай юм уу, би бас эмнэлэгт үзүүлэх гээд эмнэлэг дээр байна гэхэд зайлшгүй уулзмаар байна гэсэн. Тэгэхээр нь би Оюун-Ундраа эмнэлэгт байна гэсэн чинь би очоод уулзъя гэсэн. Өөрөө над руу ярьсан. Зайлшгүй шаардлагатай бол хүрээд ир гэхэд ирж уулзаад би танд Монгол Ардын намын гишүүний хувьд намд хандив өгмөөр байна, яах вэ гэхэд нь би хандив авдаг хүн биш, би авахгүй, харин хандиваа аймгийн Монгол Ардын намын хороон дээр Л.Амарболдтой ярьж уулзаад хандиваа өгөөрэй гэж хэлсэн. Өөр ямар нэгэн процесс болоогүй. Ө.Б захирал машинаасаа ч буугаагүй. Тэгээд би Л.Амарболдын утсыг өгөөд Л.Амарболдод “Батжин Ундрах” ХХК буюу Ө.Б захирал намд хандив өгнө гэж байна. Чи уулзаад энэ асуудлыг шийдээрэй гэж хэлсэн. Тухайн үед Ө.Б захирал надтай мөнгө, төгрөгтэй холбоотой нэг ч зүйл яриагүй, би үзээ ч үгүй. Ө.Б захирал 2020 оны орон нутгийн сонгуульд би оролцмоор байна, намдаа дэвшээд хандив өгч санхүү, үйл ажиллагаанд нь оролцмоор байна гэсэн саналыг өөрөө хэлж байсан. Би тэгээч, ингээч гэж нэг ч удаа санал сэдэл гаргаж байгаагүй. Ингээд дараа нь мөнгөө өгсөн байдаг. Тухайн мөнгө өгч авалцах ажиллагаанд би байхгүй байсан. Сүүлд жилийн эцсийн тайлантай холбоотой энэ байдлыг мэдсэн. “Батжин Ундрах” ХХК-аас аймгийн Монгол Ардын намын хороонд 10.000.000 төгрөг хандивласан, үүнийг ийм ийм дотоод зардал, урсгал зардал, тэмцээн уралдаанд зарцуулсан гэдгийг мэдсэн. “Батжин Ундрах” ХХК тухайн тендерт шалгарснаасаа хойш гүйцэтгэх ажлуудыг гэрээний дагуу хийх ёстой. Ажил эхлэх үйл ажиллагаанд миний бие оролцоод байх шаардлагагүй. Харамсалтай нь “Батжин Ундрах” ХХК нь хүн хүч, техник тоног төхөөрөмжийн хомсдолтойн улмаас ажлаа хугацаанд нь гүйцэтгэж чадаагүй байсан. Энэ бүгдийг миний бие төслийн багийн хурлаар тендер цуцлахтай холбоотой асуудлаар мэдсэн. Хурлын протокол дээр миний хэлсэн үг байгаа. Үйл ажиллагаа хуулийн дагуу явуулаарай, гэрээний дагуу үйл ажиллагаа хийгдсэн байх ёстой шүү гэж хэлсэн байгаа. Гэрээг хэрвээ зөрчсөн эсхүл биелүүлээгүй бол захиалагч тал өөрийн эрх үүргээ хэрэгжүүлнэ гэсэн. Энэ бол захиалагчийн эрх үүрэг, энэнд Ганболд миний бие хамааралгүй. 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдрөөс хойш захиалагчийн эрх үүргийг аймгийн Засаг даргын тамгын газрын дарга хэрэгжүүлэх эрх үүрэгтэй хүн. Гэрээ цуцлах шийдвэрт миний бие оролцдоггүй. Харин захиалагч талыг төлөөлж төслийн баг болон аймгийн Засаг даргын тамгын газрын дарга н.Ган-Очир болон төрийн жинхэнэ албан хаагчид оролцдог. Г.Ганхөлөг прокурор нэг талыг барьж намайг яллах биш цагаатгах хуулийн эрх үүрэг байгаа гэж үзэж байна. “Батжин Ундрах” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотойгоор би саад болж байгаагүй бөгөөд миний бие санаачилж гэрээг цуцалсан байхгүй гэдгийг хэлмээр байна. Тендерийн гэрээ цуцлагдсан асуудлыг би мэдээгүй. Тендер цуцалсантай холбоотой асуудлаар Ө.Б захирал 2, 3 удаа ирж уулзаж байсан. Би өр ширтэй, мөнгө төгрөггүй байна, Ханх суманд барилга барих гэж байсан материалууд байна, үүнийгээ зарж мөнгөтэй болох хэрэгтэй байх тул та холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, хүмүүстэй холбоод дэмжээд өгөөч гэсэн, өвөл болж байна, өвлийн идэш ээ ч бэлдэх мөнгөгүй байна гэсэн. Хэрэгт авагдсан материалуудыг харахад Ө.Б захирлын мэдүүлэг зөрүүтэй байна. Тухайн үед Ө.Б захирлыг н.Аззаяа захирлын хажууд дуудаж байгаад ийм ийм материалуудыг зарж мөнгө болгомоор байна гэсэн материалыг н.Аззаяа даргад өгсөн. Тухайн үед бараа материалыг борлуулах эрх үүрэгт нь аймгийн Засаг дарга гэрээний хувьд тавьсан саналын дагуу тодорхой асуудлыг шийдвэрлэх эрх үүргээрээ оролцсон гэж үзэж байна. Мөн дараа нь ажлын өрөөнд ирж уулзсан. Та миний тендерийг цуцаллаа, танд мөнгө төгрөг өгсөн, би олон түмэнд хандана гэхээр нь би шууд хэлсэн. Хэрвээ ийм үйлдэл байгаа бол чи шууд хууль хяналтын байгууллагад ханд гэж би хэлсэн, манай албаны өрөөнөөс гартлаа энэ асуудлыг ярьсныг би тодоос тод санаж байна. Хэрвээ надад мөнгө төгрөг өгсөн гэж, хууль бус ажил хийлгэх гэж байгаа бол би зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн. Ингээд байж байтал фейсбүүк болон хэвлэл мэдээллээр аймгийн Засаг дарга Л.Г “Батжин Ундрах” ХХК-аас 10.000.000 төгрөгийн хахууль авчээ гэх нийтлэлүүд гарч эхэлсэн. Ө.Б захирал би хийгээгүй гэж уучлалт гуйж байсан ч удаа байгаа. 2019 оны жилийн эцсийн тайлангийн үйл ажиллагаагаар н.Гэрэлчулуун нягтлан санхүүгийн тайланг танилцуулахдаа “Батжин Ундрах” ХХК-ийн өглөгийг танилцуулаад үүний дагуу 10.000.000 төгрөгийг буцаан өгөх нь зүйтэй гэх шийдвэрийг тэргүүлэгчид гаргаад ирэх жилийн сонгуулиас өмнө энэ өр зээлүүдийг дарж сонгуульд оролцох нь зүйтэй гэж шийдвэр гаргасан. Ингээд аймгийн намын тэргүүлэгчид Л.Г надад өр, төлбөр, зээлүүдийг барагдуулахыг үүрэг болгосон. Тухайн үед 20.000.000 гаруй төгрөгийн өглөг, авлагыг хаасан. Хамгийн сүүлд 12 дугаар сарын 31-ний өдөр ингэж хаасан байдаг. 2020 оны 3 дугаар сарын уулзалтаар Ө.Б захирал ирж уулзаад зарим асуудал дээр та туслах хэрэгтэй байна гэхээр нь би хуулийн дагуу л ажлаа явуулна, би чамд давуу байдал олгож чадахгүй гэж хэлсэн. Тэр байтугай надад боломжтой бол мөнгө зээлээч гэж байсан. Ингээд намайг хууль хяналтын байгууллагад хахууль авсан гэж өгсөн байдаг. Тухайн үед улс төрийн сонгуулийн үйл ажиллагаа явагдаж байсан. Аймгийн Засаг дарга Л.Гтой холбоотой мэдээллийг 200.000.000 төгрөгөөр худалдаж авах гэж байгаа юм байна гэсэн мэдээллийг хүмүүс ам дамжиж ярьж эхэлсэн. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан хүмүүс “Батжин Ундрах” ХХК-ийн захирал Ө.Б өөртэй чинь холбоотой мэдээлэл байгаа, зарна гэсэн гэж ярьж байна гэсэн. Би Ө.Бд амьдралд чинь тийм хэрэгтэй байгаа юм бол зараад амьдралдаа хэрэглэ гэж хэлж байсан. Ө.Б захирлын энэ үйлдэл улс төрийн нөлөөллөөс халдвар авсан болов уу гэж би хардаж байгаа. Эцэст нь хэлэхэд прокурорын үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би ямар ч хээл хахууль аваагүй. Үүнийг бүх гэрчүүд бүрэн гэрчилнэ. Мөн албан үүргээ гүйцэтгэх, гүйцэтгэж байгаатай холбогдуулан би харин ч хуулийн хүрээнд бүх зүйлийг хэрэгжүүлэн ажилласан. Надад мөнгө авах, өгөх, эсхүл өг гэж шаардсан зүйл байхгүй гэдгийг батална, хэлнэ. Би хэзээ ч ийм зорилго агуулж байгаагүй. Миний гэр бүлийн хүмүүжил, миний итгэл үнэмшил өөр. Би 10.000.000 төгрөгөөр өөрийгөө өгөх хүн биш. прокурорын үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.
