Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1048

 

 

 

  2022          11           09                                         2022/ШЦТ/1048              

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч Б.Энхбат,  

Хохирогч ... -ын хууль ёсны төлөөлөгч Б.Э  ,

Шүүгдэгч Н.М  , түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныВ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М  овогт Н ийн М ид холбогдох эрүүгийн 2202000000248 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ... ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ...  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, М  овогт Н ийн М  /РД:... /.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.М   нь ... тоотод үйл ажиллагаа явуулах “... ” ХХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор бизнесийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй ...зэрэг нэр бүхий 16 аж ахуйн нэгжүүдээс 2016 оньг 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хууль бусаар шивүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох нийт 10,206,218,038.15 төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон 282 ширхэг падаан бүхий хуурамч санхүүгийн баримтуудыг бодитоор худалдан авсан мэтээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнаж, 1,020,621,803.85 төгрөгийн буюу их хэмжээний орлого буруулж, нуун дарагдуулсан, татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд

Шүүгдэгч Н.М   нь ...... тоотод үйл ажиллагаа явуулах “... ” ХХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор бизнесийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй ... зэрэг нэр бүхий 16 аж ахуйн нэгжүүдээс 2016 оньг 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хууль бусаар шивүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох нийт 10,206,218,038.15 төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон 282 ширхэг падаан бүхий хуурамч санхүүгийн баримтуудыг бодитоор худалдан авсан мэтээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнаж, 1,020,621,803.85 төгрөгийн буюу их хэмжээний орлого буруулж, нуун дарагдуулсан, татвар төлөхөөс зайлсхийсэн... үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Хохирогч ... -ын хууль ёсны төлөөлөгч Б.Э  ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...“... ” ХХК-ийн хувьд 2016-2020 оныг хүртэлх хугацаанд зөрчилтэй НӨАТ-ын падаан худалдан авалт хийж, улсын төсөвт төлөх татвараа бууруулж тайлагнасан. Энэ компанийн хувьд 1,020,621,803.85 төгрөгийн татварыг бууруулж улсад хохирол учруулсан байгаа. “... ” ХХК-ийн хувьд улсын төсөвт төлөх татварын өрийг төлж барагдуулж байгаа.

Татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор хуурамч аж ахуйн нэгжүүдээс нийт 1,020,621,803,85 төгрөгийн худалдан авалт хийсэн мэт Татварын ерөнхий газрын мэдээллийн санд “... ” ХХК нь илгээсэн байдаг.

“... ” ХХК-тай холбоотой татварын өр төлбөрийн асуудал гэх юм бол НӨАТ-ын хий бичилттэй холбоотой өр төлбөрийг барагдуулж байгаа бөгөөд энэ нь бүрэн дуусаагүй байгаа. НӨАТ-ын хуурамч шивэлтийн тайланг залруулсны дагуу улсын төсөвт төлбөл зохих татварыг төлж байгаа, цаашид бүрэн төлүүлэх хүсэлттэй байна.

“... ” ХХК нийт 16 аж ахуйн нэгжээс 282 падаанаар 1,020,621,803.85 төгрөгийн падаан бичүүлэн авч, төсөвт төлөх татварын хэмжээг буруулсан байна. ...“... ” ХХК нь НӨАТ-ын тайлангаа залруулсан байгаа, дээрх дүнгээр буруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлж байгаа. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 20-21 дүгээр тал/,

-шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...Улсын яллагчийн яллах дүгнэлт болон шүүгдэгчийн мэдүүлгийг харахад хохирлын хэмжээн дээр маргахгүй байна гэж харж байна. Манай Татварын албаны зүгээс хохирол 1 тэрбум, 7 сая, 875 мянга, 857 төгрөгийг төлнө гэж үзэж байна. ... гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

 

Гэрч Д.О -ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Татварын ерөнхий газрын мэдээллийн санг цахим төлбөрийн баримтын системийн мэдээллийн сан, цахим татварын мэдээллийн сан, татварын удирдлагын нэгдсэн систем гэсэн 3 төрөлд авч үздэг.

Цахим төлбөрийн баримтын системийн мэдээллийн сан Е-баримтын мэдээллийн сан гэсэн үг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр НӨАТ-ын тухай хуулийн 4.1.14-т заасан “төлбөрийн баримт" гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг ойлгоно. Цахим төлбөрийн баримтад үндэслээд НӨАТ-ын падаан үүсэж байгаа гэж ойлгож болно. Байгууллага хоорондоо тус тусдаа падаан үүсдэг, харин эцсийн хэрэглэгч болохоор бөөн дүнгээр үүсдэг.

