Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 101

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Н.Адъяа даргалж,

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ө.Мөнхнавч,

          Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхтуяа,

                                Хохирогч Ц.Азжаргал

                                Хохирогчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан

                                Шинжээч Р.Пүрэвдагва, Ж.Эрдэнэбилэг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;

 

Эрүүгийн 201610000240  дугаарт хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, тээврийн удирдлага мэргэжилтэй, Дорноговь аймаг дахь Авто тээврийн төвд тээвэр зохицуулагч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорноговь аймаг Сайншанд сумын 2 дугаар баг Алтанговийн 14-29 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Бариад овогт Бямбацогтын Ууганбаяр / ЕЮ82080615/-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

 Шүүгдэгч Б.Ууганбаяр нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 07 дугаар сарын 29-ний өглөө 06 цагийн орчим Сайншанд сумын 4 дүгээр багийн нутагт өөрийн эзэмшлийн 41-93 ДГО улсын дугаартай Простер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7, 9.1, 9.2 дахь зүйлд заасныг тус тус зөрчин Зүүн буянт-Ухаагийн 10-1 тоот байшинг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас түүний автомашинд зорчиж явсан Ч.Оргилболдын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Ууганбаяр шүүхийн хэлэлцүүлэгт: 2016 оны 07 дугаар сарын 28-нд Викториа бааранд сууж байгаад шөнийн 02 цагт баар хаалгаад гарсан. Гэр лүүгээ хариад өөрт байсан түлхүүрээр өөрийн эзэмшлийн машинаа унаад зүүн замаар  ар луу  явж байсан “Содмонгол” шатахуун түгээх газрын ойролцоогоос хүн хашхирах шиг болохоор нь зогсоод хартал талийгаач гүйгээд ирсэн. Яаж яваа юм гэхэд, морь барианы тэнд Дапужав, Амгаланбаатартай хамт архи ууж байгаад ирлээ. Тэндээс хоёулаа офицерийн байрны баруун урд байдаг айлаас архи авч Энх-Одынд очиж 6 уулаа нийлж уусан. Нэг шил архиа ууж дуусчихаад тайлийгаач дахиад архи ууя, надад мөнгө байна гээд Энх-Од, Номин хоёрыг дагуулаад дахиж нөгөө айлаасаа нэг шил архи авчирч уусан. Архи ууж дуусахад өглөө болж байсан. Талийгаач миний утсаар урд шөнө уусан найзууд руугаа яриад би найзуудынхаа шарыг тайлж өгмөөр байна хүргэж өг гэхээр нь гараад явсан. Талийгаач машины урд талд сууж явж байгаад дэлгүүр ороод нэг шил архи аваад буцаад суухдаа машины ард ороод суусан. Цаашаа явж байгаад авто засварын газрын зориулалттай хоёр давхар байшингийн  ойролцоо очиход машин жолоодлогогүй шарваад байшин очоод мөргөсөн. Би босоод иртэл хэдэн хүмүүс хүрээд ирсэн байсан. Тэнд байсан хүмүүсээс эмнэлэг дуудсан уу гэхэд дуудлага өгсөн, ирж байгаа гэсэн. Дуудаад байсан хоёр найз нь ирчихсэн байсан. Түргэн тусламжийн машин ирээд талийгаачийг аваад явсан. Хохирогчид мөрдөн байцаалтын шатанд 1500000 төгрөг, прокурорын шатанд 1500000 төгрөг, шүүхийн шатанд 14000000 төгрөг, нийт 17 000 000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Болгоомжгүй байдлаасаа болж талийгаачийн ар гэр болон өөрийн ар гэрийг хэцүү байдалд оруулж байгаадаа харамсаж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хохирогч Ц.Азжаргал шүүхийн хэлэлцүүлэгт: 2016 оны 07 сарын 28-нд найзууд дуудаад байна гээд гараад явсан. Манай хүн гэртээ ирж хонодоггүй хүн биш, ямар ч байсан гэртээ ирж хонодог. Тэр өдөр гэртээ ирж хоноогүй болохоор нь гайхаж байсан. Би өглөө босоод хүүхдүүдээ аваад ажил дээрээ байж байтал манай хадам ээж 09 цагийн үед надруу залгаад талийгаачийг аваарт орсон байна, сэхээн дээр яаралтай хүрээд ир, хүнд байна гэж байна гээд надруу уйлаад ярьсан. Намайг очиход ухаангүй хурхирсан байдалтай байсан.  Бид нар тухайн үед тархиндаа гэмтэл авсан болохоороо унтаж байна гэж бодсон. 2016.07.29-ний өдрөөс нэгдсэн эмнэлэгт эрчимт эмчилгээ хийлгэж эхэлсэн. Томографт харуулахад олон тоны цус харвалттай, хүзүү хугарсан, 2, 3 дугаар нугалам нь хугарсан, маш хүнд байна гэсэн. Аймгийн нэгдсэн эмнэлэгт 2016 оны 07 сарын 29-30-нд эмчлүүлээд 2016 оны 08 сарын 01-нд хот руу явсан. Хотод очоод гэмтэлд 3 хоног эмчлүүлж байгаад 2016 оны  08 сарын 03-ны өдрийн 3 цагийн үед нас барсан. Бид нар задлан хийлгээд зуны халуун байсан болохоор шарил зөөдөг бүхээгтэй машинаар 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөртөө авчирсан. Шарил 2016 оны  08 сарын 04-ны өглөө үүрээр 04 цагийн үед ирсэн. 2016 оны 08 сарын 08-ны өдөр ажил явдал нь болсон. Тухайн үед талийгаач юу гэж хэлснийг нь би байгаагүй учраас мэдэхгүй байна. Маш хүнд байсан учраас би гадуур олддоггүй эм тариа хайгаад явж байхад Ууганаа нэг ч удаа уулзаагүй. Хот явтал нэг ч уулзаагүй, Ууганааг ярих байх гэж хүлээж байсан. Талийгаачийг өнгөрсөний ар дээр би утсаар яриад “чи согтуугаар машин барьсан ч гэсэн жоохон удаан явахгүй дээ, тэгсэн бол амьд байж 2 хүүхэддээ харагдаж байх байсан ч юм бил үү” гэж хэлэхэд “зүгээр байж байгаад ялтан болчихлоо” гэж надад хэлсэн. Би хотод төрсөн хотын хүн боловч нөхрөө дагаж л Дорноговь аймагт ирж амьдарсан. Аймагт хамаатан садан ах дүү байхгүй, 2 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй болж байна.  Хадам ээж маань бас ганц хүүгээ алдсан. Бидэнд нөхөж баршгүй гарз учирч байна. Хадам ээж маань хүүгээ алдаад олон жил уулзаагүй охинруугаа Солонгос улс руу явсан. Бага охин ухаан алдаж унаад, хамраас нь цус гараад гадуур эмчилгээ хийлгээд явж байгаа. Хүүхдээ хараад эмнэлэгт хэвтэх гэсэн боловч сургуулийн хүүхдийг минь харах хүнгүй болоод хэвтэж чадаагүй. Манай охин төрөлхийн зүрхний гажигтай. 2015 оны 08 сард бид нар хөнгөн хэлбэрийн хагалгаанд оруулж зүрхний битүү цоргийг бөглүүлсэн. Хавсарсан гажиг нь Монголд эмчлүүлэх ямар ч боломжгүй, Солонгост эмчлүүлэх боломжтой гээд талийгаачтай хамт явах гээд 07 сард баримт материалаа бүрдүүлсэн байсан. Зүрхний хагалгааг сэрүүний улиралд хийдэг гэсэн, би өөрөө хүсэлт гаргаан он гаргаад хийлгэхээр хойшлуулсан байгаа. Би бас 3- р эмнэлэгийн эмч нарын  дүгнэлтийг хэргийн материалд хавсаргасан байгаа.  40000-50000 долларын хагалгаа зүрхний хавхлагын хагалгаанд орохоор байгаа. Манай хүүхдийг хүний хараа хяналтанд байнга байх зайлшгүй шаардлагатай гэсэн учраас би ажлаа хийгээд талийгаач хүүхдээ хараад байдаг байсан. Нийгмийн халамжаас 140000 төгрөгийн тэтгэлэг бага тогтоогдсон байгаа. 2 хүүхдээ 18 нас хүртэл нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тэтгэмж гаргуулах хүсэлтэй байгаа. Эмчилгээний зардлын 50%-ийг гаргуулна.  Ууганбаяр нь 17 000 000 төгрөгийн хохирлыг барагдуулсан байгаа. Ууганбаярт оногдуулах ялыг хөнгөрүүлэхэд татгалзах зүйл байхгүй гэв.

