Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/213

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Д.Рэгзэдмаа,

Нарийн бичгийн дарга: Х.Золцэцэг,

Хохирогчийн өмгөөлөгч: Л.Бор,

Шүүгдэгч: Б.Ууганбаяр, түүний өмгөөлөгч Г.Доржготов нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Рэгзэдмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2214000000257 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, Хонгор овогт Батгэрэлийн Ууганбаяр, / РД:ВК96071201 /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ууганбаяр нь согтуурсан үедээ “2022 оны 08 дугаар сарын 02- ноос 03-нд шилжих шөнө 00 цаг орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн Хишиг Монгол караокены гадаа иргэн Ч.Болдмаагийн толгойн тус газарт нь чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь баруун хөмсөгний шарх, зөөлөн эдийн няцрал, нүдний дээд зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

 ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч  Б.Ууганбаярын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....Би Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Өмнө гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ болсон зүйлийн талаар үнэн зөв ярьсан учир одоо нэмж ярих зүйл байхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 66-67 /

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ууганбаяр мэдүүлэхдээ:  Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

3. Хохирогч Ч.Болдмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Манай нөхрийн Дагвасамбуу гэдэг хувиараа таксинд явдаг юм би уг нөхөртэй хамт явдаггүй юм 2022 оны 08 дугаар сарын 02-ны шөнө 23 цаг өнгөрч байхад нөхрийнхөө хажуу талд жолоочийн эсрэг талд суугаад машины өөрийн талын цонхийг нь онгойлгосон найзындаа очиж юм авчихаад 10 мянгатаас төв руу уруудаж байтал 10 мянгатын Бүрд дэлгүүрийн урд талын зам дээрээс цагаан подволктой эмэгт хар цээж жижиг гялгар цүнх үүрсэн 2 согтуу эмэгтэй суусан суухдаа мөнгө байхгүй шүү очоод өгчихье хар хувцастай эмэгтэй нь утсаараа хүн руу яриад байсан ярихдаа би такситай очлоо шүү мөнгө бэлдэж байгаарай бид хоёр мөнгөгүй явж байна шүү гээд байсан тэгээд замдаа цагаан подволктой эмэгтэй нь тэр залуу л миний утсыг авчихлаа гээд хоорондоо яриад яваад байсан тэгсээр Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах Хишиг Монгол караокены гадаа очсон тэгээд машинаас цагаан подволктой охин буусан хар цамцтай охиноо эхлээд үлдээгээд ороод мөнгө аваад ирье гээд явснаа буцаж ирээд хоёулаа оръё өгөхгүй ш дээ гэж хэлээд хоёулаа байж байгаарай гээд явсан явахдаа газраар гэрэл тусгаад гар утсаа хайгаад байгаа бололтой байсан тэгсэн нэг нь одоо юу гэж энд байдаг юм гээд яваад орсон тэгээд би утсаараа фейсбүүк ороод байж байсан тэгээд бараг 20 орчим минут хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь явъя гээд хөдлөх гэж байтал тэр хоёр гараад ирсэн тэгэхээр нь манай нөхөр тооцоогоо хийчих гэсэн тэгтэл урдаас нь би яахаар чамд мөнгө өгдөг юм таксины хөгшин янхан минь гэсэн тэгсэн манай нөхөр чи сая хүргүүлж ирээ биз дээ гэтэл май гээд салаавч өгчхөөд урагшаа гарцын чиглэлтэй явсан тэгэхээр нь манай нөхөр хөдлөөд араас нь яваад хэрээд зогссон зогсоод тооцоогоо хий гэтэл юу гээд байгаа хөгшин янхан бэ гэсэн тэгэхэд хар хувцастай цуг явж байсан охин нь цагаан подволктой охиноо хаячихаад зугтсан тэгэхэд манай нөхөр чи ийм хөгшин хүнийг янхан гэдэг чи өөрөө янхан болоод өдий согтуу явж байгаа байлгүй дээ гэсэн тэгсэн тэгээд доошоо тонгойсон тэгтэл шороотой чулуу атгаад миний талын цонхоор шидсэн тэгтэл миний толгойн баруун тал халуун оргиод эхэлсэн тэгээд гараа явуулаад хартал цус гарсан тэгэхээр нь би хүүе миний толгойг хагалчихлаа гэхэд тэр цагаан подволктой эмэгтэй зугтах гэсэн тэгсэн манай нөхөр машинаасаа буугаад тэр эмэгтэйг бариад авсан тэгээд шууд цагдаа дуудсан. Миний зүгээс тэр эмэгтэйд ямар нэг зүйл юу ч хэлээгүй байсан харин сүүлд нь цусаа харчихаад байж байтал намайг таксины жолоочтой банзалдаад явж байсан юм байна гээд орилоод байхаар нь жоохон хүүхэд байж чи өөр адилхан банзал янхан юм байгаа биз л гэж хэлсэн өөр зүйл хэлээгүй. Миний толгой өвдөөд тэр эмэгтэйд толгой хагалчихлаа гээд хэлэхэд гараараа миний баруун мөр хэсэг руу 2 удаа цохиод авсан. Би эмнэлэг дээр очоод оёо хийлгүүлье гэхэд эмнэлгийн зүгээс оёо хийх шаардлагагүй гээд буцаасан. Би олон нийтийн газар ажилладаг олны танил гоо сайхны ажилтай хүн биед гэмтэл учруулсанд гомдолтой байна шархаа эдгэртэл би ажилдаа явахгүй өдрийн орлогоороо би амьдарлаа авч явдаг..гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 /,