Цахим татварын мэдээллийн сан нь Etex.mn, энэ сан нь татвар төлөгч нь татвар төлөгчтэй тайлан тушаахтай холбоотой мэдээллийн сан.

Татварын удирдлагын нэгдсэн систем: Энэ сан болохоор Татварын албаны ажилчдын татвар төлөгчид үйлчлэх систем.

Кассын төхөөрөмж гэдэг НӨАТ-ын тухайн хуулийн 4.1.11-т зааснаар “бүртгэлийн машин" гэж албан татвар суутган төлөгчийн борлуулалтыг төлбөрийн баримтад заагдсаны дагуу бүртгэж, бүртгэлийн мэдээллийг төлбөр тооцооны бүртгэлийн системд дамжуулах тусгай зориулалт бүхий кассын машин, түүний салшгүй хэсэг болсон пос терминал буюу түүнтэй адилтгах программ хангамж бүхий тоног төхөөрөмжийг ойлгоно.

Харин 4.1.18. “Бүртгэлийн систем” гэж албан татвар суутган төлөгчийн борлуулалтын мэдээллийг иргэн, хуулийн этгээдийн худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний мэдээлэл бүхий бүртгэх хэрэгслээр дамжуулан бүртгэлийн машинд бүртгэн, татварын албаны мэдээллийн санд төвлөрүүлэх үйл ажиллагааны нийлбэр цогцыг хэлнэ.

Татварын ерөнхий газрын нэгдсэн систем нь 2019 оноос хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр Татварын 32 албаны тус тусдаа байсан өгөгдлийн санг нэгтгэж, нэгтгэсэн өгөгдлийн сан үүссэн. Нэгдсэн сантай болсноор ААН-ын бүртгэл, мэдээллийн зөрөөгүй болж өөрчлөгдсөн. ААН-ын тайланг Татварын ерөнхий газрын удирдлагын системд илгээдэг. Үүнийг татварын улсын байцаагч хянаад баталгаажуулдаг. Ингээд зөрчилтэй хуурамч падааныг худалдан авалттай ААН-ыг хянах боломжтой. Татварын улсын байцаагчаас гаргасан ААН-тай холбоотой тайлан мэдээлэл, ААН-ээс ирүүлсэн мэдээлэл хоорондоо ямар нэгэн зөрүү байхгүй таарч байдаг...” гэх мэдүүлэг /1хх-ийн 24-26 дугаар тал/,

 

Гэрч З.А /... ХХК-ийн нягтлан бодогч/-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...“... ” ХХК нь 2005 онд барилга, угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдсан. 3 гишүүнтэй, 250,000,000 төгрөгийн дүрмийн сантай, захирал нь Н.М   гэх хүн байдаг. Компани нь ... тоотод байрладаг. Үндсэн 12-14 ажилтантай, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэстэй харьцдаг. Багануур дүүргийн цагдаагийн хэлтсийн барилгын ажлыг 2018-2019 онд барьсан. 2015 оноос хойш Найрамдал зусланд усан спорт цогцолборын барилгын ажил хийж байгаа. Ер нь жил, жилдээ өөр барилгын ажил, засал чимэглэлийн ажил хийдэг. ... гэх мэдүүлэг /1хх-ийн 50-51 дүгээр тал/,

 

Татварын ерөнхий газраас ирүүлсэн “... ” ХХК нь 2022 оны 10 дугаар 18-ны өдрийн байдлаар Дотоодын бараа, үйлчилгээний суутгасан НӨАТ-ын 1,020,621,803,85 (Нэг тэрбум, хорин сая, зургаан зуун хорин нэгэн мянга, найман зуун гурван төгрөг, наян таван мөнгө) төгрөгийн үнэ бүхий 282 ширхэг хуурамч НӨАТ-ын падааныг:

нэр бүхий 16 аж ахуйн нэгжүүдээс авч, харьяа Татварын хэлтэст тайлагнаж, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр, 12 дугаар сарын 13-ны өдөр, 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр, 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр, 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр, 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тус тус тайлангаа буцааж залруулсан, татвараас зайлсхийсэн, мөн татварын өрөө төлж буй талаарх баримт (1хх-ийн 29-34 дүгээр тал),

 

“... ” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 109-114 дүгээр тал/,

 

Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Б , Д.С нарын 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Татварын ерөнхий газрын даргын Н/108 тоот тушаалын хавсралт 1-д заасан (Татварын хяналт шалгалтад хамруулах эрсдэл бүхий татвар төлөгчдийн жагсаалт)-д үндэслэн иж бүрэн хяналт, шалгалт хийх 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн томилолтын дагуу “... ” ХХК-ийн 2015-2017 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийсэн 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 230001235 дугаартай (Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай) улсын байцаагчийн дүгнэлтээр:

 Татварын хяналт шалгалтаар нийт 54,577,566,913.41 /тавин дөрвөн тэрбум, таван зуун далан долоон сая, таван зуун жаран зургаан мянга, есөн зуун арван гурван төгрөг, дөчин нэгэн мөнгө/ төгрөгийн зөрчил илэрч Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд: 18.1. Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ, 18.1.1. татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж тогтоосон хугацаанд төлөх, 18.1.14. хууль тогтоомжид заасан бусад үүрэг гэж заасныг болон бусад хууль тогтоомжийн заалтыг зөрчсөн.

Хавсралтаар: Татварын ерөнхий газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/66 дугаар тушаалаар батлагдсан “Ажлын хэсэг санхүүгийн хуурамч баримт үйлдэж, хууль бусаар тайлагнасан байж болзошгүй нэр бүхий 41 аж ахуйн нэгжийг илрүүлсэн ба эдгээрийн нэг нь тус “... ” ХХК юм.

2017 онд 27,849,892,034.45 (хорин долоон тэрбум, найман зуун дөчин есөн сая, найман зуун ерэн хоёр мянга, гучин дөрвөн төгрөг, дөчин таван мөнгө) төгрөгийн бараа, материал борлуулаагүй, үйлчилгээ үзүүлээгүй, орлого олоогүй атлаа НӨАТ-ын борлуулалтын падаанд бараа борлуулсан мэтээр хий бичилт хийж, нэр бүхий 286 аж ахуйн нэгжид албан татвар төлөхөөс зайлсхийх боломж олгон, аж ахуйн нэгжийн орлогыг албан татвар ногдох орлого, НӨАТ ногдох, брлогыг хуурамчаар тусгасан гэсэн дүгнэлт /1хх-ийн 123-129 дүгээр тал/,

 

“... ” ХХК-аас 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хий шивэлт хийсэн буюу НӨАТ-ын 1421 ширхэг хуурамч падаан бичүүлсэн 286 аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт /1хх-ийн 156-190 дүгээр тал/,

 

Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Н , Н.М  нарын (Татварын хяналт, шалгалт хийх томилолт), (Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж)-ийн дагуу “... ” ХХК-ийн 2013.01.01-2017.12.31-ийг дуустал албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийсэн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 230001237 дугаартай (Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай) улсын байцаагчийн дүгнэлтээр:

Татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, эсхүл их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн 52,642,576,428.3 төгрөгийн зөрчилд эрүүгийн хэрэгт бүртгэлт хийлгэхээр Татварын улсын байцаагчийн дүгнэлт бичиж, хэрэг бүртгэх болон хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэв.

Хавсралтаар: Татварын хяналт шалгалтаар нийт 52,642,576,428.3 (тавин хоёр тэрбум, зургаан зуун дөчин хоёр сая, таван зуун далан зургаан мянга, дөрвөн зуун хорин найман төгрөг) төгрөгийн зөрчил илэрсэн.

2017 онд 26,335,816,350.81 (хорин зургаан тэрбум, гурван зуун гучин таван сая, найман зуун арван зургаан мянга, гурван зуун тавин төгрөг наян нэгэн мөнгө) төгрөгийн борлуулалтын орлогыг нэр бүхий компаниудтай бизнесийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, бараа, үйлчилгээ худалдан борлуулаагүй, төлбөр аваагүй атлаа НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийн тайланд бараа борлуулсан, ажил үйлчилгээ үзүүлсэн мэтээр 1140 ширхэг цахим бичилт хуурамчаар бичиж, бусдад НӨАТ төлөхөөс зайлсхийх боломж олгосон гэсэн дүгнэлт /1хх-ийн 220-227 дугаар тал/,

 

“... ” ХХК-аас 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хий шивэлт хийсэн буюу НӨАТ-ын 1140 ширхэг хуурамч падаан бичүүлсэн 284 аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт /1хх-ийн 228-239 дүгээр тал/,

 

“... ” ХХК-тай холбоотой баримтууд /1хх-ийн 58-65 дугаар тал/,

 

Яллагдагч Н.М  ид холбогдох эрүүгийн 2202000000248 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр яллагдагч У.А нарт холбогдох хэргээс тусгаарласан “Зарим яллагдагч нарт холбогдох хэргийг тусгаарлах тухай“ прокурорын 25 дугаартай тогтоол /1хх-ийн 1-4 дүгээр тал/

Яллагдагч У.А , Г.Б , О.О , Б.А , Б.П , Х.Ч нарт холбогдох эрүүгийн 1910001360572 дугаартай хэрэгт үйлдсэн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 193 дугаартай прокурорын яллах дүгнэлт /1хх-ийн 66-101 дүгээр тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Мөн шүүгдэгч Н.М  ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: ... ... ” ХХК-ийн удирдах гүйцэтгэх албан тушаалтан нь би юм. Надаас өөр ямар нэгэн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан байхгүй. Манай компани У.А гэгч хүний компаниас шивэгдэж орсон НӨАТ-ын баримтуудын буцаалтыг 2018 онд тайлангаа залруулж зөвтгөсөн. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ... гэх мэдүүлэг /1хх-ийн 46 дугаар тал/,

 

Шүүгдэгч Н.М   нь шүүхийн хэлэлцүүлэгт: ...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:

Улсын яллагчаас: ...Шүүгдэгч Н.М   нь ... тоотод үйл ажиллагаа явуулах “... ” ХХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор бизнесийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй ... зэрэг нэр бүхий 16 аж ахуйн нэгжүүдээс 2016 оньг 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хууль бусаар шивүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох нийт 10,206,218,038.15 төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон 282 ширхэг падаан бүхий хуурамч санхүүгийн баримтуудыг бодитоор худалдан авсан мэтээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнаж, 1,020,621,803.85 төгрөгийн буюу их хэмжээний орлого буруулж, нуун дарагдуулсан, татвар төлөхөөс зайлсхийсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Н.М  , түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг нар  нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар тус тус маргаагүй.

Эрх зүйн дүгнэлт

 “... ” ХХК нь “Аялал жуулчлал, Хүнсний худалдаа, Малын гаралтай түүхий эд боловсруулах, Барилгын материалын худалдаа, Арьс, арьсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа" чиглэлээр ... тоотод үйл ажиллагаа явуулахаар 2005 оны 5 дугаар сарын 01-ний өдөр үүсгэн байгуулагдаж, шүүгдэгч Н.М нь 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа татвар төлөхөөс зайлхийх зорилгоор ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй компаниудаас нийт 1,020,621,803.85 (Нэг тэрбум, хорин сая, зургаан зуун хорин нэгэн мянга, найман зуун гурван төгрөг, наян таван мөнгө) төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон 282 ширхэг падаан бүхий хуурамч санхүүгийн баримтуудыг бодитоор худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлж, татвар төлөхөөс зайлсхийсэн өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Татвар төлөхөөс зайлсхийх нь Улсын эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй юм.

Шүүгдэгч Н.М  ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзэж, шүүгдэгч Н.М ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Тус гэмт хэргийн улмаас “... 1,020,621,803.85 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Н.М нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 12,745,946,00 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байна. 

Хэрэгт ... ХХК /Н.М  /-г иргэний хариуцагчаар татжээ. /2хх-ийн 59-60 дугаар тал/

Иймд иргэний хариуцагч ... ХХК /Н.М  /-аас үлдэх 1,007,875,857,85 төгрөгийг гаргуулж хохирогч ... т олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Н.М  ийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.М  ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 54 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 57 дугаар тал/, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /1хх-ийн 55 дугаар тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1хх-ийн 56 дугаар тал/, үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа /1хх-ийн 53 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаж түүний хувийн байдлыг тодорхойлов.

 

Шүүгдэгч Н.М  ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд “...хэргийг хялбаршуулсан журмаар...” хянан шийдвэрлэх журмыг тодорхойлсон ба мөн зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүх хуралдаанаар хянах нөхцөл байдлыг...” нэрлэн заасан.

Шүүх хуралдаанаар “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, ...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа, ял, албадлагын арга хэмжээг тус тус сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол ...нөхөн төлөхөө илэрхийлсэн...” байх бөгөөд энэ нь хуулийн шаардлага хангаж байх тул шүүх хэргийг хялбаршуулан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Прокуророос гаргасан эрүүгийн хариуцлагын...2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М  овогт Н ийн М ийг “Татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М  ийг 2000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М  ид оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 /ер/ хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч ... ХХК /Н.М  /-аас 1,007,875,857,85 /нэг тэрбум, долоон сая, найман зуун далан таван мянга, найман зуун тавин долоон төгрөг, наян таван мөнгө/ төгрөгийг гаргуулж хохирогч ... т олгосугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.М  ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.БАТСАЙХАН