Шүүгдэгч Ө.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй” гэв.
Талуудаас эрүүгийн 2002002020007 дугаартай хэргийн материалаас яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
“Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст гаргасан шүүгдэгч Ө.Бийн өргөдөл /1-р хх-ийн 22-25 тал/, шүүгдэгч Ө.Бийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 39 тал/, шүүгдэгч Ө.Бийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 33-38 тал/, Гэрч Н.Бэх-Очирын мэдүүлэг /1-р хх-ийн 42-43 тал/, Гэрч Л.Амарболдын мэдүүлэг /1-р хх-ийн 45-48 тал/, Гэрч Д.Гэрэлчулууны мэдүүлэг /1-р хх-ийн 49-51 тал/, шүүгдэгч Л.Гын гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 52-57 тал/, Гэрч Х.Ган-Очирын мэдүүлэг /1-р хх-ийн 58-59 тал/, Санхүүгийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 60-69 тал/, гэрч З.Эрдэнэцацралын мэдүүлэг /1-р хх-ийн 114-116 тал/, Гэрч Ц.Батзулын мэдүүлэг /1-р хх-ийн 117-119 тал/, шүүгдэгч Л.Гын гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 150-159 тал/, шүүгдэгч Ө.Бийн яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 175-176 тал/, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 365 дугаартай шийтгэх тогтоол /2-р хх-ийн 69-77 тал/, Хөвсгөл аймгийн Заасаг даргын Тамгын газрын дарга Х.Ган-Очирын гаргасан гомдол /2-р хх-ийн 91 тал/, гэрч Л.Амарболдын 89209041 дугаарын яриа, захидалд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 111-113 тал/, Х.Ган-Очирын хохирогчоор өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 105-107 тал/, “Батжин-Ундрах ХХК болон Ө.Бийн голомт банкны дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 180-181 тал/, 5890546264 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 190 тал/, 5090403531 дугаарын дансанд үзлэх хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 206 тал/, 5890354312 дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 198 тал/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1733 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 122-135 тал/, Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 94-101 тал/, Хөвсгөл аймгийн Монгол Ардын намын хорооны 42 дугаартай албанг бичиг /2-р хх-ийн 82 тал/, шүүгдэгч Ө.Бийн депозит дансны харилцагчийн монгол хуулга /2-р хх-ийн 232-235 тал/, Монгол Улсын Сангийн яамны “Зөвдөмж, тайлбар хүргүүлэх туха” албан бичиг /3-р хх-ийн 45-46 тал/, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын “Батжин-Ундрах” ХХК-ийн захирал Ө.Б, “Хөвсгөл Батчамндмань” ХХК-ийн захирал Г.Батцогт нарт хүргүүлсэн албан бичгийн хуулбар /3-р хх-ийн 214 тал/, “Голомт Банк” ХХК-ийн гүйцэтгэлийн баталгаа /3-р хх-ийн 240 тал/, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаал /3-р хх-ийн 241-242 тал/, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаал /7-р хх-ийн 118-119 тал/, Ханх сумын Засаг даргын Тамгын газрын Барилгын угсралтын ажил гүйцэтгэх гэрээ /7-р хх-ийн 120-130 тал/, Ханх сумын Засаг даргын Тамгын газрын барилгын ажлын явцын санал, дүгнэлт /7-р хх-ийн 148 тал/, Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Год хүргүүлсэн албан бичиг /7-р хх-ийн 196-197 тал/, Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын Тамгын газрын барилга угсралтын ажилд явцын хяналт тавих төслийн менежерийн багийн хурлын тэмдэглэл /7-р хх-ийн 202-206 тал/, “Батжин-Ундрах” хариулагатай хувьцаат компанийн захирлын тушаал /7-р хх-ийн 207 тал/, Шүүгдэгч Ө.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /11-р хх-ийн 162-163 тал/, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан бичиг /11-р хх-ийн 35 тал/, Хүсэлтийг хангах тухай мөрдөгчийн тогтоол /11-р хх-ийн 41 тал/, Хүсэлтийг хариу мэдэгдсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /11-р хх-ийн 42 тал/, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын албан бичиг /11-р хх-ийн 46 тал/, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар зүйлийн 03-ны өдрийн 14 дугаартай шийдвэр /11-р хх-ийн 117-125 тал/, Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын Тамгын газрын Барилга угсралтын ажилд явцын хяналт тавих төслийн менежерийн багийн хурлын тэмдэглэл /11-р хх-ийн 126-127 тал/, Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын Тамгын газрын Барилга угсралтын ажилд явцын хяналт тавих төслийн менежерийн багийн хурлын тэмдэглэл /сонсох ажиллагаа/ /11-р хх-ийн 128-129 тал/, Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын албан бичгийн хуулбар /11-р хх-ийн 132 тал/, эрч Ц.Эрдэнэбаатарын мэдүүлэг /13-р хх-ийн 144-146, 149-151 тал/, гэрч Б.Бадамнямбуусүрэнгийн мэдүүлэг /13-р хх-ийн 163-165 тал/, Гэрч Ц.Норовжамцийн мэдүүлэг /13-р хх-ийн 176-177 тал/, Гэрч Ж.Сарангэрэлийн мэдүүлэг /13-р хх-ийн 184-185 тал/, Гэрч Б.Баасанжавын мэдүүлэг /13-р хх-ийн 188-189 тал/, гэрч Б.Эрдэнэбаатарын мэдүүлэг /13-р хх-ийн 192-193 тал/, Гэрч Х.Цэнд-Аюушийн /13-р хх-ийн 196-198 тал/, гэрч Л.Амарболдын мэдүүлэг /13-р хх-ийн 201-204 тал/, Гэрч Д.Гэрэлчулууны мэдүүлэг /13-р хх-ийн 209-212 тал/, Мөрдөгчийн тэмдэглэл /13-р хх-ийн 222-тал/, шүүгдэгч Ө.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /13-р хх-ийн 225-229 тал/, Хил хамгаалах ерөнхий газрын албан бичиг /13-р хх-ийн 233 тал/, Хилийн мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл /13-р хх-ийн 234-237 тал/, “Батжин-Ундрах” ХХК-ийн Худалдаа хөгжийн банк дахь 466010256 дугаартай дансны хуулга /14-р хх-ийн 7-11 тал/, Монгол Ардын намын Хяналтын ерөнхий хорооны 11 дугаартай албан бичиг /14-р хх-ийн 35-37 тал, Явсан болон ирсэн бичгийн үзлэг хийсэн тэмдэглэл /15-р хх-ийн 195-с 16-р хх-ийн 44 тал/ зэрэг болон шүүгдэгч Л.Г, Ө.Б нарын хувийн байдлыг тогтоосон бусад баримтуудыг шинжлэн судалсан болно.
