Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 93

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Ч.*******, хүсэлт гаргагч Я. нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж Я.гийн нэхэмжлэлтэй М.-тэй хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овогт *******гийн шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би 1967 онд төрсөн. Би 1984 оноос төрөлх сумандаа мал маллаж байгаад 1991 онд С.Ж-тай гэр бүл болсон. 1993 онд С.Ж-аас хүү М-гийн хамт салсан. Тэгээд 1998 он хүртэл эгч, дүү нарынхаа хамтаар мал маллаж байгаад 1998 оны 4 сард М.-тэй хурим найраа хийж нэг гэрт орсон. Малчнаар тэтгэвэрт гарах гэтэл М.-тэй гэрлэсэн гэр бүлийн баталгаа хэрэгтэй болсон. Тухайн үед С.Ж нь ор сураггүй болсон тул гэрлэлтээ салгуулж чадаагүй байж байгаад М.-тэй 2019 оны 01 сард гэрлэлтээ батлуулсан. Би 1998-2019 оны хооронд М.-тэй хамт амьдарч байсныг манай сум орныхон бүгд мэдэх тул бидний хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Хүсэлт гаргагч Я. нь М-ийн -тэй 1998 оноос 2019 он хүртэлх хугацаанд хамтран амьдарч байсан болох нь тэдний фото зураг, гэрч П.*******гийн Я. М.-тэй 1998 оны хавар хурим найраа хийж айл болцгоосоныг манай ******* сумын ард түмэн бүгд мэднээ. Манайхан нэг бригадад хамт байсан учраас сайн мэднээ гэсэн,

Гэрч Ю.*******ын 1998 оноос -тэй амьдарсан. ******* багт энэ 2 мал маллаж амьдардаг. Олон жил -тэй хамт амьдарч байгаа гэсэн,

Гэрч Р.ын -тэй 1998 оноос одоог хүртэл хамт амьдарч байгаа. ******* сумын ******* багийн Бүст гэдэг газар хавар 4 сард хуримаа хийсэн. Гэрлэлтээ бүртгүүлж бичгээ аваагүй юм байлгүй дээ. Одоог хүртэл хамт амьдарч байгаа нь үнэн гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН

ТОГТООХ НЬ:

1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.14-т зааснаар *******гийн *******, *******ийн - нарыг 1998 оноос 2019 он хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсынтэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