Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/76

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга А.Энхбаяр,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б- овогт Б-ын Мд холбогдох эрүүгийн 2217001330088 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 04-нд Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, тусгай дунд боловсролтой, уулын баяжуулалтын техникч мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын Чойр өртөөнд галт тэрэгний найруулагч ажилтай, ам бүл 6, эхнэр  хүүхдүүдийн хамт Говьсүмбэр аймгийн ......... сумын .......... дугаар баг, Найрамдал хотхоны ............... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай,

урьд Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 631 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж  01 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 03 сар баривчлах ялаар,

 мөн шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 756000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан гэх Б- овогт Б-ын М /РД:............/

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.М нь согтуугаар 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Говьсүмбэр аймаг Сүмбэр сум, 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Басговь”  ХХК-ний хашаан дотор иргэн У.Бын нүүрэн тус газар ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

             ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өглөө 08 цагт ажлаасаа буугаад харих замдаа Геологийн заалны урд танил ах болох Бтэй таарсан. Тэгээд Сүмбэр сумын 2 дугаар баг геологийн заалны хажуу талд байх Бийн гэрт орж Домч бор нэртэй 0,750 литрийн савалгаантай 1 шил архийг хувааж уусан. Тухайн архийг уугаад байж байтал гаднаас Бийн ажлын хүн болох Т орж ирээд Б бид хоёрын ууж байсан архинаас хувааж уусан. Бид 3-г архи уугаад сууж байтал Тг ажлаас нь дуудсан. Тэгээд Тгийн ажлын газрын хүн болох Т Т бид 2-г ирж аваад төмөр замын баруун талд байх Тгийн ажил дээр буюу Басговь ХХК-ний хашааны гадаа зогссон. Тухайн үед би архи маш их уусан байсан болохоор цааш нь юу болсныг сайн санахгүй байна. Маргааш нь Ттэй утсаар ярихад чи манай ажлын газрын Б гэдэг хүнийг цохичихсон, чамайг цагдаад өгнө гэж байна гэж байсан. Миний биед ямар нэгэн бэртэл үүсээгүй. Би У.Бтай ямар нэгэн өс хонзон өр авлагын асуудал байхгүй. Хэрэг болдог өдөр л Быг анх харсан...гэсэн мэдүүлэг. /хх-ийн 48 хуудас/

 

2. Хохирогч У.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би яг хэзээ гэдгийг нь сайн мэдэхгүй байна ямар ч байсан бүтэн сайн өдөр байсан. Гэртээ амарч байтал өдрийн 12 цагийн үед ажлаас дуудаад би ажил дээр очсон. Тэгтэл ажлын талбай дээр 1 согтуу хүн явж байгаад над дээр ирээд надад хандан чи тийм том юмуу, чи хэн юм гэхээр нь энд яагаад согтуу хүн байгаа юм бэ гэтэл тэр хүн миний уруул орчимд шууд мөргөсөн. Би өөрөөс холдуулах гээд түлхтэл тэр согтуу хүн газар унасан. Тэгтэл цаана байсан машинаас хөөе чи наад хүнээ цохичихлоо гээд нэг хүн гараад ирсэн. Тэгтэл нөгөө хүн газраас босож ирэхдээ чулуу бариад босоод ирэхээр нь би зугтаагаад шидсэн чулуунд нь оногдоогүй. Би машиндаа утсаа цэнэглээд үлдээсэн байсан тэгээд утсаа авах гээд машиндаа ороод суухад тэр согтуу хүн миний машины хажууд ирчихсэн байсан. Би утсаа аваад эргээд хартал тэр согтуу залуу миний баруун нүдрүү 1 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 22 хуудас/

3. Гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “ 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр би Басговь ХХК-д 24 цагийн харуулын үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэр өдөр 09 цаг өнгөрч байхад ажлын хашааны гадаа Б.М, Т, Т нар машинтай ирчихсэн зогсож байсан. 11 цагийн үед Б ажилдаа ирсэн бөгөөд Б манай компаний талбайг хариуцдаг юм. Манай ажлын өрөө гарах орох хаалганы хажууд байдаг ба би ажлын өрөөнд эд зүйл хүлээлцэж аваад байж байтал Б талбайгаас гэнэт гүйж гарч ирээд машиндаа суусан, араас нь М гарч ирээд Быг ална гээд орилоод байсан. Тухайн үед Мтай хамт байсан Т чи юу яриад байгаа юм гээд Мөнхтулгыг аваад явсан. Тэгээд Б цагдаад дуудлага өгсөн. Бын биед хүнд зодуулсан байж болохоор тийм зүйл анзаарагдаагүй. Миний хажууд М, Б нар муудалцсан зүйл байхгүй. М Быг ална гээд байсан. Сүүлд Бын ярианаас М Быг цохисон талаар дуулсан. Тэр хоёрыг хаана юунаас болж муудалцсаныг би мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 26 хуудас/

4. Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Би гадаа салхинд цохиулаад юу болсон талаар сайн санахгүй байна ямар ч байсан Тгийн машинд суугаад ажил дээр очсон бөгөөд толгой эргээд өвдөөд байхаар нь харуулын байранд ороод унтаад өгсөн. Нэг сэрэхэд цагдаа сэргийлэх ирээд явсан талаар харуул Энх-Амгалан хэлсэн. Юу болсны асуухад Б М нар муудалцсан гэж байсан...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 28 хуудас/

5. Гэрч М.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би Мөнхтулгыг бага байхаас нь мэднэ. М бага насаа эцэг эхийн гар дээр Говьсүмбэр аймагт өнгөрүүлсэн, эхээс зургуулаа, айлын 4 дэх хүүхэд байгаа юм. Тусгай дунд боловсролтой, уулын баяжуулалтын техникч мэргэжилтэй. Чойр өртөөнд найруулагч ажилтай. Манай ах зан байдлын хувьд төлөв даруу, олон таван үггүй, үг дуу цөөнтэй, ажил мэргэжлийн хувьд ажилсаг, хэд хэдэн удаа байгууллагынхаа аварга болж байсан...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 35 хуудас/

6. Шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 196 дугаар дүгнэлтэнд:

У.Бын биед баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдсэн 2022.09.11-нд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь  “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. Дүгнэлт гаргасан: Тэргүүлэх зэргийн шинжээч эмч, Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 38 хуудас/

7. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 631 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /х.х-ийн 66, 68-79 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

НЭГ. Гэм буруугийн талаар: Шүүгдэгч М нь согтуугаар 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Говьсүмбэр аймаг Сүмбэр сум, 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Басговь”  ХХК-ний хашаан дотор иргэн У.Бын нүүрэн тус газар ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.

Иймд шүүгдэгч Б.М-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг шинжийг хангасан байх тул шүүхээс гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М-ын өгсөн мэдүүлэг, хохирогч У.Б, гэрч Б.Т, Д.Э нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, хохирогчид хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 196 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурдлаа.

Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч нь ахуйн хүрээнд архидан согтуурч хэрүүл маргаан үүсгэснээс үүдэлтэй байна.

Шүүгдэгч Б.М нь гэм буруугийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөбусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

ХОЁР. Шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Прокуророос шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч Б.М нь хүлээн зөвшөөрсөн байх тул торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүйг дурдлаа.

Шүүхээс шүүгдэгч Б.Мөнхтулгын хувийн байдлыг харгалзаж улсын яллагчаас гаргасан 700 /долоо зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах саналыг хүлээн авч 02 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,  хохирогч У.Б нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Бын М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг  700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 02 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаам хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                     

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.АРИУНЖАРГАЛ