Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/962

 

 

 

 

 

 

  2022          12         08                                  2022/ШЦТ/962

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, улсын яллагч Б.Баярчимэг, шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Б.Балжидмаа, шүүгдэгч О.Н /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Эд, О.Н нарт холбогдох эрүүгийн “2211 00000 1582” дугаартай, 186/2022/0910/Э индекстэй хэргийг 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, хххх оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ххх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ах, эгч, дүүгийн хамт, хххх суух бүртгэлтэй,     

- урьд 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 521 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон, Ц.Э,

2.Монгол Улсын иргэн, ххх оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ххх  эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ххх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, ххх тоотод оршин суудаг,

- урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 219 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3  зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан, О.Н,

          Холбогдсон хэргийн талаар:

         Шүүгдэгч Ц.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 29-нд шилжих шөнө 01 цагийн үед Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өсөх” төвийн арын гудамжинд хохирогч Б.Ныг газар унагаан үснээс нь зулгааж зодож биед нь тархи доргилт, зүүн чамархайн хуйх, баруун бугуйн зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйх, зүүн алга, баруун, зүүн өвдөг, баруун шилбэнд зулгаралт, зүүн шуунд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах,

Шүүгдэгч О.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 29-нд шилжих шөнө 01 цагийн үед Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өсөх” төвийн арын гудамжинд хохирогч Ц.Эийн үснээс зулгааж, нүүрлүү нь өшиглөж, гараараа хамар нь тус газарт нь цохиж биед нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, духны зулгаралт, хамрын нураанд язарсан шарх, баруун шилбэнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг:Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас  мэдүүлсэн мэдүүлэг:

           1.1.Шүүгдэгч, хохирогч Ц.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: мөрдөн шалгах ажиллагааны  үед мэдүүлгээ үнэн зөв өгсөн учраас  шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэв.

           1.2.Шүүгдэгч О.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: мөрдөн шалгах ажиллагааны  явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн учраас шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, дахиж гэмт хэрэгт холбогдохгүй гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

          2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Ны:...2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 23 цагийн үед хуурай ах Бүүвэй, түүний эхнэр Даваажаргал, манай нөхөр О.Н ингээд дөрвүүлээ уулзаад  Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт  байрлах “Өсөх” төв нэртэй караокед орж хүний хоёр пиво уусан. Даваажаргал эгч уугаагүй, караокед 2 цаг гаруй дуулж байгаад гарсан. Энэ үед цаг шөнийн 01 цаг өнгөрч байсан санагдаж байна нөхөр О.Н тооцоо хийх гэж үлдээд бид 3 түрүүлж гараад караокений үүдэнд нөхөрийгөө хүлээгээд  зогссон. Бид гурвын хажууд 18-19 насны орчим 6-7 залуу орилоод хоорондоо хараал хэлж яриад байхаар нь олон нийтийн газар байж аяархан яриач бид нар хоорондоо яримаар байна гэж хэлсэн чинь тухайн залуучууд дунд зогсож байсан өндөр шар залуу нь ал минь чамд ямар хамаатай юм гэхээр нь миний уур хүрээд очоод нэг удаа алагдсан чинь өөдөөс ахиад байгаарай янхан минь чам шиг юманд алагдуулна гэж байхгүй гээд өшиглөчихсөн. Хамт байсан хүүхдүүд нь надруу дайраад байсан. Надтай маргалдаад байсан залуугийн дүү сүүлд сонсоход мэндээ гэх залуу гэж сонссон. Чи миний ахад хүрдэг хэн юм бэ пизда минь гээд хоёулаа үзье гээд урд “Өсөх” төвийн хойд талын гудамж руу ороод тухайн залуу хоёр гараа өрөлт аваад доороо үсрээд байхаар нь би дөхсөн чинь намайг үсдээд доош нь дарсан, би өвдөг, хоёр гарын шуугаараа газар тулсан. Миний үснээс хоёр гараараа үсдээд үснээс угзраад тавихгүй байсан. Даваажаргал эгч болиулах гээд ноцолдоод тухайн хүүхдийг надаас салгаж чадаагүй. Манай нөхөр О.Н та нар яагаад ээж шигээ хүнийг ингэж байгаа гээд орилж ирээд Мэндээ гэх залууг чи өөрөөсөө ичээсэй гээд тухайн хүүхдийн өмд, гутлыг нь тайлаад эсрэг талын хашаан дээр тохоод хүүхдэд сургамж болгосон. Ингээд бид нар салаад таксинд суугаад гэрлүүгээ харьсан гэх  мэдүүлэг. /хх-ийн 15 дугаар тал/,

