Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/149

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат

          Улсын яллагч О.Эрхэмбаяр

        Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам

        Шүүгдэгч ******* нарыг оролцуулан ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2222000000109 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1973 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын 5 дугаар баг *******ын 8-18 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2001 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялын тэнсэж хянан харгалзсан, ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэж байсан ******* овогт *******ийн ******* РД:/*******/.

 

    Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

            Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын 5 дугаар баг, Арвижихын 4-2 тоотод оршин суух Б.*******гийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн, дунд гарын шинэ цагийн мөнгөн аяга 2 ширхэг, хромон гутал 1 хос, индүү 1 ширхэгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 788.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн иргэн Б.*******гийн эзэмшлийн байшингийн цонхыг тоосгоор хагалсан, байшин дотор байсан ор хөнжлийн даавууг урсан, хашаанд нь байсан монгол гэрийн гадуур цагаан бүрээсийг урж 440.000 төгрөгийн хохирол учруулан эд хөрөнгө устгасан гэмт хэрэгт гэмт хэрэгт холбогджээ.

 

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ Би 05 сарын 18-ны өглөө гэрээсээ гараад зүүн цагаан дэлгүүр дээр архи уугаад орой нь гэртээ хариагүй. Байшинд цонхыг нь хагалж орсноо мэдэхгүй сэрээд цонх хагалж орсноо мэдсэн. Би сүүний сав харагдахаар нь 2 балгаад, хромон гутал байхаар нь өмстөл томдохоор нь орны даавууг урж жийрэглээд өмсөөд явсан. Тэгээд дэлгүүр ортол Норжин эгч өрөндөө гутлаа өг гээд авсан. Тэгээд 30.000 төгрөг аваад дахиж архи авч уусан. Эргэж тэр айлд ороод мөнгөн аяга аваад хаана зарснаа мэдэхгүй байгаа. Өрхний оосроос татаж гэрт нь унтах гэж байгаад унахдаа цагаан бүрээсийг урсан гэж бодож байна. Хорих ангид очоод ажил хийгээд хохирлыг төлнө” гэв.

 

           Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би 2022 оны 05 сарын 18-ны өдөр тааралдсан хүн болгонтойгоо ******* сумын Зүүн цагаан дэлгүүрийн орчимд архи уугаад гэртээ харих гэсэн чинь маргалдсан байсан учраас Есүс хайрын гэрэл гэх цуглаан дээр очиж хонох гээд *******гийн гэр болох Арвижихын 4-2 тоотод согтуу ганцаараа очсон. Хонох гэтэл гэр нь эзгүй байсан. Тэгээд гал тогооны өрөөнийх нь цонхыг хагалаад байшин дотор нь ороод нэг давхрын өрөөнд орон дээр унтсан. Тэгээд 2022 оны 05 сарын 19-ний өглөө 07 цагийн үед босоод коридорт байсан хромон хос гутал, гал тогооны өрөөнд байсан 2 ширхэг мөнгөн аяга, том өрөөнөөс индүүг нь авсан. Орны даавууг ураад хромон гутлын жийрэг болгоод хөлдөө ороож өмсөөд юмнуудаа аваад гарсан. Гэрийн бүрээсийг сайн санахгүй байна. Шөнө гэрт орж унтах гээд гэр рүү авирсан санагдаж байна. Тэгээд урагдсан байж магадгүй. Байшингаас шууд зүүн цагаан дэлгүүр орсон. Норжин эгчийн дэлгүүр онгойчихсон байсан. Тэгээд дэлгүүрт орсон чинь намайг өрөндөө хромон гутлаа өг гэхээр нь би буцаж гараад өөрийнхөө гутлыг очиж байшингаас аваад хромон гутлаа Норжин эгчид өгсөн. Тэгээд өөрийнхөө мөнгөөр нэг шил архи авч уугаад нөгөө авсан эд зүйлсээ бариад явж байгаад хаана тавьсан  гэдгээ мэдэхгүй байгаа. *******гийн гэрт буцаагаад тавьсан байж магадгүй байх. Өглөө нь архи гараагүй байхад нэмээд уучихсан болохоор авсан 2 мөнгөн аяга, индүүгээ яасан гэдгээ санахгүй байна. ******* сумын үнэлгээний комиссын дүгнэлттэй танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ”гэх мэдүүлэг /хх-ийн 55-56/

        Хохирогч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Манай гэрийг сүм цуглааны байр гэх шиг боллоо. Тэр бол манай амьдардаг гэр юм. Цагдаагийн хүнээс асуухад буцаж орж хромон гутал өмсөөд пүүзээ орхиод эргэж пүүзээ авах гэж очсон байсан. Манай байшинд 2 удаа орсон байсан. Хохирлоо барагдуулмаар байна. Нийт 1.228.000 төгрөгийн хохирол учирсан тул нэхэмжилнэ” гэв.

 

             Хохирогч Б.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би ******* сумын 05 дугаар баг Арвижихийн 4-2 тоотод байх гэрээсээ эхнэрийн хамт 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хот руу явсан. Манай хашаанд Нарантуяа гэх эмэгтэйнх байдаг бөгөөд хашаагаа харуулж үлдээсэн. Гэтэл 2022 оны 05 дугаар сарын 19-ний өглөө Нарантуяа эгч над руу холбогдож өглөө боссон байшингийн баруун талын гал тогооны цонх хагарсан хулгай орсон юм шиг байна гэж ярьсан. Би Улаанбаатар хотоос үдээс өмнө гарч 16 цагийн үед хашаандаа ирэхэд гал тогооны цонх хагарсан байдалтай, гэрт ороход гал тогооны цонхны шилний үйрмэгүүд цонхны тавцан болон газраар тархсан байсан. Мөн гутлын тавиур дээр байсан гутлууд эмх цэгцгүй болсон байсан ба хөргөгчинд үлдээсэн задалсан байсан сүү ширээний доор, гал тогооны дээд талд аяга таваг хийдэг шилэн хаалгатай тавилга дотор байсан 2 ширхэг мөнгөн аяга, гутлын тавиур дээр байсан хромон гутал, том өрөөнд байсан индүү зэрэг эд зүйл алдагдсан байсан. Хромон гутал нь шинэ гутал байсан бөгөөд шинээр нь 160.000 төгрөгөөр аваад 2 удаа өмссөн. Мөнгөн аяга 2-лаа дунд гарын мөнгөн аяга байсан бөгөөд нэг аяга нь ёроолдоо хээгүй, нэг нь сорьц бичсэн цаастайгаа шинэ цагийн аяга байсан. Индүүгээ 2 сарын өмнө 68.000 төгрөгөөр худалдаж авсан ямар маркийг нь сайн санахгүй байна. Хромон гутлаа 160.000 төгрөгөөр, мөнгөө аягаа тус бүрийг нь 280.000 төгрөгөөр, индүүгээ 68.000 төгрөгөөр, мөн хагарсан вакум цонхоо 150.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Би ******* гэдэг хүнийг сэжиглэж байна, 3 жилийн өмнө анх танилцаж байсан. Нэг удаа хот явахдаа хашаа харж байгаарай гээд гэрийнхээ түлхүүрийг үлдээгээд эргээд ирэхэд амбаараас шуудайтай мод, нүүрс дутаж байсан. Ийм учраас тухайн хүнийг сэжиглэж байна. Би өөрөө итгэгч бөгөөд Нарантуяатай тухайн шугамаараа холбогдож танилцаж, 3 жилийн өмнө Өлзийт сумаас анх нүүж ирэхэд нь хашаандаа буулгаж байсан. Түүнээс хойш манай хашаанд байдаг болсон. Алдагдсан эд зүйлээ олж авмаар байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/

           Хохирогч Б.*******гийн мөрдөн байцаалтын шатанд 2 дахь удаагаа өгсөн: “Би урд өгсөн мэдүүлэгтээ зарим эд зүйлийг дутуу мэдүүлсэн байна. Зочны өрөөний орны ард байсан ор хөнжлийн даавууг урж тасдаж мөн хашаанд байсан гэрийн цагаан бүрээсийг урсан өрхний оосрыг тасдсан байна. Манай ээж тухайн үед хотод эмчилгээтэй байсан бөгөөд гэрт хулгай орсон гэж дуулаад Улаанбаатар хотоос эмчилгээгээ таслаад ирсэн. Иймд ирсэн болон буцаж явсан зардал болох 100.000 төгрөгийг нэхэмжилж байна. Ор хөнжлийн давуу шинээрээ байсан 150.000 төгрөгөөр худалдаж авсан, гэрийн цагаан бүрээсийг 150.000 төгрөгөөр авсан. Энэ үнээрээ үнэлж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/

             Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би ******* сумын 5 дугаар баг Арвижихын 4-2 тоот хашаа буюу *******гийн хашаанд амьдраад 3 жил болж байна. ******* 2022 оны 05  дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хот руу явсан бөгөөд би гэрийг нь эргэж тойрдог байсан. Тухайн үед цонх, хаалга, эд зүйл нь зүгээр байсан. 2022 оны 05 дугаар сарын 18-ны шөнө 23 цаг өнгөрч байхад хашааны баруун хойно юм дуугарах шиг болохоор нь гэрээс гарч харахад гадаа гудамж гэрэлтэй байхаар нь арын хашааны хүн юм балбаж байгаа юм байх гэж бодоод буцаж гэртээ ороод унтсан. Би өглөө болгон байшинг нь тойрч хардаг юм. 2022 оны 05  дугаар сарын 19-ний өглөө байшинг нь тойроход баруун талын гал тогооны өрөөний цонх нь хагарсан байхаар нь хулгай орж гэж бодоод *******д хэлсэн. ******* 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр үдээс хойш аймагт ирсэн. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/

           Гэрч О.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 08 цаг 10 минутын үед дэлгүүрээ нээсэн бөгөөд 08 цаг 30 минутын үед ******* орж ирсэн. Надад 100.000 төгрөгийн өртэй байсан бөгөөд өрөө төлнө гэж байсан. Өмнө нь орж ирэхээр нь би өөрөө авах гээд асууж байсан юм.  Шинэвтэр хромон гуталтай орж ирсэн “хөдөө айлд мал маллахаар болоод надад гутал өгсөн” гэхээр нь би “наад гутлаа өрөөндөө өг” гэхэд “тэгье, тэгье” гээд буцаж яваад удаагүй эргэж орж ирээд надад гутлаа өгсөн. Өөрөө өөр пүүзэн гутал өмсчихсөн байсан. Би өмнө нь *******ээс өөр эд зүйл авч байгаагүй. Гутал өгөхөөр орж ирэхдээ ганцаараа явж байсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/

          Гэрч О.гийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “******* надаас зээлээр хүнсний бараа аваад надад 200.000 төгрөг өгөх ёстой байсан юм. Тэгээд мөнгөө өгөөгүй 3 сар орчим болсон. Одоо *******ээс мөнгө аваагүй байгаа, нэмээд 30.000 төгрөг надаас авсан. Одоо 230.000 төгрөгийн өртэй байгаа. ******* манай дэлгүүрт орж ирэхдээ хромон гутал өмсчихсөн орж ирсэн. Гартаа ямар нэгэн эд зүйл бариагүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 40/

           ******* аймгийн ******* сумын үнэлгээний комиссын 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 64 дугаартай: “Дунд гарын шинэ цагийн мөнгөн аяга 2 ширхэг, тус бүрийн үнэ 280.000 төгрөг, нийт 560.000 төгрөг, хромон гутал 1 хос 160.000 төгрөг, хувцасны индүү 68.000 төгрөг, ор хөнжлийн даавуу 150.000 төгрөг, вакум цонх 150.000 төгрөг, гэрийн гадуур цагаан бүрээс 140.000 төгрөг, нийт 1.228.000 төгрөг” гэх эд зүйлд үнэлгээ хийсэн акт /хх-ийн 43-44/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, холбогдох баримтууд /хх-ийн 1 хуудас/

           Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-9/

            Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургууд /Хромон гутал хураан авсан/ /хх-ийн 13-15/

           Хромон гутлыг хохирогч Б.*******д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 16/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57/ 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 10 сарын 26-ны өдрийн 04/840 дугаартай ******* нь 01 жил 03 сар 25 хоногийн ял эдлээгүй үлдсэн тухай албан бичиг /хх-ийн 66/

2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/10 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэрэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Үйл баримтын талаар:

 

           Шүүгдэгч ******* нь согтуугаар 2022 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын 5 дугаар баг, Арвижихын 4-2 тоотод оршин суух Б.*******гийн байшингийн гал тогооны өрөөний цонхыг тоосгоор хагалан орж дунд гарын шинэ цагийн мөнгөн аяга 2 ширхэг, хромон гутал 1 хос, индүү 1 ширхгийг хууль бусаар авсан мөн байшин дотор байсан ор хөнжлийн даавуу болон хашаанд нь байсан монгол гэрийн гадуур цагаан бүрээсийг урсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар:

 

         Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын 5 дугаар баг, Арвижихын 4-2 тоотод оршин суух Б.*******гийн байшингийн гал тогооны өрөөний цонхыг тоосгоор хагалан орж дунд гарын шинэ цагийн мөнгөн аяга 2 ширхэг, хромон гутал 1 хос, индүү 1 ширэхгийг хууль бусаар авсан мөн байшин дотор байсан ор хөнжлийн даавуу болон хашаанд нь байсан монгол гэрийн гадуур цагаан бүрээсийг урж 1.288.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:        

       шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ Би 05 сарын 18-ны өглөө гэрээсээ гараад зүүн цагаан дэлгүүр дээр архи уугаад орой нь гэртээ хариагүй. Байшинд цонхыг нь хагалж орсноо мэдэхгүй сэрээд цонх хагалж орсноо мэдсэн. ... хромон гутал байхаар нь өмстөл томдохоор нь орны даавууг урж жийрэглээд өмсөөд явсан. ... Эргэж тэр айлд ороод мөнгөн аяга аваад хаана зарснаа мэдэхгүй байгаа. Өрхний оосроос татаж гэрт нь унтах гэж байгаад унахдаа цагаан бүрээсийг урсан гэж бодож байна. Хорих ангид очоод ажил хийгээд хохирлыг төлнө” гэх,

        хохирогч Б.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай байшинд 2 удаа орсон байсан. Хохирлоо барагдуулмаар байна. Нийт 1.228.000 төгрөгийн хохирол учирсан тул нэхэмжилнэ” гэх,

         хохирогч Б.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..2022 оны 05 дугаар сарын 19-ний өглөө Нарантуяа эгч над руу холбогдож өглөө боссон байшингийн баруун талын гал тогооны цонх хагарсан хулгай орсон юм шиг байна гэж ярьсан. Би Улаанбаатар хотоос үдээс өмнө гарч 16 цагийн үед хашаандаа ирэхэд гал тогооны цонх хагарсан байдалтай, гэрт ороход гал тогооны цонхны шилний үйрмэгүүд цонхны тавцан болон газраар тархсан байсан. Мөн гутлын тавиур дээр байсан гутлууд эмх цэгцгүй болсон байсан.  ...гал тогооны дээд талд аяга таваг хийдэг шилэн хаалгатай тавилга дотор байсан 2 ширхэг мөнгөн аяга, гутлын тавиур дээр байсан хромон гутал, том өрөөнд байсан индүү зэрэг эд зүйл алдагдсан байсан. Хромон гутал нь шинэ гутал байсан бөгөөд шинээр нь 160.000 төгрөгөөр аваад 2 удаа өмссөн. Мөнгөн аяга 2-лаа дунд гарын мөнгөн аяга байсан бөгөөд нэг аяга нь ёроолдоо хээгүй, нэг нь сорьц бичсэн цаастайгаа шинэ цагийн аяга байсан. Индүүгээ 2 сарын өмнө 68.000 төгрөгөөр худалдаж авсан ямар маркийг нь сайн санахгүй байна. Хромон гутлаа 160.000 төгрөгөөр, мөнгөө аягаа тус бүрийг нь 280.000 төгрөгөөр, индүүгээ 68.000 төгрөгөөр, мөн хагарсан вакум цонхоо 150.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Би ******* гэдэг хүнийг сэжиглэж байна. 3 жилийн өмнө би анх танилцаж байсан. Нэг удаа хот явахдаа хашаа харж байгаарай гээд гэрийнхээ түлхүүрийг үлдээгээд эргээд ирэхэд амбаараас шуудайтай мод, нүүрс дутаж байсан. Ийм учраас тухайн хүнийг сэжиглэж байна. Алдагдсан эд зүйлээ олж авмаар байна.” гэх,

           хохирогч Б.*******гийн мөрдөн байцаалтын шатанд 2 дахь удаагаа өгсөн: “Би урд өгсөн мэдүүлэгтээ зарим эд зүйлийг дутуу мэдүүлсэн байна. Зочны өрөөний орны ард байсан ор хөнжлийн даавууг урж тасдаж мөн хашаанд байсан гэрийн цагаан бүрээсийг урсан өрхний оосрыг тасдсан байна. ...Ор хөнжлийн давуу шинээрээ байсан 150.000 төгрөгөөр худалдаж авсан гэрийн цагаан бүрээсийг 150.000 төгрөгөөр авсан. Энэ үнээрээ үнэлж байна.” гэх,

             гэрч гийн: “Би ******* сумын 5 дугаар баг Арвижихын 4-2 тоот хашаа буюу *******гийн хашаанд амьдраад 3 жил болж байна. ******* 2022 оны 05  дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хот руу явсан бөгөөд би гэрийг нь эргэж тойрдог байсан. Тухайн үед цонх, хаалга, эд зүйл нь зүгээр байсан. 2022 оны 05 дугаар сарын 18-ны шөнө 23 цаг өнгөрч байхад хашааны баруун хойно юм дуугарах шиг болохоор нь гэрээс гарч харахад гадаа гудамж гэрэлтэй байхаар нь арын хашааны хүн юм балбаж байгаа юм байх гэж бодоод буцаж гэртээ ороод унтсан. Би өглөө болгон байшинг нь тойрч хардаг юм. 2022 оны 05  дугаар сарын 19-ний өглөө байшинг нь тойроход баруун талын гал тогооны өрөөний цонх нь хагарсан байхаар нь хулгай орж гэж бодоод *******д хэлсэн. ... гэх,

           гэрч О.гийн: “Би 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 08 цаг 10 минутын үед дэлгүүрээ нээсэн бөгөөд 08 цаг 30 минутын үед ******* орж ирсэн. Надад 100.000 төгрөгийн өртэй байсан бөгөөд өрөө төлнө гэж байсан. ...Шинэвтэр хромон гуталтай орж ирсэн “хөдөө айлд мал маллахаар болоод надад гутал өгсөн” гэхээр нь би “наад гутлаа өрөөндөө өг” гэхэд “тэгье, тэгье” гээд буцаж яваад удаагүй эргэж орж ирээд надад гутлаа өгсөн. Өөрөө өөр пүүзэн гутал өмсчихсөн байсан. ...******* манай дэлгүүрт орж ирэхдээ хромон гутал өмсчихсөн орж ирсэн. Гартаа ямар нэгэн эд зүйл бариагүй байсан....” гэх  мэдүүлгүүд болон Дунд гарын шинэ цагийн мөнгөн аяга 2 ширхэг, тус бүрийн үнэ 280.000 төгрөг, нийт 560.000 төгрөг, хромон гутал 1 хос 160.000 төгрөг, хувцасны индүү 68.000 төгрөг, ор хөнжлийн даавуу 150.000 төгрөг, вакум цонх 150.000 төгрөг, гэрийн гадуур цагаан бүрээс 140.000 төгрөг, нийт 1.228.000 төгрөг” гэх эд зүйлд үнэлгээ хийсэн акт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдож байна.

 

        Шүүгдэгч ******* нь Б.*******гийн байшингийн цонхыг тоосгоор хагалан орж “Дунд гарын шинэ цагийн мөнгөн аяга, хромон гутал, хувцасны индүү зэргийг эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүй, нууц далд аргаар авсан үйлдэл нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг,

        мөн хохирогч Б.*******гийн байшингийн цонхыг тоосгоор цохиж хагалсан, гэрт байсан ор хөнжлийн даавуу болон хашаанд нь байсан монгол гэрийн бүрээсийг урсан үйлдлүүд нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах гэмтээх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд шүүх түүнд холбогдуулан ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

      Иймд шүүгдэгч *******ийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай байна гэж үзлээ.       

 

 Хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******д “Дунд гарын шинэ цагийн мөнгөн аяга 2 ширхэг, тус бүрийн үнэ 280.000 төгрөг, нийт 560.000 төгрөг, хромон гутал 1 хос 160.000 төгрөг, хувцасны индүү 68.000 төгрөг, ор хөнжлийн даавуу 150.000 төгрөг, вакум цонх 150.000 төгрөг, гэрийн гадуур цагаан бүрээс 140.000 төгрөг, нийт 1.228.000 төгрөг”-ийн хохирол учирсан болох нь хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон ******* аймгийн ******* сумын үнэлгээний комиссын 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 64 дугаартай эд зүйлд үнэлгээ хийсэн актаар тогтоогдож байна. Хохирогч Б.*******д учирсан 1.228.000 төгрөгийн хохирлоос 160.000 төгрөгийн үнэ бүхий хромон гутал 1 хосыг хохирогчид 2022 оны 05 сарын 24-ний өдөр хүлээлгэн өгсөн /хх-ийн 16/ байх тул хохирлоос хасаж тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч *******ээс /2 ширхэг мөнгөн аяганы 560.000 төгрөг, индүү 68.000 төгрөг, ор хөнжлийн даавуу 150.000 төгрөг, вакум цонх 150.000 төгрөг, гэрийн гадуур цагаан бүрээс 140.000 төгрөг/ 1.068.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.*******д олгохоор шийдвэрлэлээ.

 

              Эрүүгийн хариуцлагын талаар:

 

      Шүүх шүүгдэгч *******ийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

   Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчаас “шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, өмнөх тогтоолоос эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 25 хоногийн ялыг нэмж, 3 жил 4 сар 25 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

  шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг доод хэмжээгээр оногдуулна уу ” гэсэн саналыг тус тус гаргав.

          Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учруулсан хохирлыг төлөөгүй, мөн урьд 2 удаагийн ял шийтгэл эдэлж байсан хувийн байдалд дүгнэлт хийж,

          түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.     

 

         Шүүгдэгч *******ийг ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 10-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ******* аймгийн Дэлгэрцогт сумын 2 дугаар багийн нутаг морь барианы хажууд байсан иргэн Б.Баттүвшингийн эзэмшлийн улсын дугааргүй улаан өнгийн “Даюун” маркийн мотоциклыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгчид оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн байна.

           Иймд шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн,….тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэсэн журмыг баримтлан ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 10-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор тэнссэн шийдвэрийг хүчингүй болгон ял оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр  зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан журмыг баримтлан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоон шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

  Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасныг баримтлан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,

          Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн  5 дахь хэсэг,  7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 10-ны өдрийн 10 дугаартай тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 03 сар 25 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж,

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 01 жил 03 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүдэгч *******ийн биечлэн эдлэх ялыг 03 жил 04 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

         Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх  нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёроос дээш удаа үйлдсэнийг мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:

 

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 16 хоногийг эдлэх ялд оруулан тооцож хасах нь зүйтэй.

    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1/нэг/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус оногдуулан шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 10-ны өдрийн 10 дугаартай тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 3 /гурав/ сар 25 /хорин тав/ хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

       4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг баримтлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 1/нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

      5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 3 сар 25 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч *******ийн биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сар 25/хорин тав/ хоногийн хорих ялаар тогтоосугай.

      6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

       7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******ээс 1.068.000 /нэг сая жаран найман мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Б.*******д олгосугай.

        8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 16 /арван зургаа/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож хассугай.

       9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

      10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

       11. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     З.УУГАНБАЯР