Шүүх | Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
Хэргийн индекс | 153/2016/0082/Э |
Дугаар | 77 |
Огноо | 2016-12-05 |
Зүйл хэсэг | 145.2., |
Улсын яллагч | Ш.Сувд-Эрдэнэ |
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 77
Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга А.Золзаяа улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч ******* овогт *******гийн *******, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мандалбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201621000213 дугаартай шүүгдэгч ******* овогт *******гийн *******д холбогдох 153/2016/0082/Э индекстэй хэргийг 2016 оны 11 сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1993 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багт оршин суух, аминдаа гэр нэгийн хөрөнгөтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх ******* дугаарын регистртэй ******* овогт *******гийн *******. /******* хоч нэртэй/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн ******* тоот хашаанд оршин суух иргэн Я.*******гийн амбаарт 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр нэвтрэн орж Б.*******ын 18 кг ноолуур хулгайлж бусдад 828000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлээр …Уг хэрэг учрал болсон газар нь Жаргалант сумын Бугат багийн 23-10 тоот хашаа байв. Хашааны хаалга нь ертөнцийн зүгээр хойш харсан цэнхэр өнгөтэй. Хашааны хаалгаар ороход зөөлөн шороон хөрстэй хашааны төв хэсэгт урагш харсан монгол гэр, баруун хойд хэсэгт төмөр хаалгатай шавраар баригдсан амбаар байв. Хулгайд алдагдсан эд зүйл байсан гэх амбаарыг гомдол мэдээлэл гаргагчаар заалгасан. Уг амбаарт ороход Монгол гэрийн эд зүйлс хураалгатай ноолуур байсан гэх газрыг А. үсгээр тэмдэглэн гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав гэх ….гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх- ийн 3-4 дүгээр хуудас/
Үнэлгээ тогтоолгох баримтаар .. 1 кг ноолуурыг 46000 төгрөгөөр үнэлсэн гэх баримт/ хх- ийн 11 дүгээр хуудас/
Үнэлгээ тогтоолгох баримтаар .. Эксел маркийн автомашиныг 1000000 төгрөгөөр үнэлсэн … баримт/ 17 дүгээр хуудас/
- Сэжигтэн Я.*******гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл "... Би 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өглөө 10 цагийн үед гараад Я.*******гийн гэрлүү явсан. Намайг гэрт очиход тэр айлд хүн байхгүй эзгүй байхаар нь би гэрийнх нь цоожийг гараараа татаад онгойлгоод гэрт ороод гэрийн зүүн талд шкабны хажуу талд өлгөөстэй байсан түлхүүрийг аваад гэрийн баруун хойд талд байсан амбаарыг онгойлгон орж улмаар цагаан өнгийн уутанд хийсэн байсан ноолуурыг аваад даамангийн хажууд тавьчихаад эхлээд амбаарыг нь цоожлоод түлхүүрийг нь гэрт оруулж гэрийг нь цоожилчихоод хашаанаас гараад гудамжаар явж байсан саарал өнгийн эксель маркийн авто машиныг зогсоогоод буцаж хашаа руу ороод гарах гэж байтал Я.*******гийн бага эрэгтэй хүүхэд ороод ирэхээр нь би Б.******* ахын ноолуурыг аваад явлаа гээд гэрийг нь онгойлгож өгчихөөд явсан. “Цагаан морь” зах дээр очоод ноолуур авдаг хүнд 1 кг-ийг нь 46000 төгрөгөөр бодоод 18кг ноолуур зарж борлуулсан гэх мэдүүлэг…болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-20 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад хохирогч Б.*******ын өгсөн”…Я.*******гийн амбаарт байсан миний 18 кг ямааны ноолуурыг манай ач болох Я.******* аваад явсан байсан. Тухайн ноолуурыг Я.******* аваад явсаныг Я.*******гээс мэдсэн. Манай амбаарын цоож цуурга муу учраас Я.*******гийн амбаарт тавьсан байсан. Миний алдсан ноолуур зах зээлийн ханшаар 1 кг нь 46000 төгрөгийн үнэтэй байгаа. Я.*******гийн эцэг эх, арван мянгаиад байдаг. Я.******* нь манай гэрт согтуу ирсэн. Тэгээд халаасанд нь байсан 300000 төгрөгийг нь авсан. Дахин архи уугаад алга болгочих байх гэж бодоод л авсан. Гэхдээ энэ залуу миний ноолуурыг аваад зарах эрхтэй хүн биш. Миний эд хөрөнгөд хууль бусаар халдан зарж борлуулсан байсан..,/ хх-ийн 22-24-р хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Ж.