Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/464

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ю.Энхмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

-улсын яллагч Д.Дэлгэрсүрэн,

-иргэний нэхэмжлэгч З.Б,

-иргэний хариуцагч Д.Э,

-хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Н, түүний өмгөөлөгч Ц.Нармандах,

-шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Эт холбогдох эрүүгийн 2134003550138 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд,

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Д.Э

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Э нь “Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ширээт тариа” ХХК-ийн тариалангийн хашаанаас 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр “Эйншинт Монголиа” ХХК-ийн Орос улсад үйлдвэрлэгдсэн Т-150 маркийн трактор буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, 21.919.300 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Д.Э нь: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Н нь: “Би 2015 оноос “Шивээ-Овоо” ХХК-ийн захиал Д.Этой хамтарч ажиллаж байна. 2, 3  жилийн хугацаанд сайн найзууд болж, техникээ тэнд тавьсан. Миний тракторыг З.Бд зарсан гэдгийг би 2020 онд мэдсэн. Одоо нэгэнт зарагдсан. Харин З.Б тракторт завсар, үйлчилгээ хийлгэсэн мөнгөө нэхээд байгаа..., Би бол трактор биш, мөнгөө авъя л гэж байгаа. Би компанийг төлөөлж оролцож байгаа учраас ийм хэмжээний мөнгө авна гэж дураараа хэлээгүй. Би 2 гишүүнтэйгээ ярилцаж, хэлсэн үгийг нь л дамжуулж байгаа. Харин үрлэгч дээр ойлгомжгүй болонгуут нь энэ 2 хэргийг салгасан. Бид нар 18.000.000 төгрөгийг төлөөд энэ асуудлыг хаая гэж ярилцсан. Тэрийгээ л нэхэмжилж байна” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч З.Б нь: “Уг трактор одоо манай компанид байгаа. Шүүгдэгч, хохирогч 2 хоорондоо тохиролцчих юм бол надад нэхэмжлээд байх зүйл байхгүй. Миний хувьд тракторыг биет байдлаар нь авах л хүсэлтэй байна” гэв.

 

Иргэний хариуцагч Д.Э нь: 2020 онд би Солонгос улс руу явсан. Гэтэл Ковид-19 халдварт өвчний улмаас хил хаагдаад 7 сарын хугацаанд тэндээ байсан. Яваад ирэхэд ийм асуудал болсон байсан. Тухайн үед дүүгээ загнаад яаж байгаа юм бэ, болохгүй шүү дээ гэж хэлсэн. Түрүүн шүүх хуралдаан эхлэхээс өмнө хохирогчтой гадаа ярилцсан. Үрлэгч нь манай дээр байж байгаа, эд нарыгаа ав гэж хэлсэн. Манайд байгаад байх ямар ч шаардлага байхгүй гэж хэлсэн. Тэгээд түрүүн уулзаад үрлэгчийг 3.000.000 төгрөг, тракторыг 15.000.000 төгрөг, нийлээд 18.000.000 төгрөг гэж ярьсан. Гэтэл сая дан трактор нь 18.000.000 гэж ярилаа. Миний дүү мэдэхгүйгээсээ болоод ийм асуудалд орчихлоо. Би төрсөн ахын хувьд өрийн төлнө” гэв.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2134003550138 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Д.Э нь “Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ширээт тариа” ХХК-ийн тариалангийн хашаанаас 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр “Эйншинт Монголиа” ХХК-ийн тариалангийн хашаанаас Орос улсад үйлдвэрлэгдсэн Т-150 маркийн трактор буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, 21.919.300 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах

 

