Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/361

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0117/Э/219/2022/0015

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Доржханд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар*******т холбогдох эрүүгийн 2218000000133 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,******* /РД:*******/,*******-ны өдөр Булган аймагт төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум,*******,******* оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 21 цагийн орчимд “******* ” зочид буудал руу*******,******* нарыг явуулж бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч *******ийн өгсөн: ...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа зөвшөөрч байгаа гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад:

2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр: ...дуудлагын цэс дээр дарж нэвтрэхэд дуудлаганууд байх ба 8 дахь дуудлага нь “  гэж тэмдэглэсэн дугаараас дуудлага хийгдсэн байна. Түүн дээр дарж нэвтрэхэд дугаараас 20 цаг 31 минутад 37 секунт, 20 цаг 40 минутад 25 секунтын яриа хийгдсэн байв... гэх гэрч*******ын эзэмшлийн iphone-8 plus маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-2/,

2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр: ...мессэжний цэс дээр дарж нэвтрэхэд мессэжүүд байх ба дээрээсээ 2 дахь мессэж буюу дугаарын утастай харьцсан мессэжийг нээхэд 02-26 09:18 pm гэх он, сар, цаг, минут байх ба түүний доор гэх дансны дугаар байлаа.” гэх гэрч*******ы эзэмшлийн MИ маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3/,

2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр: ...ийн эзэмшлийн Хаан банкны дугаарын данснаас дугаарын данс руу “цагаар хүүхэн” гэх гүйлгээний утгатай 220,000 төгрөг шилжүүлсэн, дугаарын данс руу “буудал” гэх гүйлгээний утга бүхий 20,000 төгрөг шилжүүлсэн... талаарх 1 хуудас материалыгоос хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4-5/,

2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр: ...*******ийн эзэмшлийн Хаан банкны дугаарын дансны ухаалаг мэдээгээр “цагаар хүүхэн” гэх гүйлгээний утгатай 220,000 төгрөг шилжүүлсэн талаарх мэдээ 21:19 минутад гар утсанд нь ирсэн, *******ийн дугаарын утас руу дугаараас 19:31 цагаас эхлэн 20:47 цаг хүртэл 17 удаа залгасан талаарх 1 хуудас материалыг *******аас хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 6-7/,

Гэрч*******ын: ... Надад мөнгөний хэрэг маш их байсан тул найзд хандан “би ч гэсэн биеэ үнэлж үзье” гэж хэлтэл манай найз эгчид “манай найз надтай хамт биеэ үнэлэнэ шүү” гээд хэлчихсэн. Түүнээс хойш биеэ үнэлж эхэлсэн ба цагийн 120,000-150,000 төгрөгөөр биеэ үнэлээд зуучилсан болон нарт 70,000-80,000 төгрөгийг нь өгдөг байсан. Хоногоор бол 350,000 төгрөгөөр үнэлдэг ба 150,000 төгрөгийг дээрх 2 эмэгтэйд өгдөг. 2022 оны 02 дугаар сарын 26-нд 20 цаг 30 минутын үед найз******* бид хоёр Өнгөт хороололд түрээслэдэг байрандаа байж байтал ******* эгч өөрийнхөө дугаараас над руу залгаад “Цагаар биеэ үнэлэх ажил байна, хоёр хүн байна гэсэн.******* зочид буудлын 209 тоотод байгаа. Ороод унтахаасаа өмнө тооцоогоо аваарай” гэж хэлсэн. ******* эгчийн хэлсний дагуу найз******* бид хоёр такси бариад Дархан сумын 7 дугаар баг******* зочид буудлын 209 тоот руу ортол нэг залуу байсан ба 208 тоотод нөгөө залуу нь байгаа гэсэн. Тэгээд нэг залуу нь ******* эгчийн дугаарын данс руу 220,000 төгрөг шилжүүлсэн. Би арай дүү залуутай нь 209 тоот өрөөнд орсон. Тамхи татчихаад нөгөө залуутай бэлгийн харилцаанд орох гээд хувцасаа тайлаад сууж байтал хаалга тогшоод байхаар нь*******ыг гэж бодоод шалдан бие дээрээ даавуу нөмрөөд хаалгаа онгойлготол цагдаа нар байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 9/,

Гэрч*******ы: ... эгч залгаад “******* буудалд 2 хүн байгаа, яваад оч” гээд бид хоёрыг явуулсан. Бид хоёр******* буудалд 208, 209 тоот өрөөнд орсон. Би 208 тоотод ороход цэнхэр куртиктэй малгайтай залуу байсан. Тэр залуу надаас “мөнгөө хааш нь явуулах уу?” гэж асуусан би тэр залууд эгчийн дансыг өгсөн. Тэр залуу мөнгөө шилжүүлсэн. Тэгээд байж байтал цагдаа нар ороод ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 11/,

