Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/839

 

 

 

 

 

 

 

 

   2022        10          31                                   2022/ШЦТ/839

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Н.Уранбайгаль,

шүүгдэгч А, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр,

нарийн бичгийн даргаар А.Мөнхтүшиг нарыг оролцуулан эрүүгийн 2211011570422 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: С овогт Т.А

Монгол Улсын иргэн, 1994 оны 09 дүгээр сарын 01 -ний өдөр Дархан-Уул аймаг Шарын гол суманд төрсөн, 28 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхнэр, хүүхдийн хамт ,2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 296 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 834 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэгийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүргийг 2 жил 6 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, цагдан хоригдсон 90 хоногийн /3 сар/ нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон, эдлэх ялаас хасаж, 2 жил 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай.

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч А нь 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 20 цаг 20 минутын орчимд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан ‘Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ажиллахгүй, ... харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчин бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодон, 1.17 хувийн согтолттой үедээ Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “Хаан банк”-ны урд замд “Гуртын тавилан” ЗГХБ Нөхөрлөлийн эзэмшлийн “Тоёота” маркийн “Виста” загварын 0 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Ц.Ялалтын жолоодон явсан “Тоёота” маркийн “Аурис” загварын 0 УАМ, Д.Бийн жолоодон явсан “Митсубиши” маркийн “Пажеро” загварын 0 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдтэй тус тус мөргөлдөж, зорчигч 35 настай, эмэгтэй Э.0ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 13 настай, эмэгтэй М.Мийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Э.0ын эзэмшлийн Тоёота” маркийн “Аурис” загварын 0 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлд нийт 1.987.500 төгрөгний, Д.Бийн эзэмшлийн “Митсубиши” маркийн “Пажеро” загварын 0 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлд нийт 510.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэргийн үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт

А. Шүүгдэгч А нь 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 20 цаг 20 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “Хаан банк”-ны урд замд  Ц.Яын жолоодон явсан “Тоёота” маркийн “Аурис” загварын 0 УАМ, Д.Бийн жолоодон явсан “Митсубиши” маркийн “Пажеро” загварын 0 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдтэй тус тус мөргөлдөж, зорчигч 35 настай, эмэгтэй Э.0ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 13 настай, эмэгтэй М.Мийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Э.0ын эзэмшлийн Тоёота” маркийн “Аурис” загварын 0 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлд нийт 1.987.500 төгрөгний, Д.Бийн эзэмшлийн “Митсубиши” маркийн “Пажеро” загварын 0 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлд нийт 510.000 төгрөгийн тус тус хохирол учруулсан үйл баримт нь хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, 

- хохирогч, насанд хүрээгүй хохирогч Я.Мийн хууль ёсны төлөөлөгч О.0ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... тээврийн хэрэгслийг манай нөхөр Ялалт жолоодоод би жолоочийн хажууд урд суудал дээр суугаад арын суудал дээр 4-13 насны 3 хүүхэд маань суугаад явж байсан. ... тэгээд Хайлаастын эцсээс Баянхошуу руу эргэдэг уулзвар дөхөөд 1 дүгээр эгнээд машинуудын араас уулзвар руу нэвтрэхээр зогсоод хүлээгээд байж байтал гэнэт манай машины араас маш хүчтэй машин ирээд мөргөхөд манай машин тэр хүчиндээ урдаа зогсож байсан Пажеро маркийн 0 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж зогссон. ...ослын маргааш нь манай охин М гэмтлийн эмнэлэгт эмчийн хэлсний дагуу 3 хоног хэвтэж эмчлүүлсэн. Манай нөхөр болон бага 2 хүүхдийн эрүүл мэндэд гэмтэл байхгүй. Миний болон охины эмчилгээнд мөн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлоо нэхэмжилж гаргуулж авмаар байна. ...Машины хохирол үнэлгээгээр 1.987.500 төгрөг, үүн дээр үнэлгээ хийлгэсний төлбөр 116.000 төгрөг нийт 2.103.500 төгрөг болж байна. Эмчилгээ эм тарианы мөнгөө баримтаар гаргаж өгнөө одоогоор бодож гаргасан зүйл байхгүй байна. ... “ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55-58 дугаар тал/,

