Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 20

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг, Орхон 2 дугаар хэсэг, гудамж 4-21 тоотод оршин суух Боржигон овогт Хүрлээгийн Одончимэгийн /МЮ-64071861/ нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг, Орхон 1 дүгээр хэсэг, гудамж 025 тоотод оршин суух Боржигон овогт Базаррагчаагийн Сайнбатад холбогдох “864,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

     

Нэхэмжлэгч Х.Одончимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  

            ...Иргэн Б.Сайнбат нь 2016 оны 03, 04, 05, 06, 07, 08 сарын группын дэвтэр сард 140,000 төгрөгөөр бодож нийт 6 сарын мөнгийг урьдчилан авч хэрэглэчихээд одоог хүртэл худлаа хэлж мэхэлсээр явна. Иргэн Б.Сайнбатыг эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан боловч өөрөө татгалзсан учир энэхүү өргөдлийг ИХАШШ-д өгч гомдлыг минь барагдуулж өгнө үү. Ийнхүү Б.Сайнбатаас 864,000 төгрөгийг гаргуулж өгч тусална уу... гэх.

 

            Зохигчид 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:

            ...Хариуцагч Б.Сайнбатаас 864,000 төгрөг нэхэмжилсэн. Хариуцагч нь уг 864,000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулна. Хариуцагч Б.Сайнбатад 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл төлөх хугацаа олгохыг нэхэмжлэгч нь зөвшөөрснөөр харилцан тохиролцон эвлэрч байна... гэх.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Одончимэг нь хариуцагч Б.Сайнбатад холбогдуулан “864,000  төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд харилцан тохиролцож эвлэрсэн болох нь зохигчдын шүүхэд гаргасан “Эвлэрлийн гэрээ”-гээр нотлогдож байна. Дээрх эвлэрлийн гэрээ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 25,310 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 12,655 төгрөгийг  хариуцагчаас, үлдэх 12,655 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогоос /100130000957 тоот данснаас/ гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар Х.Одончимэгийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Сайнбатад холбогдох “864,000  төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.          

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 25,310 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 12,655 төгрөгийг  хариуцагчаас, үлдэх 12,655 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогоос /100130000957 тоот данснаас/ гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                           Л.СОЁЛМАА