 

            Шүүгдэгч Б.Ууганбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Би 2016 оны 07 дугаар сарын 28-ны орой 23 цагийн орчимд найз Хосбаяр Одгэрэл нарын хамт Викториа бааранд сууж пиво ууж байгаад 02 цагийн орчимд баарнаас гараад гэрлүүгээ явсан юм...би гэрийн гадаа очоод гэртээ оролгүйгээр өөрт байсан машины түлхүүрээр өөрийн эзэмшлийн 41-93 ДГО улсын дугаартай машиныг асааж унаад Ар шанд орох гээд холбооны байрны зүүн талаар засмал замаар явж байтал Сод монгол шатахуун түгээх станцын ойролцоо зам дээр талийгаач Ч.Оргилболд зогсож байсан ба намайг хашгирч дуудсан юм... Хоёулаа Одынд очиж ганц нэг юм ууя гээд миний машинд суусан, тухайн үед 03 цаг болж байсан байх, бид хоёр Баянаагийнх гэж айлд очиж 1 шил 0,75 граммын Улаанбаатар архи аваад 5 дугаар 58-д оршин суух Одынд очсон... Авсан архиа дуусгаад Од, Номин-Эрдэнэ, талийгаач Ч.Оргилболд бид нар миний машинтай Баянаагийнх гэж айлд очиж дахиж 1 шил архи авч ирээд уусан, сүүлд нь авсан архиа ууж дуусч байтал талийгаач миний утсаар Дапужав гэж хүнтэй ярьж байснаа “надад 2 найзынхаа шарыг тайлж өгмөөр байна. Урьд шөнө хамт уусан юм хоёулаа хамт явъя, чи машинтайгаа намайг хүргээд өг” гэж хэлээд бид хоёр 6 цагийн орчимд байхаа Одынхоос гарсан, бид хоёр холбооны байранд байх шар дэлгүүрийн гадаа зогсоод талийгаач дэлгүүр орж нэг шил архи аваад миний машины ард суусан. Тэгээд миний утсаар Дапужавтай дахиж яриад надад Ар шандад байх Оргил худалдааны төв рүү явъя гэж хэлсэн, шар дэлгүүрээс хойш Ар шанд чиглэсэн засмал замаар явж байгаад миний машины руль зүүн гар тийшээ гэнэт дарагдаж гацаад засмал замаас гарч замын урд байх 2 давхар шар байшинг мөргөж осол гаргасан, осол болоход би машины рулийг хуга дараад цонхоор шидэгдэж унасан байсан. Талийгаач машины арын суудалд ухаан алдсан байдалтай байсан... Машинд урьд нь ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй, машины зөв талын урд талын амартизатор жоохон гулзайсан байсан... Талийгаач бид хоёр хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, талийгаач бид хоёр өөрийн үйлдлийг хянах чадвартай байсан... Ойролцоогоор 60 орчим км цагийн хурдтай явж байсан. Тормоз гишгэсэн боловч машин зогсоогүй... Талийгаачийн биед ил харагдах шарх сорви гэмтэл байгаагүй машины арын суудал дээр хэвтээд байсан, дуудахад сэрэхгүй байсан. ... Миний жолооны эрх хасуулсан хугацаа 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр дууссан ба би шалгалт өгч жолоодох эрхээ сэргээлгээгүй. ... Намайг машин бариад явж байхад талийгаач Ч.Оргилболд нь миний утсаар найзууд руугаа залгах гээд удаа дараа миний гар утсыг нэхээд байсан ба талийгаачид түр хүлээж бай одоо очлоо гэж хэлэхэд миний гар утсыг авах гээд суудлын араас намайг татаад байсан ба энэ үед миний анхаарал суларч осол гаргахад нөлөөлсөн байх гэж бодож байна.... гэсэн мэдүүлэг /хх-ийн 85-86, 89- 90 /,