-Н.Нын “...Би 2015 онд 3 гишүүнтэй “Эйншинт Монголиа” ХХК-ийг хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулах болж Улаанбаатар хотод байгуулаад Төв аймаг Баяндэлгэр сум Галуут 2 дугаар багийн нутаг дэвсгэрт тариалангийн үйл ажилагаа явуулах “Ширээт тариа” ХХК-ийн тариалангийн талбайг түрээсэлж үр тариа тарьж тариалангийн үйл ажиллагаа эхлүүлсэн. Тэгээд 2015 онд манай компани Төв аймгийн Эрдэнэсант сумын иргэн П.Мөнхсайханаас 35 сая төгрөгийн өртөгтэй Т-150 маркийн хөх цагаан өнгөтэй трактор болон ОЗП 3.8 маркийн хавагч, 2.1 маркийн үрлэгч зэргийг худалдан аваад шууд тариалангийн ажилдаа оруулсан. Тэгээд 2015 ондоо ургац алдаад 2016, 2017 онуудад ургац алдаад дахин Баяндэлгэр суманд тариалан эрхлээгүй ба 2016, 2017 онуудын хаварт нь Баяндэлгэр суманд ирж техникийн зохих үйлчилгээг хийж тариалалтад гаргадаг байсан ба жил болгоны намар нь бүх техникээ хурааж буулгаад “Ширээт тариа” ХХК-ийн тариалангийн хашаанд үлдээгээд Улаанбаатар хот руу явдаг байсан. 2019, 2020 онуудад намар ирж үзэхэд техникүүд маань бүрэн бүтэн байдаг байсан. 2021 оны 03 дугаар сард Баяндэлгэр сумын нутаг дэвсгэрт тариалангийн талбай дээр ирэхэд манай компанийн үндсэн хөрөнгө Т-150 маркийн трактор алга болсон байсан. Мөн ОЗП 3.8 маркийн хавагч, 2.1 маркийн үрлэгч зэргийг тоносон байсан. Тэгээд “Ширээт тариа” ХХК-ийн ойролцоо байх тариалан эрхэлдэг н.Бат-Эрдэнээс асуухад Архуст суманд тариалан эрхэлдэг З.Б гэдэг хүнд н.Эрдэнэцогоос тракторыг худалдаж авсан гэж хэлсэн байсан. 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Архуст сумын иргэн З.Бгийн тариалангийн талбайд очиход манай Т-150 трактор талбайн хашаа дотор байсан. З.Бтэй уулзаж тодруулья гэхэд З.Б нь талбай дээрээ байхгүй, утас нь холбогдох боломжгүй байсан. Тэгээд би Улаанбаатар хот руу буцаж цагдаагийн байгууллагад хандах болсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/,

-Иргэний нэхэмжлэгч З.Бгийн “...Би Д.Э буюу н.Бааяа гэх залуутай 2019 оны 08 дугаар сарын үед байсан байх Д.Этай 3.000.000 төгрөгөөр тохирч Орос улсад үйлдвэрлэсэн Т-150 маркийн торакторыг худалдаж авсан. Уг трактор нь бичиг баримтгүй, мотор нь цохисон, хроп эвдэрхий, 4 дугуй нь бараг болохгүй болсон 4 дугуй байсан... Би Д.Эын Хаан банкны дансанд 3.000.000 төгрөгийг шилжүүлээд тракторыг авч байсан...Уг тракторт би нийт 25.000.000 төгрөгийн засвар хийсэн. Баримт нь байхгүй, дандаа хувь хүмүүсээс сэлбэг авч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 тал/,

-Төв аймгийн Прокурорын газрын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 4 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 42-46 тал/,

 

-“ЭЙ ЖЭй ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 07/351 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-62 тал/,

 

-Сэжигтэн Д.Эийн “...Би Төв аймгийн Баяндэлгэр сум Галуут 2 дугаар багийн нутаг “Ширээт ухаа” гэх газар тариалангийн чиглэлээр 2009 оноос хойш “Ширээт тариа” ХХК нэртэй үйл ажиллагаа явуулж байна. 2015 онд манай компаниас газар түрээслэмээр байна гээд Улаанбаатар хотоос ирсэн хэдэн хүмүүс ирж уулзаад манай компанийн газраас 1000 га газар түрээсэлсэн юм. 1 га газрыг 30.000 төгрөгөөр түрээсэлж, 1 жилийн 30.000.000 төгрөгөөр түрээслэхээр болж бичгээр гэрээ байгуулаагүй, амаар тохиролцож 3 жилийн хугацаагаар түрээсэлсэн. Эхний 1 жилийн тал өртөг болох 15.000.000 төгрөгийг надад өгсөн. Тэгээд 3 дахь жилдээ 2017 онд манай компанийн хашааны гадаа трактороо авч ирээд орхиод явсан. Тэрнээс хойш Н.Н гэх хүнтэй холбоо барьж чадаагүй, надад тракторыг хариуцуулан хүлээлгэн өгсөн зүйл байхгүй. Би хойноос нь утасдаад бүтэн жил уулзах гээд чадахгүй байсан надаас зугтаагаад уулзаагүй. Би тэгээд тэр үедээ орхисон байж байгаад 2020 онд миний бие Солонгос ул руу яваад тэндээ крона гээд нутаг буцаж чадахгүй гацсан ба 2020 оны 10 дугаар сарын сүүлээр Монголд ирээд Баяндэлгэр суманд үйл ажиллагаа явуулах компани дээрээ ирэхэд уг трактор алга болсон. Байсан. би тухай үед тракторыг өөрсдөө аваад явчихлаа гэж боддог байсан. Сая л цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан байхаар нь мэдсэнээр Архуст суманд үйл ажиллагаа явуулах захирал З.Б гэх хүн тракторыг авсан болохыг мэдсэн. Тэгээд би З.Бтэй утсаар ярихад энэ юу болоод байгаа юм бэ гэж асуухад З.Б гэх хүний кафш 5 маркийн хөрс борлуулах техникийг Н.Н гэдэг хүн хэрэглэчхээд өгье гэж хэлээд тоноод байхгүй болгосон. Би энэнийхээ оронд авсан юм аа гэж хэлсэн. Үрлэгчийн хувьд манай бригадын гадаа Н.Н хаячхаад явсан байсан. Гадаа байхаар тоногдох байх гээд өөрийн хөрөнгөөр крантай машин олж хашаа дотроо оруулж хураасан. Ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 70 тал/,

 

-Шүүгдэгч Д.Эын сэжигтнээр өгсөн “...Би 2020 онд “Ширээт тариа” ХХК-ийн захирал Д.Эийн төрсөн дүү Д.Э байгаа юм. Анх 2020 оны 02 дугаар сард ах н.Эрдэнэцог нь Солонгос улсад ковидын улмаас гацаад тэндээ 2020 оны 10 дугаар сар хүртэл хоригдох хугацаанд миний бие “Ширээт тариа” ХХК-ийн тариалалтын үйл ажиллагааг 2020 оны 02 дугаар сараас 10 дугаар сар хүртэл хариуцан явуулсан юм. Энэ байх хугацаанд буюу 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Архуст суманд тариалан эрхэлдэг З.Б ах нь манай тариалангийн талбайн хашаа дээр ирж гадаа байгаа трактораа өгчхөөч гээд байсан тэгэхээр нь би хэрэггүй юм чинь өгчихөе гээд өгөөд явуулсан ба 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Архуст сумаас З.Б ах ирээд уг тракторын дугуйг солиод чирээд аваад явсан. З.Б ах тэр өдрөө миний өөрийн 5024095569 дугаарын данс руу 3.000.000 төгрөгийг 5009310836 дугаарын данснаас шилжүүлсэн. Би бол энэхүү тракторыг манай компанийнх юм байна гэж боддог байсан. 2-3 жил манай компани байгууллагын данс тооцоо бүртгэлд трактор нь байдаггүй ийм л трактор гадаа хашаанд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 73-74 тал/,

 

-Шүүгдэгч Д.Эын “...Ер нь бол эвдэрхий тээврийн хэрэгслийг их үнэтэй үнэлсэн байна. Үнэлгээний дүнтэй санал нийлэхгүй байна... Би тухайн тракторыг ямар нэг зорилго байхгүй З.Б ах зарчих ах гэхээр нь л зарчихсан юм. Яг тэд эд гэж тохироогүй надад дансаа өгчих гэхээр нь дансаа өгсөн. Тэгсэн дансанд 3 сая төгрөг орсон юм. З.Б ах мэдүүлэгтээ 5 сая төгрөгөөр худалдан авсан гэж байна лээ..., ...” гэх мэдүүлэг /хх-ийн 85 тал/,