*******ийн өгсөн… Манай нөхөр сүүлийн үед маш их худлаа ярьдаг болсон. Надтай хамт амьдарч байх хугацаандаа маш их архи уудаг, түрэмгий, ууртай , ааштай хүн байгаа юмаа. Бид хоёр 2014 онд гэр бүл болсон. Одоо тусдаа амьдарч байгаа. Энэ хүнд өөрийн эд хөрөнгө гээд байх зүйл байхгүй байхаа. Урьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Надтай хамгийн сүүлд одоогоос 3 хоногийн өмнө ярьсан. Одоо хаана юу хийж амьдарч байгааг мэдэхгүй … гэх мэдүүлэг/ хх-ийн28-29 дүгэр хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Ц.ийн өгсөн… Миний хүү 1993 оны 05 сарын 25-нд Ховд аймгийн төрөх тасагт төрсөн. Бага насаа гэрээр хүмүүжиж 2001 онд сургуульд орж, 2010 онд 9 дүгээр анги төгссөн. 2013 оны 07 сард *******тэй гэр бүл болсон. Миний хүү ямар нэг элдэв гаж буруу зан аашгүй хүнд тусархуу зантай хүүхэд байгаа юм. Архи тамхи хэрэглэдэг. Урьд өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Өөрийн гэх хөрөнгө байхгүй. Оюун санаа эрүүл. Одоо барилгын ажил хийж амьдарч байгаа. Эхнэрээсээ 2016 оны 05 сард салсан. Тусдаа амьдарч байгаа.. гэх мэдүүлэг/ хх-ийн 30-31 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Б.*******гийн өгсөн… Би Я.*******гийн аав болох Б.*******тэй арван жилийн найз нөхдийн холбоотой байдаг. Энэ хүүхдийг бага наснаас нь эхлэн мэднэ. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж, тэдний асрамжинд хүмүүжсэн. Ямар нэг элдэв гаж буруу зан аашгүй, эхнэр хүүхэдтэй байсан. Одоо эхнэрээсээ салсан гэж би дуулсан. Архи, тамхи хэрэглэдэг эсэхийг нь мэдэхггүй. Хувь хүний хувьд мундаг, ажилсаг хичээнггүй, ажлыг голдоггүй хүүхэд шиг санагдаж явдаг юмаа. Одоо ээж, аавын хажууд ажил хийн амьдарч байгаа. Урьд нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Энэ үйлдэл анх удаагийнх байхаа… гэх мэдүүлэг /хх-ийн 32-35 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Б.ийн өгсөн"...Би энэ өдөр хичээлдээ явчихаад 12 цагийн үед хичээлээ тараад гэрлүүгээ явсан. Намайг гэрийнхээ хашаа руу орох үед Я.******* ах таараад надад гэрийн хаалга онгойлгож өгчихөөд би “******* ахын ноолуурийг аваад явлаа” гэж хэлээд явсан. Б.******* ахын ноолуур манай амбаарт байсан уг ноолуур нь цагаан өнгийн уутанд хийсэн байсан. Байшингийн түлхүүр гэрт байдаг байсан ..." мэдүүлэг /хх - ийн 36-37-р хуудас/ "...
Мөрдөн байцаалтад гэрч Я.*******гийн өгсөн"...Би энэ өдөр Б.*******ын хүүхдийг сургуульд хүргэж өгчихөөд "Цэцэг" төв орж сургуулийн хүүхдийн ном сурах бичиг авчихаад Б.*******ын гэрлүү явж байх үед манай том охин Наранцэцэг нь утсаар залгаад “манай гэрт өнөөдөр ******* ирээд явсан байна” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгэхээр нь би охин руугаа залгаад ээж нь арай гэртээ очих болоогүй байна. Б.******* ахындаа хүрээд ирээ гэж хэлсэн. Тэгтэл миний урдаас “ Я.******* манай гэрийн цоожийг эвдсэн байна гэрээ цоожилж чадахгүй байна” гэсэн. За тэгвэл миний охин цоожоо зүүгээд орхичихоод хүрээд ир гэж хэлээд хоер хүүхдээ дуудсан юм. Үүнээс хойш манай хоёр хүүхэд Б.*******ын гэрт ирэхдээ гартаа амбаарын түлхүүр бариад ирэхээр нь “та хоёр амбаар онгойлгосон юм биш биздээ амбаарт ноолуур байгаа ш дээ алга болоогүй биздээ” гэхэд манай бага залуу өдөр Я.******* Б.******* ахын ноолуурыг аваад явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь Б.******* руу залгаад амбаарт байсан ноолуурыг Я.******* аваад явсан байна гэхэд “чи тэгвэл очоод үзээдэх” гэхээр нь би гэртээ очоод амбаараа онгойлгоод үзтэл амбаарт байсан ноолуур алга болсон байсан. Манай амбаарт Б.*******ын 18 кг ноолуур байсан. Я.******* манай хадам ахын залуу байгаа юм. Манай гэрийн цоож эвдэрсэн дахин ашиглах боломжгүй болчихсон байсан. Амбаарын түлхүүр манай гэрт байдаг юм. гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/
Мөрдөн байцаалтад Я.*******гийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн
"...Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 14 цагийн үед Я.*******гийн гэрийн цоожийг гараараа эвдэн орж амбаарынх нь түлхүүрийг авч амбаарт орж цагаан өнгийн уутанд хийсэн байсан ноолуурыг аваад хашаанаас гарч тэр орчимоос такси бариад Цагаан морь зах дээр очин нэг кг-ийг 46.000 төгрөгөөр зарж борлуулсан. Би тухайн ноолуурыг аваад хашаанаас гарах гэж байхад гаднаас манай эгчийн бага эрэгтэй хүүхэд орж ирсэн. Би түүнд гэрийг нь онгойлгож өгөөд Б.*******ын ноолуур аваад явлаа шүү гэж хэлээд явсан. Би 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Б.******* ахын гэрт байсан. Энэ үед тэдний бага эрэгтэй хүүхдээс аав чинь хөдөө хэзээ явах гэж байгаа юм бэ? гэхэд аав ноолуураа зарчихаад хөдөө явна гэж хариулсан бөгөөд ноолуур чинь хаана байгаа юм бэ? гэхэд бэргэн эгчийн амбаарт байгаа гэж хэлсэн. Тэгээд би мэдсэн. Би 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ******* ахын гэрт ирсэн. Энэ үед миний халаасанд байсан 300000 төгрөгийг Б.******* ах авсан байсан. Тэгээд тухайн мөнгөө авъя гэхэд өгөхгүй байхаар нь би ноолуурыг нь хулгайлан авч мөнгөө авах санаа төрсөн. Ингээд хулгай хийх болсон. Би амбаараас ноолуурыг гарган хашаан дотор тавьчихаад хашаанаас гараад гудамжаар саарал өнгийн “Эксэль” маркийн авто машин явж байхаар нь гар өргөн зогсоосон. Тухайн машинд ноолуураа хийн “цагаан морь” зах оруулаад өгөөчээ гэж хэлээд хүргүүлсэн бөгөөд ноолуураа зарчихаад таксины мөнгөд 2500 төгрөг өгсөн. Тэгээд би гол дээр очиж нэг шил архи ганцаараа уусан. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...Я.*******гийн хаалгыг гараараа татаж онгойлгосон бөгөөд гэрийн баруун талд амбаарын түлхүүр байсан. Тэгээд тухайн түлхүүрийг авч амбаарт орсон. Амбаарын түлхүүр эвдэгдэхээргүй том цоож байсан. Я.*******гийн амбаарт ноолуур байгааг Б.*******ын Г. гэх 3 дугаар охиноос нь мэдсэн. Надад өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй. Би эхнэрээсээ тусдаа амьдраад 4 сар болж байна. Анх гэр бүл болоход бий болсон эд хөрөнгөө зарж борлуулсан. Я.******* ахын амбаарт модон тавилга байгаа.. гэх мэдүүлэг: /хх-ийн 43-44, 47-49, 50-51 дүгээр хуудас/
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.******* мэдүүлэхдээ: Би Б.******* ахынд 2016 оны 08-ны орой очиж хоноод 09-ний өглөө ноолуурыг нь авч зараад мөнгөө авах санаа төрсөн. Миний халаасанд байсан 300000 төгрөгийг Б.******* ах аваад өгөхгүй байсан. Ноолуурыг нь зараад үлдсэн мөнгийг нь өгье гэж бодсон. Би Б.******* ахынд ноолуур байгааг хүүхдээс нь мэдсэн. Би зөвшөөрөл аваагүй. Я.*******гийн амбаарт байсан ноолуурыг авсан. Ноолуурыг 828000 төгрөгөөр зараад 300000 төгрөгийг өөрөө аваад үлдсэн мөнгийг нь 5 хоногийн дараа Б.******* ахад өгсөн. Ноолуур авч явахдаа ид ах нь Б.******* ахын ноолуурыг аваад явлаа гэж хэлээд аваад явсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Б.******* манай аавын төрсөн дүү байгаа юм. Өмнө нь ямар нэг хэрэгт холбогдож байгаагүй. Тухайн үед мөнгө хэрэг болоод байсан. 2014 онд гэр бүл болсон. Одоо Мянгад сумын Баянбулаг багт оршин суух хаягтай шилжин ирээгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгөөч гэх мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж , бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн ******* тоот хашаанд оршин суух иргэн Я.*******гийн гэр болон амбаарт 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр нэвтрэн орж, хохирогч Б.*******ын эзэмшлийн 18 кг ноолуур хулгайлж бусдад 828000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн... 2016 оны 09 сарын 08- ны орой Б.******* ахынд хонох үедээ тэдний ноолуурыг Я.*******гийн амбаарт байгаа гэдгийг мэдсэн. Маргааш нь Я.*******гийн гэрийн цоожийг эвдэж ороод амбаарын түлхүүрийг авч ноолуур авсан. Гэрийнх нь үүдэнд тэдний хүү Д.той таараад Б.******* ахын ноолуурыг авч явлаа гэдгийг хэлсэн. Хохирлоо төлсөн. Гэм буруугаа ойлгож байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй ... гэх мэдүүлэг мөрдөн байцаалтад гэрч Я.