| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2018/00474/И |
| Дугаар | 13 |
| Огноо | 2018-12-26 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 13
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийнбичгийн дарга Ч.Алтанзул, нэхэмжлэгч С.От- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийж, С.От-гийн нэхэмжлэлтэй Г.Ня-т холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээдТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.От- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие С.От- Дархан хотын Анагаах ухааны үндэсний их сургуульд сурч байхдаа Г.Ня-тай танилцаад 2013 оноос эхлэн үерхэж байгаад жирэмсэн болж бид хоёрын дундаас хүү О.Ул- 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр мэндэлсэн. Намайг жирэмсэн болон хүүхэд төрүүлэх үед Ня- надтай хамт байгаагүй бөгөөд сургуулиа төгсөөд Сэлэнгэ аймаг руу яваад одоог хүртэл сураг чимээгүй байгаа. Би Г.Ня-т хүүхэдтэй болсон тухайгаа хэлж байсан. Гэтэл 2017 оны 07 сараас эхлэн ярихаа больж миний дугаар луу элдэв янзын мессеж бичиж намайг янз бүрээр гутаан доромжилж бичих болсон. Одоо бичсэн мессежийг нь хуулийн байгууллагад үзүүлэхэд бэлэн байна. Бид 2 одоо ямар нэг холбоо байхгүй бөгөөд хүү Ул-т хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэггаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Ня- шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Ня- нь Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт Гемодиалезийн техникчээр ажилладаг. О.Ул- нь ДНК-ийн шинжилгээгээр 99.9 хувиар нотлогдсон. Тиймээс өөрийн хүү мөн болохыг хүлээн зөвшөөрч байна. Манай диалезийн тасгийн ээлжийн техникч амарсан тул ганцаараа ажиллаж орлох хүн байхгүй улмаас энэ удаагийн шүүх хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй байгааг харгалзан үзнэ үү гэжээ.
Нэхэмжлэгч С.От- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ня- бид хоёр 2013 оны 10 сарын 28-ндтанилцаад Анагаахын сургуулийн дотуур байранд хамт амьдарч байгаад би жирэмсэн болоод бид 2016 оны 01 сарын 12-ндхүүтэй болсон. Би жирэмсэн байхдаа Ня-т жирэмсэн болсон гэдгээ хэлтэл над дээр ирнэ гэж хэлсэн. Тэгээд хүлээсэнболовч ирээгүй. Тэгээд би төрснийхөө дараа ...би төрчихлөө гэж хэлэхэд бас л ирнэ гэсэн. Тэгээд ирээгүй. Сүүлдээ ямар чсураггүй. Ирэхгүй болохоор нь манай ах, эгч нар Ня- руу залгасан боловч утсаа авахгүй байсан. Тэгээд 2017 оны 7 сарднэг удаа хүү бид 2 дээр ирсэн. Тэрнээс хойш огт ирээгүй. Одоо ямар ч холбоогүй байгаа. Бид одоо буцаж нийлэхгүй байх. Тийм учраас хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт зааснаархариуцагч Г.Ня-т шүүх хуралдааны товыг түүний 99314555 дугаарын утсаар мэдэгдсэн боловч тэрээр ямар нэгэнхүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.От- нь хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэсэнхүсэлт гарсан бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүхүзлээ.
Нэхэмжлэгч С.От- нь 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүү От-гийн Ул-ыг төрүүлсэн болох ньтүүний төрсний гэрчилгээгээр нотлогджээ.
С.От- нь хүү О.Ул-т эцэг Г.Ня-аас тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасанбайна.
Хүү О.Ул- төрсөн цагаасаа эх С.От-гийн асрамжид байж, эхийгээ суралцахаар явахад түүний аав дээр үлдсэнбайна. Энэ хугацаанд харуицагч хүүхдээ авч өсгөх талаар нэг ч санал санаачлага гаргаагүй байгааг шүүх анхаарах нь зүйтэй.
Иймд хариуцагч Г.Ня- эхнэр хүүхдээсээ тусдаа амьдрах хугацаанд хүүгээ асарч халамжлах, өсгөж хүмүүжүүлэхталаар ямар ч санаачлага гаргаагүй нь тогтоогдож байгааг болон энэ хугацаанд хүү О.Ул-ын эхийн асрамжид байсныгхаргалзан түүнийг эх С.От-гийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Г.Ня- нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар хүү О.Ул-ыг тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд Гэрбүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгт заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Г.Ня-аасгаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчийнтөлөх хүүхдийн тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгийн хэмжээнээс тооцож улсын тэмдэгтийн хураамж гаргуулжулсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөртөрсөн хүү О.Ул-ыг эх С.От-гийн асрамжинд үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.2.1 дэхь хэсгүүдэдзаасныг баримтлан 2017 оны 01-р сарын 12-ны өдөр төрсөн хүү О.Ул-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосонамьжиргааны доод түвшингийн 50 хувиар сар бүр, 11-16-н нас суралцаж байгаа бол 18 насанд хүртэл амьжиргааныбаталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Г.Ня-аас тэтгэлэг гаргуулсугай.
3. Гэр бүлийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээндзарцуулахыг эх С.От-д даалгаж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар тэтгэлэг хүүхдийн хэрэгцээндзарцуулагдаагүй нь нотлогдвол тэтгэлэг төлөгч түүнийг зориулалтаар нь зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болохыгдурдсугай.
4. Шийдвэрийг биелүүлэхдээ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний өөрчлөлтийгхаргалзахыг Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад даалгасугай.
5. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн үүрэг хэвээрүлдэхийг дурдаж, мөн зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар тэдний хэн нэг нь нөгөөдөө үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыгхориглосугай.
6. Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүүхэд эцэг эхтэйгээ байнгынхарилцаатай байх эрхтэй болохыг дурдсугай.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсынтэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, хариуцагч Г.Ня-аас 51814 төгрөгийг гаргуулан улсын орлогодоруулсугай.
8. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
9. Нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завханаймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