             Хохирогч Ц.Азжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Талийгаач 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 17 цаг 30 минутын орчимд найз нар дуудаад байна гэж хэлээд гэрээсээ гарсан. Тухайн өдөр гэртээ ирж хоноогүй. Би шөнө ирэхгүй болохоор нь гар утас руу нь залгахад утас нь холбогдохгүй байсан. 2016 оны 07 дугаар сарын 29-ний өглөө 09 цаг 40 минутын орчимд манай хадам ээж Чинлүү надруу 99260817 гэсэн дугаарын утсаар залгаад Оргилболд осолд орчихсон байна, эмнэлэгт ухаангүй байна, яаралтай эмнэлэг дээр хүрээд ир гэж хэлээд би эмнэлэг дээр очиход Нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт ухаангүй эмчилгээ хийлгэж байсан. Би эмчлэгч эмчээс асуухад зам тээврийн осолд орж тархиндаа хүнд гэмтэл авсан, олон тооны цус харвалттай, хүзүү хугарсан, нүдэнд гэмтэл авсан, хамар хугарсан байдалтай биеийн байдал нь маш хүнд байна гэж хэлж байсан. Тэгээд аймгийн нэгдсэн эмнэлэгт 3 хоног хэвтэн эмчлүүлээд ухаан ороогүй 2016 оны 08 дугаар сарын 01-ний өглөө Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү авч яван сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчилгээ хийлгээд талийгаач ухаан орохгүй байж байгаад 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 14 цаг 55 минутанд нас барсан. ...Би нэхэмжлэлтэй холбоотой баримт болох 11.250.000 төгрөгний баримт өгсөн байгаа миний өгсөн баримт нь талийгаач Ч.Оргилболдын эм тариа, хоол хүнс, шатахууны зардлын баримт байгаа талийгаачийн оршуулгын зардал болон хоног хураах зардалд 3.000.000 гаруй төгрөг зарцуулсан цаашид баримтаар нэхэмжилнэ. Б.Ууганбаяр нь надад 1.500.000 төгрөг өгсөн ба би Ууганбаяраас цаашид хүүхдийн эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Би хүүхдээ эмчилгээнд Солонгос явж ирээд хүүхдээ хараад ажлаа хийхгүй байх тул хүүхэд харах хугацаанд авах өөрийн цалинг нэхэмжилнэ. ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-22, 116/,

             Гэрч Л.Отгонжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 07 дугаар сарын 29-ний өглөө 06 цагийн орчимд нөхөртэйгөө босоод хашаанд юм хийж байтал 07 цагийн орчимд манай гэрээс урагш байх засмал замаар суудлын машин маш хурдтай яваад гэнэт шороо бужигнаад явчих шиг болсон тэгээд юу болов гээд хашаанаас гараад хартал замын урд талд байх хоёр давхар засварын газрыг суудлын машин мөргөж осол гаргасан байсан. Би нөхөртэйгөө осол болсон газарт очиход уг тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр урагш харсан байдалтай машин урд хэсгээрээ нилээд их гэмтсэн машины жолооч махлаг залуу машинаас унаж газарт хэвтсэн байдалтай байсан ба бид хоёрыг очиход босч ирсэн машины арын суудал дээр үл таних залуу унтаж байгаа юм шиг дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Би нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж дуудсан... Хэдэн км цагийн хурдтай явсан талаар мэдэхгүй байна их л хурдтай засмал замаар тойрч ирж байсан... Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх талаар нь мэдэхгүй байна машинаас шидэгдсэн байдалтай байсан, жолооч талын хаалга онгорхой байсан уг машины жолооч газарт хэвтэж байгаад бид хоёрыг очиход босоод гэдсээ дараад ёолоод суугаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх- ийн 23-24/,