Мөрдөн шалгах ажиллахаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийэ 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Үүнд:
шүүгдэгч Л.Г нь Улс төр нөлөө бүхий этгээд буюу Хөвсгөл аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа тус аймгийн Монгол Ардын намын хорооны дэд даргаар ажиллаж байсан Л.Амарболдтой үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж Авилгын эсрэг хуулийн 7.1-д “...Энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд бусад хууль тогтоомжид тусгайлан хоргилосноос гадна авилгын дараах зөрчлийг хориглоно...” 7.1.3-д “...албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах...”, 7.1.5-д “...албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах...”, 7.1.6-д “...албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх...”
Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “...Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина...” 6.4-т “...албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ...” гэснийг тус тус зөрчиж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус аймгийн Ханх сумын Засаг даргын Тамгын газрын барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай ЗГХЭГ/2019020331/1.3.2 дугаартай гэрээг батлахаас өмнө хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд “Батжин-Ундрах” ХХК-ийн захирал Ө.Бээс гэрээний нийт дүн болох 1.125.563.867 төгрөгийн буюу 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг удаа дараа хахуульд өгөхийг шаардаж, шаардсан мөнгийг удаа дараа хахуульд өгөхийг шаардаж, шаардсан мөнгийг өгөөгүй тохиолдолд гэрээг батлахаас татгалзах аргаар “тендерийг хүчингүй болгуулж зарлуулна” гэж хясан боогдуулж, улмаар “Батжин-Ундрах” ХХК-ийн захирал Ө.Бээс Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Монгол Ардын намын байрны гадаа 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Монгол Ардын намын хорооны дэд дарга Л.Амарболдоор дамжуулан 10.000.000 төгрөгийн хахууль авсан,
2. Шүүгдэгч “Батжин-Ундрах” ХХК-ийн захирал Ө.Б нь өөртөө давуу байдал бий болгож, Хөвсгөл аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Л.Гын Ханх сумын Засаг даргын Тамгын газрын барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай ЗГХЭГ/2019020331/1.3.2 дугаартай гэрээг батлахаас өмнө гэрээний нийт дүн болох 1.125.563.867 төгрөгийн буюу 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг удаа дараа хахуульд өгөхийг шаардаж, шаардсан мөнгийг шаардсан мөнгийг өгөөгүй тохиолдолд гэрээг батлахаас татгалзах аргаар “тендерийг хүчингүй болгуулж зарлуулна” гэж хясан боогдуулсны улмаас буюу түүний албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Монгол Ардын намын байрны гадаа 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр тус аймгийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга Л.Амарболдоор дамжуулан 10.000.000 төгрөгийг хахууль өгсөн болох нь:
-Шүүгдэгч Ө.Бийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст гаргасан өргөдөл /1-р хх-ийн 22-25 тал/,
-Шүүгдэгч Ө.Бийн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн гэрчээр өгсөн “...2019 оны 04 дүгээр сард өдрийг нь сайн санахгүй байна. Хөвсгөл аймгийн худалдан авах ажиллагаанаас зарласан Ханх сумын Засаг даргын Тамгын газрын барилгын тендерт оролцсон юм. Манай компанитай цуг “Хөвсгөл Баянчандмань” ХХК оролцсон. Уг компани нь манай компанийн санал болгосон нийн саналаас 74.000.000 төгрөгөөр өндөр байсан. Мөн материал дутуу байсан учраас манай компани шалгарсан. Ингээд би Хөвсгөл аймагт орон сууцны барилгын газрыг хөөцөлдөж яваад аймгийн Засаг дарга Л.Гтой уулзсан чинь танай компанин Ханх сумын Засаг даргын барилгын тендерт шалгарсан байна гэж хэлсэн. Надад цаасан дээр “10 хувь өгвөл тухайн тендерийг танай дээр шалгаруулаад явна, харин өгөхгүй бол тендерийг хүчингүй болгуулж зарлуулна” гэж бичсэн байсан. Миний хувьд уг тендерт шалгарна гэж нэлээдгүй мөнгө зарцуулсан байсан учраас арга буюу зөвшөөрсөн. Ингээд уг өдрийн маргааш нь Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга н.Ган-Очироос ирж гэрээ хийнэ үү, мөн 5 хуивийн баталгаа байршуулна уу гэж бичсэн байсан. Тэгээд би баталгаа болох 56.279.000 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Голомт банкинд байршуулаад Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэн н.Эрдэнэбаатарт баталгаа байршуулсан баримтаа өгсөн. Түүнээс хойш 2 хоногийн дараа гэрээ хэвлэгдээд бэлэн болсон байсан. Тэгээд гэрээ дээр компанийн менежер н.Нямсүрэн бид 2 гарын үсэг зурж гэрээг буцаан өгсөн. Үүнээс хойш 2 хоногийн дараа гэрээ баталгаажсан эсэхийг асуугад аймгийн Засаг даргаас бусад албан тушаалтнууд гарын үсэг зурсан байсан. 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өлөр шиг санаж байна Засаг дарга Л.Гын албан өрөөнд нь орж уулзахад “чи баталгаагаа өгчихвөл чиний цаашдийн ажил зам чинь дурайгаад л явчихна шдээ гээд байсан” түүний хэлээд байсан баталгаа нь өгөө өмнө нь нэхсэн 10 хувийн мөнгө юм. Би тухайн үед орон сууц барих ажил хөөцөлдөөд явж байсан би Л.Год мөнгийг нь өгнө гэхдээ одоо мөнгө үнэхээр байхгүй байна гэж хэлсэн. Би ер нь орон сууцны газар хөөцөлдөж өдөр болгон аймгийн захиргаагаар ордог байсан. Тэр болгонд Засаг дарга Л.Г надтай таараад байнга мөнгөө нэхдэг байсан. Ингээд 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр аймгийн захиргаа дээр явж байгаад Л.Г Засаг даргатай таарсан чинь бас л мөнгөө нэхэхээр нь надад цөөхөн хэдхэн төгрөг байна одоогийн байдлаар 10.000.000 төгрөг байна гэсэн чинь тэрийгээ аваад ир гэж хэлэхээр нь Голомт банкин дээр баталгаа болох 56.279.000 төгрөгийг чөлөөлж тэрнээсээ 35.000.000 төгрөгөөр хүнээс “Хово” маркийн машин авсан. Үлдсэн мөнгөнөөсөө 10.000.000 төгрөгийг хар хөх өнгийн нөүтбүүкний цүнхэнд хийж Л.Год өгөхөөр аймгийн захиргаа руу очсон. Тухайн үед ажлын цаг дуусаж байсан ба би 18 цаг өнгөрч байсан бөгөөд захиргааны үүдэнд Л.Гтой таарсан чинь хүүе энд ингэж мөнгө өгч болохгүй чи явж бай би ярья гэж хэлсэн. Түүнээс хойш 10 орчим минутын дараа Л.Г өөрийнхөө 99383333 дугаарын утаснаас ярьснаа би “Жаргалан” эмнэлэг дээр байна хүрээд ир гэхээр нь яваад очиход дөнгөж ирээд зогсож байсан Л.Г машинаасаа буугаад над дээр ирсэн. Энэ хүн рүү яриад мөнгөө аваачаад өгчих гэж хэлээд нэг утас өгсөн. Би тэр утас руу нь ярьсан чинь Монгол Ардын намын байран дээр ирээд утсаар залга гэхээр нь очоод уг дугаар руу нь залгахад үүдэндээ зогсож байсан. Тэгснээ тэр залуу миний машинд орж ирж сууснаа аль юм бэ гэхээр нь би цүнхтэй мөнгөө арын суудал дээрээс аваад өгсөн чинь мөнгийг аваад намын байр руугаа ороод 5 орчим минутын дараа гарч ирээд цүнхийг өгсөнөө би түүнд хандаж мөнгөө тоолж авсан уу гэхэд банкнаас авсан боодолтой шинэ мөнгө байна шдээ 10 сая байна гэж хэлсэн. Түүнээс хойш Л.