 

-Хохирогч Н.Нын “...Би сүүлд Төв аймгийн Цагдаагийн газрын мөрдөгч надад мэдэгдэн очиж үзлэг хийх үед нь үзэхэд миний үрлэгч байхгүй байна лээ, тэнд байсан үрлэгч нар гагнуур орсон миний үрлэгч огт биш байна лээ. Тухайн гагнуур орсон үрлэгч нар бол Д.Этод өмнө нь өөрт байсан үрлэгч байна лээ. Намайг ажиллаж байх үед Д.Э нь надтай яг адилхан 3.8-тай үрлэгч ашиглаж байсан бөгөөд миний ямар ч асуудалгүй үрлэгчийг авч зарчхаад одоо өөрөө 2.1 гэсэн өөр үрлэгч ашиглаад өөрийнхөө хуучин үрлэгчээ надад шахах гээд байгаа юм шиг байгаа юм. Одоо н.Эрдэнэцогийн хашаанд байгаа үрлэгч нарыг бол ашиглах боломжгүй зүгээр төмрийн сэгэнд өгөхөд бэлэн болсон эд зүйлс байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 179 тал/,

 

-Иргэний хариуцагч З.Бгийн “...Тухайн Н.Н гэх хүний үрлэгч нь манай бригадын хашаа дотор байгаа үрлэгчийг л гэж бодож байна, манай байгууллага Н.Нын үрлэгчтэй яг адилхан үрлэгчтэй байсан. Тэгээд би өөр төрлийн үрлэгч худалдан авч ашиглаж эхэлсэн бөгөөд хашааны гадаа Н.Нын үрлэгчтэй хамт өөрийн хуучин үрлэгчээ нэг газар байрлуулсан байх хугацаанд яг адилхан тоногдоод байхаар нь өнгөрсөн жил ачигч авч ирж хашаандаа оруулсан. Яг аль нь Н.Нын үрлэгч гэдгийг мэдэхгүй байна. Угаасаа тэр үрлүүлэгчийг ашиглахаа байсан тул Н.Над хэрэгтэй гэвэл бүгдийг нь өгсөн ч болж байна..., ...Намайг Солонгос улсад байхад манай дүү Д.Э нь өөрийн үр тарианы комбайнд сэлбэг олдохгүй байхаар нь Н.Нын комбайнаас зарим нэг сэлбэгийг нь түр авч тавьсан гэж байсан. Ямар ч байсан жаатканы ремен чангалагч авсан байсан. Өөр ямар эд анги байсан талаар сайн санахгүй байна. Сүүлд би Монголд ирчихээд Улаанбаатар хот руу явсан хойгуур н.Буяжаргал ирээд над руу залгаад асуухаар нь би сайн хэлж мэдэхгүй байна, үнэхээр танай эд анги байгаа бол авахгүй юу даа гэж хэлж байсан. Тэгээд тариалангийн газар дээрээ сүүлд очоод харахад комбайны ремен чангалагч нь байхгүй байхаар нь тайлж авсан сэлбэг нь энэ юм байна гэж бодож байсан. Тэгээд ажил эхлэх гээд ремен чангалагч хайгаад олдохгүй Дархан-Уул аймгаас нэг хүнд байгааг сонсоод худалдан авч байсан юм... ОЗП 3.8 гэдэг хавагч Н.Над байдаг байсан үгүйг би огт мэдэхгүй байна, харин одоо хашаанд байгаа СПЗ 3.6 гэдэг үрлэгч 3 ширхэг байдаг гэдгийг нь бол мэднэ, тухайн хоёр техник нь тус тусдаа зориулалттай техникүүд байгаа юм. Манай байгууллага бол хүнд диск гэдэг газар хагалагч хэрэглэдэг бөгөөд үрлэгч нь 2.1 гэсэн 5 ширхгийг ашигладаг юм. Харин Н.Нын байгуллагад миний мэдэхээр зөвхөн СПЗ 3.6 гэдэг үрлэгч 3 ширхэг байдаг байсан. Харин ОЗП 3.8 гэдэг хаваг байсан үгүйг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 190, 192 тал/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Д.Э нь “Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ширээт тариа” ХХК-ийн тариалангийн хашаанаас 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр “Эйншинт Монголиа” ХХК-ийн тариалангийн хашаанаас Орос улсад үйлдвэрлэгдсэн Т-150 маркийн трактор буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, 21.919.300 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

