Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/219

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: *******,

Нарийн бичгийн дарга: Х.Золцэцэг,

Шүүгдэгч: Б.*******, түүний хууль ёсны төлөөлөгч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдсон Б.*******д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх санал ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 0 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын -ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, группт байдаг, ам бүл 1, 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.******* 0 оны 06 дүгээр сарын 1-ны өдөр 16 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын дугаар багийн 5 гудамжны Дүүрэн гэх хүнсний дэлгүүрийн урд бага насны хүүхэд ийг ямар ч шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун хөлийн 1-р хурууны 3-р шивнүүрийн цууралт, баруун чихний дэлбээн, зүүн дал, нурууны цус хуралт, зүүн чихний дэлбээн, хөхлөг сэртэн, мөр, өвдөг, шилбэ, духны хуйх, хүзүү, баруун тохойн зулгаралт, хумсны ялзрал, баруун чамархайн хуйх, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Б.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ....Би өмгөөлөгчөөрөө *******г авсан. Миний бие яллагдагчаар татсан тогтоол, эрх үүрэгтэйгээ танилцлаа. Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон зүйлийн талаар санаж байгаа зүйлээ үнэн зөв тодорхой ярьсан учир одоо мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж мэдүүлэг өгмөөргүй байна...гэх мэдүүлэг / хх-ийн 73-77 /,

. Шүүгдэгч Б.******* мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: ....Тухайн үед миний бие өвдсөн байсан би юу болсон талаар санахгүй байгаа ганц байгаа зүйл нь бол тэр миний зодсон гэх хүүхдийн ээж тэр намайг хүүхэд зодсон гэх газар ирсэн намайг яагаад хүүхэд зодсон гээд гараараа цохиж аваад байсан. мөн би цагдаа дээр ирсэн байсан тэгээд намайг архи уугаагүй гээд шууд эгчид хүлээлгэж өгсөн өөр зүйл санахгүй байна. Тэгээд удаагүй хот руу яваад хоног эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгээд ирсэн. Одоо миний биеийн байдал зүгээр, эмээ ууж байгаа...гэх мэдүүлэг /37-38 /,

3. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

4. Насанд хүрээгүй хохирогч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ....Би дэлгүүр орчихоод гараад явж байтал нэг том биетээ ах чулуу барьчихаад намайг нааш ир гээд дуудаад байсан тэгэхээр нь очихгүй зогсоод байсан тэгснээ урдаас хүрч ирээд намайг багалзуурдаад толгойгоор газар мөргүүлээд алгадаад газар чирсэн. Зодуулсандаа гомдолтой байна өөр нэмж хэлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 3 /,

....Би дэлгүүр ороод дэлгүүрээс гараад явж байтал нэг ах гудамжнаас чулуу бариад гарч ирээд намайг нааш ир гээд дуудсан тэгээд би зогсоод тэгсэн урдаас хүрч ирээд намайг багалзуурдаад хүзүүнээс барьж байгаад газар савсан тэгээд хөлнөөс чирээд аймар зодсон намайг. Тэгээд би тэнд явж байсан нэг эгчийн утсаар ээж рүү залгасан. Мөн намайг алгадсан. Нэхэмжилж байгаа зүйл байхгүй зүгээр байж байгаад зодуулсандаа гомдолтой байна. Тэр ахыг ахиж хармааргүй байна. Хөдөө нэг гэр бариад өгчих. Биеийн байдал бол зүгээр надад сэтгэлд нэг юм орсон дэлгүүр явахаас айдаг болсон. Өөр нэмж ярих зүйл байхгүй энэ хүнээс ямар нэг зүйл нэхэмжлэх зүйл байхгүй. Зүгээр л явуулмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 4- 5/,

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .... Манай хүүг гийн гэдэг. 0 оны 06 дугаар сарын 1-ны өдрийн 16 цаг 0 минутын үед миний утас руу гэсэн дугаараас танай хүүхдийг гудамжинд зодоод байна гэсэн дуудлага ирсэн түүний дагуу Баянхонгор сумын дугаар баг манай урагш гудамжны үзүүр дээр манай хүүхэд байсан тэгсэн манай хүүхдийн нүүр ам хувцас нь шороо болсон хамраас нь цус гарсан уйлсан байдалтай байсан нөгөө зодсон хүн нь уруудаад явж байсан тэгээд би очих гэхэд цагдаа дуудсан цагдаа нар аваад ирэх байх гэсэн тэгээд би хүүхдээ аваад шууд эмнэлэг дээр ирсэн. Эмнэлэгт үзүүлэхэд тархи нь доргисон байж магадгүй рентген зураг харж байж эмчилгээ хийлгэнэ маргааш рентген зургаа авахуулахаар болсон мөн хэвтрийн дэглэм бариул хөдлөхгүй байлга гэсэн. Манай хүү надад хэлэхдээ духайн залуу том чулуу барьчихаад наашаа хүрээд ир гэж дуудсан би байсан газраа зогсож байсан дэлгүүр орох гэж ганцаараа явсан. Тэгээд тэр залуу шууд хоолойноос шууд багалзуурдаад тархиар нь газар мөргүүлж ар тал ур талаар нь цохисон тэгээд нүүр руу нь алгадсан хоёр хөлнөөс нь газар чирсэн гэж хэлсэн өөр юм бол яриагүй. Одоо нэг пайнигдсан байдалтай байна ямар ч байсан өвчин намдаах эм өгсөн байгаа. Зүгээр явж байгаа хүүхдийг зодсонд гомдолтой байна....гэх мэдүүлэг / хх-ийн 9-30 /,

6. Шүүгдэгч Б.*******ын хууль ёсны төлөөлөгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .... Б.******* нь 10 жилээ төгсөөд цэрэгт 007 онд Төв аймгийн цэргийн алба хаагаад 008 оны 10 дугаар сард цэргээс ирэхдээ дэмийрсэн солиорлын байдалтай ирсэн тэгэхээр нь бид нар мэдрэлийн эмч нарт үзүүлээд Улаанбаатар хот руу авч явж хагас жил эмчилгээ хийлгэсэн тэгээд улмаар грүппэд сэтгэцээр орсон одоог хүртэл явж байгаа. Жилд удаа Хавар, Намрын улиралд *******ын өөрийгөө хянах чадвар нь суларч эмчилгээ эм тарианд ордог сүүлийн жил Шар хад руу явж эмчлүүлээгүй байсан тэгээд сая 0 оны 06 дугаар сарын 1-ны өдөр байсан байх айлын бага насны хүүхэд зодсон байсан. Яг тэр үед тариа нь тасарсан эмэнд дарагдахгүй ямар ч мэдрэлгүй болсон намайг хүртэл өмнөх тамхины мөнгө өгсөнгүй гээд намайг барьж аваад өшиглөсөн тэгэхээр нь би гараад зугтаасан. Энэ үйл явж нь 0 оны 04 дүгээр сар өнгөрөөгөөд эхэлсэн ерөөсөө унтахгүй гадуур тэнээд хүний үгэнд орохгүй байсан тэгж явж байж байгаад өөрийнхөө дамжны урд талын дэлгүүрийн үзүүр дээр жоохон хүүхдийг барьж аваад сэгчээд өргөөд шидэж зодсон байсан. Тэр өдөр надад *******ыг цагдаагаас хүлээлгэн өгсөн. Тэгээд яг тэр үед хотоос хүмүүс ирсэн байж таараад түүнийг аргадаад хот руу авч явж Шар хаданд хэвтүүлээд 0 гаран хоноод эмчилгээ хийлгээд буцаад ирсэн. Тэр шархаднаас нь 1 сар уух эм өгсөн түүнийгээ уугаад нэмж хяналтад байдаг эмчээсээ эмээ аваад аавынд байгаад байгаа эмийг нь бол би л байнга өгч уулгаж байгаа. Би эмнэлэгт хэвтэж ирэхээр нь би асуусан тэгэхэд тухайн үеийнхээ үйл явдлыг ерөөсөө санахгүй байна гээд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 /,

7. Шүүхийн хэлэлцүүлэгт ******* мэдүүлэхдээ: Манай дүү жилд 1- удаэмчилгээнд явдаг бөгөөд сүүлийн үед ковидоос болж эмчилгээндээ явж чадаагүй байдлаас болж ийм хэрэг гарлаа гэв.

8. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Манай гэрт , ******* гэсэн нэртэй төрсөн ах эг дүү нар байдаг. ******* нь бүрэн дунд боловсролтой цэрэгт явж ирснээс хойш сэтгэцийн өөрчлөлттэй болсон тухайн зүйл нь хавар намар газар хөлдөж гэсэхээр хөдлөх гээд байдаг. 01 оны хувьд бол ковид гээд тогтмол хэрэглэдэг эм тариа нь ховордоод өвчин нь сэдрээд урт хугацаанд үргэлжилсэн тэр нь энэ оны буюу 0 оны 06 дугаар сарын 1-ны өдөр айлын жоохон хүүхэд зодсон байсан тэгээд бид нар шуурхай арга хэмжээ аваад 0 оны 06 дугаар сарын 14-ны өдөр Улаанбаатар хот руу Сэтгэцийн эрүүл мэндийн төв руу би өөрөө авч явсан тэнд эмчилгээ хийлгээд 0 гаран хоносон тэгэхдээ овоо сайхан болоод ирсэн одоо бол эмээ тогтмол уугаад гайгүй сайхан байгаад байгаа. Гэхдээ одоо өвөл болж байна өвчин нь хөдлөх гэхийн аргагүй л байна эд өвчин хөдөлсөн үедээ бол ишиг хана руу саваад алж байсан манайхан мэддэг тулдаа түүнийг орж ийш тийшээ гарч явдаг. Тэрнээс бол уг хүний хувьд өвчин нь хөдлөөгүй байхдаа бусдад тусар хуу хар ажилд сайн малд нүдтэй даруухан хүний үгээр байдаг. Одоо ганцаараа амьдардаг...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 /,

9. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 0 оны 06 дугаар сарын 17- ны өдрийн 434 дугаартай шинжээчийн:

1.. ийн биед тархи доргилт, баруун хөлийн 1-р хурууны 3-р шивнүүрийн цууралт, баруун чихний дэлбээн, зүүн дал, нурууны цус хуралт, зүүн чихний дэлбээн, хөхлөг сэртэн, мөр, өвдөг, шилбэ, духны хуйх, хүзүү, баруун тохойн зулгаралт, хумсны ялзрал, баруун чамархайн хуйх, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл амь насанд аюулгүй болно.

3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

4. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги нөлөөлөхгүй.

6. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл болно.

7. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын .4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 49-50 /, 10. Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Нарийн мэргэжлийн эмч нарын 0 оны 09 сарын 06-ны өдрийн 5 дугаартай шинжээчийн:

1. Оролцогч *******ийн ******* нь сэтгэцийн өвчин болох Шизоаффектив оноштой сэтгэцийн эмчийн хяналтад байдаг. Тухайн хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд ухаан балартсан дэмийрлийн байдалтай байсан тул үйлдсэн хэргийн талаар тодорхой тайлбарлаж чадахгүй байна. . 008 онд СЭМҮТөвд үзүүлэн Шизоаффектив оношлогдож 008 оны 1 сарын 16- наас 009 оны 01 сарын 14 хүртэл эмчилгээ хийлгэсэн байна. Одоо өвчний намжмал байдалд байна. З. Одоо сэтгэцийн өвчин болох Шизоаффектив өвчинтэй. 4. Оролцогч *******ийн ******* 008 онд СЭМҮТөвд үзүүлэн Шизоаффектив оношлогдсон. Энэ нь тухайн үедээ дэмий ярих, нойргүйдэх, үе үе хөхрөх, худлаа инээх, цочир уурлах, гэрийн эд хогшлыг гаргаж хаях, хүний гэрийг миний гэр гэх зэрэг гажуу үйлдэл хийж байгаагаар оношлогдон эмчилгээнд орсон байна. Б.******* нь 1.01 онд сэтгэцийн эмч сувилагчийн эрүүл мэнд,эд хогшилд аюултай үйлдэл хийж халдсан.

. Бусдын эрүүл мэнд, эд хогшилд болон өөртөө аюултай үйлдлийг удаа дараа гаргаж байсан.

5.Оролцогч *******ийн ******* нь тухайн хэрэг үйл явдал болох өмнө сэтгэцийн өөрчлөлттэй байсан.

6. Оролцогч *******ийн ******* нь хэрэг хариуцах чадваргүй. Б.******* нь сэтгэцийн өвчний улмаас өөртөө болон бусдын амь нас эрүүл мэнд эд хогшилд аюултай үйлдлийг хийж байдаг учир албадлагын чанартай арга хэмжээ авах шаардлагатай....гэх дүгнэлт /хх-ийн 56 / болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 06-09 /, Согтуурал шалгасан тэмдэглэл / хх-ийн 1 /, Насанд хүрээгүй хохирогч ийн насыг тооцсон тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар / хх-ийн 10-11 /, Баянхонгор нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тодорхойлолт /хх-ийн 45/, шүүгдэгч Б.*******ын амбулаториор эмчлүүлэгчдийн картны хуулбар /хх-ийн 17-18 /, шүүгдэгч Б.*******ын иргэний үнэмлэхний хуулбар, урьд ял шийтгэлтэй байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83-84 /, Баянхонгор аймгийн Ц.Магсарын нэрэмжит нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 94-96 / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16. дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.******* 0 оны 06 дүгээр сарын 1-ны өдөр 16 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын дугаар багийн 5 гудамжны “Дүүрэн” гэх хүнсний дэлгүүрийн урд бага насны хүүхэд ийг ямар ч шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун хөлийн 1-р хурууны 3-р шивнүүрийн цууралт, баруун чихний дэлбээн, зүүн дал, нурууны цус хуралт, зүүн чихний дэлбээн, хөхлөг сэртэн, мөр, өвдөг, шилбэ, духны хуйх, хүзүү, баруун тохойн зулгаралт, хумсны ялзрал, баруун чамархайн хуйх, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт болсон байна.