             Гэрч Г.Бат-Амгалангийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр найз Дапужавтай хамт явж байгаад орой 18 цагийн орчимд талийгаач Ч.Оргилболдтой таарсан. Тэгээд бид гурав гадуур явж байгаад нэг шил 0,75 гр архи 4 ширхэг лаазтай пиво аваад салхинд гаръя гээд Ар шандаас хойш явж малчны байрны хойно гарч авсан архи пивоо уугаад сууж байтал нилээд орой болоод Дапужав бид хоёр архи уучихсан юм чинь машинтайгаа яаж явах вэ эндээ хоночихоод өглөө явъя гэтэл талийгаач Ч.Оргилболд би тэгвэл явлаа, морь мал уях ажилтай байгаа гээд шөнө ойролцоогоор 01 цагийн орчимд байхаа аймаг руу явган алхаад явсан... Дапужав бид хоёр хөдөө унтчихаад 06 цаг өнгөрөөж босоод аймаг орох гээд явж байтал талийгаач Ч.Оргилболд, Б.Ууганбаярын утсаар Дапужавруу залгаад бид хоёрыг хаана байна, би нэг шил архи авчихлаа танай засварын газрын гадаа явж байна, байгаа газар чинь хүрээд очьё гэж хэлсэн. Дапужав талийгаачид бид хоёр аймаг орох гээд явж байна засварын газрын гадаа байж бай гэж хэлж байсан. Тэгээд бид 2, Оргил худалдааны төвийн уулзвараас чигээрээ зүүн тийш явтал засмал замын урд байх хоёр давхар цагаан өнгийн байшинг машин мөргөж осол гаргасан байсан. Бид хоёр хүрээд очтол Ууганбаярын машин байсан. Ууганбаяр машиныхаа гадаа сууж байсан. Талийгаач Ч.Оргилболд машины арын суудал дээр хурхираад хэвтээд байхаар нь сэрээх гэтэл сэрэхгүй байхаар нь хүнээр эмнэлэг дуудуулсан... Талийгаачийн хамарнаас цус гарсан байсан, өөр ил харагдах шарх сорви харагдаагүй... Тухайн үед ослын газарт очиход Ууганбаяр би өөрөө машинаа жолоодож яваад осол гаргачихлаа гэж хэлж байсан, талийгаач Ч.Оргилболд машины арын суудал дээр сууж явсан байдалтай байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 /,

            Гэрч П.Дапужавын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 07 дугаар сарын 29-ний өглөө 06 цаг өнгөрч байхад Ууганбаяр надруу залгасан байсан. Би эргүүлээд залгатал талийгаач Ч.Оргилболд утсыг нь аваад та хоёр хаана байна, би засварын газрын гадаа байна гэж хэлэхээр нь наанаа байж бай бид хоёр аймаг орж байна, хүрээд очьё гэж хэлээд Ар шандын Оргил худалдааны төвийн гэрлэн дохиотой уулзвараар чигээрээ зүүн тийш явсан засмал замаар явж байтал замын урд байх хоёр давхар засварын газрыг Ууганбаярын машин мөргөж осол гаргасан байдалтай байсан. Бид хоёр осол болсон газарт очиход Ууганбаяр машиныхаа хажууд зогсож байсан. Талийгаач Ч.Оргилболд Ууганбаярын машины арын суудал дээр дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд удалгүй түргэн тусламж ирж талийгаач Ч.Оргилболдыг авч явсан. ... Ил харагдах гэмтэл шарх сорви анзаарагдаагүй талийгаач хурхирсан байдалтай хэвтэж байсан... гэсэн мэдүүлэг / хх-ийн 27-28 /,

             Гэрч Г.Энх-Одын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 30-нд шилжих шөнө Б.Ууганбаяр, талийгаач Ч.Оргилболд нар манайд 04 цагийн орчимд байх нэг шил 0,75 граммын архитай ирсэн юм. Тэр хоёрыг ирээд удаагүй байж байтал манай найз Төрөө, Буяндэлгэр хоёр гаднаас орж ирээд бид нар хамт Б.Ууганбаяр, талийгаач Ч.Оргилболд нарын авчирсан архийг уусан. Бид нар архи ууж дуусчихаад Ууганбаярын машинтай гарч дахиж 0,75 граммын архи авчирч уусан. Тэгээд архи ууж дуусчихаад байж байтал талийгаач Ч.Оргилболд би явах ажилтай, намайг хүргээд өг гээд Б.Ууганбаяраас гуйгаад байх шиг байсан. Тэгээд удалгүй 06 цагийн орчим байх Б.Ууганбаяр талийгаач Ч.Оргилболд нар гараад явсан.... Бага зэргийн согтолттой байсан санагдаж байна. Шөнө Баянаагийн гэж айлаас архи авч уугаад машин тэргээ Ууганбаяр өөрөө барьж яваад байсан, өглөө 06 цагийн үед гарахдаа ч гэсэн бага зэргийн согтолттой байсан... гэсэн мэдүүлэг /хх- ийн 29-30 /,

             Гэрч М.Чулуунчөдөрийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 07 дугаар сарын 29-ний өглөө би 08 цагийн орчимд авто засварын газар дээрээ очиход манай авто засварын газрын хойд буланг 41-93 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөж зам тээврийн осол гаргасан байдалтай цагдаа нар ирчихсэн байсан... Надад учирсан хохирол байхгүй, манай засварын газрын хойд хананы хэсэгт хэсэг газарт шавар нь нурсан байсныг уг 41-93 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ууганбаяр гэх залуу 2, 3 хоногийн дараа ирээд янзалж өгөөд явсан, миний хувьд ямар нэгэн гомдол санал байхгүй, эд хөрөнгийн хохирлын үнэлгээ гаргуулах шаардлагагүй гэж бодож байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41/,

             Шинжээч Ж.Эрдэнэбилэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Б.Ууганбаяр нь 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 6 сараар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан боловч 2016 оны 07 дугаар сарын 05-нд хугацаа дууссан тул жолоочийн давтан сургалтанд сууж шалгалт өгч тэнцсэн тохиолдолд жолооны үнэмлэхийг авч тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргэдэг журам үйлчилж байгаа, цагдаагийн байгууллагын нэгдсэн сангаас шүүж үзэхэд эрх хасуулсан хугацаа нь дууссан байсан боловч эрх хасагдсан гэсэн бичиглэл байсан болохоор Б.Ууганбаярын эрх хасуулсан хугацаа дууссан боловч жолооны шалгалт өгч эрхээ сэргээлгээгүй байна гэсэн үг, тэгэхлээр Б.Ууганбаяр нь зам тээврийн осол гарах үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан байна... гэсэн мэдүүлэг / хх-ийн 42-43 /,

