| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Одонтуул |
| Хэргийн индекс | 105/2022/0765/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1715 |
| Огноо | 2022-11-21 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Г.Чанцалдулам |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1715
2022 11 21 2022/ШЦТ/1715
ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ
Áàÿíç¿ðõ ä¿¿ðãèéí Ýð¿¿ãèéí õýðãèéí àíõàí øàòíû ø¿¿õèéí Åðºíõèé ø¿¿ã÷ Í.Îäîíòóóë äàðãàëæ,
ø¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Б.Баярбат,
óëñûí ÿëëàãч Г.Чанцалдулам,
ø¿¿ãäýã÷ Ш.С, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал íàðûã îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí õóðàëäààíû “А” òàíõèìä íýýëòòýé õèéñýí ýð¿¿ãèéí õýðãèéí ø¿¿õ õóðàëäààíààð:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Сд холбогдох эрүүгийн 2106 00581 1212 дугаар хэргийг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаí õýëýëöýâ.
Ø¿¿ãäýã÷èéí áèåèéí áàéöààëò:
Õîëáîãäñîí õýðãèéí òàëààð:
Шүүгдэгч Ш.С нь 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, ... тоот хашааны урд замд ... улсын дугаартай “Тоёота Приус 11” маркийн тээврийн хэрэгслээр иргэн Б.Н.Оыг мөргөж, баруун шилбэний шаант, тахилзуур ясны сэлтэрсэн ил хугарал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:
Ø¿¿ãäýã÷ Ш.С ø¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò ºãñºí мэдүүлэгтээ: “Хохирогчийг санаатай мөргөсөн. Энэ үйлдэлдээ маргахгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
/хавтаст хэргийн 5-11 дэх тал/
Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч,
/хавтаст хэргийн 12-13 дахь тал/
Гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 04 дүгээр прокурорын тогтоол,
/хавтаст хэргийн 22 дахь тал/
Хохирогч Б.Н.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр намайг гэртээ байж байхад найз Батбаяр над руу залгаад “манайд Мөнх-Эрдэнэ байна, чи хүрээд ир” гэсэн. Би “хүүхдээ харж байна, амжихгүй” гэхэд “хүүхдээ эгчдээ харуулаад аргалаад хүрээд ир” гэсэн. Би багын найз Ганзориг руу залгаад “Мөөгий ах Батбаярынд байна гэнээ, би хүүхдээ хараад байж байна” гэтэл Ганзориг “би такси бариад зам дээр очъё, би Мөөгийтэй Туркээс ирээд тухтай ойр уулзаагүй, очихгүй бол цаадах чинь гомдчих байх” гэсэн, 20-30 орчим минутын дараа Ганзориг ирж бид Батбаярынд очсон. Тэр үед Ганзориг Лхагваатай ирсэн. Эхнэр нь машинаа жолоодон бид 3 буугаад үлдсэн. Тухайн үед 15:00 цаг болж байсан. Гэрт нь ороход Мөнх-Эрдэнэ, Батбаяр, Баатраа нар байсан. Ганзориг замаасаа 1 шил архи авсан байсан, очиход тэд нар 1 шил архи ууж байсан. Бид авчирсан архиа гаргаад ууж байтал Баатраа явсан ажилтай гээд 2 хамт байсан хүний хамт. Бид нар юм яриад сууж байсан. Батбаяр буйдан дээр унтаж байх шиг байсан. Гаднаас 2 залуу орж ирээд бид нарыг гэрт архидлаа гэж элдвээр хэлсэн. Бид уучлалт гуйгаад одоо удахгүй явлаа гэсэн. Тэр 2 залуу Мөнх-Эрдэнийг дагуулаад хамт гэрээс гарсан. 3-4 минут орчим болоод орж ирэхгүй болохоор нь Ганзориг бид хоёр араас нь гартал тэр 2 залуу Мөнх-Эрдэнийг газар унагаж 2 талаас нь өшиглөн зодож байсан. Бид 2 дундуур нь орж салгасан. Нэг залуу нь “хамаатныхаа ахыг дуудаж ирээд та нарыг алнаа, байж байгаарай” гэж хэлээд тэр 2 залуу явсан. Ганзориг бид 2 Мөнх-Эрдэнийг гэрт оруулж цусыг нь цэвэрлэсэн. Чамайг яагаад зодож байгаа юм гэхэд “мэдэхгүй” гэсэн. Би Батбаярыг сэрээх гэж оролдоход Батбаяр сэрээгүй. Удалгүй 15 орчим минутын дараа хашааны хаалга балбаж хүмүүс орилж “гараад ир” гэсэн, би бодохдоо Мөнх-Эрдэнэ ах Батбаяр хоёр хоорондоо явалддаг болохоор Мөнх-Эрдэнэ ахыг зодож байгаан байна гэж бодсон, бид хоёр гараад тэр хүмүүстэй уулзаж учирлаж хэлье, та гэрт байж бай гээд хашааны хаалгаар гартал, хаалга балбаж байсан хүн дээшээ гүйгээд явсан. Намайг харахад машин зогсоод гэрлээ асаасан, хажууд нь хүмүүс байсан, бид хоёрыг “наашаа хүрээд пизда минь” гэж дуудсан. Хашааны хаалганаас гараад өөдөөс нь алхаад явж байтал нөгөө машин урагшаа хаазлаад бид хоёрыг чиглээд ирсэн. Би зогсох байх гэж бодтол тэр машин зогсохгүй, зогсох шинжгүй байхаар нь би бултаад хашаанд тулаад зогстол тэр машин шууд ирээд машиныхаа урд талаар миний баруун шилбэ орчим мөргөж, машин хойшоо ухрахад би газар унасан. Хэсэг ухаан санаа орж гараад сонин болсон. Ганзориг “та нар хүн аллаа, яасан гэж хүн мөргөж байгаан” гэсэн. Энэ үед Батбаяр, Мөнх-Эрдэнэ хоёр гэрээс гарч ирсэн. Батбаяр тэр жолоочийг таньдаг бололтой “яагаад хүн мөргөж байгаан, мэдрэл муутай юм уу” гэж байсан. Би зүүн талаараа газар хэвтэж байгаад хөлөө татах гэтэл хөл хөдлөхгүй байсан, хөл рүүгээ хартал миний баруун хөл эргэсэн байдалтай харагдсан. Батбаяр над дээр ирж өвдөглөж суугаад “яах уу, яанаа найзаа” гэж байсан, би “түргэн дууд, манай эхнэр Буянааг дууд” гэсэн. ...Би 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Батбаярын хашааных нь хаалгыг хүмүүс нүдээд байхаар нь найз Ганзоригийг дагуулж гарч харсан. Бид хоёрыг гадаа гарахад хаалгыг нь нүдэж байсан хүмүүс гудамжных нь дээшээ өгсөж гарсан байсан. Тэгээд “2 писда минь гараад ир” гээд орилоод байхаар нь бид 2 урдаас нь 10 орчим алхаж байтал уг хүмүүсийн хажууд нь зогсож байсан цагаан өнгийн “Приус-10” загварын машин гэнэт урдаас хөдлөөд бид хоёрыг чиглэж явж эхэлсэн. Арай ч ирээд мөргөчихгүй байлгүй гээд зогсож байтал миний урд талд явж байсан Ганзоригийг хальт шүргэчихээд над руу жолоогоо дарж намайг санаатай ирж мөргөсөн.” гэх мэдүүлэг,
/хавтаст хэргийн 29-33,153 дахь тал/
Иргэний нэхэмжлэгч Б.Энхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 30-ны орой гадаа гэгээтэй байх үед би гэртээ байж байтал манай ач охин гаднаас орж ирээд “эмээ манай хашааны урд хүүхдүүд зодолдоод байна” гэж хэлж байсан. Би хоолоо хийж байсан учраас тоолгүй өнгөрсөн. Хэсэг хугацааны дараа манай нохой хуцаад байхаар нь гэрээсээ гараад хашаан дээгүүрээ өнгийгөөд хартал гудамжинд нэг цагаан өнгийн машин зогсож байсан. Тэр машины баруун урд талд нь манай хашааны хаалганы ойролцоо нэг залуу хэвтэж харагдсан. Би “юу болоод байгаа юм бэ, цагдаа дуудсан уу” гэж асуухад нэг эрүүл залуу нь “энд хэдэн хүн зодолдоод машины урдуур ороод энэ залуугийн хөл нь эвгүй болчих шиг боллоо” гэж хэлэхээр нь би “түргэн дуудсан уу” гэхэд “цагдаа ирж байгаад арга хэмжээ авах байх” гэж хэлэхээр нь би гэр рүүгээ орсон. Дараа нь манай охин ажлаас ирээд машинаа хашаа руугаа оруулах гээд гарахад манай хашааны нэг банзыг машинаараа хуга мөргөсөн байхыг мэдсэн. Манай хашааны эвдрэл бага учраас би үнэлгээ гаргах шаардлагагүй гэж үзсэн. Жолооч залуу нэг шинэ банз авчирч хадаж өгсөн. Одоо миний хувьд нэхэмжлэх зүйлгүй, жолоочид гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг,
/хавтаст хэргийн 42 дахь тал/
Гэрч Г.Батбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр найз Мөнх-Эрдэнэ манайд ирж хоносон. Маргааш нь Н.О надтай чатаар холбогдож манайд ирэхээр болсон. Н.О найз Ганаа, Лхагваа хоёртой гурвуулаа манайд ирсэн. Манайд 2 шил архи тавуулаа хувааж уусан. Би хэсэг унтсан байсан. Нэг сэрэхэд Н.О, Ганаа 2 заазуур барьсан үүдэнд “алаад өгье” гээд орилоод зогсож байснаа гэрээс гарч гүйсэн. Би босож гутлаа өмсөөд араас нь гүйгээд гартал Н.О хашааны урд унасан ёолоод хэвтэж байсан, хажууд нь машин зогсож харагдсан. “Юу болов оо” гэхэд “энэ машин Н.Оыг мөргөчихлөө” гэж нэг нь хэлсэн.” гэх мэдүүлэг,
/хавтаст хэргийн 48 дахь тал/
Гэрч О.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр найз эмэгтэй Батбаярын Эрдэнэтолгойд байх гэрт нь очиж хоносон. Тэднийд найз эмэгтэй Батбаяраас гадна Батбаярын охин болон хамаатных нь нэг охин байсан. Тэр 2 охин манай найзууд ирэхээс өмнө гэрээс гараад явсан байхгүй байсан. Маргааш нь 16:00 цагийн үед миний 3 найз болох Н.О, Ганзориг, Лхагваа нар ирж бид тавуулаа 2 шил том архи хувааж уусан. Орой 18:00 цагийн үед гаднаас Батбаярын хүү нэг залуугийн хамт хоёулаа орж ирээд “гэрт архи уулаа” гэж маргаан үүссэн. Би Батбаярын хүүгээс уучлалт гуйгаад араас нь гартал гудамд миний нүүр лүү нэг нь цохисон, би тэр хоёрын хэн нь цохисныг мэдэхгүй байна. Нэг цагаан машин өнгөрөхөөр нь эргээд хартал Н.Оыг тэр цагаан машин хашаатай хавсарч мөргөж харагдсан. Би тэр айлаас гараад 20-30 орчим метрийн зайтай гудамд зогсож байхад тэр цагаан машин миний хажуугаар хаазлаад Н.Оыг санаатай мөргөсөн гэж би бодож байна.” гэх мэдүүлэг,
/хавтаст хэргийн 51 дэх тал/
Гэрч Ч.Мягмарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гэртээ бууз хийгээд байж байтал манайд амьдардаг Билэгсайхан надад хандан “дүүгээс мессеж ирээд байна. Манайд хүмүүс архи уугаад байна гэнэ, дүү айгаад байна, ирээд аваадах гэж бичсэн байна” гэхээр нь би том хүү Шинэбаярт “гадаа байгаа миний машиныг аваад Билэгсайхантай хамт яваад дүүг нь аваад ир” гээд гаргасан. Удалгүй 30 орчим минутын дараа Билэгсайхан над руу залгаад “манай дүү гэртээ байхгүй алга болсон байна” гээд уйлахаар нь би дүү Ш.Сыг дагуулан “Тоёота Приус 11” маркийн Ш.Сын машинтай хоёулаа араас нь Батбаярын гэр рүү очиж явтал Билэгсайхан зам руу гүйж гарч ирээд бид хоёрыг тосож авсан. “Юу болов” гэхэд “дүү байхгүй байна, манайд 4 ах архи уусан сууж байна. Тэр ах нараас дүүгээ асуухад “бид нар яаж мэдэхийн, дүү чинь гараад явсан, олон үгтэй бацаан бэ” гэж хэлээд Мөнх-Эрдэнэ ах намайг цохиод авахаар нь би зөрүүлээд цохисон” гэж хэлсэн. Өөдөөс манай хүү Шинэбаяр алхаж ирсэн, тэгээд бид хэд машинаа түрж дээшээ гаргасан. Ш.С бие засахаар үлдсэн. Бид 3 машин руугаа алхаад хашааны үүдэнд очтол өөдөөс 2 залуу хутга бариад гарч ирсэн. Бид 3 эргээд зугтсан. Энэ үед Ш.С дээрээс машинтайгаа уруудаж орж ирэх үед нөгөө 2 залуу машиных нь урдуур гүйж орж ирээд Ш.Сын жолоодон явсан машинд нэг залуу нь мөргүүлэн газар унасан.” гэх мэдүүлэг,
/хавтаст хэргийн 54, 225 дахь тал/
Гэрч М.Шинэбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2021 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр гэртээ бууз хийгээд байж байтал манайд амьдардаг Билэгсайханы дүү охин нь чатаар ах руугаа “ирээд аваач, манайд хүмүүс архи уугаад байна” гэж хэлсэн. Билэгсайхан бид хоёр Батбаяр эгчийн гэрт очсон. Гэрт нь 4 ах архи уугаад сууж байсан. Батбаяр эгч гэртээ унтаж байсан. Дүү байхгүй байхаар нь тэр ах нараас дүүгээ асуухад “би яаж мэддэгийн, гараад явсан юм байгаа биз” гэж хэлсэн. Билэгсайхан бид хоёр гараад аав руу залгаж “Нандиа алга болчиж хамт хайлцъя” гэж дуудсан. Тэгээд дүүг нь хайж байтал гэрээс Мөнхөө гэх ах гарч ирээд Билэгсайхан руу дайрсан. Сайханаа ах тэр ахыг нэг цохиж авсан. Би тэр ахын малгайнаас нь татаад газар унгасан. Тэгтэл найзууд нь араас хутга бариад гарч ирэн бид 2 хоёр луу дайрсан. Бид 2 машиндаа суугаад явах гэтэл бид хоёрыг явуулахгүй байсан. Билэгсайхан доошоо аавыг тосож авахаар гүйсэн, энэ хооронд тэр 3 ах хутга бариад миний араас хөөсөн. Би доошоо уруудан гүйж байтал Ш.С ах, аав, Билэгсайхантай тааралдаж машинд нь суугаад дээшээ машинаа авахаар өгссөн. Зам нь өгсүүр байсан учраас бид 3 бууж түрж дээш нь гаргасан. Ш.С ах бие засахаар машинаасаа буугаад үлдсэн. Бид 3 явганаар уруудаад тэдний хашааны үүдэнд очтол тэр 2 ах хутга бариад гараад ирэхээр нь бид нар зугтаах үед Ш.С ах хажуугаар зөрөөд явсан, эргээд хартал нэг ахыг нь машинаараа мөргөсөн байсан.” гэх мэдүүлэг
/хавтас хэргийн 57 дахь тал/
Насанд хүрээгүй гэрч Б.Билэгсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр би Мягмар ахын гэрт бууз хийгээд байж байтал миний төрсөн дүү Нандинсайхан миний утас руу “та намайг ирээд аваач, гэрт баахан согтуу ах нар байна, би айгаад байна” гэж чат бичихээр нь би Шинэбаяр ахтай хамт гэртээ яваад ортол дүү байхгүй байсан. Тэр ах нараас дүүгээ асуугаад “яагаад гэрт архи уугаад байгаан” гэж хэлсэн. Би айж сандраад хашаа руугаа гарч дүүгээ хайсан байхгүй байсан. Мягмар ах руу залгаад “дүү байхгүй байна, та хүрээд ирээч” гэсэн. Ээжийн найз Мөөгий ах гэрээс гарч ирээд над руу дайрсан. Намайг зодох гэж дайраад миний цээж рүү цохихоор нь би эргүүлээд толгой руу нь цохисон. Ах Шинэбаяр намайг өмөөрч Мөөгий ахыг татаж унагаасан. Бид хоёрын машиныг өгч явуулахгүй байсан. Мөөгий ахыг өмөөрөөд найзууд нь араас хутга барьж гарч ирсэн. Би ахыгаа тосоод зам руу гүйж Мягмар ахын машинд суугаад машинаа авахаар буцаад явтал өөдөөс Шинэбаяр ах ирж машинд суусан. Дээшээ машинаа түрж гаргаад Ш.С ах шээгээд хойно үлдсэн. Бид 3 түрүүлээд алхсан. Хашааны үүдэнд ирэхэд гэрээс 2 ах хутга бариад “ална” гэж хэлээд гарч ирэхээр нь бид зугтаасан, энэ үед Ш.С ах хажуугаар машинтайгаа зөрж өнгөрсөн, эргээд хартал машин нь гулгаад нэг ахыг мөргөсөн. ...Билэгсайхантай муудалцсан залуутай хамт гарч ирсэн 2 найз нь ахиад хутга барьж гарч ирсэн ба бид 2 буцаад аав руу гүйсэн.” гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 60, 218 дахь тал/
Гэрч Ш.Сансарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...уг машиныг Мөнхбат гэх хүнээс би худалдаж авсан. Гэхдээ нэр шилжүүлээгүй, манай дүү унадаг байсан юм...” гэх мэдүүлэг
/хх-ийн 77 дахь тал/
Гэрч Э.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр цагийг тодорхой санахгүй байна. Үдээс хойш Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Эрдэнэтолгойд байх Батбаяр гэх эмэгтэйгийн гэрт Мөнх-Эрдэнэ, Н.О, Лхагва бид тавуулаа 2 шил архи уусан. Орой цагийг тодорхой хэлж мэдэхгүй байна. Батбаярын хүү гэх 1 залуу ирээд архидсан гээд бидэнд уурлаад байх шиг байсан. Тэгээд Мөнх-Эрдэнийг гэрээс гарахад Батбаярын хүүхэд нь найзуудтайгаа зодсон байдалтай маргалдаад байж байхад нь Н.О бид 2 салгаж, тэд нар явцгаасан. Орой цагийг тодорхой санахгүй байна, удалгүй 19-20 цагийн орчим байх, хашааны хаалга цохиод байхаар нь Н.О бид 2 гарахад үүдэнд хүн байгаагүй, цаана нь зайдуу залуучууд орилоод байсан. Тэгэхэд Н.О бид хоёр гудамжинд нь зогсож байхад улсын дугаарыг нь одоо санахгүй байна, цагаан өнгийн “Тоёота Приус” маркийн гэрлээ асаасан машин Н.О бид хоёрыг чиглээд ирсэн. Би тэр машины баруун талын крыло орчимд шүргэгдэж, харин Н.Оыг машины урд талаараа санаатай мөргөж, түрээд айлын хашаатай хавсарч мөргөсөн. Улмаар Н.Оын баруун хөлийг гэмтээсэн байсан. Би тухайн үед сандраад шоконд орсон болохоор тэр машинтай залуугийн царайг сайн харж чадаагүй. Тэр машинтай залуу санаатай мөргөж, Н.Оыг гэмтээсэн. Харин намайг шүргэсэн боловч гэмтэл учруулаагүй. Тухайн үед бид нар нэг их согтоогүй, халамцуу байсан, болсон явдлыг сайн санаж байна. Тэр машинтай залуу Н.Оыг мөргөж гэмтээхэд хажууд нь надаас өөр хүн байгаагүй. Би хажуу тийш нь бултаагүй бол бас ноцтой гэмтэх байсан. ...ойролцоогоор 20-30 км цагийн хурдтай явсан байх гэж бодож байна. ...Тэр машинтай залуу гулгаж ирээгүй, Н.Оыг шууд санаатай мөргөж гэмтээсэн юм.” гэх мэдүүлэг,
/хавтаст хэргийн 79-80 дахь тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 1222 дугаар:
1. Б.Н.Оын биед баруун шилбэний шаант, тахилзуур ясны сэлтэрсэн ил хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй." гэх дүгнэлт,
/хавтаст хэргийн 82-83 дахь тал/
Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 47522103 дугаар: “2. Уг тээврийн хэрэгслийн хойд тэнхлэгийн дугуйн тоормос стандартын шаардлага хангахгүй, урд болон хойд дугуйнуудын хээний гүн стандартын шаардлага хангахгүй, зүүн талын зогсоолын тоормос ажиллагаагүй, баруун зүүн талын хол ойрын гэрлийн тусгал стандартын шаардлага хангахгүй, оврын гэрэл зориулалтын бус гэрэлтэй, өнгө үзэмж муу, бүртгэлийн дугаарын гэрэл асахгүй, урд буфер баруун урд хэсэгтээ 17х25 см талбайд зурагдаж, урагдсан баруун хойд талын буфер, крыло будаг халцарсан зэрэг нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна. 4. Уг тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат АВS тоормосны системтэй ба хойд тэнхлэгийн зүүн дугуйн тоормосны ажиллагаа стандартын шаардлагыг хангахгүй байсан болно. Мөн зүүн талын зогсоолын тоормос ажиллагаагүй байсан. 6. Уг тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгийн төвийн тоног төхөөрөмж дээр, үзлэгийн инженерийн ур чадварт тулгуурлан шалгаж үзэхэд: Авто тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагуудыг хангахгүй буюу тэнцэхгүй байна.” гэх дүгнэлт,
/хавтаст хэргийн 101-105 дахь тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хавтаст хэргийн 63 дахь тал/
Жолоодох эрхийн лавлагаа,
/хавтаст хэргийн 64 дэх тал/
Оршин суугаа хаягийн тодорхойлолт,
/хавтаст хэргийн 65 дахь тал/
Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа,
/хавтаст хэргийн 66 дахь тал/
Тээврийн хэрэгслийн лавлагаа,
/хавтаст хэргийн 68 дахь тал/
“Жиншинь Жиншинь” ХХК-ийн тодорхойлолт,
/хавтаст хэргийн 69 дэх тал/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
/хавтаст хэргийн 143-145 дахь тал/
Хохирогч Б.Н.Оын Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “иргэн Болд овогтой Н.О миний бие Ш.Сд ямар нэгэн гомдол, саналгүй болно. Хохирлыг бүрэн барагдуулсан ба цаашид ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх хүсэлт,
/хавтаст хэргийн 195 дахь тал/
Шүүгдэгч Ш.Сын хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар,
/хавтаст хэргийн 196-197 дахь тал/
Шүүгдэгч Ш.Сын эхнэр Д.Пунцагдуламын иргэний үнэмлэхийн хуулбар,
/хавтаст хэргийн 198 дахь тал/
Хохирогч Б.Н.Оын Баянзүрх дүүргийн Прокурорын газарт гаргасан “Иргэн Н.О миний хохирлыг Ш.С нь хохирлыг бүрэн барагдуулсан болно. Цаашид гомдол, санал гаргахгүй. Нийт тооцоо дуусгавар болгов.” гэх хүсэлт,
/хавтаст хэргийн 199 дэх тал/
“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1 дугаар: “...Нийт хохирлын дүн нь: 3.000.000 (гурван сая) төгрөгөөр тогтоож байна.” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан,
/хавтаст хэргийн 219-220 дахь тал/
Хохирогч Б.Н.Оын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан “иргэн Ш.Сд гомдол, санал байхгүй. 5.000.000 төгрөгийн хохирлыг барагдуулж авсан нь үнэн болно” гэх хүсэлт,
/хавтаст хэргийн 229 дэх тал/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэлд хохирогч Б.Н.Оын “санал хүсэлт байхгүй, гомдол, санал байхгүй” гэх хүсэлт /хавтаст хэргийн 230 дахь тал/ зэрэг болно.
Ø¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò øèíæèëñýí äýýðõè íîòëîõ áàðèìòóóä íü ýíý õýðýãò õàìààðàëòàé, Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëüä çààñíû äàãóó öóãëóóëæ, áýõæ¿¿ëñýí, ýíý õýðãèéã õÿíàí øèéäâýðëýõýä õàíãàëòòàé ãýæ ø¿¿õ ¿íýëýâ.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Íýã: Ø¿¿ãäýã÷èéí ãýì áóðóóãèéí òàëààð:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч “Шүүгдэгч Ш.С нь 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ... тоот хашааны урд замд ... улсын дугаартай “Тоёота Приус 11” маркийн тээврийн хэрэгслээр иргэн Б.Н.Оыг санаатайгаар мөргөж, баруун шилбэний шаант, тахилзуур ясны сэлтэрсэн ил хугарал бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хохирогч Б.Н.Оын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.Энхцэцэг, гэрч Г.Батбаяр, О.Мөнх-Эрдэнэ, Ч.Мягмар, М.Шинэбаяр нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1222 дугаартай шинжээчийн дүгнэлт, мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтаар болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Ш.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Хохирол, хор уршгийн хувьд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Н.Ооос баримтаар 2.779.931 төгрөгийн хохирогч нэхэмжилсэн бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар нийт 5.000.000 хохирлыг нөхөн төлж барагдуулсан тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна” гэх,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Амаржаргал “Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох гэрч болон хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээс үзэхэд миний үйлчлүүлэгч Ш.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Гэм буруугаа өөрөө хүлээн зөвшөөрсөн. Гэм буруу дээр маргахгүй гэсэн. Хохирогчид тухайн үед гарах болон цаашид гарах эмчилгээний зардалд нийтдээ 5.000.000 төгрөг өгч барагдуулсан. Хохирогч нь цаашид ямар нэг гомдол саналгүй гэсэн бичгээ өгсөн байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Ш.С нь 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, ... тоот хашааны урд замд ... улсын дугаартай “Тоёота Приус 11” маркийн тээврийн хэрэгслээр хохирогч Б.Н.Оыг мөргөж, баруун шилбэний шаант, тахилзуур ясны сэлтэрсэн ил хугарал бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх11, 13/, хохирогч Б.Н.Оын “...бид 2 урдаас нь 10 орчим алхаж байтал уг хүмүүсийн хажууд зогсож байсан цагаан өнгийн Приус-10 маркийн машин гэнэт урдаас хөдлөөд бид хоёрыг чиглэж явж эхэлсэн. Арай ч ирээд мөргөчихгүй байлгүй, гээд зогсож байтал миний урд талд явж байсан Ганзоригийг хальт шүргэчихээд над руу жолоогоо дарж намайг санаатай ирж мөргөсөн. ...намайг чиглэж ирж мөргөхдөө огтхон ч хурдаа хасаагүй.” гэх /хх 29-33,153/, иргэний нэхэмжлэгч Б.Энхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...нохой хуцаад байхаар нь гэрээсээ гараад хашаан дээгүүрээ өнгийгөөд хартал гудамжинд нэг цагаан өнгийн машин зогсож байсан. Тэр машины баруун урд талд нь манай хашааны хаалганы ойролцоо нэг залуу хэвтэж харагдсан. Би “юу болоод байгаа юм бэ цагдаа дуудсан уу?” гэж асуухад нэг эрүүл залуу нь “энд хэдэн хүн зодолдоод машины урдуур ороод энэ залуугийн хөл нь эвгүй болчих шиг боллоо” гэж хэлэхээр нь би “түргэн дуудсан уу” гэхэд, “цагдаа ирж байгаад арга хэмжээ авах байх” гэж хэлэхээр нь би гэр рүүгээ орсон. Манай хашааны эвдрэл бага учраас би үнэлгээ гаргах шаардлагагүй гэж үзсэн. Жолооч залуу нэг шинэ банз авчирч хадаж өгсөн. Одоо миний хувьд нэхэмжлэх зүйлгүй, жолоочид гомдол санал байхгүй.” гэх /хх 42/, гэрч Г.Батбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би босож гутлаа өмсөөд араас нь гүйгээд гартал Н.О хашааны урд унасан ёолоод хэвтэж байсан хажууд нь машин зогсож харагдсан. Юу болов оо гэхэд энэ машин Н.Оыг мөргөчихлөө гэж нэг нь хэлсэн...” гэх /хх 48/, гэрч О.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Нэг цагаан машин өнгөрөхөөр нь эргээд хартал Н.Оыг тэр цагаан машин хашаатай хавсарч мөргөж харагдсан. ...би тэр айлаас гараад 20-30 орчим метрийн зайтай гудамд зогсож байхад тэр цагаан машин миний хажуугаар хаазлаад Н.Оыг санаатай мөргөсөн гэж би бодож байна...” гэх /хх 51/, гэрч Ч.Мягмарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ш.С дээрээс машинтайгаа уруудаж орж ирэх үед нөгөө залуу машиных нь урдуур гүйж орж ирээд Ш.Сын жолоодон явсан машинд нэг залуу нь мөргүүлэн газар унасан.” гэх /хх 54, 225/, гэрч М.Шинэбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ш.С ах бие засахаар машинаасаа буугаад үлдсэн. Бид 3 явганаар уруудаад тэдний хашааны үүдэнд очтол тэр 2 ах хутга бариад гараад ирэхээр нь бид нар зугтаах үед Ш.С ах хажуугаар зөрөөд явсан эргээд хартал нэг ахыг нь машинаараа мөргөсөн байсан...” гэх /хх 57/, насанд хүрээгүй гэрч Б.Билэгсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ш.С ах шээгээд хойно үлдсэн. Бид 3 түрүүлээд алхсан. Хашааны үүдэнд ирэхэд гэрээс 2 ах хутга бариад “ална” гэхээр нь бид зугтаасан энэ үед Ш.С ах хажуугаар машинтайгаа зөрж өнгөрсөн эргээд хартал машин нь гулгаад нэг ахыг мөргөсөн...” гэх /хх 60/, гэрч Э.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н.О бид хоёр гудамжинд зогсож байхад улсын дугаарыг нь одоо санахгүй байна, цагаан өнгийн Тоёота Приус маркийн гэрлээ асаасан машин Н.О бид хоёрыг чиглээд ирсэн. Би тэр машины баруун талын кирла орчимд шүргэгдэж, харин Н.Оыг машины урд талаараа санаатай мөргөж, түрээд айлын хашаатай хавсарч мөргөсөн. Улмаар Н.Оын баруун хөлийг гэмтээсэн байсан. Би тухайн үед сандраад шоконд орсон болохоор тэр машинтай залуугийн царайг сайн харж чадаагүй. Тэр машинтай залуу санаатай мөргөж, Н.Оыг гэмтээсэн. ...ойролцоогоор 20-30км цагийн хурдтай явж байсан. ...Тэр залуу гулгаж ирээгүй Н.Оыг шууд санаатай мөргөж гэмтээсэн...” гэх /хх 79-80/ мэдүүлгүүд, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 1222 дугаар “Б.Н.Оын биед баруун шилбэний шаант, тахилзуур ясны сэлтэрсэн ил хугарал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх 82-83/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 143-145/ зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Ш.С нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Ш.С нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдсан идэвхтэй үйлдлээ хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг ухамсарлан мэдсээр байж хүсэж хийсэн, энэ үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, уг үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж, 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Ш.С нь хохирогч Б.Н.Оын гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Н.О нь гэм хорын хохиролтой холбоотой баримтыг хавтаст хэрэгт хавсаргасан байх ба уг нотлох баримтуудаар тогтоогдсон 2.855.260 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Ш.С нь хохирогчид 5.000.000 төгрөгийг төлсөн, хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “Шүүх хуралдаанд суухгүй, мөрдөн шалгах ажиллагаа болон прокурор, өмнө болсон шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ удаа дараа илэрхийлж бичгээр хүсэлт өгсөн, одоо гомдолгүй, нэмж нэхэмжлэх зүйлгүй” гэх тайлбар, мөн иргэний нэхэмжлэгч Б.Энхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “миний хувьд нэхэмжлэх зүйлгүй, жолоочид гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч Б.Н.Оын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан тул хохирогч Б.Н.О нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох Ш.Саас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Õî¸ð: Ø¿¿ãäýã÷èä ýð¿¿ãèéí õàðèóöëàãà õ¿ëýýëãýõ òàëààð:
Шүүх хуралдаанд шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “Шүүхээс шүүгдэгч Ш.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа тул хөнгөрүүлэх нөхцөл байдлаар тооцох саналтай байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоодохгүй байна. Шүүгдэгч нь гэм буруу дээрээ маргахгүй, хохирогч нь шүүгдэгчид гомдол санал байхгүй, хохирогчийн хохирол, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Ш.Сын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Ш.С нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол, төлбөрөө төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаж, шүүгдэгчид оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасны дагуу 2 жилийн хугацааг хасаж тооцуулах саналтай байна. Шүүгдэгч Ш.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй. 2021 оны 04 дүгээр сарын 19-ны өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Ш.Сын жолоодох эрхийн үнэмлэх 1 ширхэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг зэргийг эзэмшигчид тус тус буцаан олгуулах саналтай байна. Шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Ш.Сын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 88-63 УНО улсын дугаартай Тоёота Приүс 11 маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 3.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, улсын орлого болгуулах саналтай байна.” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Амаржаргал “Шүүгдэгч Ш.С нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй ба анх удаа гэмт хэрэг үйлдэж, үйлдсэн хэргээ үнэн зөвөөр ярьж, гэм буруу дээрээ маргаагүй. Бусдад хүнд хохирол учруулсан бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Мөн Ш.С нь эхнэр болон 4 настай, 1 настай хоёр хүүхдийн хамт дөрвүүлээ амьдардаг. Одоо бол ганцаараа ажил хийж байгаа зэрэг хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон хувийн байдлуудыг харгалзаад улсын яллагч санал болгосноор 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялаас Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасны дагуу 2 жилийн хугацааг хасаж оногдуулж өгөөч.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч Ш.Сд ýð¿¿ãèéí хариуцлагыг õ¿íäð¿¿ëýõ íºõöºë áàéäàë òîãòîîãäîîã¿é бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Ø¿¿õ ø¿¿ãäýã÷ Ш.Сд ýð¿¿ãèéí õàðèóöëàãà õ¿ëýýëãýõэä гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хуâèéí áàéäаë, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг õàðãàëçàí үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэх эрүүгийн хариуцлагын зорилгыг ханган, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Ш.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор буюу 2 жил 10 хоногийн хорих ял шийтгэв.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэж заасан ба шүүгдэгч Ш.Сын үйлдсэн гэмт хэрэг нь уг хуулийн үйлчлэлд хамаарахаар хуульчлагджээ.
Иймд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 10 хоногийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, эдлэх ялыг 10 хоног хорих ялаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.”, “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна..” гэж тус тус зааснаар шүүгдэгч Ш.Сын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 3.000.000 төгрөгийг /хх-219/ түүнээс гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн .... дугаартай жолоочийн үнэмлэх, ... дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ш.Сд буцаан олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.Саас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Шүүгдэгч Ш.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Сд 2 жил 10 хоног хорих ял шийтгэсүгэй.
3. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Сд оногдуулсан 2 жил 10 хоногийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, эдлэх ялыг 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Сд оногдуулсан 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Хохирогч Б.Н.О нь гэм хорын хохиролд 2.855.260 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Ш.С 5.000.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч Б.Н.О цаашид гарах гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ш.Саас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ... дугаартай жолоочийн үнэмлэх, ... дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ш.Сд буцаан олгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 3.000.000 төгрөгийг шүүгдэгч Ш.Саас гаргуулж улсын орлогод оруулсугай.
8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ш.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ш.Сд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОДОНТУУЛсн 6.7 дугаар