Гэрчын: ...2022 оны 02 дугаар сарын 26-нд би Эрдэнэт хотоос хамаатантой уулзаж Улаанбаатар хот явахаар ирсэн юм. Бид хоёр орой 19 цагийн үед хүүхэн авахаар болсон. утсаар ярьж хүүхэн асуугаад авахаар боллоо гээд бид хоёр 1 буудалд орсон. Тэгээд байж байтал хоёр хүүхэн ирсэн. Цагийн 120,000 төгрөг гээд ах мөнгийг нь төлсөн. Тэгээд удаагүй байж байхад цагдаа нар орж ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 13/,

Гэрчийн: ...2022 оны 02 дугаар сарын 26-нд манай дүү Эрдэнэт хотоос ирсэн. Бид 2 уулзаад хүүхэн авахаар болсон юм. Би өмнө нь таксины жолоочоос хүүхэн зардаг хүний дугаар аваад хадгалчихсан байсан. Тэр дугаар болох дугаар луу өөрийн дугаараас орой 20 цагийн үед залгаад “цагаар хүүхэн байна уу” гэсэн чинь “байна, цагийн 120,000” гэсэн. Тэгээд бид 2 “******* ” гэх буудалд ороод би буудлын нэр болон өрөөний дугаарыг нөгөө дугаар луу залгаж хэлсэн. бид хоёр буудалд ороход 21 цаг болж байсан. Удалгүй 2 эмэгтэй ирсэн. Тэр 2 эмэгтэйн нэгнээс нь би нөгөө хүнийх нь нэр, дансыг авч Хаан банкны ******* гэх данс руу 2 хүүхний 220,000 төгрөгийг өөрийн эзэмлшлийн Хаан банкны дугаарын данснаас явуулаад 20,000 төгрөгийг нь бэлнээр өгье гэсэн. Тэгээд байж байтал цагдаа нар ороод ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 15/,

Гэрч :*******,******* нар нь Дархан-Уул аймагт гэх нэртэй хүүхэн зардаг эмэгтэйн доор биеэ үнэлдэг гэж надад хэд хэдэн удаа хэлж байсан. Би******* болон******* нарыг биеийг үнэлүүлсэн асуудал гаргаж байгаагүй. 2021 оны өвөл 11 сарын орчимд Дархан-Уул аймагт ирээд гэх эмэгтэйн доор*******ы хамт хэд хэдэн удаа биеэ үнэлж олсон мөнгөнийхөө 30 орчим хувийг гэх эмэгтэйд өгдөг байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 183-184/,

Шүүгдэгч *******ийн дансанд 2022 оны 2 дугаар сарын 26-нд дансанаас “хүүхэн цагаар” утгаар 220,000 төгрөгийн орлого орсон тухай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-72/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 21 цагийн орчимд******* нэртэй зочид буудал руу*******,******* нарыг явуулж бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Яллах дүгнэлтэд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргах мэтгэлцэх зүйл байхгүй гэв.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 26-нд 21 цагийн орчимд, нарын хүсэлтийн дагуу*******,******* нарыг биеийг нь үнэлүүлэхээр “******* ” зочид буудал руу явуулж,оос 220,000 төгрөг авсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, татан оролцуулсан үйлдлийг биеэ үнэлэхийг зохион байгуулах гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч *******ийн үйлдэл нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, нарыг биеэ үнэлэдэг гэх*******,******* нартай холбон өгч зуучилснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан биеэ үнэлэхийг зохион байгуулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан биеэ үнэлэхийг зохион байгуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.  

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 2, 2012 онд төрсөн охины хамт амьдардаг зэрэг хувийн байдал нь иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, татан оролцуулсан бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчийг 1 жил 6 сарын хугацаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэх санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийн бага насны охин хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй гэх хувийн байдлыг харгалзан 6 сарын хугацаагаар Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэж мэтгэлцэж байна.  

Шүүгдэгч ******* нь шударгаар хөдөлмөрлөхөөс зайлсхийж, амар хялбар аргаар ашиг хонжоо олох зорилгоор гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөлөл, хор уршиг болон бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй гэх хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагийн зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэх боломж зэргийг харгалзан түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын хяналтанд оршин суугаа газар болох Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчилж байхаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173, 174 дүгээр зүйлд заасан үндэслэлээр зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх нөхцөл журмыг өөрчлүүлэх хүсэлтээ эрх бүхий байгууллагад гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж 220,000 төгрөгийн орлого олсон болох нь тогтоогдож байгаа боловч 2022 оны 3 дугаар сарын 29-нд Төрийн санд 220,000 төгрөгийг тушаасан болох нь хэрэгт авагдсан Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байх тул хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзлээ.    

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэргийн хамт хүргүүлсэн 2 хавтас баримтыг хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийг зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан биеэ үнэлэхийг зохион байгуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын хяналтанд оршин суугаа газар болох Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчилж байхаар тогтоосугай. 

4. Шүүгдэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173, 174 дүгээр зүйлд заасан үндэслэлээр зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх нөхцөл журмыг өөрчлүүлэх хүсэлтээ эрх бүхий байгууллагад гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, хэргийн хамт ирүүлсэн 2 хавтас баримтыг хэрэгт хавсаргасугай.  

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ИХТАМИР