              Шинжээч Б.Анхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Хүнд зэргийн согтолттой хүмүүс өөрийн биеийг ухамсарлан авч явах чадвар болон өөрийн хийж буй үйлдлийг ухамсарлах чадвар муутай байна. Уг шинж тэмдэг нь хүний биеийн онцлогоос хамаарч хүн хүнд харилцан адилгүй байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 44 /,

              Шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 02 тоот дүгнэлтэнд: “...Жолооч Б.Ууганбаярын өгсөн тайлбараас үзэхэд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.а зүйлд “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 9 дүгээр бүлгийн 9.1 зүйлд “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна, 9.2 зүйлд “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна... Хэрэгт авагдсан схем зургаас үзэхэд 41-93 ДГО улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.Ууганбаяр нь зогсоох арга хэмжээ аваагүй байна... 41-93 ДГО улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.Ууганбаяр нь 2016 оны 01 дүгээр сарын 05-нд 6 сараар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан боловч 2016 оны 07 дугаар сарын 05-нд хугацаа дууссан байна. Б.Ууганбаяр нь В ангиллын 439868 дугаартай үнэмлэхтэй... Осол гарсан үндсэн шалтгаан нь 41-93 ДГО улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.Ууганбаяр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын нөхцөлд хурд тохируулалгүй явж аюул тохиолдсон үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авалгүй үл хөдлөх зүйл буюу байшин мөргөж осол гаргасан гэж үзэв..." гэжээ /хх-ийн 46 /,

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 03- ны өдрийн 1440 дугаартай дүгнэлтэд: “...Талийгаачид аксоны тархмал гэмтэл тархины хажуугийн ховдлын хана, төвийн бөөмсийн орчимд цэгэн цус харвалтууд аман хүзүүний шүдлэг сэртэнгийн хугарал, нүүрний зулгаралт, зүүн бугалганы цус хуралт тогтоогдлоо. Тархины аксоны тархмал гэмтэл нь авто ослын үед хүчтэй шидэгдэх, доргих үед үүснэ. Аман хүзүүний шүдлэг сэртэнгийн хугарал нь толгой арагш хүчтэй гэдийхэд үүсдэг. Шинжилгээгээр үхэлд хүргэх эмгэг өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь тархины комд орж нас баржээ. Цус нь 2 дугаар бүлэг байна... гэсэн дүгнэлт /хх-н 52-53 /,

             Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 6683 дугаартай дүгнэлтэнд: ... Шинжилгээнд ирүүлсэн Б.Ууганбаярын биенээс авсан гэх цус хүрэлцэхүйц хэмжээтэй тул шинжилгээнд тэнцэнэ гэж үзлээ. Шинжилгээнд ирүүлсэн Б.Ууганбаярын биенээс авсан гэх цусанд 2,7 промилли спиртийн агууламж илэрсэн байна. Цусанд 2,7 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын хүнд зэрэгт хамаарна... гэсэн дүгнэлт /хх-ийн 62 /,

             Дорноговь аймгийн Автотээврийн төвийн шинжээчдийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 6 тоот техникийн дүгнэлтэнд: ... Жолооны хүрд лимбэн гол дээр боогдсон хэсгээрээ хугарсныг нүдээр харахад шар туяатай байгаа нь өмнө нь цавтай байсан байж болзошгүй. ... 2016 оны 01 дүгээр сарын 26-нд техникийн хяналтын үзлэгт орох үедээ тоормоз хэвийн ажиллагаатай байсан байна... 2016 оны 01 дүгээр сарын 26-нд техникийн хяналтын үзлэгт орж стандартын шаардлага тэнцсэн... Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг Алтанговийн 14-29 тоотод оршин суугч Бямбацогтын Ууганбаярын эзэмшилд байна... гэсэн дүгнэлт /хх-ийн 75-76 /,

 

Хэрэг, учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- 6-11/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-14/

Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-16-18/,

           Ашид Билгүүн ХХК-ний дүгнэлт /хх-129, 134,  /,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-92/,

Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол / хх-124-126/

Хохирол гаргуулах тухай баримтууд /139-187/, шүүх хуралдаанд хохирогчоос гаргасан нэхэмжлэлтэй холбоотой баримтууд зэрэг болно.  

 