Энэ үйл баримт болсон нь насанд хүрээгүй хохирогч хууль ёсны төлөөлөгч , гэрч ******* нарын мэдүүлэг, шинжээчийн 434 дугаар дүгнэлт, нарийн мэргэжлийн эмч нарын 5 дугаар дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ. Шүүгдэгч Б.*******ын сэтгэцийн талаар Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Нарийн мэргэжлийн эмч нарын 0 оны 09 сарын 06-ны өдрийн 5 дугаартай шинжээч нарын Оролцогч *******ийн ******* нь сэтгэцийн өвчин болох Шизоаффектив оноштой сэтгэцийн эмчийн хяналтад байдаг. Тухайн хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд ухаан балартсан дэмийрлийн байдалтай байсан тул үйлдсэн хэргийн талаар тодорхой тайлбарлаж чадахгүй байна. 008 онд СЭМҮТөвд үзүүлэн Шизоаффектив оношлогдож 008 оны 1 сарын 16-наас 009 оны 01 сарын 14 хүртэл эмчилгээ хийлгэсэн байна. Одоо өвчний намжмал байдалд байна.Одоо сэтгэцийн өвчин болох Шизоаффектив өвчинтэй. Оролцогч *******ийн ******* 008 онд СЭМҮТөвд үзүүлэн Шизоаффектив оношлогдсон. Энэ нь тухайн үедээ дэмий ярих, нойргүйдэх, үе үе хөхрөх, худлаа инээх, цочир уурлах, гэрийн эд хогшлыг гаргаж хаях, хүний гэрийг миний гэр гэх зэрэг гажуу үйлдэл хийж байгаагаар оношлогдон эмчилгээнд орсон байна. Б.******* нь 01 онд сэтгэцийн эмч сувилагчийн эрүүл мэнд,эд хогшилд аюултай үйлдэл хийж халдсан. Бусдын эрүүл мэнд, эд хогшилд болон өөртөө аюултай үйлдлийг удаа дараа гаргаж байсан. Оролцогч *******ийн ******* нь тухайн хэрэг үйл явдал болох өмнө сэтгэцийн өөрчлөлттэй байсан. Оролцогч *******ийн ******* нь хэрэг хариуцах чадваргүй. Б.******* нь сэтгэцийн өвчний улмаас өөртөө болон бусдын амь нас эрүүл мэнд эд хогшилд аюултай үйлдлийг хийж байдаг учир албадлагын чанартай арга хэмжээ авах шаардлагатай...” гэж дүгнэлт гарсан тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүйгээр Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Шүүхийн сэтгэцийн эмгэг судлалын клиникт хоёр сарын хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авхуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний хэрэг хариуцах чадваргүй байдал, уг этгээд нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй тул цаашид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагатай гэсэн шинжээч нарын дүгнэлтийг үндэслэн Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүхийн сэтгэцийн эмгэг судлалын клиникт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хоёр сарын хугацаагаар хэрэглэхээр шийдвэрлэв. Уг эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэсэн тохиолдолд шүүгдэгч Б.*******ын өвчний байдал, явц, эдгэрэлт зэргийг харгалзан цаашид уг арга хэмжээг үргэлжлүүлэх, шүүхээс тогтоосон хугацаанаас өмнө зогсоох зэргийг шинжээч эмч нарын дүгнэлтийг харгалзан шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.*******ыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 190 дүгээр зүйл, Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан А/40, А/369 дугаартай эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх, түүнд хяналт тавих тухай журамд зааснаар түүнийг Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Шүүхийн сэтгэцийн эмгэг судлалын клиникт хүргэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.*******ыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсоны дараа шүүгдэгч түүний хууль ёсны төлөөлөгч нарын хамт Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт хүлээлгэх өгөхийг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч нар нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул шүүгдэгч Б.*******ыг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1, 19.3, 36., 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 4.-д зааснаар  шүүгдэгч ******* овогт *******ийн *******д  хоёр / 0 / сарын хугацаагаар Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Шүүхийн сэтгэцийн эмгэг судлалын клиникт  эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 190 дүгээр зүйлийн 190.-д зааснаар шүүгдэгч Б.*******ыг Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Шүүхийн сэтгэцийн эмгэг судлалын клиникт  хүргэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.4 дүгээр зүйлийн 8, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 7-д зааснаар шүүгдэгч Б.*******д авсан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг сунгах, зогсоох эсэхийг шинжээчийн дүгнэлтийг харгалзан шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

5. Шүүгдэгч Б.******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38. дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн -д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.БАТЦЭНГЭЛ