Г гэрээ дээр гарын үсэг зураад ажил эхэлж зөвшөөрөл гаргаж өгсөн. Би худалдан авсан “Хово” машинаар барилгын материалуудаа Ханх сум руу зөөж ажил эхэлсэн. Барилгын тухай хуульд цэвдэгтэй газарт 04 дүгээр сарын 15-с 10 дугаар сарын 15-ны хооронд ажил гүйцэтгэж болохгүй гэж заасан байдаг юм байна. Мөн Ханх сумын барилгын геологийн дүгнэлт, ажлын зураг, газар гурав нь зөрүүтэй байсан. Манай компани анх Ханх суманд очиход Ө.Бийн компани ирнэ гэж ард иргэд нь тийм ойлголттой болсон байсан. 2019 оны 10 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна цаг хугацаандаа үйл ажиллагаагаа явуулаагүй, мөн баталгааны мөнгийг цуцалжавсан гэх шалтгаанаар гэрээ шууд цуцалсан байсан. Үүнийг би 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр мэдсэн ба Орхон аймгийн Тагнуулын газар дээрээс албан бичиг авсан. Уг бичиг дээр “танайх ажлаа цаг хугацаандаа хийгээгүй тул гэрээ цуцалсан байна” гэж бичигдсэн байсан. Ингээд би Хөвсгөл аймагт 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ирээд 11 дүгээр сарын 08-ны өдөр Засаг даргын Тамгын газрын дарга н.Ган-Очиртой уулзаад манай хууль журмын дагуу гэрээг цуцалсан гэж хэлсэн. Тэгээд Л.Гтой уулзаж гэсэн чинь чадаагүй. Тэгэн чинь тэрээр АНУ руу гэл үү хаашаа билээ ямар ч байсан гадаад руу явсан. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын эхээр Л.Г гадаадаас ирэхээр нь уулзсан чинь гэрээ цуцлагдсан юм чинь одоо яахав дээ энэ тендерт н.Батцогтын компани шалгарсан би чиний хохирлыг н.Батцогтын компаниар барагдуулж өгье гэхээр нь манай компаниас шалтгаалсан зүйл ерөөсөө байхгүй гэдгээ хэлсэн. Миний нүдэн дээр Л.Г н.Батцогт руу яриад энэ компанийн хохирлыг барагдуулж өгөөрэй гэж хэлж байсан. Тэгснээ н.Батцогт Баянзүрх суманд явж байна ирэхээр нь гурвуулаа цуг уулзаж чиний хөөцөлдөөд байгаа орон сууцны газрыг би шийдэж өгье, чи шүүх цагдаа гээд яахав гэхээр нь итгээд хүлээсэн чинь өнөөдрийг болтол газар болон хохирлыг маань барагдуулж өгөөгүй. н.Батцогтын компаниас барилгын материалын зардал гэж 16 орчим сая төгрөг авсан. 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шиг санаж байна н.Батцогтын компани барилгын ажлыг огт эхлүүлээгүй, 1 ширхэг хадаас ч хадаагүй, ажилчид нь газар дээрээ очоогүй байхад гүйцэтгэлийн 600.000.000 төгрөг гаргуулан авсан байсан. Засаг дарга Л.Г надаас 3 өрөө байр 3 ширхэг, 20 ширхэг байрыг мкв-ийг 1 сая төгрөгөөр өг, үүнийг өгвөл газрыг чинь шийдэж өгнө. Харин өгөхгүй бол газрыг чинь шийдэж өгөхгүй гэж хэлээд хясан боогдуулсан учраас түүний нэхсэн зүйлүүдийг өгье гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33-39 тал/,
-Гэрч Н.Бэх-Очирын 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн “...5090403531 дугаартай данс минийх мөн. Би энэ дансыг 7 бил үү 8 жилийн өмнө Орхон аймгийн салбар дээр нээлгээд өнөөдрийг хүртэл ашиглаж байна. 5090403331 дугаартай данс зүгээр л миний харилцах данс юм... Миний 5090403331 дугаартай данс руу 10 сая төгрөг орсон талаар Хаан банкны дансны мэдээлэл авах үйлчилгээтэй холбосон 99851272 дугаартай утсанд мессеж ирсэн. Ямар учиртай 10 сая төгрөг орж ирсэн талаар мэдээгүй байна. Миний 5090403331 дугаартай дансны картыг Ө.Б заримдаа авч ашигладаг юм. Тухайн 10 сая төгрөг дансанд ордог өдөр миний картыг Ө.Б ашиглах гээд авсан байсан. 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр миний дансанд ямар учиртай, хэнээс 10 сая төгрөг орсон талаар би мэдэхгүй байна. Ямар учиртай их хэмжээний мөнгө орсон талаар би Ө.Бээс асуугаагүй. Энэ талаар Ө.Б л мэдэх байх. Миний дансанд ийм их хэмжээний мөнгө орох ёсгүй, надад ийм их хэмжээний мөнгө өгөх хүн байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43 тал/,
-Гэрч Л.Амарболдын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр өгсөн “...2019 оны хавар сар өдрийг нь сайн санахгүй байна аймгийн Засаг дарга Л.Г миний 89209041 дугаарын утас руу 2 дугаарынхаа аль нэг дугаараас ярьснаа 10.000.000 төгрөг аваачиж өгнө аваарай гэж хэлсэн. Тэгээд тухайн өдрөө нэг залуу ярьснаа мөнгө өгье, хаана байгаа юм бэ гэхээр нь би намын байран дээр байна гэж хэлсэн чинь удалгүй махлагдуу залуу жижиг машинтай ирснээ надтай уулзаад Л.Амарболд гэж хүн мөн үү гэхээр нь мөн байна гэсэн чинь энд 10.000.000 төгрөг байгаа шүү гэж хэлээд өгсөн .Би тэр мөнгийг нь аваад өөрийнхөө өрөөнд оруулж тавьсан. Би тэр мөнгийг ямар учиртай мөнгө гэдгийг мэдээгүй Засаг дарга Л.Г ч надад энэ мөнгөний талаар хэлээгүй. Тухайн үед манай нам санхүүгийн хүндрэлтэй байсан учраас энэ хүндрэлийг намын дарга Л.Г шийдвэрлэж байна гэж ойлгосон. Би сайн санахгүй байна. Маргааш нь байх намын хорооны нягтлан бодогч н.Гэрэлчулуунд дээрх 10.000.000 төгрөгийг өгсөн. Энэ мөнгийг аймгийн намын хорооны нягтланд өгөөд намын холбогдох зардлуудаа төлөөрэй гэж хэлсэн. Яг юунд зарцуулсныг сайн мэдэхгүй байна. Надад мөнгө өгсөн хүн сая таны зургийг нь харуулсан хүн мөн байх шиг байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-48 тал/,
-Гэрч Д.Гэрэлчулууны 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “...2019 оны 04 дүгээр сарын сүүлээр өдрийг нь сайн санахгүй байна. Манай Монгол Ардын намын дэд дарга Л.Амарболд надад 10.000.000 төгрөгийг бэлнээр аваад ирснээ та өр шир, зээлээ төлж бай гэхээр нь би энэ мөнгийг “Өглөг” гэдгээр нь тооцоо үүсгэж орлогод авсан учир нь дээрх мөнгө хаанаас, хэнээс ирсэн нь тодорхойгүй байсан юм. Би Л.Амарболд даргын өгсөн 10.000.000 төгрөгнөөс эхний ээлжинд 2.109.000 төгрөгийг цалиндаа авсан. 7.890.000 төгрөг үлдэхээр нь үүнээс халаалтын мөнгө төлж 2.240.000 төгрөгийг дулааны цахилгаан станцын дансанд би өөрийн биеэр очиж төлсөн. 5.000.000 орчим төгрөг надад үлдсэн байсныг бэлнээр сейфэндээ байлгаж байсан чинь 2019 оны 05 дугаар сарын эхээр Ерөнхий сайдын нэрэмжит спортын тэмцээн болохоор нь түүнд зарцуулаарай гээд улс төрийн ажилтан М.Лянхуад үлдсэн мөнгийг бүгдийг өгсөн. Ингээд 2019 оны 12 дугаар сарын 20-р байх яг өдрийг нь сайн санахгүй байна Улаанбаатар хотын “Лидер компекс коннект” ХХК-с манай намд 10.000.000 төгрөгний хандив гэж өгөхөөр нь цалин тавих уу яах уу гэж Л.Амарболд даргаас асуусан чинь би Л.Г даргаас асууя гэж хэлсэн. Тэгснээ удалгүй Л.Амарболд дарга надтай уулзаад 10.000.000 төгрөгийн өглөгөө өгчих гэж хэлэхээр нь танаас авсан юм чинь та өөрөө өг гэж хэлээд бэлнээр 10.000.000 төгрөгийг Л.Амарболдод өөрт нь өгсөн. Тэгээд би тайландаа өглөгөө хаачихсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 49-51 тал/,
