Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/75

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга А.Энхбаяр,

улсын яллагч Т.Түмэнжаргал,

хохирогч Э.М, түүний өмгөөлөгч Э.Сайханаа,

шүүгдэгч  Ц.Б, Э.Э, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Энхчулуун /ҮД:0974/ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц-н Б, Б овогт Э-н Э нарт холбогдох эрүүгийн 2217000690083 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:  

Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 03-нд Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер мэргэжилтэй, ажилтай, ам бүл 8, эцэг, эх, эхнэр хүүхдийн хамт Гр аймгийн С сумын 3 дугаар баг,  дүгээр байрны  тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт Ц-н Б  /РД: /,

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 16-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилтай, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Г аймгийн сумын  дугаар баг, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт Э-н Э /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Ц.Б нь Монгол Улсын MNS 4969:2000 стандартын 4.9, 4.12, 4.16 дахь хэсэг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн 28.1.1, 28.1.2, 28.1.3, 28.1.4, 28.1.5, 28.1.6, 28.1.7, 28.1.8 дахь хэсэгт тус тус заасан заалтуудыг зөрчиж хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болон хэлцлээр хүлээсэн үүрэг болох “Ажлын байран дахь анхан шатны зааварчилгыг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө.”, “Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө.”, “Хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл өвчлөлөөс ажилтныг хамгаалах, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, эрсдэлийн үнэлгээ хийх, аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтанд хамрагдаагүй зааварчилгаа, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгэхгүй байх гэж заасныг зөрчиж ажилчдыг ажилд гарахад Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй байхад ажил үүрэг гүйцэтгүүлсний улмаас 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өглөө 09 цагийн орчим Э.М нь үйлдвэрийн ертөнцийн зүгээр баруун буланд байх төмөр хайлуулах төхөөрөмж рүү баллон хийж, улмаар дэлбэрсний улмаас төмрийн халуун хайлмагт түлэгдэж, түүний биед нүүр, толгой, хоёр чих, баруун гар, хөлийн биеийн нийт гадаргуун 25-30 хувийг хамарсан 3б зэргийн түлэгдэлт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан,

Яллагдагч Э.Э нь Монгол Улсын MNS 4969:2000 стандартын 4.9, 4.12, 4.16 дахь хэсэгт тус тус заасан заалтуудыг зөрчиж хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болон хэлцлээр хүлээсэн үүрэг болох “Ажлын байран дахь анхан шатны зааварчилгыг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө.”, “Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө.” зааснаар аюултай ажил үүрэг гүйцэтгэхээс өмнө аюулгүй ажиллагааны зааварчилгааг бичгээр өгөх бөгөөд тухайн үйлдвэрийн төмөр хайлуулах цехийн дарга, мастер, ээжлийн ахлах хариуцаж өгөх үүрэгтэй гэснийг зөрчиж ажилчдыг ажилд гарахад Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөлгүй ажил үүрэг гүйцэтгэсний улмаас 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өглөө 09 цагийн орчим Э.М нь үйлдвэрийн ертөнцийн зүгээр баруун буланд байх төмөр хайлуулах төхөөрөмж рүү баллон хийж, улмаар дэлбэрсний улмаас төмрийн халуун хайлмагт түлэгдэж, түүний биед нүүр, толгой, хоёр чих, баруун гар, хөлийн биеийн нийт гадаргуун 25-30 хувийг хамарсан 3б зэргийн түлэгдэлт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б, Э.Э нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2217000690083 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Ц.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Тэр үед манай компани коронагаас болоод гадаад мэргэжилтэн ирж чадахгүй байсантай холбоотой өдөр, шөнийн ээлжээр ажиллаж байсан. Би нэг бригадыг ахлаад явж байсан. Шөнө нь ажиллаад, өдөр нь буугаад явсан. Өглөө 8 цаг 50 минутын үед над руу утасдаад үйлдвэрт осол гасан, Э.М түлэгдсэн гэж хэлсэн. Би тэр даруй эмнэлэг дээр очсон. Түргэний машин тэр даруй ирсэн. Улаанбаатар хот руу авч явахаар болж, түргэний машинаар Гэмтлийн эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн. Тэр үед Э.М-ийн нүүр нь хавантай, нүдээ нээж чадахгүй байсан, өөрийн ухаантай байсан. Замдаа бид нартай ярилцаад явсан. Э.М-ийн эмчилгээнд, эмнэлгийн шаардсан эм тарианд 10 гаран сая төгрөг гаргаж өгсөн байгаа. Э.М-өөс эмчилгээний зардал гаргуулаагүй. Банкны 6 сая төгрөгний зээлийг нь төлсөн. Гадуур 20 сая гаран төгрөгний зээлтэй байсныг нь төлсөн. Эхнэр нь нөхрөө асрах хугацааны 4 сарын цалинтай чөлөө өгсөн. Би ажилчдын эрүүл аюулгүй ажиллах нөхцөлийг хангаж, зааварчилгаа өгөөгүй, хувийн хамгаалах хэрэгслээр хангах үүргээ биелүүлээгүйгээс болж энэ осол гарсан. Энэ үйлдэлдээ их гэмшиж, харамсаж байна гэв.

 

2. Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр осол гарсан. Би ширэмний хажууд зогсож байсан. Буудаад, харанхуйлаад, үйлдвэрийн гадаа гүйж очоод Э.М-ийн бүх хувцасыг тайлсан. Түргэний машин дуудаад, түргэний машин ирээд, эмнэлэг авч явсан гэв.

 

3. Хохирогч Э.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төмөр хайлуулах зуухан дээр ажиллаж байгаад үйлдвэрийн осолд өртсөн. Тухайн баллоныг нэг талдаа цоорхой байна гэж хараад хийсэн. Үүнээс болж ийм болчихоод байна. Компаний зүгээс миний эмчилгээний зардлыг бүрэн дааж, эмчилж өгсөнд баярлаж байгаа. Цаашдаа нүүрнийхээ сорвийг арилгамаар байна. Гадуур явахаар хүмүүс арьс, өнгөний өвчтэй юм уу гэж харж байна. Өмгөөлөгч хүртэл намайг арьс, өнгөний өвчтэй юм уу? гэж асуусан. Би үйлдвэрийн осолд өртөөд ийм болсон гэж хэлсэн. Сорвины эмчилгээ хийлгэмээр байна. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэв. 

4. Шинжээч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахин хангуулах, аюулгүй байдлыг хангах, хувцас хэрэглэлийн бүрэн бүтэн байдлыг хангах нь ажил олгогчийн үүрэг байдаг. Тухайн ажил олгогч нь Монгол улсын стандарт, хууль журамд нийцсэн хувцас хэрэглэлээр хангах үүрэгтэй. Хангаагүй, сургалт явуулаагүй, зааварчилгаа аваагүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн нь ажил олгогчийн буруу. Хэрвээ хувцас, хамгаалах хэрэгсэлээр хангасан, сургалтанд хамруулсан, зааварчилгаа өгсөн тохиолдолд осолдогч нь буюу Б.М хувцас хэрэгсэлээ өмсөөгүйгээс болж энэ осол гарсан бол өөр асуудал. Хамгаалах хувцсыг өмссөн байсан тохиолдолд энэ осол дээр ямар хэр хэмжээгээр хамгаалах боломж байсан бэ гэдэгт шинжээч миний бие хариулах боломжгүй. Энэ тохиолдлыг турших боломжгүй. Хөдөлмөрийн аюулгүй байдал нь туршилт явуулах боломжгүй салбар. Эргэж байгаа хөрөө рүү хуруугаа хийгээд үз, шатаж байгаа зүйл рүү ор гэж байгаатай адил туршилт хийх ямар ч боломжгүй. Харин хамгаалах хувцас нь ямар нэгэн зүйлээс ажилтныг хамгаалах үүрэгтэй. Тэгэхээр ямар нэгэн байдлаар хамгаална гэж ойлгож болно. Миний хувьд ийм хувиар хамгаална гэж хэлэх боломжгүй. Ажил олгогч нь Монгол улсын стандарт, хууль журамд нийцсэн хувцас хэрэглэлээр хангах үүргээ биелүүлээгүй нь энэ осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн гэв.

