Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/355

 

 

 

 

        

   2022       11        22                                        2022/ШЦТ/355

                                

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч Б.Үүрийнтуяа,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Т-,

Хохирогчийн өмгөөлөгч Т.Д-сүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгч Д.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-өд холбогдох эрүүгийн 2238000000516 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  Д.Б-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б- нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Сангийн далай” гэх газарт 2022 оны 07 дугаар сарын 15- ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ...улсын дугаартай “Приус-30” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явж “Сангийн далай” руу орж тус тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан Э.Т-нь усанд живж улмаар механик амьсгал бүтэлт буюу живэлтийн улмаас нас барсан ба хүнийг болгоомжгүй алах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлэг болон эрүүгийн 2238000000516 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Д.Б- нь 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших Сангийн далай гэх газарт ...улсын дугаартай “Приус-30” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явж “Сангийн далай” нуур руу орж тус тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан Э.Т-нь усанд живж улмаар механик амьсгал бүтэлт буюу живэлтийн улмаас нас барсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б-ийн өгсөн: “...2022 оны 7 дугаар сарын 10-нд Орхон аймгаас Хөвсгөл аймагт бөөгийн тахилга болно гээд манай гэр бүл, болон дүүгийн эхнэр, хүүхдүүдийн хамт ирсэн. Сангийн далай гэх газар очоод бөөгийн тахилга оройн 22-00 цагийн үед болоод хаалтын ажиллагаа болсон. Тэгээд бид нар 2 шил виски, 1 шил архи, вино уусан. Тэгээд юу болсон талаар би санахгүй байна. Тэгээд энэ хэрэг гарсан байсан. Энэ гэмт хэргийг үйлдсэндээ харамсаж байна” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Д.М-ын өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 12 цаг өнгөрч байхад Д.Б-ийн бэр эгч Б- над руу видео калл хийгээд талийгчийг байгалийн гамшигт өртөгдлөө, би Мөрөнгөөс ярьж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу болов оо наад хүмүүс чинь Мөрөнд биш Бүрэнтогтох суманд байгаа гэсэн чинь гамшигт өртөгдлөө гээд байсан. Ингээд байж байхад өдрийн 13-14 цагийн үед байх миний том охин Э.Т- над руу залгаад Э.Т-нас барсан гэж байна Д.Б- хүүтэйгээ ухаан орж гараад байгаа юм байна гэж хэлсэн. ...Хүүхдээ юунаас болж амь насаа алдсан гэдгийг би мэдэж авмаар байна” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 дүгээр тал/,

  • Гэрч Д.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 12 цаг өнгөрч байхад Д.Б-ийн бэр эгч Б- нь надруу видео дуудлага хийгээд талийгчийг байгалийн гамшигт өртөгдлөө, би Мөрөнгөөс ярьж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу болов оо наад хүмүүс чинь Мөрөнд биш Бүрэнтогтох суманд байгаа гэсэн чинь гамшигт өртөгдлөө гээд байсан. Ингээд байж байхад өдрийн 13-14 цагийн үед байх миний том охин Э.Т- надруу залгаад Э.Т-нас барсан гэж байна. Д.Б- хүүтэйгээ ухаан орж гараад байгаа юм байна гэж хэлсэн. Тэгээд л би ах дүү нараа цуглуулаад Хөвсгөл аймаг руу явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 дүгээр хуудас/,
  • Гэрч Д.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Өлгөөний 08-09 цагийн алдад байх Д.Б- ах эхнэр хүүхдээ унЭ.Т-на гээд дагуулаад машиндаа суугаад хаазлаад давхиад яваад өгсөн. Би араас нь харж байхад бид хэдээс нилээн зайтай уулын орой дээр гараад бид нар руу машиныхаа хамрыг харуулаад гэрлээ асаагаад зогсож байсан. Ингээд байж байхад Д.Б- ах машинтайгаа далайн эрэг рүү орж яваа харагдсан. Тэгэхээр нь би гүйж очоод машин дээр нь очиход миний хоолой хэсгээр ус татаж байсан. Үүний дараа би жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлгох гээд татсан чинь онгойхгүй байсан. Тэгэхээр нь би нөгөө талаар нь очоод хүүхдийг нь аваад эрэг рүү гаргах гэж байхад М.Б- ах, Д.Ш- хоёр ирж байсан. Тухайн үед би Д.Б- ахын хүүхдийг эрэг рүү гаргах гэж байхдаа хөл алдаад ус залгиад хэсэг юу болж байгааг анзаарч хараагүй. Ямар ч байсан би хүүхдийг нь уснаас гаргаад урдаас ирж байсан нэг эгчид хүүхдийг нь өгөөд эргээд харсан чинь талийгчийг эрэг дээр гаргаад ирсэн Д.Б- ах хиймэл амьсгаа хийсэн байдалтай байж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 дүгээр тал/,
  • Гэрч Ч.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Маргааш нь буюу 07 дугаар сарын 14-нд өглөөнөөс овоо тахилгын үйл ажиллагаа эхлээд овооны чулуу зөөгөөд бас ойр зуурын юм хийгээд орой болж байсан. Оройны 21-22 цагийн үед овоо тахилгын үйл ажиллагаа эхэлж бөөлөөд 7 сарын 15-ны үүрийн 03 цагийн алдад дууссан. Тэгээд овоо тахилга дуусаад хүмүүс цай ундаа идэж уугаад амарч байсан. Харин С- гэдэг бас бид хэдтэй цуг явж байсан эмэгтэй бид хоёр гал тогоон дээр хамт юм хийж байсан чинь Д.Б- нь эхнэртэйгээ хамт хүүхэд унтахгүй байна хүүхдээ унЭ.Т-чихаад ирье гээд машинаа унаад яваад өгч байсан. Тэгээд бид хэдээс зайтай баруун хойд уулын энгэр дээр очоод уруу хараад зогсож байсан. Тухайн үед Д.Б- нь уулын энгэр хэсэгт цаг гаран болсон байх амарцгааж байна гэж бодоод би чанаж байсан цайгаа самраад төмсөө арилгаж байсан чинь С- нь далай руу машин орох гэж байна гэхээр нь би босоод харахад Д.Б- нь машинтайгаа далай руу давхиад орсон. Тэгэхээр нь би далай руу машин орчихлоо гээд орилсон чинь Д.Ч-а, Д.Ш- хоёр гүйгээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-39 дүгээр тал/,
  • Гэрч Д.Ш-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...талийгч болон Д.Б- хоёр машиндаа хонож байсан юм. Ингээд байж байхад гэнэт л Д.Б- эхнэр хүүхдээ аваад машинаа унаад бид хэдээс зайтай нэг уулын энгэр дээр очоод зогссон байсан. Тухайн үед би хүүхдээ унЭ.Т-ах гэж байгаа юм байна гэж бодоод их анзаараагүй унтах гэж байхад Д- эгч далай руу танай ахын машин яваад орчихлоо гээд орилохоор нь би босоод харахад бид хэдээс нэлээн зайтай манай ахын машин далай руу орсон байсан. Тэгээд би хамаг хурдаараа гүйж очоод далай руу явж ороод жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлгох гэтэл хаалга нь онгойхгүй байсан. Тэгэхээр нь би машиныг нь даваад жолооч талын хаалга дээр очиход цонх нь хагас онгорхой байхаар нь Д.Б- ахыг хүүхэдтэй нь цуг гаргаж ирсэн. Харин талийгч нь машинд харагдахгүй байсан. Тухайн үед ус машины дээвэр хэсгийг бүрхсэн машин дотор эд зүйлсийг харахад урдаас хөвж гарч ирээд ус нь ногоороод харагдахгүй байсан. Ингээд байж байхад М.Б- ах болон бас өөр нэг банди ирээд машин дотор тэмтэрч байгаад талийгчийг машинаас гаргаж ирсэн. Тэгэхэд талийгч ухаангүй байхаар нь хиймэл амьсгал хийгээд доош нь харуулаад аль болох бүхий л юмыг хийхэд ерөөсөө ухаан орохгүй байсан...” гэх мэдүүлэг /хх- ийн 41 дүгээр тал/,
  • Гэрч Н.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...овоо тахих үйл ажиллагаа дуусаад манай гэрийнхэн шууд л унтаад өгсөн. Би тухайн үед ядарсан байсан болохоор нам унтсан байна лээ. Гадаа хүмүүс чанга чанга орилолдоод манай ээж Н.Э- ээ гол руу хүн орчих шиг боллоо гүйгээрээ гээд гүйж байгаа харагдахаар нь би тэр хүмүүсийг дагаад л гүйсэн чинь далай руу нэг машин орсон байсан. Тухайн үед тэр машины дээвэр хэсэг нь бараг усаар бүрхсэн байсан. Тэгээд л би шууд далай руу орсон чинь надтай зөрөөд Ш- гээд байсан нэг ах хүүхэд тэвэрсэн гарч ирж байсан. Тэгэхээр нь би шууд машиныхаа жолоочийн эсрэг талд очоод хаалгыг нь онгойлгоод гараараа тэмтэрч үзэхэд юу ч тэмтрэгдэхгүй байсан. Ингээд байж байхад миний ардаас М.Б- гэдэг ах ирээд бид хоёр машины ард талын хаалгыг онгойлгоод гараараа тэмтэрч байгаад чийгний гудас бас баахан хувцас халуун сав зэрэг эд зүйлсийг нь гаргасан. Тухайн үед угаасаа машин доторх эд зүйлс харагдахгүй ногоон ус л харагдаад байсан. Ингээд байж байхад ус намайг давах гээд байхаар нь би машины дээвэр дээр нь гараад жолооч талын арын хаалгыг онгойлгоод хөлөө хийгээд хөлөөрөө тэмтэрч үзэж байхад М.Б- ах энд байна гээд талийгчийг арын хэсгээс татаж гаргаж ирж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар тал/,
  • Гэрч Э.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...бөөгийн үйл ажиллагаа нь 7 сарын 15-ны үүрийн 02-03 цагийн хооронд дууссан байх. Дуусчихаад хаалтын үйл ажиллагаа гээд хорхог хийсэн. Бас хажуугаар нь 2 шил виски, 2-3 шил вино уунгаа хөгжим тавьж бүжиглэж байсан. Тухайн үед Д.Б- болон талийгч Э.Т-хоёр виски, виноноос уусан. Ингэж байгаад би амрах гээд майхан руугаа ороод унтаад өгсөн. Намайг унтаж байсан чинь А- гэдэг Д.Ч-ын эхнэр нь хүрч ирээд Д.Б- ах машинтайгаа далай руу орчихлоо гэсэн. Тэгэхээр нь босоод харсан чинь бид хэдээс нэлээн зайтай Д.Б-ийн машин далай руу ороод дээврийн антен нь цухуйсан байж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар тал/,
  • Гэрч П.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...хэсэг унтаж байгаад босоод гал тогоон дээр ирээд цай чанаж байгаа хүмүүсийн хажууд ирээд байж байхад далай руу машин орчихлоо гээд орилолдоод унасан. Тухайн үед ямар ч байсан нар мандсан байсан. Тэгээд би далай руу харсан чинь бид хэдээс нэлээн зайтай газарт Приус-30 маркийн машин далай руу ороод талаасаа дээгүүр ус руу орсон байсан. Үүний дараа хүмүүс тэр машин руу гүйлдээд яваад өгсөн. Харин би хажууд байсан М.Б- гэдэг хүнийг аваад машинаа асаагаад яваад очсон чинь нөгөө Приус-30 чинь усанд далд орсон. Тэр жолоочийн дүү нь гээд нэг залуу хүүхэд тэвэрсэн уснаас гараад ирж байсан. Жолооч нь харин нэг дүүтэйгээ бас машиныхаа орой дээр байж байсан. Тэгээд л надтай цуг явж байсан М.Б- шууд хувцсаа тайлж ус руу ороод нэлээн ухаж байгаад машин дотроос талийгчийг гаргаж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар тал/,
  • Гэрч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...өглөө 06 цаг өнгөрч байхад Д.Б- машинтайгаа бид нарын урд байсан уулын энгэр рүү гараад хойд тал руу нь буугаад арын уулын энгэр рүү гарсан. Тэгэхээр нь би согтуу хүнээр машин бариулаад яахав очиж түлхүүрийг нь авъя гэж бодоод очиж байсан чинь арын энгэр рүү даваад яваад өгөхөөр нь би буцаад байрлаж байсан газар руугаа яваад өгсөн. Би буцах замдаа эргээд харсан чинь Д.Б- нь буцаж уулын энгэр дээрээ гарч ирээд наашаа хараад зогссон. Бараг тэр уулын энгэр дээрээ цаг гаран зогссон байх. Энэ хооронд би түлээ мод, сав суулгаа цэвэрлээд байж байхад тар няр гээд дуугарах шиг болсон. Тэгэхээр нь би эргээд харсан чинь Д.Б- нь машинтайгаа уулын энгэрээс бууж ирээд далайн сайран дээр явж байсан. Тэгэхээр нь ирж байгаа юм байна гэж бодоод гал тогооны ажлаа хийж байсан чинь Сайхнаа нь машин ус руу орчихлоо гээд орилоод унахаар нь эргээд харсан чинь Д.Б- нь машинтайгаа далай руу яваад орсон байсан. Намайг харахад лав машины урд дугуй далд орсон байсан. Би зогсох юм бол уу гэж бодсон чинь улам л урагшаа яваад байсан. Ингээд байж байхад Д.Ч-а, Д.Ш- хоёр нь Д.Б-ийн машин руу гүйгээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр тал/,
  • Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 70, 73-74 дүгээр тал/,
  • Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Д.Б-ийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 153 дугаартай: “...Э.Т-ийн цогцост зүүн өвдгөнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Э.Т-ийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин үгүй байна. Химийн шинжилгээ хийх боломжгүй байгаа тул дүгнэлтийг гаргав. Шинжилгээ орох үед нас бараад 24-28 цаг болсон байна. Э.Т-нь механик амьсгал бүтэлт буюу живэлтийн улмаас нас барсан байна. Энэ нь /уушгины тэлэгдсэн хавирганы ором гарсан, улаан хоолой, цагаан мөгөөрсөн хоолой дахь хөөсөрхөг агууламж, гавлын хөндийн дэх шингэн цус, дотор эрхтний цус дүүрэлт, зүрхний хөндий дэх шингэн цус, зүрхний гадаргууд тарьден толбо/ зэрэг шинжээр батлагдаж байна” гэх дүгнэлт /хх-ийн 71-72 дугаар тал/,
  • Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 21-22 дугаар тал/,
  • Тоёота Приус-XW30 загварын ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 79 дүгээр тал/,
  • Хөвсгөл аймаг дахь Авто тээврийн төвийн оношлогч инженерийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн: “......улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл нь хөдөлгүүрийн доод талын хамгаалалтын под крыло урагдсан 4 дугуй хээний гүн хэвийн гадна эвдрэл байхгүй хөдөлгүүр болон цахилгааны монтаж усанд орсны улмаас асахгүй болсон байдалтай байна. Тоормос, явах эд анги шалгах боломжгүй бүх цахилгаан хэрэгсэл усанд орсны улмаас асахгүй болсон...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 80-81 дүгээр тал/,
  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 дугаар тал/,
  • Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-20 дугаар тал/,
  • Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-24 дүгээр тал/,
  • Мөрдөгчийн 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн магадлагаа /хх-ийн 100-102 дугаар тал/,
  • “Жи Эс Би Капитал” ББСБ-ын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаартай албан тоот болон Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 126-131 дүгээр хуудас/,
  • Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Д.Б-ийн гэм буруугаа хүлээж өгсөн: “...Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлгүүд дээрээ бүх зүйлийг үнэн зөвөөр мэдүүлсэн учир дахин мэдүүлэг өгөхгүй. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 109 дүгээр тал/ болон зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М-ын мэдүүлэг, гэрч Д.Ч-, Ч.Ц-, Д.Ш-, Н.Э-, Э.О-, П.Н-, М.Б- нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 153 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Д.Б-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Д.Б- нь 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших Сангийн далай гэх газарт ...улсын дугаартай “Приус-30” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явж “Сангийн далай” нуур руу орж тус тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан Э.Т-нь усанд живж улмаар механик амьсгал бүтэлт буюу живэлтийн улмаас болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон нь нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр талийгаач Э.Т-нь механик амьсгал бүтэлт, живэлтийн улмаас нас барсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Д.Б-ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Т-, түүний өмгөөлөгч Т.Д-сүрэн нар: “...Д.Б-өд хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэсэн зүйл ангиар зүйлчилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, ...шүүгдэгчийн идэвхитэй үйлдлийн улмаас талийгаачийн амь нас хохирсон байхад хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэж үзэх үндэслэлгүй” гэж мэтгэлцэж байх боловч шүүгдэгч Д.Б-ийн үйлдэлд гэм буруугийн санаатай хэлбэрээр амь хохирогч Э.Т-ийн амь насыг хохироосон талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, шүүх анхан шатны журмаар хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Д.Б- нь дээрх гэмт хэргийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн болон бусдын амь насанд аюултай байдалд оруулах үйлдлийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байх ба гэм буруугийн болгоомжгүй хэлбэр гэдэг нь “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан” байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Д.Б- нь өөрийн хүү Б.Ц-, амь хохирогч эхнэр Э.Т-нарыг гэмтээх, амь насыг нь хохироох гэсэн оюун санаа, сэтгэхүйн хүсэл эрмэлзэл, хандлагагүй, сэдэлт зорилго хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй нь Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж дүгнэхээр байна.

Шүүгдэгч Д.Б-ийн гэм буруутай үйлдэл нь хүний амь насыг

болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас түүний эхнэр 36 настай, Э.Т-ийн амь хохирсон хохирол, хор уршиг учирсан ба амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Т- нь талийгаачийн цогцсыг зөөсөн замын зардал, оршуулгын зардалд нийт 13.516.450 төгрөгийг, замын зардалд 1.678.000 төгрөгийг нэхэмжилж шүүх хуралдаанд:

Д.М-ын Хаан банкны ... тоот данснаас 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 300.500 төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

Талийгаач Э.Т-нас барсантай холбогдон гарсан оршуулгын болон зан үйлийн холбогдолтой зардлууд /2022 оны 7 дугаар сарын 16-наас 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаа хамрагдсан/ гэх нийт 13.516.450 гэх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Т-ын тооцоо,

2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Э.Т- нэрээр бичигдсэн 45.800 төгрөгийн хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар,

“Сод-Монгол” групп шатахуун түгээх станцын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 30.000 төгрөгийн шатахууны Е-баримт,

“Сод-Монгол” групп шатахуун түгээх станцын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 82.450 төгрөгийн шатахууны Е-баримт,

“НИК” ХХК-ийн шатахуун түгээх станцын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 50.000 төгрөгийн шатахууны Е-баримт,

“Алхана Трэйд” ХХК-ийн шатахуун түгээх станцын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 48.500 төгрөгийн шатахууны Е-баримт,

2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Улаанбаатараас Эрдэнэт өртөө чиглэлийн галт тэрэгний 41.200 төгрөгийн зорчих тасалбар,

“Сод-Монгол” групп шатахуун түгээх станцын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 88.000 төгрөгийн шатахууны Е-баримт,

“9 эрдэнэ” зах, Ж.Базаррагчаа гэх тэмдэг бүхий 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн лаа, шүдэнз, сальфетка үнэ 825.000 төгрөгийн зарлагын баримт,

“9 эрдэнэ” зах Д.Энхбаяр гэх тэмдэг бүхий 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн бэлдмэлийн үнэ 800.000 төгрөгийн зарлагын баримт,

“Итгэл буян” номын өргөө гэх 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 200.000 төгрөгийн тасалбар,

“Итгэл буян” номын өргөө гэх 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 150.000 төгрөгийн тасалбар,

“Итгэл буян” номын өргөө гэх 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 1.500.000 төгрөгийн тасалбар,

Орхон “Тотал Дистрибюшин” гэх 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн

барааны үнэ 474.000 төгрөгийн зарлагын падаан,

Талийгаач Э.Т-ийн цогцосыг Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумаас Орхон аймагт авчрах, хохирогчоор Цагдаагийн газарт болон Прокурорын газарт ирж мэдүүлэг өгөх, хэргийн материалтай танилцахаар Эрдэнэтээс Хөвсгөл аймгийн Мөрөн суманд ирэх, буцахад гарсан зардлын тооцоо /2022 оны 7 сарын 15-наас 2022 оны 9 сарын 12 хүртэлх хугацаа хамрагдсан/ нийт зардал 1.678.000 гэх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Т-ын тооцоо,

“Арвин бүтээл” ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн барааны үнэ 5.889.000 төгрөгийн зарлагын баримт,

2022 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн “үхэр, хонины мах”-ны үнэ 744.000 төгрөгийг зарлагын баримт,

2022 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хүнсний ногооны үнэ 680.000 төгрөгийн тооцооны хуудас,

“Бүрэнхайлааст” ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн өндөг, жимсний үнэ 387.500 төгрөгийн зарлагын баримт,

“Бүрэнхайлааст” ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 976.500 төгрөгийн зарлагын баримт,

“Бүрэнхайлааст” ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ 868.100 төгрөгийн зарлагын баримтыг гаргаж өгснийг шүүх шинжлэн судлаад:

2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Э.Т- нэрээр бичигдсэн 45.800 төгрөгийн хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар,

“Сод-Монгол” групп шатахуун түгээх станцын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 30.000 төгрөгийн шатахууны Е-баримт,

“Сод-Монгол” групп шатахуун түгээх станцын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 82.450 төгрөгийн шатахууны Е-баримт,

“НИК” ХХК-ийн шатахуун түгээх станцын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 50.000 төгрөгийн шатахууны Е-баримт,

“Алхана Трэйд” ХХК-ийн шатахуун түгээх станцын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 48.500 төгрөгийн шатахууны Е-баримт,

2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Улаанбаатараас Эрдэнэт өртөө чиглэлийн галт тэрэгний 41.200 төгрөгийн зорчих тасалбар,

“Сод-Монгол” групп шатахуун түгээх станцын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 88.000 төгрөгийн шатахууны Е-баримт зэрэг нийт 385.950 төгрөгийн шатахууны болон зардлын баримтыг,

Мөн “9 эрдэнэ” зах, Ж.Базаррагчаа гэх тэмдэг бүхий 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн лаа, шүдэнз, сальфетка үнэ 825.000 төгрөгийн зарлагын баримт,

“9 эрдэнэ” зах Д.Энхбаяр гэх тэмдэг бүхий 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн бэлдмэлийн үнэ 800.000 төгрөгийн зарлагын баримт,

Орхон “Тотал Дистрибюшин” гэх 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн барааны үнэ 474.000 төгрөгийн зарлагын падаан,

“Арвин бүтээл” ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн барааны үнэ 5.889.000 төгрөгийн зарлагын баримт,

2022 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн “үхэр, хонины мах”-ны үнэ 744.000

төгрөгийг зарлагын баримт,

2022 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хүнсний ногооны үнэ 680.000 төгрөгийн тооцооны хуудас,

“Бүрэнхайлааст” ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн өндөг, жимсний үнэ 387.500 төгрөгийн зарлагын баримт,

“Бүрэнхайлааст” ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 976.500 төгрөгийн зарлагын баримт,

“Бүрэнхайлааст” ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ 868.100 төгрөгийн зарлагын баримтуудыг буюу оршуулгын зардал 11.644.100 төгрөг, нийт 12.030.050 төгрөгийн баримтыг нотлох баримтаар тооцон үнэлж, шүүгдэгч Д.Б- нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М-од 500.000 төгрөгийг өгсөн талаарх 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, мөн шүүх хуралдаанд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өгсөн мэдүүлгээр нийт 2.000.000 төгрөгийг хохиролд тооцож өгсөн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт 7.900.000 төгрөгийг завсарлага авч төлсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Т-ын нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтгүй 1.013.900 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М-ын Хаан банкны ... тоот данснаас 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 300.500 төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, “Итгэл буян” номын өргөө гэх 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 200.000 төгрөгийн тасалбар, “Итгэл буян” номын өргөө гэх 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 150.000 төгрөгийн тасалбар, “Итгэл буян” номын өргөө гэх 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 1.500.000 төгрөгийн тасалбар, нийт 2.150.500 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Т- нь дээрх 2.150.500 төгрөгийн хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Б-өөс нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Б-ийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Б-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Б-ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Б-өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 113-120, 123, 126-131, 143-152 талд авагдсан ... Засаг даргын тодорхойлолт, Б.Цэнд-Аюушийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, жолоочийн лавлагаа, мэдээлэл, “Жи Эс Би Капитал ББСБ” ХХК-ийн зээлийн гэрээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хүнсний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчийн бүртгэл, Төрийн банкны зээлийн гэрээний хуулбар зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Д.Б- нь ам бүл 2, хүүхдийн хамт Орхон аймгийн ... тоотод оршин суудаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Б-өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу эрүүгийн харицлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэж хүлээн зөвшөөрч байгаа, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Б- нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Бид нар хаалтын ажиллагаандаа оролцоод 2 шил виски, 1 шил архи, вино уусан.  Тэгээд юу болсон талаар би санахгүй байна. Нэг ухаан ороход ийм зүйл болсон байсан” гэж мэдүүлж байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” юм.

Иймд шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”, 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно” гэж заасныг баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж байгаа арга, хэрэгсэл, нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, шүүгдэгчийн ам бүл 2, 1 нас 7 сартай хүүхдийн хамт амьдардаг, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, шүүгдэгчийн нас, хүйс, хувийн байдал, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэргийг тус тус харгалзан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-өд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б- нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн, санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Б-өд шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.

Шүүх шүүгдэгч Д.Б-өд ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас “...шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал” гаргасан, мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...хохирогчид төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн хүсэлтийг тус тус харгалзан үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Б-өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                    

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийг 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-өд оногдуулсан 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-өд оногдуулсан 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ялыг 2 (хоёр) жилийн хугацаагаар хойшлуулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар ялтан хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн, санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Б-өд шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

7. Шүүгдэгч Д.Б-өд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Шүүгдэгч Д.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 9.900.000 (есөн сая есөн зуун мянга) төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт өгсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Т-ын нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтгүй 1.013.900 (нэг сая арван гурван мянга есөн зуу) төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Т- нь 2.150.500 (хоёр сая нэг зуун тавин мянга таван зуу) төгрөгийн хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Б-өөс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             М.ЭРДЭНЭ-ОЧИР