.... Би өмнө нь хохирогчоор өгсөн мэдүүлэг дээрээ болсон зүйлийн талаар үнэн зөв ярьсан. Нэмж хэлэх зүйл гэвэл тэр эмэгтэй миний биеийн гоо сайханд халдсан өөрөөр хэлбэл хөмсөг задалсан үүнээс болж би 15 хоног ажилдаа очоогүй мөн тухайн үед намайг утасны хулгайд гүтгэсэн, 10000 төгрөг өгсөн гэж гүжирдсэн хэл амаар доромжилсон, согтуу байсан гэж гүтгэсэн үүнд нь гомдолтой байна одоо надад май гээд гаргаад өгөх баримт байхгүй миний хөмсөг будаж болохгүй байгаа би хүнтэй ажилдаг ажилтай учраас ийм шарх сорвитой цаашид явж чадахгүй Улаанбаатар хот руу явж косметик хагалгаа хийлгэнэ түүнээс гарсан зардлаа Ууганбаяр гэгч энэ эмэгтэйгээс нэхэмжилнэ баримтаа шүүх хурал дээр гаргаж өгнө би өөрийн биеэр шүүх хуралд оролцоно. Энэ үйл явдал болсноос хойш надтай нэг ч удаа уулзаагүй Оюун гээд миний таньдаг явуулсан байсан би тэр эгчид нь болсон бүх зүйлийг хэлж өгсөн дүүдээ хэлье ярья гээд явсан өөр нэмж ярих зүйл байхгүй. Ууганбаярын зүгээс ямар ч хохирол төлсөн зүйл байхгүй. Хот руу явж гэмтлээ үзүүлнэ 15 хоног ажлаа хийгээгүй түүнийхээ зардлыг би заавал гаргуулж авна гомдолтой байна....гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Болдмаа мэдүүлэхдээ: 2022 оны 8 сарын 02-ны шөнө 00 цагийн үед манай дүүгийнх “...ирж шинэ шөл уу...” гэхээр нь нөхөртэйгөө хамт явсан юм. Түүнээс би нөхөртэйгөө шөнө, оройн цагаар хамт яваад байдаггүй. Тэр өдөр нөхөр бид хоёрыг явж байхад гэрэл 2 охин гуйваад ороод ирсэн. Тэгэхээр нь би нөхөртөө хандаад “...наад 2 чинь согтуу юм байна. Битгий ав...” гэхэд манай нөхөр “...эмэгтэй хүмүүс юм чинь гаагүй байлгүй дээ, харанхуй шөнө болсон байна. Энэ хавиар унаа алга байна. Очих газарт нь хүргээд өгье...” гэж хэлсэн. Тэр 2 охин машин орж ирээд суусан чинь маш их хэмжээгээр архи үнэртэж байсан. Тэгээд явж байгаад нэг охин нь “...ахаа би утсаа алдчихсан байна. Ороод гарч ирэхээрээ таксины мөнгөө төлье...” гэсэн. Бил хоёр орчихоод гарч ирээд төлөх байх гэж бодоод гадаа хүлээгээд зогсож байсан. Гадаа 20 орчим минут хүлээсэн. Тэр газрын гадаа бас хүмүүс зодолдоод байсан. Тэрэнд манай нөхөр бид хоёр жоохон сатаарсан байсан. Тэгээд гарч ирэхгүй байхаар нь за явъя, явъя энэ хоёр юу байв гэж дээ гээд явах гээд хөдлөхөд нөгөө 2 охин гараад ирсэн. Тэгээд манай нөхөр дуудаад “...та хоёр буцаад явах юм уу, таксины мөнгөө өгөх үү...” гээд асуухад Б.Ууганбаяр “...чам шиг юманд мөнгө өгдөг хэн бэ...” гэсэн тэгэхээр нь манай нөхөр “...чи сая надаар хүргүүлж ирсэн биз дээ...” гэсэн чинь Б.Ууганбаяр “...хуцаад байгаарай муу хөгшин янхан минь, хажуудаа бас нэг янхан суулгасан байх шив, чи эхнэрээсээ өөр хүүхэн аваад явж байна шүү дээ...” гэж хэлсэн. Тэгэхээр нь манай нөхөр “...чи тэгвэл шалгуулчихгүй юу, миний эхнэр мөн бишийг...” гэсэн чинь “...хуцаад байгаараа муу 2 янхан минь, ална шүү...” гээд дунд хураа гаргасан. Тэгэхээр нь манай нөхөр “...энэ чинь ёстой замбараагүй хүүхэд байна. Цагдаад авчаад өгчихье...” гэсэн чинь “...чи намайг цагдаагаар айлгадаг хэн бэ, янхан өвгөн минь, намайг хэн гэдгийг хараарай...” гээд орилоод байсан. Тэгээд тэр 2 эмэгтэйн араас дагаж хөдлөөд миний сууж суудлын цонхтой талаар хажууд нь очоод зогссон чинь “...хөөе янхнаа яах гээд байгаа юм...” гээд орилоод байсан. Энэ хүүхдийн хүмүүжил арай дэндүү байсан. Тухайн үед би хүмүүсийн маргаанд огт оролцоогүй утсаа оролдоод доошоо харчихсан сууж байсан чинь цонхны онгорхой хэсгээр чулуу ороод ирсэн. Тэгсэн миний толгой, дух хэсэг рүү халуун зүйл мэдэгдсэн. Би тухайн үедээ намайг цохичихлоо гэдгийг мэдсэн. Тэгээд гараа дараад үзсэн чинь цус гарч байсан. Би машинаас огт буугаагүй. Тэгээд энэ 2 эмэгтэй зугтаасан. Тэгээд би “миний толгой хагарчихсан байна” гэсэн чинь манай нөхөр буугаад араас нь гүйж очоод барьж аваад цагдаа дуудчих гэсэн. Би цагдаа дуудах гэсэн чинь цус тогтохгүй байсан. Тэгээд би машины алчуурыг авч толгой, дух хэсгээ арчаад машины гэрэлд цагдаа дуудсан. Цагдаа маш богино хугацаанд ирсэн. Манай нөхөр Б.