- иргэний нэхэмжлэгч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ... өөрийн эзэмшлийн Пажеро маркийн машинаа жолоодоод эхнэр Бадамцэцэгийн хамт Баянхошуу орохоор гарсан. Тухайн үед зам ачаалалтай түгжрэлд зогсож байсан. Тэгэхэд гэнэт л түс хийх чимээ гарахаар нь ард машинууд мөргөлдчихлөө дөө гэж бодохын хооронд л миний машины араас түс хийгээд л машин мөргөчихсөн. ...эхнэр бид 2-ын хувьд ослоо учирсан гэмтэл, бэртэл байхгүй. Харьцангуй зөөлөн мөргөсөн учраас машинд доргилт бага өгсөн. Гэмтсэн бэртсэн зүйл байхгүй учраас эхнэр бид 2 шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Хамгийн гол нь машины хохирлоо барагдуулж авмаар байна. Үнэлгээгээр 510.000 төгрөгийн хохирол учирсан байсан. ... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61 дүгээр тал/,

- гэрч Ц.Яын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ... зогсоод хүлээгээд байж байтал гэнэт манай машины араас маш хүчтэй машин ирээд мөргөхөд манай машин тэр хүчиндээ урдаа зогсож байсан тээврийн хэрэгслийн араас мөргөж зогссон. ... машин мөргөх үед манай эхнэр болон том охины биед гэмтэл учирсан. Бага 2 хүү болон миний биед учирсан гэмтэл байхгүй ... “ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 71 дүгээр тал/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9247 дугаартай “... Э.0ын биед тархи доргилт, хүзүүний 4-р нугалмын арын сэртэн ясны зөрүүгүй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. ... Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 22-23 дугаар тал/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9248 дугаартай шүүх эмнэлгийн шинжилгээний "... М.Мийн биед зүүн талын 8-р хавирга зөрүүгүй хугаралтай, баруун талын 7-р хавирганы цууралт гэмтлүүд тогтоогдлоо. ... Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. ...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 27-28 дугаар тал/,

- 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 49-54 дүгээр тал/,

-“...Т овогтой А-ыг драйвер багаж ашиглан шалгахад 1.17% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо ...” гэх жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 14 дүгээр тал/,

- “Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ: эзэмшигчийн нэр: Э.0, марк, загвар: Тоуоta Auris, улсын дугаар 0 УАМ, тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ- үнэлгээгээр тогтоогдсон дүн- 1.987.500 төгрөг, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 33-34 дүгээр тал/,

- “Виннер Вэй” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ: эзэмшигчийн нэр: Д.Б, марк, загвар: Mitsubishi Pajero, улсын дугаар 0 УАУ, тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ- үнэлгээгээр тогтоогдсон дүн- 510.000 төгрөг, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 35-36 дугаар тал/,

- Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн “ ... уг тэврийн хэрэгслийн 1 дугаар болон 2 дугаар тэнхлэгийн тоормос, мөн их гэрлийн тусгалын хүч стандарт шаардлага хангахгүй байгаа эвдрэл, гэмтэл нь уг зам тээврийн осолд нөлөөлнө. Уг эвдрэл, гэмтлүүд нь ашиглалтын явцад засвар үйлчилгээ хийгээгүйгээс үүссэн хуучин эвдрэл, гэмтэл байна. Уг тээврийн хэрэгслийн 1 дугаар болон 2 дугаар тэнхлэгийн тоормосыг тоног төхөөрөмжөөр шалгахад зогсоогүй эвдрэл, гэмтэл нь зам тээврийн осолд тоормосны зам уртсах байдлаар нөлөөлнө. Их гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангахгүй байгаа эвдрэл, гэмтэл нь уг зам тээврийн осолд жолоочид үзэгдэх орчин хязгаарлагдах байдлаар нөлөөлнө ...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн  86-93 дугаар тал/,

- Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн албан тоот /хавтаст хэргийн 133 дугаар тал/,

- Мөрдөгчийн магадалгаа /хавтаст хэргийн 94 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт  хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

Б. Шүүгдэгч А нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож болохгүй гэдгээ ухамсарлаж байсан боловч хөнгөмсгөөр  найдан замын хөдөлгөөнд оролцон дээрх замын хөдөлгөөний дүрмийн хэд хэдэн заалтыг зөрчиж бусад тээврийн хэрэгслүүдтэй мөргөлдөж хүний  эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан хор уршигт болгоомжгүйгээр хүргэсэн байна.

