Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 19

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би “*******” ХХК-ийн /РД: *******, итгэмжлэгдсэн төлөөлөгч *******/  нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Бүргэдэй булаг 1 дүгээр гудамж 23 тоотод оршин суух Боржигон овогт *******гийн ******* /*******/ холбогдох “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөр, алданги нийт 120,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     

Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            ...Р.******* нь манай компанитай 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 1128518 тоот “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулан 240,000 төгрөгийн үнэ бүхий NP10 төхөөрөмжийг урьдчилгаа төлбөргүйгээр 12 сарын хугацаанд сар бүр 20,000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр авсан. Р.******* нь одоогийн байдлаар манай компанид NP10 төхөөрөмжийн 80,000 төгрөгний үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд Р.*******аас... гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 80,000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу 1348 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги 40,000 төгрөг буюу нийт 120,000 төгрөгийг гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү... гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: 

...“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Р.*******д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 120,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байна...гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ““*******” ХХК нь Р.*******д холбогдуулан “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөр, алданги нийт 120,000 төгрөг гаргуулах”  тухай нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нэхэмжлэлийн шаардлага болох 120,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байна...” гэх хүсэлтээр нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 4,550 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 2,275 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 2,275 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар “Жи-Мобайл” ХХК нь хариуцагч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Бүргэдэй булаг 1 дүгээр гудамж 23 тоотод оршин суух Боржигон овогт *******гийн ******* /*******/ холбогдох “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөр, алданги нийт 120,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн нэхэмжлэгч, нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.          

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 4,550 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 2,275 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 2,275 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр  гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                           Л.СОЁЛМАА