Ууганбаярын 2 гарыг зөрүүлээд барьчихсан зогсож байхад манай нөхрийн хөл рүү өшиглөөд, орилж, чарлаад байсан. Манай нөхөр бид 2 архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Цагдаа ирээд таныг хаана сууж байхад цохисон бэ гэхээр нь жолоочийн эсрэг талын суудалд суусан байсан гэсэн чинь тэгвэл таныг цохисон чулуу машин дотор чинь байх ёстой гээд машиныг шалгахад машин дотор иртэй чулуу байсан. Тэр чулуугаар намайг цохисон байсан. Тэгээд цагдаа тэр эмэгтэйг аваад явсан. Хүн чинь цагдаагийн газрын хашаа руу нь орох байтугай цагдаа ирэнгүүт айна шүү дээ. Гэтэл энэ эмэгтэй цагдаа нарыг цохиж, зодож байсан. Цагдаагийн газар орчхоод хүртэл айж, эмээсэн зүйлгүй “энэ янхан авгайтай нийлж та нар намайг шоронд хийх гэж байна уу...”  гэж орилж байсан. Би энэ эмэгтэй нэг ч үг хэлээгүй. Харин энэ эмэгтэй цагдаагийн албан хаагч нарыг хэлэх хэлэхгүй үгээр доромжилж байсан. Мөн намайг “...хөөе янхан авгай минь, чи согтуу байна шүү дээ пизда минь...” гээд орилоод байсан. Тэгээд би гэмтсэн хэсэгтээ оёо тавиулахгүй бол цус нь тогтохгүй байсан. Би гэмтсэн хэсэгтээ машины тоосны алчуураар дарчихаад явж байсан. Тэгээд би 103 дээр очоод оёогоо тавиулаад явж байсан чинь цагдаагийн газраас байцаагч яриад “та ирж согтуурлын зэргээ шалгуулахгүй бол энэ эмэгтэй чинь согтуу янхан явуулчихлаа гээд орилоод байна...” гээд ярьсан. Тэгээд би буцаж очоод согтуурлын зэргээ шалгуулсан. Манай нөхөр бид архи уудаггүй. Намайг бас утас хулгайлсан гэсэн. Тэгэхээр нь бид хоёр нөгөө караокед нь очоод “энэ эмэгтэй бид хоёрыг утас хулгайлсан гээд байна” гэсэн чинь “энэ эмэгтэй өдрөөс хойш манай бааранд архидсан юм. Тэр хоорондоо утсаа хайгаад яваад байсан...” гэж хэлсэн. Мөн энэ эмэгтэй “...би танд гарч ирээд 10,000 төгрөг өгсөн биз дээ...” гэж хэлсэн. Тэгсэн манай нөхөр “...нэг эмэгтэй чинь зугтаачихсан, би харин чамайг зугтах гэж байхад чинь барилаа...” шүү дээ гэж хэлсэн. Тэнд би зөндөө доромжлуулсан. Би энэ эмэгтэй шиг 2 хүүхэдтэй. Энэ эмэгтэй бол үнэхээр хүмүүжлийн доголдолтой хүн байна лээ. Гэр орондоо азаргалаад сурчихсан тэр зангаа нийгэмд гаргаж байгаа юм шиг байгаа юм. Манай нөхөр 10 гаруй жил таксинд явсан. Би 20 гаруй жил дандаа үйлчилгээний ажил эрхэлсэн. Би үйлчлүүлэгчийнхээ өмнөөс нэг ч удаа хэрүүл, маргаан үүсгэж байгаагүй. Үүнийг Баянхонгорын ард түмэн мэдэж байгаа. Тухайн үед найр, хуримын цаг байсан болохоор би 8 айлын захилга авчихсан байсан. Хэрэг учрал болсны маргааш оёо тавиулаад маргааш өглөө нь ажилдаа ирэхэд миний нүүр хэсэг маш ихээр хөхөрсөн байсан. Би яаж хүмүүсийн нүдэнд тийм байдалтай байх вэ дээ гэж бодоод ичээд шил зүүгээд ирсэн байсан. Тэгсэн манай хамт олон “та яаж ийм байдалтай байдаг юм бэ, хүмүүсийн хараад нөхөртөө зодуулчихсан байна гэж бодно шүү дээ...” гэж хэлж байсан. Тэгэхээр нь бид хуралдаад би биеийн эрүүл мэндээ сайжрахаар ажилдаа ирье гээд явсан. Мөн түрээслүүлэгчдээ учир байдлаа хэлсэн. Тэгсэн та яаж ийм байдалтай байх вэ дээ, дараа нь хохирлоо төлүүлчихгүй юу, гэртээ харь харь гэж хэлсэн. Хэрэг учрал болсноос хойш 4 сар өнгөрч байхад нэг ч удаа надтай холбогдоогүй. Миний зүгээс залуу хүүхэд уучлалт гуйгаад ирэх байлгүй дээ гэж зөндөө хүлээж байсан гэв.

