Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 105/2022/1397/Э

 

    2022        10          03                                 1412     

 

 

 

 

     ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ

 

Áàÿíç¿ðõ ä¿¿ðãèéí Ýð¿¿ãèéí õýðãèéí àíõàí øàòíû ø¿¿õèéí Åðºíõèé ø¿¿ã÷ Í.Îäîíòóóë äàðãàëæ,

ø¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Д.Оюун-Эрдэнэ,

óëñûí ÿëëàã÷ А.Ариунаа,

хохирогч У.К,

иргэний хариуцагч Х.О,

ø¿¿ãäýã÷ Б.Т, түүний өмгөөлөгч Г.Ганбадрах íàðûã îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí õóðàëäààíû “Ж” òàíõèìä íýýëòòýé õèéñýí ýð¿¿ãèéí õýðãèéí ø¿¿õ õóðàëäààíààð:

 

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэ Б.Т-д холбогдох эрүүгийн 2203 00331 0377 дугаар хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч хянаí õýëýëöýâ.

 

Ø¿¿ãäýã÷èéí áèåèéí áàéöààëò:

 

Õîëáîãäñîí õýðãèéí òàëààð:

           Шүүгдэгч Б.Т нь 2022 оны 6 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 03 цаг 23 минутын орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сансар худалдааны төвийн баруун замд “Honda HRV” маркийн .. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, 3.4-т заасан “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.2-т заасан “Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч У.Кг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

           Ø¿¿ãäýã÷ Б.Т ø¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò ºãñºí мэдүүлэгтээ: “Тэр өдөр шөнө 2 цагийн үед гэрээсээ гараад найзыгаа хүргэж өгчихөөд гэр лүүгээ харьж явсан. Бороо орж байсан болохоор угаасаа гулгаатай гэдгийг мэдээд зөөлөн явж байсан. Гарц таарсан болохоор хурдаа хассан. Бороо орсон болохоор гялбаатай байсан. Цагаан зураасан дээр очиж мөргөсөн. Машинаа зогсоогоод түргэн болон цагдаа дуудсан.  Түргэн хүрч ирээд хохирогчийг Гэмтлийн эмнэлэг рүү авч яваад, цагдаа ирээд машин ачиж авч яваад би Гэмтлийн эмнэлэг рүү хохирогч дээр очсон.  Санамсар болгоомжгүй хийсэн зүйлээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна.” гэв.

 

           Хохирогч У.К шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “6 дугаар сарын 16-нд болсон явдал. Зүүн дөрвөн замд би гэр лүүгээ явж байсан. Зам хөндлөн гараад явж байсан. Ямар тээврийн хэрэгсэл мөргөснийг мэдэхгүй байна. Нэг мэдсэн Гэмтлийн эмнэлэгт байсан. Бага хүү, охин маань байсныг мэдэж байна. Яасныг мэдэхгүй байна. ... Эцэг, эх нь хариуцлагыг нь хүлээх үүрэгтэй. Эцэг, эхийн хариуцлага муутай. Хүн чанаргүй. Яагаад гэвэл нэг удаа ч гэсэн утсаар яриагүй, юу болж байна гэж яриагүй болохоор эцэг, эхэд нь гомдолтой байна. Намайг эрүүл саруул болгож өгөөрэй гэж эцэг, эхэд нь хэлмээр байна. Дахиж хүн чанараа битгий алдаасай. Дахиж битгий худлаа яриарай. 3 сар гаруй болж байхад нэг удаа ч сэтгэл гаргаж би өөрийг чинь эмнэлгээр авч явъя, үзье гээгүй. Би алийн болгон ах, дүү, хамаатан садангаа барсаар байтал цөхөрч байна. Гуйх хүн олдохгүй байна. Ам бүл 6, хоёр хүүхэд сургуульд явдаг, нэг охин маань жирэмсэн, нөгөөх маань нөхөр нь өнгөрсөн. Энэ хүүхэд маань өнөө маргаашгүй төрчихнө. Цаашдаа намайг хэн харах вэ, хэн асрах вэ, эцэг, эхэд нь гомдол маш их байна.” гэв.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас,

/хавтаст хэргийн 13 дахь тал/

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд,

/хавтаст хэргийн 4-11 дэх тал/

 

Хохирогч У.Кгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд шөнө Налайх дүүргээс 02 цаг өнгөрч байхад хөдлөөд гэрлүүгээ явсан, тэгээд шууд такси бариад зүүн 4 замын уулзвар дээр буугаад гэрлүүгээ алхаад явж байсан, тэгээд Сансар үйлчилгээний төвийн харалдаа явган хүний гарцаар ертөнцийн зүгээр баруун зүүн чиглэлд зам хөндлөн гарч байсан, тэгтэл гэнэт миний баруун гар талаас нэг машин намайг ирээд мөргөөд газарт унагах шиг болсон. ...Тухайн үед миний баруун хөл дунд чөмөг хэсгээр хугарсан байсан. ...Миний эмчилгээний зардалд жолооч талаас нийт 3.000.000 төгрөгийн хохирол барагдуулж өгсөн. Миний зүгээс одоо ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх хохирол байхгүй.” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 16, 18 дахь тал/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 8805 дугаар “1. У.К-ийн биед баруун дунд чөмөгний дунд 3/1 хэсгийн далд хугарал, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун шуу, баруун бугалга, баруун тохой, хоёр өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой гэмтэл байна. 4. Баруун дунд чөмөгний дунд 3/1 хэсгийн далд хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун шуу, баруун бугалга, баруун тохой, хоёр өвдөгт цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт,

/хавтаст хэргийн 35-36 дахь тал/

 

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 38671105 дугаар “...Харин баруун зүүн гар талын ойрын их гэрлийн тусгал стандартын шаардлага хангахгүй, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдаатай, урд копуд замаск хагарч унасан, баруун талын арыг харах тольны гаднах гэр хугарсан байгаа нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна.” гэх дүгнэлт,

/хавтаст хэргийн 44-48 дахь тал/

 

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Жавхлангийн гаргасан 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 780 дугаартай “Мөрдөгчийн магадлагаа”,

/хавтаст хэргийн 53 дахь тал/

 

“Honda HRV” маркийн 47-43 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар,

/хавтаст хэргийн 99 дэх тал/

 

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Х.Октябрийн “...Honda HRV маркийн 47-43 УБЧ улсын дугаартай автомашинд зам тээврийн ослын улмаас ямар нэгэн эвдрэл учраагүй. ...Би тухайн зам тээврийн ослын улмаас бусдад учирсан хохирлыг боломжоороо төлж барагдуулна.” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 22, 25 дахь тал/

 

Хохирогч У.К-ийн Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар,

/хавтаст хэргийн 76-85 дахь тал/

 

Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 04/3785 дугаартай албан бичиг, хавсралт,

/хавтаст хэргийн 70-72 дахь тал/

 

Хохирогч У.К-аас гаргаж өгсөн хохирлын баримтууд,

/хавтаст хэргийн 101-110 дахь тал/

 

           Б.Т-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 87 дахь тал/ зэрэг болно.

 

           Ø¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò øèíæèëñýí äýýðõè íîòëîõ áàðèìòóóä íü ýíý õýðýãò õàìààðàëòàé, Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëüä çààñíû äàãóó öóãëóóëæ, áýõæ¿¿ëñýí, ýíý õýðãèéã õÿíàí øèéäâýðëýõýä õàíãàëòòàé ãýæ ø¿¿õ ¿íýëýâ.

          

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

           Íýã: Ø¿¿ãäýã÷èéí ãýì áóðóóãèéí òàëààð:

          

           Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч “Шүүгдэгч Б.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Хохирогч У.К-ийн биед хүндэвтэр  гэмтэл учирсан ба хохирогч У.К-ийн зүгээс баримттайгаар 318.820 төгрөг нэхэмжилсэн. Эрүүл мэндийн даатгалын санд 4.165.000 төгрөгийн хохирол учирсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Т-ээс хохирогч У.К-д 3.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. Хавтаст хэргийн хүрээнд хохирогчид хохирол төлбөргүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 499.1 дэх хэсэгт зааснаар “зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй”. Мөн хуулийн 499.4 дэх заалтад “тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэсэн заалтын дагуу иргэний хариуцагч Октябраас 4.165.000 төгрөгийг гаргуулж Төрийн сангийн .... тоот эрүүл мэндийн даатгалын дансанд төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд зааснаар хохирогч нь өөрийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас үүсэх зардал, эрүүл мэндтэй холбоотой гарах зардлуудыг нэхэмжлэх эрхтэй байдаг. Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогч өөрийн нөхрийн болон охины ажилгүй байсан хугацааны цалин, өөрийн эрүүл мэндэд цаашид гарах зардлыг тус тус нэхэмжилж байгаа боловч баримтаар гаргаж өгсөн зүйл байхгүй учраас өнөөдрийн шүүх хуралдаанд хэлэлцэх боломжгүй тул хэлэлцэхгүй орхиж, Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд зааснаар иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна.” гэх дүгнэлтийг,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрах “Тухайн үед бороо орсны улмаас давагдашгүй хүчин зүйл байсан. Миний үйлчлүүлэгч согтууруулах ундаа хэрэглээгүй, хурд хэтрүүлсэн асуудал байхгүй. Техникийн шинжээчийн дүгнэлтээр ойрын гэрлийн тусгал стандарт хангаагүй гэдгийг нотлох баримтаар гаргаж ирсэн. Үүнтэй холбоотойгоор ээж нь иргэний хариуцагчаар шүүх хуралдаанд орж ирсэн байна. Даатгалын сангаас 4.165.000 төгрөг гарсан. Энэ дээр иргэний нэхэмжлэгчээр хуулийн дагуу тогтоогдсон учраас миний үйлчлүүлэгч болоод иргэний хариуцагчийн зүгээс маргасан зүйл байхгүй. Мэдээж Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт зааснаар шийдэгдэнэ гэдэг дээр прокурортой санал нэг байна. Миний үйлчлүүлэгч 3.000.000 төгрөгийн хохирол төлсөн. Хохирогчийн зүгээс тухайн үед гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснээ хуулийн байгууллагад илэрхийлж байсныг нотлох баримт шинжлэн судлах үе шатад харагдлаа. Хөдөлмөрийн чадвар алдалтын хувьд 60 хувиар тогтоогдсон. Цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэх эрх нь Монгол улсын иргэнд нээлттэй байдаг. Хохирлын баримт 318.820 төгрөг гаргаж ирсэн байна. Миний үйлчлүүлэгч 3.000.000 төгрөг төлсөн. 318.820 төгрөгийг хохирогч хүлээж авснаа илэрхийлж байна. Зөрүү хохирол төлбөрийг тухайн нийгмийн даатгалын сангаас нэхэмжилж байгаа 4.165.000 төгрөгтэй дүйцүүлж нэмж хасах үйлдэх хэрэгжих болов уу гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мэдээж хохирогчийн зүгээс нийгмийн даатгалын шимтгэл, тухайн байгууллагын тодорхойлолт, эрх бүхий этгээдийн тушаал, шийдвэр байгаагүй учраас нөхрийн цалин хөлс, охины ажлын талаарх баримтыг гаргаад нэхэмжлэх эрх нь нээлттэй. Иргэний хариуцагчаар ээж нь оролцож байгаа. Нөхөн төлөхөө илэрхийлж байна. Энэ нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үндэслэл гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Энэ нь өөрийнх нь эрх зүйн байдлыг дээрдүүлэх нэг үндэслэл. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа. Гэм буруугийн хувьд болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байгааг анхаарч үзэхийг хүсэж байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Б.Т нь 2022 оны 6 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 03 цаг 23 минутын орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сансар худалдааны төвийн баруун замд “Honda HRV” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч У.Кг мөргөсөн, улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан үйл баримт тогтоогдож байна.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хуульчилсан ба мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

 

Шүүгдэгч Б.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдээгүй үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгч Б.Тгийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Б.Т нь “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, 3.4-т заасан “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.2-т заасан “Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хохирогч У.Кгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэм буруутай болох нь 102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас, /хх13/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх4-11/, хохирогч У.Кгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд шөнө Налайх дүүргээс 02 цаг өнгөрч байхад хөдлөөд гэрлүүгээ явсан, тэгээд шууд такси бариад зүүн 4 замын уулзвар дээр буугаад гэрлүүгээ алхаад явж байсан, тэгээд Сансар үйлчилгээний төвийн харалдаа явган хүний гарцаар ертөнцийн зүгээр баруун зүүн чиглэлд зам хөндлөн гарч байсан, тэгтэл гэнэт миний баруун гар талаас нэг машин намайг ирээд мөргөөд газарт унагах шиг болсон. ...Тухайн үед миний баруун хөл дунд чөмөг хэсгээр хугарсан байсан. ...Миний эмчилгээний зардалд жолооч талаас нийт 3.000.000 төгрөгийн хохирол барагдуулж өгсөн. Миний зүгээс одоо ямар нэгэн гомдол, санал болон нэхэмжлэх хохирол байхгүй.” гэх мэдүүлэг, /хх16, 18 дахь тал/ Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 8805 дугаар дүгнэлт, /хх35-36/, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 38671105 дугаар дүгнэлт, /хх44-48/, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Жавхлангийн гаргасан 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 780 дугаартай “Мөрдөгчийн магадлагаа”, /хх53/, “Honda HRV” маркийн 47-43 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, /хх99/, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Х.Октябрийн мэдүүлэг, /хх22, 25/, хохирогч У.Кгийн Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар, /хх76-85/, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 04/3785 дугаартай албан бичиг, хавсралт, /хх70-72/, хохирогч У.Кгаас гаргаж өгсөн хохирлын баримтууд, /хх101-110/, Б.Тгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа /хх87/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Хайрхан овогт Батдоржийн Б.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгсэлийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэж, 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж, 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй.” гэж,