 

Гэмт хэрэг гарахад иргэний хууль зүйн мэдлэг дутмаг, бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшлийнх гэж ойлгон амар хялбар аргаар мөнгөжих санаа зорилго агуулсан нь нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Д.Э нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч Д.Э нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж хувьдаа авсан нь “хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Өөрөөр хэлбэл өөрийн төрсөн ах Д.Эийн хариуцуулсан өмчийг бусдад зарж борлуулж мөнгөө өөртөө завшсан болох нь нотлогдсон.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Д.Эын дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахай сэдэлтэй байх бөгөөд хохирогч байгууллагад 21.919.300 төгрөгийн хохирол учирсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдсон.

Шүүгдэгч Д.Э нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, үүний улмаас бага хэмжээнээс дээш хохирол бусдад учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

 

Шүүгдэгч Д.Э нь хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Д.Дэлгэрсүрэнгээс: “Шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700.000 төгрөгөөр торгох саналыг гаргаж байна” гэх ялын дүгнэлтийг,

 

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Нармандахаас: “Ял дээр ямар нэгэн санал байхгүй” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаяраас: “Улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Нөхцөл байдлыг андуурч, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдлын хувьд эхнэр 2 хүүхэдтэй, эхнэр нь одоо жирэмсэн. Улсын яллагчийн саналыг дэмжиж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүх шүүгдэгч Д.Эт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай үйлдэл хийсэн талаараа гэмшиж байгаа байдал, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  1.3 дугаар зүйийн 1-д “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шудрага ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Д.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруу дэрээ маргаагүй, хүлээн зөвшөөрч буй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгохоор заасан бөгөөд энэ гэмт хэргийн улмаас “Эйншит Монголия” ХХК-д  21.919.300 төгрөгийн хохирол учирсан байна.

Өөрөөр хэлбэл Т-150 маркийн Орос улсад үйлдвэрлэсэн трактор нь “Эйншит монголия” ХХК-ийн өмчлөлийнх болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон гэрч, хохирогч, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нарын мэдүүлгээр нотлогддог бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч байгууллагаас “Ширээт тариа” ХХК-иас хохирлыг гаргуулах талаарх хүсэлт гаргасанг иргэний хариуцагч Д.Э нь хүлээн зөвшөөрдөг тул иргэний хариуцагч “Ширээт тариа” ХХК-иас гаргуулах нь зүйтэй байна.

Харин иргэний нэхэмжлэгч З.Б нь “ Т-150” маркийн Орос улсад үйлдвэрлэсэн тракторийг биет байдлаар өөртөө авч үлдвэл гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байх тул энэ тогтоолоор шүүгдэгч Д.Эаас гаргуулах хохирол, төлбөр байхгүй байна.

Иймд хохирогч, иргэний нэхэмжлэгч “Эйншит Монголия” ХХК-д 21.919.300 төгрөгийг иргэний хариуцагч “Ширээт тариа” ХХК /РД:5324645/-аас гаргуулж олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн 2134003550138 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Төв аймгийн Прокурорын газрын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 4 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож “Т-150” маркийн Орос улсад үйлдвэрлэсэн тракторыг хууль ёсны өмчлөгч иргэний нэхэмжлэгч З.Бд олгохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Эыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.Эт шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан иргэний хариуцагч “Ширээт тариа” ХХК /РД:5324645/-аас 21.919.300 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч “Эйншит Монголия” ХХК /РД:5056284/-д олгосугай.

 

6. Эрүүгийн 2134003550138 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүй, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 4 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож, “Т-150” маркийн Орос улсад үйлдвэрлэсэн тракторыг хууль ёсны өмчлөгч иргэний нэхэмжлэгч З.Бд олгож, шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

8.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ю.ЭНХМАА