5. Гэрч Б.Мөнхзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2022 оны 08 дугаар сарын 02-ны орой 19 цагийн үед найз Ууганбаяртай Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах Хишиг монгол караокед уулзсан уулзаад бид хоёр тус бүр 2 шил пиво уугаад тэндээс таньдаг эгчийндээ 10 мянгатад очсон. Тэгээд байж байтал Хишигмонгол караокед Ууганбаяр гар утсаа хачсан байна очоод гар утсаа хайгаадхая гэсэн тэгхээр нь бид хоёр яваад 10 мянгатын төв засмал зам дээрээс саарал өнгийн таксинд суугаад Хишиг монгол руу явсан тэгээд яг хаана бууснаа бол санахгүй байна ямар ч байсан Ууганбаяр бид хоёр “Хишиг монгол” руу орчхоод гараад иртэл нөгөө сууж явсан такси үүдэн дээр байсан тэгээд тэр таксины жолоочтой Ууганбаяр хэрэлдээ үлдсэн тэгэхээр нь би шууд гэр руугаа явсан түүнийг хүлээгээгүй шууд явсан. Би 10 мянгатад айлаас таксинд сууснаа санаад байгаа айлаас гараад Ууганбаяраас таксины мөнгө байгаа юм уу гэж асуухад байгаа л гэж байсан би бол мөнгө төлөөгүй надад бол мөнгө байхгүй байсан Ууганбаяр төлсөн эсэхийг би мэдэхгүй төлж байхыг бол би хараагүй. Таксиныхаа мөнгийг очоод өгье гэж хэлээд суусан нь бол үнэн тэрийг бол Ууганбаяр хэлсэн би харин түүнийг таксины мөнгийг төлсөн эсэхийг мэдэхгүй төлж байхыг нь бол хараагүй. Яг караокеноос гараад ирэхэд тэр таксины жолооч хөөе гээд бид хоёрыг дуудсан Ууганбаяр яасан гээд тэр таксин дээр яваад очсон би эргэж хараач үгүй цааш явсан...гэх мэдүүлэг / хх-ийн 34-35 /,