*******гийн өгсөн... 2016 оны 09 сарын 09-ний өдөр Б.*******ын гэрт байхад манай хоёр хүүхэд ирсэн. Я.******* ах манай гэрийн цоожийг эвдэлж амбаараас Б.******* ахын ноолуур авсан байна гэж хэлсэн. Намайг очиж үзэхэд ууттай ноолуур алга болсон байсан ... гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.ийн өгсөн... 2016 оны 09 сарын 09-ний өдөр хичээлээс ирэхэд Я.******* ах гэрийн хаалга онгойлгож өгөөд, Б.******* ахын ноолуурыг аваад явлаа гэсэн... гэх мэдүүлэг, хохирогч Б.*******ын өгсөн... 2016 оны 09 сарын 09- ний өдөр Я.*******гийн амбаарт байсан миний 18 кг ноолуурыг Я.******* авсан байсан. Я.******* нь миний ноолуурыг зарах эрх байхгүй байсан... гэх мэдүүлэг, 1 кг ноолуурыг 18000 төгрөг нийт 828000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ тогтоох баримт, сэжигтэн Я.*******гийн мэдүүлгийг газарт дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зураг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.*******гийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Я.*******г бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар ял оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгч Д Я.******* нь бусдад учруулсан 828000 төгрөгний хохирлыг төлсөн нь ... Би гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн... гэх мэдүүлэг, хохирогч Б.*******ын ... Я.*******д гомдолгүй, хохирлоо төлүүлсэн ... гэх баримт хэргийн 25 дугаар хуудас дахь баримтаар, шүүгдэгч Я.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 53 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”- аар тус тус тогтоогдож байх тул түүнд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9- заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.
Мөн шүүгдэгч нь өөрт ногдох хөрөнгө байхгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй болох нь Ховд аймгийн Улсын бүртгэл статистикийн газрын 2016 оны 09 сарын 27- ны өдрийн 1126 дугаартай тоот “ Тус аймгийн иргэн *******гийн ******* / ПЗ 93052514/ - гийн нэрэн дээр үл хөдлөх хөрөнгө бүртгэлгүй байна ... гэх баримт, Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багийн Засаг даргын 2016 оны 10 сарын 08-ны өдрийн 131 дугаартай тоот ... *******гийн ******* нь ПЗ 93052514 дугаарын регистртэй, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт тус багт оршин суудаг нь үнэн болно ... гэх тодорхойлолт, гэрч Ж.*******ийн... Бид хоёр 2014 онд гэр бүл болсон. Нэг хүүхэдтэй, гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Өөрийн эд хөрөнгө гэх зүйл байхгүй. Сүүлийн үед тусдаа амьдарч байгаа... гэх мэдүүлэг, гэрч Ц.ийн ...Миний хүү Я.******* нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Архи тамхи хэрэглэдэг ч ямар нэгэн гаж буруу ааш зан байхгүй ... 2016 оны 05 сараас хойш эхнэрээсээ тусдаа амьдарч байгаа. Өөрт ногдох хөрөнгө байхгүй ... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх боломжгүй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284 дүгээр зүйлийн 284.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.1, 294, 295, 296 , 297, 298, 299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Мөөн овогт *******гийн *******г бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч Мөөн овогт *******гийн *******г эд хөрөнгө хураахгүйгээр 2 \хоёр\ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Мөөн овогт *******гийн *******д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн 2016210000213 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Мөөн овогт *******гийн *******д оногдуулсан 2 /жил/-ийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засралд хүмүүжилд хяналт тавихыг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
6.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Мөөн овогт *******гийн *******д өмнө оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА