Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1529

2022      10          21                                 1529     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Н.Баасанбат, Б.Бээжин нарын бүрэлдэхүүнтэй, 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюун-Эрдэнэ,

иргэдийн төлөөлөгч Б.Шүрбадар,

улсын яллагч М.Энхбаатар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Наранцэцэг, түүний өмгөөлөгч О.Санчирбал,

шүүгдэгч Т, түүний өмгөөлөгч Б.Тэнгис нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т-д холбогдох эрүүгийн 2206 00000 1239 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 411 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

мөн Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж, Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 209 дүгээр захирамжаар эдлээгүй үлдсэн 2 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоосон,

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Т нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “.... тоотын үүдэнд 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 06 цагийн орчим хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ү-той “найз М-тай чинь унтах гэж байхад өмөөрлөө” гэх шалтгаанаар маргаж, улмаар Үгийн биед ахуйн хэрэглээний хутгаар 11 удаа хутгалж, хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би амь хохирогчийн аавынх нь төрсөн дүү Н гэдэг хүн. Энэ өдөр аав, эмээ нь хотод ирсэн байсан. Өдөр нь буцаад орой 8 цагийн үед аав нь над руу утсаар ярьсан. “Баянзүрх дүүрэг дээр яваад очооч ээ, юу яриад байгаа юм бол, Баянзүрх дүүргийн цагдаагаас ярилаа” гэсэн. Би гэр бүлийн хүнтэй хамт яваад очсон. Байцаагчтай уулзахад хувцас нь хэвтэж байсан учраас ямар нэгэн мэдүүлэг авч ярьж хэлж болдоггүй юм байна лээ. Ямар ч байсан хүнийг нь барьсан гэдэг асуудал гарсан. Манай дүү 2021 оны 11 сард 2 хүүхэдтэй хурим найраа хийсэн. Хил гааль хаалттай байсан болохоор талх нарийн боовны цех ажиллуулдаг байснаа болиод хуучин ажиллаж байсан газраас нь харуул хамгаалалтын ажилд дуудахаар нь ирээд ажилладаг. Томилолтоор явдаг ийм залуу байсан. Нялх хүүхдүүдтэй, хүүгийнхээ хувьд юу ярихав. Бид нарын гэрийн хүмүүжил ямар билээ, хүнийг доромжлоод хэлээд байхааргүй, ахтай захтай, даруулгатай өссөн хүү байсан. Архи дарс уудаггүй. Гэнэтийн харамсалтай юм болсонд хэлэх үг үнэндээ алга байна. Миний дүү 1м87 см өндөртэй. Энэ хүний хэлээд байгаагаар уур нь хүрсэн бол хутга шөвөг хэрэглэхгүй, зүгээр барьж аваад үйлдлийг нь хязгаарлачих боломж зөндөө байсан байх. Хүн өмөөрч яваад өнөөдөр өөрийнхөө амь насыг алдсанд харамсаад баршгүй. Манай гэр бүлийн хүмүүжил ядарсан нэгэндээ тусалж явж, болохгүй бүтэхгүйд нь дэмжиж яваарай гэдэг. Зарим үед дэмий байдаг юм байна гэж бодож сууна. Хэлэх үг үнэндээ алга байна. Маш их гомдолтой байна. Яагаад Эрүүгийн хуульд бүх насаар нь ял эдлэх гэдэг заалт байна вэ, хуучин бол амийг амиар гэдэг байсан. Амийг амиар гээд зогсож байвал амар байх байлаа. Бүх насаар нь ял эдлэх заалт яахын, улсын мөнгө идээд, зүгээр сууна. Маш их гомдолтой байна. Бид нар яаж өсгөлөө. 2 сартай хүүхэд, 2 настай охинтойгоо хоцорсон. Өнөөдөр ээж нь ирж чадахгүй. Хүүхдүүд нь өвчин ороогоод, бүхэл бүтэн нэг багана нураагаад маш их гомдолтой байгаа. Хууль шийдээд явах байх. Улсын юмыг зүгээр иднэ, зүгээр сууна. Багана шиг сайхан дүүгээ алдчихаад хохирлын мөнгө яриад инээдтэй юм яриад зогсож байгаадаа үнэндээ бухимдал төрж байна. Бид нулимстайгаа хатаж байна. Бүх насаар нь хорих ялыг чанга дэглэмтэй гэдэг дээр миний санаа амарна. Бүх хохирлыг төлүүлнэ. 18 нас хүртэл энэ хүүхэд 2 настай хүүхдийг яаж тэжээх байсан бэ, ямар төгрөгийн цалин авч байсан бэ, тэр эмэгтэйг бид яах вэ, ерөнхий агуулга нь найз М-тай унтах гэсэн гэж. Миний дүүгийн нэр төрийн сэргээж өгөхийг гүнээ хүсэж байна. Х нь маргааш өглөө нь олон сараар ажилд явах гэж байна. Та надаа туслаач гэхээр машин тэрэгтэй учраас туслаад явж байсан ийм залуу. Яагаад өнөөдөр эгч, дүү бид нар ямар их хайрладаг. Үг даагаагүй, ганцхан үгэнд миний дүү босоод гүйсэн юм байна лээ. Алуурчинтай байна гэж төсөөлөөгүй байх. Бид нарын гаргаж байгаа бүх нэхэмжлэлийг өмгөөлөгчдөө өгсөн байгаа. Хууль, шүүхийн процессыг судлаад үзэхээр гомдол гаргах дээр эдийн засгийн хувьд хэцүү байдаг. Бүгдийг нь гаргуулмаар байна. Энэ хүний гэр бүлийн хүмүүжил, эрх зүйчээр 4 жил сурсан, би ар гэрийнхэнтэй нь, сургуультай нь заргалдана. Би бүгдийг нь төлүүлнэ. Би хөлөө олох бүх газруудаар явна. Маш их гомдолтой байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас,

/1 дүгээр хавтаст хэргийн 1 дэх тал/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

/1 дүгээр хавтаст хэргийн 15-44 дэх тал/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

/1 дүгээр хавтаст хэргийн 45-50 дахь тал/

Цагаан хуаран СӨХ-ийн захирал М-с гаргаж өгсөн ... байрны орц, цахилгаан шат, гаднах орчны хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

/1 дүгээр хавтаст хэргийн 53-57 дугаар тал/

Гэрч Х-с гаргаж өгсөн “Т-гийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 04 цагт Х-ын гар утас руу бичсэн мессеж” гэх 2 хуудас баримт,

/1 дүгээр хавтаст хэргийн 58-60 дахь тал/

Яллагдагч Т-гийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

/1 дүгээр хавтаст хэргийн 61-67 дахь тал/

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 45 дугаар зөвшөөрөл,

/1 дүгээр хавтаст хэргийн 83-84 дэх тал/

Гэрч Т.Салидолдагаас гаргаж өгсөн “хэргийн газарт хүрэлцэн очоод энгэрийн камераараа бичиж авсан бичлэг” бүхий СД-нд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

/1 дүгээр хавтаст хэргийн 85-92 дахь тал/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н-ээс гаргаж өгсөн “Х-ын хэрэг гарсан шөнө байрны гадна Х, Т, Ү нарын маргаж муудалцаж байгаа талаар бичсэн гар утасны бичлэг бүхий СД”-нд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

/1 дүгээр хавтаст хэргийн 93-97 дахь тал/

Хэргийн газрын үзлэгийн явцад хураан авсан эд зүйл болон ... СӨХ-ийн захирал М, гэрч Х, Т.Салидолда, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н нараас гаргаж өгсөн дүрс бичлэг бүхий СД-г эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоолууд,

/1 дүгээр хавтаст хэргийн 98-105 дахь тал/

Эд мөрийн баримтаар тооцох тухай, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай, иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол,

/1 дүгээр хавтаст хэргийн 105-107 дахь тал/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би талийгаач Ү-гийн аав Д-гийн төрсөн дүү нь байгаа юм. ...ар гэрийнхнийх нь сэтгэл санааны хохирол, эдийн засгийн хохирлыг мөнгөн дүнгээр ар гэрээс нь нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг,

/1 дүгээр хавтаст хэргийн 113-116 дахь тал/

Гэрч Т.Салидолдагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байхад 2022 оны 3 дугаар сарын 28-нд шилжих шөнө 06:09 цагт .... дугаарын утаснаас “...тоот орцонд манай найзыг таньдаг хүн нь зүүн хавирганы доор нь хутгалаад зугтаасан” гэх дуудлага мэдээлэл ирснийг хүлээн авч утсаар залгаж хаягийг нь тодруулахад дуудлага өгсөн Х гэх эрэгтэй хүн хаягаа мэдэхгүй байсан чинь цаанаас нь нэг эмэгтэй хүн “... давхарт, гадаа тосоод байж байя” гэсэн. Тэгээд 06:13 цагт тус байрны гадаа очиход дуудлага өгсөн Х гэх эрэгтэй хүн тосч авсан ба хэргийн газар руу очих явцдаа юу болсон талаар асуухад “манай найзыг танил Т гэх найз нь хутгалаад зугтчихлаа” гэж хэлсэн. Тэгээд ... байрны 4 давхарт гарахад орцонд нил цус болсон байсан ба ... тоот байранд ороход амь хохирогч залуу шалан дээр цээж нүцгэн дээшээ хараад цээж, хэвлийн хэсэгтээ хутганы шархтай цус алдсан байдалтай хэвтэж байсан. Хамт байсан хүмүүс нь 103 дуудсан боловч ирээгүй байна гэсэн тул би дахин шаардсан. Тухайн үед хутгалуулсан амь хохирогч ямар нэгэн зүйл ярихгүй, ухаан орж гараад ёолоод хэвтэж байсан тул юм асуугаагүй. Харин дуудлага өгсөн Хас асуухад “4 давхарт орцонд Т хутгалаад зугтаасан” гэж хэлсэн. Тэгэхээр нь хутгалсан хутга нь хаана байгааг асуухад “4 давхрын коридорын шалан дээрээс аваад дахиад хутгалчихаж магадгүй гэж бодоод гэртээ оруулсан, угаалгын өрөөнд байгаа” гэж хэлсэн. Ингээд амь хохирогчийн шархыг нэг эмэгтэй нь дарсан, нэг залуу хиймэл амьсгаа хийж байхад 103-ын дуудлагыг дахин шаардахад “Очиж байна” гэсэн. Тэгээд амь хохирогч шүдээ зуугаад хөдөлгөөнгүй болсон тул гарыг нь барихад хөрсөн, нас барсан байх шиг байсан. Ингээд бид нараас хойш 10 орчим минутын дараа түргэн тусламжийн бүрэлдэхүүн ирэхэд нас барсан байсан. Хэрэг явдал болсны дараа Хас юу болсон талаар асуухад “Т нэг охинтой нь унтана, хэвтэнэ гэхэд нөгөө охин нь унтахгүй гэснээс болж маргаан болсны дараа унтахаар хэвтэж байхад Т Хүрэлтулгыг ална гэх мэтээр салаавч гаргаж агсан согтуу тавьсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг,

 /1 дүгээр хавтаст хэргийн 118-119 дэх тал/

Насанд хүрээгүй гэрч Т.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө үүрээр 05 цагийн үед найз Төгөлдөр ах залгаад цэнэглэгч авахаар манай гэрийн гаднаас намайг ирж аваад бид хоёр түүний түрээсэлдэг ... тоотод 05-06 цагийн хооронд очиход тэдний хаалганы үүдэнд хар куртиктэй, хамар нь цус болсон, бүлтгэр нүдтэй, 30 орчим насны эрэгтэй хүн хаалганы хажууд хана налаад сууж байсан. Тэгээд бид хоёр тэр хүнийг архичин байна гэж бодоод орох гэсэн чинь дагаж орох гээд байхаар нь “юун хүн бэ” гэсэн чинь “уг байран амьдардаг Мико гэдэг эмэгтэйтэй уулзах хэрэгтэй, таньдаг юмаа” гэж хэлээд бид хоёртой хамт орсон. Тэгээд тэр залуу нэг хүний нэр хэлээд “одоо найз нь эрүүл болсон, хоёулаа зүгээр ярилцая, гараад ир” гэж хэлэхийг сонссон. Тэгэхэд нүдний шилтэй байрны түрээслэгч эгч бид хоёрыг “өрөөндөө ор” гэж хэлээд өрөөндөө орсон. Ингээд бид хоёр өрөөндөө ороод байж байхад хэсэг хугацааны дараа түр тар гэх чимээ гарч нэг эрэгтэй хүн орилсон, дараа нь эмэгтэй хүн “яанаа” гэж орилох нь сонсогдсон тул Төгөлдөр ах тэр хүмүүсийг зодолдоод байх шиг байна гэж хэлээд гарсан чинь тэр хүмүүс нааш, цааш гүйлдээд “ус авчир, цусыг арч” гэж ярих нь сонсогдож байсан. Төгөлдөр ах орж ирээд хутгалуулчихаж гэж хэлээд дуудлага дуудахаар утсаа аваад гарсан. Тэгээд би гарахаас айгаад өрөөндөө сууж байхад “нэг хүн түргэн яасан бэ, үхлээ ш дээ” гэж орилж, хажууд нь байсан хүмүүс түргэн дуудаад ирэхгүй байна, цус алдаад байна, ус асгаарай” гэж ярих нь сонсогдож байсан. Тэгээд удаагүй цагдаа орж ирээд тэр хүмүүстэй уулзаж байх шиг байсан. Энэ үед хамт амьдардаг гэх хоёр эмэгтэй орж ирээд Мико гэх эмэгтэй гар нь хүйтэн байсан “нас барчихлаа ш дээ” гэж уйлахад нөгөө эмэгтэй нь тайвшруулж аргадаж байсан. ...Тухайн үед хажуу өрөөнд байсан болохоор амь хохирогчийг хэн хутгалсан, хутга хаанаас авсныг хараагүй. Хэрэг гарснаас хойш цагдаа ирсний дараа тэр хүмүүс “Т гэх залуу олон удаа хутгалаад зугтаасан, хутгыг байрны эзэн гэх нүдний шилтэй эмэгтэй угаалгын машинд хийсэн” гэж ярьж байхыг сонссон ба өөр зүйл мэдэхгүй. ...Бид хоёрыг өрөөндөө орсноос хойш тэр хүмүүс ярилцаж байгаад хаалга дуугарч гарах шиг болсон, тэгээд удаагүй гэнэт тар түр хийх чимээ гарч орилолдоод эхэлсэн.” гэх мэдүүлэг,

 /1 дүгээр хавтаст хэргийн 125-126 дахь тал/

 Гэрч М.Төгөлдөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие ... тоотод хажуу өрөөг 2022 оны 2 дугаар сарын сүүлээр хуурай ах Билгүүний хамт түрээслэн суудаг. 2022 оны 3 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө 05 цагийн орчим гэртээ өөрийн эмэгтэй хуурай дүү болох Тэргэлтэй хамт ... тоот гэртээ орох гэтэл хаалганы хажууд зодуулсан байдалтай үл таних 25-30 насны орчим залуу намайг дагаж орох гээд байхаар нь “яах гэж байна” гэж асуусан. Гэтэл “Микогийн найз нь байна” гэж хэлээд намайг дагаж орж ирсэн. Би дүүгээ дагуулаад шууд хажуу өрөө рүү орсон ба дүүтэйгээ ор засаад унтах гэтэл хажуу том өрөөнд орилолдоон болоод байхаар нь өрөөнөөс гараад хартал дээгүүрээ нүцгэн том биетэй шивээстэй амь хохирогч залуу дээш харсан байдалтай том өрөөнд цус алдаад хэвтэж байхаар нь 103 болон цагдаа дуудсан. Энэ хугацаанд тухайн хүнийг ухаан алдуулахгүйн тулд нүүрийг нь, цээжийг нь усаар шавшиж байхад 103 эмч ирээд “нас барсан байна” гэж хэлсэн. Том өрөөнд байрны эзэн А, Мико, туранхай өндөр залуу, амь хохирогч гэх хүмүүс бүгд унтаж амарсан байдалтай байсан. Тухайн үед хохирогч “би үхлээ” гээд байсан.” гэх мэдүүлэг,

 /1 дүгээр хавтаст хэргийн 129-130 дахь тал/

Гэрч Э.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэмтлийн эмнэлгээс гэртээ ирэхэд Х, Т, Ү нар айхтар согтсон зүйл бол байгаагүй, Т арай илүү согтсон юм уу гэмээр жоохон хачин авир л гаргаад байсан, Х, Ү хоёр бол зүгээр байсан. Би гэртээ ирснээс хойш ахиж тэр гуравтай нийлж ямар нэг архи, пиво хэрэглээгүй. А бол тухайн өдөр огт архи уугаагүй, охиных нь хоолой нь өвдөөд халуураад байсан учраас тэр шөнө бас Эх нялхсын эмнэлэгт үзүүлээд явж байсан юм. Хамгийн анх бол тэр Т гэх залуугаас болж хэрүүл маргаан эхэлсэн. Би тухайн үед толгой өвдөөд гал тогооны хэсэгт эм уугаад зогсож байсан чинь Т ирээд “би чамтай унтмаар байна, хоёулаа цуг унтъя” гэсэн, тэгэхээр нь “үгүй ээ, чи юу яриад байгаа юм бэ, зүгээр байгаач, миний бие өвдөөд байна” гэсэн чинь “би чамтай цуг унтана, хоёулаа хамт унтана” гээд бүр үг хэлээрээ дайраад байсан. Тэгээд надад үг хэлэх болгондоо над руу улам дөхөж ирээд биеэрээ ойртоод байхаар нь би “чи яагаад байгаа юм бэ” гээд жоохон чанга дуугараад өөрөөсөө холдуулж түлхсэн. Тэгсэн чинь “чи яагаад надтай ингэж харьцаж байгаа юм, би бөө шүү, чамайг яаж л бол яаж ч чадна” гээд сонин сонин юм яриад байсан. Тэр үед Х, Ү хоёр буйдан дээр сууж байсан ба Х “хүүе ээ чи болиоч ээ, угаасаа тус тусдаа унтана ш дээ, юу яриад байгаа юм бэ, бид нар угаасаа хааяа ирж хонохдоо тусдаа унтдаг юм аа, чи зүгээр хонож чадахгүй бол харьсан нь дээр” гэж хэлсэн. Тэгсэн чинь Т нь “чи тэгээд ер нь яах гээд байгаа юм” гээд л гэнэт өөр хүн шиг зан гаргаад л эхэлсэн. Маргаан бол яг үүнээс болж эхлээд Т Х руу нэлээд үг хэлээрээ дайрч давшилж эхэлсэн. Би 00-н өрөө орчихоод гараад ирэхэд ямар ч байсан Т “чи намайг хөөж байгаа юм уу, намайг хөөдөг хэн бэ” гэж хэлэхэд нь Х “хөөгөөд байсан юм байхгүй ээ, зүгээр хонож чадахгүй бол хэдүүлээ явъя аа, энд чинь жоохон хүүхэд байна” гэж хэлсэн. Тэгээд ерөөсөө маргаан тасрахгүй, үргэлжлээд байсан тул багцаагаар шөнийн 02 цаг өнгөрч л байсан байх Ү, Х хоёр “за за жоохон хүүхэдтэй айлд хүндрэл учруулаад яахав гаръя” гэж хэлсэн чинь нөгөө Т нь “тэгье гаръя, гарч байгаад учраа олъё” гээд учиргүй зодолдох гэж байгаа юм шиг ааш зан гаргаад тэр гурав хамт гараад явсан. Тэр гурвыг гадагшаа гарснаас хойш 10-15 минутын дараа А бид хоёр юу болж байна гээд цонхоор хартал хоорондоо юм яриад л зогсож байх шиг байсан, ахиад 10-аад минутын дараа харсан чинь хажуу талын орцны гадаах сандал дээр Ү Т-г доош нь дараад дээр нь суучихсан байсан, Х хажууд нь зогсчихсон, Т сарвагнаад л “авраарай авраарай, хүн аллаа” гээд аймар чанга орилж хашгичаад байсан. Т-г орилоод байсан чинь нэг эрэгтэй хүн хажуунаас нь очоод тэр 4 хоорондоо юм ярьж зогсоод байх шиг байсан, би тэр ахыг байрны манаач байна гэж тухайн үед бодсон чинь сүүлд хажуу талын байрны ах байсныг мэдсэн. Тэгээд ахиж цонхоор тэр гурвыг хараагүй, гэртээ байж байтал ойролцоогоор 30-аад минутын дараа шөнийн 03 цаг өнгөрч байсан байх, Ү, Х нар эргээд ороод ирсэн. Тэгээд цаадах чинь явчих шиг боллоо гэж хэлээд унтацгаая гээд байцгааж байтал Хүрэлтулгын утсанд мессеж ирээд байсан, тэр үед Х “Т яваагүй байрны гадаа байна, намайг гараад ир гээд бараг дарамтлаад байгаа юм бишүү” гэж хэлсэн. Тэр хооронд л би ер нь түрүүлээд унтаад өгсөн байсан, нэг мэдсэн чанга дуу, чимээ гарах шиг болохоор нь сэрээд хартал Ү, А, Х нар байхгүй байхаар нь хаалга руу харсан чинь А гартаа нэг юм барьчихсан 00-н өрөө рүү орж байсан. А-ийг 00-н өрөө рүү дөнгөж ороход хаалга хүчтэй балбаад байхаар нь би очоод онгойлгосон чинь Үгийн бие нь нил цус болчихсон, бараг юм ярьж чадахгүй, “найзыгаа аваарай” гэж хэлээд, Х зүүн талаас нь түшсэн байдалтай орж ирсэн. Тэгээд Х “цагдаа дуудаарай, түргэн дуудаарай, нэг нь утсаа өгч байгаач” гээд л орилоод эхэлсэн. Тэр үед Үгийн цээжнийх нь зүүн хэсгээс нэлээд их цус гарч байсан, тэр хэсгийнх нь цус тогтоох гэж бид шархан дээр нь дараад түргэн тусламж ирэхийг хүлээсэн боловч, бараг 40 минутын дараа ирсэн байх аа, эмч орж ирэхэд Ү-г нас бараад 1-2 минут л болж байсан байх. Түргэний эмч ирэхээс өмнө би Ү-г хараад угаасаа үхэх юм байна гэж бодоод дотор сонин болоод ухаан санаа сонин болоод байж байсан чинь гаднаас нэг цагдаа ах орж ирээд юу ч хийхгүй зүгээр л 30 гаран минут хараад л зогссон, бид нар тэр цагдаа ахаас “яах уу ах аа” гэж зөндөө асуусан боловч юу ч хэлэхгүй, хариулахгүй, ямар нэг тусламж үзүүлэхгүй гар утас ч билүү нэг юмаараа оролдоод зогсож байсан. Тэгээд л миний бие нэлээд сонин болоод байсан чинь тэр цагдаа ах “наад охиноо жижиг өрөөнд оруул” гэж нэг хэлсэн. Би жижиг өрөөнд ороод цонхоор харсан чинь түргэний эмч байрны гадаа ирээд утсаараа залгаж байсан. Тэгээд л түргэний эмч орж ирэхийн өмнөхөн Ү өнгөрчихсөн байсан. ...би тухайн үед унтаж байгаад юм түжигнэх юм уу, нэг чанга дуу чимээ гарахаар нь сэрээд хартал А үүдний хэсгээс нэг юм гартаа бариад 00-н өрөө орж байсан, тэрнээс өмнө юу болсныг би мэдэхгүй байна. Сүүлд сонсоход Х тухайн үед хаалганы гаднаас А-д нэг хутга өгсөн гэсэн. Би Т-г бол угаасаа таньдаггүй байсан, хэрэг гардаг өдрийн өмнөх өдөр л Х-ын машинд хальт танилцаж байсан. Х, Ү хоёртой танилцаад 1 сар гаран л болж байсан байх. Өмнө Ү, Х хоёр манайд нэг удаа хонож байсан, тэгэхэд зүгээр хоорондоо ярилцаад, хэдэн пиво ууцгааж л хоносон. А бид хоёр хоёулаа Х, Ү нартай ямар нэг хувийн дотно харьцаа байгаагүй, зүгээр энгийн л найзалж байсан. Тэр хутганы талаар бол би ёстой мэдэхгүй байна, намайг сэрээд харахад л А үүдний хэсгээс нэг юм бариад 00-н өрөө орж байсан нь тэр хутга байсан байна лээ. А бид хоёр бол гэртээ ямар нэг хутга хэрэглэдэггүй, 2 ширхэг заазуур, нэг ногоо арилгагч, нэг хайч ашигладаг байсан. Манай гэрийн заазуур, хайч бол огт хөдлөөгүй гал тогооны тавилгын шургуулганд л байсан. Тэрийг нь сүүлд цагдаа нар байгаа байдлаар нь зургийг нь авсан гэж байсан. ...Х гэж хүн байгаагүй ээ, Х байсан, Х-ын нэрийг Хүрэлчулуун гэж буруу бичсэн байна, би тухайн үед бас айж сандарсан байсан учраас нэрийг нь өөрөөр бичсэнийг анзаараагүй байна. Т хэзээ орж ирээд, тэдний хооронд юу болсныг би мэдээгүй, тухайн үед би унтаж байсан юм.” гэх мэдүүлэг,

/1 дүгээр хавтаст хэргийн 137-141 дэх тал/

Гэрч Х.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэртээ ямар ч байсан шөнийн 01:00 цагийн орчимд очсон нь бол үнэн. Гэртээ ороход Х, Ү, Т гурав зурагт үзээд 1 ширхэг 2,5л пиво уугаад сууж байсан ба бараг эрүүл шахуу сууцгааж байсан, тэр нь илтэд илүү согтуу байсан гэх хүн ажиглагдаагүй. Тэгээд бид хэд өмнө болсон асуудлынхаа талаар ойр зуурын юм яриад, хоол унд идээд зурагт хараад шөнийн 02 цаг өнгөртөл сууцгаасан. Тухайн үед Х маргааш өглөө нь Таван толгойн уурхай руу ажлаар нилээд удаан хугацаагаар явах гэж байсан учраас эндээ хоноцгоогоод, өглөө эрт явъя гэж ярилцаад унтаж амрахаар болсон. Тэгсэн чинь нөгөө Т гэдэг залуу нь манай найз М-тай унтана гэхэд нь М үгүй гэсэн чинь бүр заавал хамт унтана гээд уурлаад байсан. Тэр үед Ү, Х хоёр “чи наашаа бид хоёртой унтаа, угаасаа энд тусдаа унтана” гэж хэлсэн чинь нөгөө Т уурлаад “за за тэгвэл би явлаа” гэж хэлээд гаръя, явъя гэж татаж зулгаагаад Х руу салаавч гаргаад гараад ир, хоёулаа үзчихье гэж маргаад байсан. Тухайн үед Ү бол ямар нэг хэрүүл маргаанд оролцоогүй, зүгээр дуугүй тэр хоёрыг ажиглаад л хараад сууж байсан. Тэгээд нөгөө Т нь хэрүүл маргаан хийгээд болохгүй байсан учраас Ү, Х хоёр “за жоохон хүүхэд шуухад байхад хэрүүл шуугиан хийгээд найзуудаа хүндрүүлчихлээ, явлаа” гэж М бид хоёроос уучлалт гуйгаад нөгөө Т-гээ дагуулаад шөнийн 03 цагийн орчимд гараад явсан. Манай гэрийн цонх 4 давхарт учраас гадаа тэр гурвын хэрүүл маргаан сонсогдоод байхаар нь эхлээд цонхоор харсан чинь Т, Х руу зодолдох гээд дайрч байхад нь Ү хориглоод голоор нь орсон байсан, дараа нь ахиад цонхоор харахад Ү Т-г бариад авчихсан доош нь газар унагаад дарчихсан, бас нэг хүн хажууд нь очсон байхыг бол харсан, өөр ямар нэг илтэд хоорондоо зодолдож байхыг бол хараагүй. М бид хоёр хальт юу болж байна гэж бодоод л харж байснаас биш, тогтмол тэр гурвыг хараад л зогсоод байсан юм бол байгаагүй, тийм болохоор гадаа яг ямар асуудал болсныг нарийн мэдэхгүй байна. За би яг нарийн цагийг хэлж мэдэхгүй байна, миний санаж байгаагаар тэр гурав хамт гарч яваад байрны гадаа бараг 30-40 минут болсны дараа Х, Ү хоёр эргээд ороод ирсэн. Х хэлэхдээ “Өө нөгөө Т чинь явъя гэхээр явахгүй, тэгээд хэрүүл хийгээд өөр хүн амьтан дуудаж бид хоёрыг ална, шороонд булна гээд гадаа байгаад л байна, тэгэхээр нь хэдхэн цаг ч гэсэн амраад авъя гэж бодоод бид хоёр ороод ирлээ” гэсэн. Тэгэхээр нь “тэг тэг, эндээ жоохон ч гэсэн унтаж амраад яв” гэж хэлээд нөгөө Т-г юу хийж байна гээд цонхоор харсан чинь байрны гадаа утсаар яриад холхиод яваад байсан. Тэгээд амарцгаая гээд унтаж байсан чинь нөгөө Т чинь унтуулахгүй хаалга нүдээд эхэлсэн, би хаалган дээрээ очоод “хэн бэ” гэхээр “Т байна аа, нөгөө хоёрыг гаргаад ирээ” гэсэн, “байхгүй ш дээ, явчихсан” гэсэн чинь “байгааг нь мэдэж байна аа, гаргаад ир” гэсэн, “байхгүй ээ, байхгүй, чи яв” гэсэн боловч ерөөсөө явахгүй хаалга нүдээд байхаар нь “чамайг явахгүй бол би цагдаа дуудлаа шүү” гэсэн чинь хэсэг хугацаанд чимээгүй болчихсон. Тэгэхээр нь за за явчихлаа гэж бодоод буцаад тайвшраад хэвтэх гэж байтал манай хажуу өрөөг надаас давхар түрээсэлдэг байсан Төгөлдөр гэдэг хүүхэд үүрээр 05 цагийн орчимд л байх гаднаас хаалга онгойлгоод ороод ирсэн. Тэгсэн чинь нөгөө Т гаднаас дагаад хамт ороод ирсэн. Тэгээд дөнгөж орж ирээд үүдний хэсэгт явган суучихаад Х, Ү хоёрыг “та хоёр алив гараад ирээ” гэсэн чинь Ү “за одоо ингээд өглөө болж байна аа, ганц цаг амарчихаад явъя аа гурвуулаа, чи хувцас хунараа тайлчих, нүүр гараа угаачих, амарчих аа” гэж хэлсэн. Тэгсэн чинь Т “үгүй, үгүй би амрахгүй” гэж хэлээд үүдний хэсгийн разетканд залгаатай байсан цэнэглэгчээр утсаа цэнэглээд асаах гээд зогсоод байсан. Тэр үед Х ч гэсэн “за за одоо амаръя аа, миний найз одоо тайвширчих аа, орж ирээд суучих аа” гээд хоёулаа л аргадаад найр тавьсан байдлаар ярьсан. Тэгсэн чинь Т нь Х руу “чи бол зүгээр байгаарай, би чамайг тэр шоронд чинь насаар чинь суулгана аа, за юу” гэж хэлсэн, Х ч өөдөөс нь нээх юм дуугараагүй, “би яачихсан юм бэ” гэж хэлээд байж байтал Т Ү руу “чи гараад ир дээ хөөе” гээд дуудсан чинь Ү ерөөсөө гарахгүй “чи яг яах гээд байгаа юм бэ” гэж хэлээд босч ирээд суучихсан байсан чинь “чи их зэвүүн залуу байна лээ, би чиний эхнэр хүүхэд, ээжээр чинь наадна аа за юу, эхнэр, хүүхдээ яахыг чи харж байгаарай за” гэх мэтээр сүрдүүлж ярьсан. Ер нь бол иймэрхүү байдлаар Т нь Х, Ү хоёрыг нэлээд хэл амаар дайрч доромжилсон, би санаж байгаа үгнүүдийг нь хэлж байна, Ү, Х хоёр бол нэлээд удаан тэсэж элдвээр хэлүүлж сонсож суусан. Тэгээд бүр сүүлдээ Ү тэсэхээ болиод “за одоо энэ гэрт жоохон хүүхэд байна аа, чи түрүүнээс хойш гаръя л гээд байх юм, гарах гээд байгаа юм бол гаръя аа” гэж хэлээд Т-г дагаад гараад явсан. Тэгээд дөнгөж тэр хоёр манай гэрийн хаалгаар гараад хаалга хаах үед нь би “энэ хоёр зодолдож магадгүй, чи араас нь гар аа” гэж хэлсэн чинь Х хаалга хаагдангуут л араас нь пүүзээ углаад гарсан. Тэгээд ерөөсөө 1 минут ч болоогүй хэдхэн секунд болсон уу үгүй юу, Х гаднаас хаалга онгойлгоод нэг цустай хутга барьчихсан “май, энийг цааш нь хийгээрэй” гэж хэлээд надад өгсөн. Би тэр хутгыг нь гараараа бариад 00-н өрөөнд оруулаад угаалтуурт хийсэн. Би тэр үед ямар нэг байдлаар нэгийгээ хутгалчихлаа гэж бодоогүй, угаалтуурт нөгөө хутгыг нь хийчихээд гараа хартал цус болсон байхаар нь гараа хальт усаар зайлаад тэр хооронд 1 минут орчим л болсон байх, буцаад үүд рүү очтол Х Үг түшчихсэн гаднаас оруулж ирсэн. Тэгэхэд Ү дээгүүрээ цээж нүцгэн байсан ба биеийнх дандаа зүүн талын суга, зүрхэн тал, хавирга, хүзүү хэсгүүдэд хутганы шархнууд үүссэн байсан. Ер нь бол энэ асуудал яг 05-06 цагийн хооронд л болсон. Ү тэгж гэрт орж ирснээс хойш ямар ч байсан 1 цаг орчим бол амьд байсан ба “түргэн дуудаарай, эмч ирж байна уу, найз нь үхмээргүй байна аа” гэж хэлж байсан. Манай хажуу өрөөний Төгөлдөр гэх хүүхэд 103-т дуудлага өгсөн боловч, түргэн тусламж ирэхгүй нэлээд удсан ба түргэний эмч орж ирэхэд Ү нас барчихсан байсан юм. Би Т-г бол яг тэр хэрэг болохын өмнөх өдөр анх удаа харж байсан. Би тэр өдөр охиноо Өнөрсайханд түр хугацаагаар харуулах санаатай гэрт нь хүргэж өгөхөөр ярьсан байсан ба манай гэрт Х машинтай ирээд манай охин бид хоёрыг Өнөрсайханыд хүргэж өгөх үед машиных нь ард Т суучихсан байсан, тэгэхэд л машин дотор нь хальт танилцсан. Х-тай бол найз М-гаар дамжуулж 2022 оны 03 дугаар сарын эхээр энэ хэрэг болохын өмнө л танилцсан юм. Ү-той Х-р