Шүүгдэгч Л.Гын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гэрчээр өгсөн “...2019 онд Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын барилгын ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажилд “Батжин Ундрах” ХХК шалгарч “Батжин Ундрах” ХХК-тай хийсэн гэрээг би баталгаажуулж байсан. Одоо сумын Засаг даргын Тамгын газрын барилгын ажил явагдаж байгаа. Гэхдээ Батчандмань гэх компани хийж гүйцэтгэж байгаа. “Батжин Ундрах” ХХК-тай 2019 оны 09 дүгээр сарын үед гэрээг цуцалсан..., ...Би “Батжин Ундрах” ХХК-ийн захирал Ө.Б гэх хүнийг танина. Өнгөрсөн жилийн зун санагдаж байна Ө.Б гэх залуу гурав, дөрвөн удаа албан өрөөнд орж ирж уулзаж байсан. Би Ө.Б гэх хүнтэй ямар нэгэн харилцаа байхгүй. Миний албан өрөөнд Ө.Б гэх залуу ирж уулзахдаа “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Сод-Эрдэм ерөнхий боловсролын урд талд байх газар дээр орон сууцны хороолол барья” гэх саналтай ирж байсан. Тухайн үед албан ёсоор Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Мөрөн сумын Засаг даргын Тамгын газарт хүсэлтээ өгөөд, барилга байгууламж барих шаардлагатай дүгнэлтүүдийг гаргуулаад надад танилцуулаарай гэж хариу хэлсэн. Хоёр дахь удаагаа Ө.Б миний албан өрөөнд ирж уулзахдаа орон сууцны хороол барих ажил дээр нь зарим нэг газраас барилга барих боломжгүй гэх шийдвэр өгсөн гэж танилцуулж, Ханх сумын Засаг даргын Тамгын газрын барилгын ажил хэвийн явагдаж байгаа. Хөвсгөл аймгийн Мөрөн суманд байрлах Алаг-36 гэх орон сууцны байранд дахин төлөвлөлт хийж орон сууцны барилга барих, Шинэ-Мөрөн хорооллын зарим нэг байршил дээр орон сууц барья гэх санал хэлж, барилгын зураг үзүүлж байсан. Би саналыг сонсоод Алаг-36 орон сууцны иргэд хүлээн зөвшөөрөх юм бол Засаг даргын зүгээс татгалзах зүйл байхгүй гэж хэлж байсан. Харин Шинэ-Мөрөн хорооллын зарим нэг байршилд орон сууц барья гэвэл барилга барих хөрөнгийн баталгаа гаргаад ирэх юм бол судалж үзье гэх хариу өгч байсан. Гуравдахь удаагаа уулзах үедээ өөрийнхөө хувь амьдарлын талаар ярьж, орон сууц барих асуудлын талаар бас ярьж байсан..., ...Ө.Б анд руу 2019 оны зун олон удаа залгаж надтай хэзээ очиж уулзах уу, Ханх сумын Тамгын газрын барилгатай холбоотой асуудлыг шийдэж өгөөч, миний амьдрал ийм байна, тантай уулзмаар байна гэх зэргээр утсаар ярьж байсан. Заримдаа над руу залгаад би утсаа авч хариу өгч чадаагүй байх үедээ эргүүлээд л би өөрөө залгаж ярьж байсан. Хамгийн сүүлд 2020 оны 01 дүгээр сарын үед Ө.Б над руу залгаад миний ахуй амьдрал хэцүү байна, барилгын ажлууд зогссон гэж ярьж байсан. Би тухайн үед нь чи хууль журмын дагуу ажлаа хийгээрэй гэж зөвлөж байсан..., ...би жилдээ хоёроос гурван удаа эмчилгээ хийлгэдэг. Гэхдээ Жаргалан гэх эмнэлэг дээр эмчилгээ хийлгэж байгаагүй. 2019 оны хавар сүүл сар шиг санагдаж байна. Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн хойд талд байх Оюу-Ундраа гэх эмнэлэгт зүрх судас, ядаргаа тайлах эмчилгээ хийлгэж байсан. Тухайн үед надад эмчилгээ хийж байсан эмчийг н.Нарантуяа гэдэг..., ...Л.Амарболд гэх хүнийг би танина. Л.Амарболд Хөвсгөл аймгийн МАН-ын хорооны дэд дарга юм. Л.Амарболдыг Хөвсгөл аймгийн 3 дугаар арван жилд биеийн тамирын багш хийж байх үед танилцаж, мэддэг болсон. Би одоо Хөвсгөл аймгийн МАН-ын дарга, Л.Амарболд дэд дарга, бид хоёр албан ажлын хамааралтай хүмүүс. Би Л.Амарболдтой хэзээ, хэрхэн танилцсан талаараа санй хэлж мэдэхгүй байна. 2013 оноос хойш Л.Амарболд Хөвсгөл аймгийн МАН-ын дэд дарга албан тушаалд ажиллаж байна..., ...2019 оны хаврын сүүл сард санагдаж байна Ө.Б над руу залгаад та хаана байна гэж асуухаар нь би байгаа газраа хэлж Оюу-Ундраа эмнэлэг дээр эмчилгээ хийлгэж байх үед ирээд эмнэлгийн гадаа уулзсан. Тухайн үед Ө.Б МАН-д хандив өгье гэх зүйл ярьж уулзсан. Би бол авахгүй, хэрвээ чи намын ажиллагааг дэмжиж байгаа бол аймгийн МАН-ын хороо дээр очоод Л.Амарболд дэд даргатай уулзаад өг гэж хэлсэн. Тэгээд Ө.Б, Л.Амарболд даргатай очиж уулзья гээд надаас Л.Амарболд дэд даргын гар утасны дугаарыг аваад явсан. Дараа нь хоёр билүү гурван хоногийн дараа Л.Амарболд дарга над руу утсаар залгаад Ө.Б гэх нөхөр МАН-ын үйл ажиллагаанд зориулж 10 сая төгрөг өгсөн гэж хэлж байсан..., ...Ө.Б гэх залуугийн Хөвсгөл аймгийн МАН-ын хороонд дэмжлэг үзүүлэх зорилгоор өгсөн 10 сая төгрөгийг Л.Амарболд дэд дарга хүлээн авч, аймгийн намын хорооны нягтлан бодогч Д.Гэрэлчулуунд өгсөн байсан. Би аймгийн Засаг даргын хувьд Ө.Б гэх хүнээс нэг ч төгрөг аваагүй. 2019 оны эцэст Ө.Бийн аймгийн МАН-ын хорооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гэж өгсөн 10 сая төгрөгийг дэд дарга Л.Амарболд буцаан өгсөн. Цаг хугацааны хувьд би буруу санаж хэлсэн байж магадгүй шүү...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52-53 тал/,
-2020 оны 03 дугаар сарын 13-ы өдрийн “Санхүүгийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 60-69 тал/,
-2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Жаргалан” эмнэлгийн эмчлүүлэгчдийн бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 71-74 тал/,
-2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Гар утас”-нд үзлэг хийсэн тэмдэглэл //1-р хх-ийн 76-87 тал/,
-2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “Эд мөр”-ийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 94-101 тал/,
-Гэрч З.Эрдэнэцацралын 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “...Манай компани 2019 оны жилийн эцсээр 285 сая орчим төгрөгийн борлуулалттай ажилласан бөгөөд үүнээс 20.000.000 төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж улсад 2.000.000 төгрөгийн орлогын албан татвар төлсөн. Компанийнхаа татварын дараах цэвэр ашгаас хувь нийлүүлэгч Л.Г нь 10.000.000 төгрөгийг улс төрийн намын тухай хууль, аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу санхүүгийнхээ тайланд бүрэн тусгаж Хөвсгөл аймгийн Монгол Ардын намд 10.000.000 төгрөгийн хандив өргөж кассын баримт авсан. Компанийн хувь нийлүүлэгч Л.Г өөрөө хүсэж Монгол Ардын намдаа 10.000.000 төгрөгийн хандив өргөсөн..., ...Би 2019 оны 12 дугаар сарын 20-р өдрийг нь сайн санахгүй байна Хаан банкны байгууллагын харилцах 5174002898 дугаарын данснаас 20.000.000 төгрөгийг бэлнээр авч энэ мөнгөнөөс 10.000.000 төгрөгийг Л.Год бэлнээр өгсөн. Тэр өдрөө Л.Гоор дамжуулан нягтлан бодогчоос нь кассын орлогын баримт авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 115-116 тал/,
-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1733 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 122-135 тал/,
-2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Л.Амарболдын 89209041 дугаарын яриа /мессеж/-ийн мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 111-113