Шүүгдэгч Б.Ууганбаяр нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 07 дугаар сарын 29-ний өглөө 06 цагийн орчим Сайншанд сумын 4 дүгээр багийн нутагт өөрийн эзэмшлийн 41-93 ДГО улсын дугаартай Простер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.2.а-д заасан “замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх”, 2.7.а-д заасан: “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 9 дүгээр бүлгийн 9.1-д заасан: “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна, 9.2-д заасан: “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчин Зүүн буянт-Ухаагийн 10-1 тоот байшинг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас түүний автомашинд зорчиж явсан Ч.Оргилболдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь Шүүгдэгч Б.Ууганбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... Талийгаач машины урд талд сууж явж байгаад дэлгүүр ороод нэг шил архи аваад буцаад суухдаа машины ард ороод суусан. Цаашаа явж байгаад авто засварын газрын зориулалттай хоёр давхар байшингийн  ойролцоо очиход машин жолоодлогогүй шарваад байшин очоод мөргөсөн. Би босоод иртэл хэдэн хүмүүс хүрээд ирсэн байсан. Тэнд байсан хүмүүсээс эмнэлэг дуудсан уу гэхэд дуудлага өгсөн, ирж байгаа гэсэн. ... Хохирогчид мөрдөн байцаалтын шатанд 1500000 төгрөг, прокурорын шатанд 1500000 төгрөг, шүүхийн шатанд 14000000 төгрөг, нийт 17 000 000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан” гэсэн мэдүүлэг,  Хохирогч Ц.Азжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 07 дугаар сарын 29-ний өглөө 09 цаг 40 минутын орчимд манай хадам ээж Чинлүү надруу 99260817 гэсэн дугаарын утсаар залгаад Оргилболд осолд орчихсон байна, эмнэлэгт ухаангүй байна, яаралтай эмнэлэг дээр хүрээд ир гэж хэлээд би эмнэлэг дээр очиход Нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт ухаангүй эмчилгээ хийлгэж байсан. Би эмчлэгч эмчээс асуухад зам тээврийн осолд орж тархиндаа хүнд гэмтэл авсан, олон тооны цус харвалттай, хүзүү хугарсан, нүдэнд гэмтэл авсан, хамар хугарсан байдалтай биеийн байдал нь маш хүнд байна гэж хэлж байсан. Тэгээд аймгийн нэгдсэн эмнэлэгт 3 хоног хэвтэн эмчлүүлээд ухаан ороогүй 2016 оны 08 дугаар сарын 01-ний өглөө Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү авч яван сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчилгээ хийлгээд талийгаач ухаан орохгүй байж байгаад 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 14 цаг 55 минутанд нас барсан. ... Ууганбаяр нь 17 000 000 төгрөгийн хохирлыг барагдуулсан байгаа. Ууганбаярт оногдуулах ялыг хөнгөрүүлэхэд татгалзах зүйл байхгүй гэсэн мэдүүлэг, Хохирогч Ц.Азжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Тэгээд аймгийн нэгдсэн эмнэлэгт 3 хоног хэвтэн эмчлүүлээд ухаан ороогүй, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өглөө Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү авч яван сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчилгээ хийлгээд талийгаач ухаан орохгүй байж байгаад 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 14 цаг 55 минутанд нас барсан. ...Би нэхэмжлэлтэй холбоотой баримт болох 11.250.000 төгрөгний баримт өгсөн байгаа миний өгсөн баримт нь талийгаач Ч.Оргилболдын эм тариа, хоол хүнс, шатахууны зардлын баримт байгаа талийгаачийн оршуулгын зардал болон хоног хураах зардалд 3.000.000 гаруй төгрөг зарцуулсан цаашид баримтаар нэхэмжилнэ. Б.Ууганбаяр нь надад 1.500.000 төгрөг өгсөн ба би Ууганбаяраас цаашид хүүхдийн эмчилгээний зардлыг нэхэмжилнэ ... гэсэн мэдүүлэг, Гэрч Л.Отгонжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 07 дугаар сарын 29-ний өглөө 06 цагийн орчимд босоод нөхөртэйгөө хашаанд юм хийж байтал 07 цагийн орчимд манай гэрээс урагш байх засмал замаар суудлын машин маш хурдтай яваад гэнэт шороо бужигнаад явчих шиг болсон тэгээд юу болов гээд хашаанаас гараад хартал замын урд талд байх хоёр давхар засварын газрыг суудлын машин мөргөж осол гаргасан байсан. Би нөхөртэйгөө осол болсон газарт очиход уг тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр урагш харсан байдалтай машин урд хэсгээрээ нилээд их гэмтсэн машины жолооч махлаг залуу машинаас унаж газарт хэвтсэн байдалтай байсан ба бид хоёрыг очиход босч ирсэн машины арын суудал дээр үл таних залуу унтаж байгаа юм шиг дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Би нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж дуудсан... гэсэн мэдүүлэг, Гэрч Г.Бат-Амгалангийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Бид хоёр хүрээд очтол Ууганбаярын машин байсан. Ууганбаяр машиныхаа гадаа сууж байсан. Талийгаач Ч.Оргилболд машины арын суудал дээр хурхираад хэвтээд байхаар нь сэрээх гэтэл сэрэхгүй байхаар нь хүнээр эмнэлэг дуудуулсан... Талийгаачийн хамарнаас цус гарсан байсан, өөр ил харагдах шарх сорви харагдаагүй... гэсэн мэдүүлэг, Гэрч П.Дапужавын мөрдөн байцаалтанд өгсөн: ... замын урд байх хоёр давхар засварын газрыг Ууганбаярын машин мөргөж осол гаргасан байдалтай байсан. Бид хоёр осол болсон газарт очиход Ууганбаяр машиныхаа хажууд зогсож байсан. Талийгаач Ч.Оргилболд Ууганбаярын машины арын суудал дээр дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд удалгүй түргэн тусламж ирж талийгаач Ч.Оргилболдыг авч явсан. ... Ил харагдах гэмтэл шарх сорви анзаарагдаагүй талийгаач хурхирсан байдалтай хэвтэж байсан... гэсэн мэдүүлэг, Гэрч М.Чулуунчөдөрийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 07 дугаар сарын 29-ний өглөө би 08 цагийн орчимд авто засварын газар дээрээ очиход манай авто засварын газрын хойд буланг 41-93 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөж зам тээврийн осол гаргасан байдалтай цагдаа нар ирчихсэн байсан... гэсэн мэдүүлэг, Шинжээч Ж.Эрдэнэбилэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... Б.Ууганбаяр нь 2016 оны 01 дүгээр арын 05-ны өдөр 6 сараар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсанаас хойш 2016 ны 07 дугаар сарын 05-нд эрх хассан хугацаа дууссан хэдий ч жолоочийн давтан сургалтанд сууж шалгалт өгч тэнцсэн тохиолдолд жолооны үнэмлэхийг авч тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргэдэг журамтай. Тэгэхлээр Ч.Ууганбаяр нь жолоочийн давтан сургалтанд сууж шалгалт өгөөгүй учир зам тээврийн осол гарах үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан байна... Осол гарах болсон гол шалтгаан нь замын хөдөлгөөний дүрэмд заасан хурдны хязгаарын дээд хэмжээний дотор хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог, зам болон цаг агаарын нөхцөл зэргийг харгалзан хурдаа тохируулаагүй, үүнээс үндэслэн аюул саад бий болсон үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нөхцөл шалтгаанаас зам тээврийн осол болсон гэж үзсэн. Хавтаст хэргийн материалаар дүгнэлт гаргахдаа осол гарсан хэргийн газрын схем зураг, гэрч, сэжигтэн нарын мэдүүлэг зэргийг уншиж үзэхэд тормозны мөр гараагүй байгаа нь хурд хэтрүүлж явсанаас зогсоох арга хэмжээ авч чадалгүй байшин мөргөсөн гэж үзсэн...