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ.” гэж, 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад.” гэж тус тус заасны дагуу тээврийн хэрэгслийн эзэмшигч болох иргэний хариуцагч Х.Октябриар гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч У.К нь мөрдөн шалгах ажиллагаанд өөрт учирсан гэм хорын хохирлыг нэхэмжилсэн бөгөөд түүнд нотлох баримтаар 481.160 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон, асарч сувилах зардалтай холбоотой нотлох баримт дутуу байх ба шүүгдэгч Б.Т нь 3.000.000 төгрөгийг төлсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

 

Мөн хохирогч У.Кгийн биед хүндэвтэр гэмтэл учирсан тул хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох Б.Т болон иргэний хариуцагч Х.О нараас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардал 4.168.010 төгрөгийг иргэний хариуцагч Х.Октябриас гаргуулан Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий газарт олгох нь зүйтэй. 

 

Õî¸ð: Ø¿¿ãäýã÷èä ýð¿¿ãèéí õàðèóöëàãà õ¿ëýýëãýõ òàëààð:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “Шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэх саналтай байна.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрах “Прокурорын зүгээс санал болгож байгаа 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгөхийг хүсэж байна. Шүүгдэгч өөрөө 20 настай. Монгол Улсын Үндсэн хуульд заасан сурч боловсрох эрхийг нь хангаж үзэх нь зүйтэй. Тухайн 240 цаг нийтэд тустай ажил хийж байхдаа сургуулиасаа хоцрогдох, хичээл сургууль нь тасалдана. Энэ хүүхдийн ирээдүйг нь бодож үзнэ үү. Мэдээж хохирогчид ийм хохирол учирсан нь харамсалтай зүйл. Гэвч шүүгдэгчийн сандал дээр сууж байгаа энэ залуугийн ирээдүйг нь бодоод торгох ялаар сольж өгөхийг хүсэж байна. Гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн болон бусад тусламжийг үзүүлсэн. Бусад төлбөрөө нөхөн төлсөн байгаа. Сая прокурор хэллээ. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзээд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх арга хэмжээг анхаарч үзэхийг хүсэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлд зааснаар хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмын дагуу нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгөхийг хүсэж байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Б.Тд ýð¿¿ãèéí õàðèóöëàãûã õ¿íäð¿¿ëýõ íºõöºë áàéäàë òîãòîîãäîîã¿é бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад тусламж үзүүлсэн, учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Ø¿¿õ ø¿¿ãäýã÷ Б.Тд ýð¿¿ãèéí õàðèóöëàãà õ¿ëýýëãýõэä гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хуâèéí áàéäаë, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь õàðãàëçàí үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэх эрүүгийн хариуцлагын зорилгыг ханган, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тг 6 сарын хугацаанд өөрийн оршин суух Баянзүрх, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Б.Т нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Ýíý õýðýãò ýä ìºðèéí áàðèìòààð õóðààãäàí ирсэн зүйлгүй, áèò¿¿ìæëýãäñýí õºðºíãºã¿é, шүүгдэгч Б.Т öàãäàí õîðèãäñîí õîíîãã¿é, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй áîëно.

 

Шүүгдэгч Б.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                

                                                   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгсэлийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тг 6 сарын хугацаанд өөрийн оршин суух Баянзүрх, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

 

5. Хохирогч У.Кгийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд шүүгдэгч Б.Т 3.000.000 төгрөгийг төлсөн болохыг дурьдаж, хохирогч У.К нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд Б.Т болон иргэний хариуцагч Х.О нараас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад тус тус зааснаар иргэний хариуцагч Х.Октябриас 4.168.010 төгрөгийг гаргуулан Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий газарт олгосугай.

 

7. Ýíý õýðýãò ýä ìºðèéí áàðèìòààð õóðààãäàí ирсэн зүйлгүй, áèò¿¿ìæëýãäñýí õºðºíãºã¿é, шүүгдэгч Б.Т öàãäàí õîðèãäñîí õîíîãã¿é, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй áîëîõûã тус тус äóðüäñóãàé.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

           9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                                                                                           

 

 

                               ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Н.ОДОНТУУЛ