дамжуулж 2022 оны 03 сарын дундуур л танилцаж байсан юм. Бид нар ерөөсөө танилцаад удаагүй байсан юм. М бид хоёрын хувьд Ү, Х хоёртой ямар нэг хувийн дотно харилцаа бол байгаагүй, зүгээр танилцаад удаагүй, хааяа гадуур уулзаад л юм яриад сууцгаадаг, тийм энгийн л харилцаатай найзууд байсан. М бид хоёр бол тэр Т-г огт танихгүй байж байгаад хэрэг болохын урд өдөр л Х-ын машинд суугаад явахдаа анх удаа таарч танилцсан нь тэр юм. Тэгээд маргааш нь Гэмтлийн эмнэлэг орчихоод шөнийн 01 цагийн үед гэртээ ирэхэд Х, Ү хоёртой хамт Т ирсэн байж таарсан. Тэгээд юм ярьцгааж сууж байгаад шөнийн 02 цагийн орчимд унтаж амрах болоход Т нь гэнэт М-тай хамт унтана гэж дайрч уурлаад хэрүүл маргаан эхэлсэн. Ер нь бол Х-ын хувьд ямар нэг хардаж сэрдсэн байдлаар хэрүүл маргаан хийгээгүй, “чи болохгүй ээ, энд тусдаа бид хоёртой унт, наад хоёр чинь жоохон хүүхэдтэй тусдаа унтана” гэж хэлснээс болж нөгөө Т нь уурлаж, тэгвэл би энд хонохгүй гарлаа явлаа, хамт гаръя, явъя гээд Хүрэлтулгыг татаж чангаагаад хэрүүл эхэлсэн юм. Би бол гэртээ ямар нэг хутга ашигладаггүй, жижиг, том гээд 2 ширхэг заазуур л ашигладаг. Тэр Хүрэлтулгын надад гаднаас оруулж ирсэн цустай хутга хаанаас гарч ирснийг мэдэхгүй байна, гэнэт Х гаднаас хаалга татахдаа тэр хутгыг барьчихсан “май энийг нуугаарай” гэж хэлж өгчихөөд л хаалга хаасан. Тэр хутгыг Т л өөрөө олж ирсэн, бид нар бодохдоо тухайн үед Т-д тэр хутгыг хэн нэгэн авч ирж өгсөн байх гэж бодсон. Яагаад гэвэл тэр хэрүүл маргаан болохоос өмнө Т манай гэрт байхдаа фудвольктой, гадуураа нимгэн бомбор куртиктэй байсан, тэр үед ямар ч биедээ хутга авч явсан болон нуусан гэх боломжгүй хувцасласан байсан, тийм зүйл ажиглагдаагүй. Хүрэлчулуун гэж хүн огт байхгүй, Х л байсан, Хүрэлтулгыг л Хүрэлчулуун гэж бас өмнө мэдүүлэг авсан байцаагч андуураад бичсэн байх, тэрийг нь би анзааралгүй л гарын үсэг зурсан юм шиг байна. За манай гэрт угаасаа хутга байхгүй гэдгийг бол би түрүүн хэлсэн. Би гал тогоондоо жижиг, том 2 заазуур л ашигладаг, 1 хайч бол байх нь байдаг, тэр хайч нь хар өнгийн хуванцар иштэй, дундаж л ахуйн хэрэглээний хайч байсан. Гэхдээ хайч болон заазуурнууд гал тогооны шүүгээний шургуулганд байдаг газраа л байсан, тэндээс огт хөдлөөгүй. Ү ямар ч хутга, хайч авах гэж оролдоогүй, тийм үйлдэл огт хийгээгүй, гартаа юу ч барьж хэн рүү ч чичлээгүй. Зүгээр тэр Т-д элдвээрээ хэлүүлж байгаад л аргаа бараад “энд нялх нойтон хүүхэд байна, гарах гээд байгаа юм бол гаръя” гэж хэлээд л дагаад гарсан. Манай гэрээс гарах үедээ ямар нэг байдлаар барьцалдаж ноцолдож гараагүй, чи яг яах гээд байгаа юм бэ гээд хэл амаараа ярилцаад Т түрүүлж гараад араас нь Ү гараад орцонд гараад хаалга хаагдаад л харин пижигнэх чимээ гарсан юм. Харин би сая нэг юмыг саналаа, манай гэрээс гарахын өмнө Ү “за чи түрүүнээс хойш гаръя л гээд байх юм, гарах гээд байгаа юм бол гаръя” гээд босч ирэх үедээ Т-д хандаж “чи яагаад наад гар мар чинь халаас руугаа яваад байгаа юм бэ, наанаа янз бүрийн юм хийчихсэн юм уу, нуучихсан юм уу” гэж хэлснийг саналаа. Тэр үед би тэр Т-гийн гар луу нь анхаарч харах юм болоогүй, тэр хоёр хамт орц руу гарсан юм. Тухайн үед Ү сэрээд гал тогоо руу ямар нэг хайч, заазуур авах гэсэн ямар ч юм болоогүй, хэл амаараа маргаж байхдаа цаад булангийн гал тогоо байх хэсэг рүү очиж ус уусан байж магадгүй. Тэр үед тэр Т нь надад “наадах чинь танай гэрээс янз бүрийн юм барьж гарч ирвэл чи асуудалд орно ш дээ” гэж нэг хэлсэн шиг санаж байна, тухайн үед би тэрийг нь сайн ойлгоогүй, чи юу яриад байгаа юм бэ гэж хэлээд өнгөрсөн.” гэх мэдүүлэг,

 /1 дүгээр хавтаст хэргийн 148-153 дахь тал/

 Гэрч А.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би бол Т-тэй танилцаад 1 сар орчим л болж байсан, яг дотно сайн танилцаж амжаагүй байсан юм. Тэр шөнө эхлээд бид гурав гадаа гарч маргах үед Т-д огт хутга мэсний зүйл байгаагүй, орой 21 цагийн үед би Т-г Сансарын колонкийн тэр хавиас авсан юм, тэгээд Х.А, Э.М хоёрын гэрт бид гурав орж пиво уугаад нэлээд суусан. Тэгэхэд ямар нэг зүйл Т-д байгаагүй. Харин дараа нь үүрээр 05-06 цагийн үед Т гаднаас орж ирэхдээ Ү-г шууд гараад уулзъя гээд салахгүй байсан, тэр үедээ харин баруун халаасандаа ямар нэг юм нуучихсан юм шиг, байсгээд гараа кармаа руугаа явуулаад байсан. Тэгэхэд Ү “чи кармаандаа юу нуучихаад байгаа юм бэ” гэж асуусан чинь “зүгээр, гараад уулзчихъя, эр хүн шиг учраа олчихъё” гээд элдвээр хэлээд Ү-г өдөөд ерөөсөө болохгүй байсан. Тэгэхэд л Т гаднаас ямар нэг аргаар хутга олж аваад ирсэн юм билээ. Ү гарахгүй нэлээд хэл амаар маргасан, яг үнэндээ бас бид хоёр дагаж гарахаасаа эмээсэн байдалтай байсан, гадаа хүн амьтан дуудчихсан юм уу, яасан юм бол гэж бодоод гарахгүй байсан. Тэгээд Ү-г бүр хэл амаар өдөөд болохгүй байсан, сүүлдээ бүр “би чиний ээж, аав, эхнэр, хүүхэд, гэр бүлээр чинь шоглоно оо, хачин болгоно, би чамаас ойрын 10 жилдээ салахгүй ээ” гэх мэтээр аймар аймар юм яриад байсан. Тэгээд л Ү тэсэхгүй очоод барьцалдаж аваад тэр хоёр хаалгаар ноцолдоод гарсан. Би араас нь гутлаа өмсөөд гарахад л орцны хана, шалаар нил цус болчихсон байсан. Ү босоогоороо Т-тэй барьцалдаад зогсчихсон, “Х-ээ хутгыг нь аваарай” гээд орилсон. Би гайхаад хартал орцны шалан дээр нэг энгийн ахуйн хэрэглээний хутга байхаар нь тэрийг нь аваад буцаж хаалга онгойлгоод шууд Х.А-д “энийг далд хийгээрэй” гэж хэлээд өгсөн. Тэгээд эргээд хартал тэр хоёр барьцалдсан чигээрээ байж байгаад Т шууд гараад зугтаасан. Би Ү-г түшиж гэрт оруулаад түргэн, цагдаад дуудлага өгсөн. Тэр хоёр хаалгаар барьцалдаж гараад ерөөсөө 2-3 минутын дотор л хоромхон зуур үйл явдал болж өнгөрсөн. Ү Х.А-ийн гэрт байсан хайчийг авч Т рүү далайж хатгах гэж оролдох зэрэг үйлдэл гаргасан асуудал болоогүй, тэгж хайч барих ч юм болоогүй, нөгөөх нь үнэхээр тэсэхгүй болтол нь хэл амаар доромжлоод байсан учраас уур нь хүрээд барьцалдаж аваад л хаалгаар гарсан. Ү тэгж хүн рүү янз бүрийн хутга, хайч барих хүн биш ээ. Би 2014 оноос хойш түүнтэй найзалсан. Т шиг хүн рүү хутга барих хүн биш гэдгийг сайн мэднэ. Тухайн үед Э.М, Х.А нар байсан, тэр хоёр бас Ү-г ямар нэг зүйл гартаа бариагүй гэдгийг мэдэж байгаа. Тухайн үед би Ү-г түшээд Х.А-ийн гэрт оруулж ирэхэд ерөөсөө дээгүүрээ цээж хэсэг нь нил цус болчихсон, энд тэнд нь л хутганы шарх харагдаад цус нь гараад байсан, бид нар цусыг нь тогтоож, түргэн иртэл аль болох аргалах гэсэн боловч талийгаач “би үхмээргүй байна аа, түргэн ирж байна уу, хурдлаарай” гэж байгаад л нас барсан.” гэх мэдүүлэг,

 /1 дүгээр хавтаст хэргийн 159-160 дахь тал/

 Гэрч Э.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 3 дугаар сарын 28-ны өглөө 06:08 цагт ...дугаарын утаснаас Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс ... тоотод “Орцонд манай найзыг таньдаг хүн зүүн хавирганы хэсэгт хутгалаад зугтсан” гэх дуудлага ирээд манай зохицуулагч 06.13 цагт намайг гаргасан. Би 06 цаг 22 минутад дуудлага өгсөн хаягийг хайж 1 тойроод дээрх ... байр байхгүй байсан учраас дуудлага өгсөн дугаар луу залгаж тодруулахад ... байрны гадна гээд тосч авсан. Тэгээд хэрэг гарсан ... тоотод очсон. Хаягаа буруу хэлсэн учраас дуудлага өгсөн утасны дугаараар хайж байгаад 06:20 цаг буюу 7 минутын дараа .. байранд очоод хэргийн газар болон ... тоотод 06:25 цагт орсон. Хэргийн газарт очоод 4 давхарт гарахад орцонд цус дуссан мөртэй, тэгээд хаалгаар ороход зочны өрөөнд 30-45 орчим насны эрэгтэй хүн цээж нүцгэн дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Үзлэгээр зүрх, судасны үйл ажиллагаа бүрэн зогссон, захад пүлс байхгүй, хүүхэн хараа хоёр талд өргөссөн, ил харагдах шарх сорив нь цээжний зүүн хэсэг болох зүрх орчимд 8 удаагийн гадны биетээр хутгалуулсан байдалтай, зүүн хөлний гуяны дотор талд 1 удаа хутгалуулсан шархтай байсан. Тэгээд уг хүнийг нас барсан гэж тодорхойлоод 102 цагдаад нас барсныг тодорхойлсон бичиг хийж үлдээсэн.” гэх мэдүүлэг,

 /1 дүгээр хавтаст хэргийн 162-163 дахь тал/

 Гэрч Т.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэр өдөр Т манай гэрт эхлээд 05 цагийн үед орж ирээд, “би хүнд зодуулчихлаа, аймар дээрэлхүүллээ, гараад ирээ, хамт явъя, тийшээ очоод зодъё, ерөөсөө утсаа авч байгаа хүн байхгүй байна, хэн ч утсаа авдаггүй” гэсэн утгатай юм ярихаар нь “юу яриад байгаа юм бэ хөгшөөн, одоо шөнө болчихсон байна, унтаж амаръя, юун зодоон цохион бэ, маргааш өглөө болъё, одоо наад цусаа угаа, унтаж амар” гэж хэлээд эргээд хэвтээд өгсөн. Тэр үед би Т-г нүүр гараа угаагаад унтахаар хэвтэх юм байх гэж бодсон чинь харин удалгүй хаалга ахиад дуугарахаар нь хартал гараад явчихсан байсан. Тэгээд 07 цагийн үед эргээд манай гэрт орж ирээд яг юу болсон талаараа нарийн хэлээгүй, ямар ч байсан зодоон хийсэн юм шиг байдалтай байхаар нь 00-н өрөөнд ороод “Хэнийд байсан бэ, юу болов” гэсэн чинь “Х, түүний найз нь гэх залуу нь байсан, тэгээд хамт байж байгаад тэр найзтай нь муудалцаад гарч ирээд машиных нь цонхыг хагалчихсан, одоо араас бараг ирж байгаа байх” гэж ярьсан. Тэгээд л “ээжийгээ мөн ч их зовоож байна даа” гээд уйлсан, би тайвшруулаад, эхнэртэйгээ өглөө эрт ажилтай байсан болохоор “бид хоёр явлаа чи гэрт үлдэх юм уу” гэсэн чинь манай эхнэр босч ирээд “хар үүрээр ирээд өглөөгүүр орж ирчихээд наад цусаа угаа, бид хоёр ажилтай, одоо гарлаа” гээд загнасан. Тэгсэн чинь Т “за за би явлаа” гэж хэлээд дээгүүрх бүх хувцсаа тайлаад цээж нүцгэн 00-н өрөөнд ороод цусаа угаагаад гарч ирээд цамцаа өмсөхдөө саарал өнгийн цустай цамцаа үлдээгээд зөвхөн бараан өнгийн фудволькон дээрээ дан ганц хар өнгийн цахилгаантай бэлтгэлийн цамцаа өмсөөд цонхоор гараад зугтсан. Цонхоор гараад зугтсан шалтгаан нь манай хаалгыг цагдаа нар ирээд тогшоод байсан учраас зугтсан талаар би өмнө мэдүүлсэн байгаа. Эхлээд 05:00 цагийн үед манай гэрт ирэхэд духных нь гол хэсэгт шалбарчихсан юм уу, жоохон сэтэрчихсэн юм уу гэмээр шарх үүсээд цус нь гарчихсан, нүүр лүүгээ урссан байдалтай орж ирсэн, хувцас хунарыг нь ямар байсныг би яг үнэндээ сайн санахгүй байна, тухайн үед гэрт орж ирэхэд нь гэрлээ ч асаагаагүй, орцны гэрэлд хальт хараад л гэртээ оруулсан юм. Харин өглөө 07:00 цагийн үед ахиад ирэхэд нь 00-н өрөөнд оруулаад уулзахад нүүр нь бол хэвэндээ цустайгаа байсан. Хувцсыг нь харахад бараан өнгийн фудвольк, түүний гадуур саарал өнгийн малгайтай цамц, түүний гадуур баруун билүү зүүн энгэр дээрээ nike-ийн логотой, цахилгаантай хар өнгийн бэлтгэлийн цамцтай, доогуураа хар өнгийн бэлтгэлийн өмд, цагаан ултай хар өнгийн пүүзтэй орж ирсэн. Саарал өнгийн малгайтай цамцны захны энгэр хэсэг нь урагдчихсан, урд хэсгээрээ нэлээд цус болсон харагдаж байсан, тухайн үед Т гадуур нь өмссөн байсан бэлтгэлийн цамцныхаа цахилгааныг задгайлсан байсан учраас доторх саарал цамцных нь энгэрийн цус ил харагдаж байсан. Тэр саарал өнгийн цустай цамцыг би нэвт харагддаг гялгар ногоон торонд хийгээд тавьчихсан байсан, тэр цамц манай гэрт бараг 1 сар орчим болсон байх аа, тэгсэн чинь намайг нэг ажилтай өдөр манай ээж гэрт ирээд гэр цэвэрлэж байхдаа одоогоос 20-иод хоногийн өмнө гаргаад хаячихсан байсан. Манай байрны яг орцны урд талд хогийн функер байдаг юм, тэр функер нь их хурдан хогоор дүүрчихдэг тул 2-3 хоноод л цаанаасаа ойр ойрхон ачаад явчихдаг юм. Тэгэхээр тэр цамц одоо олдохгүй байх. Т ямар хэрэгт холбогдсоныг би сүүлд цагдаа нараас ойлгож мэдсэн. Тухайн үед тэр саарал өнгийн малгайтай цамцыг нь гялгар уутанд хийх үедээ харахад урд энгэр, 2 ханцуй нь нил цус болчихсон байсан. Тэгээд би цагдаагаас ахиад дуудахад нь хэрэг болж магадгүй гэж бодоод гэртээ байлгаж байсан боловч ээж маань гаргаад хаячихсан байсан. Манайх тухайн үед ганцхан хутга худалдаж аваад ашиглаж байсан, тэр нь бор өнгийн модон иштэй иш нь ороод 15-17 орчим см урттай болов уу, тийм жижгэвтэр хутга байсан. Энэ зурган дээрх хутга шиг яг л ийм хутга байсан. Би бол энэ хутга мөн гэж бодож байна. Өмнө нь манай гэрээс хутга алга болж байгаагүй, би найз охиныхоо хамтаар байр түрээсэлж байгаад одоогоос 3 сарын өмнөөс нагац эгчийнхээ байранд амьдарч эхэлсэн. Тэр үед ганцхан ногоон иштэй заазууртай байж байгаад нэмж нэг ширхэг бор өнгийн модон иштэй хутга худалдаж аваад ашиглаж байсан юм. Манайхаас алга болсон хутга олдоогүй ээ, угаасаа тэр хутгыг Т авсан гэж бодсон. Яагаад гэвэл тэр өдрийн өглөө Т манай гэрийн цонхоор гарч зугтааснаас хойш би өдөржин цагдаа нартай хамт Тгийн байж болох газруудыг зааж өгч хамт явсан. Тэгэхэд нэг цагдаа ах “танайх ер нь хэдэн хутга, заазууртай вэ” гэж асуухаар нь би “нэг ширхэг бор өнгийн модон иштэй хутга л байдаг” гэж хэлсэн чинь манай эхнэр лүү залгаад “хутга заазуураа шалга даа” гэсэн чинь манай эхнэр “хутга байхгүй байна” гэж байсан. Тэгээд л би Т авч явсан юм байна даа гэж бодсон. ...манай гэрт 2022 оны 3 дугаар сарын дундуур хавьд байх Г, Т хоёр дууныхаа клипны зураг авалтыг хийж байсан. ...Тэр клипэн дээр Г уран зургийн урлан дотор ганцаараа дуулдаг, харин Т болохоор манай гэрийн 00 өрөөн дотор өөрийгөө боомилж байгаагаар болон гараа манай гэрийн ногоон иштэй заазуураар зүсэж байгаагаар дүрслэл гардаг юм.” гэх мэдүүлэг,

/1 дүгээр хавтаст хэргийн 170-176 дахь тал/

Гэрч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Т ямар ч байсан өглөө үүрээр 04-05 цагийн хооронд байх, гэрийн хаалганы хонх хэд хэдэн удаа дуугараад байхаар нь Ганзориг босч хаалга тайлсан, би хэн юм бол гэж бодоод хальт харсан чинь Т ороод ирчихсэн үүдэнд зогсож байсан. Манайх гал тогоо тусдаа нэг өрөө байр байдаг ба том өрөөндөө газраар ор засчихсан унтаж байсан, коридор шууд харагддаг юм. Би тэр үед унтаж байсан болохоор сайн ажиглаж хараагүй, ямар ч байсан хар бараан хувцастай байх шиг байсан, мөн гэрэл асаагаагүй болохоор нүүр царай нь сайн харагдаагүй. Т манай гэрт орж ирээд юун талаар ярьсныг би сонсоогүй болохоор мэдэхгүй байна, орж ирснээс нь хойш удаагүй хаалга дуугарахаар нь хартал гараад явчихсан байсан. Манай гэрт орж ирээд гарч явснаас хойш өглөө 07 цаг өнгөрч байхад ахиад хаалганы хонх дуугарахаар нь Ганзориг тайлсан чинь Т ороод ирсэн. Тэр өдөр Ганзориг бид хоёр газрын алба орж ажил хөөцөлдөх ёстой байсан болохоор сэрүүлгээ 07:30 цагт тавьсан байсан. Т-г орж ирснээс хойш 10 орчим минутын дараа сэрүүлэг ч дуугарсан, би босоод хувцсаа өмсөөд 00-н өрөө орсон чинь Т, Ганзориг 2 юм ярьчихсан 00-н өрөөнд сууж байсан. Тэгэхэд Т-гийн нүүр нь нил цус болчихсон байсан. Тэгэхээр нь би Ганзоригийг хувцсаа өмс гэж хэлээд Т-д “наад нүүр, амаа угаа, бид 2 өнөөдөр гадуур ажилтай хамт гарцгаая” гэж хэлсэн. Тэгээд Т нүүр гараа угаагаад Ганзориг хувцсаа өмсөөд, би ороо хурааж байх хооронд манай хаалгыг тогшсон. Тэгсэн чинь Т “би хүмүүстэй муудалцчихаад ирсэн юм аа, нөгөө хүмүүс нь намайг зодох гээд араас ирж байгаа байх, хаалгаа битгий тайл” гэж хэлсэн. Хаалга хэд хэдэн удаа тогшоод байсан, Ганзориг үгэнд нь ороод хаалгаа тайлахгүй байсан чинь хаалганы цаана хүн амьтан дуугараад байсан. Би яагаад ч юм цагдаагийн хүн байна гэдгийг мэдсэн, тэгтэл Ганзоригийн нагац эгч Тунгалаг залгаад “над руу цагдаагаас залгаад байна, илүү түлхүүр байвал онгойлгож өг гэж байна, чи гэртээ байна уу, цагдаа асуугаад байна” гэж ярьсан. Тэр үед Ганзориг бид 2 манай хаалганы гадаа цагдаа ирснийг баттай мэдээд хаалгаа тайлах гэсэн чинь Т “одоохондоо битгий хаалгаа тайлаа, тайлж болохгүй” гээд гуйгаад байсан. Би “ажил төрөл хэцүүдлээ, хаалгаа тайллаа шүү, ямар хэрэг төвөг болоо вэ” гэсэн чинь Т Ганзоригоос картыг нь гуйж аваад том өрөөний жижиг цонхоор гараад үсэрч буугаад яваад өгсөн. Манайх 3 давхарт боловч доороо үйлчилгээний газрууд байдаг болохоор дээвэр нь гайгүй ойрхон байсан байх. Т цонхоор гарч явахынхаа өмнө манай гэрт ханцуй хэсэг нь нил цус болчихсон, саарал өнгийн малгайтай цамцаа үлдээсэн байсныг би харсан. Тэгээд удалгүй цагдаа нар орж ирээд Тг хайгаад яачихав, зугтаачихав уу гээд цонхоор хараад хаашаа зугтаасан Ганзоригоор зүг чигийг нь заалгаад дагуулаад гарсан, нэг цагдаа нь надтай хамт үлдээд гэрт жоохон байж байгаад надтай хамт гараад Т-гийн гэрийг заалгаад, Т-гийн найз Г-ыг бас гэрээс нь аваад явсаар байтал 2-3 цаг болсон, тэгээд намайг “чи одоо яв яв” гээд Сансарын автобусны буудал дээр буулгасан. Би автобусанд суугаад гэртээ ирээд байж байтал над руу нэг цагдаа залгаад “ахын дүү хутга, заазуур чинь бүрэн байна уу, чи үз дээ” гэхээр нь гал тогоондоо ороод шалгасан чинь манай хутга байхгүй, заазуур л харин байж байсан юм. ...Тэрийг харин би сайн мэдэхгүй, ямар ч байсан манай гэрт тэр цамц нь байсан, мөн манайд Т-гийн хар өнгийн үүргэвч нь байсан юм, тэр цүнхээ манайд өмнө үлдээсэн байсан байж магадгүй, тэр цүнхэнд нь ямар ч байсан цамцыг нь хийсэн санагдаж байна. Одоо тэр цамц нь манай гэрт байгаа эсэхийг мэдэхгүй байна, хаячихсан байж магадгүй, манай найз залуу Ганзориг мэдэж байгаа байх. Тэр үед манайх гал тогоондоо нэг ширхэг заазуур, нэг ширхэг хутга л ашигладаг байсан. Заазуур нь цэнхэр өнгийн хуванцар иштэй заазуур нь байсан, хутга нь бор өнгийн модон иштэй хутга байсан. Манай заазуур бол одоо хүртэл гэрт байгаа, харин хутга байхгүй. Би Т-г өглөө манай гэрт ирээд хутга аваад явсан байна гэдгийг цагдаа над руу ярихад мэдсэн. Манай хутга заазуур гал тогооны өрөөний шүүгээний эхний шургуулгад байж байдаг. Энэ асуудал болсноос хойш Ганзориг бид хоёр зуслангаасаа нэг хутгаа авч ирсэн, одоо ашиглаж байгаа. Би гал тогоондоо ашиглаж байсан хутгаа хараад танина аа. Энэ зурган дээрх хутга бол манай гэрийн хутга яг мөн байна. Ийм ганцхан ширхэг л хутга манайх ашиглаж байсан. Т манай гэрт ирсэн өдөр алга болсон байсан, цагдаа ах над руу залгаж хутга, заазуураа шалга даа гэж асуухад нь шалгахад байхгүй, алга болсон байсан. Угаасаа Ганзориг бид хоёр нүүж ирээд удаагүй байсан юм.” гэх мэдүүлэг,

/1 дүгээр хавтаст хэргийн 193-195 дахь тал/

Нийслэлийн түргэн тусламжийн дуудлагын эмч н.Цэнгэлээс Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргаж өгсөн: “Ү нь нас барсан. 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 06:45 цаг” гэсэн тодорхойлолт бичиг,

/1 дүгээр хавтаст хэргийн 213 дахь тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Г.Галиндэвийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1024 дугаартай: “1.2.3. Цээжний зүүн талд 5, 6-р хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч зүүн уушгины дээд дэлбэнгийн 8-р сегментийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хоёр уушгины авчилт, цээжний зүүн талд 8, 9-р хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхний оройн булчингийн ханийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээж, гуянд шарх, бүсэлхийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь хурц ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Талийгаачид архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 6. Талийгаач нь цээжний зүүн талд 5, 6-р хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч зүүн уушгины дээд дэлбэнгийн 8-р сегментийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хоёр уушгины авчилт, цээжний зүүн талд 8,9-р хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхний оройн булчингийн ханийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас цус алдалтын шокд орж нас баржээ. 7. Талийгаачийн дээжид спиртийн зүйл, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

/1 дүгээр хавтаст хэргийн 214-222 дахь тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Б.Дэлгэрмаагийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2002 дугаартай: “2.1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас хураан авсан гэх “LV” гэсэн бичигтэй, 21см х 23см хэмжээтэй, урт оосортой хар өнгийн цүнх, “А Л” гэсэн нэртэй ногоон өнгийн ХААН банкны картан дээр цус илрээгүй. Бусад объектууд дээр цус илэрсэн. Дээрхи объектууд дээр цуснаас бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй. 2.2 “LV” гэсэн бичигтэй, 21см х 23см хэмжээтэй, урт оосортой хар өнгийн цүнх, Анударь Лхагвасайхан" гэсэн нэртэй ногоон өнгийн ХААН банкны картнаас бусад объектууд дээр илэрсэн цус нь хүний цус байна. 2.3 Илэрсэн хүний цус нь В (III) бүлгийн харъяалалтай байна.”

/1 дүгээр хавтаст хэргийн 230-233 дахь тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч О.Золзаяагийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 1270 дугаартай: “1. Шинжилгээнд ирүүлсэн хутган дээрээс гарын мөр илрээгүй.” гэх дүгнэлт,

/1 дүгээр хавтаст хэргийн 238-241 дэх тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Б.Дэлгэрмаагийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2003 дугаартай: “2.4 Шинжилгээнд ирүүлсэн цогцосны үзлэгээр хураан авсан гэх хувцаснууд дээр цус илэрсэн, бусад биологийн гаралтай бичил ул мөр илрээгүй. 2.5 Хувцаснууд дээрээс илэрсэн цус нь хүний цус байна. 2.6 Илэрсэн хүний цус нь В (III) бүлгийн харъяалалтай байна.” гэх дүгнэлт,

/2 дугаар хавтаст хэргийн 9-11 дэх тал/

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн “Шүүх сэтгэц эмгэг судлал”-ын шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 487 дугаар: “1. Т нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээл үгүй байна. 2. Т нь өөрийнхөө хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай байсан байна. 3. Т нь гэмт хэргийн үйлдлийн үед сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Т өөрийнхөө үйлдлийг мэдэн удирдах чадвартай байсан байна. 4. Т нь хэрэг хариуцах чадвартай байна. 5. Т-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. 6. Т нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.” гэх дүгнэлт,

/2 дугаар хавтаст хэргийн 49-50 дахь тал/

Шинжээч Г.Галиндэвийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Талийгаачийн цогцост нийт 10 удаагийн хатгагдаж зүсэгдсэн шарх байх ба цээжний дээд хэсэг зүүн эгэмийн хонхор доорх шарх нь арьсыг өнгөц хавж гарч ирсэн шарх байх ба энэ нь 2 удаа хатгагдсан мэт харагдаж байна. ...эмнэлгийн яаралтай тусламжийг маш хурдан хугацаанд цаг алдалгүй үзүүлж, маш яаралтай мэс засалд орсон тохиолдолд амь насыг аврах боломжтой. Яг энэ нөхцөл байдалд бол эмнэлгийн яаралтай тусламж ирсэн ч талийгаачийг зөөвөрлөх, эмнэлэгт хүргэхэд хугацаа шаардах тул амь насыг аврах боломж багатай. Дээрхи гэмтлийг авсан тохиолдолд хэдий хугацаанд нас барах нь хүн бүрт харилцан адилгүй байна. Талийгаачийн хувьд ямар хугацаанд амьдрах боломжтой байсныг нарийвчлан хэлэх боломжгүй байна. Задлан шинжилгээгээр цээжний зүүн хөндийгөөс 500мл орчим цус шингэн гарсан. Талийгаачийн хувьд цээжний хөндий рүү нэвтэрч хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас дотуур цус алдаж байгаа тул эмнэлгийн анхан шатны яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй. Маш яаралтайгаар мэс засал хийсэн тохиолдолд амь насыг аврах боломжтой байсан.” гэх мэдүүлэг,

/2 дугаар хавтаст хэргийн 57-59 дэх тал/

Яллагдагч Т-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг,

/2 дугаар хавтаст хэргийн 93-95, 107-111 дэх тал/

Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ирүүлсэн “хэрэг гардаг өдөр ... дугаараас Т 2022 оны 03 дугаар сарын 28-ны шөнө 03:00:33 цагт, ... дугаараас Х 2022 оны 03 дугаар сарын 28-ны өглөө 06:09:38 цагт Цагдаагийн жижүүрийн 102 дугаарт дуудлага мэдээлэл өгсөн” талаарх албан бичиг, лавлагаа,

/2 дугаар хавтаст хэргийн 168-169 дэх тал/

Түргэн тусламжийн дуудлагын хуудас,

/2 дугаар хавтаст хэргийн 170-172 дахь тал/ зэрэг болно.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

           Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч  “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүний амь насыг онц харгис хэрцгийгээр алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтыг прокурорын зүгээс нийтдээ 18.341.756 төгрөг гэж гаргасан. Энэ хохирлыг шүүгдэгчийн талаас төлсөн гэх баримтыг гаргаж өгсөн байна. Үүнээс гадна сая талийгаачийн 49 хоногт гарсан зардал буюу 3.987.300 төгрөгийн зардлыг нэмж гаргасан байна. Энэ зардлыг шүүгдэгчээс гаргуулж төлүүлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх гэмт хэргийн  хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж байгаа. Тэжээгчээ алдсаны тэтгэмж болон машин лизингээр авсан гэх хоёр зүйл дээр шүүгдэгчээр төлүүлэх асуудал яригдаад байна. Хангалттай баримт байхгүй болохоор Иргэний хуулийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохирлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх санал гаргаж байна.” гэх дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.Санчирбал “Улсын яллагчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Онц харгис хэрцгий аргаар хүнийг алах” гэмт хэрэгт шүүгдэгч Тг буруутгаж оруулж ирсэн нь хууль зүйн хувьд үндэслэлтэй. Онц харгис хэрцгийгээр гэдэгт алах явцад хохирогчид олон тооны шарх үүсгэсэн гэдэг нь шинжээчийн дүгнэлт болон шинжээч эмчийн мэдүүлгээр 10 тооны шарх үүсгэж хохирогчийн амь насыг хохироосон. Гэмтэл үүсгэж өвчтөн шаналгасан, тарчлаасан, зовоосон гэж байгаа. Тухайн амь хохирогчийн хувьд 10 тооны хутгалуулсан шархыг аваад 30-40 минут үхэлтэй тэмцсэн. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд амь хохирогч тухайн цаг хугацаанд их хэмжээгээр зовж шаналсан, ийм нөхцөл байдал бий болсон байна. Мөн шүүгдэгч Т-гийн хувьд гэмт хэрэг үйлдэх болсон сэдэл, зорилго энэ үйлдэл нь өөрөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар сэдэл зорилгын хувьд шууд санаатай үйлдсэн. Ийм гэмт хэрэг үйлдэгдсэн. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд хүний амь нас хохирсон ийм нөхцөл байдал байгаа. Бид ямар нэгэн байдлаар тухайн хүний амь насыг буцаагаад тухайн нөхцөл байдалд нь сэргээх ямар ч боломж байхгүй. Харин гэмт хэргийн улмаас учирч байгаа хор уршгийн хувьд оршуулгын зардал болон бусад үр дагаврууд бий болсон. Хохирол хор уршиг 2 хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд өмгөөлөгчийн зүгээс 25.863.367 төгрөг баримтаар авагдсан гэж үзэж байгаа. Үүн дээр 49 хоногтой холбоотой 4 баримт 3.987.300 төгрөгийн баримт байгаа. Нийт гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг 29.850.667 төгрөг, үүнээс шүүгдэгчийн зүгээс 18.350.000 төгрөгийг төлж, 11.500.667 төгрөгийн хор уршиг төлөөгүй байна. Шинээр нотлох баримтаар гаргаж өгсөн. Тухайн тээврийн хэрэгсэлтэй холбоотой 12.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. 23.500.667 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс нэхэмжилж байгаа. Түүний хүүхдүүдийн асран хамгаалагчтай холбоотой нэхэмжлэлийг холбогдох баримт дутуу байгаа тул Иргэний хуулийн 497.1 дүгээр зүйлд зааснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нээлттэй дурдаж өгөхийг хүсэж байна.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэрэг дээр бид нар маргаагүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байна гэж үзэж байна. Гагцхүү Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт буюу “Онц харгис хэрцгий аргаар” бусдын амь насыг хохироосон байна гэж үзэх үндэслэл маань хууль зүйн хүрээнд мөн хууль зүйн тайлбарын хувьд үндэслэлтэй гэдэг нь эргэлзээ төрж байгаа. Учир юу вэ гэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүндрүүлэх үйл баримтын хувьд цаг хугацааны хувьд амь хохирогчийг тарчлаан зовоосон энэ үйл баримтууд хэрэгжсэн байхыг шаарддаг. Яагаад гэхээр энэ хүнд учруулсан гэмтэл болгон хүнийг зовоон тарчлаах шинж агуулсан байхыг шаарддаг. Амь хохирогчийн энэ үйлдлийг зовоон тарчлаах энэ шинжийг нэг үгээр хэлбэл хэргийн холбогдогч өөрөө мэдсэн байхыг шаарддаг. Субьектив санаа зорилгоор чиглүүлсэн байхыг шаарддаг. Хавтаст хэргээс 2-3 гэрчийн мэдүүлэг, энэ хэргээс шууд бус хамааралтай Хүрэлтулгын мэдүүлгийг ч бас танилцуулсан. Секунд хүрээгүй хугацаанд гараад явсан. Минут хүрэхгүй хугацаанд араас нь Х гарсан. Эргээд хутга бариад ороод ирсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч хэлж байна. Энэ хугацаанд цагдаагийн байгууллага ирсэн. Энэ хугацааг хүртэл түргэн тусламжийг дуудсанаас хойших энэ хугацаа хүртэл бусад түргэн тусламж үзүүлэх, яаралтай тусламж үзүүлэх байгууллага маань өөрөө тухайн цаг хугацааны хувьд алдаатай. Би энийг яагаад буруутгах гээд байна вэ гэхээр энэ нь цаг хугацааны хувьд нэг үгээр хэлэх юм бол өнөө цагийн нөхцөл байдалтай уялдуулсан түгжрэл гэсэн зүйл байгаагүй. Түргэн ирэх боломжтой байсан. Талийгаачид яаралтай  тусламж үзүүлэх боломжтой байсан. Яаралтай тусламж үзүүлсэн бол амьд гарах боломж байсан шүү. Ийм болохоор нэгэнт шүүхэд хэргийн үйл баримтыг тухайн цаг хугацаанд болсон нөхцөл байдалтай нь уялдуулж хууль зүйн дүгнэлт хийдэг болохоор энэ дээр онцгой анхаарч өгнө үү. Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн. Энэ дээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гагцхүү хуульч өмгөөлөгчийн зүгээс эрх зүйн туслалцаа үзүүлж байгаа хүний хувьд 2.1 дэх хэсэгт заагдсан үйл баримт маань өөрөө гэрчийн тайлбар бусад баримтуудаар няцаагдах үндэслэл болно. Энэ дээр анхаарч шийдвэрээ гаргаж өгнө үү гэсэн саналтай байна. Хохирол хор уршигтай холбоотой асуудал дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой тул энэ дээр тусгайлан гаргах санал байхгүй байна.” гэх дүгнэлтийг тус тус гарган мэтгэлцсэн.

Иргэдийн төлөөлөгч “Т-гийн үйлдэл нь хүний амь насыг хохироосон гэм буруутай үйлдэл мөн байна.” гэсэн саналыг бичгээр гаргасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

           Шүүгдэгч Т нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Цагаан хуаран” хотхоны 86б байрны 91 тоотод 2022 оны 3  дугаар сарын 28-ны өдөр Х, Ү нартай согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар “М-тай хамт унтана” гэх шалтгаанаар М, Х нартай маргаан үүсгэж, улмаар маргааныг байрны гадаа үргэлжлүүлэн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс хоорондын харьцааны хэм хэмжээг зөрчиж, хууль бус, ёс суртахуунгүй үйлдэл гаргаж, эдгээр үйлдлийг буруушаасан гэрч Х болон хохирогч Ү нарын зүй ёсны шаардлагыг илтэд эсэргүүцэн, хэрүүл маргаан өдүүлж, улмаар найз Т.Ганзоригийн гэрт очин ахуйн хэрэглээнд хэрэглэдэг хутгыг авч 91 тоотод буцаж ирж гэрч А.Хүрэлтулгын гар утас руу “Чамайг шоронд хатаана, андаа гараад ир найзууд ирчихлээ, буу халья. Байрныхаа кодыг хэл мань орж байна.” гэх зэргээр мессеж бичиж улмаар уг тоотод орж дахин хэрүүл маргаан үүсгэж хохирогч Үг “Гараад ир дээ хөөе, чи их зэвүүн залуу байна лээ, би чиний эхнэр хүүхэд, ээжээр чинь нааднаа за юу, эхнэр, хүүхдийг чинь яахыг чи харж байгаарай” гэх зэргээр хэл амаар доромжилж улмаар амь хохирогч Ү тухайн айлаас түүнтэй гарсны дараа уг 91 тоотын үүдэнд хохирогчийн эрх чөлөөнд халдан хутгалж олон удаагийн үйлдлээр олон тооны шарх сорви үүсгэн, үүнээс улбаалан хохирогч нас барах хүртлээ удаан хугацаагаар зовж шаналах нөхцөлийг бүрдүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогч нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. Шүүгдэгч Т хохирогч Ү-г олон удаа хутгалсан үйлдэл болон хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Хавтаст хэрэгт авагдсан гэрч Э.М, /1хх137-141/, гэрч Х.А /1хх148-153/, гэрч Х /1хх159-160/ нарын мэдүүлэг, Нийслэлийн түргэн тусламжийн дуудлагын эмч н.Цэнгэлийн тодорхойлолт /1хх213/, түргэн тусламжийн дуудлагын хуудас /2хх170-172/, гар утасны мессеж /1хх170-172/, Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх85-92, 98-105/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Т нь амь хохирогч Үд олон тооны шарх, гэмтэл үүсгэж, хохирогчийг тарчлааж, зовж шаналган онч харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.

Нийслэлийн Прокурорын газраас Т-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна. 

           Иймд шүүгдэгч Т-г хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Т нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.    

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н нь гэм хорын хохиролд 18.341.756 төгрөгийг баримтаар нэхэмжилснийг шүүгдэгч Т төлж барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н нарын өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт /3хх111/ авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн нотлох баримтаар тогтоогдож буй гэм хорын хохирол 3.987.300 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах үндэслэлтэй байх ба шүүгдэгч Т нь хохирлыг нөхөн төлөх талаар завсарлага авсан хугацаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н-т 3.990.000 төгрөгийг төлсөн болох нь бичмэл баримтаар /3хх148/ тогтоогдож байх тул шүүгдэгч Т-г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү болон гэм хорын хохиролтой холбоотой бусад баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох Т-гээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “Шүүгдэгч Т-д түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 18 жилийн хугацаагаар хорих  ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2, 3-т зааснаар  уг 18 жилийн хорих ялын 12 жилийг хаалттай хорих ангид, 6 жилийг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналыг гаргаж байна.” гэх дүгнэлтийг,

шүүгдэгч Т-гийн өмгөөлөгч Б.Тэнгис “Улсын яллагчаас хаалттай хорих байгууллагад тодорхой хугацаагаар, мөн нээлттэй хорих байгууллагад 6 жилийн хугацаатайгаар үлдсэн хугацааг нь эдлүүлэхээр 18 жилийн хугацааг шүүхэд санал болгож байна. Хохирогчийн өмгөөлөгч улсын яллагчаас эрүүгийн хариуцлага дээр давсан санал буюу энэ зүйл заалтад заагдсан бүх насаар хорих ял шийтгэлийг оногдуулж өгөөч гэсэн ийм санал гаргаж байх шиг байна. Хуульч, өмгөөлөгч бид нар ямар нэгэн байдлаар хүний эрхийн хариуцлага дээр мэргэжлийн болон ёс зүйгийн хувьд хүн яллах эрх байхгүй. Т-гийн зүгээс гэм буруугаа хүлээсэн. Анхнаасаа хүлээсээр ирсэн. Шүүх хуралдаанд орохдоо байр сууриа илэрхийлсэн. Яагаад гэхээр хууль тайлбарлагч нараас гаргасан Дээд шүүхийн тайлбар дээр нь өөрөө онц харгис хэрцгий гэдэг чинь энэ үйл баримтаар тогтоогдсон, эс тогтоогдсон гэсэн агуулгатай тайлбар байсан. Энэ тайлбараар би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан онц харгис хэрцгий маань байх ёстой юу, үгүй юу гэдэг дээр хууль зүйн дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн гаргаж өгөөч ээ гэсэн. Шүүх бүрэлдэхүүн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн байна гэж гэм буруутайд тооцсон. Эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа хувийн байдлуудыг харгалзана. Тухайн гэмт хэрэгт үйлдэгдсэн энэ нөхцөл байдал дээр бид нар өнөөдөр гэм буруугийн асуудлыг түлхүү ярих болов уу. Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа бас энэ талаар илүү их анхаарах болов уу. Олон удаагийн хутгалагдсаныг бид нар хавтаст хэргээс уншиж мэдсэн. Түрүүний гэм буруугийн хурал дээр бас хэлж байсан. Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцаад энэ хүн өөрөө цочролд ороод тухайн цаг хугацаанд  мэдүүлэг өгч чадахгүй байсан. Энэ талаар хавтаст хэрэгт авагдсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд бол хэдийгээр гэм буруугаа хүлээсэн шүүгдэгчийг энэ зүйл, заалт өнөөдөр хөнгөрүүлэх ямар нэгэн боломж байхгүй. Гэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр уламжлан өмгөөлөгчийн гаргаж байгаа саналыг шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт байсан энэ нөхцөлийг анхаарах байх. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт бий. Нотолбол зохих ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл гэж байгаа. Саяын шүүх хуралдаанаар энэ заалттай холбогдуулан Т гэдэг хүний гэм буруугийн асуудлыг шийдэхдээ талийгаач болон бусад нэр холбогдсон гэрчүүд ямархуу үйл баримттай энэ гэмт хэргийн шинжтэй үйлдэл дээр ямар шалтгааныг  бий болгож оролцсон гэдэг дээр хэн хүнгүй уншиж хэлэлцсэн. Тэгэхлээр би энэ зүйл заалтыг бас шүүх бүрэлдэхүүнийг онцгой  анхаараач ээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хугацаатай хорих байгууллага дээр эдлүүлэх зохицуулалт байгаа. Улсын яллагчийн гаргаж байгаа 18 жилийн тодорхой нээлттэй, хаалттай хорих байгууллагад эдлүүлэх санал гаргаж байгааг өмгөөлөгч миний зүгээс шалтгаант холбооны улмаас энэ хүн бусдын амь насанд онц харгис хэрцгийгээр амь насыг хохироосон юм байна гэж үзэж байгаа болохоор тухайн зүйл, заалтын хамгийн доод ялыг барьж шийдвэрлэж өгнө үү. Хорих байгууллагад нээлттэйгээр эдлүүлж өгөөч. Энэ хохирогчид учирсан хор уршиг, гэм хорын талаар  мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх үндэслэл байхгүй. Хүний амийг юугаар ч орлуулж болшгүй. Гагцхүү энэ хүн маань өнөөдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс уучлалт гуйх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид өөрийн олох орлого, олсон орлогоосоо ийм байдлаар өгөх ямар ч боломж байгаагүй. Цагдан хорих байгууллагад хоригдож байсан. Ар гэрт өндөр настай ээж нь тэтгэврийнхээ мөнгийг ах дүүгээсээ зээлж өнөөдрийн шүүхээр тогтоосон  нийт хохирлын  хэмжээг төлж барагдуулаад байгаа зэргийг бүрэлдэхүүн онцгой анхаараач ээ. Иймд би шүүх бүрэлдэхүүнд хэргийн үйл баримт, шалтгаан нөхцөл дээр гүнзгий дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад заагдсан энэ эрүүгийн хариуцлага оногдуулах ялын интервалын доод хэмжээг барьж түүнийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгөөч.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Шүүгдэгч Т-д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүх шүүгдэгч Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэх эрүүгийн хариуцлагын зорилгыг ханган, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан төрөл, хэмжээний дотор 18 жилийн хугацаагаар хорих ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Т-д оногдуулсан 18 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т-гийн урьд цагдан хоригдсон 206 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Т-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг Сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Цагдаагийн Ерөнхий Газрын харьяа Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, ХААН банкны виза карт 1 ширхэг, шаргал өнгийн метал гинж 1 ширхэг, хар өнгийн “LV” гэсэн бичигтэй цүнх 1 ширхэг, улаан өнгийн пүүз 1 хос, хар өнгийн богино ханцуйтай фудволк 1 ширхэг, хар өнгийн урдаа цахилгаантай цамц 1 ширхэг зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Наранцэцэгт олгож, цайвар ногоон өнгийн хавтастай ном 1 ширхэг, цэнхэр өнгийн юүдэнтэй цамц 1 ширхэг, ногоон өнгийн хантааз 1 ширхэг, цайвар өнгийн пальто 1 ширхэг, хар өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, саарал өнгийн оруулгатай, хар өнгийн пүүз 1 хос, саарал өнгийн дотоож 1 ширхэг, цэнхэр өнгийн ноосон оймс 1 хос, метал халбага 1 ширхэг, цэнхэр өнгийн алчуур 1 ширхэг, цайвар өнгийн хөнжил 1 ширхэг, хар өнгийн пүүз 1 хос, хутга 1 ширхэг, тамхины иш 1 ширхэг, цусны дээж бүхий хөвөн бамбар 15 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газар болон Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст тус тус даалгаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                           ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүнийг онц харгис хэрцгийгээр алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т-д оногдуулсан 18 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т-гийн урьд цагдан хоригдсон 206 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.   

            5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү болон гэм хорын хохиролтой холбоотой бусад нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Т-гээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг Сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Цагдаагийн Ерөнхий Газрын харьяа Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, ХААН банкны виза карт 1 ширхэг, шаргал өнгийн метал гинж 1 ширхэг, хар өнгийн “LV” гэсэн бичигтэй цүнх 1 ширхэг, улаан өнгийн пүүз 1 хос, хар өнгийн богино ханцуйтай фудволк 1 ширхэг, хар өнгийн урдаа цахилгаантай цамц 1 ширхэг зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Наранцэцэгт олгож, цайвар ногоон өнгийн хавтастай ном 1 ширхэг, цэнхэр өнгийн юүдэнтэй цамц 1 ширхэг, ногоон өнгийн хантааз 1 ширхэг, цайвар өнгийн пальто 1 ширхэг, хар өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, саарал өнгийн оруулгатай, хар өнгийн пүүз 1 хос, саарал өнгийн дотоож 1 ширхэг, цэнхэр өнгийн ноосон оймс 1 хос, метал халбага 1 ширхэг, цэнхэр өнгийн алчуур 1 ширхэг, цайвар өнгийн хөнжил 1 ширхэг, хар өнгийн пүүз 1 хос, хутга 1 ширхэг, тамхины иш 1 ширхэг, цусны дээж бүхий хөвөн бамбар 15 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газар болон Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст тус тус даалгасугай. 

            7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Т-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                  ДАРГАЛАГЧ,

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Н.ОДОНТУУЛ

                                           ШҮҮГЧИД                                Н.БААСАНБАТ

                                                                                             Б.БЭЭЖИН

10          21                                 1529     