гэсэн мэдүүлэг, Шинжээч Б.Анхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Хүнд зэргийн согтолттой хүмүүс өөрийн биеийг ухамсарлан авч явах чадвар болон өөрийн хийж буй үйлдлийг ухамсарлах чадвар муутай байна. Уг шинж тэмдэг нь хүний биеийн онцлогоос хамаарч хүн хүнд харилцан адилгүй байна... гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 03- ны өдрийн 1440 дугаартай дүгнэлтэд: “...Талийгаачид аксоны тархмал гэмтэл тархины хажуугийн ховдлын хана, төвийн бөөмсийн орчимд цэгэн цус харвалтууд аман хүзүүний шүдлэг сэртэнгийн хугарал, нүүрний зулгаралт, зүүн бугалганы цус хуралт тогтоогдлоо. Тархины аксоны тархмал гэмтэл нь авто ослын үед хүчтэй шидэгдэх, доргих үед үүснэ. Аман хүзүүний шүдлэг сэртэнгийн хугарал нь толгой арагш хүчтэй гэдийхэд үүсдэг. Шинжилгээгээр үхэлд хүргэх эмгэг өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь тархины комд орж нас баржээ. Цус нь 2 дугаар бүлэг байна... гэсэн дүгнэлт, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 6683 дугаартай дүгнэлтэнд: ... Шинжилгээнд ирүүлсэн Б.Ууганбаярын биенээс авсан гэх цусанд 2,7 промилли спиртийн агууламж илэрсэн байна. Цусанд 2,7 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын хүнд зэрэгт хамаарна... гэсэн дүгнэлт, Шинжээч З.Пүрэвдагвын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... жолооны хүрд лимбэн гол дээр боогдсон хэсгээрээ хугарсныг нүдээр харахад шар туяатай байгаа нь өмнө нь цавтай байсан байж болзошгүй. Үүнийг нарийн шинжилгээгээр тогтоох шаардлагатай гэж дүгнэсэн нь тухайн осол болох үед ч хугарсан байж болно, түүнээс өмнө ч цав гараад осол болж байшин хүчтэй мөргөснөөс ч хугарсан байж болно. Дүгнэлтийг бүрэлдхүүнтэй гаргасан учраас санал нэгтэй байсан. Шинжээчид хууль сануулсан ба худал дүгнэлт гаргавал Эрүүгийн хариуцлага хүлээнэ гэдгийг танилцуулсан тул ямар нэгэн хувийн сонирхол байгаагүй, бид машиныг нүдээр үзэж дүгнэлт гаргасны хувьд хэрэв зөвшөөрөхгүй тохиолдолд нарийн шинжилгээ хийлгэх шаардлагатай л гэж үзсэн...гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Б.Ууганбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Миний жолооны эрх хасуулсан хугацаа 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр дууссан ба би шалгалт өгч жолоодох эрхээ сэргээлгээгүй.... Би 2016 оны 07 дугаар сарын 28-ны орой 23 цагийн орчимд найз Хосбаяр Одгэрэл нарын хамт Викториа бааранд сууж пиво ууж байгаад 02 цагийн орчимд баарнаас гараад гэрлүүгээ явсан юм... Ч.Оргилболд зогсож байсан ба намайг хашгирч дуудсан юм... Хоёулаа Одынд очиж ганц нэг юм ууя гээд миний машинд суусан, тухайн үед 03 цаг болж байсан байх, бид хоёр Баянаагийнх гэж айлд очиж 1 шил 0,75 граммын Улаанбаатар архи аваад 5 дугаар 58-д оршин суух Одынд очсон... Авсан архиа дуусгаад Од, Номин-Эрдэнэ, талийгаач Ч.Оргилболд бид нар миний машинтай Баянаагийнх гэж айлд очиж дахиж 1 шил архи авч ирээд уусан...Талийгаач бид хоёр хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, талийгаач бид хоёр өөрийн үйлдлийг хянах чадвартай байсан... Ойролцоогоор 60 орчим км цагийн хурдтай явж байсан. Тормоз гишгэсэн боловч машин зогсоогүй.... ... ... Намайг машин бариад явж байхад талийгаач Ч.Оргилболд нь миний утсаар найзууд руугаа залгах гээд удаа дараа миний гар утсыг нэхээд байсан ба талийгаачид түр хүлээж бай одоо очлоо гэж хэлэхэд миний гар утсыг авах гээд суудлын араас намайг татаад байсан ба энэ үед миний анхаарал суларч осол гаргахад нөлөөлсөн байх гэж бодож байна.... гэсэн мэдүүлэг, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Ашид билгүүн ХХК-ны үнэлгээний дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан дээрх нотлох баримтаар тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Б.Ууганбаяр нь “...миний машины руль зүүн гар тийшээ гэнэт дарагдаж гацаад засмал замаас гарч замын урд байх 2 давхар шар байшинг мөргөж осол гаргасан...машины эвдрэлээс болж осол гарсан гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг нь Гэрч Л.Отгонжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 07 дугаар сарын 29-ний өглөө 06 цагийн орчимд босоод нөхөртэйгөө хашаанд юм хийж байтал 07 цагийн орчимд манай гэрээс урагш байх засмал замаар суудлын машин маш хурдтай яваад гэнэт шороо бужигнаад явчих шиг болсон тэгээд юу болов гээд хашаанаас гараад хартал замын урд талд байх хоёр давхар засварын газрыг суудлын машин мөргөж осол гаргасан байсан...гэсэн мэдүүлэг, Шинжээч Ж.Эрдэнэбилэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... Б.Ууганбаяр нь 2016 оны 01 дүгээр арын 05-ны өдөр 6 сараар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсанаас хойш 2016 ны 07 дугаар сарын 05-нд эрх хассан хугацаа дууссан хэдий ч жолоочийн давтан сургалтанд сууж шалгалт өгч тэнцсэн тохиолдолд жолооны үнэмлэхийг авч тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргэдэг журамтай. Тэгэхээр Б.Ууганбаяр нь жолоочийн давтан сургалтанд сууж шалгалт өгөөгүй учир зам тээврийн осол гарах үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан байна... Осол гарах болсон гол шалтгаан нь замын хөдөлгөөний дүрэмд заасан хурдны хязгаарын дээд хэмжээний дотор хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог, зам болон цаг агаарын нөхцөл зэргийг харгалзан хурдаа тохируулаагүй, үүнээс үндэслэн аюул саад бий болсон үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нөхцөл шалтгаанаас зам тээврийн осол болсон гэж үзсэн. Хавтаст хэргийн материалаар дүгнэлт гаргахдаа осол гарсан хэргийн газрын схем зураг, гэрч, сэжигтэн нарын мэдүүлэг зэргийг уншиж үзэхэд тормозны мөр гараагүй байгаа нь хурд хэтрүүлж явсанаас зогсоох арга хэмжээ авч чадалгүй байшин мөргөсөн гэж үзсэн...гэсэн мэдүүлэг, Шинжээч З.Пүрэвдагвын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... жолооны хүрд лимбэн гол дээр боогдсон хэсгээрээ хугарсан нь тухайн осол болох үед ч хугарсан байж болно, түүнээс өмнө ч цав гараад осол болж байшин хүчтэй мөргөснөөс ч хугарсан байж болно...гэсэн мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 6683 дугаартай дүгнэлтэнд: ... Шинжилгээнд ирүүлсэн Б.Ууганбаярын биенээс авсан гэх цусанд 2,7 промилли спиртийн агууламж илэрсэн байна. Цусанд 2,7 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын хүнд зэрэгт хамаарна... гэсэн дүгнэлт зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан дээрх нотлох баримтаар няцаагдаж байна.