 Иймд шүүгдэгч Т.Алтанбаганын 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 20 цаг 20 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан банк”-ны урд замд “Гуртын тавилан” ЗГХБ Нөхөрлөлийн эзэмшлийн “Тоёота” маркийн “Виста” загварын 0 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг  жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “‘Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж 1.17 хувийн согтолттой үедээ, мөн дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ажиллахгүй, ... харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчин бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Ц.Ялалтын жолоодон явсан “Тоёота” маркийн “Аурис” загварын 0 УАМ, Д.Бийн жолоодон явсан “Митсубиши” маркийн “Пажеро” загварын 0 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдтэй тус тус мөргөлдөж, зорчигч 35 настай, эмэгтэй хохирогч Э.0ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 13 настай, эмэгтэй М.Мийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Э.0ын эзэмшлийн Тоёота” маркийн “Аурис” загварын 0 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлд нийт 1.987.500 төгрөгний, Д.Бийн эзэмшлийн “Митсубиши” маркийн “Пажеро” загварын 0 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлд нийт 510.000 төгрөгийн тус тус хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс гаргасан ял оногдуулах саналдаа: “... Ад энэ гэмт хэрэгт нь хорих ял оногдуулж, урьд шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг тусад нь эдлүүлэх нь гэж зүйтэй... ” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гаргасан саналдаа: “... урьд ял шийтгүүлснийг тусад нь эдлүүлье гэсэн улсын яллагчийн саналыг дэмжиж байна. энэ хэрэгтээ гэм буруугаа хүлээсэн, хохирол төлбөрийг төлж барагдуулсан, урьд шүүхээс ял шийтгүүлсэн хэдий ч болгоомжгүй дахин гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-д зааснаар тэнсэж өгнө үү ” гэв.

Шүүхээс дээрх саналуудыг хүлээж авах боломжгүй гэж шүүх үзлээ. Учир нь А нь урьд шүүхээс ял шийтгүүлж, зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж дуусаагүй байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн болох хувийн байдал, мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож 2 хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан, тээврийн хэрэгслүүдэд хохирол учруулсан зэрэг үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан түүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зорилгоор энэ гэмт хэрэгт нь хорих ял оногдуулж, урьд шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг нь хорих ялд шилжүүлэн нэмж нэгтгэн хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Иймд шүүгдэгч Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зорилгоор 2 жил жолоодох эрхийг хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

Шүүгдэгч Ад урьд 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 834 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жил 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан байна. /хавтаст хэргийн 112-131 дугаар тал/

Үүнээс 11 сар 20 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлсэн болох нь 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 4/150394 дугаартай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан тоотоор тогтоогдож байна. /хавтаст хэргийн 133 дугаар тал/

Мөн тэрээр уг шийтгэх тогтоол гарсан буюу 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хүртэл нийт 2 сар зорчих эрхийг хязгаарлах ялыг үргэлжлүүлэн эдэлсэн болно.

Дээрхээс үзэхэд А нь урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаас нийт 1 жил 1 сар 20 хоногийг эдэлсэн болох нь тогтоогдсон ба одоо 1 жил 1 сар 10 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял үлджээ.  

Тиймээс шүүгдэгч А нь энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 10 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг хорих ялд шилжүүлэн нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 7 сар 10 хоногийн хугацаагаар тогтоож шүүх шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар

Хохирогч О.0, насанд хүрээгүй хохирогч Я.М, иргэний нэхэмжлэгч Д.Б нарт учирсан хохирол төлбөрийг, мөн Эрүүл мэндийн даатгалын санд 329.000 төгрөгийг тус тус шүүгдэгч А нь төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Т.Алтанбаганыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Т.Алтанбаганы жолоодох эрхийн үнэмлэх хэрэгт хураагдаж ирээгүй болохыг дурдав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

              1. Шүүгдэгч С овогт Т.Ад согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Ад 2 /хоёр/ жил жолоодох эрхийг хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Ад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял ялыг, урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 1 /нэг/ сар 10 /арав/ хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг мөн хугацааны хорих ялд шилжүүлэн нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил 7 /долоо/ сар 10 /арав/ хоногоор тогтоосугай.

 

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

             

              5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ад оногдуулсан эрх хасах ялыг, хорих ял эдэлж дууссаны дараа ялыг тооцуулж, хяналт тавиулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

              6. Шүүгдэгч Ад урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

             

              7. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

             

              8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

              9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ад урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.БАТГЭРЭЛ