6. Гэрч М.Дагвасамбуугийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2022 оны 08 дугаар сарын 02-ны шөнө 23 цаг өнгөрч байсан байх эхнэр Болдмаагийн хамт 10 мянгатаас уруудаж явж байгаад 2 охин Бүрд дэлгүүрийн харалдаагаас миний машин суусан. Би 22-65 БНА улсын дугаартай зөв талдаа үрүүлтэй саарал өнгийн санота-6 маркийн машинтай. Тэр бохин эхлээд суухдаа  Хишиг монгол Караоке оруулаад өгөөч ахаа очоод мөнгийг нь өгнө гэсэн тэгхээр нь аваад явсан тэгсэн замд нэг хар цамцтай охин нь такситай явна шүү мөнгө бэлдэж байгаарай гээд яриад яваад байсан тэгээд тухайн газрын ертөнцийн зүгээр хойд талын засмал зам дээр буусан тэгэхдээ эхлээд энэ Ууганбаяр гэх охин эхэлж найзыгаа үлдээж буугаад нэг алхсанаа буцаж ирээд найзыгаа татаад цуг явсан тэгээд тэр хоёр ороод мөнгө авчихаад гараад ирье ахаа байж байгаарай гэсэн тэгхээр нь би дагаад караокены гадаа очиод зогссон тэгснээ ороод 20 орчим минут болсон байх гарч ирэхгүй болохоор нь эхнэр бид хоёр бид хоёр ярилцаад явъя гээд хөдөлтөл гараад ирсэн тэгхээр нь би миний дүү тооцоогоо хийчих гээд хэлтэл цагаан подволктой охин нь чамд мөнгө өгдөг хэн бэ таксины хөгшин гулкааз янхан чинь гэхээр нь чи л янхан байхдаа гээд би хэлсэн тэгээд надтай хэрэлдчихээд хойшоо алхсан тэгхээр нь би дагаад машинтай хөдлөөд гүйцээд зогсоод мөнгөө өгөөч гэтэл хамт явсан хар хувастай эмэгтэй нь зугтаасан тэр эмэгтэй нь бол үнэндээ бид нарын урдаас ямар нэг зүйл хэлээгүй тэгсэн тэгтэл над руу чи миний утсыг авсан байна хөгшин янхан минь гээд орилоод байсан тэгхээр нь би чиний утсаар яадгын чи утсаа авна гэж энд хүргүүлээ биздээ гэсэн тэгтэл хөгшин янхан гэх зэрэгээр доромжилсноо тонгойсноо чулуу газраас аваад шидэх шиг болсон тэгсэн чинь миний хажуу талд сууж байсан эхнэр толгой хагалчихлаа гэхээр нь машинаасаа буугаад тэр эмэгтэйг бариад авсан тэгээд шууд цагдаа дуудсан. Тэгэхэд манай машины эхнэрийн талын урд цонх онгорхой байсан. Тэгээд цагдаа ирээд хамт цагдаа дээр ирсэн цагдаа иртэл хэл амаар доромжлоод хоёр янхан манай эхнэрийг таксиний янхантай явалддаг авгай гээд байсан. Би Б.Ууганбаярын хоёр гарын бугуйнаас барьж байсан харин тэр над руу хөлөөрөө өшигчөөд дайраад байсан түүний өшигчсөнөөс бол надад өвдөх, ил харагдах гэмтэл бол учраагүй би шинжээч эмчид үзүүлэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 28- 29 /,

7. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 546 дугаартай шинжээчийн:

1.2. Ч.Болдмаагийн биед баруун хөмсөгний шарх, зөөлөн эдийн няцрал, нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

5. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.\

6. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

7. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 47-48 /, болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн багийн засаг даргын тодорхойлолт,  шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгчөөс 10 хуудас нотлох баримтыг шинээр гаргаж өгсөнийг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт эхлэхийн өмнө хохирогч Ч.Болдмаагийн зүгээс шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Доржготовтой өөрөө ах дүү гэсэн шалтгаанаар татгалзах хүсэлтийг гаргасан бөгөөд уг хүсэлтийг шүүх хянан үзээд хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэв.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.8 дугаар зүйлд өмгөөлөгчөөр оролцож болохгүй тохиолдлыг хуульчилсан байх бөгөөд энэ хуулийн 10.8 дугаар зүйлийн 1.3-д “гэр бүлийн гишүүн төрөл садангийн хүн нь тухайн хэрэгт хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой оролцогчийн өмгөөлөгчөөр оролцож байгаа эсхүл оролцож байсан бол” гэж хуульчилсан байгаа ба хохирогчийн гаргасан гэр бүлийн гишүүн төрөл садангийн холбоотой гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгөөгүй байна.

Мөн хуулийн 10.8 дугаар зүйлийн 3-д “өмгөөлөгч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр татгалзаагүй бол тухайн ажиллагаанд оролцож байгаа сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, бусад өмгөөлөгч, прокурорын хүсэлтээр өмгөөлөгчийг татгалзан гаргах асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж хуульчилсан байгаа бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийг татгалзан гаргах асуудлаар бусад өмгөөлөгч, прокурор хүсэлт гаргаагүй байна.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1-д “шүүгдэгч...өмгөөлөгчөө өөрөө сонгоно”, мөн хуулийн 5.2 дугаар зүйлийн 4-д “...шүүгдэгч өмгөөлөгчөөсөө татгалзсан бол өөр өмгөөлөгч сонгох боломжийг олгоно”, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 5-д “өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээгээр хүлээсэн өмгөөлөх хууль зүйн туслалцаа үзүүлэх үүргээсээ татгалзаж болохгүй” гэж тус тус хуульчилсан байгаа бөгөөд хуульд хохирогч нь шүүгдэгчийн өмгөөлөгчийг татгалзан гаргах хүсэлтийг гаргах талаар хуульчлаагүй байна.

Иймд хохирогчоос гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийг татгалзан гаргах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Ууганбаяр нь согтуурсан үедээ “2022 оны 08 дугаар сарын 02- ноос 03-нд шилжих шөнө 00 цаг орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах  “Хишиг Монгол” караокены гадаа иргэн Ч.Болдмаагийн нөхөр М.Дагвасамбуугийн авто машинаар хүргүүлж ирсэний дараа таксины мөнгө өгөхгүй гэх шалтгаанаар маргалдаж байгаад авто машинд сууж явсан Ч.Болдмааг хэл амаар доромжлон газраас чулуу авч машины руу шидэж түүний  толгойн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь баруун хөмсөгний шарх, зөөлөн эдийн няцрал, нүдний дээд зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт болсон байна.

Энэ үйл баримт болсон нь хохирогч Ч.Болдмаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлдэг, гэрч Б.Мөнхзул М.Дагвасамбуу нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн  мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн 546 дугаар дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Ууганбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул Б.Ууганбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ч.Болдмаа нь 2.068.750 төгрөг нэхэмжилсэн талаар 10 хуудас нотлох баримтыг гаргаж өгсөн бөгөөд шүүх нотлох баримтыг шинжлэн судлахад эмнэлгийн тусламж үйлчилгээний үйлчилгээг яаралтай түргэн тусламж дээр очиж эмчилгээ хийлгэсэн бөгөөд  авсан 278.000  төгрөгийг нэхэмжилсэн боловч уг зардлыг хохирогчид гаргуулж олгох үндэслэлгүй юм.

Учир нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ. 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлнэ гэж хуульчилсан байх тул хохирогч Ч.Болдмаа нь эрүүл мэндийн үйлчилгээ авснаас гарсан 278.000 төгрөгийг шүүгдэгч Б.Ууганбаяраас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт Эрүүл мэндийн даатгалын байгууллагын иргэний нэхэмжлэгчээр тогтоож ирүүлээгүй тул Прокуророос нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн хохирогч Ч.Болдмаа нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Өлзийт палас” худалдаа үйлчилгээний төвийн 1 давхрын 104 тоот өрөөг үсчний зориулалтаар нэг сарын 500.000 төгрөгөөр түрээслэх гэрээг байгуулсан бөгөөд хагас сарын 250.000 төгрөг түрээсийн үнэ нэхэмжилсэн боловч уг өрөөнд үсчин Б.Биндэръяа, Т.Уранбилэг, Ч.Тунгалаг, маникюр П.Ариунзаяа нар ажилладаг талаар бичгийн хүсэлтэд дурдсан бөгөөд хохирогч Ч.Болдмаа өвчтэй бусад шалтгаанаар байхгүй байсан ч үйл ажиллагаа явуулж байгаа бусад этгээд нь түрээсийг төлөх үүрэгтэй гэж шүүх дүгнэлээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр хохирогч Ч.Болдмаагийн нэхэмжлэлээс 528.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож 1540.750 төгрөгийг шүүгдэгч Б.Ууганбаяраас гаргуулж хохирогч Ч.Болдмаад олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Б.Ууганбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6.1.4  тоот хашаанаас Нэгдсэн эмнэлэг, 6 дугаар багийн өрхийн эмнэлэг, төв эмийн сан, 6 дугаар багийн төв, 1 дүгээр багийн төв захаар зорчих үүргийг хүлээлгэж уг үүргийг техникийн хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Ууганбаяр нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар “Хишиг монгол” караокены гадах үйл баримтыг бичиж авсан СД 1 ширхэгийг эд мөрийн баримтаар хураан ирсэнийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх жижиг чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоны дараа устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хонгор овогт Батгэрэлийн Ууганбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Хонгор овогт Батгэрэлийн Ууганбаярыг нэг   / 01 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах   ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б. Ууганбаярыг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6.1.4  тоот хашаанаас Нэгдсэн эмнэлэг, 6 дугаар багийн өрхийн эмнэлэг, төв эмийн сан, 6 дугаар багийн төв, 1 дүгээр багийн төв захаар зорчих үүргийг хүлээлгэж уг үүргийг техникийн хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Б.Ууганбаяр нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тоолцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Ууганбаяраас 1.540.000 төгрөг гаргуулж хохирогч Ч.Болдмаад олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Б.Ууганбаяр нь   энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт үйл баримт бүхий бичлэгтэй СД 1 ширхэгийг хураан авсаныг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх жижиг хэмжээтэй чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоны дараа устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Ууганбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Ууганбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.БАТЦЭНГЭЛ