-2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Ө.Бийн 99106286, 99781850 дугаарын яриа /мессеж/-ийн мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 155-156 тал/,
-2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Батжин Ундрах” ХХК-ийн болон Ө.Б нарын Голомт банкин дахь дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 180-191 тал/,
-2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 5890546264 дугаартай дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 190 тал/,
-2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 5090403531 тоот дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 206-207 тал/,
-2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Л.Г, Ө.Б, Л.Амарболд нарын дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 213-214 тал/,
-2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 6-1/6958 дугаартай Монгол Улсын Сангийн яамнаас Авилгатай тэмцэх газрт ирүүлсэн албан бичиг /3-р хх-ийн 45-46 тал/,
-Монгол Ардын Намын удирдах зөвлөл-Хөвсгөл “Кассын дэлгэрэнгүй, орлого зарлагын баримтууд /11-р хх-ийн 198-205 тал/,
-2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн гэрч Ц.Норовжамцын “...Үндэсний Аудитын газраас Улс төрийн намын тухай хуулийн заалтын дагуу иргэн, хуулийн этгээдээс хандив өгч байгаа бол заавал дансаар авах ёстой гэдэг хуулийн шаардлага тавьдаг. Мөн МАН-ын санхүүгийн дээд шатны байгууллага буюу Сан хөрөнгийн газраас дүүрэг, аймгуудын МАН-ын хорооны нягтлан бодогч нарт хандивыг зөвхөн дансаар ав гэсэн шаардлага тавьдаг. Тэгэхээр хандивын мөнгийг дансаар аваагүй тохиолдолд хандив гэж үзэх үндэслэл байхгүй..., ...Сүүлийн 2020, 2021 онд бүх шатны намын байгууллагууд хандивыг дансаар аваад хэвшиж байна. 2019 онд зарим анхан шатны намын байгууллагууд дансаар болон бэлнээр хандив авсан байдлаар тайлагнасан. Тус тайлантай холбоотойгоор Үндэсний Аудитын газраас хандивыг зөвхөн дансаар авна гэсэн шаардлага тавьсан учраас энэ ажил хэвшээд явж байна. Хөвсгөл аймгийн МАН-ын хорооны өөрсдийн гаргаж өгсөн 2019 оны хандивын тайлангаас харахад “Батжин Ундрах” ХХК-аас бэлнээр болон дансаар хандив өгсөн бүртгэл, мэдээлэл байхгүй байна. Тэгэхдээ бусад иргэн, аж ахуй нэгжээс дансаар болон бэлнээр хандив авснаа тусгасан байна..., ...Өөрсдийнх нь гаргаж өгсөн тайлангаас харахад “Батжин Ундрах” ХХК-с 10.000.000 төгрөг хандивласан гэсэн мэдээлэл тайланд тусгаагүй байна. Тэгэхээр ямар учиртай мөнгө гэдгийг нь өөрсдөө л мэдэх байх. Угаасаа ч хуульд зааснаар үнэн зөв тайлагнах ёстой. Тэгэхээр үнэн зөвөөр тайлагнаж тайлангаа ирүүлсэн гэж ойлгож байгаа...” гэх мэдүүлэг /13-р хх-ийн 176-177 тал/,
-Хил хамгаалах ерөнхий газрын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2-16/712 дугаартай албан бичиг, хилийн мэдээлэлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /13-хх-ийн 233-237 тал/,
-“Батжин Ундрах” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банки дахь 466010256 дугаартай төгрөгийн дансны хуулга /14-р хх-ийн 7-11 тал/,
-Монгол Ардын намын хяналтын ерөнхий хорооны 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 11 дугаартай албан бичиг, дансны дэлгэрэгүй /14-р хх-ийн 35-37 тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасны дагуу мэдүүлгүүдийг авсан, мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан байх тул шүүх үнэн зөвд тооцож, шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт... энэ хуулийн тусгай ангид заасан заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас хохирол хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч Л.Г нь Улс төр нөлөө бүхий этгээд буюу Хөвсгөл аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа тус аймгийн Монгол Ардын намын хорооны дэд даргаар ажиллаж байсан Л.Амарболдтой үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж Авилгын эсрэг хуулийн 7.1-д “...Энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд бусад хууль тогтоомжид тусгайлан хоргилосноос гадна авилгын дараах зөрчлийг хориглоно...” 7.1.3-д “...албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах...”, 7.1.5-д “...албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах...”, 7.1.6-д “...албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх...”
Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “...Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина...” 6.4-т “...албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ...” гэснийг тус тус зөрчиж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус аймгийн Ханх сумын Засаг даргын Тамгын газрын барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай ЗГХЭГ/2019020331/1.3.2 дугаартай гэрээг батлахаас өмнө хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд “Батжин-Ундрах” ХХК-ийн захирал Ө.Бээс гэрээний нийт дүн болох 1.125.563.867 төгрөгийн буюу 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг удаа дараа хахуульд өгөхийг шаардаж, шаардсан мөнгийг удаа дараа хахуульд өгөхийг шаардаж, шаардсан мөнгийг өгөөгүй тохиолдолд гэрээг батлахаас татгалзах аргаар “тендерийг хүчингүй болгуулж зарлуулна” гэж хясан боогдуулж, улмаар “Батжин-Ундрах” ХХК-ийн захирал Ө.Бээс Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Монгол Ардын намын байрны гадаа 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Монгол Ардын намын хорооны дэд дарга Л.Амарболдоор дамжуулан 10.000.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг,
Шүүгдэгч “Батжин-Ундрах” ХХК-ийн захирал Ө.Б нь өөртөө давуу байдал бий болгож, Хөвсгөл аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Л.Гын Ханх сумын Засаг даргын Тамгын газрын барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай ЗГХЭГ/2019020331/1.3.2 дугаартай гэрээг батлахаас өмнө гэрээний нийт дүн болох 1.125.563.867 төгрөгийн буюу 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг удаа дараа хахуульд өгөхийг шаардаж, шаардсан мөнгийг шаардсан мөнгийг өгөөгүй тохиолдолд гэрээг батлахаас татгалзах аргаар “тендерийг хүчингүй болгуулж зарлуулна” гэж хясан боогдуулсны улмаас буюу түүний албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Монгол Ардын намын байрны гадаа 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр тус аймгийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга Л.Амарболдоор дамжуулан 10.000.000 төгрөгийг хахууль өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн үйл баримт тогтоогдсон байна гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Г, Ө.Б нарыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй талаар болон эргэлзээ бүхий баримт тогтоогдоогүй болно.
Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг зааснаар, шүүгдэгч Ө.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хуулийн зүйл хэсэг тохирсон, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Харин шүүгдэгч Л.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Хөвсгөл аймгийн Монгол ардын намын хорооны дэд дарга Л.Амарболдоор дамжуулан 10.000.000 төгрөгийн хахууль авсан гэрэг үйлдэхийг санаачилсан буюу зохион байгуулагчаар оролцсон гэснийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д зааснаар Хөвсгөл аймгийн Монгол ардын намын хорооны дэд дарга Л.Амарболдтой үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн үйлдсэн гэж үзсэн.
Шүүгдэгч Л.Гын үйлдэл нь Авилгын эсрэг тухай хулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар “..энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг” гэж, энэ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4 дэх хэсэгт зааснаар “ давуу байдал гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг “ гэж тус тус заасан заалтыг зөрчсөн байна гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Л.Гыг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаартай Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Хөвсгөл аймгийн Засаг даргаар томилсон байх бөгөөд /2-р хх-ийн 33 тал/ шүүгдэгч Л.Г нь Авилгын эсрэг тухай хуулийн 4 дүгээр зүйлийн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болох нь энэ хуулийн 4.1 дэх хэсгийн 4.1.1 дэх хэсэгт заасан “ төрийн улс төрийн.....” гэж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9 дэх хэсэгт “бүх шатны Засаг дарга...” /төрийн улс төрийн албан тушаал/ гэж,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт “"нийтийн албан тушаалтан" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг”, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж,
“Нийтийн албан тушаалтан” гэдэгт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар “...улс төрийн албан тушаалтан” хамаарна гэж тус тус зааснаар шүүгдэгч Л.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субъект мөн гэж дүгнэхээр байна.
Түүнчлэн Авилга хээл хахуулын гэмт хэрэг нь төрийн албан хаагч албан тушаалын байдлаа урвуулан ашиглах хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд албаны эрх мэдлээ хэтрүүлэн ашиглах явцдаа тухайн гэмт хэргийн үндсэн шинж нь хахууль өгөгчийн буюу хахууль авагч нь тухайн хахуулийг өгсөн буюу авснаар тухайн гэмт хэргийг үйлдсэн төгссөнөөр тооцдог. Тиймээс шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлзсэн шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “.. Л.Г нь өөртөө хэрэглээгүй. Намд хандив болгон өгсөн учраас намын үйл ажиллагаанд хэрэглэсэн гэж “ байгаа нь үнэслэлгүй бөгөөд хэрэгт “Батжин-Ундрах” ХХК-с аас бэлнээр болон дансаар хандив өгсөн бүртгэл, мэдээлэл авагдаагүй, хахууль авсан 10.000.000 төгрөгийг хэрхэн зарцуулсан нь шаардлагагүй, ач холбогдолгүй гэж үзсэн.
Мөн шүүгдэгч Л.Гыг “ хясан боогдуулах аргаар “ гэх гэмт хэргийн шинжийн хувьд цаг хугацааны хувьд хамааралгүй.
Хясан боогдуулах гэдэг нь “хээл хахууль өгөгч нь тулгамдсан шаардлага, хэрэгцээг, үүссэн нөхцөл байдлыг ашиглах замаар хээл хахууль зайлшгүй өгөх нөхцөл байдлыг зориудаар бий болгох, эсхүл хээл хахуул өгөхийг тулган шаардахыг ойлгох” бөгөөд шүүгдэгч Л.Г нь хахууль өгөгчөөс гэрээний үнийн дүн болох 10 хувийг өгөхийг шууд тулган шаардаж, байгаа үйл баримт нь хахууль өгөгчийн тэндерийн бичиг баримтанд /Аймгийн засаг дарга батламжлан үсэг зурахгүй байх улмаар санхүүжилт удаашрах, орох байх, нөхцөл/-д үүсснээр хээл хахууль өгөхийг тулган шаардсан нь бөгөөд хахууль авч, өгснөөр тухайн гэмт хэрэг нь төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Хахууль авах гэмт хэрэг нь Төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа, нэр хүндэд шууд халдаж хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан идэвхитэй үйлдэл байна.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгээс үзэхэд “хясан боогдуулах аргаар үйлдсэн” гэх гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж гагцхүү нийтийн албан тушаалтны үйлдсэн гэмт хэрэгт хамааралтайгаар зохицуулагдсан болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг /үндсэн шинж/ нь хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй буюу хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Ө.Б нь 10.000.000 төгрөгийг аргагүй байдалд орж хясан богдуулсаны улмаас өгсөн гэх боловч уг гэмт хэргийг туйлд нь хүргэсэн. Энэ талаараа шүүхийн хэлэлцүүлэгт маргаж мэтгэлздэггүй. Тодруулбал 10.000.000 төгрөгийг авсан өгсөн талаар хэн нэгэн маргадагүй.
Шүүгдэгч Ө.Бийн үйлдэл нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Год тендерийн гэрээнд гарын үсэг зуруулж ажил үүргээ гүйцэтгүүлэх зорилгоор 10.000.000 төгрөгийг өгсөн болох нь шүүгдэгч Ө.Бийн удаа дараа өгсөн мэдүүлгүүдээр нотлогддог тул хахууль өгөх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан.
Хууль зүйн хувьд шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Төрийн алба, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, нэр хүндийн эсрэг /аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хууль ёсны эрх ашиг, сонирхлын эсрэг нэмэгдэл объекттой/ гэмт хэрэг байх ба шүүгдэгч Л.Г, Ө.Б нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч Ө.Б нь хахууль өгсөн тухайгаа тухайн гэмт хэргийг үйлдсэн үеэс хойш тодорхой хугацааны дараа илчилсэн байх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.5-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд тусгайлан хуульчилсан “Тайлбар”-т зааснаар ялыг хөнгөрүүлэх үндэслэл болно, харин тухайн шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, гэмт хэргийг нь үгүйсгэх үндэслэл болохгүй.
Мөн тус эрүүгийн хэрэгт “Шүүгдэгч “Батжин-Ундрах” ХХК-ийн захирал Ө.Бд Ханх сумын Засаг даргын Тамгын газрын барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай ЗГХЭГ/2019020331/1.3.2 дугаартай” шийдвэр гарсан байх нь, түүнчлэн шүүгдэгч Ө.Б нь хээл хахууль өгснөөс хойш 1 жилийн дараа шүүгдэгч Л.Гын үйлдсэн гэмт хэргийг илчилсэн” тухай мэдүүлж, улмаар төрийн зарим байгууллага, албан тушаалтанд гомдол гаргасан байх нь тус тус Л.Гын үйлдсэн хахууль авах, шүүгдэгч Ө.Бийн үйлдсэн хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй дээр дурдсан нотлох баримтуудыг үгүйсгэн няцаах, тухайн шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал, үндэслэл, үйл баримт болохгүй..
Дээр дурсан үйл баримт бүхий үндэслэлүүдээр тус хээл хахууль авах, өгөх гэмт хэргийн объектив болон субьектив шинжийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзнэ.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс “ Улсын яллагчын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруутай байна “ гэсэн дүгнэлт гаргасан нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримттай.
Иймд шүүгдэгч Ө.Бийг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ө.Бийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “.... Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 86 дугаар тогтоолд яг ийм ижилхэн нөхцөл байдалтай хэргийг шийдсэн ...хувьдаа аваагүй бол хахууль биш гэж шийдсэн Дээд шүүхийн жишиг байгаа..” гэх хүсэлт нь үндэслэлгүй.
