| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2018/03146/И |
| Дугаар | 407 |
| Огноо | 2019-02-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 407
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ”Т” ХХК -ийн нэхэмжлэлтэй,
/ /
Хариуцагч: Д.М-д холбогдох,
/ /
Зээлийн гэрээний үүрэгт 19.270.713 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.М нь Т ХК-д хандаж кредит картны зээл авах хүсэлт гаргасны дагуу 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн ерөнхий хорооны 79/02 дугаартай шийдвэрээр 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр ..... дугаартай кредит карт эзэмших гэрээ байгуулж 10.000.000 төгрөгийг 2 жилийн хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэй авсан. Гэтэл зээлдэгч Д.М нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зээлийн гэрээнд заасан хугацаандаа төлж барагдуулахгүй зөрчил үүсгэж, 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар зээл хаах үлдэгдэл нь 19.270.713 төгрөг болсон байна. Иймд зээлдэгч Д.М-аас 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн .... дугаартай кредит карт эзэмших зээлийн гэрээний дагуу 2018 оны 9 дүгээр сарын 25-ныг хүртэлх зээл хаах үлдэгдэл 9.884.976 төгрөг, хугацаа хэтрэлт 3.551.506 төгрөг, хүүний өр 5.832.530 төгрөг, нийт 19.270.713 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.М нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгчтэй уулзаж, зээлийн дүн болон эргэн төлөлтийн графикийн талаар ярилцаж, эвлэрэх зарчмаар тохиролцоонд хүрлээ. Зээлийн эргэн төлөх дүнг 14.000.000 төгрөгөөр тооцож, урьдчилгаанд 2.000.000 төгрөгийг төлж, үлдэх 12.000.000 төгрөгийг сар бүр 1.000.000 төгрөгөөр төлж барагдуулахаар боллоо гэжээ.
Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
“Т” ХХК -ийн нэхэмжлэлтэй, Д.М холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 19.270.713 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Д.М, “Т” ХХК -ийн хооронд байгуулагдсан 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн ... дүгээр “Кредит карт эзэмших гэрээ”-ээр зээлдэгч Д.М нь 10.000.000 төгрөгийг 2 жилийн хугацаатай, бэлэн гүйлгээний хүү нь жилийн 30 хувь, бэлэн бус гүйлгээний хүү нь жилийн 24 хувиар дотоодын алтан кредит карт эзэмшихээр зээлдүүлэгч “Т” ХХК -тай харилцан тохиролцжээ.
Уг зээлийн гэрээний дагуу зээлдэгч Д.М нь 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд зээлийн үлдэгдэлд 9.884.976 төгрөг, зээлийн хүүд 5.832.530 төгрөг, хугацаа хэтрүүлсний шимтгэлд 3.551.506 төгрөг, нийт 19.270.713 төгрөгийг зээлдүүлэгч “Т” ХХК -д төлөөгүй болох нь талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан кредит дансны хуулга зэрэг баримтаар нотлогдож байх тул хариуцагч Д.М-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 19.270.713 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК -д олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасантай нийцэж байна.
Хариуцагч талын 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд ирүүлсэн “...Т ХХК-тай эвлэрсэн” гэсэн хариу тайлбарыг нэхэмжлэгчид танилцуулсан хэдий боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар зохигч талууд бичгээр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул зохигчийг эвлэрсэн гэж үзэхээгүй болно.
Мөн хариуцагч Д.М Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан талаарх тайлбарыг шүүхэд ирүүлээгүй болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Д.М-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 19.270.713 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК -д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК -иас улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 10 дугаар сарын 10-ний өдөр төлсөн 254.305 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.М-аас улсын тэмдэгтийн хураамжид 254.303 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД