| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2015/00401/И |
| Дугаар | 04 |
| Огноо | 2018-12-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 04
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар баг, хөдөө оршин суух Цагаагчууд овогт *******н *******ийн /*******/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг, Орхон 3 дугаар хэсэг, гудамж 029 тоотод оршин суух Алаг адуут овогт *******ийн *******д /*******/ холбогдох
“5,000,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Ц.******* миний бие 2011 оны 09 дүгээр сараас 2012 оны 08 дугаар сар хүртэл П.*******ийн үхрийг маллаж малчнаар ажиллаж байсан.
П.******* “...******* ах, та надад туслаач, би эхнэрийн хамт 30.000.000 төгрөгийн зээлтэй, төлөлт удаашраад банкнаас зээл авах боломжгүй болоод байна. Би таний нэр дээр 30 үхэр, 2 байшин, зуслангийн байр, өвөлжөө байшинг шилжүүлээд өгье! Та манай малчин учраас “А” дансаа таны нэр дэр гаргуулаад малчны зээл авч өгөөч...” гэхэд нь би “болох юм уу” гэхэд “болноо, би Шаамар сумын ХААН банкны эрхлэгч *******той ярьж тохирсон” гэж хэлсэн. П.******* өөрөө банкны эрхлэгч болон багийн Засаг дарга, сумын ажилтан нараас П.*******ийн малыг миний нэр дээр болгуулан “А” дансыг гаргуулж зээл авсан.
Би П.*******ийн малчин учраас муу зүйл санаагүй. Ингээд ******* миний өмнөөс бүх зүйлийг зохицуулан 2012 оны 02 дугаар сарын 18-нд зээл авч банкнаас П.******* мөнгөө тоолж аваад цүнхэндээ хийгээд аваад гараад явсан. Би П.*******ийн малыг маллаж байгаад 2012 оны 08- дугаа сард Төв аймгийн Партизаны САА-руу гэр бүлийн хамт шилжсэн. 2012 оны 11 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Шаамар суманд шилжүүлэг хийлгэх гэж ирээд ХААН банкны эрхлэгч *******той уулзаж “П.******* зээлээ төлж байгаа юу? гэхэд “Та санаа зоволтгүй, бүх барьцаа хөрөнгө П.*******ийнх юм чинь, санаа зоволтгүй” гэсэн. Би шилжин явсан учир дахин энэ талаар ярилцаагүй. Одоо миний бие Улаанбаатар хотод амьдарч байна. Би эхнэр, хүнд өвчтэй хүүхдийн хамт айлын гэр дэлгүүр сахиж, сахиулын ажил хийж 300.000 төгрөгийн цалинтай ажил хийж байгаа. Одоо амьдрал хэцүү байна. Энэ банкны асуудлаас болж эрэн сурвалжлагдан ирэхдээ 2015 оны 04 дүгээр сарын 24-нд П.*******тэй уулзаж “зээлээ яагаад төлөхгүй байгаа юм бэ? гэхэд “Хэн чамайг зээл авч өг гэсэн юм бэ? Шүүхдээ өгөхгүй юу” гэсэн. П.******* миний хүнд итгэмтгий занг ашиглаж 5,000,000 төгрөгийн зээлийг ХААН банкны эрхлэгч *******той хуйвалдан авсан тул П.*******ээс 5,000,000 төгрөгийг гаргуулан өгч... тусална уу... гэх.
Нэхэмжлэгч Ц.******* 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ:
...Ц.******* би Ц.*******д холбогдуулан 5 сая төгрөг гаргуулахаар шүүхэд 2015 онд нэхэмжлэл гаргасан, уг асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүй болсон тул шүүхэд гаргасан гэрчийг эрэн сурвалжилж, албадан ирүүлэх хүсэлт болон нэхэмжлэлээсээ татгалзаж байна... гэжээ.
Хариуцагч П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...нэхэмжлэгч Ц.******* нь П.******* надаас “...5,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлт өгсөн байх тул. Хариуцагч П.******* миний бие “2,000,000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа болохоо үүгээр мэдэгдэж байна... гэх.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч П.*******д холбогдуулан гаргасан “5,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлээсээ, хариуцагч П.******* нь Ц.*******эд холбогдуулан гаргасан “2,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлээсээ тус тус татгалзсан болох нь:
Ц.*******ийн шүүхэд гаргасан “...Ц.******* би Ц.*******д холбогдуулан 5 сая төгрөг гаргуулахаар шүүхэд 2015 онд нэхэмжлэл гаргасан, уг асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүй болсон тул шүүхэд гаргасан гэрчийг эрэн сурвалжилж, албадан ирүүлэх хүсэлт болон нэхэмжлэлээсээ татгалзаж байна...” гэх тайлбар,
П.*******ийн шүүхэд гаргасан: “...П.******* миний бие “2,000,000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа болохоо үүгээр мэдэгдэж байна...” гэх тайлбараар тус тус нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Ц.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөг, хариуцагч П.*******ийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж,
улсын тэмдэгтийн хураамж 94,950 төгрөгийн тал хувь болох 47,475, төгрөгийг нэхэмжлэгч Ц.*******эд, мөн улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөгийн тал хувь болох 23,475 төгрөгийг хариуцагч буюу сөрөг нэхэмжлэгч П.*******д төрийн сангийн төсвийн орлогоос тус тус гаргуулан зохигчдод олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар Ц.*******ийн нэхэмжлэлтэй П.*******д холбогдуулан гаргасан “5,000,000 төгрөг гаргуулах” тухай, хариуцагч буюу сөрөг нэхэмжлэгч П.*******ийн Ц.*******эд холбогдуулан гаргасан “2,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт зохигчид нь тус тус нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт нэхэмжлэгч Ц.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид 94,950 төгрөг, хариуцагч П.******* сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 46,950 төгрөг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 47,475, төгрөгийг нэхэмжлэгч Ц.*******эд, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 23,475 төгрөгийг хариуцагч П.*******д төрийн сангийн төсвийн орлогоос тус тус гаргуулан зохигчдод олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Л.СОЁЛМАА