Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1452

 

    2022         10          7                                  1452     

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Б.Бээжин нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюун-Эрдэнэ,

иргэдийн төлөөлөгч С.Хулан,

улсын яллагч М.Оюунбат,

хохирогч Б.Б, Х.Б, Б.Б, Ж.Э, иргэний нэхэмжлэгч Д.С,

шүүгдэгч Н.С, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Ст холбогдох эрүүгийн 1926 00007 0133 дугаар хэргийг 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Н.С нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Хангамж” худалдааны төвийн орчим иргэн Б.Жаргалыг “манай охин “Хангамж” худалдааны төвийн зоорийн давхарт хүнсний лангуу ажиллуулдаг юм. Би аав нь байгаа юм. Намайг Н.С гэдэг, охинтойгоо тооцоо хийчихээд ирж мөнгийг нь өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан түүнээс 1.692.000 төгрөгийн үнэ бүхий 25 кг-ийн савлагаатай 11 ширхэг гурил, 5 кг-ийн савлагаатай 10 ширхэг гоймон, 25 кг-ийн савлагаатай 1 ширхэг будаа зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг авсан,

мөн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 27-ны өдрийг хүртэл хугацаанд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт иргэн Д.Лонжидцэрмааг “Барилгын ажилчдын хоол хүнсний хэрэгцээг хангана” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан 2.450.520 төгрөгийн өртөг бүхий хүнсний бараа, мөн “Тендерийн мөнгө орж ирэх хүртэл хугацаанд бэлэн мөнгө хэрэгтэй байна” гэж хуурч биет 700.000 төгрөг зэргийг авсан,

мөн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Авто угаалга” нэртэй газрын орчим иргэн Д.Ууганбаярын 23 хонины гулууз мах, үхрийн 1 бүтэн, 1 тал махыг зарж борлуулсны дараа түүнийг “Мах зарсан орлогын 2.000.000 төгрөгийг мах худалдан авсан хүн дутуу өгсөн” гэж хуурч, мах зарж борлуулсан орлогын 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

мөн 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жанжин” худалдааны төв дотор иргэн Ж.Эыг “мах худалдаж авъя” гэж хуурч, түүнээс 926.640 төгрөгийн үнэ бүхий 85.8 кг хонины мах авсан,

мөн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Бт өөрийгөө барилгын материалын дэлгүүр түрээслүүлдэг Б.Б гэх нэрээр танилцуулж, зөөврийн компьютерын цүнх, өвлийн куртик, биеийн тамирын хослол, эрэгтэй, эмэгтэй даавуун дотуур хувцас зэргийг худалдан авах гэж байгаа мэтээр итгэл төрүүлэн, мөн бараа нэмж авсны дараа нэг мөр тооцоог хийе гэж хуурч, бусдаар тухайн бараануудыг өөрийн түрээслүүлдэг дэлгүүр лүү зөөлгөж байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Б.Быг төөрөгдөлд оруулж, түүнээс 5.025.000 төгрөгийн үнэ бүхий 13 ширхэг зөөврийн компьютерын цүнх, 21 ширхэг өвлийн куртик, 16 ширхэг биеийн тамирын хослол, 440 ширхэг эрэгтэй, эмэгтэй даавуун дотуур хувцас зэргийг авсан,

мөн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19 дүгээр байранд иргэн Д.Бат-Анхилууныг “хонины мах зарна” гэж хуурч, түүнээс ХААН банкны 5422432470 дугаарын дансыг ашиглан 1.910.790 төгрөгийг шилжүүлэн авсан,

            мөн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, “Титэм Плаза” ХХК-ийн урд иргэн Н.Баярхүүг “мах, цагаан идээ худалдан авна” гэж хуурч, түүнээс 8.192.500 төгрөгийн үнэ бүхий 56 кг ээзгий, 424.8 кг хонины мах, 313.8 кг үхрийн мах зэргийг авсан,

мөн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрт иргэн Д.Сонинцэцэгийг “мах худалдаж авна” гэж хуурч, түүнээс 4.340.000 төгрөгийн үнэ бүхий 135 кг хонины гулууз мах, 230 кг үхрийн мах зэргийг авсан,

мөн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Авто тээврийн үндэсний төв дээр байхдаа иргэн Б.Тогоодуламыг “түүний эзэмшлийн Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг иргэн Ч.Төмөрбатын эзэмшлийн Приус 41 маркийн тээврийн хэрэгслээр сольж, зөрүүнд нь 6 сая төгрөгийг өгнө” гэж хуурч түүнээс ХААН банкны 5422432470 дугаарын дансыг ашиглан 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

мөн 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар их дэлгүүрийн орчим иргэн Т.Амарзаяаг “тээврийн хэрэгсэл худалдаж авах гэсэн чинь мөнгө дутчихлаа, цалин буухаар эргүүлээд өгье” гэж хуурч, түүнээс 2.000.000 төгрөгийг, мөн үргэлжилсэн үйлдлээр буюу 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэн Т.Амарзаяаг “мөнгөний хэрэг гараад байна, цалин буухаар өгье” гэж хуурч, түүнээс 2.000.000 төгрөгийг тус тус ХААН банкны 5422432470 дугаарын дансыг ашиглан шилжүүлэн авсан,

мөн 2021 оны 12 дугаар сарын 25, 30-ны өдрүүдэд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Гантулгыг “контейнер олж өгнө” гэж хуурч түүнээс ХААН банкны 5422432470 дугаарын дансыг ашиглан 2 удаагийн гүйлгээгээр 3.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

мөн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монгол Вачир” нэртэй махны дэлгүүрийн орчим иргэн Г.Ганчимэгийг “мах худалдаж авна” гэж хуурч, 1.381.600 төгрөгийн үнэ бүхий 125.6 кг үхрийн мах авсан,

            мөн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн П.Наранхүүг “цагаан идээ худалдан авна” гэж хуурч, түүнээс 2.275.000 төгрөгийн үнэ бүхий цагаан идээ авсан,

            мөн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монтел” худалдааны төвийн гадна иргэн Д.Алтантуяаг “гар утсыг чинь зараад өөр утас авч өгье” гэж хуурч, түүнээс 517.000 төгрөгийн үнэ бүхий “Редми К30” загварын утсыг авсан,

мөн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Эвт” худалдааны төв дотор иргэн Э.Ганцэцэгийг “мах худалдан авна” гэж хуурч, түүнээс 3.775.250 төгрөгийн үнэ бүхий 232 кг гахайн мах, 198.5 кг хонины мах зэргийг авсан,

мөн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цэнхэр цас” ХХК-ийн махны дэлгүүр дотор иргэн Б.Ядмааг “цайны газарт мах авна” гэж хуурч, түүнээс 2.535.200 төгрөгийн үнэ бүхий хонины гулууз мах 7 ширхэг, хонины сүүл 9 ширхэг, үхрийн цул мах 27.2 кг, үхрийн гуя 19.6 кг зэргийг авсан,

мөн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хуушуур хаус” нэртэй хоолны газарт иргэн С.Дашзэвэгийг “гарал үүслийн бичигтэй хямдхан мах худалдана” гэж хуурч, түүнээс 1.252.000 төгрөгийг бэлнээр авсан,

мөн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн П.Эрдэнэцэцэгийг “мах худалдаж авна” гэж хуурч, түүнээс 5.662.025 төгрөгийн үнэ бүхий 355.15 кг үхрийн мах, 161 кг хонины мах зэргийг авсан,

мөн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Батхүүг “мах худалдан авна” гэж хуурч, түүнээс 3.282.900 төгрөгийн үнэ бүхий 353 кг үхрийн мах авсан,

мөн 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт иргэн Б.Сосорбарамыг “төлбөрийг нь дараа бөөнд нь хийнэ” гэж хуурч, түүнээс нийт 1.630.000 төгрөгийн үнэ бүхий хүнсний бараа, барилгын материал зэргийг авсан,

мөн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт иргэн Э.Баттүшигийг “40 тонны жинтэй контейнер зарна” гэж хуурч, түүнээс 1.400.000 төгрөгийг бэлнээр, 3.500.000 төгрөгийг арилжааны банкны данс ашиглан авч, нийт 4.900.000 төгрөгийг авсан,

мөн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Бг “Би Мичид зочид буудлын ахлах нягтлан бодогч хийдэг, тэтгэвэрт гарсан хүмүүсдээ ууц өгөх гэж байгаа юм, зарж байгаа гуталнаас чинь ажилчиддаа авч өгье” гэж хуурч, түүнээс 7.802.500 төгрөгийн үнэ бүхий эрэгтэй хүний 10 ширхэг хос гутал, 11 ширхэг хонины гулууз мах зэргийг авсан,

мөн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Барс” худалдааны төв дотор иргэн С.Оюумааг “махыг чинь зарж өгнө” гэж хуурч, түүнээс 529.200 төгрөгийн үнэ бүхий 54 кг хонины мах авсан,

мөн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Зуунмод сум Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Дагзмааг “мах худалдан авна” гэж хуурч, түүнээс 3.127.040 төгрөгийн үнэ бүхий 448 кг хонины мах авсан,

мөн тэрээр 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Бын зүгээс найдвартай зогсоолд түр хугацаанд байршуулахаар итгэмжлэн өгсөн 27-47 ДОР улсын дугаартай “Исузу Элф” маркийн тээврийн хэрэгслийг “Ашид Билгүүн” ХХК-нд эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр 3.000.000 төгрөгөөр худалдаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас 9.000.000 төгрөгийн, мөн үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 09 дүгээр сард Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Х.Бын зүгээс Дорнод аймаг руу авчруулахаар итгэмжлэн өгсөн 300 ширхэг хөнгөн блокийн завшсаны улмаас 2.370.000 төгрөгийн хохирол, нийт 11.370.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүгдэгч Н.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

           Иргэний нэхэмжлэгч Д.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Төв аймгийн иргэн хүн байна. Би махны ченж хийдэг. Дагзмаа гэдэг хүнээс 20 гулууз аваад 9500 төгрөгөөр зарж өгье гэж авсан. Дагзмаа гэдэг хүн мөнгөө өгөөгүй гаргасан юм байна лээ. Тэгээд надад 20 гулууз авчирч бэлэн мөнгө авсан. Картаар хийчихье гэсэн чинь картаар хийхгүй бэлэн авчихъя гэсэн. Бэлэн аваад маш их сандраад зугтаад алга болсон. Дараа нь удаагүй 2 цагийн дараа манай цаад талд байсан Дагзмаа гэдэг хүнээс ийм юм болчихлоо гэдгийг мэдсэн. 3.130.000 төгрөгийн хохиролтой байгаа. Үнэлгээнд би 100.000 гаран мөнгө төлсөн. Тэгээд хуулиар хулгай хийсэн хүнээс авах ёстой гээд сарын дараа Төв аймгийн цагдаа ирээд махаа авсан. Дагзмааг ямар ч хохиролгүй болсон. Дагзмаатай холбоо байдаг юм уу мэдэхгүй. Надаас мөнгө авчихаад буцаж очсон байгаа юм. Буцаж очоод кофе өгсөн. Тэгсэн мөртлөө яагаад мөнгөө аваагүй юм. Тэгээд алга болсон. Өвөрхангай явж байгаад аваарт орсон. Маш хохиролтой байна.” гэв.

           Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би хохирогч дотроо хамгийн ахмад нь байна. Энэ хүнд итгэхэд их бэрх юм байна. Ярьж байгаа нь хүртэл худлаа. Манай хүүхэд хүчний байгууллагаас тэтгэвэрт гараад Солонгос брэндийн бараа оруулж ирдэг. 2022 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр брэндийн сөдөн куртик 5 хайрцгийг аваад залилсан. Хажуу талын худалдагчаар зөөлгөөд намайг залилсан. Тэр хоёр худалдагч хэлэхдээ бид хоёрт юу гэж хэлсэн бэ гэвэл эзэн нь байгаа юм. Түрээсийн мөнгөө авч байна гэж хэлээд алга болсон. 6.700.000 төгрөгийн бараа авсан. Хохирлоо барагдуулж авахыг хүсэж байна.” гэв.

           Хохирогч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Миний хувьд машин техник, 2 блок байгаа. Тухайн үед машинаа авах боломж байсан. Улсын яллагч, цагдаа нар асуудлыг шийдэж өгөөгүй. Машиныг хямдхан авсан хүнд эрүүгийн хэрэг үүсгэх байтал би Дорнод аймгаас 8 удаа ирсэн. Зардал мөнгө явж өгсөн. Зогсоол дээр байхад Н.С Улаанбаатар хотод ирэнгээ тэр хүнд хямдхан зарсан. Тэр хүн илт 3.000.000 төгрөгөөр авчихаад машинаа авах гэхээр өгөхгүй. Одоо болохоор моторыг нь шинээр хийсэн гэсэн. Би моторыг нь янзлах гэж ямар их зовлоо. Хэчнээн хүн амьтан гуйж явлаа. Тэгтэл моторыг боосон, төмөр боосон өгөхгүй, чаддаг юм бол шүүхээр яв гээд асуудлыг хүндрүүлсэн. Би бол шүүхээр явахгүй байсан. Исүзү маркийн 2747 тээврийн хэрэгсэл байгаа. Үнэлгээний газар 10.000.000 төгрөгийн үнэлгээ гаргасан. Блок нь 2.000.000 гаран гарсан. Би зөвхөн машинаа аваад асуудлыг шийдчихмээр байна. Нөгөө хүнд нь хэлэхээр өгөхгүй гээд явж байгаа. Ийм гаж тогтолцоо байгаа. Хуучин битүүмжлээд болдог байсан. Өнөөдөр ийм байдалд орсон.” гэв.

           Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “1 дүгээр сарын 28-нд мах зарж байтал ирээд 12 ширхэг ууцны мах аваад “Мичид” зочид буудлын ахлах нябо байна. Манай ажилчид 10 гаруй хүн тэтгэвэрт гарсан. Настай хүмүүс байдаг. Цагаан сарын ууцны мах гэж Н.С хэлж авсан. “Мичид” зочид буудлын гадаа хүрээд ир гэхээр нь би машинтайгаа очсон. Тэгсэн тэнд яваад очсон захирлын туслах залуу гээд нэг залуу гарч ирсэн. Дахиад харуул гээд нэг хүн гарч ирсэн. Дахиад харуул нь гээд 2 хүн гарч ирсэн. Зураг аваад захирал руу зургийг нь явуулаад шийд гарна гэсэн. Манай контейнер энд байдаг 100 метр хиртэй яваад баруун гар тал руу эргээд пабын тэнд Королла маркийн машин буулгаж авсан. Тэгэхэд 2 хүн буулгаж авсан. Тэгээд машиндаа ачиж аваад явсан. Миний машинд байсан нэг ширхэг эмээл хойно авч явж байсныг харчихаад “ийм эмээл авмаар байна. Захиралдаа бэлгэлмээр байна. Манай захирал баян хүн” гэж хэлсэн. Тэгээд манай гэрт очсон. Захирал хүн юм чинь гээд эмээлийнхээ дөрөөг нь 3.500.000 төгрөгөөр манай нутагт авдаг гэсэн чинь дөрөөг нь авъя гэсэн. Тэгэхээр нь Н.Сыг гэртээ дагуулж ороод хоол хийж өгсөн. “Гадаа хүйтэн байна, машинд ганцаараа байж яахав, өдөржин гадаа зогссон учраас” гээд гэртээ оруулсан. Манайд ороод хоол идээд гарахдаа Туркээс авчирсан гуталнуудыг маань наймаа хийсэн юм чинь гээд 7 ширхэг эмэгтэй гутал, 3 ширхэг эрэгтэй гутал аваад явсан. Буудлын үүдэн дээр ирээд зогсож бай би ороод захиралдаа эмээлээ үзүүлчихээд ирье гэсэн. Нягтлан нь миний хажууд “чи 2.000.000 мах өгсөн, дээр нь 3.500.000 эмээлийн мөнгө, нийтдээ 5.700.000 орчим төгрөг миний данс руу хий” гэж ярьсан. Захирал дээд давхарт байдаг. Захиралтай уулзаад ирье гэхээр нь би “Мичид” зочид буудлын цаана зогсоол дээр эргээд иртэл энэ хүн гараад явсан байсан. Тэгээд харуулаас нь асуусан. Танайд ажилладаг ахлах нягтлан гээд хүн орж ирсэн байна. Эмээл аваад дээшээ гарсан. Би 5-10 минут хүлээж байгаад захиралтай уулзаж байгаа юм чинь гээд харуулынх нь хажууд суусан. Хүлээгээд бүр 1-2 цаг болоод болохоо байгаад Н.Сыг хайж эхэлсэн. Утас руу нь залгатал утас нь холбогдох боломжгүй гэж байсан. Тэгээд энэ хүн намайг залилчихлаа гэдгийг мэдсэн. Тэгээд танайд камер байна уу гэхэд энэ хүнийг би танихгүй гэсэн. Танихгүй байж захирлын хүүхэд гээд залуу гарч ирсэн. Та хамт гарч ирж зураг авсан биз дээ. Зогсоол байхгүй хөөгөөд би эргээд иртэл яваад өгчихлөө гэтэл би танихгүй өдөр манайд орж ирсэн. Танайд би мах өгмөөр байна гэж хэлсэн. Би мах зардаг хүн гэж өөрийгөө хэлж байсан. Танай махыг хариуцсан ямар хүн байна гэж орж ирсэн гэж хэлсэн. Зэргэлдээ хажуу талын “Хуушуур хаус” гээд цайны газар мах байсан. 12 ууцны махаа камераар шүүгээд авсан. Мах 9.800 төгрөгтэй байхад 5000 төгрөгөөр зараад 1.200.000 төгрөгийг залилаад явсан. 10 ширхэг турк гутал, нэг ширхэг эмээлээ нэхэмжилж байна.” гэв.

           Хохирогч Ж.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “1 дүгээр сарын 30-нд махан дээрээ байж байтал нэг хүн орж ирсэн. Тэгээд надад болохоор барилгын компани ажиллуулдаг. Солонгос, Өвөр монголтой ажилладаг гэсэн. Тэгээд лангуун дээр тавьсан махыг авъя. Нэлээн их мөнгөний махыг хэллүүлсэн. 2 махыг маань аваад дээд хоёр давхрын цайны газарт хямдхан зарах гэж байгаа юм гээд 4900 төгрөгөөр өгсөн. 1 кг 10.000 төгрөгийн мах. Тэгээд “би мөнгөө аваад ирье” гээд тэр чигээрээ алга болсон. Дээшээ цайны газарт байж байхаар нь хүүе ээ, энэ гурван махыг тавьсан хүн хааччихав. Миний махыг аваад тавьсан байна гэсэн. Гомдолтой байна. Хохирлоо төлүүлмээр байна. Өдий насны хүн яагаад ийм хөнгөн хуумгай ханддаг юм бэ, бид нарын өмнөөс амьдраагүй биз дээ, би 2-3 оюутан хүүхэдтэй. Гомдолтой байна.” гэв.

           Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Жаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн орчим гурил будааны үнэ асууж үл таних эрэгтэй хүн ирээд “манай охин “Хангамж” худалдааны төвийн зоорийн давхарт хүнсний лангуу ажиллуулдаг юм. Би аав нь байгаа юм. Намайг Н.С” гэдэг гэж өөрийгөө танилцуулаад 1.692.000 төгрөгийн будаа, гурил гоймон зэрэг бараа бүтээгдэхүүн авч яваад “охинтойгоо тооцоо хийчихээд ирж мөнгийг нь өгье” гэж хэлсэн. Тэгээд тооцоогоо хийлгүй 2 хоносон ба утас нь холбогдох боломжгүй гэсэн дохио өгсөн. Би тэр хүний хэлсэн “Хангамж” худалдааны төвийн зоорийн давхарт байх хүнсний лангуутай Гэрлээ гэх хүүхэн дээр очиж энэ талаар асуухад “би тэр хүнийг танихгүй, тэр хүн надад хэлэхдээ манай ээжийг таньдаг гурил будаа бөөний үнээр зарах гэж байгаа” гэхээр нь би тооцоог нь хийгээд худалдаж авсан. Өөр юм мэдэхгүй гэсэн. Тэгээд би залилуулчихлаа гэдгээ мэдсэн.” гэх мэдүүлэг,

/1 дүгээр хавтаст хэргийн 23-24 дэх тал/

Гэрч Г.Гэрэлсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн: “...ахынх нь агуулах хойно гурилын агуулахын тэнд байгаа, би их хэмжээний мах авах гэж байгаа юм. Тэгээд гурил будаагаа суллах гээд зарж байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би за аваад ир, худалдаж авъя гэж хэлсэн. Тэгтэл нэг том тэвштэй тэрэг дээр гурил будаанууд ачаад ирсэн. Тухайн үеийн тоо ширхгийг би яг одоо нарийн санахгүй байна. Би тэр гурил будаагаа бүртгэж аваад 1.500.000 төгрөг тоолж өгсөн. Тэр хүн мөнгөө авчихаад ах нь явлаа, дараа гурил зарахаар бол хэлнээ гээд яваад өгсөн. Удалгүй 2 хоногийн дараа гурилын мөнгөө авъя гээд зүс харж байсан гурил будаан дээр зогсдог хүүхэн ороод ирсэн. Тэгэхээр нь би таниас гурил будаа аваагүй гэтэл 2 хоногийн өмнө танай аав гэх хүн би хөдөө явах гэж байгаа тул хүүхэддээ гурил будааг нь их хэмжээгээр авч өгчихөөд явах гэсэн юм гээд нэг хүн гурил будаа аваад явсан шүү дээ гэсэн. Тэгэхээр нь би за яанаа эгч ээ одоохон камер шүүгээд өгье, та цагдаад ханд гэж хэлээд камерын бичлэг үзүүлсэн. Өндөр шар, онигор нүдтэй, туранхай, хацрынх нь 2 яс товгордуу, 40 нилээн гарч яваа болов уу гэмээр, 2 мөр нь урагшаа бөгтөрдүү гэмээр эрэгтэй хүн байсан.” гэх мэдүүлэг,

/1 дүгээр хавтаст хэргийн 26-27 дахь тал/

2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан “...Н.Сын зургийг нь 1 тоогоор мөн ойролцоо царай төрхтэй 2 хүний зургийг болон 3 гэсэн тоогоор тэмдэглэн зүүн гар талаас эгнүүлэн тавьж гэрч З.Хишигдоржоос Б.Н.С гэх хүний зургийг асуухад 1 дугаартай гэрэл зургийг зааж энэ хүнийг царай, төрхийг сайн таньж байна.” гэсэн тэмдэглэл,

/1 дүгээр хавтаст хэргийн 32-34 дэх тал/

2021 оны 04 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

/1 дүгээр хавтаст хэргийн 35-40 дэх тал/

2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “ЛЭНДС” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан,

/1 дүгээр хавтаст хэргийн 47-50 дахь тал/

Яллагдагч Н.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2018 оны 12 дугаар сард би Улаанбаатар хотод хятадуудтай наймаа хийж байгаад, тэгээд нэг хүнтэй танилцаад тэр хүн намайг Өвөрхангай аймаг руу машин унаад хүргээд өгөөч гэсэн юм. Тэгээд би Өвөрхангай аймагт 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ирээд Хүнс бараан зах дотор ороод гурил, будааны наймаа хийе гэж бодоод Хүнс баран зах дотор гурил, будаа зардаг контейнертэй хүмүүсийн хамгийн урд захын нэг хүн дээр очоод танайхаас будаа гурил авъя, өөрөө хамгийн хямдхан доод үнээр өгчих гээд хэлсэн чинь нөгөө танихгүй хүн тэгье гээд мөнгө, төгрөгийн тооцоо хийхгүйгээр надад гурил будаа өгсөн. Би авсан гурил, будаагаа тэнд нь зах дээр өөр будаа, гурил зардаг нэг танихгүй хүнд бөөндөж зарчихаад нөгөө гурил будаа авсан хүндээ

буцааж мөнгийг нь өгөлгүйгээр Улаанбаатар хот руу буцаан яваад өгсөн. Би өөрийн гаргасан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

/1 дүгээр хавтаст хэргийн 79 дэх тал/

Хохирогч Д.Лонжидцэрмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг, Саруул Өргөө хотхоны 101 дүгээр байрны “Ашнай маркет” нэртэй хүнсний дэлгүүрийг худалдаж аваад ажиллуулж эхэлсэн тэр үеэс шар царайтай нэг өндөр хүн орж ирж үйлчлүүлдэг байсан. Тэр хүн барилгын ажил хийдэг, одоо Бүрд сумын дотуур байрны төсөл авсан ажиллаж байгаа гээд яриад байдаг байсан. Тэгээд өөрийгөө “би Тагнуулын байгууллагад ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан, одоо барилгын хийдэг гэж барилгын компанитай, одоо барилгын тендерт оролцож, орон сууц барих гэж байгаа” гээд яриад байдаг байсан, тэгээд тэр хүн манайхаас “барилгын ажилчдын хүнс авч баймаар байна” гэхээр нь би зөвшөөрсөн, гэрээ байгуулаагүй. Тэгээд манай дэлгүүрээс хүнс, нэгж, архи, пиво, дарс, шоколад гэх мэт бараа, бүтээгдэхүүн авдаг байсан юм. Манай дэлгүүрт 2021 оны 06 дугаар сараас 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл бэлнээр 880.000 төгрөг, бусад бараа бүтээгдэхүүнтэй нийлээд 3.500.000 төгрөгийн өр тавьсан юм. Би 2021 оны 06 дугаар сарын сүүлээр таны тооцоо 3 сая гарсан байна, тооцоогүй хийх хэрэгтэй байна гэж хэлсэн чинь “барилгын төслийн мөнгө орж ирээгүй байна, тэр болтол надад нэг зарах контейнер байгаа, түүнийгээ л зарахаас” гээд яриад байсан. Тэгтэл 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Н.Сд контейнерийн мөнгө гэсэн гүйлгээний утгатай 3.500.000 төгрөг шилжиж орж ирсэн. Тэгээд 3.500.000 төгрөг орж ирсэн үү гэж надаас асууж байсан. Би орсон гэсэн, тэгээд өргүй болсон. Үүнээс хойш 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд мөн л барилгын ажилчдын хүнс нэрээр төрөл бүрийн бараа авдаг байсан, тэр үедээ барилгын тендерийн ажил хөөцөлдөж байгаа, хүмүүс хүлээж авах хэрэгтэй байсан, дайлж цайлж байгаа гэх нэрээр бараа, бүтээгдэхүүн авдаг байсан. Мөн 700.000 төгрөг бэлнээр аваад тендерийн мөнгө ороод ирэнгүүт мөнгийг чинь өгнө гэдэг байсан. Тэгээд 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс эхлээд дахиж манай дэлгүүрээр орж ирээгүй, холбоо бариагүй алга болсон. Би тухайн хүнийг харвал танина, овгийг нь мэдэхгүй Н.С гэдэг хүн ... өөрийгөө “Нисдэг пуужин шараа” гэхэд намайг хүмүүс сайн танина гэж ярьдаг байсан. ... Би одоо тухайн хүнээс 3.150.520 төгрөг нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг,

/2 дугаар хавтаст хэргийн 52, 91-92 дахь тал/

Таньж олуулах ажиллагаа явуулсан “...Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын мэдүүлэг авах 109 дугаартай өрөөнд Н.Сын зургийг нь 2 гэж тэмдэглэн, мөн ойролцоо царай төрхтэй 2 хүний зургийг 1,3 дугаартай тоогоор тэмдэглэн баруун гар талаас эгнүүлэн тавьж хохирогч Д.Лонжидцэрмаагаас асуухад 2 дугаартай Н.Сын зургийг зааж энэ хүн мөн байна, би хараад сайн таньж байна... Би ерөнхий төрхийг нь хараад 2 дугаартай зураг дээр байгаа хүн намайг залилсан хүн мөн байна гэж сайн таньж байна. Таньж олуулах ажиллагаанд “Самсунг А-10” маркийн гар утас ашиглаж 2 ширхэг зураг авч бэхжүүлэв. ...Н.Сын эрэн сурвалжлах зарласан зургийг нь ашиглаж таньж олуулах ажиллагаа явуулах.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

/2 дугаар хавтаст хэргийн 59 дэх тал/

Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан “...чернилийн ягаан өнгийн дунд хэсгээрээ хээтэй, төмөр товчлуур бүхий тэмдэглэлийн дэвтрээс Н.С гэх хүнд зээлээр хүнсний бүтээгдэхүүн өгч тэмдэглэл үйлдэхдээ Хажуу айл гэж тэмдэглэн бичиж үлдээсэн хуудас дахь баримтыг эх хувиар нь авах боломжгүй байх тул дэвтрийн ерөнхий байдлыг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч, өмнө аваад эргүүлж төлсөн гэх нэг нүүр баримт, дахин бичүүлж авсан хоёр нүүр бичмэл нотлох баримтыг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн 06-02 тоотод оршин суух иргэн ЙИ92121307 Дамбийхүүгийн Лонжидцэрмаагаас хуулбарлан авч тэмдэглэл үйлдэв.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

/2 дугаар хавтаст хэргийн 64-68 дахь тал/

ХААН банкны депозит дансны ....Дамбийхүү Лонжидцэрмаа ... 07/01/2021 5076129271 14:07 Н.Сд контейнерийн үнэ 3.500.000.” гэсэн хуулга,

/2 дугаар хавтаст хэргийн 71 дэх тал/

Яллагдагч Н.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Надад ял сонсгож байгаа зүйл ангийг зөвшөөрч байна. ... дэлгүүрийн Лонжидцэрмаа гэж хүнтэй танилцаад бараа материалыг зөөж өгч барьдаг байсан юм. Тэгээд Лонжидцэрмаа надад итгээд бараа, материалаа авснаа бол одоо мэдэхгүй байна. Бичиж тэмдэглэсэн зүйл байхгүй байгаа. 2.0 сая гаран төгрөгийн бараа авсан гэдгийг бол хүлээн зөвшөөрч байгаа. 700.000 төгрөгийг бэлнээр авсан гэдэг нь бол үнэн.” гэх мэдүүлэг,

/2 дугаар хавтаст хэргийн 83-84 дэх тал/

 

Хохирогч Д.Ууганбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Дундговь аймгаас Улаанбаатар хот хоёрын хооронд өөрийн хувийн машинаараа хүн зөөдөг юм. Өчигдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр би Нарантуул зах дээрээс Дундговь аймаг руу хүн ачиж явах гээд зогсож байсан 17 цагийн үед үл таних 50 орчим насны эрэгтэй өөрийгөө Н.С гэх ах хүрч ирээд “за дүү Дундговь руу хаагаад гарья” гэж хэлээд миний машинд 4-5 хайрцаг бараа ачаад Дундговь аймаг руу гарсан. Оройны 22 цагийн үед Дундговь аймагт очоод Н.С ах таксинд суугаад найзындаа очиж хонолоо, машинд чинь байгаа барааг өглөө авья гээд явсан. Маргааш нь буюу 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нь Н.С ахтай холбоон дээр уулзахад “Чамд мах олдох уу? хэрэв олдвол би хот ороод Хужаа нарт өндөр үнээр зарж өгье” гэж хэлсэн. Би тэгэхээр таньдаг Сүнжээ гэх эгчээсээ зээлээр 1 бүтэн үхрийн мах, 1 тал үхэр, 23 ширхэг хонины гулууз мах аваад найз Сэрээтэр болон өөрийнхөө Приус 30 маркийн 2 тээврийн хэрэгсэл дотор хувааж ачаад Н.С ахыг суулгаад хот руу явсан. Хотод 19 цаг өнгөрч байхад орж ирээд Н.С ах “За таньдаг хужаадаа махаа зарна” гэж хэлээд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байх Авто угаалга гэсэн хаягтай газрын гадаа ирж зогсоод Авто угаалгын хаалгыг онгойлгоод 50 орчим насны эмэгтэй гарч ирээд Н.С ахтай юм яриад зогсож байсан. Тэгэхэд Н.С ах ачиж ирсэн махнуудыг зөөгөөд уг газарт хураачих гэж хэлсэн. Найз Сэрээтэр бид 2 бүх махыг зөөгөөд дуусгахад мах худалдаж авсан эгчээс Н.С ах мөнгөө бэлнээр авна шүү, дансаар авахгүй гэж хэлсэн. Тэгэхэд мах худалдаж авсан эгч охин руугаа яриад Цэцэг төвийн хажууд очоод манай охиноос мөнгөө авчих гэж хэлсэн. Тэгээд Сэрээтэр, Н.С ах бид 3 цэцэг төвийн гадна очиж мах худалдаж авсан эгчийн охиноос нь бэлэн нийт 7.000.000 төгрөгийг тоолж хүлээж авсан. Мөнгөө авчаад бид 3 миний карт руу уг мөнгийг хийх гээд ХААН банкны АТМ очиход Н.С ах надад 5.000.000 төгрөгийг гаргаж өгсөн. Би Н.С ахаас яагаад 5.000.000 төгрөг байгаа юм бэ? Үлдсэн 2.000.000 төгрөг хаана байна гэж асуухад “мах худалдаж авсан эмэгтэй дээр дахиж очъё, дутуу мөнгө авсан байна” гэж хэлээд бид 3 Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байх Авто угаалга гэсэн хаягтай газарт очсон. Н.С ах машинаас түрүүлж буугаад Авто угаалга гэсэн газрын хаалгаар дотогш орсон, харин би шээх гээд хашаа руу явсан, шээж дуусаад Авто угаалгын хаалгаар дотогш ороход мах зарсан эгч “Нөгөө залуу чинь хаана байна?” гэж хэлсэн. Тухайн үед би гайхаад юу яриад байгаа юм бэ? Н.С ах сая мөнгөө бариад энэ хаалгаар орсон шүү дээ гэж хэлсэн. Мах худалдаж авсан эмэгтэй хяналтын камераа шүүж үзэхэд авто угаалгаар ороод хойд талын хаалгаар нь гараад хашаа даваад зугтаасан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан.” гэх мэдүүлэг,

/2 дугаар хавтаст хэргийн 144-145 дахь тал/

Гэрч Ж.Рэнцэнхандын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Баянзүрх захад махны лангуу ажиллуулдаг. Өнөөдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 20 цагийн үед гэртээ байж байтал манай гэрийн гадаа махтай машин ирэхээр нь би гараад уулзтал 2 Приуст 23 ширхэг хонины мах, 2 үхрийн мах байсан. Би тухайн махнуудыг хиллээд авсан. Би тухайн махнуудын хонины махыг нь 8000 төгрөгөөр, үхрийн махыг нь 7500 төгрөгөөр худалдан авахаар болоод тооцоо хийх гэтэл шар толгойтой 50 орчим насны туранхай залуу бэлэн мөнгөөр тооцоо хийнэ гээд байхаар нь би охин Дарьцэцэгтэй холбогдуулаад очоод ав гэж хэлсэн. Тэгтэл тухайн залуу манай охин дээр очоод бэлэн 7.060.000 төгрөг авсан байсан. Би махаа грашиндаа хураачихаад байж байтал тухайн залуу над руу 90666689 дугаарын утсаар залгаад та надад дутуу мөнгө өгсөн байна гэж залгаад манай гадаа ирсэн. Тухайн залуу би махаа зарахаа болилоо гэхээр нь би тэг тэг махаа ав, би мөнгөө авъя гэж хэлээд грашаа онгойлгоод тухайн 2 Приусыг оруулж байтал тухайн залуу утсаар яриад алхаж байснаа алга болсон. Би тухайн 2 Приусны эзнээс нөгөө залуу чинь хаана байна вэ гээд асуутал нөгөө 2 залуу мэдэхгүй байсан. ...Би нийт 901 кг мах худалдан авсан. Үүнээс хонины 634 кг мах, үхрийн 267 кг мах худалдан авсан. Нийт 7.060.000 төгрөгийг тухайн туранхай шар толгойтой залууд бэлнээр өгсөн.” гэх мэдүүлэг,

/2 дугаар хавтаст хэргийн 148 дахь тал/

Яллагдагч Н.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Дээрх ял сонсгож буй ял ангийг зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

/2 дугаар хавтаст хэргийн 166 дахь тал/

Хохирогч Ж.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би танай лангуунаас 3 ширхэг хонины мах, үхрийн шулаа цул мах авъя гээд нийт 3.000.000 төгрөгийн махыг надаар жинлүүлээд 3 хонины махаа 2 давхрын хоолны газрын Хүрлээ гэх залуугаар эвдүүлж, ууцны махыг нь чануулах гэсэн юм гээд миний 3 хонины махыг өөрөө үүрээд 2 давхарт гаргаад тухайн үл таних залуу над дээр ирээд үхрийн махаа гадагш гаргана гэхээр нь би мөнгөө өгөөгүй юм чинь би гаргуулахгүй гээд хэлтэл би тэгвэл АТМ ороод мөнгөө аваад ирье гээд яваад өгсөн. Мөнгөө авах гээд хүлээгээд байж байтал тухайн үл таних залуу ирэхгүй болохоор нь би 2 давхарт гараад Хүрлээгийн эхнэрээс би махаа авлаа, танайд миний махыг оруулж ирсэн залуу мөнгөө өгөхгүй, ирэхгүй байна гээд махаа авах гэтэл Хүрлээгийн эхнэр Отгоо би энэ махыг чинь 492.000 төгрөгөөр худалдаж авсан гээд над руу уурласан. Тэгээд би залилуулсан гэдгээ ойлгоод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг,

/2 дугаар хавтаст хэргийн 37-38 дахь тал/

Гэрч Д.Отгонсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Үл таних 50 орчим насны хүн орж ирээд манайхаас банштай цай, 2 ширхэг бууз аваад бэлнээр 8500 төгрөг төлөөд миний 3 ширхэг хонины мах 1 давхрын мах зардаг Ж.Эын лангуун дээр байгаа. Ж.Э үнэтэй зарах гээд зарагдахгүй удаад байна. Та миний махыг хямдхан 6000 төгрөгөөр худалдаад авчихаач гэхээр нь итгээд авахаар болоод байж байтал, 3 ширхэг хонины мах өргөөд манай цайны газарт авч ирээд жинлүүлээд 82.3 кг болоод надаас бэлнээр 492.000 төгрөг аваад яваад өгсөн.” гэх мэдүүлэг,

/2 дугаар хавтаст хэргийн 182-183 дахь тал/

Шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн БЗДЗ-22-84 дугаартай “хонины мах 926.640 төгрөг” хөрөнгийн үнэлгээний тайлан,

/2 дугаар хавтаст хэргийн 204 дэх тал/

Яллагдагч Н.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

/2 дугаар хавтаст хэргийн 211 дэх тал/

Хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 17-ны орой 15:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Солонгос барааны дэлгүүрээ ажиллуулаад байж байхад гаднаас үл таних 40 гаран насны шар царайтай туранхай эрэгтэй хүн орж ирээд нөтбүүкийн цүнх асуусан. Тэгээд би байгаа гэсэн чинь олон байгаа юу, байгаа бүх цүнхийг чинь авъя гэсэн, тэгээд би 13 ширхэг цүнх өгсөн, тэгсэн чинь цүнхний хажуу талд байсан Мера брендийн өвлийн куртикийг хараад энэ куртикнээс чинь олон байгаа юу гээд 21 ширхэг куртик авсан, биеийн тамирын хослол 16 ширхэг хос хувцас, эрэгтэй, эмэгтэй даавуун турсик 440 ширхэг, нийт 6.700.000 төгрөгийн бараа бэлдүүлж байгаад өөрийгөө манай дэлгүүрийн хажуу талын барилгын материалын дэлгүүрийн түрээслүүлдэг эзэн Б.Б гэж танилцуулсан. Тэгээд хажуу талаас барилгын материалын 2 худалдагч хүүхнийг оруулж ирээд барилгын материалын дэлгүүрлүү зөөлгөж оруулсан, тэгэхлээр нь би эзэн нь юм байх гэж итгэсэн, тэгээд тухайн хүнийг та барааныхаа тооцоог хийх үү гэсэн чинь нэг мөсөн цагаан сараар хүнд бэлгэнд өгөх бараа юу байна, нэг мөр аваад тэгээд тооцоогоо хийе гэсэн. Тэгээд барилгын дэлгүүрлүүгээ орчхоод буцаад ирье гэж хэлээд гараад явсан, тэгээд эргээд орж ирэхгүй удаад байхаар нь барилгын материалын дэлгүүрт нь орсон чинь нөгөө залуу байхгүй байсан, тэгээд би худалдагчаас нь Б.Б чинь яасан бэ гэж асуусан чинь манайхаас 500.000 төгрөгийн бараа бэлдүүлээд аваагүй байна, танайхаас авсан бараагаа машинд ачаад аваад явсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг,

/2 дугаар хавтаст хэргийн 227 дахь тал/

Гэрч Ж.Эрдэнэхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 14 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Сансарын түнел дээр байрлах барилгын дэлгүүр дээр гаднаас орж ирэхэд шар дуу 40-50 насны эрэгтэй хүн орж ирчихсэн байсан, танай эхнэртэй тооцоо хийсэн, би бараа авна, бараагаа хайрцганд хийгээд өгөөч гэхээр нь би бараагаа хайрцганд хийгээд лангууны доор тавьсан. Тэр хүн машин олж ирээд аваад гарна гээд гараад явсан. Эхнэр Хишигжаргал удалгүй хүнсний зүйлээ авах гээд гарсан, энэ хооронд тэр хүн орж ирээд эмэгтэй хүний бор, хар өнгийн гутлыг түр тавьчих гээд өгчхөөд гарч яваад дахиж орж ирээгүй. Эхнэр Хишигжаргал буцаж ирэх үед би ногоогоо аваад зөрөөд гараад явсан.” гэх мэдүүлэг,

/2 дугаар хавтаст хэргийн 229-230 дахь тал/

Хөрөнгийн үнэлгээний “... 5.025.000 төгрөг” тайлан,

/2 дугаар хавтаст хэргийн 232-233 дахь тал/

Яллагдагч Н.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би өөрийн гаргасан гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна, хохирлыг барагдуулна.” гэх мэдүүлэг,

/3 дугаар хавтаст хэргийн 13-14 дэх тал/

Хохирогч Д.Бат-Анхилууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 19-252 тоотод нөхөр, 4 хүүхдийн хамт оршин суудаг. Би хороололд байрлах Баянгол худалдааны төв дотор жимсны лангуу ажиллуулдаг бөгөөд 2021 оны 12 дугаар сарын эхээр ажил дээрээ байж байхад 50 орчим насны ах жимс зарж байхаар нь би жимснээс нь худалдаж авсан. Тухайн ах надаас мах авах уу гэж асуусан. Би хэдээр зарах юм бэ гэж асуухад 1 кг махыг 6500 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн ахаас мах худалдаж авахаар болсон. 1 гулууз хонины махыг кг нь 6500 төгрөгөөр бодож авсан. Тухайн ах миний утасны дугаарыг аваад явсан. Хэд хоногийн дараа Зайсанд эгчийн дэлгүүр дээр сууж байхад өмнө нь надад мах зарсан ах над руу залгаад Мах авах уу гэж асуусан. Би 6500 төгрөгт авахаар тохирсон боловч тухайн өдөр ирээгүй. 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр намайг гэртээ байж байхад тухайн ах над руу ахиж залгаад Мах авах уу, 5 шар дээр хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би очиж чадхааргүй байна гэж хэлсэн. Өдөр 15 цагийн үед тухайн хүн манай байрны гадаа ирсэн байна гэж хэлсэн. Гараад очиход тухайн хүн үл таних хоёр эрэгтэй, эмэгтэйгийн хамт зогсож байсан. Тухайн ах махаа аваад ирсэн шүү гэж хэлсэн. Тэгээд хамт явж байсан хоёр хүн нь махаа жинлээд үхрийн мах 130 кг, хонины мах 140 кг болсон гэж хэлсэн. Тэгээд махнуудаа аваад манай гэр лүү оруулсан. Тухайн гурван хүн надаас цагаан идээ авах уу гэж асуухаар нь би авья гэж хэлсэн. Тэгээд тухайн гурван хүн машиндаа суугаад цагаан идээгээ авчирна гээд яваад өгсөн. Би гэртээ байж байхад надад мах зарсан ах над руу залгаад махны мөнгөө шилжүүлчих гээд ... тоот данс явуулсан. Би тухайн данс руу 1.551.750 төгрөгөөр нэг удаа, 359.040 төгрөгөөр нэг удаа нийт 1.910.790 төгрөгийг шилжүүлсэн. Цагийн дараа тухайн гурван хүн манай гэрийн гадаа ирсэн, гараад уулзахад ааруул, ээзгий, шар тос, өрөм зэрэг цагаан идээ авчирсан байсан. Тухайн цагаан идээг манай гэр лүү оруулаад гараад тооцоог нь хийх гэтэл нөгөө надад мах зарсан 50 орчим насны ах яваад өгсөн байсан. Тэгээд би цагаан идээ авчихсан эгчээс хэдэн төгрөг болсон талаар асуухад 4 сая төгрөг болсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би гайхаад яагаад ийм үнэтэй байгаа юм бэ, нөгөө ах надад ийм үнээр өгнө гэж хэлээгүй гэж хэлсэн. Нөгөө ах руу би залгахад утас нь холбогдох боломжгүй болсон байсан. Нөгөө хоёр эрэгтэй эмэгтэй хоёроос тухайн ахын талаар асуухад бид хоёроос мах худалдаж авна гэж хэлсэн, бид хоёр танихгүй гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн эгч бид нар залилуулчихсан байна гэхээр нь би эгчийг өрөвдөөд та мах, цагаан идээгээ надаас аваад над руу 1.900.000 төгрөг шилжүүлчих юм уу гэж асуухад тэгье гэж хэлсэн. Тэгээд манай гэрт оруулсан мах, цагаан идээгээ аваад машиндаа хийгээд хамт цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Тэгээд эгчээс мөнгөө шилжүүлэх үү гэж асуухад чиний мөнгийг шилжүүлэхгүй гэж хэлсэн. Нэрийг нь мэдэхгүй байна. 50 орчим насны 165 орчим см өндөр, шардуу царайтай, туранхай эрэгтэй хүн байсан. Харвал танина, мөнгө шилжүүлсэн данс нь 5422432470 тоот ХААН банкны Н.С гэх хүний эзэмшлийн данс байсан. 97129339, 90666618 гэх хоёр дугаараас над руу залгаж холбогдсон.” гэх мэдүүлэг,

/3 дугаар хавтаст хэргийн 22-23 дахь тал/

Гэрч Б.Санжаабалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нөхөр бид хоёр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 6 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг юм аа. 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр манай нөхөр Мөнхтөр гадаа хонины мах оруулж байхад үл таних хүн ирээд би өвөр монгол ресторанд ажилдаг юм аа, танайхаас мах авах гэсэн юм аа гээд утасны дугаар аваад явсан. 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр мах авна гэсэн хүн манай нөхөр лүү залгаад өнөөдөр мах авах гэсэн амжсангүй, маргааш ярья гэж хэлсэн. Тэгээд 01 дүгээр сарын 03-ны өдөр 14 цагийн үед залгаад нөгөө зарах махнуудаа аваад ирээ гэж хэлсэн. Бид хоёрт зарах мах байхгүй байсан бөгөөд манай авга ах Баярсайханы зарж байсан махыг ТЭЦ-4-с очиж аваад мах худалдаж авна гэсэн хүнтэй холбогдож Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 19 дүгээр байрны ойролцоо ирсэн. Тэгээд нөгөө хүнтэй холбогдож уулзаад байж байхад 19 дүгээр байрны 7 дугаар орцноос үл таних эмэгтэй гарч ирээд хонь, үхрийн мах, цагаан идээг аваад гэрлүүгээ орсон. Нөхөр бид хоёр тухайн эмэгтэйгийн гэрт нь оруулж өгсөн. Тэгээд ахиж нэмж цагаан идээ авахаар болоод тухайн эмэгтэйгийн гэрээс гараад үл таних залуугийн хамт Дэнжийн мянга руу явсан. Дэнжийн мянгад миний таньдаг Батбаяр гэх хүнээс очиж 4.000.000 орчим төгрөгийн цагаан идээ аваад мөнгийг нь дараа өгнө гэж хэлээд явсан. Тэгээд бид гурав өмнө очсон айлдаа цагаан идээгээ гэрт нь оруулж өгсөн. Оруулж дуусаад бид хоёроос мах, цагаан идээ худалдаж авна гэсэн залуу явчихсан байсан. Тэгээд нөгөө үл таних эмэгтэйгээс мах, цагаан идээний мөнгөө асуухад би хамт явж байсан хүнд чинь тооцоо болох 1.551.750 төгрөгөөр нэг удаа 359.040 төгрөгөөр нэг удаа нийт 1.910.790 төгрөгийг 54224...70 тоот данс руу шилжүүлсэн гэж хэлсэн. Тэгээд тухайн үл таних хүнд залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандсан.” гэх мэдүүлэг,

/3 дугаар хавтаст хэргийн 39 дэх тал/

ХААН банкны 5001352604 дугаартай дансны хуулга,

/3 дугаар хавтаст хэргийн 25 дахь тал/

Сэжигтэн Н.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр би өмнө нь жимс зарж байсан зүс таних худалдагч эмэгтэйгийн 91906090 гэсэн дугаар руу залгаад мах авах уу кг-ийн 6.500 төгрөгөөр зарна гэхэд авъя гэхээр нь би махаа аваад очьё гэхэд надад гэрийнхээ хаягийг хэлэхээр нь би Баянзүрх дүүргийн Жуковын хөшөөний хажуу талд байрлах нэрийг нь мэдэхгүй ТҮЦ-д мах, цагаан идээ зарж байгаа үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байхаар нь орж танилцаад цагаан идээ болон малын махыг чинь өндөр үнээр буюу 1 кг махыг 12.000 төгрөг бодож авъя гэхэд тухайн хүмүүс зөвшөөрөөд хаашаа махнуудыг аваачих юм гэхээр нь өмнө гар утсаар ярьсан хүний гэрийн хаяг болох Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19 дүгээр байрыг заагаад цуг очоод мах худалдаж авах гэж байгаа хүний гар утас руу залгаж, дуудаж гаргаж ирээд авчирсан махаа үзүүлтэл за манай гэр рүү зөөчих гэхээр нь би тухайн махыг авчирсан хоёр хүний хамт мах худалдаж авч байгаа эмэгтэйгийн гэр рүү нь зөөж оруулаад байж байтал цагаан идээгээ та авчирсан юм уу гэхээр нь би авчраагүй, одоо яваад аваад ирье, харин чи ахдаа махны мөнгийг ахынхаа данс руу хийчих гэж хэлээд ... тоот дансыг хэлтэл мах худалдаж авч байгаа эмэгтэй 1.910.790 төгрөгийг миний хаан банкны ...тоот данс руу хийсэн. Тэгээд махаа зарж байгаа 2 хүнтэй буцаад цагаан идээ авчирхаар яваад, цагаан идээгээ аваад буцаж ирээд цагаан идээ худалдаж авч байгаа эмэгтэйгийн гэр рүү авчирсан цагаан идээгээ зөөж байгаад би араар нь үлдээд зугтаад яваад өгсөн.” гэх мэдүүлэг,

/3 дугаар хавтаст хэргийн 80-81 дэх тал/

Хохирогч Н.Баярхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо Титэм плазагийн урд талын автомашины зогсоол дээр өөрийн эзэмшлийн 7120 УАС улсын дугаартай амьжиргаа цагаан буюу жижиг оврын Портер маркийн автомашинтай цагаан идээ зараад зогсож байтал нэг үл таних эрэгтэй хүн Титэм плазагаас гарч ирээд өөрийгөө Титэм плазагийн захирал гэж хэлж өөрийгөө танилцуулаад манай буудалд хятад улсын иргэд ирж буусан байгаа юм, тэд нар цагаан идээ захиад байсан, мөн ажилчиддаа мах цагаан идээ авч өгөх гэсэн юм. Тэгээд над дээр зарагдаж байсан цагаан идээнээс 1.400.000 төгрөгийн үнэ бүхий цагаан идээ бэлдүүлж аваад манай ажилчид энийг оруулчихна, одоо мах авья гэхээр нь өөрийн склад болох гурвалжингийн гүүр даваад тэндээсээ малын 15 ширхэг 424.8 кг хонины гулууз мах 3.823.950 төгрөгийн, 2 ширхэг бүтэн үхрийн мах, 6 ширхэг өвчүү нийт 313.8 кг үхрийн мах 3.295.000 төгрөгийн үнэ бүхий малын махыг буцаад Титэм плазагийн урд төв Замын урд талын талбай дээр махаа хиллүүлчихээд Титэм плазагийн скаладанд буулгасан. Тэгээд манай мах жингээр хиллээд ажилчиддаа зарж байхаар очиж тооцоогоо хийе гээд Титэм плазагийн дотор ороод үүдэн хэсэг болох хүлээн авагчийн урд талын голдоо ширээтэй 2 сандал дээр суугаад цаасан дээр тооцоогоо хийсэн. Тэгсэн нөгөө үл таних залуу “би мөнгийг чинь маргааш юм нэмж авахаараа өгье” гэж хэлэхэд би Титэм плазагийн захирал гэж хэлсэнд итгээд “тэгье” гэж хэлээд махаа зараад дуусахаар нь жингээ аваад явсан. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өглөө 08 цагийн үед намайг гэртээ байхад над руу 98895665 дугаараас залгаад “Үхрийн хэл нэмж авах гэсэн юм. Та хэзээ ирэх гэж байна” гэж асуухад нь удахгүй очлоо гэж хэлсэн. Тэгээд би Титэм плаза дээр очоод 98895665 дугаар луу залгаад ирчихлээ гэхэд “за одоо очлоо” гээд түүнээс хойш залгахад 2, 3 удаа дуудаж байснаа миний утасыг блоклосон байсан. Шар үрчлээтэй царайтай, 1 метр 65 см орчим өндөртэй, туранхай, урт хар саарал өнгийн куртиктэй байсан. Одоо харвал танина. Надад 9.504.450 төгрөгийн хохирол учирсан. Эхлээд надаас цагаан идээ авахад ганцаараа явж байсан, харин намайг скаладнаас махаа авчирхад 78-28 гэсэн Тоуоtа согоllа маркийн машинтай ирэхдээ машинаа хар өнгийн куртик хар малгайтай хүнээр бариулж ирсэн. Тэгээд хойшоо Титэм плаза дээр очиход хамт явж байсан залуу нь миний машинаас 56 кг ээзгий аваад 78-28 гэсэн Тоуоtа Согоllа маркын машиндаа авч хийсэн.” гэх мэдүүлэг,

/3 дугаар хавтаст хэргийн 115-116 дахь тал/

Таньж олуулах ажиллагаа явуулсан “... 3 дугаартай Н.Сын зургийг заав. Та ямар онцлог шинж тэмдгээр таньж байгааг асуухад би хараад шууд таньж байна” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

/3 дугаар хавтаст хэргийн 107-109 дэх тал/

Хөрөнгийн үнэлгээний “... хонины гулууз мах 2.812.500 төгрөг ... үхрийн бүтэн мах 3.297.000 төгрөг ... үхрийн өвчүү 900.000 төгрөг ... ээзгий 1.120.000 төгрөг...” тайлан,

/8 дугаар хавтаст хэргийн 157 дахь тал/

Яллагдагч Н.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би бүх хийсэн хэргээ хүлээж байгаа.” гэх мэдүүлэг,

/3 дугаар хавтаст хэргийн 127 дахь тал/

Хохирогч Д.Сонинцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Жанжин тулга” худалдааны төвд махны лангуу ажиллуулдаг юм. Өнөөдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр манай төрсөн дүү Ганзориг үл таних нэг хүнтэй цуг ирээд “Улаанбаатар хотоос явж байгаа хүн юм. Хонь, үхрийн тарган мах худалдаж авч байгаа” гэхээр нь би өөрт байсан 5 ширхэг хонины гулуузыг 1 кг нь 9000 төгрөгөөр бодож 135 кг махыг 1.215.000 төгрөг, 230 кг үхрийн махыг 1 кг нь 13.000 төгрөгөөр бодоод 2.990.000 төгрөг, нийт 4.205.000 төгрөгийн махыг уг үл таних хүнд зарахаар тохиролцсон юм. Тэгээд уг үл таних хүн нь “би “Зүүн бүс” худалдааны төвийн лангуунаас мах худалдаж авсан байгаа, махнуудаа нэг газар бөөгнүүлээд ачих машинаа хүлээж байгаа” гэж хэлэхээр нь би итгээд дүү Ганзоригийг уг үл таних хүнтэй цуг явуулсан бөгөөд “Зүүн бүс” худалдааны төвд махны лангуутай Оюунчимэг гэдэг хүний агуулахад 5 ширхэг хонины гулууз мах, 230 кг үхрийн махаа хиллээд хийсэн гэсэн. Тэгтэл 1 цаг орчмын дараа нөгөө үл таних хүний 90242020, 90666618 гэх дугаар руу залгаж үзэхэд холбогдох боломжгүй гэхээр нь цуг мах ачуулна гээд байсан Оюунчимэгийн нөхөр Амар гэдэг хүнээс асуутал “нөгөө хүн чинь манай эхнэрт түлш тосны мөнгө дутаад байна гээд 5 ширхэг хонины гулууз мах, 230 кг үхрийн махаа зарчихаад мөнгөө бэлэн аваад явсан гэж хэлсэн. Тэгээд би залилуулсан гэдгээ мэдэж цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. ...Би мах худалдаж авсан хүнийг огт танихгүй. Манай дүү Ганзориг нь хот хооронд хүн тээвэрт явдаг юм. Тэгээд манай дүүтэй хотоос ирсэн гэж байсан. Хотоос ирээд 2 хонож байгаа гэж сонссон. Уг үл таних хүнийг харвал танина. Бараан өнгийн хувцастай явж байсан. Овог нэр болон гэрийн хаягийг нь мэдэхгүй.” гэх мэдүүлэг,

/3 дугаар хавтаст хэргийн 170-171 дэх тал/

Гэрч Д.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Улаанбаатар хот Сүхбаатар аймгийн Баруун Урт сумын хооронд 02-20 СҮҮ улсын дугаартай Альфард маркийн автомашинтай хүн тээвэр хийж явдаг жолооч байгаа юм. Би 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотоос Баруун-Урт сум руу хүн тээвэр хийхэд өөрийгөө тагнуулд ажилладаг Н.С гэж танилцуулсан хүн цуг ирсэн. Би Улаанбаатар хотоос ирсэн шөнөө Н.С гэх уг хүнийг Баруун-Урт сумын төвд байх “Ургах-Наран” зочид буудалд буулгасан. Маргааш нь Н.С гэх уг хүн над руу яриад “ах нь одоо ингээд буцна. Нэгэнт ирснийх жоохон мах шөлний ажил байна. Би энд хүн амьтан танихгүй. Чи ахдаа тусалчих. Мах аваад уурхайн хятадуудад шахах гэж байгаа юм” гэсэн. Тэгээд надад Н.С нь нэлээн зузаан улаан хавтастай бичиг баримт харуулаад аймгийн захиргаа ороод байсан. Тэгэхээр би үнэхээр тагнуулд ажилладаг хүн байна гэж итгэсэн. Маргааш нь буюу 01 дүгээр сарын 23-ны өдөр Н.С гэх уг хүн над руу яриад “Зүүн бүс” худалдааны төвд хүрээд ирээч, ах нь мах худалдаж авахаар болчихлоо. Хоёулаа цуг явья гэхээр нь би очоод “Зүүн бүс” худалдааны төвийн махны лангуун дээр суудаг Оюунчимэгийн нөхөр Амарыг дагаад Амарын махны агуулах руу явсан. Тэгээд Н.С Амарын агуулахаас 1 үхэр, 15 хонь хиллэж орхиод мөнгө нь орохоор авна гээд явсан. Маргааш нь буюу 01 дүгээр сарын 24-ний өдөр Н.С над руу яриад “ахад нь дахиад нэг үхэр, хэдэн хонь хэрэгтэй байна. Нөгөө хятадууд нь дахиад мах хэрэгтэй гээд байна. Чи ахдаа олоод өгчих” гэсэн. Тэгэхээр нь би “Жанжин тулга” худалдааны төвийн махны лангуун дээр суудаг өөрийн төрсөн эгч болох Сонинцэцэгээс 1 үхрийн мах, хонины 5 гулууз мах Н.С гэх уг хүнд зарахаар хонины болсон. Тэгээд Н.С нь “Амарын махны агуулах руу махнуудаа бөөгнүүлээд тэндээсээ мөнгө нь орсны дараа чиний машинд ачаад уурхай явъя” гэж хэлээд би Н.С, Амар бид гурав Амарын агуулах руу очиж миний машинд ачсан эгчээс худалдаж авна гэх нэг үхэр, 5 хонины махаа хиллээд би өөр хүний махтай холилдож магадгүй гэж бодоод гар утсан дээрээ уг махнуудыг жинлэж зургийг нь дарсан. Би Амар ахад “энэ манай эгч Сонинцэцэгийн мах шүү. Би ачиж явна шүү” гэж огт юм яриагүй. Амар ч надтай огт юм яриагүй. Тэгээд Н.Стэй цуг “Тансаг” зочид буудлын гадаа зогсоолд ирээд Н.С “ах нь ийшээ захиргаа ороод ажлаа бөөгнүүлчихээд ирье. Портертэй хоёр гахай цүнхтэй юм ирнэ. Тэрийг аваад байж бай, мөнгө төгрөгийг нь өгчихсөн байгаа” гэсэн. Тэгэхээр нь би зогсоолд 1 цаг орчим хүлээгээд ирэхгүй болохоор нь Н.Сгийн 90242020, 90666618 гэх дугаар руу залгахад холбогдох боломжгүй гэж байсан. Тэгээд би захиргаа руу ороод Энхбаяр гэх жижүүрээс нь “туранхай өндөр, шар царайтай, саравчтай малгайтай, улаан хавтас барьсан хүн орж ирсэн үү? Та камераа шалгаад өгчих үү?” гэхэд жижүүр нь тийм хүн орж ирээгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Амарын ажил болох Нийгмийн даатгал руу гүйж очоод Амараас нөгөө хүн чинь яасан бэ? Тань руу ирж уулзсан уу?” гэж асуухад Амар “махаа манайд аль хэдийнээ өгчихөөд яваад өгсөн” гэж хэлсэн. Тэгээд би залилуулснаа мэдээд эгч Сонинцэцэгийг дагуулаад цагдаагийн байгууллагад ирж гомдол гаргасан. ...Би Норжмаагийн Н.С гэдэг хүнтэй ямар нэгэн төрөл, садан найз нөхдийн холбоогүй. Норжмаагийн Н.Сын зургийг харуулахад энэ хүн надтай Улаанбаатар хотоос ирээд манай эгчээс мах худалдаж авна гээд залилсан нөгөө Н.С гэж яриад байгаа хүн мөн байна гэсэн. Манай эгч Сонинцэцэг нь Н.Сд 1 үхрийн мах, хонины 5 гулууз мах өгөхөөр болсон. Уг махнуудыг миний машинд ачиж яваад Амарын агуулахад жинлэж үзээд үлдээхэд би Амарт энэ махыг манай эгчээс авч байгаа юм. Би ачиж явна гэж огт хэлээгүй. Амар ч надтай ямар нэгэн зүйл яриагүй. Н.С надад хэлэхдээ Амар, Оюу хоёрын мах шахдаг хятадыг нь би таньдаг юмаа гэж хэлж байсан болохоор би Амар, Оюу, Н.С гурвыг бие биенээ таньдаг болоод Амарын агуулахад нь махаа хийж үлдээгээд байна гэж бодсон. Би уг махнуудыг ачиж явах л зорилготой байсан. ...Агуулахад Амар, Н.С бид гурав л байж байсан.” гэх мэдүүлэг,

/3 дугаар хавтаст хэргийн 177 дахь тал/

Гэрч Ч.Амарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай эхнэр Ц.Оюунчимэг нь Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Зүүн бүс” худалдааны төвд жижиглэнгийн махны лангуу ажиллуулдаг юм. 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өөрийгөө Н.С гэх уурхайд ажилладаг гэж танилцуулж байсан хүн манай эхнэрээс 1 үхэр, 13 хонины мах худалдаж авахаар болж манай махны агуулахад уг махнуудыг гаргуулж орхиод явсан. Маргааш нь буюу 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Н.С нь хот хооронд явдаг Ганзориг гэдэг залуутай манай агуулахад ирээд хонины 5 гулууз мах буюу 126 кг мах, үхрийн 231 кг мах хиллүүлээд Ганзориг утсан дээрээ хиллэсэн зургийг нь дараад явсан. Тэгээд би эхнэр Оюунчимэг рүү утсаар яриад хонины 5 гулууз нь 126 кг, үхрийн мах нь 231 кг болсон” гэж хэлсэн. Тэгтэл удалгүй тус өдөр Нийгмийн даатгал дээр манай ажил руу Ганзориг ирээд “ахаа нөгөө залуу тань дээр ирсэн үү? Махаа ачих гэсэн юмаа” гэхэд нь би манай мах л үлдчихсэн байгаа ш дээ. Өдөр авчирсан махыг чинь манайх хиллээд авсан” гэж хэлэхэд Ганзориг хурдан гараад явсан. Манай махны агуулах нь Баруун-Урт сумын 5 дугаар баг Мандахын 1202 тоотод байдаг. Н.С гэх уг залуу нь өөрийгөө уурхайд ажилладаг гэж байсан болохоор би Ганзоригийг жолоочоор нь ажиллаж байгаа юм болов уу? гэж бодсон. Тэгээд манай агуулахад хонины 5 гулууз мах, 1 үхрийн мах хиллээд манай эхнэр Оюунчимэгт зарж байгаа юм болов уу? гэж бодсон. Уг махнуудыг хиллэж байхад Ганзориг надад тухайн махнууд манай эгчийн мах, би танай махтай цуг ачиж явах гэж байгаа талаараа огт яриагүй.” гэх мэдүүлэг,

/3 дугаар хавтаст хэргийн 173 дахь тал/

Хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 220244 дугаартай “махны үнэлгээ 4.340.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт, эд зүйл хураан авсан тэмдэглэл,

/3 дугаар хавтаст хэргийн 191 дэх тал/

Яллагдагч Н.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би бүх хийсэн хэргээ хүлээж байна.” гэх мэдүүлэг,

/З дугаар хавтаст хэргийн 203 дахь тал/

Хохирогч Б.Тогоодуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр миний машиныг засаж өгөхөөр аав маань таксинд явж байгаад танилцсан, машин сайн мэддэг гэж хэлсэн хүнийг авчирч машин үзүүлсэн, тухайн үед би машинаа зарж Приүс 41 маркийн машин авах тухайн ярьж байсан юм. Тэгсэн Н.С нь өөрийгөө “Таван богд”-д ажилдаг гэх тухай ярьж байсан, тэгсэн тэр хүн ирэх 7 хоногт холбогдъё гэсэн. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өөрийн Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэл дээр зөрүү 6 сая төгрөг өгөөд Приус 41 маркийн 2555 УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг надад авчирч үзүүлсэн, тэгээд уг машин миний хувьд болж байсан болохоор зөрүү мөнгөө өгч солихоор болсон. Тэгсэн машины өмчлөгч эзэн нь нэр шилжүүлье гээд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Автотээврийн үндэсний төв дээр очихоор явах замдаа уг машины эзэмшигч залуугаас нөгөө хүнтэйгээ ярьсан уу, үнэ мөнгө нь яаж байгаа юм бэ, уг машины үнийг асуухад надад хариулахгүй байсан ба тохирсон гэж байсан. Тэгээд Авто тээврийн үндэсний төв дээр ирээд дахин асуухад нөгөө залуу би тал мөнгөө авсан гялс шилжүүлье гэсэн, тэгэхэд Н.С ах над руу дансаа явуулсан ба би уг дансанд зөрүүнээс 3 сая төгрөг шилжүүлснээр уг тээврийн хэрэгслийн нэрийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан хуучин өмчлөгч залууг гэрт нь хүргэж өгөхөөр явсан замдаа тал мөнгөө авчуул өөр машин авах тухай надад ярьсан ба үлдсэн мөнгө нь орж ирээгүй байна гээд хүлээж байсан ба Н.С ах руу залгаж ярихад чиний машин хэрэгтэй байна, чи машинаа аваад ир Хүннү молл дээр хүрээд ир гэсэн. Тэгээд би машинтайгаа уулын замаар явж байсан ба Хүннү молл дээр очоод залгахад Н.С ах гарч байна гэж 2 удаа хэлсэн, тэгээд нилээн удаад залгахад гар утас нь холбогдох боломжгүй болсон байсан, тэгээд хуучин өмчлөгч залуугаас чи яг хэдийг авсан байгаа юм бэ гэхэд тэр залуу би мөнгө аваагүй гэсэн тэгээд бид нар мэдээд цагдаад хандаж байна. ...Би өөрийн ХААН банкны 5041381616 гэсэн данснаас 3 сая төгрөгийг Норжмаа Н.Сын ХААН банкны 5422432470 гэсэн данс руу шилжүүлсэн. ...Би Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Авто тээврийн үндэсний төвийн хоёр дугаар давхарт машины нэр солих гээд байж байхдаа Н.Сын өөрийн нэртэй данс руу шилжүүлсэн.” гэх мэдүүлэг,

/3 дугаар хавтаст хэргийн 244 дэх тал/

Гэрч Ч.Төмөрбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр үнэгүй.мн сайт болон фейсбүүкийн Приус 41 сонирхогчдын грүппэд машин зарна гэж зар тавьсан үүний дагуу 2021 оны 12 дугаар сарын 21-ний өглөө 09 цаг 30 минутын орчимд зарын дагуу 97129339 дугаарын гар утаснаас нэг эрэгтэй хүн залгаад зар харж харж чиний машиныг авахаар боллоо, хоёр хүүхэддээ авч өгөх гэсэн юмаа, би чамд гар утасны дугаарыг нь өгье, чи Олимп хотхонд байгаа очоод үзүүлчихээч, хоёр хүүхдэд таалагдвал мөнгө төгрөгийг нь өгөөд авъя гэсэн. Тэгээд би за гээд Олимп хотхонд дөхөж очоод над руу залгасан ах руу залгаад “би ирчихлээ, та дугаарыг нь өгөх үү, нөгөө хүндээ хэлчих үү” гэсэн тэгсэн чинь “одоо би хэлчье, чи дугаарыг нь авчих” гэсэн, тэгээд би дугаарыг нь аваад ярихад нэг залуу гарч ирээд миний машиныг үзээд таалагдаж байна, эхнэртээ үзүүлнэ гэсэн. Тэгээд би уг залуутай хамт явж МУИС-ийн 5 дугаар байрны урд уулзаад үзээд эхнэр нь мөн адил таалагдаж байна гээд авахаар болсон. Тэгээд би нөгөө анх ярьсан ах руу залгаад таалагдаж байна, авъя гэж байна гэхдээ би улсын дугаарыг авч үлдэнэ гэсэн чинь дугаарыг нь 500.000 төгрөгт бодоод өгчих гэсэн. Тэгэхээр нь тухайн үедээ 500.000 төгрөгөөр өгмөөргүй байна гэсэн. Тэгсэн чинь тэр ах мессежээр дансаа явуулчих гэсэн, тэгэхээр нь би өөрийн ХААН банкны 5031243827 дансаа тэгээд мессежээр 30.4 сая төгрөг номертой бол 31 сая төгрөг гээд бичсэн. Тэгсэн чинь та 3 наашаа Натурын энд хүрээд ир гээд дуудсан ба наад хоёртойгоо мөнгө битгий яриарай, би Приус 30 дээр зөрүү өгч авч байгаа гэсэн. Тэгээд бид 3 хамт Натураас цаашаа явж байхад замын хажууд зогсож байсан. Тэгээд бид нар уулзсан. Тэгээд тэр ах мөнгийг нь өгье гэсэн. Тэгээд бид нар Автотээврийн үндэсний төв дээр ирээд нэрээ шилжүүлэх гэхэд тэр ах ирэхгүй байж байгаад араас ирсэн, тэгээд надруу залгаад “ах нь ирчихлээ хаана байна” гэхээр нь би “хоёр давхарт байна” гэхэд за би яваад оръё гэсэн. Тэгээд орж ирэхээр нь би “за ахаа мөнгөө явуулчих” гэсэн. Тэгсэн гараад талыг нь өгье, талыг нь ажил дээр очоод өгье гэсэн. Тэгээд би тэр хүнд итгэж тээврийн хэрэгслийн нэрийг Б.Тогоодулам гэх хүний нэр дээр шилжүүлээд бид нар хамт гарсан, тэгсэн тэр нэг мөсөн ажил дээр очоод шилжүүлье гэсэн, тэгэхээр нь би машинаасаа юмнуудаа авъя гэж бодоод өөрийн гэрлүүгээ Б.Тогоодулам болон нөхрийн хамт явсан нөгөө ах ажилруугаа очоод шилжүүлье гээд явсан, тэгээд манай гэрт очоод машинаасаа юмаа буулгаж авчихаад нөгөө ах руу мөнгөө шилжүүлээрэй гэж залгасан, тэгсэн чинь одоо ингээд шилжүүллээ түр байж бай гэсэн, тэгээд тэр ах мөнгөө шилжүүлэхгүй байгаад байсан. Тэгсэн Б.Тогоодулам нөгөө ах руу залгахад тэр ах Приус 30 аваад Мөнххада дээр хүрээд ир, машиныг чинь аваад мөнгө гаргаад өгье гэсэн, тэгээд бид 3 хамт явсаар байгаад 17 цагийн орчимд Мөнххада дээр очоод Б.Тогоодулам болон нөхөртэйгээ хамт тэр ах руу яриад байсан ба сүүлдээ тэр ах гар утсаа унтраагаад алга болсон. Тэгээд бид 3 хамт 19 цаг хүртэл хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь гэрлүүгээ харьсан. ...Би Н.С гэх хүнийг танихгүй. Нэг ч төгрөг шилжүүлээгүй. Би 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр үнэгүй.мн сайтанд 88094006 гэсэн дугаараас оруулсан. Фейсбүүкийн Приүс 40, 41 сонирхогчдын грүппэд өөрийн фейсбүүк хаяг болох Ч.Төмөрбат гэсэн хаягнаас оруулсан. ...Н.С гэх хүнтэй нэг л удаа уулзсан ба 175 см орчим өндөртэй 50 гаран насны, монхор хамартай шардуу царайтай хүн байсан. Одоо хараад танина.” гэх мэдүүлэг,

/3 дугаар хавтаст хэргийн 249-250 дахь тал/

ХААН банк дахь Н.Сын 5422432470 дугаартай дансны хуулга,

/4 дүгээр хавтаст хэргийн 10-11 дэх тал/

Яллагдагч Н.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ахынхаа данс руу 3.000.000 төгрөг хийчих гээд өөрийнхөө ХААН банкны 5422432470 дугаарын дансаа өгч 3.000.000 төгрөг миний данс руу ормогц Тогоодуламын утсыг авахаа болиод утсаа унтраагаад алга болсон.” гэх мэдүүлэг,

/4 дүгээр хавтаст хэргийн 14-15 дахь тал/

Хохирогч Т.Амарзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2021 оны 9 сарын 25-ны өдөр найз Болормаагийн хамт Н.С гэх хүн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах манай гэрт ирээд би тэр хоёрт хоол цай хийж өгөөд танилцаад тухайн өдрийнхөө орой нь тэр хоёр автобусаар хот руу явсан. Тэгээд 2021 оны 10 сарын дундуур намайг Эрдэнэт хотод хүүхдийнхээ гэрт ирсэн байхад Н.С миний дугаарыг манай найз Болороогоос аваад над руу яриад би ч чамтай очиж уулзья гээд надтай ирж уулзаад яваад өгсөн. Мөн 7 хоногийн дараа намайг гэртээ байхад өөрөө ирээд хоёулаа цуг хамт амьдаръя гэж хэлэхээр нь тухайн үед манай нөхөр нас барсан байсан болохоор би зөвшөөрөөд 2-3 хоночихоод буцаад явсан. Дараа нь 1 удаа ирээд 10 хоночихоод явсан. Тэгээд 2021 оны 12 сарын 26-ны өдөр хотод ирсэн байхад Н.С над руу залгаад би чамд машин авч өгөх гэсэн чинь 2 сая төгрөг дутаад байна, над руу 2 сая төгрөг шилжүүлээдэхээч гэхээр нь би Н.Сын ХААН банкны 5422432470 дугаарын данс руу 2.000.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар их дэлгүүрт явж байхдаа шилжүүлсэн. Тэгээд хэд хоногийн дараа машинаа асуусан чинь авчихсан, машин зарсан хүн нь нэрээ шилжүүлж өгөхгүй байна гэж хэлээд одоог хүртэл машин авчирч өгөөгүй.... Дараа нь 2022 оны 01 сарын 06-ны өдөр над руу нэг дугаараас залгаад мөнгөний хэрэг болоод байна, цалин буухаар эргүүлээд өгье гэхээр нь би 2.000.000 төгрөгийг бас Н.Сын ХААН банкны 5422432470 дугаарын данс руу дахиад шилжүүлсэн.” гэх мэдүүлэг,

/4 дүгээр хавтаст хэргийн 37 дахь тал/

ХААН банк дахь Т.Амарзаяагийн 5096104717 дугаартай дансны 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хоорондох дансны хуулга,

/4 дүгээр хавтаст хэргийн 32-34 дэх тал/

Яллагдагч Н.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би бүх хийсэн хэргээ хүлээж байгаа.” гэх мэдүүлэг,

/4 дүгээр хавтаст хэргийн 44 дэх тал/

Хохирогч Б.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 08 цагийн үед Хөвсгөл аймгаас Драгон дээр ирэхээр нь би очиж тосч аваад Баянзүрх дүүрэг 23 дугаар хороо Улиастайд байрлах найз Бат-Очирын гэрт түр амьдарч байгаа гэртээ авчирсан. Тэгээд тухайн өдөр 14 цагийн үед манайд манай хадам ээжийн найз Н.С гэх хүн ирээд танилцаад юм ярьж байгаад би надад контейнер хэрэг болоод байгаа гэсэн чинь Н.С надад контейнер олдоно ахад нь хямдхан контейнер олдоно гэж хэлээд явсан. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр орчим Н.С ах над руу нэг дугаараас залгаад манайд ирээд бид хоёр гадуур явж контейнер зарж байгаа газрууд руу очиж үзээд явж байгаад Н.С ах “ах нь 3.500.000 төгрөгөөр контейнер олоод өгье” гэж хэлээд надад өөрийнхөө 5422432470 дугаарын данс өгөхөөр нь би Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Фантам орчим өөрийнхөө машиндаа явж байхдаа эхлээд өөрийн ХААН банкны 5006452740 дугаарын данснаасаа 3.000.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тэрнээс хойш ямар ч холбоогүй, залгахаар утсаа авахгүй байсан. ...Надад нийт 3.500.000 төгрөгийн хохирол учирсан. ...Би залилуулсан мөнгөө олж авмаар байна.” гэх мэдүүлэг,

/4 дүгээр хавтаст хэргийн 71 дэх тал/

Иргэн Б.Гантулгын ХААН банкны 5006452740 дугаартай дансны 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хоорондох дансны хуулга,

/4 дүгээр хавтаст хэргийн 73 дахь тал/

Яллагдагч Н.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2018 оны 12 дугаар сард би Улаанбаатар хотод Хятадуудтай наймаа хийж байгаад, тэгээд нэг хүнтэй танилцаад тэр хүн намайг Өвөрхангай аймаг руу машин унаад хүргээд өгөөч гэсэн юм, тэгээд би Өвөрхангай аймагт 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ирээд Хүнс бараан зах ороод гурил, будааны наймаа хийе гэж бодоод Хүнс бараан зах дотор гурил будаа зардаг контейнертэй хүмүүсийн хамгийн урд захын...” гэх мэдүүлэг,

/4 дүгээр хавтаст хэргийн 103 дахь тал/

Хохирогч Ч.Ганчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 09 сараас эхлээд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар байрны 1 давхарт Махны дэлгүүр хувиараа ажиллуулж эхэлсэн юм. ...эрэгтэй хүн манай дэлгүүрт орж ирээд хажуу талын “Хоолондоо” кафены захирлын ах нь байна, үхрийн мах авах гэсэн юм гэж хэлсэн. Тэгэхлээр нь би итгээд 340 кг орчим 1.692.000 төгрөгийн мах бэлдэж өгөөд явуулсан. Үүний дараа “Хоолондоо” кафены захирал руу орж асуухад тийм хүн явуулж, мах авхуулаагүй гэж хэлсэн. Ингээд би залилуулсан болохоо мэдсэн. Сүүлд цагдаад гомдол гаргасны дагуу тус хэргийг Н.С гэх хүн үйлдсэн болохыг мэдсэн.” гэх мэдүүлэг,

/8 дугаар хавтаст хэргийн 141-142 дахь тал/

Ч.Ганчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Би өнөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өөрийн ажил болох Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монгол Вачир” гэх нэртэй махны төрөлжсөн дэлгүүртээ дүү охин Хорлоогийн хамт ажлаа хийгээд байж байхад 12 цагийн орчимд гаднаас үл таних эрэгтэй хүн орж ирээд “Хоолондоо гэх цайны газар ажиллуулж байгаа юм” гээд хоолны газрын танилцуулга, нэрийн хуудас үзүүлэн “манайх хажуу талын махны дэлгүүрт өчигдөр захиалга өгсөн байсан чинь хөдөөнөөс машин нь эвдэрсэн ирээгүй байна, танайд мах байгаа юу, нэг бүтэн үхрийн мах, 2 хонины мах хэрэгтэй байна” гэсэн. Тэгэхээр нь би “бөөний төвөөс арай үнэтэй шүү дээ, та үнэ ханшаа мэдэж байгаа юм уу” гэхэд тэрээр “мэднэ” гэж хэлсэн. Тэгээд тэр хүн буцаад гараад явсан ба явахдаа мах ирэхээр нь надад хэлчих гээд 90666689 гэсэн дугаар үлдээгээд явсан. Тэгэхээр нь би өөр дэлгүүрт хүргүүлж байсан махыг дуудсан. Тэгээд ирэх хооронд тэр хүн 2-3 удаа орж ирээд ирсэн үү гэж асуусан бөгөөд 13 цаг 30 минутын үед дуудсан мах ирсэн. Манай худалдагч охин Хорлоо уг хүн рүү залгаж мах ирсэн гэж хэлсэн. Гэтэл тэр хүн 16 цагийн орчимд орж ирсэн, тэгэхээр нь би 1.800.000 төгрөг, хонь нь 500.000 гаран төгрөг болох юм байна шүү дээ гэхэд тэрээр үхэр нь гадуур ханш угаасаа ийм байгаа, ялгаа байхгүй ээ” гээд захиалгатай учир өнөөдөр авахгүй бол болохгүй гэж хэлсэн. Тэгээд би ажилтай учир гараад явсан ба худалдагч охин Хорлоо, мах хүргэж ирсэн манай нөхөр Дэлгэрбаяр /94101044/ нар үлдээд хажуу талын дэлгүүрт орж хиллэж өгсөн. Тэгээд манай хоёр буцаж орж ирээд та одоо мөнгө шилжүүлээч гэхэд тэр хүн буцаад ороод ирье, хонины мах авахдаа мөнгөө өгье гэж хэлээд гарч яваад ирээгүй. Тэгээд цагдаад хандсан.” гэх мэдүүлэг,

/4 дүгээр хавтаст хэргийн 110 дахь тал/

Гэрч З.Хоролсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо “Монгол Вачир” ХХК-ийн махны дэлгүүрт ажиллаж байхад 12 цагийн орчимд нэг үл таних эрэгтэй орж ирээд “бүтэн үхрийн мах байгаа юу, манай цайны газар ойрхон байдаг гэж хэлээд мөн хэд хоногтоо зах ажиллахгүй байгаа болохоор 3 хоньтой авмаар байна” гэж хэлээд Хоолондоо гэсэн хоолны газрын танилцуулга өгсөн. Тэгээд бэлдээд байж бай, бэлэн болохоороо хэлчих гээд 90666689 гэсэн дугаар өгөөд явсан. Тэгээд ах Дэлгэрсайхан, эгч Ганчимэг хоёртой нийлээд уг махыг бэлэн болгоод 90666689 дугаар руу залгаж “мах бэлэн болсон шүү, ирээд ав” гэж хэлсэн. Тэгтэл 13 цагийн орчимд ирээд “бөөнөөр нь хиллээд авчихмаар байна, жин байхгүй байна, энүүгээр хайгаад ирье, гээд гарч явсан. Тэгээд орж, гарч явсаар байгаад 16 цагийн үед орж ирээд хажуу талын дэлгүүр лүү ороод махаа жинлээд авна гэж хэлээд хажуу талын хоолны амтлагч зардаг дэлгүүр рүү ах Дэлгэрсайханы хамт ороод жинлүүлээд авч үлдсэн. Тэрээр энэ махны талыг нь уг дэлгүүрт өгнө, талыг авч явна, би хонины махаа хийх шуудай аваад ирье, та хэд бэлдэж бай, махаа аваад нэг мөр тооцоогоо хийнэ гэж хэлээд дэлгүүрээс гарсан. Тэгээд хэсэг хугацааны дараа хоолны амтлагч зардаг дэлгүүр рүү ороход тухайн хүн махаа аваад явсан гэж ярьсан.” гэх мэдүүлэг,

/4 дүгээр хавтаст хэргийн 110 дахь тал/

“Дамно” ХХК-иас гаргасан хөрөнгийн үнэлгээний “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.381.600 төгрөгөөр үнэлэгдэв.” тайлан,

/4 дүгээр хавтаст хэргийн 126-127 дахь тал/

“Монгол Вачир” ХХК-ийн тооцооны хуудас бүхий баримтууд,

/4 дүгээр хавтаст хэргийн 126-127 дахь тал/

Яллагдагч Н.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би Монгол Вачир нэртэй махны дэлгүүрээс авсан махаа тухайн дэлгүүрийн залгаа хажуу талын махны дэлгүүрт зараад 800.000 төгрөг авч байсан.” гэх мэдүүлэг,

/4 дүгээр хавтаст хэргийн 142 дахь тал/

Хохирогч П.Наранхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хувиараа Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багт байрлах таксины зогсоол дээр байдаг ТҮЦ-д цагаан идээ зардаг. 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 16 цагийн үед манай цагаан идээ зардаг дэлгүүрт нэг өндөр, туранхай, 50 орчим насны эрэгтэй хүн орж ирээд та чинь Ганбаатар ахын эхнэр мөн үү гэж надаас асуусан, тэгэхээр нь би мөн байна чи хэн бэ гэтэл би Ганбаатар ахад юм хум хийж өгдөг байсан, саяхан бурхан болсон гэж сонссон гэж хэлсэн. Говьсүмбэр аймагт ямар ажилтай явж байгаа талаар асуутал айлын байр янзлах гэж ирсэн ба тухайн айлд найзтайгаа нийлж цагаан идээ авч байгаа, таны зарж байгаа цагаан идээнүүдийг зарж байгаа үнээр нь аваад найздаа өгчихье, та бэлдчих гэж хэлсэн. Мөн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг Баянбулаг 5-509 тоотод байрлах манай байшинг 3 хоног түрээслье, нэг хоногийн 50,000 төгрөг, нийт 150.000 төгрөг гээд надад 150.000 төгрөг өгсөн. Тэгээд Баянбулаг 5-509 тоотод байрлах байшингаа үзүүлээд түлхүүрийг нь өгөөд байшин дотроо худалдаж авна гэсэн цагаан идээ болох сүү, айраг, нэрмэл, ааруул зэргийг оруулж тавьсан байсан. Тэгээд тухайн хүн байшингаа үзчихээд түлхүүрийг нь хашаан дотор байрлах гэрт оруулж тавьчихаад жоохон байж байгаад буцаж ирье гээд гарсан. Би Хонхорын таксины зогсоолд байрлах цагаан идээ зардаг дэлгүүрээ хаагаагүй байсан болохоор гэрээсээ гараад явчихсан байсан ба тэр хойгуур манай охин Г.Оюун-Эрдэнийг гэртээ ганцаараа байхад нь манай байшинг түрээсэлнэ, цагаан идээ худалдаж авна гэсэн эрэгтэй хүн машинтай ирээд байшингийн түлхүүр авч онгойлгоод байшинд байсан цагаан идээнүүдийг ачиж аваад явчихсан байсан. ...Шар тос, сүүн ааруул 2 төрөл, бяслаг, өрөм 2 төрөл, нэрмэл архи, айраг, хайлмаг, жижиг ааруул, чипсэн ааруул, тойргон ааруул, борц, сүү 25 литр зэрэг эд зүйлс алдагдсан.” гэх мэдүүлэг,

/4 дүгээр хавтаст хэргийн 180-181 дэх тал/

Гэрч Т.Төмөртулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Говьсүмбэр аймгаас Улаанбаатар хот руу явдаг таксины зогсоол дээр өөрийн эзэмшлийн 59-71 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслээр хүн тээвэр хийх гээд зогсож байсан. Тэгтэл 17 цагийн үед нэг өндөр туранхай 50 орчим насны эрэгтэй хүн ирээд Улаанбаатар хот руу хаагаад /өөр хүн авахгүй ганцаараа/ явья гэхээр нь би тохироод явахаар болоод Дэнжийн андууд дэлгүүрийн цаад талын жишиг гудамжны андууд талаасаа 4 билүү 5 дахь хашаа руу сайн байна ийшээ ороод зогсчих гэхээр нь ороод зогссон. Тэгээд тухайн хашаан дотор 1 гэр, хойд талд нь 1 байшин байсан. Миний машинд суусан эрэгтэй хүн гэр рүү ороод хойд байшингийн түлхүүрийг авч гарч ирээд онгойлгоод дотроос нь 20 ширхэг орчим 5 литрийн усны саванд хийсэн сүү, айраг /айраг үнэртээд байсан/ миний машин дотор жоохон асгарсан ба тэгээд 7-8 хайрцагтай юм миний машинд ачаад Улаанбаатар хот руу хөдөлсөн. Тэгээд тухайн хүн Төв аймгийн Баян сум /Майнт/ дээр очоод дэлгүүрийн гадаа зогсчих гэхээр нь би Говьсүмбэр аймгаас Улаанбаатар хот руу явах замд байдаг Нараа багшийн дэлгүүрийн үүдэнд 10 орчим минут зогсож байтал тухайн хүн би энд ажилтай болчихлоо, чи ажлаа бод гээд миний машинд ачсан ачаагаа буулгаад авч үлдсэн. Тэгээд би Улаанбаатар хот руу ганцаараа явсан. ...Миний машинд ачсан 7-8 хайрцагтай зүйл цагаан идээ байсан. Тухайн хүн миний машин дотор хар өнгийн дэвтэр гаргаж ирээд юм бичиж тэмдэглээд байхаар нь би цагаан идээний ченж юм байна гэж бодсон. ...2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр миний машинд Говьсүмбэр аймгаас Улаанбаатар хот руу цагаан идээ ачиж явсан хүн надад өөрийгөө танилцуулаагүй. Машинд суугаад юм яриагүй. Амны хаалт зүүсэн туранхай 50 орчим насны эрэгтэй хүн байсан. Би 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянбулаг 5-509 тоотоос цагаан идээ ачаад Төв аймгийн Баян сум дээр буусан гэх 50 орчим насны туранхай эрэгтэй хүний нүдийг нь харвал танина. Амны хаалт зүүсэн байсан болохоор царайг нь хараагүй, нүд нь бүлтгэрдүү байсан.” гэх мэдүүлэг,

/4 дүгээр хавтаст хэргийн 186 дахь тал/

Хохирогч П.Наранхүүгээр Н.Сыг таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт,

/4 дүгээр хавтаст хэргийн 168-170 дахь тал/

Гэрч Т.Төмөртулгаар Н.Сыг таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд,

/4 дүгээр хавтаст хэргийн 165-167 дахь тал/

“Ашид Билгүүн” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ТХҮ-921/2959 дугаартай “хулгайд алдагдсан цагаан идээг 2.275.000 төгрөгөөр үнэлсэн” гэх дүгнэлт,

/4 дүгээр хавтаст хэргийн 202-203 дахь тал/

Яллагдагч Н.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Наранхүү гэх хүний нэрийг нь мэдэхгүй. Зүс танина. Би 1992-1995 онд Говьсүмбэр аймгийн хорих ангид ял эдэлж байхдаа Наранхүүгийн нөхөр Ганбаатар гэх хүнтэй танилцаж байсан. Би 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт байрлах Макс худалдааны төвөөс Говьсүмбэр аймагт Төмөрболд гэх залуугийн байрыг засаж өгөх зорилготой Говьсүмбэр аймаг руу явсан. Тэгээд 16:00 цагийн үед Говьсүмбэр аймагт очоод Хонхорын таксины зогсоол дээр байрлах цагаан идээний дэлгүүр рүү орсон. Тэгтэл Ганбаатар ахын эхнэр сууж байсан. Тэгээд би та Ганбаатар ахын эхнэр мөн үү гэж яриа эхлээд мөн байна, чи хэн билээ гэхээр нь танай нөхөр Ганбаатар гуайд юм хум хийж өгдөг байсан юм гэх зэргээр юм ярьсан юм. ... 5 литрийн усны савтай сүү, айраг, нэрмэл нийт 15 сав, 5 хайрцаг цагаан идээ гээд нийт 20 тооны ачаа ачаад зардалд 100.000 төгрөг өгөөд Төв аймгийн Баян сум /Майнт/ дээр дэлгүүрийн гадаа зогсоод ачаагаа буулгаад Баян сумаас такси хөлслөөд Улаанбаатар хот орсон.” гэх мэдүүлэг,

/4 дүгээр хавтаст хэргийн 211 дэх тал/

Хохирогч Д.Алтантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Мандала” зочид буудалд ажил дээрээ байхад орой 18:00 цагийн үед зүс таних танил Н.С манай ажил дээр ирсэн юм. Тэгээд намайг хамтдаа Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Монтел” худалдааны төв оръё” надад гар утас зардаг таньдаг хүн байгаа юм, чамд шинэ утас авч егье" гээд байхаар нь би итгээд хамтдаа явсан юм. Тэгээд “Монтел” худалдааны төвийн гадаа очсон чинь Н.С надад чи намайг хүлээж байгаарай, би энэ утсыг чинь зараад өөр шинэ утас аваад ирнэ гээд надаас ашигладаг Редми к-30 загварын гар утсыг аваад миний сим картыг надад өгөөд явсан. Тэгээд би гадаа нь нилээн хүлээсэн боловч гарч ирээгүй ба би хүлээж байгаад хүний утас гуйгаад Н.Сын утас руу залгахад холбогдохгүй байсан. Тэгэхлээр нь би цагдаагийн байгууллагад хандсан юм. Би цэнхэр өнгийн гадаргуутай Редми к-30 загварын гар утсаа алдсан. Би 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 580.000 төгрөгөөр “Теди” төвөөс худалдан авсан. Би 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр танилцсан юм. Түнээс хойш над руу утсаар ярьдаг байсан юм.” гэх мэдүүлэг,

/4 дүгээр хавтаст хэргийн 246-247 дахь тал/

“Дамно” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ЧД1-21-796 дугаартай: “хулгайд алдагдсан утас 517.000 төгрөг” гэх үнэлгээний тайлан,

/4 дүгээр хавтаст хэргийн 4-5 дахь тал/

Н.Сын мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн мэдүүлэг,

/4 дүгээр хавтаст хэргийн 12 дахь тал/

Хохирогч Э.Ганцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би Хэнтий аймагт мал махны ченж ажил хийдэг юм. 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн төвд гэртээ байхад бэр эгч Мөнхцэцэг рүү залгаад энд үнэтэй мах авч байгаа хүн байна, 20 хонь, 3 гахай авья гэж байна гэсэн. Тэгээд мах авна гэж хэлсэн нэг танихгүй залуутай хамт ирээд надад байсан 10 хонь, 3 гахайг жинлээд үзсэн. Тэгээд би тухайн үед Сүхбаатар аймаг руу явах ажилтай байсан тул эгч Мөнхцэцэгт нөгөө хүндээ махаа өгөөд мөнгөө над руу араас дансаар явуулаарай гэж хэлээд контейнертаа нөгөө жинлэсэн махаа үлдээгээд явсан. Тэгээд орой 21:00 цагийн үед Мөнхцэцэг эгч ярихдаа нөгөө мах авсан хүн мөнгө төгрөгөө өгөлгүй зугтаачихлаа, би цагдаад өгчихсөн байгаа гэж хэлсэн. 10 хонины гулууз 198 кг 800 гр-ийг 8500 төгрөгөөр бодоод эгчдээ өгсөн, эгч маань цаад хүндээ хэд гэж хэлснийг мэдэхгүй байна. Харин 3 гахайнаас нэгийг нь контейнэрт үлдээчихсэн байсан. Манайхаас мах авсан хүн махаа Идэрцогт гэх ченжид өгөөд 10 хонины мөнгөө аваад, 2 гахайныхаа мөнгийг өгөлгүй үлдээчихээд явсан байсныг бид нар 2 гахайгаа буцаагаад авсан. Одоо нийт 10 хонины мөнгө буюу 1.689.800 төгрөгийн хохиролтой үлдэж байгаа юм. Надаас ирээд залилаад аваад явсан махыг Баярцогт гэх ченж миний үнэнээс дээгүүр буюу 9000 төгрөгөөр авсан байсан. Мөн малын гарал үүслийн бичиггүй авсан байсан. Үүн дээр нь хариуцлага тооцуулмаар байна. Тэгээд 10 хонины махыг гарал үүслийн бичиггүй цаашаа зарсан гэж хэлсэн байсан. Баярцогт нь тэр залууг өмнө нь харж байсан гэсэн.” гэх мэдүүлэг,

/5 дугаар хавтаст хэргийн 51 дэх тал/

Гэрч Д.Мөнхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Эвт худалдааны төвийн хүнсний зах дээр махны лангуун дээр суудаг юм. 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ажил дээрээ байхад өдөр 13 цагийн үед туранхай биетэй, өндөрдүү, хар куртиктэй хар өмдтэй, Хар масктай ойролцоогоор 50 орчим насны хүн ирснээ мах их хэмжээгээр авах гэсэн юм, би Өвөрмонгол хужаа нартай хамтарч мах авч байгаа, 20 гаруй хонины гулууз, гахайны гулууз гурвыг авна гэхээр нь дүү Ганцэцэгийн контейнэр дээрээс очиж харуулсан. Тэгэхэд нөгөө хүн махаа авна гэхээр нь мөнгөө өгөөд ав гэж хэлсэн. Тухайн үед махнуудаа жинлээд үлдээчихээд нөгөө такситайгаа намайг Эвт дээр буулгаад өөрөө явсан. Орой 17 цагийн үед 90242020 гэсэн дугаараас залгаснаа нөгөө хүн мах авах гэсэн хүн байна, махаа авья, Баярцогтын контейнэр дээр махаа бөөгнүүлэхээр боллоо гэж хэлсэн. Тэгээд тэр хүн Эвт дээрээс 3 такси аваад Хэрлэн сумын Өргөө 8Б-2 тоотод байрлах манай төрсөн дүү Ганцэцэгийн контейнэр дээр очсон. Очоод 10 ширхэг хонины гулууз нийт 198 кг 500 гр, 3 гахай нийт 348 кг байснаас 1 гахайг нь үлдээгээд бусдыг нь ачаад Баярцогт ченжийн Эвт худалдааны төвийн хойд талд Баянмөнхийн эгнээнд очсон, тэнд махаа цуглуулж байгаа гэж надад хэлсэн. Тэнд очиж махаа буулгачихаад Баярцогтоос хуучин мах авсан кодоо авна гээд Төв ХААН банкин дээр очсон тухайн үед би гадаа нь таксинд хүлээж байсан. Тэр залуу Баярцогттой уулзаж дуусчихаад Нэгдэлчин зочид буудалд байрлаж байгаа махныхаа зургийг нөгөө хүмүүст харуулаад өөрт чинь бэлэн мөнгө өгье гэж хэлсэн, тэндээс хөдлөхөд 6 цаг 25 минут болж байсан. Тэгээд Нэгдэлчин зочид буудал руу хамт таксигаар очоод тэр залуу буудал руу ороод мөнгө аваад гараад ирье гэж хэлээд би гадаа нь таксиндаа хүлээж байсан. Ойролцоогоор 1 цаг гаран хүлээгээд утас руу нь залгахад холбогдох боломжгүй байсан. Буудал руу ороод ресейпшенээс асуухад тийм хүн ороогүй гэж хэлсэн. Гарааш руу нэг хүн орсон гэж хэлж байсан. Грашаар гадагшаа гарах боломжтой гэсэн. Тэгээд Баярцогттой ярихад надаас авсан 10 хонь 2 гахайг зарсан гэж хэлж байсан. 10 хонины мөнгийг бэлэн аваад явчихсан, өглөө ирээд 2 гахайгаа аваад явна гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь би маргааш нь очиж 2 гахайгаа авсан. Тэр хүнд өгсөн 10 хонины мах манай төрсөн дүү Ганцэцэгийн мах байсан юм. Мөн гахай нь ч бас манай дүүгийнх байсан. Би Тэр хүнээс мөнгийг нь аваад дүү рүүгээ явуулах ёстой байсан юм. 10 хонины мах 198кг 500гр буюу 10.000 төгрөгөөр тохирч зарах гэж байсан. Тэр хүн Баярцогтод зарахдаа 1 кг-ийг нь 9000 төгрөгөөр бодож зарсан байсан. 9000 төгрөгөөр тооцохоор нийт 1.786.500 төгрөгийн хохиролтой болж байгаа юм. Надад өөрийгөө танилцуулахдаа нэрээ бол хэлээгүй, утас оролдож байхад нь фейсбүүкийг нь харахад “Нисдэг Пуужин Шараа” гэсэн нэртэй байсан.” гэх мэдүүлэг,

/5 дугаар хавтаст хэргийн 56 дахь тал/

Гэрч П.Баярцогтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 1-34 тоот хашааны үүдэнд контейнэрт мах авдаг юм. 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 12 цагийн үед контейнерт ажлаа хийж байхад өндөрдүү, шар царайтай, туранхай 50 орчим насны ах ирснээ “танайх мах авч байгаа юу, хонины мах хэдээр авч байгаа вэ” гэж асуусан, тэгэхээр нь авч байна, сайн хонины мах 7500-8300 төгрөгийн хооронд авч байна гэсэн, тэгвэл 10-аад хонь өгье, ойрхон манай эхнэр махтайгаа байгаа, өөр газруудаар судалсан чинь арай хямдхан байна, би Өмнөдэлгэрээс яваа хүн юм гэж хэлсэн. Мөн “гахайны мах авч байгаа юу” гэхэд нь “хөдөөнийх юм уу төвийх юм уу авна гэж” хэлсэн, тэгээд тэр залуу яваад өгсөн. Тэгж явснаа удаагүй 90242020 гэсэн дугаараас залгаснаа “би нөгөө 10 гаруй хонь өгөх гэж байгаа хүн байна, надад унаа олдохгүй байна, танайх портертоо байсан уу, ирээд авчих боломж байна уу” гэхэд нь би очиж авах боломжгүй өөрөө ирээд өгөөрэй гэж хэлсэн. Миний дугаарыг хашаан дээрээс харсан юм шиг байна лээ. Тэгж байснаа 16 цаг 30 минутын үед залгаснаа би 3 таксигаар 10 гулууз, 2 гахайгаа аваад танай контейнерийн гадаа ирсэн байна, хүрээд ирэх үү гэж хэлсэн. Удалгүй очиход 3 машинтай ирсэн байсан ба махнуудаа буулгахад хонины гулуузны 6 нь нойтон, 4 нь хөлдүү байсан. 6 нойтон гулууз нь 120кг-ийг 7800 төгрөгөөр бодсон, хөлдүү 6 гулуузыг нь 76 кг-7500 төгрөгөөр бодож авахаар тохиролцсон. Тэгэхээр нь нөгөө хүнээс та малын гарал үүслийн бичгээ өгчих гэсэн чинь “надад гарал үүсэл нь байгаа байгаа, маргааш аваад ирье гэж хэлсэн”, тэгэхээр нь үгүй гэтэл нөгөө хүн за тэгвэл би 2 гахайны махаа барьцаанд үлдээчихье, маргааш өглөө ирээд гарал үүслийн бичгээ өгөөд 2 гахайгаа авья гэж хэлэхээр нь тэгье гэсэн юм. Тэгээд нөгөө хүнээс дансаа өгчих гэтэл “ах нь картгүй явж байна, мөнгөө бэлнээр гаргаад өгчих гэж” хэлсэн, тэгээд Эвтын өөдөөс харсан ХААН банкин дээр уулзья гээд салаад явцгаасан. Би банкин дээр очоод мөнгөө авах гэтэл нөгөө залуу над руу залгаад би банкин дээр ирчихсэн байна, гэж хэлсэн тэгэхээр нь би дотор байна ороод ир гэж хэлсэн. Тэгээд нийт 1.506.000 төгрөг болсон ба авах гэтэл 1.506.000 төгрөгөөр АТМ-ээс гарахгүй байхаар нь 1.500.000 төгрөгөөр картнаасаа авч нөгөө ахад АТМ-ны хажууд мөнгөө өгсөн юм. Мөнгөө тоолоод авах уу гэтэл АТМ-ээс гарсан мөнгийг юуг нь тоолох вэ гээд аваад шууд гараад яваад өгсөн. Тэндээсээ гараад контейнертээ нөгөө авсан 10 хониныхоо махнаас 6 нойтон махаар нь цагаан сарын бууз баншаа хийж зарах гээд жижиглээд эвдсэн, тэр махаа Бэрх лүү эгч рүүгээ өгч явуулсан. Үлдсэн 4 хонь нь контейнэрт үлдсэн. Тэгээд би шууд гэр лүүгээ харьсан. Тэгээд орой нь буюу цаг гараны дараа танихгүй дугаараас залгаснаа таксины хүн байна, өдрийн 10 хонины гулууз өгдөг хүний дугаарыг мэдэх үү гэхэд нь би тэр хүнийг танихгүй, надад махаа өгчхөөд л мөнгөө өгчихөөд яваад өгсөн талаар нь хэлсэн. Тэгээд орой 09 цагт утсаа унтраагаад унтчихдаг юм. Өглөө сэртэл утсанд маань мессеж ирсэн байхаар нь 98317778 дугаар луу залгатал Мөнхцэцэг залгаснаа “өчигдрийн чамд өгдөг 10 хонины гулууз, 2 гахай өгдөг хүн залилангийн хүн байна би гахайгаа авах гэсэн” юм гэхээр нь “Би чамаас авсныг нь мэдэхгүй, нөгөө хүнийг ирхээр нь өгнө гэж хэлсэн”. Тэгээд удалгүй цагдаагаас хошууч Батжаргал залгаад “наад 10 гулууз мах, 2 гахай чинь Мөнхцэцэгээс залилж аваад өөрт чинь зарсан байна, наад хүмүүстээ мөнгийг нь өгөөгүй байгаа 2 гахайгаа өгчих” гэж хэлэхээр нь Мөнхцэцэгт 01 дүгээр сарын 16-ны өдрийн өдөрхөн 2 гахайг нь өгөөд явуулсан. Тэгээд маргааш нь буюу 1 дүгээр сарын 17-ны өдөр хот руу явсан юм. Хотод явж байхад цагдаагаас мэдүүлэг авна гэж ярьж байсан ба хотоос 01 дүгээр сарын 18-ны өдөр ирээд оройтсон болохоор цагдаа дээр очоогүй, мөн 01 дүгээр сарын 19-ний өдөр хувийн ажилтай байсан болохоор цагдаа дээр ирж амжаагүй. Би өөрийнхөө ХААН банкны ... тоот данснаас 1.500.000 төгрөгийг авсан. Би 6 нойтон гулуузыг нь өөрийнхөө хэрэгцээнд бууз баншиндаа ашиглаад, үлдсэн 4 хонийг нь 01 дүгээр сарын 18-ны өдөр хот руу ачуулсан.” гэх мэдүүлэг,

/5 дугаар хавтаст хэргийн 61-62 дахь тал/

Эд хөрөнгө үнэлсэн тухай шинжээчийн “... Нийт хохирол 3.775.250 төгрөг...” гэх дүгнэлт,

/5 дугаар хавтаст хэргийн 77 дахь тал/

Яллагдагч Н.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн төвд Эвт худалдааны төв дотроос урьд нь таньдаг байсан Э.Мөнхцэцэг нэртэй эмэгтэйгээс 10 ширхэг хонины гулууз, 2 ширхэг гахайн гулууз авахаар болж тухайн махаа ачаад дээрх махыг авъя гэсэн хүн дээр очсон. Тэгээд би тухайн махнуудаа буюу 10 хонины гулуузаа өгөөд мөнгийг нь буюу 1.500.000 төгрөгийг аваад 2 гахайн гулуузыг орхиод явсан. Тэгээд хонины махны мөнгөөрөө такси хөлслөөд Улаанбаатар хот руу явсан.” гэх мэдүүлэг,

/5 дугаар хавтаст хэргийн 86 дахь тал/

Хохирогч Б.Ядмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 11:00 цагийн үед Цэнхэр Цас гэх нэртэй манай мах махан бүтээгдэхүүн худалддаг дэлгүүрт үл таних 30 гаран насны 165 см орчим өндөртэй, шардуу царайтай, ногоон богино куртиктэй хүн дэлгүүрт орж ирээд би Техник технологийн сургуулийн цайны газарт мах авах гэж байгаа юм, хонины гулууз 3 ширхэг 23кг-аас дээш жинтэй, 9 ширхэг хонины сүүл, үхрийн ясгүй цул 27 кг махыг 14 цаг 30 минутад ирж авна гээд намайг эдгээр махнуудыг бэлдээд байж бай гэсэн. Би захисан зүйлсийг бэлдээд байж байтал 14 цагийн үед өглөө орж ирсэн залуу ирээд 3 ширхэг гулуузийг миний эзэмшлийн Прадо 120 маркийн 00-99 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Техник технологийн дээд сургуулийн цайны газарт оруулсан. Буцаад манай дэлгүүр лүү уг залуутай би хамт ирээд хонины сүүл болон үхрийн 27 кг цул махыг манай захиалгын ногоо ирж байгаа Ньювест гэх нэртэй зочид буудал руу намайг хүргээд өг гээд би тооцоогоо авахын тулд Ньювест гэх нэртэй зочид буудал руу уг залуутай очтол, буудлаас тухайн залуу алим, усан үзэм, хатаасан жимс зэрэг жимснүүдийг аваад миний машин руу оруулаад 3 дугаар эмнэлгийн замын урд байдаг барилга руу оруулсан, би ямар нэртэй, ямар үйл ажиллагаа явуулдаг газрыг нь мэдэхгүй. Уг залуу 3 дугаар эмнэлгийн замын урд байрлах барилгад 27 кг мах, 9 ширхэг хонины сүүл, ногоонуудыг өөрөө буулгаад оруулсан. Тухайн залуугаас би тооцоогоо гэтэл цайны газрын мах хүрэхгүй байна, танайхаас нэмж мах авна гээд Мөнх-Ундармал нарийн боовны газрын урд буугаад би ажлаа бодлоо гээд явсан. Би дэлгүүр дээрээ очтол тухайн залуу үхрийн мах 180-аас 200 гаран кг жинтэй байх ёстой, 6 ширхэг гулууз авна гэсэн. Би өнөөдөр бэлдэж өгч чадахгүй гэхэд манайх хүлээн авалттай, та өнөөдөр ачуулчих гэхээр нь би эхнэртэйгээ хэлсэн махыг бэлдтэл 17 цагийн үед тухайн залуу 26-82 УБС улсын дугаартай машинтай ирээд 2 гулууз, 1 ширхэг үхрийн гуя ачсан, ахиад 2 гулуузыг Өргөө 69 дүгээр байрны хашаан дотор манай захирлын машин байгаа, тэнд буулгана гээд өөрөө өргөөд аваад явсан. Манай дэлгүүрээс мах авсан залуу би цайны газрын хүмүүстэй махны тооцоо хийчихээд ирье гээд яваад, ахиж ирээгүй. Би тооцоогоо авъя гэтэл данс руу чинь шилжүүлнэ гээд шилжүүлээгүй, тэгээд би өглөө нь буюу 2021 оны 12 дугаар сарын 18-ны 06:00 цагийн үед мах авдаг залуугийн 90858555 дугаар луу залгатал утас нь холбогдох боломжгүй байсан. 7 ширхэг хонины гулууз 1.743.200 төгрөг, 9 ширхэг хонины сүүл 90.000 төгрөг, үхрийн цул мах 27.2 кг мах 408.000 төгрөг, үхрийн гуя 19.6 кг мах, 294.000 төгрөг, нийтдээ 2.535.200 төгрөгийн бүтээгдэхүүн аваад тооцоог нь хийгээгүй алга болсон.” гэх мэдүүлэг,

/5 дугаар хавтаст хэргийн 150 дахь тал/

Гэрч Ж.Бээжингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо 122 байрны гадаа байж байтал үл таних эрэгтэй хүн над дээр ирээд хороолол дээр хүргээд өгөөч гэсэн би тухайн үед машинаа засаж байсан тул зөвшөөрөөгүй, би 15:00 цагийн үед машинаа засаж дуусаад байж байтал над дээр ирсэн залуу ахиж ирээд 3 хонины гулууз мах, 3 хайрцагтай жимс зэрэг зүйлсийг миний эзэмшлийн 42-83 УНП улсын дугаартай машинд хийгээд Өргөө кино театрын урд байрлах түцэнд хайрцагтай жимсийг буулгасан. Тэгээд Баянгол захад 3 махаа Баянгол зах руу аваад орсон. Би машин дотроо суугаад хүлээж байсан юм, Баянгол захаас тухайн залуу, нэг эмэгтэйтээ хамт гарч ирээд манай гэрийн гадаа байрлах Цэнхэр Цас мах махан бүтээгдэхүүн худалддаг газар руу надаар хүргүүлсэн, Цэнхэр цас ХХК-иас тухайн залуу ахиад 2 гулууз мах Баянгол зах руу хүргүүлсэн. Машинаараа юм хүргэж өгсөн гээд надаар юм зөөлгүүлсэн залуу 40.000 төгрөг бэлнээр өгсөн. Тухай залуу шардуу царайтай бөгтөрдүү нуруутай, 1 метр 35 см орчим өндөртэй, 40 орчим насны эрэгтэй хүн байсан. Хар цамцтай, туранхай царайтай залуу байсан.” гэх мэдүүлэг,

/5 дугаар хавтаст хэргийн 164 дэх тал/

Эд зүйлийн үнэлгээ тогтоосон “... 2.535.200 төгрөг ...” гэх дүгнэлт,

/5  дугаар хавтаст хэргийн 167 дахь тал/

Хохирогч С.Дашзэвэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр оройны 17 цагийн орчим миний ажилдаг Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мичид зочид буудлын зүүн талын Хуушуур хаусд үл таних өөрийгөө Н.С гэж хүн орж ирээд “хямдхан хонины мах байна, гарал үүслийн бичиг бүх зүйл байгаа, хөдөө рүүгээ явах гээд яараад байна 11 ширхэг хонины бүтэн мах байгаа, нэг кг-ийг нь 5000 төгрөгөөр бодож авахаар тохиролцсон. Тэгээд нийт 11 ширхэг хонины махны мөнгө гэж би тухайн Н.С гэх хүнд 1.252.000 төгрөгийг бэлнээр өөрийн хоолны газар байхдаа өгсөн. Би уг нь махны эзэн гэх Б.Б гэж залууд өгөх гэтэл тэр залуу нь яваад өгсөн байсан тул өгч чадаагүй, Н.С гэж залууд нь өгсөн. Тэгээд тэр залуу нэг 40 гаран насны эрэгтэйтэй хамт явж байсан бөгөөд махны эзэн нь тэр Б.Б гэх залууг гэсэн бөгөөд 11 ширхэг махаа Тоёота Прадо 100 загварын мөнгөлөг саарал өнгөтэй тээврийн хэрэгсэл дотор ачсан байсан, өөр мах байгаагүй. Тухайн машин дотор байсан бүх махыг би хоолныхоо газар хоол хийхэд ашиглах зорилгоор авсан. Тэгээд 2022 оны 01 сарын 28-ны өдөр нөгөө Б.Б гэж залуу цагдаа нартай хамт ирээд 11 ширхэг хонины махыг аваад яваад өгсөн. Тэр Б.Б гэж залуу өөрөө хамт ирж махаа зарчаад эргүүлээд махаа аваад яваад өгсөн. Надад гарал үүслийн ямар нэгэн бичиг үзүүлээгүй, зүгээр нэг гарал үүслийн бичгийн код гэж 1089116 гэсэн дугаар л хэлсэн, ороод харвал мэдэгдэнэ гэж хэлсэн. Би өмнө нь гарал үүслийн бичиггүй мах огт авч байгаагүй. Н.С гэж хүн 170 гаран см орчим өндөртэй, туранхай шар царайтай, 40 гаран насны, хар саравчтай малгайтай, бараан өнгийн куртиктэй хүн байсан. Дахиад харвал сайн танина. Тэр хүний данс руу шилжүүлэх гэтэл тэр Н.С гэж хүн заавал бэлэн мөнгөөр авна гэж хэлсэн. Тэгээд би бэлнээр тухайн хүнд мөнгөө өгсөн юмаа. Тухайн өдрийн ханшаар нэг кг хонины мах 7500 төгрөгийн үнэ байсан. Би байнга мах худалдаж авдаг байсан тул ер нь зах зээлийн ханшийг мэдэж байсан. Хүнснийхаа махыг манай хоолны газар Хүчит шонхор захаас авдаг байсан. Би хямдхан мах байхаар нь л худалдаж авсан юмаа.” гэх мэдүүлэг,

/5 дугаар хавтаст хэргийн 212 дахь тал/

Гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар паласын гадна цагаан сарын хонины ууц зараад зогсож байтал үл таних шар царайтай 50 гаран насны эрэгтэй хүн 16:00 цагийн орчим ирээд би Мичид буудалд ахлах нягтлан бодогч хийдэг юм аа, ахмад ажилтангууддаа ууц авах гэсэн юмаа гэхээр нь би утасны дугаараа өгсөн. Тэгээд удалгүй 17:00 цагийн үед нөгөө эрэгтэй хүн 90242020 гэсэн дугаараас миний 94717800 дугаарлуу залгаад Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мичид зочид буудлын гадна хүрээд ир гэсэн. Тэгэхлээр нь удалгүй шууд өөрийн 08-60 УАМ улсын дугаартай сувдан цагаан өнгийн Прадо 95 загварын тээврийн хэрэгсэлдээ 11 ширхэг хонины ууцаа ачаад яваад очсон. Тэгтэл Н.С гэх хүн үл таних 2-3 хүнтэй гарч ирээд машинд байсан махыг үзээд байсан бөгөөд сүүлдээ 11 ширхэг хонины ууцыг маань Мичид зочид буудлын хажуу талын Хуушуур хаус нэртэй хоолны газарлуу оруулсан. Тэгээд Н.С тухайн хүмүүстэй уулзаад мөнгийг маань аваад өгнө гэж хэлсэн. Би 11 ширхэг махаа 2.250.000 төгрөгөөр худалдахаар болсон бөгөөд миний 11 ширхэг мах нийт 250 кг болсон, би 1 кг нь 9000 төгрөгөөр бодож өгсөн. Тэгээд тэр хүнийг хүлээгээд байж байтал тэр хүн миний махны мөнгийг аваад яваад өгсөн байсан. Тэгээд би махаа тухайн Хуушуур хаусаас эргүүлээд авсан.” гэх мэдүүлэг,

/5 дугаар хавтаст хэргийн 214 дэх тал/

Яллагдагч Н.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... би Хуушуур хаусаас махны мөнгө болох 1.252.000 төгрөгийг бэлнээр авсан. ... Би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

/5 дугаар хавтаст хэргийн 237-238 дахь тал/

Таньж олуулах ажиллагаа явуулсан “... танигч хохирогч Б.Баярмөнх 1, 3, 5 дугаар барьсан иргэдээс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал суманд үхрийн мах, хонины мах худалдаж авна гэсэн эрэгтэй хүн 3 дугаарын тоо барьсан эрэгтэй хүн мөн байна. Би шууд хараад таньж байна. Туранхай биетэй шар царайтай, өндөр ах байсан мөн байна.” гэх 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

/6 дугаар хавтаст хэргийн 9-11 дэх тал/

Хохирогч Б.Баярмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр багт “Уран хайрхан” гэх махны дэлгүүр ажиллуулдаг юм. 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр манай дэлгүүр дээр идэшний үхэр байна уу? гээд 50 орчим насны эрэгтэй хүн орж ирсэн. Тэгээд эхлээд нэг бүтэн үхэр авна гэж байснаа сүүлдээ 5 үхэр авмаар байна гэсэн. Тэгээд миний гар утасны дугаарыг аваад явсан, нээх удалгүй миний гар утас руу 90858555 гэсэн дугаараас залгаад “Нарны өртөө” зочид буудлын 505 тоотод хүрээд ир гэхээр нь би Нарны өртөө зочид буудлын 505 тоот өрөөд яваад очиход ганцаараа өрөөнд байсан. Тэгээд ахад нь хэдэн үхэр, хонины ах хэрэгтэй байна, чи бэлдээд өгөөч гэхээр нь би хөдөө яваад үхэр бэлдээд хэлье гээд явсан. 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр би хөдөө явсан хойгуур манай ээж дэлгүүр дээр сууж байсан чинь Б.Бд хэлчихсэн гээд 2 үхрийн мах, 8 хонины мах аваад мөнгийг нь өгөхгүй явсан байсан. Тэгээд би Нарны өртөө зочид буудал дээр яваад очсон чинь нөгөө ах буудлаас гараад явчихсан байсан. Тэгээд гадуур асуугаад явсан чинь Ундарга зоогийн газарт үхрийн мах нэг кг нь 6000 төгрөгөөр өгнө. Нэг үхэр 2 хонины мах 900.000 төгрөгөөр авчих гээд явж байсан гэхээр нь би залилуулчихлаа гээд цагдаагийн байгууллагад хандаж байна. Манай дэлгүүр дээр зарагдаж байсан үхрийн мах нь 210, 157 кг-тай нийт 3.927.000 төгрөг, 8 хонины мах 166 кг болсон 1.577.000 төгрөг нийт 5.504.000 төгрөгийн хохирол надад учирсан байна.” гэх мэдүүлэг,

/6 дугаар хавтаст хэргийн 15-16 дахь тал/

Гэрч Ш.Долгионы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Нарны өртөө зочид буудалд хүлээн авагч ажилтай байхад орой 22 цагийн орчим шар царайтай 50 орчим насны эрэгтэй хүн бэлэн мөнгө төлөөд 505 тоот өрөө авсан. Би тухайн үед иргэний үнэмлэхээ гэсэн чинь байхгүй, гадаа машинд орхисон гээд надад иргэний үнэмлэхээ үзүүлээгүй. Надад нэрээ хэлэхдээ Б.Сүхбаатар ЗЛ64111519 гэсэн дугаар хэлсэн. Би 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр манай зочид буудалд орсон хүний зургийг харвал танина. Надад харуулсан зурган дээрх хүн манай зочид буудалд 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 505 тоот өрөөнд ороод 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өрөөгөө хүлээлгэж өгөөгүй явчихсан байна лээ.” гэх мэдүүлэг,

/6 дугаар хавтаст хэргийн 18 дахь тал/

Гэрч П.Эрдэнэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр манай хүү Баярмөнх бид нар махны мухлагтаа сууж байхад нэг 50 орчим насны эрэгтэй хүн орж ирээд бүтэн үхрийн мах байна уу? гэхээр нь одоо мал нядалгааны газарт үхэр гарч байгаа, одоо удахгүй ирнэ гэсэн чинь гараад явчихсан. Тэгээд мал нядалгаанаас үхрийн мах ирсэн, нөгөө хүн орж ирэхгүй байхаар нь үхрийн махаа жижиглээд зарж байсан чинь урьд өмнө харж байгаагүй, туранхай шар царайтай 50 орчим насны залуу орж ирээд үхрийн мах авъя гэхээр нь жижиглээд зарж байна гэсэн чинь авна гээд байхад чинь ямар найдваргүй юм гэхээр нь дахиад нэг үхэр мал нядалгаан дээр байгаа, бүтэн үхэр авна гэвэл манай хүү Баярмөнх рүү утсаар яриад гараад явсан. Тэгээд тэр өдрөө дахиж орж ирээгүй. 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр манай хүү Баярмөнх хөдөө мал авахаар явсан хойгуур махны мухлаг дээр нөгөө залуу ирсэн, тэгсэн манай хүү Баярмөнх над руу утсаар яриад нэг үхрийн мах,10 хонины мах ачуулчих гэсэн. Тэгсэн нөгөө залуу эхлээд нэг жижиг суудлын машинтай ирээд нэг үхрийн мах, 2 хонины мах ачаад явсан. Тэгээд дараа нь бас нэг суудлын жижиг машинтай ирээд 6 хонины мах ачсан, би мөнгийг нь гэсэн чинь хүү рүү чинь шилжүүлсэн, 10 гаран сая төгрөгийн мах авна гэхээр нь би хүү рүү залгасан утас нь холбогдохгүй асууж чадаагүй. Шилжүүлсэн үнэн байх гээд үлдсэн. Хар хөх өнгийн женсэн өмдтэй, хар өнгийн нимгэн куртиктэй, шар царайтай 50 орчим насны эрэгтэй хүн байсан.” гэх мэдүүлэг,

/6 дугаар хавтаст хэргийн 20 дахь тал/

Гэрч М.Мандахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Дархан-Уул аймгаас 2021 оны 11 дүгээр сарын 28-ны орой Улаанбаатар хот руу хичээлдээ явах гээд өөрийн эзэмшлийн 4412 ДАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явах гээд Хулангийн гэрийн гадаа зогсож байсан чинь машины хажууд нэг ах ирчихээд та нар барилддаг уу гэх мэтээр яриа өдөж байгаад Зүүнхараа явах уу гэхээр нь бид нар Улаанбаатар хот явах гэж байна. Зүүнхараа луу хэдээр явдаг юм гэсэн чинь нөгөө ах тэгье гээд машинд суугаад шууд хөдлөөд Зүүнхараа луу хөдлөөд явсан. Нөгөө ах замдаа нээх юм яриагүй, Зүүнхараа ороод Нарны өртөө гэсэн бичигтэй буудлын гадаа буулгаад Улаанбаатар хот руу явсан.” гэх мэдүүлэг,

/6 дугаар хавтаст хэргийн 22-23 дахь тал/

Арвижих эстимейт ХХК-ний хөрөнгийн үнэлгээний 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1/002 дугаартай “...үхрийн мах 355,15 кг, нэг бүрийн үнэ 11.500 нийт 4.084.225 төгрөг, хонины мах 161 кг нэг бүрийн үнэ 9.800 нийт 1.577.800, нийт 5.662.025 төгрөг” гэх тайлан,

/6 дугаар хавтаст хэргийн 28 дахь тал/

Яллагдагч Н.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Мандал суманд Эрдэнэцэцэг гэх эмэгтэйгийнд очих гээд явсан юм. ...Нарны өртөө гэх буудалд очиж байрлаад тэндээсээ Уран хайрхан гэх нэртэй дэлгүүрийн эзэн Баярмөнх гэх хүний утсыг олж аваад утсаар яриад чам дээр ямар мах байна гэж асуусан чинь ямар л бол ямар мах байна гэж хэлсэн тэгэхлээр нь би өөрийгөө Нарны өртөө буудал дээр байна хүрээд ир гэж хэлсэн, тэгсэн тэр Баярмөнх гэх залуу над дээр ирсэн тэгээд бид хоёр хоорондоо ярилцаад үхэр, хонины мөх их хэмжээгээр авна гэж хэлсэн. Тэгсэн тухайн залуу би маргааш хөдөө гараад мах олоод ирье гэсэн, тэгэхлээр нь би маргааш өглөө нь дэлгүүр дээр нь очсон чинь надад байгаа махнуудаа үзүүлсэн, тэгэхлээр нь би чи дахиад тэгвэл хөдөө яваад мах аваад ир гэж хэлсэн, тэгсэн Баярмөнх хөдөө яваад өгсөн, тэгэхлээр нь такси дуудаад Уран хайрхан дэлгүүрт байсан махыг нь хагасыг нь ачиж яваад Ундарга цайны газарт аваачиж өгөөд үлдсэн, махыг нь Ундарга цайны газрын эзэнтэй хамт явж ачиж аваачсан, тэгээд тэндээс 2 сая гаран мянган төгрөгийг өөрийн дансаараа авсан. Би 2 үхрийн нийтдээ 367 кг мах, 8 хонины мах 166 кг зэргийг авсан. Би тухайн махнуудаа Ундарга гэх цайны газарт үхрийн махыг киллограммыг нь 6000 төгрөг, хонины махыг килограммыг нь 5000 төгрөгөөр тооцож өгсөн.” гэх мэдүүлэг,

/6 дугаар хавтаст хэргийн 47-48 дахь тал/

Хохирогч Д.Батхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “Таван-Эрдэнэ” зах дээр махаа зараад байж байхад үл таних эрэгтэй хүн 98895665 дугаарын утаснаас залгаад мах зардаг хүн мөн үү гэж асуусан. Тэгэхээр нь тийм байна гэхэд би аймгийн төв Ганданд нягтлан бодогчоор ажилладаг. Зарах мах байна уу гэж асуусан. Тэгэхээр нь мах авахаар бол “Таван-Эрдэнэ” зах дээр хүрээд ир гэсэн. Утсаар ярьснаас хойш удалгүй 45-50 орчим насны эрэгтэй хүн ганцаараа ирсэн. Тэр хүний миний зарж байсан махнуудыг үзэж байгаад нийт 353 кг жинтэй, 2 үхрийн махыг 1 кг-ыг 9.300 төгрөгөөр бодож, 3.280.000 төгрөгөөр авахаар болж, наймаа тохироод махаа аймгийн төв Гандан дээр хүргээд өгөөч гэсэн. Тэгэхээр нь тэр хүний хүсэлтээр өөрийн машинаар 2 үхрийн махаа ачаал төв Гандангийн гадна очсон. ...Гандангийн том хаалгыг онгойлгоод машинтайгаа гал зуухны хэсэгт очиж зогс гээд зааж өгөөд Гандангийн лам нарын хоол иддэг байрны үүдэнд зогсоосон. Энэ үед лам нар гарч ирээд миний машин дээр байсан махыг зөөж оруулсан. Махны мөнгөө авах гэсэн чинь орой очиж, үхрийн мах нэмж авна гэхээр нь би гандангийн ажилтан юм байна гэж итгээд өөрийн ХААН банкны ... тоот дансаа үлдээгээд явсан.” гэх мэдүүлэг,

/6 дугаар хавтаст хэргийн 92-93 дахь тал/

 

Гэрч М.Батхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр манай найз Батхүүг “Таван-Эрдэнэ” зах дээр махаа зараад байж байхад нь үл таних эрэгтэй хүн ирж аймгийн төв Ганданд нягтлан ажилтай. Лам нарын хоолны мах авах гэсэн юм гээд нийт 353 кг жинтэй 2 үхрийн махыг нэг килограммыг 9.300 төгрөгөөр бодож нийтдээ 3.280.000 төгрөгийн мах авч яваад мөнгийг нь өгөөгүй алга болсон байсан учир би цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байгаа юм.” гэх мэдүүлэг,

/6 дугаар хавтаст хэргийн 99-100 дахь тал/

Гэрч Ч.Энхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр намайг ажлын байран дээрээ байж байхад үл таних 45-50 орчим насны эрэгтэй хүн орж ирээд хөлдүү мах зарж байгаа хүн байна уу. Би аймгийн ганданд мах авах гэсэн юм. Одоо 2 үхрийн мах, орой 2 үхрийн мах авах гэж байгаа юм. Мах зарах хүн байна уу гэж асуухаар нь би найз Батхүүгийн утасны дугаарыг өгөөд манай найз “Таван-Эрдэнэ” зах дээр бөөний мах зардаг юм. Энэ хүнд мах байж магадгүй гэж хэлсэн. Нөгөө эрэгтэй хүн надаар Батхүүгийн гар утасны дугаарыг бичүүлж аваад явсан. Миний бодож байгаагаар 45-50 орчим насны, туранхай, өндөр нуруутай, эрэгтэй хүн байсан.” гэх мэдүүлэг,

/6 дугаар хавтаст хэргийн 102-103 дахь тал/

Гэрч Х.Түмэнбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажлын өрөөндөө сууж байхад нэг эрэгтэй хүн орж ирээд тантай уулзъя гэсэн. Нөгөө эрэгтэй хүн Улаанбаатар хотын Бөмбөгөрийн эзэн байгаа юм, мөн махны ченж хийдэг. Би буян үйлдээд 2-3 үхрийн мах хямд үнээр, бэлэн мөнгөр зарах гэсэн юм гэсэн. Хэдэн төгрөгөөр өгөх юм бэ гэхэд 1 кг 6500 төгрөгийн үнэтэй гэсэн. Тэгэхээр нь би малын өвчин гараад байгаа. Арай өвчтэй мал биш биздээ гэхэд нөгөө хүн тийм зүйл байхгүй, ах нь буян үйлдэж яваа хүн шүү дээ гэсэн. Тэгэхээр нь би түүнд та тэгвэл махаа аваад ир гэж хэлсэн чинь нөгөө хүн гараад явсан. 2 цаг орчмын дараа нөгөө ах ачааны машинаар 2 үхрийн мах ачиж ирсэн бөгөөд жолооч нь манай лам нартай хамт махыг зөөж хийдийн цайны газарт оруулсан. Махаа буулгачихаад мах ачиж ирсэн машин явсан. Нөгөө ах би жин авч ирнэ гэж яваад хэсэг хугацааны дараа саарал өнгийн Тоёота приус 20 маркийн машинаар цахилгаан жин авч ирээд нөгөө хоёр үхрийн махныхаа жинг үзэж нэг килогррамыг 6500 төгрөгөөр бодож 2.500.000 төгрөгийг бэлнээр аваад явсан. Гэтэл хэд хоногийн дараа нөгөө мах зарсан хүнтэй хамт мах авч ирсэн машины жолооч ах ирээд махны мөнгө авах гэсэн юм гэж ирсэн. Тэгэхээр нь юун махны мөнгө вэ гэсэн чинь танай нярав надаас 2 үхрийн мах авсан. Мөнгийг нь дансаар шилжүүлнэ гэсэн боловч одоо хүртэл шилжүүлээгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь үгүй ээ тэр хүн мах зардаг хүн гээд мах авч ирж өгөөд мөнгөө аваад явсан гэж хэлсэн чинь залилуулсан юм байна. Цагдаад гомдол гаргана гээд явсан.” гэх мэдүүлэг,

/6 дугаар хавтаст хэргийн 105-106 дахь хэсэг/

“Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 220061 дугаартай “....үхрийн мах ястай 353 киллограмм зах зээлийн үнэ 9300 нийт 3.282.900 төгрөг...” гэх тайлан,

/6 дугаар хавтаст хэргийн 112-116 дахь тал/

Яллагдагч Н.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд таньдаг эмэгтэй машин янзлаад өгөөч гэхээр нь очсон юм. ...тэндэхийн Гандан орж ном уншуулах гээд гандан дээр нь очсон чинь тухайн гандангийн нярав намайг та чинь махны ченж билүү харсан хүн байна гэсэн, тэгэхээр нь би тийм гэж хэлээд тэндээс нь санаа аваад Орхоны төвд байх махны зах ороод үхрийн мах зардаг Батхүү гэх хүний утасны дугаарыг олоод танайд үхрийн мах байна уу гэж асуусан чинь байгаа хэдийг авах уу гэж асуусан. Би тэгэхлээр нь Ганданд мах авах юм гэж хэлээд тухайн хүн дээр очихоор болсон. Тэгээд тэнд очоод 2 үхрийн мах аваад тухайн Батхүү гэх хүн түүний эхнэртэй цуг машинд ачиж аваад гандангийн хашаан дотор буулгаад Батхүүд би мөнгийг чинь дансаар чинь шилжүүлнэ гэж хэлсэн, тэгээд би гандангийн няраваас 2 үхрийн мах болох 3.822.900 төгрөгийг аваад тухайн оройноо машин хөлслөөд Улаанбаатар хот явсан. ...Орхоны төвд мах зардаг газарт ороод үхрийн мах зардаг хүн байна уу гэж асуусан чинь нэг мах зардаг танихгүй эмэгтэй Батхүү гэж хүн үхрийн мах зардаг гэж хэлээд тухайн хүний утасны дугаарыг өгсөн юм. ...Би тухайн мөнгийг өөрийн ХААН банкны ... тоот дансаараа авсан, тухайн мөнгө миний дансанд байгаа.” гэх мэдүүлэг,

/6 дугаар хавтаст хэргийн 127-128 дахь тал/

Хохирогч Б.Сосорбарамын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Манай Ноён хайрхан дэлгүүрт суудаг байсан Чимэддагва гэх худалдагч Батхүүгийн барилга дээр ажиллаж байгаа хүн байгаа юм гээд бага багаар зээл өгөөд л байсан. Хөдөө яваад ирсэн чинь 1.700.000 төгрөгийн бараа зээл өгөөд явуулсан байсан. Дэлгүүрээс барилгын материалын эд зүйл, хүнс 100.000 гаруй төгрөгийн эд зүйл авсан байсан. Би тухайн нөхрийг харсан ба өндөр шар нөхөр байсан. Манай хохирлын талаар Чимэдлхагва сайн мэдэж байгаа.” гэх мэдүүлэг,

/6 дугаар хавтаст хэргийн 189-190 дэх тал/

Гэрч А.Чимэдлхагвын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ... 2022 оны 07 дугаар сард Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд “Ноён хайрхан” дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан. Би Н.С гэж дууддаг хүнийг зүс танина. Миний ажиллаж байсан дэлгүүрт орж ирж бараа материал бэлэн мөнгөөр нь авдаг байсан. Анх танилцахад Батхүү гэх хүний барилга дээр ажилдаг гэж ярьдаг байсан. Миний ажилдаг дэлгүүрээс бараа материал авдаг байж байгаад барилгын материал авдаг хүмүүст зээлээр юм өгчихөж бай, мөнгө нь дараа орж ирдэг гэж хэлж байсан. Надаас бараа материал зээлээр авдаг болсон эхлээд авсан бараа материалынхаа мөнгийг 2-3 хоноод өгдөг байсан. 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс эхлээд зээл авч мөнгийг нь одоо хүртэл өгөөгүй алга болчихсон. Нийт 1.630.000 төгрөгийн бараа материал дэлгүүрээс авсан.” гэх мэдүүлэг,

/6 дугаар хавтаст хэргийн 191-193 дахь тал/

Гэрч Ш.Отгонтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 7 дугаар сард би хамаатны ах Б.Сосорбарамын “Ноён хайрхан” нэртэй барилгын материал, хүнсний дэлгүүр хариуцдаг байсан. Барилгын материалын дэлгүүрт 2021 оны 07 сард А.Чимэдлхагва гэх хүн худалдагчаар ажиллаж байгаад 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Батхүүгийн “Хангамж өргөө” ХХК-ийн ерөнхий инженерээр ажилдаг Н.С гэдэг хүн орж ирээд барилгын материал авах хэрэгтэй байна гэж хэлээд нийт барилгын материалын дэлгүүрээс 1.525.900 төгрөгийн бараа материал, хүнс барааны дэлгүүрээс 105.000 төгрөгийн хүнсний бараа авч байсан. Тухайн хүнийг хаана ажилдаг, хэн гэж хүн болохыг би сайн мэдэхгүй. Сураг сонсоход Н.С гэдэг нэртэй, цагдаагийн газарт залилах гэмт хэргээр шалгагдаж байгаа хүн гэж сонссон.” гэх мэдүүлэг,

/6 дугаар хавтаст хэргийн 195-196 дахь тал/

 

Ноёнхайрхан дэлгүүрийн зарлагын 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн “...Хөөс 3 ширхэг 24.000 төгрөг, Силикон 3 ширхэг 18.000 төгрөг, өнхрүүш 3 ширхэг 4.500 төгрөг, багс 2 ширхэг 4,000 төгрөг, будаг 1 ширхэг 96,000 төгрөг, хөөсний буу 1 ширхэг 13,900 төгрөг, нийт 160,400 төгрөг.” гэх баримт,

/6 дугаар хавтаст хэргийн 173 дахь тал/

Ноёнхайрхан дэлгүүрийн зарлагын 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн “...Хөөс 5 ширхэг 40,000 төгрөг, Силикон 2 ширхэг 12,000 төгрөг, будаг 1 литрийн 5 ширхэг 30,000 төгрөг, багс 3 ширхэг 4,500 төгрөг, хадаас 5 кг 22,500 төгрөг, эмульс 4 литрийн 2 ширхэг 60,000 төгрөг, эко будаг 1 литрийн 15,000 төгрөг, багс 1 ширхэг 1000 төгрөг, нийт 185,000 төгрөг.” гэх баримт,

/6 дугаар хавтаст хэргийн 172 дахь тал/

Ноёнхайрхан дэлгүүрийн зарлагын 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “...Пойлуур 1 ширхэг 300,000 төгрөг, холигч 1 ширхэг 75,000 төгрөг, бээлий 295 ширхэг 118,000 төгрөг, нийт 493,000 төгрөг.” гэх баримт,

/6 дугаар хавтаст хэргийн 174 дэх тал/

Ноёнхайрхан дэлгүүрийн зарлагын 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн “...Оюутны хоол 5 ширхэг 32,500 төгрөг, Бэлэн хоол 16 ширхэг 44,800 төгрөг, шоколад 5 ширхэг 12,500 төгрөг, зөгийн бал 5 ширхэг 12,500 төгрөг, бидний ундаа 1 ширхэг 2,700 төгрөг, нийт 105,000 төгрөг.” гэх баримт,

/6 дугаар хавтаст хэргийн 171 дэх тал/

Ноёнхайрхан дэлгүүрийн зарлагын 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн “...Хар замаск 30 ширхэг 240,000 төгрөг, гадна хар замаск 11 ширхэг 110,000 төгрөг, гадна эмульс 1 ширхэг 53,000 төгрөг, Өнхрүүш 1 ширхэг 3,500 төгрөг нийт 686,500 төгрөг.” гэх баримт,

/6 дугаар хавтаст хэргийн 175 дахь тал/

Таньж олуулах ажиллагааны 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “Б.Сосорбарамын ... манай Ноёнхайрхан дэлгүүрээс бараа залилсан хүний зураг 3 дугаарт байна. Би царайны ерөнхий байдал, үсний засалт, чихний хэлбэр зэрэг содон шинж тэмдгээр нь бүрэн таньж байна.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

/6 дугаар хавтаст хэргийн 179-184 дэх тал/

Яллагдагч Н.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2021 оны 07 дугаар сард “Хангамж Өргөө” ХХК-ний барилга дээр ажиллаж байх хугацаанд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багт байрлах Ноён хайрхан гэх дэлгүүрээс барилгын материал авдаг байсан юм. Тэгээд тухайн дэлгүүрийн эзэн гээд махлаг бор залуутай танилцаад тэднийхээс хүнс болон барилгын материалын зүйлс авч байсан зарим зүйлсийнх нь мөнгийг бол тухай бүрт төлөөд явдаг байсан. Прокурорын яллагдагчаар татсан тогтоол дээр дурьдагдсан барилгын материал болон хүнсний зүйлийг бол авч байсан, гэхдээ дээр дурдагдсан зүйл дотор пойлуур 1 ширхэгийг авсан гэсэн байна. Тухайн үед Ноён хайрхан дэлгүүрээс пойлуур бол авч байгаагүй. Би Ноён хайрхан хүнсний дэлгүүрээс авсан барилгын материалуудаа Баттүшигт өгч байсан, хүнсний зүйлүүдээ Лонжидцэрмаад өгч байсан. Тухайн үед намайг Ноён хайрхан дэлгүүрээс барилгын материал болон хүнсний зүйл авахад Баттүшиг, Лонжидцэрмаа нар мэдээгүй байсан. Тухайн гэмт хэргийг би ганцаараа үйлдсэн.” гэх мэдүүлэг,

/6 дугаар хавтаст хэргийн 204-205 дахь тал/

Хохирогч Э.Баттүшигийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2021 оны 5 сард Д.Гансүх гэх хүнтэй хамт яваад байдаг, “Нисдэг пуужин шараа” гэж дууддаг, Н.С гэх залуутай анх танилцсан. Сүүлд Батхүүгийн барилга дээр ажил хийж байгаа гэж байсан. 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Батхүү надад ажлын хөлсөнд 40 тонны контейнер өгсөн, чи худалдаж авах уу, надад мөнгөний хэрэг гараад байна, чи урьдчилгаанд нь 5 сая төгрөг өгчих гэсэн юм. Би тэр үед нь зөвшөөрөөд 3.500.000 төгрөг Лонжидцэрмаа гэх гэх хүний дансанд контейнерийн үнэ гэх утгаар хийсэн. Тэгээд 100.000 төгрөг контейнер ачих крантай машины түлшний үнэ гэж бэлэн мөнгө авсан. Мөн бэлэн мөнгөний хэрэг байна гээд 500.000 төгрөг бэлнээр авч, бас 800.000 төгрөгөөр захаас Ууганцэцэг гэх хүнээс Самсунгийн 1 гар утас худалдан авхуулсан. Нийтдээ 4.900.000 төгрөг авсан юм. Тэгээд 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр би контейнерийг чинь ачуулаад араас чинь явуулна гээд үлдсэн. Тэрнээс хойш ганц нэг удаа утсаар ярьсан чинь контейнер чинь бүтэхгүй болсон шүү, мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. Дахин холбоо барьж уулзаагүй, утас нь холбогдохоо больж, алга болсон. ... Сүүлд надад үзүүлсэн контейнер нь өөр хүнийх байсан байна лээ. Би тухайн хүнийг харвал танина. Би 5559089884 дугаарын Лонжидцэрмаа гэх дэлгүүрт суудаг хүний дансанд 3.500.000 төгрөг “Н.Сд контейнерийн үнэ” гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн. Би гомдолтой байна. Н.Н.С гэх хүнд залилуулсан 4.900.000 төгрөгийг барагдуулж авмаар байна.” гэх мэдүүлэг,

/6 дугаар хавтаст хэргийн 222 дахь тал/

Гэрч Д.Лонжидцэрмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Миний харилцах ... тоот дансанд 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр "Н.Сд контейнерийн үнэ” гэсэн гүйлгээний утга бүхий 3.500.000 төгрөг, Э.Баттүшиг гэх хүнээс орж ирсэн. Тэр мөнгө нь өөрийгөө “Нисдэг пуужин шараа” буюу Н.С гэж танилцуулсан миний ажиллуулдаг “Ажнай маркет” дэлгүүрийн орц руу гардаг хажуу хаалганд амьдардаг, барилгын компанитай, барилга барих гэж байгаа гэж ярьдаг хүн “барилгын ажилчдын хүнс нэрээр манай дэлгүүрээс зээлсэн барааны мөнгө төлөхдөө” тийм утгатай гүйлгээ хийж байсан юм. Тэр хүнийг Н.С гэдэг хүн байсан. Манай дэлгүүрээс байнга хүнс болон бусад эд зүйл худалдан авдаг байсан, мөн 880.000 төгрөг хэрэг болоод байна гээд зээлдсэн мөнгөө төлсөн юм. Тэгтэл Батхүү гэх хүний баригдаж байсан барилгын хашаанд байгаа 40 тонны шар өнгийн контейнер зарна гэж хэлээд “Саруул-Өргөө” хотхоны цахилгаанчин Ганхөлөг гэх хүний эзэмшлийн контейнерийг Э.Баттүшиг гэх хүнд зарж залилсан мөнгө байсныг би сүүлд мэдсэн. Н.С нь барилгын ажил хийдэг байсан ажилчдын хүнс нэрээр бараа зээлдэг байсан ба 880.000 төгрөг бэлнээр авсан байсан, тооцоогоо хийсэн.” гэх мэдүүлэг,

/6 дугаар хавтаст хэргийн 230 дахь тал/

Гэрч Н.Батхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.. Манай байгууллага барилга, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. 2021 оны зун Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт, нийт 2 блок барилга барьсан. Би Н.С гэх хүнийг 2021 оны 6 сараас эхлэн таньдаг болсон. Д.Гансүх гэх манай салхивч агааржуулалтын бригадын даргын таньдаг хүн байсан. Д.Гансүхийн бригад дээр ажилдаг байсан. Манай компаний эзэмшилд 40 тонны контейнер байдаг ба Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт “Саруул хотхон”-ы хашаанд байрлуулсан байгаа. Би Н.С гэх хүнд ажлын хөлсөнд 40 тонны контейнер өгч байгаагүй, надтай гэрээ хийсэн зүйлгүй, манайхаас цалин авч байгаагүй. Харин Д.Гансүхтэй гэрээ байгуулж ажилласан байх, сайн мэдэхгүй байна. Н.С надад хэлэхдээ Дорнод аймагт хүнсний дэлгүүр ажиллуулдаг гэж хэлж байсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй. ... Манай контейнер одоо байгаа газраа байгаа. Би саяхан Н.Сыг надаас ажлын хөлсөнд авсан гээд Э.Баттүшиг гэх хүн зарж мөнгө авсан гэсэн сураг сонссон. Яг хэдэн төгрөгөөр зарсан талаар мэдэхгүй.” гэх мэдүүлэг,

/6 дугаар хавтаст хэргийн 232 дахь тал/

Гэрч Д.Гансүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 онд “Хангамж өргөө” ХХК-ийн Өвөрхангай аймгийн төвд баригдсан хүүхдийн эмнэлгийн салхивч, агааржуулалтын хоолойн ажлыг туслан гүйцэтгэгчээр хийж гүйцэтгэсэн. Н.С гэх хүнийг танина. Бид хоёр Улаанбаатар хотын Хужир булангийн 011 дүгээр цэргийн ангид хамт цэргийн алба хаасан юм. Цэргийн албанаас халагдсанаас хойш уулзаагүй байж байтал 2021 оны 5 сарын дундуур Н.С Өвөрхангай аймагт залилангийн хэрэгт шалгагдаж байгаа гээд намайг сураглаж ирээд уулзсан. Тэгээд очих газар байхгүй гээд байхаар нь би гэртээ байлгаж байсан. Тэр хугацаандаа миний хийж байсан ажилд хааяа нэг тусалдаг байсан. 2021 оны 07 дугаар сарын 27-ны үед санагдаж байна, хэргээ шийдүүлээгүй оргоод алга болсон гээд цагдаа нар сураглаад байсан. Түүнээс хойш холбоо бариагүй. Н.С нь миний хийж байсан ажилд хааяа нэг тусалдаг байсан, түүнээс байнга ажилдаггүй байсан. Би гэрээ хэлэлцээр хийгээгүй, цалин мөнгө өгдөггүй байсан. Манай гэрт амьдарч байсан ба хааяа мөнгөний хэрэг болоод гэхээр нь 10.000-20.000 төгрөг өгдөг байсан. Намайг гараад явахад хэрэгт шалгагдаж байгаа цагдаа, прокурор явлаа гээд үлддэг байсан. ...Сүүлд сонсоход “Хангамж өргөө” ХХК-ийн эзэмшлийн контейнерыг зарна гээд Баттүшиг гэх хүнээс 5 сая орчим төгрөг авсан гэж сонссон. Мөн манай гэрийн хаалганы дэргэд байдаг дэлгүүрээс 2,5 сая төгрөгийн бэлэн мөнгө, Ноёнхайрхан барилгын материалын дэлгүүрээс 1,6 сая орчим төгрөгийн барилгын материалыг “Хангамж Өргөө” ХХК-ийн нэрийг барьж авсан сураг гарч байсан. Н.С нь “Хангамж-Өргөө” ХХК-нд ажиллаж байгаагүй, цалин мөнгө авч байгаагүй. Манай байрны хашаанд Батхүүгийн 40 тонны шар өнгийн контейнер байдаг ба түүнийг зарна гэж хэлээд Баттүшиг гэх хүнээс мөнгө авсан байсан. Н.С нь надад Дорнод аймагт худалдааны төвтэй, мөн автомашины граж түрээсэлдэг гэж ярьж байсан. ... Н.С нь яриа хөөрөө сайтай, хүний арга эв олохдоо сүрхий, зальтай нөхөр байгаа юм. Одоо бодоход надад хүртэл худлаа яриад залилан хийгээд явсан хүн шиг байна.” гэх мэдүүлэг,

/6 дугаар хавтаст хэргийн 234-235 дахь тал/

Э.Баттүшигийн харилцах ХААН банкны 5076129271 тоот депозит дансны “... Э.Баттүшигийн харилцах ХААН банкны .. тоот данснаас 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ... тоот дансанд 3.500.000 төгрөгийг “Н.Сд контейнерын үнэ” гэх утгатай шилжүүлсэн.” талаарх дэлгэрэнгүй хуулга,

/6 дугаар хавтаст хэргийн 248 дахь тал/

Таньж олуулах ажиллагааны 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн иргэн Э.Баттүшигийн “... Би зургийг нь харвал танина, өндөр туранхай шардуу царайтай ёонхордуу нүдтэй, 50 орчим насны, монхор хамартай хүн байсан. Энэ шинж тэмдгээр нь танина. ... 2 дугаартай Н.Сын зургийг зааж, энэ хүн мөн байна, би хараад сайн таньж байна.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

/6 дугаар хавтаст хэргийн 213-217 дахь тал/

Яллагдагч Н.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Э.Баттүшиг гэх хүнтэй ГанН.Ср дамжуулж танилцаж байсан, тэгээд Баттүшигт би контейнер зарах гэсэн юм авах хүн байна уу гэсэн чинь Баттүшиг авъя гээд тэгээд би уг контейнерыг 5 сая төгрөгөөр зарахаар тохиролцсон байсан, тэгээд Баттүшигээс 3.500.00 төгрөгийг дэлгүүрийн худалдагч Лонжидцэрмаагийн данс руу шилжүүлээд тухайн мөнгийг авсан юмныхаа өрөнд өгсөн, тэгээд Баттүшигээс бэлнээр 500.000 төгрөг авч байсан, мөн контейнер агуулах урьдчилгаа мөнгө гээд 100.000 төгрөг бэлнээр авч байсан, мөн 800.000 төгрөгийн үнэ бүхий гар утас 1 ширхэгийг авхуулсан. Тухайн контейнер бол “Хангамж Өргөө” ХХК-ний Батхүүгийн эзэмшлийн контейнер байсан, тэгээд Батхүү тухайн контейнерт чи өөрийнхөө багаж хэрэгсэл юмнуудаа хийж байгаарай гэж хэлсэн байсан.” гэх мэдүүлэг,

/6 дугаар хавтаст хэргийн 245-246 дахь тал/

Иргэн Х.Баас цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл,

/7 дугаар хавтаст хэргийн 4-6 дахь тал/

Хохирогч Х.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2021 оны 05 сард өөрийн хадам эгч Болормаагаас 27-47 ДОР Тоёота Эсүзү маркийн бага оврын ачааны тээврийн хэрэгсэл 8 сая төгрөгөөр худалдаж авч, мотор эд анги нэмж хийгээд нийт 13 сая төгрөгөөр худалдаж авсан юм. Энэ тээврийн хэрэгслээ 2021 оны 09 сарын 15-ны өдөр байх, яг хэзээ гэдгээ сайн хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан 09 сарын дундуур Улаанбаатар хот руу зарах гэж Улаанбаатар хот руу өөрийн найз Түвшинд 500.000 төгрөгийн хөлстэй аваачсан юм. Ингээд Н.С гэх танилтайгаа Улаанбаатар хотод таарч машин зарах гэж байгаа талаараа хэлсэн юм. Энэ тухайгаа Н.Ст хэлж, миний өөрийн ажил амжихгүй байгаа тул найдвартай газар тавиарай гээд машинаа өгөөд явуулсан юм. ... өгч явуулсан өдрөө бол яг нарийн хэлж мэдэхгүй байна. 2021 оны 09 сарын сүүлээр байх. Ингээд Н.С миний машиныг Да хүрээ захын үүдний урд талд цайны газартай зогсоолд тавьсан, найдвартай гэж хэлсэн юм. Үүнээс 2 хоногийн дараа би Н.Сын хамт хувийн ажил төрөл гараад Дорнод аймагт ирсэн юм. Дорнод аймагт ирээд 2-3 хоногийн дараа утсаар цахим хаягаар видео зурвасаар холбогдох үед Н.С нь Улаанбаатар хотод очсон бөгөөд надтай ярихдаа эндээс Дорнод аймаг руу ачаа нь хоосон машин гарах гэж байна, би барьж явна, эндээс захиж авчруулах юм байгаа юм уу гэж асуусан юм. Ингээд би чи яагаад алга болчихвоо гэж асуусан чинь намайг цагдаа нар хайгаад байна, би энд нэг өвгөний жолооч хийж байгаа гэж хэлсэн юм. Энэ үед би барилга барьж байсан болохоор Улаанбаатар хотоос блокоо авч ирүүлэх талаар хэлсэн юм. Н.С миний блок байгаа газарт очиж авсан юм. Ямар машинаар очиж авсан талаар бол надад харуулахад Портер маркийн тээврийн хэрэгсэл байсан юм. Ингээд миний блокыг ч аваад, 27-47 ДОР улсын дугаартай Тоёота Исүзү маркийн тээврийн хэрэгслийг ч аваад алга болсон юм. Миний тээврийн хэрэгслийн түлхүүр бол Н.Ст л яваад байсан юм. ... Миний 13 сая төгрөгөөр худалдаж авсан 27-47 ДОР улсын дугаартай Тоёота Исүзү маркийн дунд оврын ачааны тээврийн хэрэгсэл мөн, Портер маркийн ачааны машины 2 тэвш дүүрэн блок болсон. Үүнийг Н.С гэх залуу надаас залилж авсан юм.” гэх мэдүүлэг,

/7 дугаар хавтаст хэргийн 9, 12 дахь тал/

 

Гэрч А.Зулцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Норжмаа овогтой Н.С нь 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр манай ажил дээр ирж захирал Батсайхантай уулзаад Исузу маркийн машиныг худалдаж авах уу гэж асуусан, тэгээд би энэ машины эзэн нь байгаа юм, 2021 оны 11, 12 дугаар сарын үед тээврийн хэрэгслийн бичиг баримтуудыг нь шилжүүлээд өгнө, та худалдаад авчих гэж хэлсэн. Ингээд уг тээврийн хэрэгслийг 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр мөнгийг нь Н.Сын 5422432470 тоот ХААН банкны дансаар 3.000.000 төгрөгийг шилжүүлж, худалдаж авсан.” гэх мэдүүлэг,

/7 дугаар хавтаст хэргийн 23-24 дэх тал/

Эд хөрөнгө үнэлсэн “...13.000.000 төгрөг...” гэх дүгнэлт,

/7 дугаар хавтаст хэргийн 32 дахь тал/

Яллагдагч Н.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр би Улаанбаатар хотод Х.Бтай уулзаад тэгсэн Х.Б Исузу элф маркийн автомашиныг Дорнод аймгаас авч ирсэн юм, чи энэ машиныг зараад цалингаа авчих гэж хэлсэн, тэгэхлээр би тухайн машиныг нь Хишигт орд ХХК-д 3 сая төгрөгөөр зарсан юм, тухайн машин бол 9 сая төгрөгөөр үнэлэгдэхээргүй муу машин байсан, би тухайн машин зарсан 3 сая төгрөгөө Х.Бт буцааж өгөөгүй.” гэх мэдүүлэг,

/7 дугаар хавтаст хэргийн 53-54 дэх тал/

Хохирогч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр би ууцны зориулалттай хонины мах 11В паласын урд зарж байхад нэг эрэгтэй хүн ирээд би Мичид зочид буудлын ахлах нягтлан бодогч байна, манайх тэтгэвэрт гарсан хүмүүстээ ууц өгөх гэсэн юм, тэгээд 10 ууц авъя гэсэн. Тэгээд надад 11 ууц байсан бөгөөд тэр хүн 11 ууцыг бүгдийг нь авъя гэсэн. Тэгээд тэр хүн намайг Мичид зочид буудал дээр хүрээд ирээрэй гэсэн. Тэгээд би ярьж байгаад араас нь махаа ачсан машинтайгаа очсон чинь Мичид буудлын үүдэнд тэр хүн байж байсан. Тэгээд буудлынх нь харуул болон нэг ажилтан гарч ирээд махны зураг аваад дарга руугаа явуулсан. Тэгээд хажуу тийшээ 100 метр хэртэй яваад Королла Румион гэдэг хар хүрэн өнгийн машин руу надад байсан махыг ачсан. Тэгээд нөгөө хүн миний машинд суугаад машинд байсан эмээлийг хараад чи эмээл хийдэг юм уу гэхээр нь эмээл хийдэг, гэрт 2 янзын үнэтэй эмээл байгаа гэсэн чинь гэрт чинь очиж эмээл үзье гэсэн. Тэгээд би гэрлүүгээ дагуулж ороод эмээл үзүүлсэн чинь нэг эмээлийг нь авъя гэсэн. Тэгээд гэрт байсан турк гутлыг харснаа эмэгтэйгээс нь 7 ширхэг, эрэгтэйгээс нь 3 ширхгийг аваад буудлын ажилчиддаа зарна гээд авсан. Тэгээд эргээд надтай цуг Мичид зочид буудал дээр ирээд би буудал руу ороод захиралтай уулзаж байя гэхээр нь буулгачихаад хажуу талд нь машинаа байрлуулчхаад ирсэн чинь нөгөө хүн байхгүй болчихсон байсан. Тэгээд би Мичид буудлын харуулаас нөгөө хүнийг асуусан чинь манайд ажилладаг хүн бишээ, манайд мах зарна гэж байсан хүн байна гэж хэлсэн. Тэгээд би залилуулсан гэдгээ мэдсэн юм.” гэх мэдүүлэг,

/7 дугаар хавтаст хэргийн 79-80 дахь тал/

Шинжээч Б.Бат-Энхийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 01/25 дугаартай “... гутал 7 ширхэг 1.750.000 төгрөг, гутал 3 ширхэг 690.000 төгрөг, эмээл 1 ширхэг 3.300.000 төгрөг, нийт 5.740.000 төгрөг.” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан,

/7 дугаар хавтаст хэргийн 87 дахь тал/

Яллагдагч Н.Сын мөрдөн шалгах ажилллагаанд өгсөн: “...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой маргах зүйл байхгүй, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогч Б.Бг хохиролгүй болгож өгнө, өөр надад нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,

/7 дугаар хавтаст хэргийн 39-40 дэх тал/

Хохирогч С.Оюумаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр би Дархан-Уул аймгаас мах ачаад хот руу гарахдаа үл таних 60 орчим настай эрэгтэй хүнийг замдаа аваад явсан. Тэгээд замд тэр хүн явж байхдаа би тагнуулд ажиллаж байгаад тэтгэвэртэй гарсан, одоо Дарханы Буудай гэх зочид буудлын Монгол талыг хариуцаж ажиллаж байгаа гэх мэт зүйлс ярьж байсан. Тэгээд намайг мах ачсан байхыг хараад чи энэ махаа хотод аваачиж зарах гэж байгаа юм уу, ах нь энэ махыг чинь хужаа нартаа үнэтэй зараад өгье гэхээр нь би итгээд тэгье гэсэн. Тэгээд Улаанбаатар хотод орж ирээд Барс зах дээр ирээд манай ажилчдын гуанз байдаг, энд махыг чинь зарна гээд миний 3 гулууз хонины махыг Барс зах руу аваад орсон. Тэгээд би гадаа хүлээж байгаад удаад байхаар нь араас нь орсон чинь байхгүй болсон байсан.” гэх мэдүүлэг,

/7 дугаар хавтаст хэргийн 133-134 дэх тал/

“Дамно” хөрөнгийн үнэлгээний 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн №БГ1-2-61 дугаар тайлангаар “...Бүтэн хонины гулууз 3 ширхэг 529.200 төгрөгөөр үнэлнэ.” гэх дүгнэлт,

/7 дугаар хавтаст хэргийн 152-153 дахь тал/

Хохирогч С.Оюумаагаар Н.Сыг таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

/7 дугаар хавтаст хэргийн 125-128 дахь тал/

Хохирогч Д.Дагзмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 12-нд махны зах дээрээ ажиллаж байтал гаднаас үл таних хүн орж ирээд “сайн байна уу, Дагзмаа эгчээ” гэхээр нь “чи хэн билээ” гэхэд “би захиргааны барилга дээр ажиллаж байсан Н.С байна шүү дээ, та намайг танихгүй байгаа юм уу, за за эгчээ 10 ширхэг гулууз авья” гээд гарч явснаа 30 минутын дараа орж ирээд 20 ширхэг гулууз мах авья гээд машин дээр ачсан. Тэгээд махаа Ноён зоогийн газар зооринд хадгалуулаад ирий гээд явсан. Тэгээд мөнгөө бэлнээр өгнө гээд явсан. Тэгээд 10 минутын дараа буцаж ирэхдээ эгчээ халуун юм уумаар байна гээд ус байхгүй гэхэд ус аваад ирий гэж яваад буцаж ирээгүй.” гэх мэдүүлэг,

/7 дугаар хавтаст хэргийн 212-214 дэх тал/

Гэрч Д.Нармандахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 3 удаа ачаа ачсан. Тэгээд Скайя худалдааны төвийн үүдэнд зогсож байтал масктай эрэгтэй 40 орчим настай залуу ирээд намайг явж байгаа юу гэхээр нь би явж байгаа гэхэд удалгүй миний утас руу залгаад Дагзмааг аваад гэрт нь ирсэн, тэгээд тухайн газраас 20 ширхэг мах ачаад тэгээд Ноён зоогийн газрын зүүн талын хаалга руу буулгасан 2 эрэгтэй хүн гарч ирээд буугаад авсан, ажлын хөлс 20,000 төгрөг бэлнээр авсан.” гэх мэдүүлэг,

/7 дугаар хавтаст хэргийн 221-222 дахь тал/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

/7 дугаар хавтаст хэргийн 192-194 дэх тал/

Хохирогч Д.Дагзмаагаар Н.Сыг таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

/7 дугаар хавтаст хэргийн 195-197 дахь тал/

2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “...20 ширхэг хонины гулууз 450 кг..." гэсэн эд мөрийн хураан авсан тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тэмдэглэл,

/7 дугаар хавтаст хэргийн 198-199 дэх тал/

2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,

/7 дугаар хавтаст хэргийн 200-202 дахь тал/

“Эй жэй жэй эм” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 07/149 дугаартай “...хонины гулууз 3.127.040 төгрөг...” гэх тайлан,

/7 дугаар хавтаст хэргийн 224-230 дахь тал/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

           Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          

           Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч “Хавтаст хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд авч үзэхэд нэр бүхий хохирогч нарт хохирол учруулан бусдыг залилсан, завшсан гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн хувьд 89.603.045 төгрөгийн хохирол учирчээ. Үүнээс төлсөн нь 8.326.040 төгрөг төлөгдсөн байна. Үүнээс үлдсэн 81.277.005 төгрөгийн хохирол бол нөхөн төлөгдөөгүй байна. Иймд шүүгдэгчээр нөхөн төлүүлэх саналыг гаргаж байна.” гэх,

           Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруугийн тал дээр маргах зүйлгүй тул гэм буруутайд тооцоход татгалзах зүйл байхгүй.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

     

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Н.С нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Хангамж” худалдааны төвийн орчим иргэн Б.Жаргалыг “манай охин Хангамж худалдааны төвийн зоорийн давхарт хүнсний лангуу ажиллуулдаг юм. Би аав нь байгаа юм. Намайг Н.С гэдэг, охинтойгоо тооцоо хийчихээд ирж мөнгийг нь өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан түүнээс 1.692.000 төгрөгийн үнэ бүхий 25 кг-ийн савлагаатай 11 ширхэг гурил, 5 кг-ийн савлагаатай 10 ширхэг гоймон, 25 кг-ийн савлагаатай 1 ширхэг будаа зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг авсан,

мөн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 27-ны өдрийг хүртэл хугацаанд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт иргэн Д.Лонжидцэрмааг “барилгын ажилчдын хоол хүнсний хэрэгцээг хангана” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан 2.450.520 төгрөгийн өртөг бүхий хүнсний бараа, мөн “тендерийн мөнгө орж ирэх хүртэл хугацаанд бэлэн мөнгө хэрэгтэй байна” гэж хуурч биет 700.000 төгрөг зэргийг авсан,

мөн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Авто угаалга” нэртэй газрын орчим иргэн Д.Ууганбаярын 23 хонины гулууз мах, үхрийн 1 бүтэн, 1 тал махыг зарж борлуулсны дараа түүнийг “мах зарсан орлогын 2.000.000 төгрөгийг мах худалдан авсан хүн дутуу өгсөн” гэж хуурч, мах борлуулсан орлогын 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

мөн 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жанжин” худалдааны төв дотор иргэн Ж.Эыг “мах худалдаж авъя” гэж хуурч, түүнээс 926.640 төгрөгийн үнэ бүхий 85.8 кг хонины мах авсан,

мөн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Бт өөрийгөө барилгын материалын дэлгүүр түрээслүүлдэг Б.Б гэх нэрээр танилцуулж, зөөврийн компьютерын цүнх, өвлийн куртик, биеийн тамирын хослол, эрэгтэй, эмэгтэй даавуун дотуур хувцас зэргийг худалдан авах гэж байгаа мэтээр итгэл төрүүлэн, мөн бараа нэмж авсны дараа нэг мөр тооцоог хийе гэж хуурч, бусдаар тухайн бараануудыг өөрийн түрээслүүлдэг дэлгүүр лүү зөөлгөж байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Б.Быг төөрөгдөлд оруулж, түүнээс 5.025.000 төгрөгийн үнэ бүхий 13 ширхэг зөөврийн компьютерын цүнх, 21 ширхэг өвлийн куртик, 16 ширхэг биеийн тамирын хослол, 440 ширхэг эрэгтэй, эмэгтэй даавуун дотуур хувцас зэргийг авсан,

мөн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19 дүгээр байранд иргэн Д.Бат-Анхилууныг “хонины мах зарна” гэж хуурч, түүнээс ХААН банкны 5422432470 дугаарын дансыг ашиглан 1.910.890 төгрөгийг шилжүүлэн авсан,

мөн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, “Титэм Плаза” ХХК-ийн урд иргэн Н.Баярхүүг “мах, цагаан идээ худалдан авна” гэж хуурч, 56 кг ээзгий, 424.8 кг хонины мах, 313.8 кг үхрийн мах зэргийг авсан,

мөн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрт иргэн Д.Сонинцэцэгийг “мах худалдаж авна” гэж хуурч, түүнээс 135 кг хонины гулууз мах, 230 кг үхрийн мах зэргийг авсан,

мөн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Авто тээврийн үндэсний төв дээр байхдаа иргэн Б.Тогоодуламыг “түүний эзэмшлийн Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг иргэн Ч.Төмөрбатын эзэмшлийн Приус 41 маркийн тээврийн хэрэгслээр сольж, зөрүүнд нь 6 сая төгрөгийг өгнө” гэж хуурч түүнээс ХААН банкны 5422432470 дугаарын дансыг ашиглан 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

мөн 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар их дэлгүүрийн орчим иргэн Т.Амарзаяаг “тээврийн хэрэгсэл худалдаж авах гэсэн чинь мөнгө дутчихлаа, цалин буухаар эргүүлээд өгье” гэж хуурч, 2.000.000 төгрөгийг, мөн үргэлжилсэн үйлдлээр буюу 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэн Т.Амарзаяаг “мөнгөний хэрэг гараад байна, цалин буухаар өгье” гэж хуурч, 2.000.000 төгрөгийг тус тус ХААН банкны 5422432470 дугаарын дансыг ашиглан шилжүүлэн авсан,

мөн 2021 оны 12 дугаар сарын 25, 30-ны өдрүүдэд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Гантулгыг “контейнер олж өгнө” гэж хуурч түүнээс ХААН банкны 5422432470 дугаарын дансыг ашиглан 2 удаагийн гүйлгээгээр 3.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

мөн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монгол Вачир” нэртэй махны дэлгүүрийн орчим иргэн Ч.Ганчимэгийг “мах худалдаж авна” гэж хуурч, 1.381.600 төгрөгийн үнэ бүхий 125.6 кг үхрийн мах авсан,

мөн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн П.Наранхүүг “цагаан идээ худалдан авна” гэж хуурч, түүнээс 2.275.000 төгрөгийн үнэ бүхий цагаан идээ авсан,

мөн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монтел” худалдааны төвийн гадна иргэн Д.Алтантуяаг “гар утсыг чинь зараад өөр утас авч өгье” гэж хуурч, түүнээс 517.000 төгрөгийн үнэ бүхий “Редми К30” загварын утсыг авсан,

мөн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын Эвт худалдааны төв дотор иргэн Э.Ганцэцэгийг “мах худалдан авна” гэж хуурч, түүнээс 3.775.250 төгрөгийн үнэ бүхий 232 кг гахайн мах, 198.5 кг хонины мах зэргийг авсан,

мөн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цэнхэр цас” ХХК-ийн махны дэлгүүр дотор иргэн Б.Ядмааг “цайны газарт мах авна” гэж хуурч, түүнээс 2.535.200 төгрөгийн үнэ бүхий хонины 4 гулууз мах 7 ширхэг, хонины сүүл 9 ширхэг, үхрийн цул мах 27.2 кг, үхрийн гуя 19.6 кг зэргийг авсан,

мөн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хуушуур хаус” нэртэй хоолны газарт иргэн С.Дашзэвэгийг “гарал үүслийн бичигтэй хямдхан мах худалдана” гэж хуурч, түүнээс 1.252.000 төгрөгийг бэлнээр авсан,

мөн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Баярмөнхийг “мах худалдаж авна” гэж хуурч, түүнээс 5.662.025 төгрөгийн үнэ бүхий 355.15 кг үхрийн мах, 161 кг хонины мах зэргийг авсан,

мөн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Батхүүг “мах худалдан авна” гэж хуурч, түүнээс 3.282.900 төгрөгийн үнэ бүхий 353 кг үхрийн мах авсан,

мөн 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт иргэн Б.Сосорбарамыг “төлбөрийг нь дараа бөөнд нь хийнэ” гэж хуурч, түүнээс нийт 1.630.000 төгрөгийн үнэ бүхий хүнсний бараа, барилгын материал зэргийг авсан,

мөн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт иргэн Э.Баттүшигийг “40 тонны жинтэй контейнер зарна” гэж хуурч, түүнээс 1.400.000 төгрөгийг бэлнээр, 3.500.000 төгрөгийг арилжааны банкны данс ашиглан авч, нийт 4.900.000 төгрөгийг авсан,

мөн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Бг “Би Мичид зочид буудлын ахлах нягтлан бодогч хийдэг, тэтгэвэрт гарсан хүмүүсдээ ууц өгөх гэж байгаа юм, зарж байгаа гуталнаас чинь ажилчиддаа авч өгье” гэж хуурч, эрэгтэй хүний 10 ширхэг хос гутал, 11 ширхэг хонины гулууз мах зэргийг авсан,

мөн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Барс” худалдааны төв дотор иргэн С.Оюумааг “махыг чинь зарж өгнө” гэж хуурч, түүнээс 529.200 төгрөгийн үнэ бүхий 54 кг хонины мах авсан,

мөн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Дагзмааг “мах худалдан авна” гэж хуурч, түүнээс 3.127.040 төгрөгийн үнэ бүхий 448 кг хонины мах авч тус тус залилсан,

мөн тэрээр 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Бын зогсоолд түр хугацаанд байршуулахаар итгэмжлэн өгсөн 27-47 ДОР улсын дугаартай “Исузу Элф” маркийн тээврийн хэрэгслийг “Ашид Билгүүн” ХХК-нд эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр 3.000.000 төгрөгөөр худалдаж, 9.000.000 төгрөгийн хохирол, мөн үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 09 дүгээр сард Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Х.Бын зүгээс Дорнод аймаг руу авчруулахаар итгэмжлэн өгсөн 300 ширхэг хөнгөн блокийг завшиж 2.370.000 төгрөгийн, нийт 11.370.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан  шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 462 дугаар захирамжаар хэргийг харьяаллын дагуу тус шүүхэд шилжүүлэн /хх243-246/ ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилсан бөгөөд уг зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “Залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэдгийг нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгож тогтвортой ашигласан байхыг ойлгоно.

Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах байдлаар үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх хэлбэрийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаар энэ гэмт хэргийн шинжийг хангана.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн үндсэн шинжийг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” гэж тодорхойлсон.

Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлахад Н.Сын үйлдсэн 24 удаагийн үйлдэл нь залилах гэмт хэргийн дээрх шинжийг бүрэн хангаж байна.

Мөн түүний иргэн Х.Бын зогсоолд түр хугацаанд байршуулахаар итгэмжлэн өгсөн 27-47 ДОР улсын дугаартай “Исузу Элф” маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр 3.000.000 төгрөгөөр бусдад худалдсан, үргэлжилсэн үйлдлээр иргэн Х.Бын Дорнод аймаг руу авчруулахаар итгэмжлэн өгсөн 300 ширхэг хөнгөн блокийг завшсан үйлдлүүд нь хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймд шүүгдэгч Н.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Н.С нь иргэний нэхэмжлэгч, хохирогч нарт учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч, хохирогч нарын нэхэмжилсэн гэм хорын хохирлоос хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож буй дараах хохирлыг шүүгдэгчээс гаргуулан иргэний нэхэмжлэгч, хохирогч нарт олгох үндэслэлтэй байна: Үүнд: Шүүгдэгч Н.Соос 6.090.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Ц.Оюунчимэгт 2.960.000 төгрөгийг, Д.Сд 3.130.000 төгрөгийг тус тус олгож, нийт 79.050.155 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Лонжидцэрмаад 3.500.000 төгрөгийг, Д.Ууганбаярт 2.000.000 төгрөгийг, Ж.Эд 926.640 төгрөгийг, Б.Бт 5.025.000 төгрөгийг, Д.Бат-Анхилуунд 1.910.890 төгрөгийг, Н.Баярхүүд 9.504.450 төгрөгийг, Д.Сонинцэцэгт 1.350.000 төгрөгийг, Б.Тогоодуламд 3.000.000 төгрөгийг, Т.Амарзаяад 4.000.000 төгрөгийг, Б.Гантулгад 3.500.000 төгрөгийг, Ч.Ганчимэгт 1.381.600 төгрөгийг, П.Наранхүүд 2.275.000 төгрөгийг, Э.Ганцэцэгт 3.775.250 төгрөгийг, Б.Ядмаад 2.535.200 төгрөгийг, С.Дашзэвэгт 1.252.000 төгрөгийг, Б.Баярмөнхөд 5.662.025 төгрөгийг, Д.Батхүүд 3.282.900 төгрөгийг, Б.Сосорбарамд 1.630.000 төгрөгийг, Э.Баттүшигт 4.900.000 төгрөгийг, Б.Бд 5.740.000 төгрөгийг, С.Оюумаад 529.200 төгрөгийг, Х.Бт 11.370.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.    

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “Шүүгдэгч Н.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт 12 жилийн хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 3 жилийн хугацаагаар хорих ял, нийт 15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгаа болно.” гэх, шүүгдэгчийн өмгөөлөгч “Прокурорын ялын саналыг сонслоо. Санал нэг байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүх шүүгдэгч Н.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэв.

Шүүгдэгч Н.Ст эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэх эрүүгийн хариуцлагын зорилгыг ханган, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Н.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад заасан төрөл, хэмжээний дотор буюу 10 жилийн хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор буюу 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 12 жилийн хугацаагаар тогтоох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч нарт учирсан хохирол, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Н.Ст оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сын урьд цагдан хоригдсон 243 хоногийг эдлэх ялд оруулан тооцно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Соос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хохирогч Б.Бгийн шинжээчийн зардалд төлсөн 80.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.Сгийн шинжээчийн зардалд төлсөн 109.500 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ст урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэргийг,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Н.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт хорих ялыг 12 жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ст оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сын урьд цагдан хоригдсон 243 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Соос 6.090.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Ц.Оюунчимэгт 2.960.000 төгрөгийг, Д.Сд 3.130.000 төгрөгийг тус тус олгож, мөн нийт 79.050.155 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Лонжидцэрмаад 3.500.000 төгрөгийг, Д.Ууганбаярт 2.000.000 төгрөгийг, Ж.Эд 926.640 төгрөгийг, Б.Бт 5.025.000 төгрөгийг, Д.Бат-Анхилуунд 1.910.890 төгрөгийг, Н.Баярхүүд 9.504.450 төгрөгийг, Д.Сонинцэцэгт 1.350.000 төгрөгийг, Б.Тогоодуламд 3.000.000 төгрөгийг, Т.Амарзаяад 4.000.000 төгрөгийг, Б.Гантулгад 3.500.000 төгрөгийг, Ч.Ганчимэгт 1.381.600 төгрөгийг, П.Наранхүүд 2.275.000 төгрөгийг, Э.Ганцэцэгт 3.775.250 төгрөгийг, Б.Ядмаад 2.535.200 төгрөгийг, С.Дашзэвэгт 1.252.000 төгрөгийг, Б.Баярмөнхөд 5.662.025 төгрөгийг, Д.Батхүүд 3.282.900 төгрөгийг, Б.Сосорбарамд 1.630.000 төгрөгийг, Э.Баттүшигт 4.900.000 төгрөгийг, Б.Бд 5.740.000 төгрөгийг, С.Оюумаад 529.200 төгрөгийг, Х.Бт 11.370.000 төгрөгийг тус тус олгосугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн зардалд шүүгдэгч Н.Соос 80.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Бд, 109.500 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Д.Сд тус тус олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

           9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Н.Ст урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                         ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Н.ОДОНТУУЛ

                   ШҮҮГЧИД                      Ч.АЛТАНЦЭЦЭГ

                                                      Б.БЭЭЖИН