Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 43

 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *** овогт ***-гийн ***-ийг бусдын эд хөрөнгийг агуулах савд нэвтэрч, давтан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***-ийн эд хөрөнгийг хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй. 
3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ялтан ***-ийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч ***-гээс хохирлын 447.400 төгрөгийг гаргуулж хохирогч ***-д олгосугай. 
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт  зааснаар мөрдөн байцаагчийн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн тогтоолоор битүүмжилсэн  130000 төгрөгийн үнээтэй ор 1 ширхэг, 110000 төгрөгийн үнтэй  компьютерийн ширээ 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй. 
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ялтан ***-ийн *** дугаартай төрсний гэрчилгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй. 
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, ялтан *** нь цагдан хоригдоогүй, ялтан *** нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар эрүүгийн төлөөлөгч ***-д холбогдох гомдлоо  гаргах эрхтэй зэргийг тус тус дурдсугай. 
7. Ялтан ***-ийг цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч, ялтны хууль ёсны төлөөлөгч нар Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
        10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ***-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
                 

                 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Д.САРАНТУЯА