 

Иймд Б.Ууганбаярыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, согтуугаар, тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

Хохирогч Ц.Азжаргал нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 14 864 900 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Б.Ууганбаяр нь 17 сая төгрөг төлж барагдуулсныг талууд маргаагүй байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ. Гэмт хэргийн улмаас учруулсан эд материалын хохирлыг нөхөн төлсөн нь ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэл болж байна.

 

Хүүхдийн эмчилгээний зардал нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол биш ба өөрөөр хэлбэл хүүхэд төрөлхийн эмгэгтэй гэдэг нь хохирогчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Б.Ууганбаярын гэм буруутай үйлдлийн улмаас учирч байгаа шууд хохирол биш юм. Ийм учраас хүүхдийн эмчилгээний зардал 45 сая төрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Харин тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байна. Учир нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-д зааснаар нас барагчид өөрт нь болон түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасч тооцох, түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна гэж заасан тул хууль зөрчиж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур тогтоосон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Б.Ууганбаяр нь бусдад төлөх  төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт тус шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Ууганбаярт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшсэн, гэмт хэргийн улмаас учруулсан эд материалын хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн болон ар гэрийн байдлыг харгалзан оногдвол зохих ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан эд материалын хохирлыг шүүгдэгч нь нөхөн төлсөн тул шүүгдэгч Б.Ууганбаярын эзэмшлийн 40 инчийн Тошиба загварын телевизор, хоёр хаалгатай Хуапу маркийг хөргөгчийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

1. Шүүгдэгч Бариад овогт Бямбацогтын Ууганбаярыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, тээврийн хэрэгслийн  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ууганбаярт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасч, 3 жил 6 сар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ууганбаярт оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 

 

          4. Шүүгдэгч Б.Ууганбаяр нь бусдад төлөх  төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт тус шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

          5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Ууганбаярын эзэмшлийн 40 инчийн Тошиба загварын телевизор, хоёр хаалгатай Хуапу маркийг хөргөгчийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ууганбаярт оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, хянан харгалзах хугацааг 3 жилээр тогтоосугай.

 

7.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан Б.Ууганбаярт хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ууганбаяр нь хянан харгалзах хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ууганбаяр нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг анхааруулсугай.

 

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хүүхдийн эмчилгээний зардал 45 сая төгрөг болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоолгох гэсэн хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ууганбаярт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

12. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ууганбаярт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг үндсэн ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.   

 

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй ба эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Н.АДЪЯА