 

5. Хохирогч Э.М  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би Баяннексус ХХК-ийн Ган бөмбөлөгийн үйлдвэрт төмөр хайлуулах ажил хийдэг. Тус үйлдвэрт ажиллаад 10 жил болж байна. 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр би ажилдаа өглөө 8 цагийн үед очоод ажил 8 цаг өнгөрч байхад эхлээд би үйлдвэрийн ертөнцийн зүгээр баруун буланд байх төмөр хайлуулах төхөөрөмжийн дээр ганцаараа төмөр хайлуулах ажил хийдэг. Тухайн үед надтай хамт үйлдвэрийн 9 хүн хамт ажиллаж байсан. Надтай ойрхон буюу төмөр хайлуулдаг төхөөрөмжийн ойролцоо хэв цохих ажил дээр А, Э, Ш, Б, Б нар хамт ажиллаж байсан. Тэгээд ажил эхлээд цагийн дараа буюу төмөр хайлуулахаар бэлдэж өгсөн савнаас голдоо дөрвөлжин нүхтэй мөн дээд талдаа бөөрөнхий цоолсон баллон мэт төмрийг хайлуулахаар төхөөрөмжийн тогоонд хийтэл гэнэт л тогоо буудаад халуун хайлмаг над руу үсэрч миний нүүрэн хэсэг, баруун бугалганаас сарвуу хүртэл, зүүн гарын сарвуу, баруун хөлний гуянаас шагай хүртэл, зүүн хөлний өвдөгнөөс шилбэ хүртэл түлэгдсэн. Төмөр хайлуулдаг төхөөрөмжний тогоо буудсанаас болж хар утаа гарч юм үзэгдэхээ больсон бөгөөд намайг үйлдвэрийн хаалга руу гарч очиход Э миний хувцасыг урж тайлсан. Төд удалгүй түргэний машин ирж намайг болон Б, Ш-ийг эмнэлэг рүү аваад явсан. Тухайн өдөр ажилчдад болон надад Хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын зааварчилгаа өгч гарын үсэг зуруулаагүй. Хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын зааварчилгаа өгөөгүй маш удаж байна. Хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын зааварчилгааг ХАБ-ийн инженер Б өгөх ёстой. Өдөр тутмын үйл ажиллагаанд Ли /БНХАУ-н иргэн/ хяналт тавьдаг. Манай компанийн захирал Ххятадад байдаг. Намайг ажиллаж байх хугацаанд 2 удаа /хэзээ гэдгийг санахгүй байна/ ажлын хувцас гэж тавьж өгсөн. Тэр хувцас урагдаад байхгүй болсон бөгөөд сүүлийн 1 жилийн хугацаанд шинээр хувцас тавьж өгөөгүй. Ер нь үйлдвэрийн ажилчид өөрийнхөө хувцастай үйлдвэрт ажилладаг. Нэвт цоолоогүй баллон мэт зүйлийг төмөр хайлуулдаг төхөөрөмжийн тогоонд хийснээс үүдэн тогоо баллон мэт зүйлийн дунд битүү агаар үүсэн дэлбэрэлт үүссэн байх. Гэхдээ тухайн баллон мэт зүйлийг дунд нь болон дээр нь цоолчихсон байхаар би нэвт цоолчихсон агаар хуримтлагдахгүй гэж ойлгон тогоо руу хийтэл харин нэвт цоолоогүй байсан юм байна лээ. Би үйлдвэрийн үндсэн ажилтан мөн. “Баяннексус” ХХК-тай Хөдөлмөрийн гэрээ хийсэн. Биеийн түлэгдсэн болон 2 сугаар өвдөж байна. Би түлэгдсэндээ гомдолтой байна. Эмчилгээний зардлыг нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 19-23, 25 дугаар хуудас/,

 

6. Иргэний нэхэмжлэгч Г.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би нөхөр М-ийн хамт өглөө 7 цаг өнгөрч байхад Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум 3 дугаар баг Баяннексус ХХК-д ажил дээрээ очсон. Манай нөхөр М өглөөний 8 цагаас өмнө төмөр хайлуулдаг тогоог асаагаад бэлэн болгосон байдаг. Бид эхний тогоог аваад 2 дахь тогоогоо авах гээд төмөр хайлуулж байхад түс гээд юм дэлбэрч байгаа чимээ гараад бүх зүйл харанхуй болоод найз Ш-тэй цуг гарах хаалга руу мөлхөөд гарсан. Би тухайн үед шарик ялгаад тогооноос баруун талд байсан. Харин найз Ш миний хажууд хэв цохиж байсан. Манай нөхөр М хувцас урагдсан гарч ирсэн. Би нөхрийгөө яаж тэр газраас гарч ирснийг мэдэхгүй байна. Хувцасыг нь бүгдийг тайлаад 103 дуудаад эмнэлэг авч явсан. Би 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Баяннексус ХХК-д төмөр ялгагчаар ажилд орсон. Ажилд орсон өдрөөс хойш нэг ч удаа Хөдөлмөр аюулгүй байдлын зааварчилгаа өгч байгаагүй. Тухайн өдөр өгөөгүй. Би гомдолтой байна. Нөхрийгөө өмнө нь ямар хүн байсан тэр хэвэнд нь буцааж аваачмаар байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 29-30 дугаар хуудас/,

 

7. Иргэний нэхэмжлэгч Д.Ш мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би Баяннексус ХХК-ийн үйлдвэрийн хэв цохигч ажилтай. Баяннексус ХХК-д ажиллаад 6 сар болж байна. 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр би ажил дээрээ 8 цагийн үед очоод үйлдвэрийн ажил 8 өнгөрч байхад эхэлсэн. Үйлдвэр дотор нийт 9 хүн ажиллаж байсан ба хэв цохих ажил дээр Б, А, Э, Э бид 5 ажиллаж байсан. Харин шарик цохих ажил дээр Б, Б нар ажиллаж байсан бөгөөд тэрэг түрэгчээр О, төмөр хайлуулах төхөөрөмжийг М ажиллуулан төмөр хайлуулж байсан юм. Ажил эхлээд нэг цаг өнгөрч байсан байх. Үйлдвэрийн зүүн талд төмөр хайлуулах төхөөрөмжнөөс юм дэлбэрч байгаа мэт хүчтэй чимээ гараад үйлдвэр тэр чигтээ харанхуй болсон. Үйлдвэрт юм үзэгдэхгүй болсон болохоор би үйлдвэрийн урд талын хаалга руу чиглэн мөлхсөн. Мөлхөж байхдаа өвдгөө болон гараа төмөр шариканд цохисон. Тэгээд үйлдвэрийн хаалган дээр арай гэж очтол үйлдвэрийн ихэнх ажилчид үйлдвэрээс гарсан зогсож байсан. Мөн Мийн хувцасыг төмөр хайлуулах төхөөрөмжний тогооноос гарсан халуун хайлмаг нэвт цоолоод түлчихсэн байгаа харагдсан ба Мийн өмсөж байсан хувцасыг үйлдвэрийн ажилчид нийлээд тайлж байсан. Тухайн үед миний нуруу хорсоод өвдөөд байхаар нь гал тогоо руу орж хувцасаа тайлаад хартал миний нуруу хэсэг газраа түлэгдсэн байсан. Тэгээд би эмнэлэг рүү залгаж дуудлага өгсөн. Гал тогооноос гараад М-ийг харахад М-ийн нүүрэн хэсэг түлэгдчихсэн байгаа бололтой харагдсан. Тэгээд түргэний машин ирээд М, Б бид 3-г эмнэлэг рүү аваад явсан. Би түлэгдсэндээ гомдолтой байна. Би эмчилгээндээ гарсан зардлаа нэхэмжилнэ. Нэхэмжлэх мөнгөө баримтаа харж байаад хэлье... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-37 дугаар хуудас/,

 

8. Иргэний хариуцагч Ш.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Энэ хэрэг болоход би хэрэг болсон газар байгаагүй. Утсаар мэдээлэл авсан. Манай Баяннексус ХХК нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг Баянхангай гэдэг газар үйлдвэрийн байр байдаг. Уг үйлдвэрийн байранд 2022 оны 04 дүгээр сарын эхээр төмөр хайлуулах тогоо дэлбэрч ажилтан М түлэгдсэн гэсэн мэдээлэл авсан. Энэ мэдээллийг захирал Б-с утсаар мэдсэн. Энэ хэрэгтэй холбоотой өөр мэдэх зүйл байхгүй. Манай Баяннексус ХХК-д Хөдөлмөр хамгааллын инженер Б гэдэг хүн байгаа. Манайх ажилчиддаа Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа хэрхэн өгдөг талаар мэдэх зүйл байхгүй байна. Энэ хэрэгтэй холбоотой гарсан эмчилгээний зардал болон бусад зардлыг манай Баяннексус ХХК гаргасан байгаа. Цаашид хэрэгт холбоотой шүүхээр тогтоогдсон нэмэлт зардлыг манайх бүрэн хариуцна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42 дугаар хуудас/,

 

9. Гэрч Ч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би Баяннексус ХХК-ийн лабронт, хангамж хариуцсан ажилтан орчуулагч ажилтай. 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсад ажиллахаар ирсэн юм. 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр манай үйлдвэрийн ажил өглөө 7 цагийн үед эхэлсэн ба шөнийн ээлжинд ажилласан 5 хүн буугаад өглөөний ээлжинд үйлдвэрт нийт 11 хүн гадаа хашаанд 10 орчим хүн ажлаа эхэлсэн. Би өглөө ажиллаж байсан хүмүүсийг бүртгээгүй болохоор нийт хэдэн хүн ажиллаж байсныг тодорхой сайн мэдэхгүй байна. Тухайн өдрийн ажил эхлээд би үйлдвэрийн хашаан дотор төмөр буулгах ажил хийгээд явж байтал барагцаагаар 8 цаг 50 минутаас 9 цагийн хооронд үйлдвэр дотор хүчтэй дуу гараад утаа гараад явчихаар нь би үйлдвэрийн урд хаалган дээр очтол үйлдвэр дотор төмөр хайлуулах зуухан дээр ажил хийж байсан М гэх залуу түлэгдсэн байдалтай үйлдвэрийн хаалганы урд талд зогсож байсан. Хувцасыг нь тайлж байсан. Мөн үйлдвэрийн ажилтан Ш гэх нэртэй эмэгтэй бас түлэгдсэн гээд гал тогооны байр луу гүйж байсан. Тухайн үед юу болсон талаар ажилчдаас асуухад төмөр хайлуулах зуухны тогоо дэлбэрсэн талаар хэлсэн. Тэгээд би үйлдвэрийн Хөдөлмөр аюулгүй байдлын инженер Б руу залгаад М түлэгдчихлээ, хурдан ирээрэй гэж хэлсэн. Намайг Б-той ярьж байхад миний хажууд байсан ажилчид эмнэлэг рүү дуудлага өгсөн. Төд удалгүй түргэний машин ирээд М, Ш 2-г эмнэлэг рүү авч явсан ба Э /бригадын дарга/ Б /ХАБ-ийн инженер/ Цэрэнхүү /дугаар ээлжийн төмөр хайлуулагч/ цуг явсан. эмнэлэгийн машин явсны дараа би эмийн сангаас мөнгөжүүлсэн тос /түлэгдэлтийн эсрэг тос/ аваад М, Ш хоёрт өгчихөөд буцаад үйлдвэр дээр иртэл төмөр хайлуулах зуухны тогоог үйлдвэрийн зүүн талд зөөж тавьсан байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44-45 дугаар хуудас/,

 

10. Гэрч Ц.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би Баяннексус ХХК-д тэрэгч ажилтай. Ажиллаад 1 жил гаран болж байна. 2022 он 04 дүгээр сарын 10-ны өдөр 7 цагийн үед үйлдвэрийн ажил эхэлсэн. Үйлдвэр дотор нийт 9 хүн ажиллаж байсан. Би үйлдвэрийн зүүн талд төмрийн хаягдал хайлмагийг лантуугаар цохиж бутлах ажил хийж байсан. Тухайн үед төмөр хайлуулдаг тогоон дээр М ажиллаж байсан ба ажил эхлээд 8 цаг өнгөрч байхад төмөр хайлуулдаг зуухнаас юм буудах шиг хүчтэй чимээ гарч дээшээ халуун хайлмаг цацраад утаа гараад юм үзэгдэж харагдахаа больсон баримжаагаар үйлдвэрийн хаалга руу гүйгээд гарсан. Намайг үйлдвэрийн хаалган дээр ирэхэд үйлдвэр дотор байсан ажилчид бүгд үйлдвэрийн хаалган дээр гараад ирчихсэн зогсож байсан ба бүүр сүүлд нь М үйлдвэрээс гарч ирсэн. Мийн биеийн нүүрэн хэсэг толгой, баруун хөл нь өвдөгнөөс доошоо түлэгдэж хувцас дээр нь халуун хаймаг наалдаад шатаж байхаар нь Э М-ийн хувцасыг урж тайлсан. Тэгээд төд удалгүй түргэний машин ирээд Мийг эмнэлэг рүү аваад явсан. Түргэний тэрэг явсны дараа төмөр хайлдаг зуухны тогоог Ли кранаар зөөж үйлдвэрийн зүүн талд тавьсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52 дугаар хуудас/,

 

11. Гэрч Т.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би Баяннексус ХХК-д хэвлэгч ажилтай. Баяннексус ХХК-д ажиллаад сар болж байна. 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 7 цаг 40 минутад үйлдвэрийн ажил эхэлсэн. Үйлдвэр дотор нийт 9 хүн ажиллаж байсан. Би үйлдвэрийн баруун талд ажилладаг бөгөөд тухайн үед төмөр хайлуулдаг тогоон дээр М ажиллаж байсан. Ажил эхлээд 9 цаг болж байхад гэнэт төмөр хайлуулдаг зуухнаас юм буудах шиг хүчтэй чимээ гарч дээшээ халуун хайлмаг цацарч утаа гараад үзэгдэх орчин хязгаарлагдсан бөгөөд би шууд үйлдвэрийн хаалга руу гүйгээд гарсан. Намайг үйлдвэрийн хаалган дээр ирэхэд үйлдвэр дотор байсан ажилчид бүгд үйлдвэрээс гараад ирчихсэн зогсож байсан ба миний араас М гарч ирсэн. М-ийн биеийн нүүрэн хэсэг, баруун хөл нь өвдөгнөөс доошоо түлэгдэж хувцас нь шатаж байхаар нь Э, Л хоёр хувцасыг тайлсан. Би бас М-ийн хувцасыг тайлахад тусалсан. Мөн төмөр хайлуулах зуух буудсаны улмаас Ш гэдэг нэртэй эмэгтэйгийн хувцас нь нуруу хэсгээрээ халуун хайлмаганд түлэгдээд цоорчихсон байсан. Би бодохдоо Ш-ийг нуруундаа түлэгдсэн байх гэж бодож байна. Төд удалгүй түргэний машин ирээд М, Ш хоёрыг эмнэлэг рүү аваад явсан. Түргэний тэрэг явсны дараа төмөр хайлуулдаг зуухны тогоог Л кранаар зөөж үйлдвэрийн зүүн талд тавьсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54 дүгээр хуудас/,

 

12. Гэрч Г.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би Баяннексус ХХК-д хэв цохигч ажилтай. Ажиллаад 1 жил гаран болж байна. 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн өглөө 7 цагийн үед үйлдвэрийн ажил эхэлсэн. Үйлдвэр дотор нийт 9 хүн ажиллаж байсан бөгөөд үйлдвэрийн гадна талд хэдэн хүн ажиллаж байсныг би мэдэхгүй. Тухайн үед би үйлдвэрийн баруун талд хэв цохиж байсан ба надтай цуг үйлдвэрийн баруун талд төмөр хайлуулдаг тогоон дээр М, хэв цохих ажил дээр А, Б, Ш нар ажиллаж байсан. Ажил эхлээд 9 цагийн үед байх, төмөр хайлуулдаг зуухнаас юм буудах шиг чимээ гарч утаа гараад юм үзэгдэхээ больсон. Тэгээд би үйлдвэрийн хаалга руу гүйж гарсан ба намайг үйлдвэрийн хаалган дээр очиход үйлдвэр дотор байсан ажилчид бүгд үйлдвэрээс гараад ирчихсэн байсан. Хамгийн сүүлд М үйлдвэрээс гарч ирсэн. Мийн биеийн хаана нь түлэгдсэн байсныг хараагүй. Ямар ч байсан баруун өвдөг хэсэг түлэгдсэн байх шиг харагдсан. Мөн өмссөн хувцас шатаад утаа саагиж байхаар нь хувцасыг нь Э урж тайлсан. Тэгээд төд удалгүй түргэний машин ирээд М, Ш, Б 3-г эмнэлэг рүү аваад явсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57 дугаар хуудас/,

 

13. Гэрч Н.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би “Баяннексус” ХХК-ийн үйлдвэрийн бэлтгэгч ажилтай. Баяннексус ХХК-д ажиллаад 7 жил болж байна. 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өглөө 8 цагийн үед үйлдвэрийн ажил эхэлсэн. Үйлдвэр дотор нийт 9 хүн ажиллаж байсан бөгөөд үйлдвэрийн гадна талд хэдэн хүн ажиллаж байсныг би мэдээгүй. Тухайн үед би үйлдвэрийн гол хэсэгт төмрийн хэв бэлдэх ажил хийж байсан. Үйлдвэрийн баруун талд төмөр хайлуулдаг тогоон дээр М, хэв цохих ажил дээр Э, А, Б, Ш О, Б, Э нар ажиллаж байсан. 9 цагийн үед төмөр хайлуулдаг зуухнаас юм буудах шиг чимээ гарч дээшээ халуун хайлмаг цацраад утаа гараад юм үзэгдэхээ больсон. Би доошоо хараад төмөр шарикны шороог унагаадаг ажил хийдэг болохоор яагаад төмөр хайлуулдаг зуух дэлбэрснийг мэдэхгүй байна. Тэгээд би үйлдвэрийн хаалга руу гүйгээд гарсан. Намайг үйлдвэрийн хаалган дээр очиход хамгийн сүүлд М үйлдвэрээс гарч ирсэн. Мийн биеийн нүүрэн хэсэг толгой, баруун хөл нь өвдөгнөөс доошоо түлэгдэж хувцас шатаж байхаар нь хувцасыг нь Э урж тайлсан. Ш хаана түлэгдсэнийг би хараагүй. Мөн Мийн эхнэр Бийн хүзүү түлэгдсэн байсан. Тэгээд төд удалгүй түргэний машин ирээд М, Ш, Б 3-г эмнэлэг рүү аваад явсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 60 дугаар хуудас/,

 

14. Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би Баяннексус ХХК-д үйлдвэрийн бэлтгэгч ажилтай. Ажиллаад 4 хонож байна. 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өглөө би ажлаасаа хоцроод 8 цаг өнгөрч байхад ажилдаа ирсэн. Үйлдвэр дотор нийт хэдэн хүн ажиллаж байсныг санахгүй байна. Нилээн олуулаа байх шиг байсан. Тухайн үед би үйлдвэрийн зүүн хэсэгт ажиллаж байсан ба төмөр шарикыг үйлдвэрийн зүүн талд асгачихаад цаашаа хараад байж байтал үйлдвэрийн баруун талд төмөр хайлуулдаг зуухны тогоо дэлбэрэх шиг болоод утаа гарахаар нь би сандраад нэг мэдсэн чинь үйлдвэрийн хаалга дээр гараад ирчихсэн байсан. Би ажилд ороод удаагүй болохоор төмөр хайлуулдаг зуухан дээр хэн ажиллаж байсныг мэдэхгүй байна. Ямар ч байсан Д гэдэг нэртэй хүн байсан. Би үйлдвэрийн хаалган дээр ирэхэд ажилчдаас хамгийн сүүлд нөгөө Д гэх хүн гарч ирсэн. Биеийн нүүрэн хэсэг, баруун хөл, гар түлэгдсэн байх шиг байсан. Мөн Д-ийн хувцас шатаж байхаар нь хувцасыг нь 2-3 хүн урж тайлсан. Ш болон Б-ийг хаана түлэгдсэнийг мэдээгүй. Төд удалгүй түргэний машин ирээд М, Ш, Б 3-г эмнэлэг рүү аваад явсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 62 дугаар хуудас/,

 

15. Гэрч Д.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би “Баяннексус” ХХК-ийн үйлдвэрийн төмөр таслагч ажилтай. Баяннексус ХХК-д ажиллаад 4 хонож байна. 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өглөө 08 цагийн үед ажилдаа ирээд үйлдвэрийн гадаа хашаанд төмөр таслах ажлаа эхлүүлсэн. Миний хийдэг ажил овор ихтэй том төмрийг 30 см болгож таслах, мөн баллоныг нэвт цоолж доторх хийг нь гаргадаг. Тухайн өдөр ажил эхлээд 9-10 цагийн үед үйлдвэр дотор нэг зүйл дэлбэрэх шиг дуу гараад хаалга цонхоор нь бөөн хар утаа саагиж гарсан. Мөн үйлдвэрээс халуун хайлмаг үсэрч гараад хашаа дотор байсан хуурай өвсөн дээр унахаар нь би унтраасан. Төд удалгүй манай үйлдвэрийн хашаанд түргэний машин ирээд хэдэн хүмүүсийг суулгаж байгаа харагдсан. Түргэний машин явсны дараа үйлдвэр дотор ороход төмөр хайлуулдаг зуухны тогоо дэлбэрсэн байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64-65 дугаар хуудас/,

 

16. Гэрч О.Ганбат мөрдөн байцаалтны шатанд мэдүүлэхдээ:

Би “Баяннексус” ХХК-нд төмөр ачигч ажилтай. Баяннексус ХХК-д ажиллаад 11 жил болж байна. Тус үйлдвэрт шөнийн цагаар ажилладаг юм. Орой 19 цагаас өглөө 7 цаг хүртэл. 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 19 цагаас 10-ны өдрийн 7 цаг хүртэл ажиллахдаа би маргааш өглөөний ажилчдын хайлуулах төмрийг бэлдсэн бөгөөд хайлуулах төмөр овор хэмжээ их, битүү баллон мэт төмөр байгаа тохиолдолд Х тус төмрийг төмрийн хөрөөгөөр жижиглэх, нүхлэх зэрэг ажлыг хийж тусдаа газар бөөгнүүлж тавьдаг. Тус бөөгнүүлж тавьсан төмрийг би дөрвөлжин төмөр хайрцагт хийж маргааш хайлуулахаар бэлтгэдэг юм... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 73 дугаар хуудас/,

 

17. Гэрч Л мөрдөн байцаалтны шатанд мэдүүлэхдээ:

Би “Баяннексус” ХХК-ийн үйлдвэрийн дарга ажилтай. “Баяннексус” ХХК-д дарга ажлыг хийгээд 10 жил болж байна. 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өглөө 07 цагийн үед үйлдвэрийн ажил эхэлсэн бөгөөд үйлдвэрийн дотор талд төмөр хайлуулах хэв цутгах зэрэг ажилд нийт 8 хүн ажиллаж байсан. Харин үйлдвэрийн гадна талд 7-8 хүн төмөр ялгах ажил хийж байсан. /гэхдээ үйлдвэрийн гадна яг хэдэн хүн ажиллаж байсныг мэдэхгүй байна/ Би үйлдвэрийн гадна талд ажиллаж байсан хүмүүсийг бүртгээгүй. Үйлдвэр дотор Ш, М, Э, Б нар ажиллаж байсныг санаж байгаа ба үлдсэн ажилчдыг ямар хүмүүс байсны анзаараагүй. Ажил эхлээд 1 цаг өнгөрч байхад буюу 9 цагийн үед би үйлдвэрийн зүүн талд байх усан санд гагнуур хийгээд байж байтал гэнэт хүчтэй дуу гарсан бөгөөд юу болов гээд эргээд хартал төмөр хайлуулдаг төхөөрөмжний тогоо дэлбэрсэн бололтой утаа гарч байсан. Тэгээд төмөр хайлуулах төхөөрөмж дээр ажиллаж байсан М гэдэг залуу тогооноос үсэрч гарсан хайлмаганд түлэгдсэн бололтой үйлдвэрийн хаалга руу гүйж байгаа харагдсан. М-ийн баруун хөл, 2 гар мөн нүүрэн хэсэг нь түлэгдсэн байсан. Бас хувцас нь шатаж байхаар нь М-ийн хувцасыг Э урж тайлсан. Тэгээд манай үйлдвэрийн орчуулагчаар ажилладаг Ч гэх залуу үйлдвэрийн хаалган дээр ирчихсэн байхаар нь би Ч хандан түргэн дуудаарай гэж хэлсэн. Түргэний машин 10 минутын дотор манай үйлдвэрт ирж М, Ш, Б нарыг эмнэлэг рүү аваад явсан. М, Ш, Б нарыг эмнэлэг явсны дараа би төмөр хайлуулдаг төхөөрөмжний дэлбэрсэн тогоог аюулгүй болгохын тулд үйлдвэрийн зүүн тал руу гүүрэн кранаар зөөж тавьсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 77-78 дугаар хуудас/,

 

18. Гэрч Н.О мөрдөн байцаалтны шатанд мэдүүлэхдээ:

Э.Э бид хоёр 2008 оноос хойш амьдарч байгаа. 4 хүүхэдтэй. “Баяннексус” ХХК-д ажиллаад 10 жил гаран болж байна. Ажилдаа хариуцлагатай ар гэртээ түшигтэй хүн байгаа юм. Архи согтууруулах ундаа бараг хэрэглээд байдаггүй, хаа нэг бол хэрэглэдэг. Өмнө нь ямар нэгэн хэрэг төвөгт орж байгаагүй. 8 дугаар ангийн боловсролтой. 2010 онд цэргийн алба хаасан. Хамт олон найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай. Хүнд тусархуу зантай, маш ажилсаг хүн байгаа юм. 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ажил дээрээ байхад нь үйлдвэр дээр нь осол гараад хүн бэртэж гэмтсэн гэж байсан. Тэрнээс өөр надад мэдэх зүйл байхгүй. Манай нөхөр Э нь тус үйлдвэрийн мастераар ажилладаг юм... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 83 дугаар хуудас/,

 

19. Гэрч Д.Б мөрдөн байцаалтны шатанд мэдүүлэхдээ:

Манай нөхөр Б нь “Баяннексус” ХХК-д Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер ажилтай. Бас Баяннексус ХХК-ийн захиралын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажилладаг. Цэргийн алба хаагаагүй, архи дарс уугаад байдаггүй, хамт олон найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай ажилсаг хүн байгаа юм. Баяннексус ХХК-д 8 жилийн хугацаанд тогтвор суурьшилтай ажиллаж байгаа. ШУТИС-ийн механик инженер мэргэжлээр төгссөн. Өмнө нь ямар нэгэн хэрэг төвөгт орж байгаагүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 85 дугаар хуудас/,

 

20. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 13-15 дугаар хуудас/,

 

21. Бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 94 дүгээр хуудас/,

 

22. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 100 дугаар хуудас/,

 

23. Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 11-06-040/03 дугаартай дүгнэлт:

Хариулт 1: Баяннексус ГХОХХК нь Барилга хот байгуулалтын сайдын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр олгосон МҮ 42-004/22 дугаартай тусгай зөвшөөрлийн дагуу үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байна.

Хариулт 2: Баяннексус ГХОХХК-ийн ган бөмбөлөгийн үйлдвэрийн төмөр хайлуулах зуух дэлбэрсэн талбай нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх заалт /ажлын байр гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг/-д зааснаар үйлдвэрлэлийн бүс /ажлын байр/ гэж үзнэ.

Хариулт 3: Баяннексус ГХОХХК-ийн ган бөмбөлөгийн үйлдвэр Б.М, Г.Б, Д.Ш нарыг ажилд гарахад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй байна. Аюулгүй ажиллагааны зааварчилгааг Монгол Улсын MNS 4969:2000 стандартын 4.9 дэх /“Ажлын байран дахь анхан шатны зааварчилгыг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө/ гэх заалтад зааснаар стандартын 4.12 дахь /давтан зааварчилгаа 3 хэлбэртэй байна. Үүнд а/ээлжит, б/ээлжит бус, в/ажлын байран дахь өдөр тутмын/-н В/-д зааснаар өгөгдөх бөгөөд энэ стандартын 4.16 дахь /Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө./ зааснаар аюултай ажил үүрэг гүйцэтгэхээс өмнө аюулгүй ажиллагааны зааварчилгааг бичгээр өгөх бөгөөд тухайн үйлдвэрийн төмөр хайлуулах цехийн дарга /мастер, ээлжийн ахлах/ хариуцаж өгөх үүрэгтэй.

Хариулт 4: Баяннексус ГХОХХК-ийн ган бөмбөлөгийн үйлдвэрийн төмөр хайлуулах зуух дэлбэрч иргэн Б.М, Г.Б, Д.Ш нар өртөж гэмтэл авсан нь Засгийн газрын 2015 оны 269 тоот тогтоолоор батлагдсан “үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-н 2.1.1 дэх заалт “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ осолд орсон тул үйлдвэрийн осол мөн гэж дүгнэж байна.

Хариулт 5: Хавтаст хэрэгт авагдсан материалуудыг харахад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн хууль болон холбогдох дүрэм, журам стандартын шаардлагыг ажил олгогч буюу Баяннексус ГХОХХК нь өөрийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлээгүй зөрчсөн байна. Тухайлбал: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлд ажил олгогчийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар хүлээх үүргийн талаар заасан заалт буюу 28.1.1. /үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны Хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах/ дэх заалт, 28.1.2. /үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах/ дахь заалт, 28.1.3. /Хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх/ дахь заалт, 28.1.4. /ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх/ дэх заалт, 28.1.5. /ажлын байрны Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийлгэх/ дахь заалт, 28.1.6. /ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх/ дахь заалт, 28.1.7. /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар шаардлагатай мэдлэгийг эзэмшсэн байх/ дахь заалт, 28.1.8. /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/ дахь заалт, 28.1.12. /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий этгээдийг ажлын байранд саадгүй нэвтрүүлэх/ дахь заалт, 28.1.14. /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангах арга хэмжээ, түүнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөв, төлөвлөгөө, хамтын гэрээнд тусгаж, зориулалтаар нь зарцуулах/ дэх заалт, 28.1.15. /үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын улмаас Хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд хууль тогтоомжийн дагуу нөхөн төлбөр олгох/ дахь заалтууд, Монгол улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/730 тоот тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах болон шалгалт авах журам, Монгол Улсын MNS 4969:2000 /Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах үндсэн дүрэм/, MNS 4668:2000 /Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага/, MNS 4643:1998 /Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны тэмдэг ба дохионы өнгө/ зэрэг стандартууд болон асуулт №6-д хариулсан стандартууд зэргийг зөрчсөн байна.

Хариулт 6: Б.М, Г.Б, Д.Ш нар тухайн ажил үүргээ гүйцэтгэхдээ зориулалтын хувцас хамгаалах хэрэгсэл ашиглаж байгаагүй байна. Баяннексус ГХОХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 /Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй/ гэх заалтад заасан ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр Монгол Улсын MNS /ISO/ 13688:2000 /хамгаалах хувцас ерөнхий шаардлага/, MNS 5389:2004 /нүд хамгаалах хэрэгсэл нүдний шил/, MNS 2621:2006 /толгой хамгаалах хэрэгсэл, дуулга/ MNS 6231:2011 /тусгай зориулалтын ажлын хувцас, ерөнхий шаардлага/, MNS 5622:2006 /гарын хамгаалалт, бээлий/ зэрэг стандартын шаардлагад нийцүүлж хангаагүй зөрчсөн байна.

Хариулт 7: Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д “гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасны дагуу хэн буруутай болохыг шүүх, хуулийн байгууллага тогтоох нь зүйтэй гэж үзэж байна.

Хариулт 8: Баяннексус ГХОХХК-ийн ган бөмбөлөгийн үйлдвэрийн төмөр хайлуулах зуух дэлбэрсэн нь осол гарах шалтгаан болсон байна.

Хариулт 9: Шинээр илэрсэн нөхцөл байхгүй байна.

Дүгнэлт гаргасан: Хөдөлмөр хяналтын улсын байцаагч Д.Батхуяг гэжээ. /1-р хх-ийн 107-110 дугаар хуудас/,

 

24. Шинжээч Д.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 11-06-040/03 дугаартай дүгнэлтийг гаргасан. Монгол Улсын MNS 4969:2000 стандартын 4.16 дахь заалтад өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгааг хэн өгөх талаар тусгайлан заасан байгаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан тухайн шинээр орж ирж байгаа ажилтанд сургалт зохион байгуулна, мөн нийт ажилтанд сургалт зохион байгуулна. Тухайн аж ахуй нэгж байгууллагын эрсдлийг тодорхойлно. Тухайн байгууллагын аюулгүй ажиллагааны зааварчилгаа, дүрэм журмыг боловсруулан батлуулах үүрэгтэй. Мөн аюулгүй ажиллагааны дүрэм журам зөрчиж байгаад хяналт тавих. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, Хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/ ажил олгогч шууд хариуцна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 103 дугаар хуудас/,

25. Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 41/06 дугаартай дүгнэлт:

Төмөр хайлуулах төхөөрөмжийн тогоо дэлбэрэх шалтгаан нь төмөр хайлуулах тогоонд төмөр биет хийхдээ вакумжуулалтыг дутуу гаргасны улмаас хайлах явцад тэлэлт өгч, дэлбэрэх шалтгаан бүрдсэн.

Төмөр хайлуулах төхөөрөмжийн тогоонд төмөр биет хийхдээ битүүмжлэлийг бүрэн гаргаагүй нь үйл ажиллагааны аюулгүй байдлаа хангаж ажиллагаагүй гэж үзэж байна. Шинээр өөр ямар нэгэн зүйл илрээгүй гэж дүгнэж байна.

Дүгнэлт гаргасан: Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад С.Энх-Эрдэнэ гэжээ /1-р хх-ийн 118 дугаар хуудас/,

 

26. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 5934 дугаартай дүгнэлтэд:

- Г.Б-ийн биед хүзүү, дагзны зүүн ар хэсэгт түлэнхийн шарх гэмтэл тогтоогдоо.

- Дээрх гэмтэл нь өндөр хэмийн хэсэг газрын үйлчлэлээр үүснэ.

- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар гэмтлийн ХӨНГӨН зэрэг тогтоогдлоо.

- Цаашид ерөнхий Хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

- Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Н.Энхцолмон гэжээ /1-р хх-ийн 126-127 дугаар хуудас/,

 

27. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 5935 дугаартай дүгнэлтэд:

- Э.М-ийн биед нүүр, толгой, хоёр чих, баруун гар, хөлийн биеийн нийт гадаргуун 25-30 хувийг хамарсан 3б зэргийн түлэгдэлт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүснэ.

- Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.17-д зааснаар гэмтлийн ХҮНД зэрэг тогтоогдлоо.

- Цаашид ерөнхий Хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

- Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Н.Энхцолмон гэжээ /1-р хх-ийн 133-134 дүгээр хуудас/,

 

28. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 89 дугаартай дүгнэлтэд:

- Д.Ш-ий биед биеийн нийт гадаргуугийн 1 хувийг хамарсан I, II зэргийн түлэгдэлт, баруун шуу, хоёр өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

- Учирсан гэмтэл нь өндөр хэм болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий Хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

- Тогтоогдсон гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Э.Баасанжав гэжээ /1-р хх-ийн 140-141 дүгээр хуудас/,

 

29. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2522 дугаартай дүгнэлтэд:

2. Шинжилгээнд ирүүлсэн улаан хүрэн болон хар өнгө хосолсон төмөр зүйлээс шатах тослох материалын агуулга илрээгүй. Бусад төрлийн шинжилгээ хийх техникийн боломжгүй.

1.3. Эдгээр асуулт нь манай лабораторийн тодорхойлох хүрээнд хамаарахгүй.

/жич: Шинжилгээнд ирүүлсэн дээжийг буцаан хүргүүлэв/

Дүгнэлт гаргасан: Химийн лабораторийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Д.Золзаяа гэжээ /1-р хх-ийн 147-148 дугаар хуудас/,

 

30. Хохирогч Э.М-ийн өвчний түүх /1-р хх-ийн 154-169 дүгээр хуудас/,

 

31. “Баяннексус” ХХК-ийн ажлын байрны албан тушаалтны тодорхойлолт, ажилд томилох тухай захиралын тушаал /1-р хх-ийн 173-184 дугаар хуудас/,

 

32. Хөдөлмөрийн гэрээ /2-р хх-ийн 23-28 дугаар хуудас/,

 

33. Шүүгдэгч Ц.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 80 дугаар хуудас/,

 

34. Шүүгдэгч Э.Э-ын эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 81 дүгээр хуудас/,

 

35. Шүүгдэгч Ц.Б-оос хохирогч Э.М-д хохирол төлбөр төлсөн баримт /2-р хх-ийн 85-134 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

НЭГ. Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Б нь “Монгол Улсын MNS 4969:2000 стандартын 4.9, 4.12, 4.16 дахь хэсэг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн 28.1.1, 28.1.2, 28.1.3, 28.1.4, 28.1.5, 28.1.6, 28.1.7, 28.1.8 дахь хэсэгт тус тус заасан заалтуудыг зөрчиж хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болон хэлцлээр хүлээсэн үүргийг зөрчиж ажилчдыг ажилд гарахад Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй байхад ажил үүрэг гүйцэтгүүлсний улмаас 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өглөө 09 цагийн орчим Э.М нь үйлдвэрийн ертөнцийн зүгээр баруун буланд байх төмөр хайлуулах төхөөрөмж рүү баллон хийж, улмаар дэлбэрсний улмаас төмрийн халуун хайлмагт түлэгдэж, түүний биед нүүр, толгой, хоёр чих, баруун гар, хөлийн биеийн нийт гадаргуун 25-30 хувийг хамарсан 3б зэргийн түлэгдэлт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүй учруулсан.

Шүүгдэгч Э.Э нь Монгол Улсын MNS 4969:2000 стандартын 4.9, 4.12, 4.16 дахь хэсэгт тус тус заасан заалтуудыг зөрчиж хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болон хэлцлээр хүлээсэн үүргийг зөрчиж ажилчдыг ажилд гарахад Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөлгүй ажил үүрэг гүйцэтгүүлсний улмаас 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өглөө 09 цагийн орчим Э.М нь үйлдвэрийн ертөнцийн зүгээр баруун буланд байх төмөр хайлуулах төхөөрөмж рүү баллон хийж, улмаар дэлбэрсний улмаас төмрийн халуун хайлмагт түлэгдэж, түүний биед нүүр, толгой, хоёр чих, баруун гар, хөлийн биеийн нийт гадаргуун 25-30 хувийг хамарсан 3б зэргийн түлэгдэлт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүй учруулсан болох хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Б, Э.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна.” гэх дүгнэлтийг,

Хохирогч Э.М-ийн өмгөөлөгч Э.Сайханаа гэм буруугийн шүүх хуралдаанд “Гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн тал дээр улсын яллагчтай адил байр суурьтай байна. Хохиролын тухайд хохирогч Э.Мийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан. “Баяннексус” ХХК-ийн зүгээс хохирогч Э.Мд 20 224 450 төгрөгийг төлсөн. Одоо хохирогч Э.М-ийн сорив арилгах эмчилгээд гарах зардал урьдчилсан байдлаар 10 400 000 төгрөг, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.1 дэх хэсэгт зааснаар 70 хувь Хөдөлмөрийн чадвараа алдсан бол нэг сарын дундаж цалинг ес дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр олгоно гэж заасан. Үүний дагуу 17 857 620 төгрөгийг буюу нийт 28 257 620 төгрөгийг нэхэмжилж байна. Харин цалингийн зөрүүг жич нэхэмжлэхээр шүүхийн шийдвэрт зааж өгнө үү” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Ц.Б, Э.Э нарын өмгөөлөгч Ж.Энхчулуун гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч Ц.Б, Э.Э нарын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар маргах зүйл байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.1 дэх хэсэгт нэг сарын дундаж цалинг ес дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгох асуудал дээр хуулинд тодорхой заасан болохоор маргах зүйл байхгүй. Бусад нэхэмжилж байгаа төлбөрийн тухайд шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргах байх” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгч Ц.Б, Э.Э нарт холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.

 

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Ц.Б, Э.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна. Учир нь:

Шүүгдэгч Ц.Б нь “Баяннексус” ХХК-д Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр ажиллаж байхдаа Монгол Улсын MNS 4969:2000 стандартын 4.9, 4.12, 4.16 дахь хэсэг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн 28.1.1, 28.1.2, 28.1.3, 28.1.4, 28.1.5, 28.1.6, 28.1.7, 28.1.8 дахь хэсэгт тус тус заасан заалтуудыг зөрчиж хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болон хэлцлээр хүлээсэн үүрэг болох “Ажлын байран дахь анхан шатны зааварчилгыг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө.”, “Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө.”, “Хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл өвчлөлөөс ажилтныг хамгаалах, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, эрсдэлийн үнэлгээ хийх, аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтанд хамрагдаагүй зааварчилгаа, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгэхгүй байх гэж заасныг зөрчиж ажилчдыг ажилд гарахад Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй байхад ажил үүрэг гүйцэтгүүлсний улмаас 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өглөө 09 цагийн орчим хохирогч Э.М нь үйлдвэрийн ертөнцийн зүгээр баруун буланд байх төмөр хайлуулах төхөөрөмж рүү баллон хийж, улмаар дэлбэрсний улмаас төмрийн халуун хайлмагт түлэгдэж, түүний биед нүүр, толгой, хоёр чих, баруун гар, хөлийн биеийн нийт гадаргуун 25-30 хувийг хамарсан 3б зэргийн түлэгдэлт бүхий эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан,

шүүгдэгч Э.Э нь “Баяннексус” ХХК-д үйлдвэрийн мастераар ажиллаж байхдаа Монгол Улсын MNS 4969:2000 стандартын 4.9, 4.12, 4.16 дахь хэсэгт тус тус заасан заалтуудыг зөрчиж хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болон хэлцлээр хүлээсэн үүрэг болох “Ажлын байран дахь анхан шатны зааварчилгыг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө.”, “Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө.” гэж зааснаар аюултай ажил үүрэг гүйцэтгэхээс өмнө аюулгүй ажиллагааны зааварчилгааг бичгээр өгөх бөгөөд тухайн үйлдвэрийн төмөр хайлуулах цехийн дарга, мастер, ээжлийн ахлах хариуцаж өгөх үүрэгтэй гэснийг зөрчиж ажилчдыг ажилд гарахад Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөлгүй ажил үүрэг гүйцэтгэсний улмаас 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өглөө 09 цагийн орчим хохирогч Э.М нь үйлдвэрийн ертөнцийн зүгээр баруун буланд байх төмөр хайлуулах төхөөрөмж рүү баллон хийж, улмаар дэлбэрсний улмаас төмрийн халуун хайлмагт түлэгдэж, түүний биед нүүр, толгой, хоёр чих, баруун гар, хөлийн биеийн нийт гадаргуун 25-30 хувийг хамарсан 3б зэргийн түлэгдэлт бүхий эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэх үйл баримт болсон байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Б нь “Баяннексус” ХХК-д Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр ажиллаж байхдаа Монгол Улсын MNS 4969:2000 стандартын 4.9, 4.12, 4.16 дахь хэсэг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн 28.1.1, 28.1.2, 28.1.3, 28.1.4, 28.1.5, 28.1.6, 28.1.7, 28.1.8 дахь хэсэгт тус тус заасан заалтуудыг, шүүгдэгч Э.Э нь “Баяннексус” ХХК-д үйлдвэрийн мастераар ажиллаж байхдаа Монгол Улсын MNS 4969:2000 стандартын 4.9, 4.12, 4.16 дахь хэсэгт заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хохирогч Э.М нь үйлдвэрийн ертөнцийн зүгээр баруун буланд байх төмөр хайлуулах төхөөрөмж рүү баллон хийж, улмаар дэлбэрсний улмаас төмрийн халуун хайлмагт түлэгдэж, түүний биед нүүр, толгой, хоёр чих, баруун гар, хөлийн биеийн нийт гадаргуун 25-30 хувийг хамарсан 3б зэргийн түлэгдэлт бүхий эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан болох нь хохирогч Э.М-ийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Г.Б, Д.Ш нарын мэдүүлэг, иргэний хариуцагч Ш.Б мэдүүлэг, гэрч Чаолуменг, Ц.О, Т.А, Г.Э, Н.Б, Б.Б, Д.Х, О.Г, Л нарын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 11-06-040/03 дугаартай дүгнэлт, шинжээч Д.Б-н мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 41/06 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 5934 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 5935 дугаартай дүгнэлт, Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 89 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2522 дугаартай дүгнэлт, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байх тул улсын яллагчаас гаргасан дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүхээс дүгнэлээ.