        2.2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Эийн:...2022 оны 8 дугаар сарын 27-ны орой 22 цагийн үед би Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлааст 24-591 тоот гэрээсээ ганцаараа гараад долоон буудлын ойролцоо далангын шийдэн дээр найз Мөнхжин, Цэндсүрэн, Золбаяр, Анхбаяр, Билгүүн, Мөнгөншагай нарын хамт сагс тоглож байгаад бөөнөөрөө харих гээд 6-н буудлын “Өсөх” төв рүү алхсан. Анхбаяр, Билгүүн замаас салаад явсан, Мөнхжин, Цэндсүрэн, Золбаяр, Мөнгөншагай нарын хамт “Өсөх” төвийн үүдэнд ирээд салцгаах гээд тамхи татаад байж байсан. Шөнийн 01 цаг өнгөрч байсан санагдаж байна “Өсөх” төвийн караконы үүднээс 25-30 насны хоёр эмэгтэй гарч ирээд араас нь нэг ах гарч ирээд зогсож байсан. Нэг эмэгтэй нь бид нар яримаар байна, та нар чимээгүй байгаарай гэж хэлсэн чинь Цэндсүрэн найз өөдөөс нь бид нар бас ярьж байна. Та нар өөр газар очоод юм ярьж болохгүй юм уу гэж хэлсэн, хажуунаас нь Золбаяр тийн зөв гээд хэлсэн. Тэгсэн чинь тухайн эмэгтэй Цэндсүрэнг алагдсан чинь манай хамт байсан найзууд дайраад Мөнхжин болиулаад харьцгаая гээд явахаар болцгоосон. Золбаяр, Мөнхжин, Мөнгөншагай, урагшаа нэг зүгрүү яваад Цэндсүрэн бид хоёр хойшоо гудамж руу алхсан. Тэгсэн чинь араас тухайн эмэгтэйгийн арай залуу нь араас ирээд миний үснээс үсдээд зулгаагаад хамт байсан арай эгч эмэгтэй нь давхар үсдэж газар унагаад нэг нь толгой дээр өвдөглөөд нөгөө эмэгтэй нь нуруун дээр гараад суучихсан. Тэгэхээр нь би арай залуу эмэгтэйг нь үсдээд босох  гэсэн чинь чадаагүй. Би нүүрээ дараад байж байхад сүүлд сонсоход Нямсүрэн гэх залуу миний нүүрлүү өшиглөөд үснээс үсдэж байгаад миний хамар луу гараараа нэг удаа цохисон. Тухайн хоёр эмэгтэй миний үснээс үсдээд  байх хооронд Нямсүрэн гэх залуу  түүнтэй хамт байсан ах над дээр ирэхээр  нь намайг салгаад харьцгаасан гэх мэдүүлэг. /хх-ийн 9-10 дугаар тал/, 

2.3.Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Б.Насанжаргалын:...2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр “Өсөх” төв нэртэй караокены урд талын гудамжинд иргэн Ц.Э, Б.Н нар нь бусдад зодуулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Э нь 2022 оны 8 дугаар сард Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс 48000, Гэмтэл согог  судлалын үндэсний төвөөс 161.000 төгрөгний зардал гарсан нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 04/4529 дугаартай албан бичиг болон яллагдагчийн дахин мэдүүлсэн мэдүүлгээр 262000 зардал гарсан нь тогтоогдож байна.

           - мөн хохирогч Б.Н нь 2022 оны 8 дугаар сард гэмтэл согог судлалын үндэсний төвөөс 161000 төгрөгний зардал гарсан нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын  2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 04/4529 дугаартай албан бичиг болон хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Ц.Э, О.Н нараас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү гэх мэдүүлэг. /хх-ийн 5 дугаар тал/, 

          2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Нгийн:...би тооцоогоо хийчихээд үүдэнд гараад ирсэн чинь караокены үүдэнд хүн байхгүй урд талын гудамжинд манай эхнэр Намууны дуу гарах шиг болохоор нь би яваад очсон чинь манай эхнэрийг нэг залуу үсдэж доошоо дараад 2 хөлөөр нь өвдөглүүлээд байж байсан. Манай эгч Даваажаргал болиулах гээд зууралдчихсан цаана нь нэг залуу зогсож байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 25-26 дугаар тал/,

          2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Даваажаргалын:...Мэндээ гэх залуу Намуунтай зодолдох гээд хоёр гараа өрөлт аваад доороо үсрээд байхаар нь Намуунаа дөхөөд очсон чинь Мэндээ шууд үсдээд хоёр өвдөглүүлээд чирсэн. Тэгэхээр нь би чи эмэгтэй хүүхэд яаж байгаа юм гээд гарыг нь тавиулах гээд дийлүүлээгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 31-32 дугаар тал/,

          2.6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Мөнхжингийн:.. Энхмэндийг хоёр үл таних эмэгтэй нь Энхмэндийг үсдээд байсан. Тэгж байтал цаанаас тэд нартай хамт явсан Эрка гэх нэртэй хууз, шанаа сахалтай, халзан, 180 гаруй орчим өндөртэй, дундаж биетэй, 6 буудал орчимд Бохир соруулдаг автомашин барьдаг, 51, 35 дугаар сургуулийн бохирыг соруулдаг эрэгтэй гарч ирээд учир зүггүй Энхмэндийн толгой хэсэг рүү хөлөөрөө өшиглөөд, хөлөөс нь татаж хоёр гутал болон өмд, дотуур хувцсыг тайлж шидсэн гэх мэдүүлэг.              /хх-ийн 22-23 дугаар тал/,

          2.7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Даваажаргалын:..2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 23 цагийн үед нөхөр Бүүвэй, хүргэн дүү О.Н, түүний эхнэр Намуун дөрвүүлээ уулзаад Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өсөх” төв нэртэй караоке орж хүний 2 пиво уусан. Би ерөөсөө уугаагүй, караокед 2 цаг гаруй дуулж байгаад караокеноос гарсан энэ үед цаг 01 цаг өнгөрч байсан санагдаж байна. Хүргэн дүү О.Н тооцоо хийх гээд үлдээд бид 3 түрүүлж гараад караокены үүдэнд хүлээгээд зогсож байсан. Тэгсэн бид 3-ын хажууд 18-19 насны орчим    4-5 залуу орилоод хоорондоо хараал хэлэлцээд байгаа нь мэдэгдэхгүй чанга яриад байхаар нь олон нийтийн газар байж аятайхан яриач бид нар хоорондоо яримаар байна гэж дүү Намуун шаардлага тавьсан. Тухайн залуучууд дундаас өндөр шар залуу гичий минь чамд ямар хамаатай юм бэ гэхээр нь Намуун тухайн хүүхдийг очоод чи намайг гичий гэдэг хэн бэ гэж хэлээд алагдсан. Мэндээ гэх залуу Намуунаатай  зодолдох гээд хоёр гараа өрөлт аваад доороо үсрээд байхаар нь Намуунаа дөхөөд очсон чинь Мэндээ шууд үсдээд хоёр өвдөглүүлээд чирсэн. Би гарын тавиулах гээд дийлээгүй. О.Н ирээд надаас яасан юу болов гэхээр нь Намуунаа бид хоёрыг янхан гичий гээд байна гэсэн чинь Нямсүрэн уурлаад Намуунааг үсдэж байгаа залууг хавирч унагаагаад Намуунаа дээр нь гараад явуулахгүй гээд барьж байсан. Нямсүрэн өөр хамт байсан хүүхэд дээр нь очоод буцаад Мэндээ дээр ирж алгадаад өмдийг нь тайлаад хашаа давуулаад шидээл чи ахиж эмэгтэй хүнийг хэл амаар доромжилж  болохгүй шүү чи өөрөөсөө ичэж амьдар гэж хэлсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 31-32 дугаар тал/,

          2.8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 11987 дугаартай дүгнэлтэд:

          1. Б.Ны биед тархи доргилт, зүүн чамархайн хуйх, баруун бугуйн' зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйх, зүүн алга, бураан, зүүн өвдөг, баруун шилбэнд зулгаралт, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

          4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

           5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Шинжээч эмч Б.Долгормаа гэжээ. /хх-ийн 45-46 дугаар тал/,

           2.9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 11872 дугаартай дүгнэлтэд:

           1. Ц.Эийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, духны зулгаралт, хамрын нураанд язарсан шарх, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

           2 .Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ.

           3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.

           4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

           5. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна. Шинжээч эмч Н.Энхцолмон гэжээ. /хх-ийн 40-41 дүгээр тал/,

          Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1.Улсын яллагч хавтас хэргээс: шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 110,  124 дүгээр тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 90, 92 дугаар тал/, 2022 оны 11 дүгээр сарын       29-ний өдрийн 365 дугаар прокурорын тогтоол /хх-ийн 151-152 дугаар тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022  оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 11872 /хх-ийн 40-41дүгээр тал/, 11987 дугаартай дүгнэлтүүдийг /хх-ийн 45-46 дугаар тал/, шүүгдэгч О.Н нь шүүх хуралд өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлт, шүүхээс хохирогчтой утсаар ярьсан тэмдэглэл зэргийг шинжлэн судлалаа.

3.2.Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс:шүүгдэгч Энхмэндийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг  шинжлэн судлав.

3.3.Шүүгдэгч нар  хавтаст хэргээс: тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.

Гэм буруугийн талаар:

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд  бүрэн хангагдсан байна гэж  шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

         Шүүгдэгч Ц.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө 01 цагийн үед Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өсөх” төвийн арын гудамжинд хохирогч Б.Ныг газар унагааж үснээс нь зулгаан зодож биед нь тархи доргилт, зүүн чамархайн хуйх, баруун бугуйн зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйх, зүүн алга, баруун, зүүн өвдөг, баруун шилбэнд зулгаралт, зүүн шуунд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах,

Шүүгдэгч О.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө 01 цагийн үед Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өсөх” төвийн арын гудамжинд хохирогч Ц.Эийн үснээс зулгааж, нүүрлүү нь өшиглөж, гараараа хамар нь тус газарт нь цохиж биед нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, духны зулгаралт, хамрын нураанд язарсан шарх, баруун шилбэнд зулгаралт бүхий  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:

          - хохирогч Б.Ны:...чи миний ахад хүрдэг хэн юм бэ пизда минь гээд хоёулаа үзье гээд “Өсөх” төвийн хойд талын гудамж руу ороод тухай залуу хоёр гараа өрөлт аваад доороо үсрээд байхаар нь би дөхсөн чинь намайг үсдээд доош нь дарсан, би өвдөг, хоёр гарын шуугаараа газар тулсан. Миний үснээс хоёр гараараа үсдээд үснээс угзраад тавихгүй байсан. Даваажаргал эгч болиулах гээд ноцолдоод тухайн хүүхдийг надаас салгаж чадаагүй. Манай нөхөр О.Н та нар яагаад ээж шигээ хүнийг ингэж байгаа гээд орилж ирээд Мэндээ гэх залууг чи өөрөөсөө ичээсэй гээд тухайн хүүхдийн өмд, гутлыг нь тайлаад эсрэг талын хашаан дээр тохоод хүүхдэд сургамж болгосон. Ингээд бид нар салаад таксинд суугаад гэрлүүгээ харьсан гэх  мэдүүлэг. /хх-ийн 15 дугаар тал/,

        - хохирогч Ц.Эийн:...би нүүрээ дараад байж байхад сүүлд сонсоход Нямсүрэн гэх залуу миний нүүрлүү өшиглөөд үснээс үсдэж байгаад миний хамар луу гараараа нэг удаа цохисон. Тухайн хоёр эмэгтэй миний үснээс үсдээд  байх хооронд Нямсүрэн гэх залуу  түүнтэй хамт байсан ах над дээр ирэхээд намайг салгаад харьцгаасан гэх мэдүүлэг. /хх-ийн 9-10 дугаар тал/, 

- иргэний нэхэмжлэгч Б.Насанжаргалын:..2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр “Өсөх” төв нэртэй караокены урд талын гудамжинд иргэн Ц.Э, Б.Н нар нь бусдад зодуулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Э нь 2022 оны 8 дугаар сард Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс 48000, гэмтэл согог  судлалын үндэсний төвөөс 161.000 төгрөгний зардал гарсан нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 04/4529 дугаартай албан бичиг болон яллагдагчийн дахин мэдүүлсэн мэдүүлгээр 262000 зардал гарсан нь тогтоогдож байна.

           - мөн хохирогч Б.Н нь 2022 оны 8 дугаар сард гэмтэл согог судлалын үндэсний төвөөс 161000 төгрөгний зардал гарсан нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын  2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 04/4529 дугаартай албан бичиг болон хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Ц.Э, О.Н нараас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү гэх мэдүүлэг. /хх-ийн 5 дугаар тал/, 

           - гэрч О.Нгийн:...би тооцоогоо хийчихээд үүдэнд гараад ирсэн чинь караокены үүдэнд хүн байхгүй урд талын гудамжинд манай эхнэр Намууны дуу гарах шиг болохоор нь би яваад очсон чинь манай эхнэрийг нэг залуу үсдэж доошоо дараад 2 хөлөөр нь өвдөглүүлээд байж байсан. Манай эгч Даваажаргал болиулах гээд зууралдчихсан цаана нь нэг залуу зогсож байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 25-26 дугаар тал/,

          - гэрч Н.Даваажаргалын:...Мэндээ гэх залуу Намуунтай зодолдох гээд хоёр гараа өрөлт аваад доороо үсрээд байхаар нь Намуунаа дөхөөд очсон чинь Мэндээ шууд үсдээд хоёр өвдөглүүлээд чирсэн. Тэгэхээр нь би чи эмэгтэй хүүхэд яаж байгаа юм гээд гарыг нь тавиулах гээд дийлээгүй...О.Н ирээд надаас яасан юу болов гэхээр нь Намуунаа бид хоёрыг янхан гичий гээд байна гэсэн чинь Нямсүрэн уурлаад Намуунааг үсдэж байгаа залууг хавирч унагаагаад Намуунаа дээр нь гараад явуулахгүй гээд барьж байсан. Нямсүрэн өөр хамт байсан хүүхэд дээр нь очоод буцаад Мэндээ дээр ирж алгадаад өмдийг нь тайлаад хашаа давуулаад шидээд чи ахиж эмэгтэй хүнийг хэл амаар доромжилж  болохгүй шүү чи өөрөөсөө ичэж амьдар гэж хэлсэн гэх мэдүүлэг.     /хх-ийн 31-32 дугаар тал/,

          - гэрч О.Мөнхжингийн:...Энхмэндийг хоёр үл таних эмэгтэй нь үсдээд байсан. Тэгж байтал цаанаас тэд нартай хамт явсан Эрка гэх нэртэй хууз, шанаа сахалтай, халзан, 180 гаруй орчим өндөртэй, дундаж биетэй, 6 буудал орчимд Бохир соруулдаг автомашин барьдаг, 51, 35 дугаар сургуулийн бохирыг соруулдаг эрэгтэй гарч ирээд учир зүггүй Энхмэндийн толгой хэсэг рүү хөлөөрөө өшиглөөд, хөлөөс нь татаж хоёр гутал болон өмд, дотуур хувцсыг тайлж шидсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 22-23 дугаар тал/,

            - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 11987, 11872 дугаартай дүгнэлтүүд. /хх-ийн 40-41, 45-46 дугаар тал/, хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл /хх-ийн 109 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Эийн дээрх үйлдэл нь  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө 01 цагийн үед Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өсөх” төвийн арын гудамжинд хохирогч Б.Ныг  аяархан яриач гэж шаардлага тавьсаны” төлөө түүнийг газар унагаан үснээс нь зулгааж зодон биед нь тархи доргилт, зүүн чамархайн хуйх, баруун бугуйн зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйх, зүүн алга, бураан, зүүн өвдөг, баруун шилбэнд зулгаралт, зүүн шуунд цус хуралт бүхий  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч О.Нгийн дээрх үйлдэл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө 01 цагийн үед Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өсөх” төвийн арын гудамжинд хохирогч Ц.Эийн үснээс зулгааж, нүүрлүү нь өшиглөж, гараараа хамар тус газарт нь цохиж зодон биед нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, духны зулгаралт, хамрын нураанд язарсан шарх, баруун шилбэнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь гэмтэл учруулж байгаа нь гэм буруугийн санаатай үйлдлүүд  байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь хохирогч, гэрч болон шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдож байх тул Ц.Э, О.Н нарын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч  нарын зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ц.Э, О.Н нарыг  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус  тус тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт  тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч,  гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгч нарын гарын үсэг  зурсан  прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүхээс шүүгдэгч О.Нг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Хохирогч Б.Н нь шүүгдэгч Ц.Этэй, хохирогч Ц.Э нь шүүгдэгч О.Нтэй тус тус эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад  бичгээр хүсэлт гаргасан, шүүх хуралдаан дээр мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан гэм хорыг аргилгасан байна гэж шүүх үзлээ.

Харин шүүгдэгч О.Н нь хохирогч Ц.Эийг эмчлүүлэхэд эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан 262.000 төгрөгийг төрийн санд төлж барагдуулаагүй, төлж барагдуулахаа шүүх хуралдаанд илэрхийлж байх тул  О.Нгээс 262.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын “Төрийн сан банк” дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлэх, шүүгдэгч Ц.Э нь хохирогч Б.Ныг эмчлүүлэхэд эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан 161.000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр  Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын “Төрийн сан банк”  дансанд төлж барагдуулсан болох нь “Голомт” банкны дансны хуулгаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Эийг бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгч нарын  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 90 хоногийн дотор төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн  баримт ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.Эд, О.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э, О.Н нарыг тус бүр 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э, О.Н нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э, О.Н нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

           5. Шүүгдэгч Ц.Э, О.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй  болохыг тус тус дурдсугай

           6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Нгээс 262.000 /хоёр зуун жаран хоёр мянган/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлсүгэй.

           7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

           8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э, О.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                   

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БАТЖАРГАЛ