Учир нь Улсын дээд шүүхийн шийдвэр нь тухайн хэргийн хувьд эцсийн шийдвэр бөгөөд анхан шатны болон давж заалдах шатны шүүх болон бусад этгээд заавал биелүүлнэ гэсэн ойлголт юм. Харин шүүх Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар гаргасан албан ёсны тайлбарыг хууль хэрэглээний хувьд хэрэглэхээс өөр хэрэгт төсөөтэй хэрэглэнэ гэсэн ойлголт биш гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Г.Ганхөлөгөөс “Шүүгдэгч Л.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр, шүүгдэгч Ө.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тус тус санал гаргаж байна” гэх ялын дүгнэлтийг,
Шүүгдэгч Л.Гын өмгөөлөгч Д.Баттулгаас: “Л.Гын тухайд хавтас хэрэгт авагдсан баримтуудаар улсын яллагчийн санал болгож байгаа ялыг биечлэн эдлэх боломжгүй нөхцөл байдал байдаг. Л.Г нь зүрхний шигдээс оноштой, 2020 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хуралд орохоос өмнө хэд хэдэн баримтуудыг гаргаж өгч байсан. Хэд хэдэн удаагийн зүрхний хагалгаанд орж, 8 удаагийн тэлэгч тавиулсан, байнгын эмчилгээний хяналтад байдаг. Дахин зүрхний хагалгаанд орох шаардлагатай талаарх эмнэлгийн байгууллагын тодорхойлолтуудыг тухайн үед гаргаж өгч байсан. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хорих ялыг биечлэн эдлэхгүйгээр торгох ял оногдуулах боломжтой байх тул торгуулийн арга хэмжээ авч өгнө үү. Л.Г нь торгуулийн ялыг төлөх бүрэн боломжтой хүн байгаа гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэхийг хүсэж байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Л.Гын өмгөөлөгч О.Батсүхээс: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь сонгох санкцтай. Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний хувийн байдалд тохирсон байх ёстой. 2020 оны 8 дугаар сарын 5-ны өдөр таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх захирамжаар миний үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдалд дүгнэлт хийсэн. 8 удаа тэлэгч хийлгэж байсан, зүрхний өвчтэй, дээрээс нь чихрийн шижинтэй. Хэдийгээр эрүүгийн хариуцлагын асуудал яригдаж байгаа ч гэсэн Үндсэн хуульд зааснаар амьд явах эрхийн асуудал бас яригдаж байгаа. Иймд үндсэн эрхээ хангах боломжоор нь хангаж, торгох ял оноож өгөөч. Улсын яллагчийн оногдуулж байгаа ял түүний хувийн байдалд тохирохгүй байна. Амьд явах эрхийг нь эдлүүлмээр байна. Л.Г нь торгууль төлөх бүрэн боломжтой тул торгуулийн оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Л.Гын өмгөөлөгч Н.Тэрбишээс: “Л.Г нь Монгол Улсад болон Солонгос улсад олон удаа эмчлүүлж байсан. Эмнэлгийг байнгын хяналтад байдаг болох нь хэргийн материалд бүрэн авагдсан байгаа. Иймд түүний хувийн байдал, эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Ө.Бийн өмгөөлөгч А.Төмөрчулуунаас: “Шүүхээс Ө.Бийг гэм буруутайд тооцлоо. Ө.Б нь хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хээл хахууль өгсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд “Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж ялаас чөлөөлнө” гэж заасан. Төрийн үйлчилгээг нэгэнт авах боломжгүй болсон. Энэ тайлбарын дагуу Ө.Бийг ялаас чөлөөлж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч Ө.Б, Л.Г нарт нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон хэр хэмжээ, анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон зэрэг хувийн байдлыг харгалзан ялгамжтайгаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, / 40.000 / дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 /дөчин сая / төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гын цагдан хоригдсон 4 /дөрөв/ хоногийг торгох ялын 1 /нэг/ хоногийг 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож, түүний торгох 39.940 /гучин есөн мянга есөн зуун дөч/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 39.940.000 /гучин есөн сая есөн зуун дөчин мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Бд нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, /3000 /гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Г болон өмгөөлөгч нараас “ Эрүүл мэндийн байдлыг харгалзан торгох ял “ оногдуулж өгнө үү гэх, шүүгдэгч Ө.Бийн өмгөөлөгчөөс “ Миний үйлчлүүлэгч эрх бүхий байгууллагад сайн дураараа өөрийгөө илчлэн ирсэн тул ялаас чөлөөлж өгнө үү ” гэх хүсэлтүүдийг тус тус гаргасныг шүүх бүрэлдэхүүн дараах байдлаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Л.Гын холбогдсон гэмт хэрэг нь “...нийтийн албанд томилогдох эрхийг найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял “ оногдуулах сонгомол санцтай гэмт хэрэг байна.
Шүүгдэгч Л.Гыг шүүх гэм буруутайд тооцсон хэдий ч шүүгдэгч Л.Г нь цээжний бах буюу зүрхний гол титэм судасны хэм алдалт, зүрхний титэм судас тэлэх өвчтэй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогддог, Монгол Улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөө болох Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1-д “..амьд явах...” 6-д “ ..эрүүл мэндээ хамгаалуулах…” эрхтэй байх тул түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан / 40.000 / дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 /дөчин сая / төгрөгөөр торгох ял оногдуулсан болно.
Шүүгдэгч Ө.Бийн гэмт хэргийг үйлдсэнээс хойш 1 жилийн дараа татгалзаж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 3-т зааснаар “гэмт хэргийг үйлдэж, төгсөх боломжтойг ойлгож байсан боловч туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзсан хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй юм.
Хахуул авагчийн хууль бус үылдэл хийлгэхээр урьдчилан төлөвлөж, зориуд санаатайгаар хахууь өгсөн хүнийг ялаас чөлөөлөхйгүй. Харин хахууь өгсөн хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн нь түүнд хүлээлгэх ялыг хөнгөрүүлэх үндэслэл болно гэж үзэн шүүгдэгч Ө.Б оногдуулах ялыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзсан үзсэн болно.
Хахууль авах, хахууль өгөх гэмт хэрэг үйлдэгдэхэд тухайн шүүгдэгч нар тус бүр өөрсдөд давуу байдал бий болгох, ашиг олох сэдэлт зорилгын хувьд анхнаасаа нэгдмэл ашиг сонирхолтой байсан нь тийнхүү тогтоогдсон байх тул шүүгдэгч Л.Гыг хээл хахууль авахдаа бусдыг хясан боогдуулсан буюу шүүгдэгч Ө.Б нь тийнхүү хясан боогдуулалтад гарцаагүй байдалд орж хахууль өгсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.
Шүүгдэгч Л.Гын эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрүүл мэндийн байдал зэргийг, шүүгдэгч Ө.Бийг анх удаа гэмт хэрэг, гэмт хэрэг үйлдсэн талаар маргаж мэтгээгүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол хор уршиг , бусад асуудлаар:
Хахууль авах, хахууль өгөх гэмт хэргийн хувьд тухайн авсан, өгсөн зүйл нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж тооцогддог тул шүүгдэгч Ө.Бийн бусдад хахууль болгон өгсөн 10.000.000 төгрөгийг шүүгдэгч Ө.Бд буцаан олгох үндэслэлгүй.
Хахууль авах болон өгөх гэмт хэргийн улмаас хүн, хуулийн этгээдэд бодит хохирол шууд учраагүй байна.
Иймд шүүгдэгч Ө.Бээс гэмт хэргийн улмаас олсон орлого болох 10.000.000 /арван сая/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн 2002002020007 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, ярианы бичлэг бүхий 2 ширхэг СиДи, №КО0062, КО0064 дугаартай кассын орлогын баримтуудыг хэрэг хадгалах хугацаа дуустал тус тус хадгалахыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 1233 дугаартай /2-р хх-ийн 244 тал/ прокурорын зөвшөөрлөөр шүүгдэгч Л.Г /РД:РВ73042619/-ын “Хаан банк”-ин дахь 5890345909 дугаартай төгрөгийн, хугацаагүй хадгаламжийн дансны зарлагын гүйлгээний “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан хязгаарлалтыг цуцлахийг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, шүүгдэгч Л.Г нь 4 /дөрөв/ хоног цагдан хоригдсон бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Ө.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “.Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж, иөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус зааснаар шүүгдэгч Ө.Бийн гэмт хэргийг улмаас олсон орлого болох 10.000.000 /арван сая/ төгрөгийг шүүгдэгч Ө.Бээс гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэлээ.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
-шүүгдэгч Ө.Бийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
-Шүүгдэгч Ө.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3.000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Ю.ЭНХМАА
Ж.ДЭЛГЭРМӨРӨН