Харин хохирогч Э.М-ийн өмгөөлөгч Э.Сайханаагаас “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 5935 дугаартай дүгнэлтэд хохирогч Э.М-ийн ерөнхий Хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэж заасан нь үндэслэл муутай” гэх дүгнэлтийг гаргасан ба Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг Хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хохирогч Э.М-ийн Хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувь 06 сараар тогтоосон байх тул дахин шинжээч томилох нь төдийлөн ач холбогдолгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Б, Э.Э нар нь хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдээгүйн улмаас хохирол, хор уршиг учруулсан байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч Ц.Б, Э.Э, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Энхчулуун нар нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Б овогт Ц-н Б-ийг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б овогт Э-н Э-ыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Ц.Б, Э.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ц.Б, Э.Э нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Э.Мийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна. Хохирогч Э.М нь сорив арилгах эмчилгээний зардалд урьдчилсан байдлаар 10 400 000 /арван сая дөрвөн зуун мянга/ төгрөг, Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.1 дэх хэсэгт зааснаар нэг сарын цалингийн дундаж хэмжээг ес дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 17 857 620 /арван долоон сая найман зуун тавин долоон мянга зургаан зуун хорь/ төгрөг, нийт  28 257 620 /хорин найман сая хоёр зуун тавин долоон мянга зургаан зуун хорь/ төгрөг нэхэмжилж, цалингийн зөрүүг жич нэхэмжлэхээр тогтоолд зааж өгнө үү гэжээ.

Шүүхээс хохирогч Э.М-өөс нэхэмжилсэн 28 257 620 /хорин найман сая хоёр зуун тавин долоон мянга зургаан зуун хорь/ төгрөгийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан.

Харин хохирогч Э.М-өөс нэхэмжилсэн сорив арилгах эмчилгээний зардал болох 10 400 000 /арван сая дөрвөн зуун мянга/ төгрөг нь нотлох баримтаар тогтоогдсон зардал биш урьдчилсан байдлаар нэхэмжилж байгаа төлбөр байх тул шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн, эсхүл нас барсан ажилтны үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг дараах хэмжээгээр нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг ажилтан, эсхүл түүний гэр бүлд нэг удаа олгоно:”, мөн зүйлийн 125.1.1 дэх хэсэгт “үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас Хөдөлмөрийн чадвараа... 50-70 хүртэл хувиар алдсан бол ес дахин,...; гэж тус тус заажээ. Хохирогч Э.М нь дээрх хуулийн заалтын хүрээнд 17 857 620 /арван долоон сая найман зуун тавин долоон мянга зургаан зуун хорь/ төгрөгийг нэхэмжилсэн байна. Гэтэл хохирогч Э.М-өөс шүүхэд ирүүлсэн баримт нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тодорхойлолт байх ба хэрхэн нэг сарын дундаж цалинг бодож 17 857 620 /арван долоон сая найман зуун тавин долоон мянга зургаан зуун хорь/ төгрөгийн үнийн дүнг гаргасан нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр шинжээчийн дүгнэлт гарсны үндсэн дээр шийдвэрлэх нь зүйтэй байх тул хохирогч Э.М-өөс нэхэмжилсэн сорив арилгах эмчилгээний зардалд урьдчилсан байдлаар 10 400 000 /арван сая дөрвөн зуун мянга/ төгрөг, нэг сарын цалингийн дундаж хэмжээг 9 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 17 857 620 /арван долоон сая найман зуун тавин долоон мянга зургаан зуун хорь/ төгрөг, нийт  28 257 620 /хорин найман сая хоёр зуун тавин долоон мянга зургаан зуун хорь/ төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна. Харин хохирогч Э.М нь цаашид гарах эмчилгээний зардал, нэг удаагийн нөхөн төлбөр, цалингийн зөрүү зэргийг баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу иргэний хариуцагч “Баяннексус” ХХК-аас жич нэхэмжлэх эрхтэй болно.

Иргэний хариуцагч “Баяннексус” ХХК-аас хохирогч Э.М-д 20 224 450 /хорин сая хоёр зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд, иргэний нэхэмжлэгч Г.Б-т 200 000 /хоёр зуун мянга/ төгрөг тус тус нөхөн төлсөн. Иргэний нэхэмжлэгч Д.Ш нь хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Ц.Б, Э.Э нарыг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж шүүхээс үзлээ.

 

ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүхээс шүүгдэгч Ц.Б, Э.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч Ц.Б-ийг Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженерээр ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 000 000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Э.Э-ыг үйлдвэртэй хамтран ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 000 000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналтай” гэх дүгнэлтийг,

Хохирогч Э.М-ийн өмгөөлөгч Э.Сайханаа эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “эрүүгийн хариуцлагын талаар санал хүсэлт байхгүй” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Ц.Б, Э.Э нарын өмгөөлөгч Ж.Энхчулуун эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүгдэгч Ц.Б, Э.Э нарыг гэм буруугийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцсон байна. Мөн шүүгдэгч нарыг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэж бусад нэхэмжлэлийг иргэний журмаар жич нэхэмжлэхээр заасан шийдвэрсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь сонгох санкцитай гэмт хэрэг тул шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Б, Э.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Ц.Б, Э.Э нар нь хохирогч Э.М-ийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдээгүйн улмаас энэ гэмт хэрэг үйлдэгдсэн байх тул тэднийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн;” гэж зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Ц.Б, Э.Э нарын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженерээр ажиллах эрхийг хасаж, 2800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 800 000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар үйлдвэрийн мастераар ажиллах эрхийг хасаж, 2800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 800 000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирч байна гэж шүүхээс дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 2800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 800 000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд,

Шүүгдэгч Э.Э-ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 2800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 800 000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Б, Э.Э нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

 

            Шүүгдэгч Ц.Б, Э.Э нарт оногдуулсан эрх хасах ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Ц.Б, Э.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдлаа.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн хавтастай Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дэвтэр гэсэн хаягтай хуудас дугааргүй 1 шихэг дэвтэр, “Баяннексус” ХХК-ийн хяналтын камерийн 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 09 цаг 13 минутаас 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 09 цаг 15 минут хүртэл 2 минутын бичлэг бүхий цагаан өнгийн сиди 1 ширхэг зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж,   хар өнгийн 55 см өндөртэй 28 см диамертэй төмөр баллон мэт зүйл 1 ширхэг, төмөр хайлуулдаг төхөөрөмж 1 ширхэг, уг төхөөрөмжний тогоо, тогооны хүрээ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний хариуцагч “Баяннексус” ХХК-д буцаан олгох нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт Ц-н Б-ийг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

            Шүүгдэгч Б овогт Э-н Э-ыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженерээр ажиллах эрхийг хасаж, 2800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 800 000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,  

Шүүгдэгч Э.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар үйлдвэрийн мастераар ажиллах эрхийг хасаж, 2800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 800 000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан 2800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 800 000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд,

Шүүгдэгч Э.Э-т оногдуулсан 2800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 800 000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Ц.Б, Э.Э нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Шүүгдэгч Ц.Б, Э.Э нарт оногдуулсан эрх хасах ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

            6. Шүүгдэгч Ц.Б, Э.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Хохирогч Э.М нь цаашид гарах эмчилгээний зардал, нэг удаагийн нөхөн төлбөр, цалингийн зөрүү зэргийг баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн хавтастай Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дэвтэр гэсэн хаягтай хуудас дугааргүй 1 шихэг дэвтэр, “Баяннексус” ХХК-ийн хяналтын камерийн 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 09 цаг 13 минутаас 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 09 цаг 15 минут хүртэл 2 минутын бичлэг бүхий цагаан өнгийн сиди 1 ширхэг зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж,   хар өнгийн 55 см өндөртэй 28 см диамертэй төмөр баллон мэт зүйл 1 ширхэг, төмөр хайлуулдаг төхөөрөмж 1 ширхэг, уг төхөөрөмжний тогоо, тогооны хүрээ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний хариуцагч “Баяннексус” ХХК-д буцаан олгосугай.

 

            9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

   10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б, Э.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.ЭНХМАНДАХ